Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2202 2203 2204 2205 2206 2207 2208
  • Хачигт хазуулсан тохиолдолд дараах шинж тэмдэг илэрнэ
    2017 оны 6 сарын 11
    Хачигт энцефалит өвчнийг дамжуулагч ойн хачгийн идэвхжил ихсэж байгаа аж. Тиймээс ой модонд ажил эрхлэх, зугаалах, жимс, эмийн ургамал түүх, ууланд алхах үед хачигт хазуулахаас
  • Ирэх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
    2017 оны 6 сарын 11
    2017 оны 06 дугаар сарын 12-ноос 06 дугаар сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
  • Тайванд монгол хулгайчдын бүлгийг илрүүлжээ
    2017 оны 6 сарын 10
    Өнгөрсөн пүрэв гаригт Тайваний цагдаагийн газраас иргэддээ хүн олноор цугласан газар болон тээврийн хэрэгслээр зорчихдоо хувийн эд зүйлдээ хянуур байхыг сануулсан байна. Учир нь тус улсын нийслэл Тайпэй хотын цагдаагийн алба метронд бүлэглэн хулгай хийдэг Монголоос ирсэн халаасны хулгайчдын бүлгийг илрүүлсэн байна.
  • Богд ууланд аялахыг хориглолоо
    2017 оны 6 сарын 10
    Богдхан уул, Баруун ширээт уулыг тойроод таван газарт түймэр асаж байгаа учраас үүссэн нөхцөлд байдалтай холбогдуулж, Богдхан ууланд иргэд аялж зугаалахыг түр хугацаагаар хоригложээ.
  • Зуслангийн чиглэлд автобус үйлчилж эхэллээ
    2017 оны 6 сарын 10
    Зуслангийн чиглэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ өнөөдрөөс эхэллээ.

  • Гадаадад байгаа иргэд саналаа өгч байна
    2017 оны 6 сарын 10
    ​Гадаадад байгаа иргэд салбар комиссын тогтоосон санал авах байранд энэ сарын 10, 11-ний өдөр очиж тухайн улсын орон нутгийн цагаар 07.00-22.00 цаг хүртэл хугацаанд саналаа өгнө.

  • Шөнийн тээвэр өнөөдрөөс иргэдэд үйлчилж эхэлнэ
    2017 оны 6 сарын 10
    Зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан зургаадугаар сарын 10-наас шөнийн тээврийн ШҮ:1 ”5 шар-Ботаник”, ШҮ:2 “Нисэх-МУБИС-Ард”, ШҮ:3 “Зунжин-7 буудал-МУБИС” чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилнэ. Тус чиглэлд 22:30 цагаас 01:30 цаг хүртэл явна.

  • Гал унтраах техникийн олон төрөлт спортын аваргууд тодорлоо
    2017 оны 6 сарын 10
    Албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, авхаалж самбааг нэмэгдүүлэх, бие бялдарын тэсвэр хатуужил олгох, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангуулахад чиглэсэн нэгэн тэмцээн бол Онцгой байдлын албаны албан хаагчдын дунд зохиогддог Гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээн байдаг.
  • Шөнийн гудамж камер, WiFi-тай боллоо
    2017 оны 6 сарын 10
    Нийслэлийн Мэдээллийн технологийн газар Нийслэлийн цагдаагийн газартай хамтран гэрэлт шөнийн гудамж буюу Циркийн уулзвараас 45 дугаар сургуулийн уулвар хүртэлх замд нийт 9 цэгт хяналтын 17 камер суурилуулсан.
  • Нутгийн төв хэсгээр бороо орно
    2017 оны 6 сарын 10
    утгийн төв хэсгээр бороо ор
  • У.Хүрэлсүх: Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 60 хувьтай байна
    2017 оны 6 сарын 09
    Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Төв цэнгэлдэх хүрээлэн, сур, шагайн харвааны талбай, Хүй долоон худагт ажиллаж баяр наадмын бэлтгэлтэй танилцаад тулгамдсан ямар асуудал байгаа талаар салбар хорооны дарга нартай ярилцлаа.

    Цэнгэлдэхийн гадна талын авто замын асфальтыг сольж, 1500 автомашины зогсоол барьж байгаагаас гадна дотор талд гэрэлтүүлгийн ажил шинээр хийж байна. Мөн гүйлтийн замыг шинэчлэх, үзэгчдийн суудал нэмэх зэрэг ажил ид хийгдэж байгаатай зохион байгуулах хорооныхон танилцлаа. Шагайн харвааны асарт их засвар хийж байгаа бол сурын талбайн хэмжээг томсгож, үзэгчдийн суудлыг нэмж байгаа ажээ.

    Үндэсний их баяр наадам эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Баяр наадмын комисс хэдэн сарын өмнө ажлаа эхэлсэн. Өнөөдрийн байдлаар бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу буюу 60 гаран хувьтай явж байна.

    Монгол Улсын Засгийн газар энэ жил баяр наадмын зохион байгуулах зардалд 2,5 тэрбум төсөвлөсөн. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 300 сая төгрөг бага зардал хэдий ч баяр наадмаа зохион байгуулалт сайтай тэмдэглэх бүхий л боломжийг бий болгохын төлөө Үндэсний хороо ажиллаж байна гэж Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ярилаа.

    Хүй долоон худагт гантай, усалгааг улам сайн хийх шаардлагатай байна. Газрын гарц энэ хэвээр тааруу байх аваас хурдан морины уралдааны зайг богиносгох нь зүйтэй гэдгийг Шадар сайд У.Хүрэлсүх Хүй долоон худаг, “Монгол наадам төв”-ийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Шөнийн гудамжийг камержууллаа
    2017 оны 6 сарын 09
    Нийслэлийн Мэдээллийн технологийн газар Нийслэлийн цагдаагийн газартай хамтран гэрэлт шөнийн гудамж буюу Циркийн уулзвараас 45 дугаар сургуулийн уулзвар хүртэлх замд нийт 9 цэгт хяналтын 17 камер суурилуулсан.
  • Шөнийн тээвэр маргаашаас иргэдэд үйлчилж эхэлнэ
    2017 оны 6 сарын 09
    Зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан зургаадугаар сарын 10-наас шөнийн тээврийн ШҮ:1 ”5 шар-Ботаник”, ШҮ:2 “Нисэх-МУБИС-Ард”, ШҮ:3
  • Нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшинг нэмэгдүүлнэ
    2017 оны 6 сарын 09
    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн энэ оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 71 дүгээр тогтоолоор “Нэг өрх-Нэг ажлын байр” нийслэлийн дэд хөтөлбөрийг баталсан. Дэд хөтөлбөрийн төслийг нийслэлийн Засаг даргын 2017 оны А/86 дугаар захирамжаар 9 дүүргийн Засаг дарга, харьяа байгууллага, агентлагуудын дарга нараас бүрдсэн ажлын хэсгийн 2 удаагийн хурлаар авч хэлэлцсэн бөгөөд олон нийт, хувиараа бизнес эрхлэгч, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, нийслэлийн холбогдох харьяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагуудын саналыг тусган боловсруулав.

    Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаанд суурилсан хөдөлмөр эрхлэлтийн оновчтой бодлогыг хэрэгжүүлэн хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, арга хэмжээг үйлчлүүлэгчдэд хүргэх таатай орчин бүрдүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан цогц, хүртээмжтэй, нээлттэйгээр иргэдэд хүргэх юм. Дэд хөтөлбөрт тусгасан 4 зорилт, 27 үйл ажиллагааг хэрэгжүүлж, өрх бүрийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин 60 хувьд хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.

    Дэд хөтөлбөрийн зорилт:

    Өрхийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаанд суурилсан өрхийн хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх
    “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” байгуулж хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний цогц арга хэмжээг нэг цэгээс үзүүлэх
    Өрхийн үйлдвэрлэл эрхлэгч, бичил бизнес, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин шинээр ажлын байр бий болгох, албан бус эдийн засгийн салбарт хөдөлмөр эрхлэгчдийг дэмжин зохистой ажлын байр бий болгох
    Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран байнгын болон түр цагийн ажлын байр бий болгох
    Хөтөлбөрийн нэгдүгээр зорилтын хүрээнд нийслэлийн өрхийн хөдөлмөр эрхлэлтийн байдлыг тодорхойлох судалгааг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газартай хамтран 2017 оны 04 дүгээр сарын 14-24-ний өдрүүдэд зохион байгуулж, 244,369 өрхийн судалгааны дүнг нэгтгэн гаргаад байна. Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас зохион байгуулсан “Орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны түвшин тогтоох” судалгааны үр дүнтэй тулгаж, өрхийн хөдөлмөр эрхлэлтийг тодорхойлох судалгааны нэгдсэн тайлан, мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар гаргах юм.

    Мөн хөтөлбөрийн хүрээнд:

    Монгол Улсын MNS 6620:2016 стандартын баримтлан орчин үеийн дэвшилтэт технологи, хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн тохижуулсан “Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих төв” байгуулж, хөдөлмөр эрхлэлтийн дэмжих үйл ажиллагааг нийслэлийн иргэдэд нэг цэгээс үзүүлэх,
    Нийслэлийн хэмжээнд энэ оноос эхлэн хэрэгжих томоохон үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтын хүрээнд шинээр бий болох ажлын байрны судалгаа, мэдээллийн сан бүрдүүлж, шаардагдах ажиллах хүчний үе шаттайгаар бэлтгэх, нийлүүлэх,
    Бичил бизнес, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг томоохон арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
    Нийслэлийн хөдөлмөрийн насны хүн амын хөдөлмөрийн зах зээл дэх тэгш оролцоог хангаж, төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан ажил олгогчийг дэмжих төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн ажлын байр нэмэгдүүлж, зохистой хөдөлмөр эрхлэлтийг төлөвшүүлэхэд энэхүү дэд хөтөлбөрийн үр дүн чиглэнэ гэж нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас мэдээллээ.


  • “Мазаалай цом-2017” маргааш, нөгөөдөр Морингийн даваанд болно
    2017 оны 6 сарын 09
    Дэлхийд нэн ховордоод буй Мазаалай хамгаалах ажилд бүх нийтийн анхаарлыг хандуулах зорилготой ”Мазаалай цом 2017” тэмцээн хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.Тодруулбал, Монголын бартаат замын авто спортын холбооны цомын аварга шалгаруулах ” Мазаалай цом 2017” бартаат замын тэмцээн 2017 оны 6-р сарын 3, 4-ны 09:00 цагт Морингийн даваанд зохион байгуулагдах юм.
    Тус тэмцээн:

    · Сонирхогчийн ангилал буюу ТR1

    · Мэргэжлийн ангилал буюу ТR3

    · Truck ангилал буюу Том оврын автомашин 4x4, 6x6

    · UTV ангилал гэсэн 4 ангиллаар зохиогдоно.

    Тэмцээний эхний өдөр сонирхогчийн ангилал болон utv ангилал
    Тэмцээний хоёр дахь өдөр Мэргэжлийн ангилал болон Truck ангилал уралдах юм.

    Хамтран зохион байгуулагчаар “Зөв Монгол Ирээдүй” ТББ, Цагдаагийн ерөнхий газар тус тус ажиллаж байна.

    Өнгөрсөн жил “Мазаалай 2016” тэмцээний дараа зохион байгуулагчид гурван машин засварлаж хүлээлгэж өгөхийн зэрэгцээ Говийн Их Дархан Цаазат Газарт 100 гаруй тэмдэг тэмдэглэгээг хийсэн байна. Тодруулбал, Говь нутагт сүүлийн жилүүдэд цаг агаарын өөрчлөлт, ган гачгаас болж ургамлын гарц муудаж мазаалай баавгай тарга тэвээрэг авч амжихгүй байх, хавар ичээнээс эрт гарах, хоолгүйн улмаас үхэж үрэгддэг байна. Иймд 1985 оноос мазаалай баавгай амьдардаг газруудад тэжээлийн цэгүүд бий болгон хорголжин тэжээл,ус, мах тавьж өгөх болжээ. Одоогийн байдлаар 13 цэг дээр тэжээл тавьж өгдөг. ”Говийн их дархан цаазат газар”-т уаз 469 , Landcruiser 77 , Фургон маркийн авто машинуудыг тэжээл зөөх, хамгаалах ажилд зориулан өгсөн. Үүнээс гурван автомашин үлдсэн бөгөөд эдгээр автомашинууд нь үүрэг гүйцэтгэх боломжгүй эвдрэлтэй зогсож байсныг засварлаж өгсөн байна. Мөн Говийн Их Дархан Цаазат Газарт 100 гаруй тэмдэг тэмдэглэгээг хийсэн байна.

    Энэ жилийн “Мазаалай 2017” тэмцээний дараа зохион байгуулагчид мазаалай хамгаалах үйлсэд зориулсан ажиллагаа хийнэ. Тодруулбал энэ тэмцээний үзэгчдийн таксаас цугласан мөнгөөр говийн их дархан цаазат А хэсгийн хамгаалалтын бүсийн захиргаанд мотоцикль авч өгөх юм байна. Улмаар жил бүр тэмцээний дараа мазаалай хамгаалах үйлсэд зориулсан ажил хийх юм байна.
  • Хорооллын эцсээс гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх автозамын ажил эхэллээ
    2017 оны 6 сарын 09
    Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжих Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1км автозамын шинэчлэлт /зорчих хэсгийн өргөн 16.5м/-ийн ажил эхэллээ. Тус ажлын гүйцэтгэгчээр “Наранбулаг Хан” ХХК шалгарч, 2017 оны 6 дугаар сарын 05-наас 2017 оны 9-р сарын 10-ны хооронд хийж гүйцэтгэхээр 1 098 028 562 төгрөгийн өртөг бүхий гэрээ байгуулсан байна.

    Ажлын хүрээнд автозамын зорчих хэсгийг шинэчлэх бөгөөд замын 2 талын хуучин хашлагыг сольж, зорчих хэсэгт цементээр бэхжүүлсэн суурь, 0.04м суурь, 0.03м өнгө асфальт бетон хучилт хийхээр төлөвлөжээ. Мөн трассын дагууд борооны ус зайлуулах 12 ш шүүрт тагыг өндөрлөх, тэмдэг, тэмдэглэгээ шинээр хийж, цахилгааны шугам сүлжээний хамгаалалтын ажлуудыг тус тус хийх юм гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
  • Хүй долоо худагт ЛЕД дэлгэц байрлуулж, наадмын нээлт, бөхийн барилдааныг үзүүлнэ
    2017 оны 6 сарын 09
    Шадар сайд болон хотын даргаар ахлуулсан баг Хүй долоо худаг дахь Монгол наадам цогцолборт ажиллаж, баяр наадмын бэлтгэл ажилтай танилцлаа. Бэлтгэл ажил 60 гаруй хувьтай явж байна. Энэ жилийн хувьд хамгийн хүндрэлтэй зүйл нь хур бороо бага байгаагаас Хүй долоон худагт гандуу, тоос шороо ихтэй байна. Энэ асуудалд баяр наадмын зохион байгуулах хороо анхаарлаа хандуулахыг хурдан морины салбар комиссоос хүссэн юм. Харин хотын даргын зүгээс үүнд анхаарал хандуулж, цаг уурын байгууллагад үүрэг өгсөн байна. Наадмын өмнө үүлэнд нөлөөлж, хот орчимд 2-3 удаа бороо оруулах төвөллөгөөтэй байгааг хэлсэн юм.

    Хэрвээ баяр наадмын үеэр одоогийнх шиг хуурайшилт ихтэй байвал хурдан морьд уралдах зайг тус бүр 2 км-ээр наашлуулахаар төлөвлөж байгааг Хурдан морины салбар комиссын нарийн бичгийн дарга хурандаа Ж.Болдбаатар танилцууллаа. Мөн “Уралдааны замд өнөөдрийн байдлаар 13 айл байгаа. Эдгээр айлуудыг зохих журмын дагуу нүүлгэн шилжүүлэх ажлыг зохин байгуулна.” гэж танилцууллаа.

    Энэ жил хүй долоо худагт наадамчин олонд зориулж том хэмжээтэй хоёр ЛЕД дэлгэцийг суурилуулж, төв цэнгэлдэх хүрээлэнгээс наадмын нээлт болон хүчит бөхийн барилдааныг үзүүлэхээр НЗДТГ-аас бэлтгэж байгааг дуулгалаа. Мөн 7 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд хүй долоо худагт наадамлах наадамчин олныг уйдаахгүй соёл урлагийн олон арга хэмжээг зохион байгуулах салбар хороо бэлтгэж байгааг Шадар сайдад танилцууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Төв цэнгэлдэхийн бэлтгэл ажил 60 хувьтай байна
    2017 оны 6 сарын 09
    Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар комиссын дарга С.Батболд тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр наадмын бэлтгэл ажилтай танилцлаа. Тэд эхлээд төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллав.

    Төв цэнгэлдэх хүрээлэнд баяр наадмын бэлтгэл ажил 60 хувьтай байгааг цэнгэлдэх хүрээлэнгийн дарга Т.Нямдаваа хэллээ. Цэнгэлдэхийн гадна талын авто замын асфальтыг сольж, 1500 автомашины зогсоол барьж байгаагаас гадна дотор гүйлтийн замыг орчин үеийн стандартын замаар солих ажил хийгдэж байна. Мөн үзэгчдийн суудлыг угааж, засварлах, төв асарт 230 ширхэг сандал шинээр суурилуулах ажил хийгдэж байгааг комиссын гишүүдэд танилцууллаа.

    Баяр наадмыг зохион байгуулахад 2 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Энэ нь өнгөрсөн жилийн хэмжээнд байгааг Шадар сайд У.Хүрэлсүх хэллээ. Тэрбээр “Бид жил бүр тодорхой асуудлыг шийдвэрлэж байна. Тухайлбал, 2015 онд төв талбайгаа орчин үеийн стандартын хөл бөмбөгийн талбай болгосон. Энэ жил гадуурх тойрог замыг стандартад нийцсэн замаар сольж байна. Ирэх жил цэнгэлдэхийн гэрэлтүүлгийг солих төлөвлөгөөтэй байна” хэмээв.

    Мөн нийтийн бие засах газар, сүүдрэвч зэргийг шинээр хийснээс гадна шагайн асарт иж бүрэн засвар хийж байгааг танилцууллаа. НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун хэлэхдээ “Бид газын байгууллагуудтай гэрээ хийсэн. Онцгой байдлын газраас аюулгүй ажиллагаанд хяналт тавина. Хоол үйлдвэрлэлийн стандарт журам батлагдсан. Энэ жил энэхүү журмын дагуу аж ахуйн нэгж байгууллагуудыг шалгаруулна. Үйлдвэрлэлийн технологийн багаж тоног төхөөрөмжийн шаардлага хангасан эсэхийг харгалзан, ихэвчлэн нийтийн хоол үйлдвэрлэлээр аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгохоор тооцоолж байна. Мөн худалдааг хүүхдийн тоглоом гэх зэргээр төрөлжүүлнэ.” хэмээлээ.

    Монголчуудын дийлэнх хувь нь гэртээ цэнхэр дэлгэцээрээ наадмын нээлтээ үздэг. Тиймээс баяр наадмын нээлтийг сурвалжлах хэвлэл мэдээллийн байгууллагынхны зохион байгуулалтад анхаарахыг хотын дарга санууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • СХД-ийн 5-р хороонд орон сууцны хотхон баригдана
    2017 оны 6 сарын 09
    Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ- аас Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд “ТОСК-999” төслийг хэрэгжүүлэхээр өнөөдөр шавиа тавьлаа.
  • МТЗ монголдоо вагон угсарч эхэллээ
    2017 оны 6 сарын 09
    Монголын төмөр замчид дотооддоо вагон угсарч эхэлжээ. “Ачааны вагон угсрах” төслийг 2012 оноос эхлүүлжээ. Засгийн газар, тэр дундаа Зам тээврийн хөгжлийн сайд төмөр замын хөгжлийн асуудлыг ихээхэн анхаарч, өнгөрсөн хоёрдугаар сард “Ачааны шинэ вагон угсрах” төслийг хэрэгжүүлэх тухай 21 тоот тушаал гарч, ЗТХЯ,
2202 2203 2204 2205 2206 2207 2208
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    2 цаг 8 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    2 цаг 22 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    2 цаг 37 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    2 цаг 40 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    3 цаг 15 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    3 цаг 40 мин
  • ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
    3 цаг 57 мин
  • С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
    4 цаг 6 мин
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
    4 цаг 50 мин
  • Ариана Гранде өөрийг нь шүүмжилдэг олон нийтээс холдож, амгалан амьдрах замыг сонгожээ
    5 цаг 0 мин
  • Шинэ Зеланд англи хэлийг албан ёсны гурав дахь хэлээр хуульчиллаа
    5 цаг 8 мин
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
    5 цаг 22 мин
  • Мексикээс АНУ-д хүнсээр дамжсан гэж үзэж буй үхлийн аюултай Cyclospora паразитын халдвар
    6 цаг 37 мин
  • Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
    7 цаг 12 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    7 цаг 28 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    7 цаг 48 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    7 цаг 55 мин
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    19 цаг 27 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    23 цаг 21 мин
  • Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
    Өчигдөр 16 цаг 29 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК