Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2203 2204 2205 2206 2207 2208 2209
  • Соёмбот ууланд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
    2017 оны 6 сарын 09
    Нийслэлийн нутаг дэвсгэрт 2017 онд гарснаар ой хээрийн түймрийн 12 удаагийн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын
  • Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад монгол иргэд ажиллаж байна
    2017 оны 6 сарын 09
    Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Аудитын хорооны гишүүнээр Монгол Улсын иргэн Бадамдоржийн Батбаярыг 2017 оны 6 дугаар сарын 1-нээс 3 жилийн хугацаатайгаар томилсон байна.

    ЕАБХАБ-ын Аудитын хороо анх 2004 онд байгуулагдсан ба тус байгууллагын бодлогын баримт бичиг болон эрх зүйн актын хэрэгжилтэд хяналт тавих, салбарын үйл ажиллагаанд захиргааны болон санхүүгийн хяналт, шалгалт хийж, үнэлгээ, дүгнэлт өгч, зөвлөмж гаргах үүрэгтэй.

    Бизнесийн удирдлагын ухааны доктор Б.Батбаяр нь Аудитын хорооны гишүүнээр ЕАБХАБ-ын 57 улсын дунд нээлттэйгээр зарласан сонгон шалгаруулалтад тэнцэж, мэргэжлийн өндөр шаардлага, шалгалтыг давж томилогдсон бөгөөд 1998-2014 онд Монгол улсын Ерөнхий аудиторын орлогчоор ажиллаж байжээ.

    Үүнээс гадна манай улсын иргэн Дарьсүрэнгийн Амарсанаа ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлын албанд жендерийн асуудал хариуцсан ахлах зөвлөхөөр 2017 оны 3 дугаар сараас эхлэн ажиллаж байна.
  • 148 гадаадын иргэнийг албадан гаргажээ
    2017 оны 6 сарын 09
    2017 оны эхний зургаан сарын байдлаар Монгол Улсаас 148 гадаадын иргэнийг албадан гаргаад байна. Монгол Улсаас албадан гаргагдсан гадаад иргэдийн 47.2 хувь нь Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаагаа
  • Согтуугаар машин жолоодож осол гарган хэргийн газрыг орхин зугтаажээ
    2017 оны 6 сарын 09
    СХД-16 Энхтайваны өргөн чөлөө, “Хархорин” захын хойд замд амины Hyundai Accent автомашины жолооч нь “Тoyota Prius” автомашинтай мөргөлдөж, жолооч СХД-ийн 26-р хороонд оршин суух М /29н.эр/-г гэмтээгээд хэргийн газрыг орхин явжээ.
  • Хар тамхины хэргээр 22 иргэн 10-15 жил хүртэл хорих ялаар шийтгүүлжээ
    2017 оны 6 сарын 09
    ”Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд талуудын оролцоог хангах нь” сэдэвт үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд боллоо. Чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлэхдээ ”Хар тамхины хэрэглээ түүний хор хөнөөлийг таслан зогсооход хүн бүрийн сэтгэл, зүтгэл, оролцоо хэрэгтэй” гэж онцолсон.
  • Д.Оюунхорол: Ногоон хөгжлийг цогцлооход даян дэлхийн болон монгол залуусын санаачилга маш чухал
    2017 оны 6 сарын 09
    Д.Оюунхорол: Хүн бүрийн тэгш эрх, оролцоог хангасан ногоон хөгжлийг цогцлооход даян дэлхийн болон монгол залуусын санаачилга маш чухал

    БОАЖ-ын сайд Д.Оюунхорол JCI байгууллагаас зохион байгуулж буй Ази номхон далайн бүсийн манлайлагч залуусын нэгдсэн чуулганы Ногоон хөгжил форумд “Монгол Улсын ногоон хөгжлийн асуудал ба залуусын оролцоо” сэдэвт илтгэл тавилаа. Ази номхон далайн бүсийн манлайлагч залуусын нэгдсэн чуулганд 40 гаруй орны 3500 гаруй залуу оролцож байгаа бол “Ногоон хөгжил” салбар форумд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 300 гаруй залуу манлайлагч хүрэлцэн ирсэн юм.

    Уншигч та бүхэнд БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

    Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчдөө,
    Хатагтай, ноёд оо,
    Ази, Номхон Далайн бүсийн манлайлагч залуусын чуулганд хүрэлцэн ирж, дэлхий нийтийн хөгжлийн шинэ загвар болсон Ногоон хөгжлийн талаар хамтдаа хэлэлцэж, эерэг өөрчлөлтийг бүтээхээр энд хуран цугларсан Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, Монгол оронд тавтай морилон саатахыг урьж байна.
    Дэлхий дахинаа тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг дэвшүүлж, улс орон бүр хөгжлийн бодлогоо энэхүү үзэл баримтлалд нийцүүлэн, өнөөгийн хэрэгцээгээ хангаад зогсохгүй, ирээдүй, хойч үеийн тэгш эрхийг хангасан байдлаар авч үзэж байгаа энэ үед, олон улсын ЖиСиАй байгууллага Ази Номхон далайн бүсийн чуулганаа Монгол улсад зохион байгуулж байгаа нь ихээхэн завшаантай явдал юм.
    Чухамдаа байгаль орчин, нийгэм, эдийн засгийн асуудлыг цогцоор нь уялдаатай авч үзэх нь тогтвортой хөгжилд хүрэх гол зарчим бөгөөд хүн бүрийн тэгш эрх, оролцоог хангасан ногоон хөгжлийг цогцлооход даян дэлхийн болон монгол залуусын санаачилга, хувь нэмэр, хамтын ажиллагаа ихээхэн ач холбогдолтой гэж манай яам үздэг. Манай гарагийн байгаль орчиндоо ээлтэй, гэгээлэг ногоон ирээдүй залуучууд, залуу лидерүүд та бүхний гарт байна.
    2017 онд дэлхийн байгаль хамгаалах өдрийг “Хүн байгалийн хүйн холбоо” сэдвийн доор тэмдэглэх шийдвэрийг НҮБ-аас гаргасан нь байгаль эхээ хайрлах, түүнд талархахыг уриалсан хэрэг билээ. Монголчууд бид олон зууны турш байгаль дэлхийгээ шүтэн амьдарч ирсэн сайхан уламжлалтай ард түмээн. Монголын аль ч нутагт онголон тахиж хамгаалсан, нутгийн зон олны шүтэн биширдэг уул, ус, ургаа мод олныг үзэж болно. Ялангуяа хур бороо хайрладаг хөх тэнгэр, хангай дэлхийгээ нүүдэлчин монголчууд эртнээс гүнээ хүндэлж, түүнийг дагасан ёс заншил, шашин шүтлэгийн арвин их өв санг хуримтлуулсан билээ. Монголчуудын нүүдлийн соёл бол хатуу ширүүн уур амьсгал, байгальд олон зуун жилийн турш дасан зохицсон хүний нөр их тэмцлийн үр дүн юмаа.
    Гэхдээ өнөөгийн Монгол улсын ногоон хөгжилд тулгамдаж байгаа бэрхшээлүүд нилээд байнаа. Хорь гаруйхан жилийн өмнө Монгол Улс нийгэм эдийн засгийн нэг системээс нөгөө системд шилжих ихээхэн ярвигтай замыг эхлүүлсэн. Энэ шилжилтийн үе бидэнд олон ололт, сургамж, эерэг сөрөг үр дагаврыг авчирсан ч өнөөдөр манай улс ардчилал, шинэчлэлийн замд эргэлт буцалтгүй орж чадлаа. Энэхүү шилжилтийн үеэс үүдэлтэй ядуурал, байгаль орчны доройтол зэрэг зарим асуудал нь өнөөгийн ногоон хөгжлийн сорилт болсоор байгаа билээ.
    Нөгөөтэйгүүр монголчууд бид нэг талыг харсан шийдвэр гаргах боломжгүй хөгжлийн хэд хэдэн сонголтын өмнө ирээд байна. Тухайлбал, шинэчлэл үү эсвэл уламжлал уу, нүүдэлчдийн үнэт зүйлс илүү чухалуу эсвэл зах зээлийн ашиг олох зарчим чухал уу, нүүдэлчний эрх чөлөөтэй дураараа сэтгэлгээ юу эсвэл хот газрын хатуу дүрэм журамтай баригдмал байдалд орох уу гэсэн аль нэгийг нь орхигдуулж боломгүй мөртлөө хослуулан шийдэхэд ярвигтай асуудлуудтай тулгарч байна.
    Түүнчлэн Монголын ногоон хөгжлийн нэг томоохон сорилт нь уур амьсгалын өөрчлөлт болоод байна. Манай оронд уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дунджаас илүү эрч хүчтэй явагдаж байна. Сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд агаарын жилийн дундаж температур 2.1 хэмээр дулаарсан нь дэлхийн дундажаас 3 дахин их байна. Үүний улмаас гол ус хатаж ширгэх, мөнх цэвдэг, мөстөл хайлах, хөрс бэлчээр доройтон цөлжих, ган, зуд, салхи шуурга зэрэг байгаль, цаг агаарын аюулт үзэгдлийн давтамж, эрч нэмэгдэж байна.
    Ногоон хөгжилд тулгамдаж байгаа асуудлыг даван туулах зорилгоор Монгол Улсын Их Хурлаар Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээрийг 2016 оны 9-р сард соёрхон баталж даян дэлхийн нийтлэг зорилгод нэгдэж байгаагаа батлан харуулсан.
    Ногоон хөгжлийг Монгол Улсад цогцлооход хүүхэд залуучуудын оролцоог дэмжих зорилгоор БОАЖЯ-ны зүгээс тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн суурь зарчмууд, байгальд ээлтэй ногоон амьдралын хэв маягийг хүүхэд, залууст таниулах, мэдлэг олгох чиглэлээр олон улсын байгууллага, төсөл хөтөлбөртэй хамтран ажиллаж, сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулан хэвлүүлж, 96 сургагч багш бэлтгэн, 190 гаруй удаагийн сургалт, семинарыг зохион байгуулснаар 7800 орчим хүнийг хамруулан сургаад байна.
    Түүнчлэн, хүүхдийн сурах орчныг ая тухтай байлгах үүднээс сургууль, цэцэрлэгийн жишиг ногоон барилга байгуулах, ногоон зээлийн сан, эко урамшуулал, татварын хөнгөлөлт зэрэг эдийн засгийн хөшүүргүүд бий болгох, орон нутагт эко сургууль, байгаль хамгаалах клүбүүдийг дэмжих ажлыг манай яам хэрэгжүүлж байна. Эко сургуулийн хүүхдүүд орчноо цэвэр байлгах, мод тарих, байгаль орчны төрөл бүрийн сурталчилгаа хийхэд маш чухал хувь нэмэр оруулдаг юм.
    Залуучууд, хүүхдүүдийн эх дэлхийгээ хайрлан хамгаалах, байгальд ээлтэй хандлага, зөв дадлыг төлөвшүүлэхэд чиглэсэн шинэ санаа, үйл хэргийг үлгэрлэн манлайлах хүсэл эрмэлзлэлийг дэмжих зорилготой “Ногоон элч” санаачилгыг өрнүүлэн ажиллаж, үүнд 10 гаруй их, дээд сургуулийн оюутан залуус нэгдээд байна.
    Дэлхийн дөч шахам орноос Монгол улсад хуран чуулж байгаа залуус та бүхэнд хандаж манай монголын “биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг ардын зүйр цэцэн үгийг хэлж өгөхийг хүсч байна. Энэ үгний утга учир бол өнөөдрийн бидний ярьж байгаа ногоон хөгжил, ногоон амьдралын хэв маягийн асуудалтай ихээхэн холбоотой юм. Чухамдаа байгаль дэлхийдээ ээлтэй бусдад тустай байх гэдэг нь хувь хүнээс, өрх айл бүрээс эхэлж байж улс орны томоохон хэмжээний өөрчлөлт болох учиртай. Энэ утгаараа та бүхэн бол хувь хүний түвшнээс даян дэлхийн түвшинд эерэг өөрчлөлт хийх зоригтой зөв шийдвэрийг өөрсөддөө гаргаад энэ мөрөөдөлдөө хүрэх эхний томоо алхмаа хийж байгаад чинь би талархан баяр хүргэж байна.
    Та нар бол өөрийн эх орондоо аз жаргалтай, айх аюулгүй ногоон амьдралыг цогцлооход үнэтэй хувь нэмэр оруулах маш чухал хүмүүс бөгөөд бусдыг араасаа үлгэрлэн дагуулах ирээдүйн манлайлагчид билээ.
    Иймд та бүхний энэ ариун үйлсэд би өндөр амжилт, аз хийморийг хүсэн ерөөж байна.
    Мөн та бүхнийг өнөөдрийн хэлэлцүүлгээр олон чухал зүйлсийг бие биенээсээ суралцаж, хийж бүтээх шинэ санаа олж, мэдлэг, туршлагаа хуваалцана гэдэгт бат итгэлтэй байгаагаа илэрхийлж чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.
    Баярлалаа.


  • Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарын гомдлыг ирэх баасан гаригт хэлэлцэнэ
    2017 оны 6 сарын 09
    Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт Т.Чимэгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг буруутган хоёр шатны шүүхээс 24-25 жилийн хорих ял оноосон. Харин тэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Улсын дээд шүүхэд гомдол гаргаад байгаа юм.
  • Сэлэнгийн замыг 12 цаг хаана
    2017 оны 6 сарын 09
    Сэлэнгэ аймгийн Баянгол суманд Төмөр замын гарамын засварын ажил хийгдэхтэй холбогдуулан зургаадугаар сарын 14-ний 03.00 цагаас 14.00 цаг хүртэл уг хэсгийн замыг хаахаар болжээ.

  • Манлайлагч залуус Улаанбаатарт чуулж байна
    2017 оны 6 сарын 09
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын урилгаар “Жей Си Ай-AСПАК-2017” Ази-номхон далайн бүс нутгийн 51 орны 3500 залуус Улаанбаатар хотод чуулж байна. Чуулга уулзалтын нээлт өчигдөр Буянт-Ухаа спорт цогцолборт боллоо. Нээлтийн ажиллагаанд Шадар сайд У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, JCI байгууллагын тэргүүн дэд ерөнхийлөгч Даун Хетзел, JCI Монголын Үндэсний Ерөнхийлөгч П.Батхишиг болон гишүүн улсын үндэсний Ерөнхийлөгч нар оролцсон юм.



    Улаанбаатар хотын Захирагч С.Батболд чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Хувь хүний итгэл үнэмшил, үнэт зүйлийг эрхэмлэн хүндэтгэж, түүнийг нь зөв чиглэлд хөгжүүлж улмаар хүн төрөлхтний амьдралын сайн сайхны төлөөх үйлсэд оруулж буй байгууллагын хувь нэмэр асар их билээ. Монгол Улс ч мөн адил энэхүү зарчмыг хүндэтгэн үзэж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд JCI Монгол байгууллагатай хамтран нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн олон арван төсөл хөтөлбөрийг дэмжиж, хамтран хэрэгжүүлсээр байгаа юм. Улаанбаатар хот нь Зүүн хойд Азийн бүс нутгийн бизнес, соёл, аялал жуулчлалын зангилаа бүс болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд залуучуудын оролцоо нэн чухал юм” хэмээгээд чуулга уулзалтад оролцогчдыг Улаанбаатар хотод тавтай морилохыг урилаа.



    Чуулга уулзалтын нээлтэд үг хэлсэн Шадар сайд У.Хүрэлсүх “JCI Ази номхон далайн бүс нутгийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулахын төлөө сэтгэл зүрх, итгэл үнэмшил, цаг зав, эд хөрөнгөө зориулж эх орныхоо сайн сайхныг анд нөхөд, зочиддоо бахархалтайгаар үзүүлэхийн төлөө олон жилийн турш зүтгэж ирсэн “JCI Монгол” байгууллагын удирдлагууд болон нийт сенаторууд гишүүд, дэмжигчиддээ МУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлмээр байна” хэмээсэн юм.



    “Жей Си Ай-AСПАК-2017” чуулга уулзалт Улаанбаатар хотноо дөрвөн өдрийн турш “Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжил” сэдвийн дор үргэлжлэх юм. Энэ өдрүүдэд нийт 84 төрлийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Мөн бүс нутгийн хөгжлийн тулгамдсан асуудлаар есөн төрлийн асуудлаар форум хийх аж. Үүнээс хоёр нь Монгол Улстай холбогдох сэдэв байгаа юм. Тухайлбал Монгол Улсад бизнес эрхлэх боломж болоцооны талаар болон Улаанбаатар хотын ногоон хөгжлийн талаар хэлэлцэх аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж байна
    2017 оны 6 сарын 09

    Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, газрын зөрчил арилгах үйл ажиллагааг эрчимжүүлэх, нийтийн эзэмшлийн газар ашиглалтыг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээг нийслэлээс зохион байгуулж байгаа билээ.

    Энэ ажлын хүрээнд авто машины болон явган хүний замыг хааж хаалт, хашаа барьсан, орц гарцыг хааж байрлуулсан бусад төрлийн объектуудын судалгааг гарган хугацаатай мэдэгдэл өгч, газар чөлөөлөх ажлыг Нийслэлийн Газрын албанаас үе шаттайгаар хийж гүйцэтгэж байна. 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 59 байршлын газрыг чөлөөлж орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбайг нээгээд байна.

    Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээг иргэд ихээр дэмжиж байгаа бөгөөд нийслэлийн Газрын албанд бичгээр болон цахимаар ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч судалгаанд хамруулан нэн түрүүнд чөлөөлөх боломжтой газруудын зөрчлийг арилгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж эхлээд байна.



    Тухайлбал, Баянзүрх тус дүүргийн 22 дугаар хороо, 1000 оюутны байрны автобусны буудал дээр явган хүний замыг хааж байрлуулсан 2 ТҮЦ-ийг буулгаж газрыг чөлөөллөө.



    Баянгол дүүргийн 8 дугаар хороо ”Ирмүүн булаг” ХХК-ний эзэмшил газраа хэтрүүлэн барьсан хашааг албадан буулгаж газрыг чөлөөлөв.



    Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 22, 23 дугаар байрны дунд олон жилийн хур хогийг хуримтлуулсан чингэлгийг ачиж газрыг чөлөөллөө. Ингэснээр ойр орчмын оршин суугчид эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэж байгаа юм.



    Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, нэгдсэн эмнэлгийн талбайд зөвшөөрөлгүй байршуулсан граж, чингэлгийг авч газрыг чөлөөллөө.



    Энэхүү арга хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд ч идэвхтэй хамтран ажиллаж шаардлагын дагуу зөрчлөө арилгаж байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 13 дугаар хороо 3, 4 дүгээр хорооллын эцэст иргэн Ш.Оросоо явган хүний замыг хааж барилгын түр хашаа барьсан байсныг дүүргийн Газрын албанаас шаардлага хүргүүлсний дагуу тухайн иргэн зөрчлөө арилган явган хүний замыг чөлөөллөө. Энэ мэтчилэн газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ шат дараатайгаар үргэлжлэн хийгдэж байна.

    Нийтийн эзэмшлийн зам, талбайн газрыг чөлөөлснөөр орчны тохижилтын ажил гүйцэтгэх, авто болон явган хүний зам барих боломж нөхцөл бүрдэх, эзэмшил, ашиглалтад байгаа газруудын байнгын болон барилгын түр хашааг стандартын дагуу бариулах, өнгө үзэмжийг сайжруулж, хур хог үүсэх зэрэг орчны бохирдол үүсэхээс урьдчилан сэргийлэхээс гадна иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
  • Ц.Баярсайхан заанд холбогдох хэргийн шүүх хурал болж байна
    2017 оны 6 сарын 09
    Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Монгол Улсын заан Ц.Баярсайханд холбогдох хэргийг шүүх хурал болох байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр Ц.Баярсайхан зааны шүүх хурал эхэлсэн байна.
    Монгол Улсын заан Ц.Баярсайханыг бусдын эд хөрөнгө залилсан гэх хэрэгт буруутгаж, 11 жилийн хорих ял оноосон билээ. Харин шүүгдэгч Ц.Баярсайхан давж заалдах шатны шүүхэд хандсанаар түүний хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзэн буцаагаад буй юм.
  • Дахин газар өмчлөх 383 иргэний эрхийг нээлээ
    2017 оны 6 сарын 09
    Нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн А/385 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 8 иргэнд, Баянзүрх дүүргийн 51 иргэнд, Сүхбаатар дүүргийн 17 иргэнд,Чингэлтэй дүүргийн 21 иргэнд, Хан-Уул дүүргийн 25 иргэнд, Сонгинохайрхан дүүргийн 179 иргэнд, Налайх дүүргийн 11 иргэнд, Багануур дүүргийн 8 иргэнд, Багахангай дүүргийн 6 иргэнд нийт 326 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүллээ. Өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар дундаа хамтран газар өмчилсөн 138 өрхийн 383 иргэний дахин газар өмчлөх эрхийг нээлээ гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
  • Ерөнхийлөгчийн нэрэмжит марш тактикийн тэмцээн эхэллээ
    2017 оны 6 сарын 09
    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохиогддог Марш тактик тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ. Тэмцээн өнөөдөр маргааш хоёр өдөр үргэлжлэн явагдана.
  • Газрын диваажин Ханжоугийн гялалзах од нь алдарт Алибаба
    2017 оны 6 сарын 09
    “Тэнгэрт диваажин, газарт Ханжоу” гэсэн алдартай үг бий. Хөгжил цэцэглэлт, ололт амжилтаараа тэргүүлж буй газрын диваажин болсон Ханжоу хотод сэтгүүлчдийн баг аялалынхаа гуравдахь өдрөө морилон саатав. Торго, цайгаараа алдартай Ханжоу хотод алдарт Алибаба, БНХАУ-ын инновацийн төв хотхон, Мөрөөдөл хотхон гээд дэлхийд тэргүүлдэг олон байгууллага, аж ахуй нэгж оршино.



  • Цахилгаан хязгаарлахгүй байхаар болжээ
    2017 оны 6 сарын 09
    УБЦТС ТӨХК”-ийн энэ сард хийх урсгал засварын ажил Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбогдуулан зургадугаар сарын 10-ны өдрөөр дуусгавар
  • Гадаадад байгаа иргэд энэ Бямба, Ням гарагт саналаа өгнө
    2017 оны 6 сарын 09
    Гадаад улсад байгаа иргэд салбар комиссын тогтоосон санал авах байранд энэ сарын 10,11-ний өдөр очиж тухайн улсын орон нутгийн цагаар 07.00 цагаас 22.00 цаг хүртэл хугацаанд саналаа өгнө.
  • Зам тээврийн ослын 245 дуудлага бүртгэгджээ
    2017 оны 6 сарын 09
    2017 оны 06 дугаар сарын 08-ны Лхагва гарагт цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 49 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа. Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 344 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 245 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 5 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэний 1 нь хүүхэд бүртгэгдсэн. Улсын болон орон нутгийн чанартай автозамд онхолдох хэлбэрээр 2 зам тээврийн осол гарч, 2 хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан байна.

    Тухайлбал:

    1. ЧД-ийн нутаг дэвсгэр 57-р сургуулийн урд замд явган зорчигч Х нь мөргүүлж гэмтсэн байна.

    2. БЗД-ийн нутаг дэвсгэр Нарантуул олон улсын худалдааны төвийн “Шилэн дэлгүүрийн урд замд явган зорчигч Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мөргүүлж гэмтсэн байна.
  • 29 дүгээр тусгай сургуулийн хашаанд барьсан барилгын түр хашааг буулгалаа
    2017 оны 6 сарын 09
    Сүхбаатар дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн хашаанд газар олгосон байсныг Нийслэлийн Засаг даргын А/184 тоот захирамжаар хүчингүй болгосон билээ. Тухайн хэсэгт барилга барихаар барилгын түр хашаа барьсан байсныг буулгаж газрыг бүрэн чөлөөлж, сургуулийн захиргаанд хүлээлгэн өглөө гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
  • Бурхан Багшийн Их Дүйчин өдрийн баярын хөтөлбөр
    2017 оны 6 сарын 09
    Бурхан Багшийн Их Дүйчин өдөр зургаадугаар сарын 9-ний Баасан гаригт тохиож буй. Энэ өдөр ”Сэтгэл ариусахуй” уриатай ёслолын сүрт жагсаал, шашин ёслолын үйл ажиллагаа болно.

    Сүрт жагсаалд Улаанбаатар хотын бүх сүм хийдийн төлөөлөл, Бурханы шашны ТББ болон сүсэгтэн олныг хамруулах аж.

    “СЭТГЭЛ АРИУСАХУЙ” СҮРТ ЖАГСААЛЫН ХӨТӨЛБӨР

    СОЖИН САХИЛ
    05.00-06.00- Гунгаачойлин, Идга чойнзинлин дацан-“Таны буянд даган баясъя” төв

    ТАХИЛ ӨРГӨХ
    06.00 - 19.00 өдрийн турш Жавзандамба хутагт төв

    МАРШРУТ
    Гандан-Сүхбаатарын талбай 16.30-18.30- зам чөлөөлөх цаг

    Гандангаас хөдлөх
    Түр хөтөлбөр-Номин их дэлгүүрийн өмнө
    Жагсаал Сүхбаатарын талбайд хүрэх

    СЭТГЭЛ АРИУСАХУЙ ТӨВ ТАЛБАЙН АРГА ХЭМЖЭЭ
    Сүхбаатарын талбайд зохион байгуулах арга хэмжээ
    18:00-18.05 Хөтлөгч Нээлт
    18:05-18:10 Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, гавж Д.Чойжамц үг хэлнэ.
    18:10-18:15 НЗДарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд үг хэлнэ
    18:15-18:25 Мандал өргөх ёслол, Монгол уншлага, Гандан хийдийн лам хуврагууд /Итгэл, Ганданлхавжаа, Мандал, Жинлавчогзол/
    18:25-18:30 Чингисийн сан
    18:30-18:40 Морин хуурын чуулга
    18:40-18:45 Уртын дууч Г.Бямбасүрэн -Уяхан замба тивийн наран,
    18:45-19:05 Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав- Далай багшийн мэндчилгээ, Бурхан багшийн намтар
    19:05-19:15 Дуучин Т. Дэлгэрмөрөн Янжинлхамын дуулал, Наян булаг, УДБЭЧ бүжиг
    19:15-19:25 Увертура хамтлаг
    19:25-19:30 Жонон Ханчэн гэгээн уриалга, сургааль
    19:30-19:40 Дуучин К.Номинжин Бурхан багш,
    19:40-20:00 Төрийн Соёрхолт Найруулагч Н. Наранбаатар “Бурхан Багшийн ариун дагшин газар” лекц, илтгэл
    20:00-20:20 Д.Нямсамбуу гавж “Сэтгэл ариусахуй” лекц,-Бясалгал Флаш Моб /Зааврын дагуу 20 минут/ Соёмбо хэлбэртэй
    20.20-20:25 Дуучин Чингэс
    20:25-20:35 Жонон хамтлаг
    20:35-20:40 Хаалтын үг Гандантэгчэнлин хийдийн ОНХА лам Ж.Одгарьд.
  • ХХААХҮЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөгтэй
    2017 оны 6 сарын 09
    Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 9,10-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно.

    Энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгөөс мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэлийн бодлого, шинэ техник технологи, худалдаа үйлчилгээ, хуульзүйн зөвлөгөөг нэг дороос авах боломжтой юм. Тодруулбал, Хүнс, хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариалангийн салбарт төрөөс үзүүлж байгаа бодлого, инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэн, тариаланчдад үзүүлэх дэмжлэг, жижиг дунд үйлдвэрлэлийн зээлд хамрагдах боломж, тусгай зөвшөөрөл, хөдөө аж ахуй их сургуулийн, эрдэм шинжилгээний байгууллагын сургалт зөвлөгөө мэдээллийг өгнө.

    Мөн төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалахад зориулсан техник тоног төхөөрөмж, үрслэгээ суулгац, малын зохиомол хээлтүүлгийн талаар энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр сонирхох боломжтой хэмээн ХХААХҮЯ-наас мэдээллээ.
2203 2204 2205 2206 2207 2208 2209
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
    53 мин
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    3 цаг 18 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    3 цаг 32 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    3 цаг 47 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    3 цаг 51 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    4 цаг 25 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    4 цаг 51 мин
  • ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
    5 цаг 7 мин
  • С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
    5 цаг 16 мин
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
    6 цаг 1 мин
  • Ариана Гранде өөрийг нь шүүмжилдэг олон нийтээс холдож, амгалан амьдрах замыг сонгожээ
    6 цаг 11 мин
  • Шинэ Зеланд англи хэлийг албан ёсны гурав дахь хэлээр хуульчиллаа
    6 цаг 19 мин
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
    6 цаг 32 мин
  • Мексикээс АНУ-д хүнсээр дамжсан гэж үзэж буй үхлийн аюултай Cyclospora паразитын халдвар
    7 цаг 47 мин
  • Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
    8 цаг 22 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    8 цаг 39 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    8 цаг 58 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    9 цаг 5 мин
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    20 цаг 37 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    Өчигдөр 17 цаг 51 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК