-
2017 оны 5 сарын 24
Өнгөрсөн даваа гаригт Үндэсний соёл амралтын хүрээлэнд гал гарсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал тус хүрээлэнгийн хашаанд өвс шатаж байна гэсэн дуудлага ОБЕГ-т тухайн өдрийн 17.50 цагт ирсэн байна.
-
2017 оны 5 сарын 24
Доён хочит У.Болдыг шүүх хурал дахин хойшиллоо
-
2017 оны 5 сарын 24
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Энхтайвны өргөн чөлөөний 4836 м2 талбайн сул шороон хөрсийг алаг хавтангаар хучих ажлыг хийж дуусгалаа.
Ингэснээр хүмүүсийн хөдөлгөөн ихтэй томоохон зах худалдааны төв, автобусны буудлын ойр орчмын олон жил зүлэг ногоо тарисан ч хүмүүсийн хөлд талхлагдаж ургадаггүй сул шороон хөрс бүхий талбайн явган замыг алаг хавтангаар хучиж, иргэдийн зорчих хэсгийг тав тухтай, тоос шороо босохгүй байхаар болголоо гэж Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 24
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2017 онд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нягтралыг сайжруулах зорилгоор Энхтайваны өргөн чөлөө /Офицеруудын ордноос 5 шар хүртэл/, Гандигийн гудамж, Бага тойруугийн гудамж, Олимпийн гудамж, Энэбишийн өргөн чөлөө /Тасганы овооны уулзвараас Баянбүрдийн уулзвар хүртэл/, Сансарын тунелийн дагуу, Турк Монголын цэцэрлэг, Амарын гудамжинд нийт 1972 ширхэг 4-6 м өндөртэй шилмүүст нарс модыг шинээр тарьж, Энхтайваны өргөн чөлөө /офицеруудын ордноос 5 шар хүртэл/, Нарны зам дагуу 32528 урт/м хайлаас, шар хуайсыг шинээр тарьж, ургамлан хашлага бий болгож, гадна талд нь төмөр тросон хашлагаар хамгаалалт хийж байна. Чингүнжавын гудамж, Амарсанаагийн гудамж, Вокзалын арын цэцэрлэг, Хасбаатарын гудамж, Сансарын тунелын урд талын цэцэрлэг, Намнансүрэнгийн гудамж, Махатма Гандигийн гудамж Самбуугийн гудамж, Залуучуудын гудамжинд 6580 урт/м хайлаас, шар хуайсыг тарьж, ургамлан хашлагыг нягтруулан нөхөн ажлыг хийж гүйцэтгээд байна.
Мөн Баянзүрхийн товчооноос 22-ын товчоо хүртэлх төмөр замын 2 талын хамгаалалтын зурвас дотор 8000 ш улиас, 24000 ш хайлаасыг тарьж арчилж, нийтийн эзэмшлийн 98 гудамж, цэцэрлэгийн 99,1 га талбайн ногоон байгууламжийг арчилж, нөхөн тарих ажлыг мэргэжлийн 82 байгууллагаар хийлгэж байна.
Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийгдэж буй ажлуудыг 3 жил тогтмол арчлах нөхцөлтэйгээр мэргэжлийн байгууллагууд гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа бөгөөд усалгаа арчилгааг хуваарийн дагуу тогтмол хийж байна гэж Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 24
Ирэх долоо хоногийн пүрэв гарагт “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” тохионо. Энэ өдөр нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасанчлан бүх нийтээр амрах юм.
-
2017 оны 5 сарын 24
Б.Баттүшиг Дэлхийн Бадминтоны Холбооны улирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд томилогдлоо.
“Дэлхийн Бадминтоны Холбоо зөвлөлийн 7 гишүүнийг шинээр томилов“
Posted: May 22 2017 By: Adam Nelson
Дэлхийн Бадминтоны Холбоо нь Австралийн Gold Coast-д болсон жилийн ээлжит хуралдаанаар зөвлөлийн 7 гишүүнийг шинээр, мөн 11 гишүүнийг улируулан дахин сонгов.
Дэлхийн Бадминтоны Холбооны удирдах зөвлөлийн бүхэлдэхүүнд шинээр орж буй хүмүүс нь Tang Jiu Hong, Moosa Nashid, Battushig Batbold, Danlami Zama Sanchi, Emma Mason, Robbert de Kock, Khunying Patama Leeswadtrakul нар юм.
Дахин дөрвөн жил ажиллахаар улиран сонгогдсон хүмүүс нь Wayne Somers, Nora Perry, Etienne Thobois, Jassem Kanso, Lim Teong Kiat, Nigel Skelt, Sergey Shakhray, Ng Yoke Weng, Peter Tarcala, David Cabello, Chipo Zumburani нар юм.
Дэлхийн Бадминтоны холбооны дэргэд ажиллах 27 гишүүнтэй баг бүрэлдэхүүний 18 нь зөвлөлийн гишүүд, Дэлхийн Бадминтоны Холбооны Ерөнхийлөгчөөр Poul-Erik Høyer, Дэд ерөнхийлөгчөөр Gustavo Salazar Delgado болон пара бадминтоны холбооны Дэд ерөнхийлөгчөөр Paul Kurzo нарыг хуралдаанаар санал нэгтэй баталлаа. Үлдсэн 6 суудалд 5 тивийн Дэд ерөнхийлөгч болон тамирчдын Комиссын дарга нарыг томилох юм.
Шинэ зөвлөл нь Токиод болох Олимпийн наадам болон 2020 оныг дуустал 4 жилийн хугацаанд спортын хөгжилд их хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж : http://www.sportspromedia.com/movers_and_shakers/badminton-world-federation-appoints-seven-new-council-members
-
2017 оны 5 сарын 24
Умаа хум толгой буюу Соёмботой уулыг ухаж эхэлсэн гэх мэдээлэлтэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас мэдээлэл хийлээ.
-
2017 оны 5 сарын 24
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-ийн захирал, дэд хурандаа Л.Баттөр, Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн нар тавдугаар сарын 16-ны өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
-
2017 оны 5 сарын 24
Баянгол дүүргийн 3-р хорооны нутагт байрлах “Нарны хороолол”-ын барилгын лифт өчигдөр унажээ.
-
2017 оны 5 сарын 24
Зуслангууд нэгдүгээр ээлжийн хүүхдүүдээ ирэх сарын 10-ны өдрөөс эхлэн хүлээн авахаар болжээ.
-
2017 оны 5 сарын 24
Говийн уурхайнууд 100 хувь гүний ус ашиглаж байна
-Гэтэл зарим газрын гүний ус бараг 10.000 жилд нөхөн сэргээгддэг-
Г.Батзориг
Монгол орны байгаль орчны сүүлийн 30 жилийн төлөв байдлын өөрчлөлтийн талаар хийсэн судалгаа, шинжилгээний мэдээ, тоо баримтыг нэгтгэн дүгнэж байгаль орчны төлөв байдлын 2015-2016 оны тайланг боловсруулсан. Уг тайлангаар байгаль орчин ихээхэн доройтож байгааг анхааруулсан юм. Иймээс тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг өргөжүүлж, хамгаалах шаардлагатай аж. Харамсалтай нь үүнд уул уурхайн лиценз олголт томоохон бэрхшээл тарьж байна. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваатай ярилцлаа.
-Саяхан Монгол оронд 200 гаруй газрыг тусгай хамгаалалтад авах шаардлагатай тухай судалгааг танилцуулж байсан. Мөн нийт газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад авах зорилт дэвшүүлээд байгаа. Уг зорилтыг биелүүлэх боломжийн талаар тодруулахгүй юу?
-Монгол орны хэмжээнд нийт 50 сая га газар хамгийн сайхан байгальтай, эсвэл ундны усны эх үүсвэр болсон, түүх дурсгалын нандин өвтэй буюу тусгай хамгаалалтад авч хамгаалбал зохилтой чухал газрууд байдаг. Үүнийг олон улсын байгууллагууд судлаад тогтоосон. Үүнээсээ бид аль болох олон газрыг тусгай хамгаалалтад авч хамгаалах ёстой. Ер нь бол улсын хэмжээнд нийт газрын дөнгөж 17.4 хувийг тусгай хамгаалалтад авчихаад сүүлийн 6-7 жилд ерөөсөө нэмэгдээгүй байж байгаад өнгөрсөн оны УИХ, энэ жилийн Засгийн газрын шийдвэрээр Тост, Тосонбумбыг тусгай хамгаалалтад авлаа. Ингэснээр 17.85 хувь болж нэмэгдсэн.
Ер нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас барьж байгаа бодлого бол Засгийн газрын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт тусгагдсанчлан Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газар буюу “Урт нэртэй” хуульд хамаарагдах нутгийнхаа 50 хүртэл хувийг тусгай хамгаалалтад оруулахаар зорилт тавиад ажиллаж байна. Одоогоор 45 хувьтай байна. Мөн яамнаас 16 газрыг улсын тусгай хамгаалалтад оруулахаар үндэслэл, тооцоо судалгаагаа хийгээд бэлтгэчихсэн байгаа. Уг ажлыг хэрэгжүүлнэ.
-Ер нь газар нутгийг тусгай хамгаалалтад авахад уул уурхайн лицензийн асуудал хамгийн том бэрхшээл болж байна?
-Тийм ээ. Энд тохиолдож байгаа хамгийн том бэрхшээл бол тусгай хамгаалалтад авах гол газруудыг маань лицензжүүлчихсэн. Ихэвчлэн хайгуулийн лицензид орсон байдаг. Ингээд тусгай хамгаалалтад авах асуудал үүсдэг. Гэтэл хайгуулийн лиценз эзэмшигч аж ахуй нэгж тодорхой хэмжээний зардлыг хайгуулийн ажилд зарцуулсан тохиолдолд улсаас нөхөн төлбөр гаргах хуулийн заалттай. Энэ нь гол бэрхшээл болж байна. Жишээлбэл, хамгийн сүүлд Тост, Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авахад тодорхой хэмжээний нөхөн төлбөрийг засгаас гаргахаар болж байна. Тусгай хамгаалалтад авсан газарт зургаан тусгай зөвшөөрөл байгаа. Түүний төлөө 660 сая төгрөгийг төлөх болж байгаа юм.
-Гэхдээ дээрх компаниуд хайгуулийн ажил хийгээгүй гэсэн дүгнэлт, баримтыг сумын засаг захиргаа, мэргэжлийн хяналтын байцаагч нь баталдаг. Тиймээс нөхөн олговор өгөх ёсгүй гэсэн зүйл хэлдэг? Харин Ашигт малтмал газрын тосны газраас үүнийг үгүйсгэж, хайгууль хийсэн гэдэг юм билээ?
-Би Ашигт малтмал, газрын тосны газраас тодорхойлоод, тогтоогоод манайд ирүүлсэн бичгийг үндэслэж ярьж байгаа.
-Манай улсад уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байна. Ялангуяа, говийн бүсэд томоохон ордууд төвлөрчээ. Гэтэл нөгөө талд усны нөөц, хэрэглээний асуудлыг шийдэлгүй яваад байна. Тодорхой хугацааны дараа говийн гүний усны нөөц шавхагдсанаар томоохон асуудал үүснэ. Уг нь “Орхон говь” төсөл эрчимтэй яригдаж байсан ч таг болсон. Уг ажил урагшлах боломжтой юу?
-Гол бэрхшээл нь ОХУ-тай холбогдож байгаа юм. Байгаль нуурын эх авдаг, гол тэжээл болсон Сэлэнгэ мөрөнд экологийн сөрөг нөлөөлөл үзүүлэх гэж байгаа учраас Монгол оронд гольдролын тохиргоо хийж болохгүй гэдэг. Өөрөөр хэлбэл, урагш говь руу суваг татаж болохгүй, усан цахилгаан станц барьж болохгүй гэж хориг тавиад байгаа юм. Тийм учраас манайх хилийн усны зарчмаар, түүнээс гадна “Орхон говь” төслийн хэмжээнд Шүрэнгийн усан цахилгаан станц байгуулах болон бусад асуудлаар ОХУ-ын ард иргэдийн дунд хэлэлцүүлэг явуулж байна. Өнөөдрийн байдлаар манай яамны Усны бодлогын газрын дарга ОХУ-д ажиллаж байна. Бид үүн дээр ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхээргүй байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгээд, эрсдэлтэй, болзошгүй чиглэл дээр нь холбогдох арга хэмжээг авч зөв болгож явуулна. Үүн дээр үндэслэж Шүрэн, Эгийн усан цахилгаан станцыг барьна гэсэн чиглэлтэй байгаа.
Нөгөө талаар говийн бүс нутаг руу ус татах явц бол Монгол орны өөрсдийн эрх ашиг юм. Яагаад гэвэл Монгол орны ихэнх том уурхай говьд байна. Тэдгээр нь 100 хувь гүний ус ашиглаж байна. Гэтэл Монгол орны гүний ус маш удаан хугацаанд, зарим нэг газрын ус бараг 10.000 жил хүртэл хугацаанд нөхөн сэргээгддэг. Одоогийн уур амьсгалын өөрчлөлтөөс хамаараад хуурайшилт, ялангуяа ууршилт нь хур борооноосоо давамгайлсан нөхцөлд говийн гадарга болон гүний усны нөхөн сэргээгдэх боломж бараг байхгүй. Тийм учраас бид говийн бүсэд ажиллаж байгаа уул уурхайн усан хангамжийн асуудлыг аль болох гадаргын усаар хангах, хоёрдугаарт усаа 100 хувь эргүүлж ашигладаг болгох ёстой. Гуравдугаар, говьд байгаа усны нөөцийн судалгааг эрчимжүүлж бусад усны нөөцүүдийг илрүүлэх учиртай. Дөрөвдүгээрт, говийн усны нөөцийн өөрчлөлтийн асуудлыг хянадаг мониторингийн системийг бий болгох хэрэгжүүлж ажиллах шаардлагатай.
-Өнгөрсөн онд байгалийн нөөц ашигласны төлбөрт 70 тэрбум төгрөг төвлөрснөөс дөнгөж 29 хувийг нь байгаль хамгаалах, нөхөн сэргээх ажилд эргүүлж зарцуулжээ. Экологийн байдал ийм эмзэг болсон. Ялангуяа, говийн бүсийн усны нөөцтэй холбоотой асуудал шийдлээ олоогүй энэ үед дээрх хөрөнгийг зориулалтын дагуу зөв зүйтэй зарцуулах нь ихээхэн чухал баймаар?
-Бид өнөөдөр та бүхэнд танилцуулж байгаа төлөв байдлын тайланг Засгийн газарт танилцуулсан. Мөн УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд танилцуулсан. Ингээд бодлого шийдвэр гаргахад та бүхэн маань орон нутагт байгалийн нөөц ашигласны төлбөрөөс орж байгаа орлогыг хуулийн дагуу зарцуулагддаг байх чиглэл дээр хатуу анхааралтай хандаж шийдвэр гаргаж өгөөч ээ, төсөв төлөвлөгөө боловсруулахдаа анхаараач ээ гэж байгаа. Харамсалтай нь энэ мөнгө хуулиар орон нутгийн дансанд орчихдог. Орон нутгийн иргэдийн хурал, Засаг даргын мэдэлд шууд шилждэг. Тэгэхээр яамнаас тэр бүрд зохицуулалт хийх менемжентийн хувьд боломж багатай. Харин Байгаль орчны сайд аймгийн Засаг дарга нартай гэрээ байгуулахдаа энэ заалтуудыг оруулж өгөх асуудлыг ярьсан. Жишээ нь ус ашигласны төлбөрийн 35-аас доошгүй хувийг эргээд усан сан бүрдүүлэхэд зарцуулагдсан байх ёстой. Ойн нөөц ашигласан бол 85 хувь, ан агнуур бол 50 хувь гэх мэтээр өөр өөр хувь байдаг. Үүнийг хэрэгжүүлээд явах ёстой. Тэгэхгүй бол өнгөрсөн жил 70 тэрбум төгрөг орон нутгийн төсөвт орчихоод байхад өнөөдөр дөнгөж 29.7 хувийг нь зөв зүйтэй зарцуулсан байна. Үндсэндээ 70 гаруй хувь нь буруу зүйлд зарцуулагджээ. Үүнийг улс орны эдийн засаг хүндхэн байгаа өнөөгийн нөхцөлд бидний энэ тэргүүнд ашиглах ёстой нөөц боломж гэж харж, салбарын яам бүх чиглэлд мэдээлэл, ойлголт өгч байна.
-Та Ховд аймгийн Засаг даргаар улирч ажиллаж байсан. Тус аймгийн хувьд уул уурхайн үйлдвэрлэлд харьцангуй бага өртсөн. Ер нь орон нутгийн байгаль орчин, уул уурхайн лиценз олголт дээр ямар байр суурь барьж ирсэн бэ?
-Би аймгийн Засаг даргаа найман жил хагас ажиллахдаа сумдын Засаг дарга нарт өгдөг нэг л хатуу чиглэл байсан. Өнөөдрийн лиценз олголтод хууль эрхзүйн таатай орчин нөлөөлж байгаа тохиолдолд эдгээрээс хамгаалах ганцхан арга бий. Энэ бол орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтад авах асуудал юм. Өөр ямар ч арга байхгүй. Яагаад гэвэл лиценз авах санал ирэхлээр аймгийн Засаг дарга нь “манай тэр сум багийн иргэд нь зөвшөөрөхгүй байна” гээд буцаагаад явуулчихдаг. Гэтэл эргээд “та хууль зүйн үндэслэлгүй татгалзсан учраас энэ лицензийг олголоо” гээд Ашигт малтмалын газраас хариу ирдэг. Тэр нөхцөлд яах вэ гэхээр хамгаалах шаардлагатай гэж үзэж байгаа газраа ерөөсөө л орон нутаг, эсвэл улсын тусгай хамгаалалтад авах ёстой. Тийм учраас би ажиллаж байх хугацаандаа аймгийнхаа нийт нутгийн 34 хувийг тусгай хамгаалалтад оруулсан. Энэ бол миний орон нутагт байхдаа газарзүйч хүний зүгээс олж харж хийсэн гол бодлого гэж боддог.
Хоёрдугаарт, элдэв төрлийн нинжа гарахаас хатуу сэргийлж байсан. Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын газар, шүүх, прокурор гээд бололцоотой бүх байгууллагыг татан оролцуулж нинжа нартай тэмцсэн. Тэрний хүчинд манай Ховд аймагт нинжа нар тэр болгон дэлгэрээгүй. Түүнээс биш, манай нутаг их баялагтай. Ялангуяа, Алтайн уулархаг нутаг, Алтайн өврийн говь маань алтны шороон ордоос эхлээд гялтагнуур бусад чиглэлийн орд олонтой. Хэдийгээр нутаг орондоо хэрэгжүүлсэн бодлого зөв байсан ч нийт газар нутгийн 60 хувь нь лицензид орчихсон аймаг байгааг хараад харамсдаг.
-
2017 оны 5 сарын 24
2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 329 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 243 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 15 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн.
Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 11, мөргөлдсөн 7 осол тус тус бүртгэгдсэн байна. Зам тээврийн осолд 6 хүүхэд өртсөн байна.
Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 38 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.
Тухайлбал:
1. ЧД-ийн нутаг Дэнжийн мянгын гудамжинд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 9 настай М-г мөргөж гэмтээгээд гэрт нь хүргэж өгөөд явсан.
Орон нутагт:
1. Увс аймгийн Түргэн сумын нутаг Рашаант гэх газар асфальтан замд ВАЗ-21099 маркийн К жолоочтой автомашин онхолдож зорчигч М,Б нарын 2 хүний амь нас хохирсон хэргийг Увс аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.
-
2017 оны 5 сарын 24
Зам, тээврийн хөгжлийн яамны ”Нээлттэй хаалганы өдөрлөг” 2017 оны 5 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна.
Нээлттэй хаалганы өдөрлөгөөр автотээвэр, автозам, агаарын тээвэр, төмөр замын салбарт нэвтэрч буй шинэ техник, технологи, шинэ үйлчилгээ, хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар танилцуулна. Арга хэмжээний нээлт 10:30 цагаас болох бөгөөд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат үг хэлнэ.
Өдөрлөгийн үеэр тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийж, тээврийн хэрэгслийн улсын дугаар шинээр олгох ба нийтийн тээврийн цахим төлбөрийн систем, U-money картыг борлуулахаас гадна хот хоорондын зорчигчийн тасалбарыг ТҮЦ машинаар олгож эхэлсэн талаарх мэдээллийг авах боломжтой.
Мөн “Экологбус” ХХК-ийн үйлдвэрлэсэн Экобус болон цахилгаан авто машин, аялалын машин, ШУТИС-ын оюутнуудын зохион бүтээсэн эдийн засагт хэмнэлттэй “Эко машин”ыг танилцуулна.
Өдөрлөгийн бас нэгэн сонирхолтой үзүүлэн болох АН-2 онгоцыг монгол инженер, техникчид шинэчлэн засаж, шинэ онгоц үйлдвэрлэх гэж байгаа талаарх мэдээллийг аваарай. Түүнчлэн шинэ болон хуучин авто машины үзэсгэлэн гэх мэт олон сонирхолтой үйл ажиллагаа болно.
Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
-
2017 оны 5 сарын 24
Нийслэлийн нутаг дэвсгэрт тархац нутаггүй болсон тарвагыг нүүлгэн шилжүүлэх ажил эхэлж байна. Сүүлийн жилүүдэд тархац нутаг нь эрчимтэй хумигдаж, амьдрах орчин нь зуслангийн бүсийн суурьшлаар хязгаарлагдсан тоо толгой нь цөөрч цаашлаад устах аюулд хүрээд байгаа цөөнгүй тооны тарвага нийслэлийн ногоон бүсэд байдаг. Газар малтагч энэ амьтныг амьд “экскаватор” хэмээн зүйрлэдэг. Учир нь гурван метр гүн, олон салаа нүх ухдаг газрын өнгөн давхрааг сийрэгжүүлэн хольж, ус, агаар нэвтрэх боломжоор ханган, газрын гүнд байсан ургамлыг хөрсөн дээр гаргаж тэр нь үр болж ургадаг бөгөөд хөрсний бүтцийг сайжруулдаг байна. Ингэснээрээ ургамал ургахад асар их нөлөө үзүүлдэг аж. Тарвага байгаа учраас хуурай газарт үнэг нутаглаж, шувууд үүрлэх зэрэг бусад амьтны амьдрах орчны үндэс суурь нь болдог байна. Ийнхүү экосистемд чухал үйлчилгээ үзүүлж байдаг тарвагыг нүүлгэн шилжүүлэх ажлыг нийслэлд анх удаа эхлүүлээд байна. Одоогийн байдлаар зуслангийн бүсээс нийт 15 тарвагыг нүүлгэн шилжүүлээд байгаа юм гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 24
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн ажлын хүрээнд Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран сард нэг удаа иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулж байна. Энэ удаагийн өдөрлөгийг тавдугаар сарын 26-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбай болон 9 дүүргийн Засаг даргын Тамгын газарт 09.00-17.00 цагийн хооронд зохион байгуулахаар болов. Өмнөх саруудад Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд /Дүнжингарав, Мишээл, Драгон/ болон дүүргийн иргэний танхим, хороодооор дамжуулан иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгсөн бөгөөд иргэдэд ихэвчлэн газрын харилцаа, өв залгамжлал, ажлаас үндэслэлгүй халагдсан болон хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа, гэр бүл, үрчлэлт зэрэг асуудлаар зөвлөгөө авсан байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 24
Олон нийтийн мэдээллийн цахим сүлжээгээр Улаанбаатар хотын төв талбай, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадна ил задгай бие засаж олон нийтийг илтэд үл хүндэтгэн танхайрсан гадаадын хоёр иргэний талаарх мэдээллийг хүргэсэн.
-
2017 оны 5 сарын 24
9:00 цагт Холидэй Инн зочид буудлын хурлын танхимд ИТХ-ын үйл ажиллагаанд залуучууд, эмэгтэйчүүдийн оролцоог хангах, байгаль орчин, боловсролын
-
2017 оны 5 сарын 24
Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу маргааш дөрвөн дүүрэгт цахилгаан түр хязгаарлана.
Баянзүрх дүүрэг
10:30-16:00 цагт: 14-р хороо 14-р хороолол Нарны замын 58, 71, 72, 253, Ахмадын хорооллын 1-9 байр, Эрэл, Монполимент, Мавангүй ЗГБХН, Өгөөмөр зах, Кинг палас, Цагаан Алтай ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор,
Сүхбаатар дүүрэг
11:00-17:00 цагт: 3-р хороо 5-р хорооллын 2А, Б, 8Б, 9Б, 14Б, 15, 16, 17Б, 20Б, 24Б, 28Б, 39Б, 45Б, Т-31-р байр, Наран трейд, Наран их дэлгүүр, МОХ 3-р сургууль, дүүргийн ЭМН-ийн салбар амбулатори, 160, 54-р цэцэрлэг, Далай ээж зах болон эдгээрийн ойр орчмоор
11:00-18:00 цагт: 18, 20-р хороо Сэлбэ, Гүнж, Цолмон, Хадатын ам, СБД-ийн тамгын газар, Гэрэлтүүлэг, 71-р сургууль, 166-р цэцэрлэг болон эдгээрийн ойр орчмоор,
Баянгол дүүрэг
11.00-17.00 цагт: 1-р хороо Хурд группын орон сууцны хороолол,
Сонгинохайрхан дүүрэг
11:00-15:00 цагт: 18-р хороо 22 А, Б , 23 А-Г, 27/1, 27/2 байр, Газрын тосны газар, Монгео, Драгон холдинг, Хөвсгөл их тайга, Гурван гол бааз, Цомбо, Интер ХХК-ууд Бадрах СӨХ болон эдгээрийн ойр орчмоор.
-
2017 оны 5 сарын 23
Шүүх танхимд амиа хорлохыг завсан этгээдийг шүүх хурал хойшиллоо
-
2017 оны 5 сарын 23
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Монгол наадам” цогцолборын үйл ажиллагаатай танилцав. Нийт 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн, 110 харваач зэрэг харвах боломжтой сурын талбай, 64 баг шагай харвах шагайн талбай болон спорт, соёлын төвүүдийг Хүй долоон худаг дахь “Монгол наадам” цогцолборт барьж байгуулна. Мөн цэвэр усны сан, дулаан, цахилгаан зэргийг бие даан шийдэхээр зураг төслийн ажлыг хийж дуусчээ. Өнгөрсөн жил цанын бааз байгуулах төсөл хэрэгжүүлсэн. 2 сарын хугацаанд 30 мянга гаруй иргэн цанын баазаар үйлчлүүлжээ. “Монгол наадам” цогцолборын дарга Н.Батсүмбэрэл өнөөгийн тавьж байгаа гол зорилго бол жилийн 4 улиралд үйл ажиллагаа явуулах хэмээлээ. Мөн дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийслэлийн орлогыг нэмэгдүүлэхээр зорьж байна.
Цаашид хүй долоон худагт “Богдын өндөр цогцолбор”, “Нийслэлийн гэрэлт хөшөө”, Морь уналга, сургалтын төв” зэргийг байгуулна. “Монгол наадам” цогцолборын удирдлагууд эхний баяр наадмынхаа ард гарсаны дараа хотын удирдлагуудад хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, мастер төлөвлөгөө, хэтийн зорилтуудаа танилцуулахаар төлөвлөжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.