Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2198 2199 2200 2201 2202 2203 2204
  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2017 оны 6 сарын 14
    09:00 цагаас: ”Блю скай” цамхагийн ”Даймонд” танхимд Хууль зүйн салбарт тулгамдсан асуудлыг хэлэлцэх ”Хуульчдын форум-2017” эхэлнэ.
  • Хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
    2017 оны 6 сарын 14
    Аргын тооллын 6 сарын 14, Буд гараг. Билгийн тооллын 20, Тооно одтой, хар бич өдөр. Өдрийн наран 5 цаг 02 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана.
  • ЭЕШ өнөөдөр орон даяар эхэлнэ
    2017 оны 6 сарын 14
    Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр 12:00 цагаас монгол хэл, бичгийн шалгалтаар орон даяар эхэлнэ. Энэ жил ЭЕШ өгөхөөр 40388 шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд шалгалтыг нийслэлийн 27, хөдөө орон нутгийн 22 байранд авах юм.
  • Улаанбаатарт өдөртөө 25-27 градус дулаан байна
    2017 оны 6 сарын 14
    Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

    Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно, дуу цахилгаантай, бусад нутгаар халуун хуурай салхитай байна.
  • БОАЖЯ, МХЕГ хамтран ажиллана
    2017 оны 6 сарын 13
    Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Санамж бичигт БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү нар гарын үсэг зурлаа. Энэ үеэр БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл Монгол Улсын Үндсэн хуульд газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалт байна. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэлд байдал алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан байдаг. Иймд Байгаль орчны тухай хуулиар шаардлага хангасан байгаль хамгаалагчид Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх олгосон. Гэвч байгаль хамгаалагчийн орон тоо бага, ур чадвар хангалтгүй зэргээс шалтгаалан Захиргааны зөрчил буураагүй. Нөгөө талаас хяналт тавьж буй байгууллагуудын уялдаа холбоо хангалтгүй зэрэг нь нөлөөлж буйг дурдсан бөгөөд хоёр талын хамтын ажиллагаагаа улам бүр нягтруулах шаардлагатай байгааг хэлсэн юм. Харин МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү хоёр тал хүрээлэн буй орчныг хамгаалахад урьдчилан сэргийлэх буюу соён гэгээрүүлэх ажлыг түлхүү хийж, хэрэгжүүлэх шаардлагатай байгааг дурдсан.



    Ийнхүү хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар байгаль орчны салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлд хоёр тал хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болж байна. Тухайлбал, байгаль орчны салбарын бодлого, хууль эрх зүйн орчинг сайжруулах, хамтарсан хяналт шалгалтыг эрчимжүүлэх, хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчдад хууль, тогтоомж, дүрэм, журам, стандартыг сурталчлах, харилцан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах, бодлогын зөвлөгөө өгөх тэргүүтэй олон чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах юм. Талууд хамтын ажиллагааныхаа зорилтод Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, байгаль орчны багц хуулиуд, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүрэм, журам, стандартыг удирдлага болгожээ. Дээрх хамтран ажиллах санамж бичгийг хэрэгжүүлэх зорилгоор жил бүр үйл ажиллагааны төлөвлөгөө гарган дүгнэж, хамтран ажиллах юм. Мөн үеэр МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Хүрээн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, Ой, Ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн дарга Н.Батзаяа нарт байгаль орчны улсын байцаагчийн үнэмлэх гардууллаа.

  • Экспорт 42 хувиар, импорт 27.8 хувиар өсчээ
    2017 оны 6 сарын 13
    Манай улс эхний таван сарын байдлаар дэлхийн 133 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 4016.2 сая ам. долларт хүрчээ.
  • Бугат хотын гэр хорооллыг орон сууцжуулах ажилтай танилцлаа
    2017 оны 6 сарын 13
    Барилгын салбар болон Нийслэлийн төлөөллүүд Бугат хотын гэр хорооллыг орон сууцжуулах ажлын үйл явц, дахин төлөвлөлтийг хийхдээ нүүлгэн шилжүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулсан, шинээр байгуулсан хот тохижилтын ажилтай танилцлаа.

    Бугат хотын намын Байнгын гишүүн, хотын байнгын дэд дарга Хэ Вэйхуа, Бугат хотын дэд даргын урилгаар айлчилж буй ажлын айлчлалын бүрэлдэхүүнд Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Барилга, хөгжлийн төвийн дарга Ц.Амарсанаа,Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар, Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар болон Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох албаны төлөөлөл багтсан юм.

    Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өрнөн хөгжиж, худалдаа, эдийн засаг, техник технологи, тэр дундаа дэд бүтэц, бүтээн байгуулалтын салбарт улам бүр идэвхитэй хамтран ажиллах болсон. Монгол Улсын гадаад бодлогод манай өмнөд хөрш-БНХАУ нь тэргүүлэх байр суурь эзэлдэг бөгөөд хоёр талын хамтын ажиллагаа, соёлын солилцоо жил ирэх тутам өргөжиж стратегийн гол түншүүдийн нэг болоод байна.
    Өнгөрсөн хугацаанд хоёр орны хамтын ажиллагааны үр дүнд барилга, хот байгуулалтын салбарт “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”, “Улаанбаатар хотын 7,14-р хороолол, МҮОНРТ-ийн орчмын орон сууц, дэд бүтцийн төсөл” зэрэг төслүүд амжилттай хэрэгжсэн. Үүнээс гадна 2016 онд Монгол Улсад зохион байгуулагдсан АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ли Көчяны анхаарлын нэг гол сэдэв нь гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулалт байсан бөгөөд энэ ажлын хүрээнд “1000 айлын түр суурьшлын орон сууцны төсөл” хэрэгжиж эхлэхэд бэлтгэл ажил бүрэн хангагдаад байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Автобуудлын үйлчилгээг 24 цагийн ажиллагаатай болголоо
    2017 оны 6 сарын 13
    Автотээврийн үндэсний төвөөс 2017 оныг “Автотээврийн менежментийг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан орон нутгийн салбар, төвүүдийн үйлчилгээг иргэдэд
  • Түвшинширээ суманд хорио цээрийн дэглэм үргэлжилж байна
    2017 оны 6 сарын 13
    Улсын онцгой комиссын ажлын хэсэг Сүхбаатар аймгийн Мөнххаан, Баруун-Урт, Асгат, Дарьганга, Эрдэнэцагаан сум, Бичигт
  • Шөнийн тээвэр 01:30 цаг хүртэл үйлчилж байна
    2017 оны 6 сарын 13
    Зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан зургаадугаар сарын 10-н буюу өнгөрсөн бямба гаригаас эхлэн нийтийн тээврийн ШҮ:1 ”5 шар-Ботаник”, ШҮ:2 “Нисэх-МУБИС-Ард”, ШҮ:3 “Зунжин-7 буудал-МУБИС” чиглэлийн автобус үйлчилж эхэллээ. Дээрх чиглэлд явах нийтийн тээврийн автобус 22:30 цагаас 01:30 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ.

  • Жуулчин тээврийн автобус Д.Сүхбаатарын талбайн хаана зогсох вэ
    2017 оны 6 сарын 13
    Замын цагдаагийн алба, Нийслэлийн Аялал жуулчлалын газар аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчдээс гаргасан саналыг хүлээн авч Д.Сүхбаатарын талбайн урд талын автомашины зогсоолын зүүн, баруун талд жуулчны улиралд буюу жил бүрийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд зөвхөн жуулчин тээврийн автобусыг зогсоож, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, жуулчин тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлж байгаа юм.

    Энэ оны 06 дугаар сарын эхнээс жанжин Д.Сүхбаатарын талбайн урд талын автомашины зогсоолд зам засварын ажил эхэлсэн тул жуулчин тээврийн автобус, автомашин нь зам засварын ажил дуустал түр хугацаагаар талбайн урд хэсгийн баруун, зүүн талын захад түр зогсож, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган жуулчдад үйлчилж болохыг Замын цагдаагийн албанаас шийдвэрлэлээ гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ.
  • “АН2” онгоцны ослын шалтгааныг тогтоохоор ОХУ-аас шинжлэн шалгах баг иржээ
    2017 оны 6 сарын 13
    Монгол инженерүүд, ОХУ-ын инженерүүдтэй хамтран угсарсан “АН2” загварын онгоц хэд хоногийн өмнө Чингис хаан Олон улсын нисэх буудлаас Сэлэнгэ, Хэнтий аймгийн чиглэлд нислэг үйлдэх гэж байхдаа осолдсон.
  • Дорноговь аймгийн өрх бүр үйлдвэрлэгч болно
    2017 оны 6 сарын 13
    Дорноговь аймгийн Засаг дарга энэ оны тавдугаар сарын 26-нд захирамж гаргаж “Өрхийн хэрэгцээг өөрийн хашаанаас”хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
  • Шөнийн гудамжийг буулгах шаардлага Сөүл хотын захиргаанаас ирээгүй гэв
    2017 оны 6 сарын 13
    Нийслэлийн Засаг даргын санаачлагаар Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн гэрэлт гудамж болгон энэ сарын 9-нд гудамжны нээлтийг хийсэн. Гэвч тус гудамжийг Сөүлийн хотын захиргаанаас ирүүлсэн шаардлагын
  • 68 халаалтын зуухыг зогсоож, төвлөрсөн дулаанд холбож эхэллээ
    2017 оны 6 сарын 13
    Эрчим хүчний яам, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн 2017 оны төлөвлөгөөний дагуу 68 халаалтын зуухыг зогсоож, төвлөрсөн дулаанд холбох ажил хийгдэж эхэллээ.
  • Энэ сарын сүүлээр ихэнх нутгаар бороо орно
    2017 оны 6 сарын 13
    Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ зургадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг гаргахдаа ихэнх нутгаар сарын хоёрдугаар арав хоногийн дунд үеэс эхлэн өдөртөө 30-35 хэм хүртэл халах бөгөөд говийн бүсийн ихэнх нутгаар ахиу бороо орно гэж мэдээллээ.
  • Нийслэлчүүдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүллээ
    2017 оны 6 сарын 13
    Хотын удирдлагуудын зүгээс нийслэлийн ногоон байгууламж, явган зам, авто зогсоолыг нэмэгдүүлэх, орчны тохижилтыг сайжруулж, иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд зорчих, амарч зугаалах орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч байна. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ 2.8 байгаа. Засгийн газар болон Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу үүнийг 2017 онд 3.2 болгож, 4 жилийн дараа 5.8 болгох зорилт тавьсан. Энэ хүрээнд нийслэлийн гол гудамж болох Энхтайвны өргөн чөлөөний Баянзүрх дүүргийн Эскадрилийн хөшөөнөөс Сонгинохайрхан дүүргийн 5 шар хүртэлх замын 2 талын болон голын ногоон байгууламж, тохижилтыг иж бүрнээр нь сайжруулах ажлууд хийгдэж, эхнээсээ иргэдийн талархлыг хүлээж байна. Шастины нэрэмжит улсын 3 дугаар төв эмнэлгийн гаднах талбайн тохижилтыг сайжруулж, авто зогсоолыг нэмэгдүүлсэн.
  • Иргэдийг уулын алхалт хийхийг түр хориглолоо
    2017 оны 6 сарын 13
    Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тухай Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамж гарчээ.
  • Иргэдийн ая тухтай амарч зугаалах, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлж байна
    2017 оны 6 сарын 13
    Хотын удирдлагуудын зүгээс нийслэлийн ногоон байгууламж, явган зам, авто зогсоолыг нэмэгдүүлэх, орчны тохижилтыг сайжруулж, иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд зорчих, амарч зугаалах орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч байна. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ 2.8 байгаа. Засгийн газар болон Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу үүнийг 2017 онд 3.2 болгож, 4 жилийн дараа 5.8 болгох зорилт тавьсан. Энэ хүрээнд нийслэлийн гол гудамж болох Энхтайвны өргөн чөлөөний Баянзүрх дүүргийн Эскадрилийн хөшөөнөөс Сонгинохайрхан дүүргийн 5 шар хүртэлх замын 2 талын болон голын ногоон байгууламж, тохижилтыг иж бүрнээр нь сайжруулах ажлууд хийгдэж, эхнээсээ иргэдийн талархлыг хүлээж байна. Шастины нэрэмжит улсын 3 дугаар төв эмнэлгийн гаднах талбайн тохижилтыг сайжруулж, авто зогсоолыг нэмэгдүүлсэн.

    Өнөөдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 10 дугаар хорооллын “ЖАСТ” ШТС-аас “МТ” ШТС хүртэлх туслах зам талбайн тохижилтыг ашиглалтад хүлээн авлаа. Сул шороо, тоос бужигнасан, автомашинуудаа эмх замбараагүй байрлуулдаг, иргэд хөлөө амраагаад суух ганц ширхэг сандалгүй, ойрын хэдэн жилд тохижилтын ажил огт хийгдээгүй энэ газарт авто зогсоол, ногоон байгууламж, хогийн сав, гэрэлтүүлэг, амрах сандал зэрэг иж бүрэн тохижилтын ажил хийгдсэнд иргэд баяртай байгаа юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны захиалгаар Улаанбаатар зам засвар, арчлалтын газар хийж гүйцэтгэсэн байна.

    Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэлэхдээ “Өнөөдрийн энэ тохижилтын ажил бол “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийнхээ иргэдийн ая тухтай амьдрах боломжийг бүрдүүлэх чиглэлээр хотын даргаас явуулж байгаа бодлогын нэг илрэл юм. Нийт 812 метрийн урт, 5800 м2 сул шороон хөрсийг хучилт хийж, 198 автомашины зогсоолтой, 2 талаараа явган замтай, 98 гэрэлтүүлэгтэй, борооны ус зайлуулах шугамтай иж бүрэн талбайг Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын хамт олон богино хугацаанд бий болгож, хугацаанд нь хүлээлгэн өглөө.” гэсэн юм.

    Хотын дарга ч нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө цаашид ч олон ажлууд хийгдэхийг онцлоод “Бид өндөр өндөр байшин бариад байдаг. Харин тэр байшингийн гадаа хүн ирээд машинаа тавих газар, орц гарц, амраад суух газар нь хаана байх вэ гэдгийг орхигдуулж иржээ. Энэ бүхнийг бид 4 жилийн хугацаанд бий болгоно. Үүнд заавал их хэмжээний хөрөнгө мөнгө хэрэггүй. Өөрсдөдөө байгаа бололцоонд тулгуурлан ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага бий. Бид хотын гудамжуудаа дэс дараалан ийм болгож чадна. Үүний эхлэл нь энэхүү гудамж болж байна.” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • ХДХВ/ДОХ-ын 1 тохиолдол илэрчээ
    2017 оны 6 сарын 13
    Улаанбаатар хотод өнгөрсөн тавдугаар сард ХДХВ/ДОХ-ын 1 тохиолдол илэрчээ.
2198 2199 2200 2201 2202 2203 2204
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    1 цаг 24 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    1 цаг 38 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    1 цаг 53 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    1 цаг 57 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    2 цаг 31 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    2 цаг 57 мин
  • ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
    3 цаг 13 мин
  • С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
    3 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
    4 цаг 7 мин
  • Ариана Гранде өөрийг нь шүүмжилдэг олон нийтээс холдож, амгалан амьдрах замыг сонгожээ
    4 цаг 17 мин
  • Шинэ Зеланд англи хэлийг албан ёсны гурав дахь хэлээр хуульчиллаа
    4 цаг 25 мин
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
    4 цаг 38 мин
  • Мексикээс АНУ-д хүнсээр дамжсан гэж үзэж буй үхлийн аюултай Cyclospora паразитын халдвар
    5 цаг 53 мин
  • Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
    6 цаг 28 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    6 цаг 45 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    7 цаг 4 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    7 цаг 11 мин
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    18 цаг 43 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    22 цаг 37 мин
  • Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
    23 цаг 59 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК