Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2204 2205 2206 2207 2208 2209 2210
  • Марш тактик-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн маргааш эхэлнэ
    2017 оны 6 сарын 08
    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохиогддог Марш тактик тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн маргааш буюу 06 дугаар сарын 9-нд эхэлнэ.

    Энэхүү тэмцээн нь тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагчдын хувьд цэргийн бэлтгэл, сургуулилт, бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр тэвчээр, ур чадвар, авхаалж самбаа, бэлтгэл, бэлэн байдлыг шалгасан томоохон сорилт болдог. Тус тэмцээнд Онцгой байдлын албаа төлөөлөн оролцож байгаа баг тамирчдыг Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн, бэлтгэл сургуулилтаа сайтар базааж, бэлтгэлээ хангаж байгаа баг тамирчиддаа баяр хүргэн тэмцээндээ амжилт гарган оролцохыг хүсэн ерөөж сэтгэлийн дэм, урам зориг хайрлалаа. Энэ удаагийн марш тактик-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Уул уурхайн аврах анги, Нийслэлийн Онцгой байдлын газар, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Хэнтий, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагаас 40 орчим тамирчин оролцож байна.
  • “Оюутан цагдаа” нар өнөөдрөөс үүрэг гүйцэтгэж эхэллээ
    2017 оны 6 сарын 08
    Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн Аялал Жуулчлалын газар, Монголын Оюутны холбоо хамтран оюутан залуучуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, аялал жуулчлалаар яваа гадаадын иргэдийн аюулгүй байдлыг хангах, жуулчдад аялал жуулчлал, соёлын үйлчилгээний мэдээлэл түгээх “Оюутан цагдаа” арга хэмжээг уламжлал болгон нийслэлийн хэмжээнд 4 дэх жилдээ зохион байгуулж байна.

    Энэхүү арга хэмжээний хүрээнд нийслэл хотод гадаадын иргэд ихээр зорчдог, төвлөрдөг газруудад 30 оюутан цагдаа жуулчдад мэдээлэл сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгөх, хууль тогтоомжийг сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлж хамтран ажиллах юм.
  • Нийслэлийн цагдаагийн газрын алба хаагчид уриалга гаргалаа
    2017 оны 6 сарын 08
    Нийслэлийн цагдаагийн газраас алба хаагчдын сахилга, ёс зүйн байдалд дүн шинжилгээ хийх, сахилгын зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгах, бууруулах, урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор “Сахилгын зөвлөгөөн”-ийг өнөөдөр /2017.06.08/ Нийслэлийн Иргэний танхимд зохион байгууллаа.


    Зөвлөгөөнд Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүн Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Наранбаатар, Нийслэлийн цагдаагийн газрын дарга болон даргын зөвлөлийн гишүүд, алба хаагчид оролцсон юм.

    Энэ үеэр 2017 оны эхний 5 сарын байдлаар алба хаагчдын сахилга, ёс зүйн талаарх мэдээллийг Хяналт шалгалт, үнэлгээ, ёс журмын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Төгөлдөр танилцуулж, алба хаагчдын санал хүсэлтийг сонсож, сахилга ёс зүйн зөрчил, гарсан шалтгаан нөхцөлийг арилгах, дахин давтан гаргуулахгүй байх, бусад алба хаагчдыг энэ төрлийн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнээс “Уриалга” гаргаж түүний мөрөөр тодорхой ажил, арга хэмжээг зохион байгуулж үр дүнг тооцож ажиллахаар боллоо.


    НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН АЛБА ХААГЧДААС ГАРГАСАН УРИАЛГА
  • ХХААХҮЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөг болно
    2017 оны 6 сарын 08
    Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг 2017 оны 06 дугаар сарын 9.10-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно. Энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгөөс мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэлийн бодлого, шинэ техник технологи, худалдаа үйлчилгээ, хуульзүйн зөвлөгөөг нэг дороос авах боломжтой юм. Тодруулбал, Хүнс, хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариалангийн салбарт төрөөс үзүүлж байгаа бодлого, инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэн, тариаланчдад үзүүлэх дэмжлэг, жижиг дунд үйлдвэрлэлийн зээлд хамрагдах боломж, тусгай зөвшөөрөл, хөдөө аж ахуй их сургуулийн, эрдэм шинжилгээний байгууллагын сургалт зөвлөгөө мэдээллийг өгнө.

    Мөн төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалахад зориулсан техник тоног төхөөрөмж, үрслэгээ суулгац, малын зохиомол хээлтүүлгийн талаар энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр сонирхох боломжтой .
  • Г.Дэнзэнгийн шүүх хурлыг яаран хийх учир...
    2017 оны 6 сарын 08
    Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн шүүх хурал болж байна. Тус хуралдаанд илтгэгч шүүгчээр М.Пүрэвсүрэн, прокурор Н.Бадамцэцэг болон шүүгдэгчийн өмгөөлөгчид оролцож буй юм. Гэвч тус шүүх хуралд Г.Дэнзэнгийн өмгөөлөгчийг оролцуулсангүй.
  • Хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эцэг, эхчүүдэд өгөх зөвлөмж
    2017 оны 6 сарын 08
    Хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эцэг, эхчүүдэд өгөх зөвлөмж
  • 1456,7 м2 хэвтээ тэмдэглэгээний ажлыг стандартын дагуу хийж гүйцэтгэлээ
    2017 оны 6 сарын 08
    “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн алба нь Авто замын хэвтээ тэмдэглэгээний ажлаа 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс эхлүүлэн ажиллаж байна. Уг ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөө Зүүн дөрвөн замаас Хөдөө Аж ахуйн яамны уулзвар хүртэл 399 метр авто замд хоёр талдаа 119,7м2 тэмдэглэгээг дөрөв буюу түүнээс олон эгнээнээр зорчдог замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах үргэлж шугамыг стандартын дагуу тавьж гүйцэтгэлээ.

    Баянзүрх дүүргийн Энхтайваны өргөн чөлөө, Хан-Уул дүүргийн Чингисийн өргөн чөлөөнд нийт 1337 м2 замд хийж гүйцэтгэсэн байна. Үүнд Баянзүрх дүүрэг, Офицеруудын ордоноос Жуковын музей хүртэл 174 м2 тасархай шугам, Офицеруудын тойрог Эскадрилын хөшөөг тойроод 52 м2 тасархай шугам, Энхтайваны гүүрнээс Яармагийн гүүр хүртэл 271 м2 үргэлж шугам, Яармагийн гүүр Станцын гэрлэн дохио хүртэл 2 талдаа тасархай зураас 264 м2, Станцын гэрлэн дохиотой уулзвараас “Мишээл” экспо хүртэл үргэлж шугам 274м2, “Мишээл” экспогоос “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК хүртэл үргэлж шугам 302м2 нийт 1456,7 м2 хэвтээ тэмдэглэгээг стандарт техник шаардлагын дагуу тавьж гүйцэтгэлээ гэж Улаанбаатар зам засвар, арчлалтын газраас мэдээллээ.
  • Ebarimt цаасгүй болно
    2017 оны 6 сарын 08
    Татварын ерөнхий газар, Гааль татвар санхүүгийн мэдээлэл технологийн төв УТҮГ болон Хэрэглэгчийн систем нийлүүлэгчидийн холбоо ТББ-ууд өнөөдөр Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгч хувь хүн, хуулийн этгээдэд“Татварын ерөнхий хууль”, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хууль, “Нийслэл хотын албан татварын тухай” хуулийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлж цахим төлбөрийн баримтын системийг боловсронгуй болгох замаар Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн төлбөрийн баримтын бүртгэлийг автоматжуулах, хэрэглэгчид хялбар системийн шийдлийг боловсруулан нэвтрүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичгийг үйлдэв

    Санамж бичигт ТЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Заяабал, ГТСМТТ-ийн УТҮГ-ын захирал Ц.Орхонтамир, ХСНХ ТББ-ын гүйцэтгэх захирал Ж.Баянмөнх нар гарын үсэг зурлаа.

    Уг санамж бичгийн хүрээнд иргэдийн худалдан авалтын НӨАТ-ын цахим төлбөрийн баримтын бүртгэлийг автоматжуулж, цаасгүй цахим баримт олгох технологын шийдлийг боловсруулан нэвтрүүлэх юм. Энэхүү шийдэл нь бүх банкны картаар бэлэн бус гүйлгээ хийхэд худалдан авалтын НӨАТ-ын баримт автоматаар ebarimt.mn системд бүртгэгдэхээс гадна бүртгэлтэй мэйл хаягт цахимаар илгээгдэх юм.

    Цаасгүй, цахим төлбөрийн баримтын үйлчилгээг Монголын програм хангамжийн салбарыг тэргүүлэгч тогтвортой үйл ажиллагаа явуулж буй 15 компани ”Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоо”-нд нэгдэж өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээндээ ePOS карт уншигч төхөөрөмжийг нэвтрүүлэн хамтран ажиллаж байна.

    “Хэрэглэгчийн Систем Нийлүүлэгчдийн Холбоо” ТББ нь Хэрэглэгчийн системийн нийлүүлэгчдийн бүтээгдэхүүнийг олон улсын болон Монгол улсын стандартад нийцэж буй эсэх шалгалтыг зохион байгуулах, нийлүүлэх эрх олгох, зөвлөгөө, мэдээллээр хангах зэрэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд одоогийн байдлаар тус холбоонд НӨАТУС-ын ebarimt.mn сайтад бүртгэгдсэн 39.500 баримт хэвлэх цэгийн 50% буюу 20,000 хэрэглэгч бүхий Монголын програм хангамжийн салбарыг тэргүүлэн, тогтвортой үйл ажиллагаа явуулж буй 11 компани гишүүн байгууллагаар элсэж, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран, тодорхой төслүүдийг санаачилж хэрэгжүүлэн ажиллаж байна.
  • Зарим аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлжээ
    2017 оны 6 сарын 08
    Санхүүгийн зохицуулах хороо өчигдөр буюу 2017.6.07-ны Лхагва гаригт ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар “Бага хээр ҮЦК”, “Бумбат шигтгээ ҮЦК”, Догсон ҮЦК”, “Превалент ҮЦК”, “Сэлэнгэ түмэн ҮЦК”, “Финанс линк групп ҮЦК” “Говийн ноён нуруу ҮЦК”, “Би Би Эс Эс ҮЦК”, “Зюс капитал ҮЦК”, “Эм Даблью Ти Эс ҮЦК” үнэт цаасны ХХК-ууд, мөн даатгалын хохирол үнэлэгч “Капитал Эстимэйт” ХХК болон “Ханбогд Зайсан”, “Дамба инвест” хадгаламж, зээлийн хоршоодын тусгай зөвшөөрлийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүллээ.

    Үнэт цаасны компаниуд сүүлийн найман улиралд буюу хоёр жилийн хугацаанд ердөө 1-2 удаа тайлан өгсөн, ихэнх улиралд тайлан тэнцлээ ирүүлээгүй буюу үндсэн үйл ажиллагаагаа огт явуулахгүй байгаа юм. Даатгалын хохирол үнэлэгч компани тусгай зөвшөөрөл авснаасаа хойш буюу мөнхүү хоёр жилийн хугацаанд үндсэн үйл ажиллагаагаа явуулаагүй бол нэр бүхий хоёр хадгаламж, зээлийн хоршоо гурваас дээш улиралд зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллаагүй, Хорооноос явуулсан газар дээрх шалгалтад хангалтгүй үнэлгээ авсан, нийслэлийн хоршоодод хийсэн нэгдсэн үзлэг шалгалтанд хамрагдаагүй зэрэг олон зөрчил, дутагдал гаргажээ.

    Санхүүгийн үйл ажиллагаа бол тогтмол, байнгын үйл ажиллагаатай байх ёстой мэргэжлийн ажил юм. Хороо зохицуулалттай аж ахуйн нэгжүүдээ санхүүгийн болон мэргэжлийн өндөр чадвартай, харилцагчийн эрх ашигт нийцсэн тогтмол, найдвартай үйл ажиллагаатай байхыг шаардан, цаашид энэ талаар онцгой анхаарч ажиллах бодлого, зарчмыг баримтлан ажиллаж байна.

    Мөн хуралдаанаар “Уран барилга” ХК-ийн хувьцааг тус компаний Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, хүсэлтийн дагуу нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлээс хаслаа. Анх 1973 онд “Түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газар” нэртэй байгуулагдсан тус компани 2004 онд үндсэн үйлдвэрлэлээ бүрэн зогсоосон бөгөөд хувьцааныхаа дансыг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-д нээлгээгүй байна. Компаний хувьцаа 2016 оны зургадугаар сарын 8-ны өдрийн байдлаар хаалтын ханш нь 2200 төгрөг, зах зээлийн үнэлгээ нь 352.3 сая төгрөг байжээ. Нийт хувьцааны 76.47 хувийг дөрвөн хувьцаа эзэмшигч, 23.53 хувийг 904 хувьцаа эзэмшигч эзэмшиж байгаа юм. Тиймээс хувьцаа эзэмшигчид өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдан авахыг шаардах болон өөрт ноогдох ноогдол хувийн мөнгийг авахгүйгээр шинээр өөрчлөгдөн байгуулагдах ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр үлдэх эрхтэйг Хороо тогтоолдоо онцлон дурдаж, эдгээр эрхийг хувьцаа эзэмшигчдийн өөрсдийнх нь хүсэлтийн дагуу шийдвэрлэж ажиллахыг “Уран барилга” ХХК-д даалгалаа.

    Түүнчлэн Хорооны ээлжит хуралдаанаар зарим банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоонд шинээр болон нэмж тусгай зөвшөөрөл олгох асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
  • ЗЦА: Хурд хэтрүүлэхгүй байхыг анхаарууллаа
    2017 оны 6 сарын 08
    Амралт, зугаалгын цаг эхэлсэнтэй холбоотойгоор иргэд найз нөхөд, гэр бүлийхэнтэйгээ хөдөө аялал зугаалгаар явах нь ихэсч, үүнийг даган орон нутаг руу болон орон нутгаас нийслэл хотыг зорих тээврийн хэрэгсэл, иргэдийн тоо нэмэгдэж байна.
    Хурд нь зам тээврийн осол, гэмтлийн үндсэн нэг шалтгаан юм. Ялангуяа, хэт болон зохисгүй хурд нь замын хөдөлгөөний мөргөлдөөн, зам тээврийн осол гэмтэл, нас баралтын гол эрсдэлт хүчин зүйл болж байна. “Хэт хурд” гэдэг нь тээврийн хэрэгсэл зөвшөөрөгдсөн хурдны хязгаараас давсан хурдтай байхыг хэлнэ. “Зохисгүй хурд” гэдэг нь тээврийн хэрэгслийн хурд тодорхой нэг зам, цаг агаар, замын ачааллын нөхцөлд тохироогүй ч, зөвшөөрөгдсөн хурдны хязгаараас даваагүй байхыг хэлж байгаа юм.
    Дундаж хурд өссөнөөр, осол гэмтэл үүсэх магадлал мөн өснө. Тээврийн хэрэгслийн дундаж хурд 1 км/цагаар хасахад, осол гарах магадлал 4-5%-иар буурна. Өндөр хурдтай явж буй тээврийн хэрэгслийн урд болон хажуугийн суудалд зорчиж буй иргэд гэмтэх эрсдэлтэй боловч зам тээврийн ослын ноцтой хүндрэлүүд ихэнхдээ “эмзэг” бүлгийн хүмүүс буюу явган зорчигч, дугуй, мотоциклоор зорчиж буй иргэд, хүүхэд болон өндөр настангуудад тохиолддог байна.
    Насанд хүрсэн явган зорчигч нь 50 км/цагаас доош хурдтай явж байгаа автомашинд мөргүүлэхэд нас барах магадлал 20% байдаг бол 80 км/цагийн хурдтай машинд мөргүүлэхэд, уг эрсдэл 60% хүртэл өсдөг гэсэн судалгаа байна.
    Хурдад дараах хүчин зүйлсүүд нөлөөлдөг байна.
    Тухайлбал: Замын хажууд тавигдсан хурдны хязгаарыг заасан самбаруудаас гадна жолоочийн нас, хүйс зэрэг нь хурдад нөлөө үзүүлдэг бөгөөд ихэнх улсад эрэгтэй ба залуу жолоочид хурд хэтрүүлэх тохиолдол түгээмэл буюу хурднаас үүдсэн зам тээврийн осолд тэдгээр хүмүүс илүү өртөмхий байдаг байна.
    Бусад хүчин зүйлүүдэд жолоочийн цусан дахь согтууруулах ундааны хэмжээ, замын гадаргууны чанар болон тухайн тээврийн хэрэгслийн хурдны хязгаар гэх мэт хүчин зүйлс багтдаг байна.
    Иймд эрхэм жолооч та хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэлгүй, тохирох хурдыг зөв сонгон хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцоорой.
    ГҮЙЖ ЯВАА ХҮН Л УНАДАГ, МӨЛХӨЖ ЯВАА ХҮН УНАДАГГҮЙ. ЖОЛООЧ ТА ХУРДАА БАЙНГА ХЯНАЖ ЯВААРАЙ.
  • Далангаас Бага наран хүртэл 1,7 км авто замын хөдөлгөөнийг хязгаарлана
    2017 оны 6 сарын 08
    Хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжиж буй Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 00:00 цагаас эхлэн 21-ний өдөр хүртэл Далангаас Бага наран хүртэлх 1,7 км авто замын зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, хучилтын ажил хийхээр боллоо. Үүнтэй холбогдуулан Нийтийн тээврийн доорх 6 чиглэлд өөрчлөлт орж байна.

    Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник” 18, 13 Үйлдвэрчний эвлэлийн гудамжаар ордог байсныг урдуураа Москвагийн гудамжаар оруулан Толгойтын эцэс дээр буцаж эргүүлэх,
    Ч:16 “Баруун салаа-Далангийн зам- 10-р хороолол” 8,5 Далангийн замаар ордог байсныг чигээрээ Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Баянхошууны замаар оруулан Баруун салаа орохоор
    Ч:22 “Шадивлан- Бөмбөгөр- Чингис Соосэ-Далангийн зам” 17,11 Далангийн замаар ордог байсныг Ханын материал дээр буцаж эргүүлэх
    Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ-3- Дүнжингарав худалдааны төв” 12,9 Толгойтын гудамжаар Нарангийн гол ордог байсныг урдуураа Москвагийн гудамж, Нарангийн гудамж, Хүнсчдийн гудамжаар оруулан Нарангийн гол орох,
    Ч:46 “Улаанчулуут- Их наран- Вокзал” 9,7 Толгойтын замаар Улаанчулуут ордог байсныг Чингис Соосэ дээр буцаж эргүүлэх,
    Ч:57 “Улаанчулуут- Их наран- МУИС” 14,10 чиглэлийн замналд өөрчлөлт орох болно. Толгойтын замаар Улаанчулуут ордог байсныг Чингис Соосэ дээр буцаж эргүүлэх, Улаанчулуутаас Арвайн үндэс хүртэл богино эргэлтээр 1 тээврийн хэрэгсэл 20 минутын зайтай иргэдэд үйлчлэхээр төлөвлөлт хийгээд байна. Нийтийн тээврийн чиглэлтэй холбоотой санал хүсэлтээ 11-323176, 11-326352 дугаарын утсанд мэдэгдэж болно.
    Замын хөдөлгөөнд хязгаарлалт хийсэнтэй холбоотой иргэд, жолооч нарыг хурд хэтрүүлэлгүй замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Замын цагдаагийн албанаас анхаарууллаа гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
  • “Нэг бүс нэг зам”-ийн гол зангилаа болсон Нинбогийн Жөүшан усан боомттой танилцлаа
    2017 оны 6 сарын 08
    БНХАУ-ын төрийн зөвлөлийн мэдээний захиргаанаас зохион байгуулсан “БНХАУ-ын Инновацийн хөгжилд анхаарлаа хандуулъя” сэдэвт Монгол Улсын сэтгүүлчдийн Хятад дахь айчлалын үеэр Нинбо хотыг зорьж, тус хотын инновацийн хөгжлийг үзэж сонирхон, “Нэг бүс нэг зам”-ийн гол зангилаа болсон Нинбогийн Жөүшан усан боомтын үйл ажиллагаатай танилцсан юм. Тэгвэл бид энэ удаа дэлхийн дөрөв дэх том боомт болох Жөүшан боомтын талаарх мэдээллийг хүргэж байна.

  • Сэрэмжлүүлэг: Мансуурсан 14 настай хүү амиа алджээ
    2017 оны 6 сарын 08
    Өчигдөр буюу 6-р сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр, орон сууцны арын далан дээр нас барсан хүн байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
  • Унадаг дугуйтай бага насны хүүхэд осолд өртжээ
    2017 оны 6 сарын 08
    2017 оны 06 дугаар сарын 07-ны Лхагва гарагт цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 32 жолоочийг илрүүлэн саатуулж ажилалаа.

    Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 317 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 239 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 7 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэний 3 нь хүүхэд бүртгэгдсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 7, мөргөлдсөн 5 осол, унадаг дугуй, мотоцикль, мопедтой холбоотой осол 1 тус тус бүртгэгдсэнийг ЗЦА-ны Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.

    Улсын болон орон нутгийн чанартай автозамд онхолдох хэлбэрээр 2 зам тээврийн осол гарч, 2 хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан байна.

    Тухайлбал:

    1. БЗД-ийн нутаг БХИС-ын баруун туслах замд H.Sonata-3 маркийн автомашины жолооч Б нь унадаг дугуйтай 13 настай Т-г мөргөж гэмтээсэн.

    Орон нутагт:

    1. Булган аймгийн Рашаант сумын нутаг “Үнэгт” гэх газар асфальтан замд T.Ist маркийн Ц жолоочтой автомашин онхолдож, зорчигч 25 настай Г-н амь нас хохирсон.

    Амралт, зугаалгын цаг эхэлсэнтэй холбоотойгоор иргэд найз нөхөд, гэр бүлийхэнтэйгээ хөдөө аялал зугаалгаар явах нь ихэсч, үүнийг даган орон нутаг руу болон орон нутгаас нийслэл хотыг зорих тээврийн хэрэгсэл, иргэдийн тоо нэмэгдэж байна.

    Хурд нь зам тээврийн осол, гэмтлийн үндсэн нэг шалтгаан юм. Ялангуяа, хэт болон зохисгүй хурд нь замын хөдөлгөөний мөргөлдөөн, зам тээврийн осол гэмтэл, нас баралтын гол эрсдэлт хүчин зүйл болж байна. “Хэт хурд” гэдэг нь тээврийн хэрэгсэл зөвшөөрөгдсөн хурдны хязгаараас давсан хурдтай байхыг хэлнэ. “Зохисгүй хурд” гэдэг нь тээврийн хэрэгслийн хурд тодорхой нэг зам, цаг агаар, замын ачааллын нөхцөлд тохироогүй ч, зөвшөөрөгдсөн хурдны хязгаараас даваагүй байхыг хэлж байгаа юм.

    Дундаж хурд өссөнөөр, осол гэмтэл үүсэх магадлал мөн өснө. Тээврийн хэрэгслийн дундаж хурд 1 км/цагаар хасахад, осол гарах магадлал 4-5%-иар буурна. Өндөр хурдтай явж буй тээврийн хэрэгслийн урд болон хажуугийн суудалд зорчиж буй иргэд гэмтэх эрсдэлтэй боловч зам тээврийн ослын ноцтой хүндрэлүүд ихэнхдээ “эмзэг” бүлгийн хүмүүс буюу явган зорчигч, дугуй, мотоциклоор зорчиж буй иргэд, хүүхэд болон өндөр настангуудад тохиолддог байна.

    Насанд хүрсэн явган зорчигч нь 50 км/цагаас доош хурдтай явж байгаа автомашинд мөргүүлэхэд нас барах магадлал 20% байдаг бол 80 км/цагийн хурдтай машинд мөргүүлэхэд, уг эрсдэл 60% хүртэл өсдөг гэсэн судалгаа байна.

    Хурдад дараах хүчин зүйлсүүд нөлөөлдөг байна. Тухайлбал: Замын хажууд тавигдсан хурдны хязгаарыг заасан самбаруудаас гадна жолоочийн нас, хүйс зэрэг нь хурдад нөлөө үзүүлдэг бөгөөд ихэнх улсад эрэгтэй ба залуу жолоочид хурд хэтрүүлэх тохиолдол түгээмэл буюу хурднаас үүдсэн зам тээврийн осолд тэдгээр хүмүүс илүү өртөмхий байдаг байна. Бусад хүчин зүйлүүдэд жолоочийн цусан дахь согтууруулах ундааны хэмжээ, замын гадаргууны чанар болон тухайн тээврийн хэрэгслийн хурдны хязгаар гэх мэт хүчин зүйлс багтдаг байна.

    Иймд эрхэм жолооч та хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэлгүй, тохирох хурдыг зөв сонгон хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцоорой.
  • Түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна
    2017 оны 6 сарын 08
    2017 он гарсаар улсын хэмжээнд ой, хээрийн түймэр нийслэлд 10, 12 аймгийн 42 суманд 69 удаа, нийт 79 удаа гарсан байна. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймаг, Нийслэлийн Байнзүрх дүүрэгт гарсан ойн түймрийг цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Харин Булган аймгийн Хутаг-Өндөр суманд гарсан түймрийг бүрэн унтраасан байна.


    Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг “Арцат” уулын орчим гарсан ойн түймэрт /2017.05.17/ ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 12 албан хаагч, Мандал суман дах Онцгой байдлын хэлтсийн 26 албан хаагч, Дархан –Уул аймгийн Онцгой байдлын газрын 21 албан хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын 6 ажилтан, орон нутгийн 26 иргэн, нийт 91 хүн ажиллаж 2017 оны 06 дугаар сарын 07-нд цурманд орууллаа.

    Мөн Хөвсгөл аймгийн Цагаан-ҮҮр сумын Уйлган багийн “Барсага” гэдэг газар /2017.05.27/ гарсан ойн түймэрт тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 25 иргэн, нийт 37 хүн ажиллаж 2017.05.31-ний өдөр цурманд оруулсан.

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулсын “Залаатын ам” гэдэг газар /2017.06.05/ ойн түймэр гарч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги, Гал түймэр унтраах, аврах 63, 35 дугаар ангиудын 45 албан хаагч, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 7 ажилтан, орон нутгийн 12 иргэн, нийт 64 хүн ажиллаж, түймрийг 06 дугаар сарын 05-ны өдөр цурманд оруулсан.

    Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Тасархай нугын Сагалдраг” гэдэг газар /2017.05.27/ гарсан түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын 20 албан хаагч, орон нутгийн 51 иргэн, нийт 71 хүн ажиллаж, 2017 оны 06 дугаар 07-ны 18:45 цагт бүрэн унтрааж орон нутагт хүлээлгэн өгөөд байна.

    Цаг агаар халж, хур тунадас бага, хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа энэ үед иргэд та бүхэн амралт, аялал зугаалгаар явахдаа, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

  • Соёмбот ууланд ухсан газрыг нөхөн сэргээж дуусчээ
    2017 оны 6 сарын 08
    Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол тушаал гарган Соёмбот ууланд газар ашиглаж байсан “Аялжуул” ХХК-ийн Газар ашиглах эрхийг цуцалсан. Улмаар нөхөн сэргээх ажлыг тус компаниар хийлгэхээр болсон юм. Тэгвэл “Аялжуул” ХХК Соёмбот ууланд ухсан газарт нөхөн сэргээлт хийж дуусгажээ. Мөн энэ талаархи ажлын тайлангаа ирүүлсэн байна.

    Тодруулбал, нөхөн сэргээх ажлын хүрээнд 1500м2 газрыг шороогоор дүүргэн тэгшилж дагтаршуулан, хуучин байдалд нь оруулж, дээр нь таван см-ын хар шороогоор бүрж, сайн чанарын зүлгэний үр суулган услаж бэлэн болгожээ. Түүнчлэн 40 ширхэг 1м-ийн өндөртэй буйлсан зулзган мод тариалж, стандартын дагуу суулгасан байна.







  • Сөүлийн гудамжны автозамын хөдөлгөөнийг түр хаана
    2017 оны 6 сарын 08
    Шөнийн гэрэлт гудамж төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тохижилт, худалдаа үйлчилгээний ажил хийгдэж байна.

    Энэ ажлын хүрээнд өнөөдөр 16.00 цагаас худалдаа, үйлчилгээний асар байрлуулах, цахилгаан, хийн түлшний холболт хийх, төслийн нээлтийн үйл ажиллагааны бэлтгэлийг хангахын тулд Сөүлийн гудамжны замын хөдөлгөөнийг түр хугацаагаар юм.

    Иймд жолоочид дээрх чиглэлээс бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
  • Дээрэмдэх гэмт хэрэг илрүүлсэн алба хаагчдыг шагнажээ
    2017 оны 6 сарын 08
    Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, “32 автобусны буудал дээр манай хүүхэд бусдад дээрэмдүүлсэн байна” гэсэн иргэний мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчид шуурхай очиж 12 дугаар хороонд оршин суух Г, Т, Э нарын гар утас, өмсөж явсан гутлыг Баянзүрх дүүрэгт оршин суух О, Т нар бүлэглэн дээрэмдсэнийг эрэн сурвалжилж илрүүлсэн байна.

    Гэмт хэргийг халуун мөрөөр нь шуурхай илрүүлж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл үр бүтээл гарган ажилласан Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн ахлах офицер, цагдаагийн хошууч Ц.Баатарболд, олон нийтийн цагдаа Г.Гомбодорж нарыг Нийслэлийн цагдаагийн газрын даргын “Баярын бичиг”, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
  • Махны үнэ буурчээ
    2017 оны 6 сарын 08
    Махны дундаж үнэ

    2017 оны 6-р сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6930 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8150 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.1 хувиар буюу 90 төгрөг, үхрийн цул махны үнэ 0.5 хувиар буюу 50 төгрөгөөр тус тус буурсан байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 7000 төгрөг, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8800 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.3 хувиар буюу 235 төгрөгөөр, хонины цул махны үнэ 2.3 хувиар буюу 170 төгрөгөөр буурчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 5900 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7800 төгрөгөөр худалдаалж байна.

    Гурилын үнэ

    2017 оны 6-р сарын 1-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 900-1300 төгрөг, 2-р зэргийнх 749-850 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1140-өөс 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1289 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1289 төгрөгөөр худалдаалж байна.

    Төмс, хүнсний ногоо

    2017 оны 6-р сарын 1-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад байцаа 2.6 хувиар буюу 40 төгрөг, хүрэн манжин 0.8 хувиар буюу 20 төгрөгөөр тус тус буурсан байна.
  • Улсын начин Б.Ганзориг сэргээш хэрэглээгүй гэдэг нь тогтоогджээ
    2017 оны 6 сарын 08
    Допингийн эсрэг үндэсний төвөөс Улсын начин Б.Баатарцол, Б.Ганзориг нарын бөхөөс сэргээш илэрсэн хэмээн Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комиссоос мэдэгдсэн билээ.
2204 2205 2206 2207 2208 2209 2210
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
    53 мин
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    3 цаг 18 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    3 цаг 32 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    3 цаг 47 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    3 цаг 51 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    4 цаг 25 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    4 цаг 51 мин
  • ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
    5 цаг 7 мин
  • С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
    5 цаг 16 мин
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
    6 цаг 1 мин
  • Ариана Гранде өөрийг нь шүүмжилдэг олон нийтээс холдож, амгалан амьдрах замыг сонгожээ
    6 цаг 11 мин
  • Шинэ Зеланд англи хэлийг албан ёсны гурав дахь хэлээр хуульчиллаа
    6 цаг 19 мин
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
    6 цаг 32 мин
  • Мексикээс АНУ-д хүнсээр дамжсан гэж үзэж буй үхлийн аюултай Cyclospora паразитын халдвар
    7 цаг 47 мин
  • Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
    8 цаг 22 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    8 цаг 39 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    8 цаг 58 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    9 цаг 5 мин
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    20 цаг 37 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    Өчигдөр 17 цаг 51 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК