Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2213 2214 2215 2216 2217 2218 2219
  • “Астма” эмнэлэг Монгол улсын бүртгэлд бүртгэгдээгүй эмийг олгож байжээ
    2017 оны 5 сарын 30
    Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаанаар нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар
  • Нийслэлийн ”Өргөө” амаржих газрыг дурангийн хагалгааны аппаратаар хангахаар НИТХ-аас шийдвэрлэлээ
    2017 оны 5 сарын 30
    НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо. Хурлаар нийслэлийн “Өргөө” амаржих газарт дэмжлэг үзүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. 500 сая төгрөгийн үнэ бүхий дурангийн
  • Нийслэлийн шилдэг сурагчдад шагнал гардууллаа
    2017 оны 5 сарын 30
    Эрдэм мэдлэг, авьяас чадвараараа үеийнхнээ манлайлж, хот, улс, олон улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд тэргүүлэн, амжилт гаргасан сурагчдад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын нэрэмжит “Нийслэлийн шилдэг сурагч” шагнал гардууллаа.

    Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч, математикийн хичээлийн улсын олимпиадын аварга Г.Өнөржаргал, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч, математикийн хичээлийн улсын олимпиадын аварга Т.Өнөболд, Баянзүрх дүүргийн Их засаг сургуулийн 12 дугаар ангийн сурагч, орос хэлний хичээлийн хотын олимпиадын аварга Д.Цолмон, Чингэлтэй дүүргийн 12 дугаар ангийн сурагч, орос хэлний хичээлийн хотын олимпиадын аварга Б.Дөлгөөн, Сүхбаатар дүүргийн 12 дугаар ангийн сурагч, англи хэлний хичээлийн хотын олимпиадын аварга Б.Хатанбүүвэй, Сүхбаатар дүүргийн Шинжлэх ухаан, технологийн ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч, англи хэлний хичээлийн хотын олимпиадын аварга Б.Мэнд-Амгалан нарын 22 сурагчид хотын дарга шагналыг нь гардуулан өглөө.

    Тэрбээр хот, улс, олон улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд тэргүүлж, нийслэлийнхээ нэрийг өндөрт өргөсөн сурагчдад баяр хүргээд сурлагын өндөр амжилт хүслээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • JCI Монгол байгууллагын ЭХЭМҮТ-д хэрэгжүүлж буй төслийн II шат амжилттай хэрэгжлээ
    2017 оны 5 сарын 30
    Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд “Монгол улсад мэндэлж байгаа нярай хүүхдэд хөгжилтэй орнуудын жишгээр эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэх” үндсэн зорилготой “SAVE LIFE” төслийг JCI Монгол Байгууллагаас 2015 онд санаачлан Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний тѳв /цаашид ЭХЭМҮТ/-тэй хамтран хэрэгжүүлж эхэлсэн юм.

  • НЗД-ын орлогч П.Баярхүү, Азийн хөгжлийн банкны төлөөллүүд Сэлбэ дэд төвтэй танилцлаа
    2017 оны 5 сарын 30
    Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөлийн гишүүд болох ноён Филипп Рөүз, ноён Ёоханес Шнайдер болон ноён Ёоар Стрэнд нар 2017 оны 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 4-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
  • Ким Жөн Намыг хөнөөсөн хэргийг Малайзын дээд шүүхэд шилжүүлжээ
    2017 оны 5 сарын 30
    Малайзын Селангор мужийн доод шатны шүүх Умард Солонгосын төрийн тэргүүн Ким Жөн Уны төрсөн ах Ким Жөн Намын амийг хөнөөсөн
  • Татвараа төлөөгүй бол 240 мянган төгрөгөөр торгоно
    2017 оны 5 сарын 30
    Автотээврийн болон өөрөө явагч хэрэслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлдөг журамтай.
  • АТГ ХОМ мэдээлэх хуулийн хугацаа дуусаагүй гэв
    2017 оны 5 сарын 30
    Төрийн өндөр албан тушаалтан буюу төрийн албан хаагчдын мэдүүлсэн ХОМ-ыг тавдугаар сарын 5-ны дотор
  • Амгалан амаржих газраас нярай хүүхэд хулгайлахыг завджээ
    2017 оны 5 сарын 30
    ”Амгалан” амаржих газраас хүүхэд хулгайлах гэж завджээ.
  • “Жигүүр гранд” ХХК-ийн барилгаас төмөр унаж хүн гэмтээжээ
    2017 оны 5 сарын 30
    Баригдаж байгаа барилгаас төмөр унаж хүн гэмтээсэн хэрэг өчигдөр гарчээ.
  • Л.Чинбат: Надад зөвшөөрөл өгөөч, дэлхийн жишигт нийцсэн тоглоомын талбай байгуулъя
    2017 оны 5 сарын 30
    ”Гацуурт” компанийн Ерөнхий захирал Л.Чинбат нийгэм тустай ажил байс гээд өрнүүлдэг.
  • БОАЖЯ Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтарч ажиллана
    2017 оны 5 сарын 30
    БОАЖЯ Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтарч ажиллана



  • Их хэмжээний мөнгө залилсан АНУ-ын иргэний шүүх хурал хойшилжээ
    2017 оны 5 сарын 30
    Африк гаралтай АНУ-ын иргэн Мартин гэгч эмэгтэй уул уурхайн хөрөнгө оруулалт хийнэ гэж монголчуудыг хууран мэхэлдэг байжээ. Тэрээр өдгөө таван тэрбум
  • Маргаашнаас ихэнх нутгаар бороо орно
    2017 оны 5 сарын 30
    Маргаашаас эхлэн олон газарт борооших нь ээ. Хүүхдийн баяраар бүрхэг, бороотой байж магадгүйг
  • Хүүхдүүдийг сонсох өдөртэй боллоо
    2017 оны 5 сарын 30
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүлдэг Нийслэлийн хүүхдийн төлөө төвлөлийн энэ оны 2 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хүүхдийн төлөө зөвлөлийн эхний хуралдаан өнгөрсөн гуравдугаар сард зохион байгуулагдахдаа бүрэлдэхүүнээ шинэчлэн батлан, дүрмээ тогтоож, 2017 оны төлөвлөгөөг боловсруулан гаргаж, нийслэлийн харьяа байгууллагууд, дүүргүүдэд хүүхдийн асуудалд анхаарч ажиллахыг үүрэг болгосон.



    Энэ удаагийн хуралдаанаар зөвлөмж үүргийн дагуу хэрхэн ажилласан талаарх мэдээллийг сонсохоос гадна хүүхдийн амралт, чөлөөт цагийн асуудлаар хэлэлцэж тодорхой шийдвэр заавруудыг гаргахаар төлөвлөжээ. Мөн хүүхдийн өмнө ямар асуудлууд тулгарч байгаа талаар Хүүхдийг ивээх сангаас зохион байгуулсан “Өсвөр үеийнхний дуу хоолой” судалгааны дүнг танилцуулав. Уг судалгааг хүүхдүүд гэртээ, сургуульдаа, амьдарч буй нутаг орондоо өөрт нь өдөр тутам нөлөөлж байдаг асуудлаар ямар бодол, сэтгэгдэлтэй байдгийг мэдэх зорилгоор Улаанбаатар хотын 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 6, 8, 10 дугаар ангийн 11-16 насны 1236 сурагчийн дунд явуулсан байна.



    Хүүхдийг ивээх сангийн Хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрийн зохицуулагч Э.Цолмон “Хүүхдийн үзэл бодолтой байх, санал бодлоо илэрхийлэх эрх нь бүх орчинд хэрэгжиж байх ёстой. Хүүхдэд нөлөөлөх бүхий л асуудлаар хүүхдийн дуу хоолой, санал бодлыг сонсох, тэрхүү санал бодолд зохих ач холбогдол өгч үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх нь насанд хүрэгчдийн үүрэг, хариуцлага бөгөөд хүүхдүүд эрхээ мэдэж, эрхийн зөрчлийг таньж, мэдэгдэх, цаашилбал хэрхэн шийдвэрлэх талаарх саналаа илэрхийлэх нь ардчилсан нийгэмд байх ёстой энгийн хэвийн соёл юм” гэлээ.



    Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий “Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 2 дугаар хуралдаанаа өргөтгөсөн хэлбэрээр хийлээ. Хуралд маань Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь захирал Мицуаки Тоёода болон ТББ, судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн төлөөлөл оролцож байгаагаараа онцлог юм. Хүүхдээсээ санал бодлыг нь сонсдог өдөртэй болсноор ганцхан өдөр хүүхдүүдийн дуу хоолойг сонсоод зогсохгүй бөгөөд ер нь тэднийг чиглэсэн хөрөнгө оруулалт хэр үр дүнтэй хүрч байна. Цаашлаад дүүрэг, хороонд хүүхдүүдэд зориулсан халамж, тусламжийн хөрөнгө, санхүү хэр үр ашигтай явагдаж байгааг тодорхойлох боломж бүрдэнэ. Монгол Улсын хүн амын тал хувь нь нийслэлд амьдардаг. Үүний 30 хувь нь буюу 450 мянга гаруй нь хүүхэд. Ингээд харахад бид хүүхдүүддээ илүү анхаарч ажиллах нь хамгийн чухал юм. Хүүхдийн эрх нийгмийн аль ч хэсэгт зөрчигддөг. Эрх нь зөрчигдсөн хүүхдүүдэд эрх, үүргийг нь таниулах, багш сурган хүмүүжүүлэгчдийн дунд сургалт зохион байгуулах зэрэг ажлыг манай байгууллагын зүгээс төлөвлөгөө гарган хийж байна. Мөн 152 хороонд эрсдэлийн программыг ажиллуулж байгаа” хэмээв.



    Түүнчлэн бүх орчинд насанд хүрэгчид, шийдвэр гаргагчид хүүхдийг сонсон зөвлөлддөг байвал тэдний төлөө хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа илүү үр дүнтэй болно гэж хүүхдүүд үзэж байна. Судалгааны дүнд үндэслэн хүүхэд бүрийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилгоор Нийслэл, дүүргийн түвшинд хүүхдээ сонсдог өдөртэй болгох тогтоол гаргахаар тогтоолын төслийг танилцууллаа



    Уг хуралдааны төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн С.Батболд “Хүүхдээ сонсох өдөр”-ийг бий болгох тухай тогтоолыг батлав. Тогтоолын дагуу жил бүрийн тавдугаар сарын сүүлийн 7 хоногийн лхагва гаригийг “Хүүхдээ сонсох өдөр” болгон тэмдэглэхээр боллоо. Энэ үеэр хотын дарга “Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн 2 дугаар хуралдаанаар жил бүрийн тавдугаар сарын сүүлийн 7 хоногийн лхагва гаригийг “Хүүхдээ сонсох өдөр” болгосныг албаг ёсоор зарлаж байна. Энэ тогтоолын дагуу дүүрэг бүрийн Хүүхдийн зөвлөлийн дарга нарт “Хүүхдээ сонсох өдөр”-тэй болохыг үүрэг болгож байгаа юм. Харин уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын зохион байгуулалтыг нийслэлийн Гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзийд даалгаж байна. Хүүхдээ сонсч, тэдний дуу хоолойг хүндэтгэн гэдэг бидний ажлын үр дүнтэй шууд холбоотой. Хүүхэд рүү чиглэсэн хөрөнгө оруулалт, бодлогын зөв бурууг хүүхдүүд өөрсдөө дүгнэж хэлбэл бид ажлынхаа үр дүнг бодитоор харах болно” хэмээн тогтоолын төслийг танилцуулахдаа онцлов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Ц.Мягмарсүрэн: Германд хийх бэлтгэлээс их зүйл сурна гэж найдаж байгаа
    2017 оны 5 сарын 30
    Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабу хотод 10 сард болон “Дэлхийн ур чадвар” /World skills/ олон улсын тэмцээний өмнөх сорилго – “Монгол ур чадвар” тэмцээн 2016, 2017 онуудад гурван үе шаттайгаар явагдаж өндөрлөлөө. Тус олон улсын тэмцээнд манай улс таван мэргэжлээр оролцохоор бүртгүүлсэн бөгөөд өрөг угсралтад Ц.Мягмарсүрэн, цахилгаанд Л.Төгөлдөр, мужаанд Н.Эрдэнэмөнх, сантехникт Ц.Долгормаа, гагнуурт Ж.Жанлав-Ойдов нар шалгараад байна. Эдгээр тамирчдыг Монгол улсын шилдэг залуу мужаан, өрлөгчид хэмээн нэрлэж болно. Учир нь Монгол орон даяар үйл ажиллагаа явуулдаг МСҮТ-д суралцагч 43 мянган хүүхдээс шилдгээр шалгарсан таван тамирчин бол эд юм. Ингээд тэдний төлөөлөл болгож, Монгол Улсын шилдэг залуу өрлөгчин Ц.Мягмарсүрэнгийн ярилцлагыг та бүхэндээ хүргэе.



    -Өөрийгөө үе тэнгийнхэндээ танилцуулахгүй юу. Өрлөг угсралтын мэргэжлийг хэрхэн сонгож байсан бэ?
    -Намайг Цэцэгбадамын Мягмарсүрэн гэдэг. Би Хөвсгөл аймгийн Тариалан суманд 1999 онд төрсөн. Дороо хоёр эмэгтэй дүүтэй. Миний бага нас хөдөөний хүүхдүүдийн нэгэн адилаар морь мал, хурга ишгийн дунд өнгөрсөн. Барилгын техникийн коллежид өөрийн хүсэлтээр элсэн суралцсан. Өрлөг бол үргэлж дээшээ явж байдаг маш сайхан мэргэжил. Багад манай саахалтын айл блокоор байшин барьсан юм. Тэрийг хараад надад өрлөг маш сайхан мэргэжил юм шиг санагдсан. Тариалан сум маань ой модоор хүрээлэгдсэн, модоор хэрэгцээтэй зүйлсээ хийдэг болохоор блокоор байшин барина гэдэг бидэнд сонин сайхан санагдсан юм шиг байгаа юм.

    -Өрлөгөөрөө уралдаан, тэмцээнд хэр их оролцсон бэ?
    -24 сургуулийн 24 сурагч өрсөлдсөн 2016 оны хаврын “Монгол ур чадвар” бол миний оролцсон анхны тэмцээн. Сар гаруй бэлтгэл хийгээд оролцож байсан. Анхны тэмцээн учраас их сандарч байсан л даа. Гэхдээ амжилттай оролцож, гуравдугаар байр эзэлсэн. Хоёр ба гуравдугаар шатны тэмцээндээ харин хоёуланд нь түрүүлж, олон улсын тэмцээний эрхээ авсан. Надтай сая шалгарч үлдсэн тамирчин маань анхан шатны тэмцээнд түрүүлж байсан юм. Үндсэндээ сая бид хоёр нэг, нэг хожилтой, хайнаагаа хагалсан гэх үү дээ.

    -Амжилтаа юутай холбож бодож байна. Бэлтгэл ханасан байсан уу?
    -Бэлтгэлийн хувьд адилхан байсан байх. Тэмцээний аз гэж байдаг юм болов уу гэж боддог. Миний хувьд эхний хоёр тэмцээн дээр их сандарсан. Харин финалын тэмцээн дээр огт сандраагүй. Багш нар маань намайг харчихаад “Нүдэнд нь оч гялалзаад байна” гэж хэлж байсан. Туслах хүний ур чадвар тэмцээнд амжилттай оролцоход нөлөөлдөг юм байна. Хоёдугаар шатны тэмцээнд нэгдүгээр курсээс цуг сурсан У.Ууганбаатар найзыгаа туслахаар авсан. Бид хоёр гар нийлж чадсан учраас амжилт гаргасан гэж боддог. Тэмцээнд өрсөн хананы тэгш хэм, үзэмж, нарийн деталийн хэмжээг гол болгодог.

    -Олон улсын тэмцээний бэлтгэлээ хэрхэн хангаж байна?
    -Эксперт багштайгаа өдөр бүр бэлтгэл хийдэг. 10 сард болох тэмцээнээс өмнө бид Герман руу явж, шигшээ багтай нь хамтарсан бэлтгэл хийнэ. Тэд бол тэмцээнд олон удаа орсон туршлагатай баг. Монгол бол хоёр дахь удаагаа л олон улсын тэмцээнд оролцох гэж байна. Тиймээс тэндээс их зүйлийг сурна гэж найдаж байгаа.

    -“Монгол ур чадвар”-т түрүүлсний дараа үеийнхний чинь хандлага өөрчлөгдөж байна уу?
    -Үеийнхэн гэхээсээ доод курсийн дүү нар маань ирж, туршлага асууж байгаа. Зарим төрлөөр тэмцээн зохиогдохгүй байгаа. Бетоны ангид сурдаг нэг хүү ирээд “Манай төрлөөр тэмцээн зохиогдохгүй байна. Олон улсын тэмцээнд орохсон” гээд нүдэнд нь нулимс цийлэгнээд ярьж байсан. Энэ бол эзэмшиж буй мэргэжилдээ эзэн болж байгаагийн илэрхийлэл байх л даа.
    Ер нь хоёр сурагч зэрэгцээд ажиллаж байгааг харахад мэргэжилдээ үнэхээр дуртай нь сайн хийж зогсдог. Дургүй нь тэгс ингэс хийгээд байж байдаг. Багшийн хэлсэн юмыг хэдэн хормын дараа мартсан зогсож байгаа нь ч мэргэжилдээ сонирхолгүйн шинж гэж боддог. Уг нь хажууд хийж байгаа хүүхдээсээ ч суралцах боломжтой шүү дээ.

    -МСҮТ-ийн ирээдүйг хэрхэн хардаг вэ?
    -Суралцаж байгаа суралцагчдын 70-80 хувь нь өөрсдийн хүсэлтээр суралцаж байгаа хүүхдүүд гэж боддог. Ар гэрийнхээ шахалтаар орж ирсэн хүүхэд байлаа ч гэсэн үнэгүй зааж байгаа дээр нь нэг ч гэсэн юм сураад авах хэрэгтэй. Хүүхдэд маш их боломж олгодог, ирээдүйтэй сургууль гэж боддог доо.

    -Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод болох тэмцээнд ямар амжилт гаргана гэж бодож байна?
    -Амжилттай сайн оролцох юмсан л гэж бодож байна даа. Өөрийн хичээл зүтгэлээс хамаарах байх.

    -Тэмцээнд орж ирээд юу хийх төлөвлөгөөтэй байна?
    -Сургуульдаа багшлах юмсан гэж боддог.

    -Тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэн ерөөе.



    Д.Төв
  • Согтуу жолооч зургаан машинтай мөргөлджээ
    2017 оны 5 сарын 30
    Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянхошууны замд хонда маркийн автомашины жолооч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ
  • “Цэнхэр халим” тоглоомоор тоглож, амиа хорлосон байж болзошгүй байна
    2017 оны 5 сарын 30
    Энэ сарын эхээр нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгэн дунд сургуулийн 7-р ангийн сурагч “Цэнхэр халим” гэх тоглоомоор тоглож, амиа хорлосон байж болзошгүй хэрэг гарчээ.
  • Зөрчил гаргасан 8 захирлыг ажлаас нь чөлөөлжээ
    2017 оны 5 сарын 30
    ​Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шалтгааны талаар өнөөдөр Нийслэлийн нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон албаны бусад хүмүүс мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 9 дүгээр сараас хойш Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн боловсролын газарт багш, эцэг эхчүүдийн зүгээс ерөнхий боловсролын сургуультай холбоотой 279 өргөдөл гомдол ирсэн байна. Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх хүрээнд нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиуд дээр 13 удаагийн төлөвлөгөөт бус шалгалт хийжээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа энэ талаар хэлэхдээ “Шалгалтаар илэрсэн зөрчилд үндэслэн нийт 32 сургуулийн захиралд арга хэмжээ авсан. 8 захирлыг ажлаас нь чөлөөлөх сахилгын шийтгэл ноогдуулсан” гэлээ.



    Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулгын мэдээлснээр “32 захирлаас 15 нь сануулах арга хэмжээ, 10 нь цалингийн 20 хувь хүртэл торгох арга хэмжээ, 8 нь ажлаас чөлөөлөх сахилгын арга хэмээ авсан. Үүнд ямар нэг хууль тогтоомж зөрчсөн зүйл байхгүй. Энэ том салбарт хариуцлага, сахилга батыг хангаж ажиллах нь маш чухал. Үүнийг шалгах хяналт шалгалтын хүрээнд гарсан зөрчилд авсан арга хэмжээ юм” хэмээв.



    Хяналт шалгалтын явцад ХУД-ийн 18 дугаар сургууль дээр 43 зөрчил, СХД-ийн 9 дүгээр сургууль дээр 30 зөрчил, 67 дугаар сургууль дээр 29 зөрчил, 107 дугаар сургууль дээр 4 зөрчил илэрсэн байна. Эдгээр зөрчил нь Боловсролын тухай хууль зэрэг Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн үйлдэл гэдгийг хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Сэрэмжлүүлэг: Мансуурсан 15 настай хүү амиа алджээ
    2017 оны 5 сарын 30
    Мансуурсны улмаас хүүхдүүд амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарсаар байгааг
2213 2214 2215 2216 2217 2218 2219
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
    3 цаг 37 мин
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    6 цаг 2 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    6 цаг 16 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    6 цаг 31 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    6 цаг 35 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    7 цаг 10 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    7 цаг 35 мин
  • ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
    7 цаг 51 мин
  • С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
    8 цаг 0 мин
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
    8 цаг 45 мин
  • Ариана Гранде өөрийг нь шүүмжилдэг олон нийтээс холдож, амгалан амьдрах замыг сонгожээ
    8 цаг 55 мин
  • Шинэ Зеланд англи хэлийг албан ёсны гурав дахь хэлээр хуульчиллаа
    9 цаг 3 мин
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
    9 цаг 16 мин
  • Мексикээс АНУ-д хүнсээр дамжсан гэж үзэж буй үхлийн аюултай Cyclospora паразитын халдвар
    10 цаг 31 мин
  • Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
    11 цаг 6 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    11 цаг 23 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    11 цаг 42 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    11 цаг 49 мин
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    23 цаг 22 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    Өчигдөр 17 цаг 51 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК