Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2199 2200 2201 2202 2203 2204 2205
  • Цагдаагийн албан хаагч бусдаас хар тамхи үнэгүй авч, худалддаг байжээ
    2017 оны 6 сарын 13
    Өнгөрсөн сарын 30-ны 01.00 цагийн үед Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн албан хаагчид Хан-Уул дүүргийн нутаг дахь “Бриллиант” (хуучнаар)
  • Хачигт халдвараас хамгаалахыг анхааруулав
    2017 оны 6 сарын 13
    ЕБС, цэцэрлэгийн хүүхдүүдийн зуны амралт эхэлж аялал зугаалга, зуслан болон хөдөөд орон нутагт зорчих хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулан ард иргэд ялангуяа эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдээ хачигт хазуулахаас урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.
  • Саналын хуудас хэвлүүлэх ажил 23-наар дуусгавар болно
    2017 оны 6 сарын 13
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн саналын хуудсыг Сонгуулийн Ерөнхий хорооноос баталсан загвар, тоогоор “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-д хэвлэж байна.
  • Минж нутагшуулах төслийнхөнтэй хамтарч ажиллана
    2017 оны 6 сарын 13
    Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын албан хаагчид энэ сарын 10-нд “Минжтэй танилцъя” арга хэмжээ зохион байгууллаа.

  • Автобусны дугуй хагарч буудсаны улмаас зорчигч бэртжээ
    2017 оны 6 сарын 13
    Замын хөдөлгөөнд оролцож байсан автобусны дугуй буудаж хагарсаны улмаас зорчигч эмэгтэй бэртэж гэмтсэн хэрэг өчигдөр гарч, цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

  • Ногоон хөгжлийн форум боллоо
    2017 оны 6 сарын 13
    “ЖиСиАй АСПАК-2017” Ази Номхон далайн бүсийн чуулга уулзалт Улаанбаатар хотод энэ сарын 8-11-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Чуулга уулзалтад 51 улсын 3500 гаруй төлөөлөгч оролцож албан ёсны 84 арга хэмжээ зохион байгуулсан юм. Үүнээс залуучуудад зориулж 27 сэдвээр хувь хүний хөгжлийн сургалт хийжээ. Мөн бүс нутгийн хөгжлийн тулгамдсан найман асуудлаар форум, хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.
  • Гадаадад суугаа иргэд 66.8 хувийн ирцтэй саналаа өгчээ
    2017 оны 6 сарын 13
    адаадад суугаа Монгол Улсын иргэдээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг 2017 оны зургадугаар сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулагдав. Энэ удаагийн сонгуулиар гадаадад суугаа Монгол Улсын иргэдээс санал авах ажлыг зохион байгуулахаар 33 улсад 45 салбар комисс байгуулагдан ажилласан юм.
  • 29 удаа машин хулгайлсан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ
    2017 оны 6 сарын 13
    Хан-Уул дүүргийн прокурорын газраас Ц-д холбогдох эрүүгийн 201626030835 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

  • Авлига авсан гаалийн байцаагч нарт ял оноожээ
    2017 оны 6 сарын 13
    Нийслэлийн прокурорын газраас албан тушаалтнууд холбогдон шалгагдсан зарим эрүүгийн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлэв. Үүнд:
  • Сэрэмжлүүлэг: Хоёр хүүхэд, нэг том хүн усанд живж амиа алджээ
    2017 оны 6 сарын 13
    Өчигдөр гурван хүүхэд усанд живж харамсалтайгаар амиа алдлаа. Тодруулбал Баянзүрх дүүргийн 11-р хороо, “...” амралтын газрын орчим хүн усанд живсэн байна” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага авч шалгахад Сонгинохайрхан дүүргийн 24-р хороонд суух 22 настай эрэгтэй Ж голд живж нас барсан байжээ.
  • Тариалан сумаас Хатгал тосгон хүртэлх 280 км замын дагуух орчныг цэвэрлэжээ
    2017 оны 6 сарын 13
    Байгаль орчин аялал, жуулчлалын яамнаас нэг сарын хугацаатай зарласан “Цэвэр сайхан орчин” аян Хөвсгөл аймгаас эхэллээ. Мөрөн хотын Чингүнжавын талбайд нээлтээ хийв. Энэхүү хог цэвэрлэх аянд тус аймгийн 300-аад иргэн нэгдээд байна. Тэд Тариалан сумаас Хатгал тосгон хүртэлх нийтдээ 280 км хатуу хучилттай хар замын дагуух орчныг цэвэрлэж, хоггүй болгох аж. Зүсэр бороо шаагиж, цахилгаан цахиж, тэнгэр нүргэлж байсан ч нутгийн иргэд аяны нээлтэнд оролцож, шуудай, бээлийгээ авцгаан хуваарилсан газарруугаа явцгаасан юм
  • Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш 12 цагт эхэлнэ
    2017 оны 6 сарын 13
    Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш 12:00 цагаас монгол хэл, бичгийн шалгалтаар орон даяар эхэлнэ.
  • Ханжоу хотын инновацийн хөгжилтэй танилц
    2017 оны 6 сарын 13
    G20-ын уулзалтын зохион байгуулсан цогцолборыг 6-8 тэрбум юанийн хөрөнгөөр тохижуулж, засвар үйлчилгээ хийсэн гэдгийг тайлбарлагч эмэгтэй онцолж байсан. Тус байгууламжийг толидохыг хүссэн хүн 100 юань төлж үйлчлүүлэг бөгөөд өдөрт 3000-5000 хүн үзэж сонирходог гэсэн тоон баримт байдаг аж. Уулзалт зохион байгуулагдсан цогцолборын нийт талбай нь 62 мянган мкв бөгөөд Азийн хамгийн хамгийн том цэцэрлэгт хүрээлэн энд байдаг байна. Тус цэцэрлэгт хүрээлэнд 171 зүйлийн ургамал ургадаг гэдгийг ч тайлбарлагч сонирхуулж байсан юм. Тус газрыг Бээжин хотын үзэсгэлэнгийн газар хариуцан ажилладаг бөгөөд 600-700 хүн ажилладаг байна.

  • Д.Оюунхорол сайд ӨЭМТ-үүдийн тоног төхөөрөмжийг шинэчилж, ЕБС-иудыг боловсролын төслүүдэд хамрууллаа
    2017 оны 6 сарын 13
    Монгол Улсын Үндсэн хуулинд “хүн эрүүл байх, сурч боловсрох эрхтэй” хэмээн заасан байдаг . Тэр утгаараа аливаа улсын төрийн бодлого боловсрол, эрүүл мэндийн салбартаа гол анхаарлаа хандуулж, төсөв мөнгө, хөрөнгө оруулалтаа ч энэ зүгт чиглүүлдэг. Энэ жишгийн дагуу Монгол Улсын Засгийн газар ч ялгаагүй боловсрол, эрүүл мэндийн салбарт ихээхэн анхаарч ажиллаж буй.
    Тэгвэл УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол сонгогдсон тойргийнхоо боловсрол, эрүүл мэндийн салбарынхны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад БЗД-ийн 1, 2, 3, 7, 21, 27-р хороонд үйл ажиллагаа явуулдаг ӨЭМТ болон Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, багш, ажилтнууд оролцсон юм.
  • Румын улсын иргэн арилжааны банкуудыг луйварджээ
    2017 оны 6 сарын 13
    Европын холбооны гишүүн Румын Улсын иргэн эрэгтэй, 35 настай Л.А нь Монгол Улсад байх хугацаандаа гадаад улсын иргэдийн арилжааны банкны төлбөрийн картын мэдээллийг хууль бусаар олж авч төлбөрийн картуудад суулган луйврын гүйлгээ
  • 2017 оны эхний хагас жилд 148 гадаадын иргэнийг албадан гаргажээ
    2017 оны 6 сарын 13
    Монгол Улсаас албадан гаргагдсан гадаад иргэдийн гаргасан зөрчлийн 47.2 хувийг Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаагаа хэтрүүлсэн зөрчил, 27.7 хувийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, 12.8 хувийг Монгол Улсад байх визийн хугацаа хэтрүүлсэн, 6.7 хувийг виз, бүртгэлийн журмыг жилд 2 удаа зөрчиж, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасан хариуцлага хүлээсэн зөрчил, 5.4 хувийг бусад зөрчлүүд эзэлж байна.

    Албадан гаргасан гадаадын иргэдийг иргэний харьяаллаар нь авч үзвэл 54 хувийг БНХАУ, 15.5 хувийг БНАСАУ, 6 хувийг БНСВУ, 4.7 хувийг ОХУ, 19.5 хувийг бусад улсын иргэд эзэлж байна.

    Сүүлийн 3 жилийн байдлаар Монгол Улсаас албадан гаргагдсан гадаадын иргэдийг эхний хагас жилийн тоон үзүүлэлтээр харьцуулбал 2015 онд 18 орны 188 иргэнийг, 2016 онд 25 орны 313 иргэнийг тус тус албадан гаргажээ. Харин 2017 оны эхний хагас жилд 148 гадаадын иргэнийг албадан гаргасан байна.

    2017 оны эхний хагас жилд албадан гаргасан гадаадын иргэдийн тоог 2015 оны мөн үетэй харьцуулахад 27 хувиар, 2016 оны мөн үетэй харьцуулахад 111.4 хувиар тус тус буурсан байна.

    Ийнхүү буурах болсон шалтгаан нь гадаадын хөрөнгө оруулалт буурсан, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор гадаадын иргэдийн Монгол Улсад зорчих хөдөлгөөн багассанаас гадна сүүлийн үед хил дээрх хяналт шалгалт сайжирч зөрчилтэй иргэдийг хил дээрээс буцаах, хяналт шалгалт явуулж, иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх, аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж буйтай холбоотой аж. Түүнчлэн хууль эрх зүйн орчин сайжирч, гадаадын иргэдийн Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх ухамсар дээшилсэн байна.
  • Хувийн сургууль, цэцэрлэгт сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо
    2017 оны 6 сарын 13
    Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас сургууль, цэцэрлэг байгуулах үйл ажиллагааг дэмжиж, сургууль цэцэрлэгийн хүртээмж, хамрагдалтыг нэмэгдүүлнэ” гэж заасан байдаг. Энэ жилийн хувьд нийт 73 иргэн, аж ахуйн нэгжээс сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Засаг дарга С.Батболд барилгын норм дүрэм, сургалтын орчны стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангасан 35 цэцэрлэг, 11 сургуульд сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох захирамж гаргажээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа өнөөдөр дээрх 35 цэцэрлэг, 11 сургуулийн удирдлагуудад тусгай зөвшөөрлийн гэрчилгээг гардуулан өгөв.



    “Та бүхний үүрэг оролцоотойгоор энэ жил нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүүхдийн хүчин чадал 2536, сургуулийн суудлын тоо 3464-өөр нэмэгдлээ. Улс, эх орны ирээдүй болсон бяцхан үрсээ асран хамгаалах, сурган хүмүүжүүлэх нэр төртэй ажлыг өндөр хариуцлагатайгаар биелүүлнэ гэдэгт итгэж байна. Боловсролын салбарт хүчин зүтгэхээр сэтгэл шулуудан үйл ажиллагаагаа зориглон эхлүүлж буй та бүхэнд ажлын амжилт хүсье” хэмээн нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа энэ үеэр хэлсэн юм.



    Мөн тэрбээр “Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар гурван ээлжээр хичээллэдэг 34 сургууль байдаг. Мөн цэцэрлэгүүд хоёр дахин илүү ачаалалтай ажиллаж байгаа. Энэ мэтчилэн олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувийн хэвшлийнхний оролцоо маш чухал” гэдгийг онцолж байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Сүхбаатар аймаг шүлхий өвчинтэй тэмцэхэд 176 сая төгрөг зарцуулжээ
    2017 оны 6 сарын 13
    Улсын онцгой комиссын ажлын хэсэг Сүхбаатар аймгийн Мөнххаан, Баруун-Урт, Асгат, Дарьганга, Эрдэнэцагаан сум, Бичигт олон улсын худалдааны боомтонд ажиллаж, аймгийн Онцгой комиссыг хуралдуулсан байна.

    Тус аймагт мал, амьтны гоц халдварт өвчин энэ оны 01 дүгээр сарын 24-нд гарч, улмаар 04 дүгээр сард хорио цээрийн дэглэмийг цуцалсан. Гэвч Дарьганга, Түвшинширээ суманд вакцин тарьсан малаас дахиж өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн. Түвшинширээ суманд хорио цээрийн дэглэм үргэлжиж байна. Уг өвчнөөр нийт 9 сумын 28 голомтод 2932 мал өвчний ил шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс 2800 малыг зориудаар устгасан байна.

    Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэдээлж байгаагаар нийт 2,7 сая малыг вакцинжуулсан нь 96,7 хувьтай байна. Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс шүлхий өвчинтэй тэмцэхэд 176 сая төгрөг зарцуулжээ.



    Сүхбаатар аймагт Засгийн газрын 2016 оны 163, 2017 оны 08, 55, 56 дугаар тогтоолоор хуваарилсан нийт 238,6 сая төгрөгийн өвс, тэжээл, 4 автомашин, малын эм биобэлдмэл, мөнгөн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж, хяналт тавьж ажилласан аж.

    Мөн хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд төрийн байгууллагууд, хуулийн этгээдийн бэлэн байдлыг хангуулж, Засаг даргын нэрэмжит үзлэг, шалгалтыг явуулж, сургалт зохион байгуулав. Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн 70 ширхэг үлээгч аппарат, Шилийн гол аймгийн Ойн шугуйн албанаас өгсөн 20 ширхэг аппаратыг нөөцөд нийлүүлсэн. Масс мессежээр 3700 хүнд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж, нүүрсний болон ашигт малтмалын уурхайнуудад түймрээс хамгаалах шороон даланг босгуулах ажлыг хийлгүүлж, хяналт тавин ажиллаж байна. Аймгийн хэмжээнд нийт 16 бүлэг, 150 албан хаагч, 13 автомашиныг томилгоожуулжээ.

    Тус аймагт 1,3 сая хээлтэгч мал байдгаас одоогийн байдлаар 82,3 хувь буюу 1,1 сая хээлтэгч төллөж 1,1 сая төл бойжиж байна. Нийт нутгаар зуншлага хэвийн байна.

    Улсын онцгой комиссын Ажлын хэсэг иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу 6 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байрлах Бичигт авто замын шалган нэвтрүүлэх боомтод очиж, хилээр өвс экспортолж буй үйл ажиллагаатай танилцав.



    Шилийн гол аймагт ажиллах үеэр Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Т.Энхбаатар нар Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн барилга байгууламжийг барих санхүүгийн асуудлыг шийдвэрлүүлэх асуудлаар Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны орлогч дарга н.Алтансүх, Ойн шугуйн албаны дарга н.Баатар нартай уулзав.

    БНХАУ-ын зүгээс, Гал түймэр унтраах, аврах ангийн барилгыг барих, бараа, материал, техник, тоног төхөөрөмжийн тусламж үзүүлэх боломжтойгоо илэрхийлсэн байна.

    Аймгийн Онцгой комиссоос мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх зардалд шаардагдах нийт 2,0 тэрбум гаруй төгрөг, Дарьганга сумын Засаг даргын тамгын газарт 1 автомашин, Эрдэнэцагаан суманд тохиолдсон хүчтэй шуурганы улмаас орон гэргүй болсон 5 өрхөд улсын нөөцөөс 5 гэр олгох, Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газрын автомашины гүйлтийн норм дууссан тул гамшгийн үед дайчлагдан ажиллуулах, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор 1 фургон автомашин олгох, Хилийн цэргийн 0146 дугаар ангиас шүлхийн үеэр постод хэрэглэхээр аваад дахин ашиглах боломжгүй болсон 14х6 хэмжээтэй майхны зардлын асуудлыг шийдвэрлэх хүсэлтийг Улсын онцгой комисст тавьсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Нийслэлд 72 бага сургууль цэцэрлэгийн цогцолбор баригдана
    2017 оны 6 сарын 13
    Нийслэлийн нийгмийн хөгжил хариуцсан төслүүдийн удирдагч- Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн ахалсан 72 сургууль, цэцэрлэг болон бага сургууль цэцэрлэгийн цогцолборын барилгын ажилтай холбоотой шуурхай ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Шуурхай хуралд Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨҮГ-ын орлогч дарга А.Хаянхярваа, Нийслэлийн Газрын албаны орлогч Д.Нямдаваа болон Нийслэлийн Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын Хот төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн Д.Хан-Уул болон гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцлоо.

    Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор Улсын төсвийн концессоор нийслэл хотод 72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барихаар шийдвэрлэсэн байдаг. Энэхүү бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих төслийг хэрэгжүүлэгчээр “Рич голден буллс эдукэшн” ХХК шалгаран ажиллаж байгаа юм. Тус компани өнөөг хүртэл 15 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга угсралтын ажлыг 5-70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжлүүлж байна. Дээрх үргэлжлэн баригдаж байгаа 15 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгыг ирэх аравдугаар сарын 1-нд ашиглалтад оруулах бөгөөд нэмж 15 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажлыг энэ онд эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж

    Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа шинээр баригдах 15 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын байршлыг судалж, яаралтай дүгнэлт гаргахыг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт, газрын байршилтай холбоотой асуудлыг шийдвэрлэн Нийслэлийн Засаг даргын захирамж гаргуулан шийдвэрлэхийг Нийслэлийн Газрын албанд, байршлын судалгаа болон бусад байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Боловсролын газарт, газар чөлөөлөлт болон бусад тусгагдаагүй зардлын асуудлыг төлөвлөгөөндөө тусган ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт үүрэг болголоо. Мөн эхний ээлжинд баригдаж буй 15 барилгын ажлыг хугацаандаа багтаан хүлээлгэн өгөх, шинээр баригдах 15 барилгын ажлын зураг төсөвт нөхцөл байдалтай уялдуулан өөрчлөлт хийхийг “Рич голден буллс эдукэшн” ХХК-д даалгасан юм.

    Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтыг 70 байсныг 85 хувьд хүргэх, гурван ээлжээр хичээллэж буй 33 ерөнхий боловсролын сургуулийг хоёр ээлжид шилжүүлэхээр тусгасан. Энэ онд дээрх 30 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих төсөл хэрэгжсэнээр ерөнхий боловсролын сургуулийн суудлын тоог 4800, цэцэрлэгийн хүүхдийн суудлын тоог 3600-аар тус тус нэмэгдэх юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • 1,5 тэрбумын үнэтэй “Шөнийн гудамж”-ийг буулгаж эхэлсэн үү
    2017 оны 6 сарын 13
    Нийслэлийн Засаг даргын санаачлагаар Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн гэрэлт гудамж болгон тохижуулсан билээ. Хамгийн харамсалтай нь гоё нэртэй ч голоо цохьсон хэдэн гэрэлтэй, хав харанхуй газар байсныг харсан иргэдэд үнэндээ хэлэх үг олдоогүй.
2199 2200 2201 2202 2203 2204 2205
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    1 цаг 24 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    1 цаг 38 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    1 цаг 53 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    1 цаг 57 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    2 цаг 31 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    2 цаг 57 мин
  • ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
    3 цаг 13 мин
  • С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
    3 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
    4 цаг 7 мин
  • Ариана Гранде өөрийг нь шүүмжилдэг олон нийтээс холдож, амгалан амьдрах замыг сонгожээ
    4 цаг 17 мин
  • Шинэ Зеланд англи хэлийг албан ёсны гурав дахь хэлээр хуульчиллаа
    4 цаг 25 мин
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
    4 цаг 38 мин
  • Мексикээс АНУ-д хүнсээр дамжсан гэж үзэж буй үхлийн аюултай Cyclospora паразитын халдвар
    5 цаг 53 мин
  • Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
    6 цаг 28 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    6 цаг 45 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    7 цаг 4 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    7 цаг 11 мин
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    18 цаг 43 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    22 цаг 37 мин
  • Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
    23 цаг 59 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК