Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2223 2224 2225 2226 2227 2228 2229
  • Архангай аймгийн Өгийннуур суманд халдваргүйжүүлэлт хийгдлээ
    2017 оны 5 сарын 22
    Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын Мал эмнэлэг үржлийн газрын 84 тоот зөвлөмжийн дагуу Архангай аймгийн Өгийнуур суманд
  • Л.Төгөлдөр: МСҮТ-ийнхэн ЕБС-ийн сурагчдаас сурлага болон зан чанараар илүү
    2017 оны 5 сарын 22
    Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабу хотод 10 сард болон “Дэлхийн ур чадвар” /World skills/ олон улсын тэмцээний өмнөх сорилго – “Монгол ур чадвар” тэмцээн 2016, 2017 онуудад гурван үе шаттайгаар явагдаж өндөрлөлөө.

  • X хорооллын тохижилтын ажил ирэх сарын 10-нд дуусна
    2017 оны 5 сарын 22
    Энэ оны тохижилт, ногоон байгууламжийн ажлын хүрээнд Баянгол дүүргийн X хорооллын туслах замын тохижилтын ажлыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ өнгөрсөн сарын 10-ны өдөр эхлүүлсэн.
  • Дахин нэг монголын иргэн амиа алджээ
    2017 оны 5 сарын 22
    АНУ-ын Чикаго хотын ойролцоо ажиллаж амьдардаг, манай иргэн Г.Зулцэцэг сураггүй алга болсны дараа цогцос нь машины тээшинд илэрчээ.
  • Зуслангийн орчмын ногоон бүсийн хог хаягдлыг цэвэрлэлээ
    2017 оны 5 сарын 22
    Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн өнгөрсөн нэгдүгээр сард гаргасан “Нийслэлийн нутаг дэвсгэрт их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” тушаалын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Байгаль орчны газар, зуслан бүхий дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн албан хаагчид хамтран өчигдөр зуслангийн орчмын ногоон бүсийг цэвэрлэлээ. Их цэвэрлэгээний нээлтэд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НЗДТГ-ын Цэргийн штабын төлөвлөлт, сургалтын офицер дэд хурандаа Н.Энхбат, нийслэлийн Байгаль орчны газрын орлогч дарга С.Санжмятав, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн газрын төслийн зохицуулагч Б.Дэлгэрбаяр, зуслан бүхий дүүргүүдийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга нар болон цэвэрлэгээнд ирсэн иргэдийн бүлгийн төлөөлөл оролцсон юм.

    Тус цэвэрлэгээнд НЗДТГ-ын Цэргийн штаб офицер, ахлагч, цэргийн дүйцүүлэх алба хаагчид, нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтэн, байгаль хамгаалагчид 1 авто машин, 6 мотоцикльтой оролцож, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Санзай Их, Бага баян, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Халзангийн Даваа зэрэг 130 га талбайгаас 30 тонн хогийг цэвэрлэлээ.

    Мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Үйлдвэрлэл, урлалын Политехник коллежийн 200 оюутанд 10000 төгрөгийн урамшуулал олгон шуудай, бээлий, багаж хэрэгслээр ханган 19 дүгээр хорооны Санзай, Майхантолгой, Хандгайт, Баянбулаг, Хуурай мухар, Шаргаморьт, Гоодойн зуслангийн эзэнгүй талбай, далан гуу жалганы ил задгай хог хаягдлыг цэвэрлүүлсэн. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас нийт 25 гаруй тн хог хаягдлыг 11 рейсээр, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрынхан 288.2 тонн хогийг 27 рейсээр ачиж, тээвэрлэн ажиллалаа гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
  • Ц.Нарантуяа: Шинэтгэлийг цагдаа, прокурорт хийх шаардлага байна
    2017 оны 5 сарын 22
    Ховд аймгийн Жаргалант сумын иргэн, ”Бүс нутгийн хүний эрх, иргэний оролцоо, хөгжил” иргэний нийгмийн байгууллагын тэргүүн Ц.Нарантуяатай ярилцлаа.
  • Зам тээврийн осолд 2 хүүхэд өртжээ
    2017 оны 5 сарын 22
    Амралтын өдрүүдээр Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 115 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллаа.
    2017 оны 05 дугаар сарын 20,21-ний амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 600 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 445 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 18 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 8, мөргөлдсөн 17, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол тус тус бүртгэгдсэн.
    Зам тээврийн осолд 2 хүүхэд өртсөн байна.
    Тухайлбал:
    1. БГД-ийн нутаг Бичил хорооллын байрны дунд замд амины H.Accent маркийн автомашины жолооч Л нь явган зорчигч 10 настай, байрныхаа гадаа тоглож байсан Г-г мөргөж гэмтээсэн.
    Орон нутагт:
    1. Баянхонгор аймгийн галуут умын нутаг “Билийн улаан цохио” гэдэг газар шороон замд Uaz-469 маркийн Л жолоочтой автомашин нь улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикльтой мөргөлдөж мотоциклийн жолооч 24 настай Б-н амь нас хохирсон.
    Дулааны улиралд унадаг дугуй, мопед, мотоциклийн хэрэглээ эрс нэмэгдэж үүнтэй холбоотой зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл ихээр бүртгэгддэг.
    Ялангуяа хөдөө, орон нутагт иргэд мотоциклийг өдөр тутмын амьдрал ахуйдаа өргөнөөр унаж, хэрэглэж байна.
    Гэтэл манай иргэд дээрх мотоциклийг жолоодох эрхийн үнэмлэхгүй, нас харгалзахгүй, даац хэтрүүлэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон бүрэн бус техник хэрэгсэлтэй улирал харгалзахгүйгээр, шороон замд, тэрч бүү хэл малын бэлчээрт, унаж хэрэглэж байгаа нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлж байна.
    Иймд иргэн та унадаг дугуй, мопед, мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах хэрэгсэл, хамгаалах малгайг бүрэн өмсөж хэрэглэн, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.
  • “Бөмбөгөр” худалдааны төвийн дэргэдэх гүүрэн гарцыг чимэглэлээ
    2017 оны 5 сарын 22
    Иргэдийнхээ амар амгалан, аюулгүй байдлыг хангах, их хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас “Бөмбөгөр” худалдааны төвийн дэргэдэх гүүрэн гарцыг өнгөрсөн амралтын өдрүүдэд гэрлээр чимэглэлээ.

  • Монголын хуульч эрдэмтэд чуулна
    2017 оны 5 сарын 22
    Хуульч эрдэмтдийн үндэсний анхдугаар чуулган маргааш буюу энэ сарын 23-ны өдөр Хууль сахиулахын их сургууль дээр болно.
  • Зөн билэгч Дмитрий Волхов 32 хүүхдийн ээж Сарнайгийнд очиж, хандив өргөжээ
    2017 оны 5 сарын 22
    Энэ өдрүүдэд ОХУ-ын “Зөн билгийн тулаан”-ын ялагч Дмитрий Волхов Монголд ирээд буй. Тэгвэл тэрбээр хэсэг нөхдийн хамт 32 хүүхдийн ээж сайхан сэтгэлт Сарнай бүсгүйн гэрт очиж,
  • Хоёр тэрбум төгрөг залилсан хэрэг гарчээ
    2017 оны 5 сарын 22
    Иргэн У нь бусадтай бүлэглэн төрийн байгууллаг, албан тушаалтны нэрийг барьж 54 аж ахуй нэгжээс их хэмжээний мөнгө залилсан хэрэг гарчээ.
  • Нийслэлд “Дугуйт эргүүл” ажиллаж эхэллээ
    2017 оны 5 сарын 22
    Нийслэл хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулан ажиллах зорилгоор Нийслэлийн цагдаагийн газраас “Эргүүл” дэд хөтөлбөрийг боловсруулан, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулсан.

    Энэхүү хөтөлбөрийн хүрээнд гэмт хэрэгтэй, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэл хотын хэмжээнд “Дугуйт эргүүл” ажиллаж эхэллээ.
  • ”Эрэл”-ийн Д.Эрдэнэбатыг хэрхэн шүүх вэ
    2017 оны 5 сарын 22
    “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатын шүүх хурал өнөөдөр болно. Түүнийг АТГ-т шалгаж, Хөгжлийн банкнаас ямар ч барьцаагүйгээр 14 сая ам.доллар,
  • Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
    2017 оны 5 сарын 22
    Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

    Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй 7647 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 197 нэгж буюу 2.5 хувиар, гэмт хэргийн шинжтэй 2058 үйлдэл бүртгэгдсэн нь 18 нэгж буюу 0.9 хувиар тус тус буурсан үзүүлэлтэй байна. Захиргааны зөрчил гаргасан 7240 иргэн, 32 аж ахуйн нэгжид 54.1 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна. Давхардсан тоогоор эргүүлийн 3081 чиглэлд 6162 алба хаагч ажилласан ба эргүүлийн хүн хүчийг нэмэгдүүлж ажилласнаар 2017 оны эхний 4 сард бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оныхоос 16.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна” гэж танилцуулав.

    “Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3743 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 140, зөрчлийн шинжтэй 1389 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1529 ослыг материалжуулан шалгаж байна. Замын хөдөлгөөний дүрмийг сахиулах, малын хулгай, зөвшөөрөлгүй мах тээвэрлэх нөхцлийг таслан зогсоох зорилгоор орон нутгаас Улаанбаатар хот руу орох чиглэлүүдэд байрлах замын цагдаагийн 24 цагийн байнгын постуудад ОБЕГ, МХЕГ-тай хамтран хяналт шалгалтыг эрчимжүүлэн зөвшөөрөлгүй, гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах, түүхий эд тээвэрлэж явсан 42 зөрчил илрүүлж НМХГ-т шилжүүллээ. Энхтайваны өргөн чөлөөн дэх 48 хяналтын камераар зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зорчсон 16311 зөрчил илрүүлж 391.464.000 төгрөгийн торгууль оногдуулан “Зөрчилд ногдуулсан торгуулийн мэдэгдэх хуудас”-ыг хаягаар хүргүүлсэн” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын хөдөлгөөний хяналтын газрын дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбат хэллээ.

    НОБГ-ын Гамгийн шуурхай удирдлага, гал түймэртэй тэмцэх асуудал хариуцсан дэд дарга Д.Эрдэнэбаатар “Өнгөрсөн 14 хоногт нийслэл хот орчим хур тундас орж, зөөлөн салхи шуургатай байсан. Цаг уурын байгууллагаас гаргасан урьдчилан сэргийлэх мэдээгээр ойрын өдрүүдэд нийслэл хот орчмоор агаарын хэм халах төлөвтэй байна. Энэ сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны Богинын аманд ойн түймэр гарсныг Онцгой байдлын байгууллагаас 97, нийслэлийн Байгаль орчны газраас 10, нутгийн 15 иргэн, нийт 122 хүн, 17 автомашин техник хэрэгсэлтэйгээр 2.5 га талбайд гарсан түймрийг 3 өдөр ажиллаж унтраасан. Мөн Тэрэлжийн Өвөр горхи Онгоцтын аманд ойн түймэр гарсныг Онцгой байдлын байгууллагаас 13 албан хаагч, Мярааж, Гоож аялал жуулчны баазын 71 иргэн, 11 машин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан. Чингэлтэй дүүргийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол тохиолдсон үед авах хариу арга хэмжээг хэрхэн зохион байгуулах дадлагыг эзэмшүүлэх Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 11-12-ны өдөр 4 үе шаттайгаар 100 аж ахуйн нэгж байгууллага, 7 алба, 27 мэргэжлийн анги, сайн дурын хэсгийн 1358 ажилчин албан хаагчийг хамруулж амжилттай зохион байгуулсан” гэж танилцуулав.

    “Өнгөрсөн хугацаанд эм биобэлдмэлийн чиглэлээр хяналт шалгалт явуулсан. Ханиад харшлын “Астма” эмнэлэг нь Монгол улсын бүртгэлд бүртгэгдээгүй эмийг эмчийн гар дээрээс олгож байсан, “Гэрэл” , “Орбита” нүдний эмнэлгүүд Монгол улсын бүртгэлд бүртгэгдээгүй нүдний дусаалга эмчилгээнд хэрэглэж байсан зэрэг зөрчил илрүүлсэн. Мөн Царам тэнгэр эм ханган нийлүүлэх байгууллагаас хугацаа дууссан эмнэлгийн хэрэгсэл болон 17 нэрийн 309 ширхэг 10.4 сая төгрөгийн үнэ бүхий бүртгэлгүй эм, эмнэлгийн хэрэгсэл илрүүлж хураасан” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

    Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Өнгөрсөн долоо хоногт НИТХ хуралдаж энэ оны төсөвт тодотгол хийсэн. Мөн 5 сарын хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийх үйл ажиллагааны тусгай төлөвлөгөөг баталсан. Бид урин дулаан цаг гэлтгүй агаарын бохирдлын эсрэг ажиллах ёстой. Ялангуяа агаарын чанар, сургуулийн цэцэрлэгийн дотоод агаарын чанарыг сайжруулахад онцгой анхаарч ажиллах хэрэгтэй” гээд газрын зөрчил арилгах болон гудамж зам талбайн нэвтрэн өнгөрөх чадварыг нэмэгдүүлэх, газар чөлөөлөх ажлаа үргэлжлүүлэн эрчимжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Мөн Налайхын болон Нисэхийн хурдны замын ажилтай холбоотой газар чөлөөлөлтийг эрчимжүүлэх, Сонсголонгийн гүүрний ажлыг эхлүүлэх зэрэг үүрэг даалгаврын холбогдох албан тушаалтнуудад өглөө гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Дөрвөн сая төгрөгийн 19 азтан тодорчээ
    2017 оны 5 сарын 22
    НӨАТ-ын ээлжит сугалаа өчигдөр буюу энэ сарын 21-ний өдөр зохион байгуулагдлаа. Энэ удаа тохирлоор азын дугаар таарсан баримттай 11, 265 хүн 20 мянган төгрөг, 1,111 хүн 100 мянган төгрөг, 119 хүн 500 мянган төгрөг, 19 хүн дөрвөн сая төгрөгийн азтан болсон байна.
  • Бага ангийн сурагчдын амралт энэ сарын 25-наас эхэлнэ
    2017 оны 5 сарын 22
    Нийслэл болон орон нутгийн сургуулий бага ангийн сурагчид энэ сарын 25-наас амарна.

  • Улсын заан Ц.Баярсайханд холбогдох хэргийг өнөөдөр шүүнэ
    2017 оны 5 сарын 22
    Улсын заан Цэдэндамбын Баярсайхан нэр бүхий хүмүүсийг залилан мэхэлсэн хэрэгт холбогдсон. Т
  • Шуурхай бүлэг сумдад ажиллав
    2017 оны 5 сарын 22
    Хэнтий аймгийн Засаг даргын А/01 дүгээр албан даалгавар, ОБГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгааг зохион байгуулах, сумдын түймэртэй тэмцэх бэлтгэлийг хангуулах, орон нутагт түймрийг богино хугацаанд илрүүлэн унтраах үүрэг бүхий шуурхай бүлгийг Онцгой байдлын газраас Биндэр, Батширээт, Норовлин, Дадал, Баян-Адарга, Баян-Овоо, Батноров зэрэг хойд бүсийн сумдад томилон ажиллууллаа.


    Үүрэг гүйцэтгэх хугацаанд дээрх сумдын ЗДТГ-ын ой, хээрийн түймэр унтраах 1,2-р ээлжийн түймрийн багаж зэвсэглэмжийг шалгах, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах ажлын хүрээнд тухай бүрт нь “ЯЦ” дохиогоор аранзтай дуудан түймэр унтраах багаж зэвсэглэмжийн хэвийн ажиллагаа, томилгоот бүрэлдэхүүний хөдөлмөр хамгааллын хувцсыг шалгаж зөрчлийг газар дээр нь арилгаж, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны талаар сургалт зохион байгуулж, зөвлөгөө өгөв.





    Мөн багийн Засаг дарга, байгал орчны байцаагч, байгаль хамгаалагч нартай хамтран ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, ухуулга сурталчилгааг 5000 гаруй иргэнд хүргэж ажиллав.



    Шуурхай бүлэг нь 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Норовлин сумын Онон багийн нутаг “Ар Бэрх” гэдэг газар гарсан ой, хээрийн түймрийн голомтод ажиллаж, мэргэжлийн анги болон орон нутгийн иргэдийг удирдлага зохион байгуулалтаар хангаж, түймрийн голомтонд үүрэг гүйцэтгэлээ гэж Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
  • Д.Оюунхорол сайд өвлийн бэлтгэлээ өнөөдрөөс хангаж эхэллээ
    2017 оны 5 сарын 22
    Солонгосын “Эко партнерс” компанийнхан өрхийн эмнэлэг, сургууль, айл өрхүүдэд нано халаалтын систем үнэгүй суурилууллаа
    Өнгөрсөн долоо хоногийн дундуур буюу тавдугаар сарын 18, 19-нд Солонгосын “Эко партнерс” компанийн төлөөлөл Монголд ирж ажиллаа. Улаанбаатар хотод ирсэн тэдний зорилго нь нано технологийн халаалтын систем бүхий төхөөрөмжийг туршиж үзэх явдал байсан юм. Нийслэл Улаанбаатар хот, тэр дундаа гэр хорооллын бүсд байдаг сургууль, эмнэлэгийн халаалт тийм ч сайн байдаггүй. Үүний уршгаар бага насны хүүхдүүд ханиад, томуу өвчин тусах магадлал маш өндөр байдаг гэдгийг мэргэжлийн байгууллагын судалгаа харуулдаг. Зөвхөн судалгааны дүн ч биш, иргэд, олон нийт ч практикаар энэ бүхнийг мэднэ.
    Түүнээс гадна ялангуяа, өвлийн болон сэрүүний улиралд иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалдаг, энэ салбарын анхан шатны байгууллага болох Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ч халаалт, дулааны хүндрэл ихээр учирдаг. Тэр дундаа бага насны хүүхдийн үзлэг, оношилгоо, вакцинжуулалт хийхэд эмчилгээний өрөө хүйтэн байдгаас маш олон сөрөг үр дагавар гардгийг эмч, сувилагч нар онцолдог юм.
    Дээрээс нь зөвхөн сургууль, эмнэлгийн халаалтаар энэ асуудал дуусахгүй. Учир нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотоор нэрлэгдсэн байдаг. Тэр утгаараа гэр хорооллын иргэд дулаан өвөлжихийн тулд нүүрсийг их хэмжээгээр хэрэглэж агаарыг бохирдуулснаар уушиг, амьсгалын замын өвчлөлт сүүлийн жилүүдэд үлэмж хэмжээгээр нэмэгдсэн.
    Тэгвэл олон жилийн турш нийслэлчүүдийн толгойны өвчин болоод буй яг энэ асуудлыг шийдэхэд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулахаар дээр дурдсан “Эко партнерс” компанийнхан Монголд ажилласан юм. Тэд Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Эрүүл мэнд интернэйшнл” ХХК болон Эх дэлхийн АУНТ нийгэмлэгээр дамжуулан БОАЖЯ-нд санал тавьснаар туршилтын ажлаа эхлүүлсэн. Эхний ээлжинд агаарын бохирдол хамгийн их байдаг гэр хороолол буюу бидний хэлдгээр Баянзүрх дүүрэгт, тэр дундаа Дарь-Эхийн 2, 21, 27-р хороонд ажиллаж, тодорхой газруудад нано технологийн халаалтийн системийг туршилтаар суулгалаа. Дашрамд дурдахад, “Эко партнерс” компанийнхан уг төхөөрөмжөө үнэ төлбөргүй, өөрсдийн зардлаар суурилуулсан гэдгийг энд онцолъё.
    Эхний өдөр. Өрхийн эрүүл мэндийн төв болон айлуудад халаалтын систем үнэгүй суулгав
    Тавдугаар сарын 18-нд буюу эхний өдөр төлөвлөсний дагуу Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Миний зөвлөгч” Өрхийн эрүүл мэндийн төвөөс ажлаа эхэлсэн юм. Дээр дурдсан компаниудын төлөөлөл болон тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын зөвлөх, бие төлөөлөгчид мөн энэ ажилд оролцлоо. “Миний зөвлөгч” Өрхийн эрүүл мэндийн төв нь харьяа хорооны 16 мянга 265 хүнд эрүүл мэндийн тусламж, үзлэг, үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс 2000 орчим нь бага насны хүүхэд байдаг гэж тус эрүүл мэндийн төвийн дарга Т.Ууганцэцэг хэлсэн юм. Өвлийн цагт хүүхдэд эмчилгээ, вакцин хийдэг өрөө 8-10 хэмийн дулаантай байдаг юм байна. Тэр үүднээсээ 0-5 насны бяцхан хүүхдүүдэд үзлэг үйлчилгээ үзүүлж, вакцин хийдэг эмчилгээний өрөөнд хамгийн эхний төхөөрөмжөө суурилуулсан юм.

    Энэ үеэр “Эко партнерс” компанийн менежер Чон Хён Догоос халаалтын системийн давуу тал, ач холбогдлын талаар тодрууллаа. Тэрээр “Манай компаний “Рави” эко халаалтын систем Монголын орчинд маш тохиромжтой. Бусад энэ төрлийн халаалтын системээс олон төрлийн давуу талтай юм. Жишээлбэл, энгийн халаалтын систем нь тухайн орчны агаарыг шатааж, хуурайшуулдаг. Харин манай бүтээгдэхүүн өрөөг тасалгааг хүссэн хэмдээ хүртэл халаана, агаарын чийгшлийг хадгална, элдэв үнэрийг үгүй болгоно, агаарт байдаг олон төрлийн нян, бактерийг 100 хувь усгахаас гадна аюулгүй ажиллагаа бүрэн хангагдсан. Жирийн халаагуурт Бага насны хүүхэд хүрэхэд түлэгдэх аюултай байдаг. Харин манай бүтээгдэхүүнд түлэгдэх эрсдэл байхгүй. Мөн халаалтын систем нь хүний арьсыг чийгшүүлдэг давуу талтай. Мөн хүний биеийг дотроос нь халаадаг бөгөөд үе мөч, нуруу өвдөх, гэдэс дүүрэх, арьсны харшил, хамрын гамрит гээд олон төрлийн өвчинд эмчилгээ болдог гэдгийг онцолж хэлье. Мөн халаалтын температураа өөрөө тохируулдаг бөгөөд өрөөний дулаан заасан хэмжээнээс хэтэрвэл өөрөө унтарч, асдаг ухаалаг системтэй юм” гэлээ. Энэ үеэр халаалтын төхөөрөмжийг 360 градуст халааж, галын аюултай эсэхийг нь туршин цаас тавьж үзсэн юм. 360 градуст ямар ч цаас шатах ч уг халаалтын системд тийм зүйл болсонгүй.
    Мөн бага насны хүүхдийн үзлэгийн өрөөндөө нано технологийн халаалтын системтэй болсон “Миний зөвлөгч” Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Т.Ууганцэцэг энэ үеэр сэтгэгдлээ хуваалцлаа. Т.Ууганцэцэг “Манай Өрхийн эрүүл мэндийн төвөөр харьяа хорооны иргэд үйлчлүүлдэг. Тэр тусмаа бага насны хүүхдүүд үзлэг үйлчилгээ олноор авдаг юм. Өвлийн улиралд 0-5 насны хүүхдэд вакцинжуулалт хийхэд өрөөний дулаан маш муу учраас ихээхэн хүндрэлтэй байдаг байсан. Харин уг халаалтын төхөөрөмжийг туршиж үзлээ. Маш олон давуу талтайг мөн мэдэж авсан. Дулаахан өрөөнд хүүхдэд үзлэг, эмчилгээ хийхэд санаа зовох зүйлгүй болсондоо маш их баяртай байна. Мөн Солонгосын “Эко партнерс” компани, “Эрүүл мэнд интернэйшнл”, Эх дэлхийн АУНТ нийгэмлэгт баярлалаа. Манай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол болон ажлын албаныханд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Бид өмнө нь ийм нягт уялдаа холбоотой ажилладаг гишүүнтэй байж үзээгүй, амласнаа биелүүлдэг, хийнэ гэснээ хийдэг хүн. Зөв хүнээ сонгож өөрсдийгөө төлөөлүүлсэн бид азтай байна” гэв.
    “Миний зөвлөгч” Өрхийн эрүүл мэндийн төвд халаалтын систем суулгасны дараа Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах “Ачитсайхан” Өрхийн эрүүл мэндийн төв рүү хөдөлсөн юм. Гэр хорооллын дунд орших тус төвд очиход Т.Аварга дарга тэргүүтэй эмч, сувилагч, ажилчид баяртайгаар угтсан. “Ачитсайхан” Өрхийн эрүүл мэндийн төв нь харьяа хорооны 16 мянга орчим иргэнд үйлчилдэг бөгөөд бага насны хүүхдэд үзлэг, үйлчилгээ үзүүлдэг эмчилгээний өрөөнд мөн нано технологийн халаалтын системийг суурилуулж, хэрхэн ажиллах, ямар ач тустайг нь тайлбарлаж өглөө. Эмч, сувилагч нар төлөөлөгчдөд талархал илэрхийлэн, ажиллах орчин, тэр тусмаа бяцхан хүүхдүүд дулаахан, ариун өрөөнд эмчилгээ хийлгэж, вакцинд хамрагдах боломжтой болсонд дахин дахин талархаж байсан юм. Ялангуяа вакцинатор Ш.Жаргалсайхан тун баяртай байгаагаа илэрхийлсэн.

    Түүнээс гадна Өрхийн эрүүл мэндийн төвийнхөн эмнэлэгт нь бүрэн засвар хийх хөрөнгийг шийдвэрлэж, компьютер, тоног төхөөрөмж олгож өгсөнд, ахмад сувилагчийг нь гэртэй болгож өгсөнд тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Оюунхоролд талархаж байлаа. Ингээд хоёр Өрхийн эрүүл мэндийн төвд эко халаалтын систем суурилуулсны дараа Баянзүрх дүүргийн 27-р хороонд монгол гэрт, блокон байшинд болон хоёр давхар тоосгон амины орон сууцанд амьдардаг гурван айлыг сонгон ажиллаа.
    Хамгийн эхэнд орсон айл бол Л.Аръяабат өрхийн тэргүүнтэй залуухан гэр бүл байлаа. Л.Аръяабатын хувьд нэгэн сүлжээ ресторанд бармен хийдэг бөгөөд эхнэр, хүүхэд, дүүгийн хамт амьдардаг нэгэн. Өвлийн улиралд 500 мянган төгрөгөөр нүүрс авч хэрэглэдэг гэлээ. Гэхдээ “Эко партнерс” компанийн инженер Ким Же Ёл Л.Аръяабатын гэрийн цахилгааны монтаж нь чанарын шаардлага хангаагүй тул халаалтын систем суурилуулахаа хойшлууллаа. Гэхдээ цахилгааны асуудлаа яаралтай шийдчихвэл Л.Аръяабатынд заавал дахин ирж халаалтын систем суулгаж өгнө гэдгээ амласан. Монгол гэрт амьдардаг айлынх хашаан дахь айлаасаа цахилгаан татаж холбосон байсан юм. Тиймээс цахилгааны асуудлаа шийдсэний дараа суурилуулж өгөхөөр боллоо.
    Харин хоёр давхар тоосгон байшинд амьдардаг 27-р хорооны иргэн Л.Болдбаатарынх цахилгааны ямар нэгэн асуудал байсангүй. Тиймээс гэрийнх нь хоёр унтлагын өрөөнд нано технологийн халаалтын системийг суулгаж өгсөн юм. Маш богино хугацаанд үр дүнг нь Л.Болдбаатар мэдэрсэн гэдгээ онцлов. Мөн шөнийн цахилгааны төлбөрийг тэглэсэн учир өвлийн улиралд байнгын хэрэглэнэ гэв. Тэрээр “Манай гэрийн хувьд бага оврын цахилгаан халаалтын зуухтай. Харин цахилгааны төлбөр сардаа 600 мянга гардаг. Цахилгааны мөнгөө хэмнээд нүүрсээр галлахад сардаа 300 мянган төгрөг зарцуулдаг. Харин одоо халаалтын системтэй боллоо. Шөнийн тарифийг тэглэсэн болохоор байнгын хэрэглээ болох байх. Маш дулаахан юм байна. Галын аюулгүй гэдэг нь маш их таалагдлаа. Мөн цахилгаан хэрэглэлт маш бага гэдэг нь манай хэрэглээнд яг тохирсон бүтээгдэхүүн гэж бодож байна. Та бүхэнд баярлалаа” гэлээ.
    Дараагийн өдөр. Дунд сургуульд халаалтын систем суурилуулсан ба Л.Аръяабатынд эргэн очив
    Пүрэв гаригт Дарь-Эхийн гурван сургуульд халаалтын систем тавих төлөвлөгөөтэй байсны дагуу хамгийн эхэнд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 132-р сургуульд очсон юм. Харин саяхан шинээр ашиглалтад орсон уг сургууль бусад сургуультай харьцуулахад өвөлдөө харьцангуй дулаан байдаг гэдгийг ажилчид нь онцолсон. Тодруулбал, зөвхөн тэр сургуулийг халаахад зориулагдсан цахилгаанаар ажилладаг бага оврын уурын зуухтай байсан юм. Тийм учраас эко халаалтын систем суурилуулах шаардлагагүй гэж Солонгосын мэргэжилтнүүд үзсэн. Харин түүний дараа 127-р сургуульд очсон бөгөөд спорт зааланд суурилуулах боломжтой гэж үзэн, тус заалыг хэмжиж, судалгаа хийлээ. Судалгаа хийсний дараа ямар хүчин чадалтай халаалтын төхөөрөмж суулгах боложтойг тодорхойлон, дараагийн ээлжинд Монголд ирэхдээ суурилуулахаар болсон. Дараагийн очсон сургууль бол Баянзүрх дүүргийн 102-р дунд сургууль байсан юм. Ашиглалтанд ороод 10 жил болж байгаа тус сургуулийн агааржуулалтын систем ажилладаггүй тул хана цааз нь хөгц мөөгөрцөгт идэгдсэн, халаалт муу тул дээд давхарын ангиуд өвөлдөө гадуур хувцастайгаа хичээллэдэг гэнэ. Дээврээс нь байнга цас борооны ус гоождог байсан, харин энэ жил дээврээ засуулсан гэнэ. Энэ сургуулийг барьж ашиглалтанд өгсөн компаниас ч хариуцлага нэхмээр санагдлаа. Гурван давхарын сүүдэр талдаа байрлах хамгийн хүйтэн ангид халаалтын гурван төхөөрөмжийг суурилууллаа.


    Багш ажилчид, сургуулийн удирдлагууд дулаахан орчинд хичээл орох боллоо хэмээн тун таатай сэтгэгдэлтэй үлдлээ. Сургуулийн захирал Г.Эрдэнэтогтох “Манай сургуулийн барилга ашиглалтанд ороод 10 жил болж байгаа. Урсгал засвар хийдэг ч зарим нь анги өвөлдөө маш хүйтэн байдаг. Тэр хүйтнээс болж хүүхдүүд ханиад томуу хүрэх асуудал ихээр гардаг. Мөн сурах орчноос болж хичээлдээ муудах зүйл ч гардаг. Харин манай сургуулийн хамгийн хүйтэн ангид Солонгосын мэргэжлийн хүмүүс туслалцаа үзүүлж, тус бүр нь 1,6 сая төгрөгөөр үнэлэгдэх халаалтын төхөөрөмж суулгаж өглөө. Хүүхдүүдийн сурах орчин, багш нарын хичээл заах ажлын байр дулаахан болсонд баяртай байна. Дулаахан орчинд ажлаа хийхэд хүмүүсийн харилцааны уур амьсгал ч түүнийгээ дагаад халуун, дулаан болдог шүү дээ. Зөвхөн ажлын байр биш хүүхдүүдийн боловсролд хөрөнгө оруулж буй зүйл гэж харж байна. Компанийн төлөөлөл болон Д.Оюунхорол сайдад сурагчид, багш нарынхаа өмнөөс талархал илэрхийлье” гэв.
    Мөн “Эко партнерс” компанитай хамтран ажиллаж буй Эрүүл мэнд АУНТ нийгэмлэгийн тэргүүн Б.Гантогоогоос уг ажлын талаар санал, сэтгэгдлийг нь сонслоо. Б.Гантогоо “Улаанбаатар хотын хувьд агаарын бохирдол маш их. Нүүрс түлдэгтэй холбоотой. Тэр үүднээсээ манай нийгэмлэг байгаль орчин, хөрс, усаа хамгаалах чиглэлд багахан ч гэсэн хувь нэмэр оруулах үүднээс Солонгосын “Эко партнерс” компанитай хамтран ажиллаж НАНО халаалтын төхөөрөмжийг Монголд турших ажлыг эхлүүлж байна. Энэ хүрээнд салбарын яам, холбогдох олон албан тушаалтан, хувь хүмүүстэй уулзаж энэ төхөөрөмжийн ач холбогдол, давуу талыг танилцуулж байгаа. Хамгийн эхэнд гэр хороололд үйл ажиллагаа явуулдаг Өрхийн эрүүл мэндийн төвүүд, сургууль зэрэгт туршиж байна. Зөвхөн дулаан байлгах бус хүний эрүүл мэндэд маш сайн бүтээгдэхүүн учраас Монголын нөхцөл маш сайн зохицно гэдгийг хэлье. Үр дүн нь маш хурдан мэдрэгдэнэ. Мөн цахилгаан зарцуулалт бага, ухаалаг системтэй, аюулгүй байдал бүрэн хангагдсан бүтээгдэхүүн юм” гэлээ.
    Түүнээс гадна хүлэмжинд ногоо тарьж байх үед тус халаалтын системийг суурилуулахад хоёр дахин хурдан ургадаг юм байна. Кувейтийн судалгааны төвд байдаг хүлэмжийг хэмжин, дараагийн халаалтын төхөөрөмжөө суулгахаар болсон.
    Эко халаалтын систем турших энэ ажлаас өөр нэгэн гэгээлэг үйл явдлыг энд дурдахгүй өнгөрч болохгүй нь. Юу гэвэл, ажлын эхний өдөр очсон залуухан өрхийн тэргүүн Л.Аръябатынд эргэн очсон юм. Л.Аръяабатынх байшингийнхаа таамбарыг засварлаж байсан бөгөөд гэр рүүгээ орохдоо төмөр шатаар орж байлаа. Хүүхэд битгий хэл насанд хүрсэн хүмүүс ч тэр шатаар заавал өөр хүнээр түшүүлж орж байв. Харин энэ байдлыг харсан “Эко партнерс” компанийн менежер Чон Хён До хувийн зүгээс үүдэндээ шат хийлгээрэй хэмээн 350 мянган төгрөгний туслалцаа үзүүлсэн юм. Тэрээр Л.Аръябатыг маш хөдөлмөрч, амьдралын төлөө маш их ажилладаг, зүтгэлтэй залуу байна хэмээн үнэлснээ энэ үеэр хэлсэн юм. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэж.

    Ямартай ч “Эко партнерс” компанийн туршилтын эко халаалтын систем суулгах эхний ажил ийн амжилттай дууссан юм. Удахгүй энэ ажлаа үргэлжлүүлэх аж.



  • Гэмт хэргийн шинжтэй 33 гомдол, мэдээллийг шалгав
    2017 оны 5 сарын 22
    Авлигатай тэмцэх газраас 2017 оны 05 дугаар сарын 15-19-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 7 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 33 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 1 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 2 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 26 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

    Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 52 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 1 хэргийг түдгэлзүүлэх, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, 2 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт шилжүүлсэн бол одоогоор 48 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Шинээр 1 хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ.
2223 2224 2225 2226 2227 2228 2229
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
    6 цаг 19 мин
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    8 цаг 44 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    8 цаг 58 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    9 цаг 13 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    9 цаг 17 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    9 цаг 52 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    10 цаг 17 мин
  • ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
    10 цаг 33 мин
  • С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
    10 цаг 42 мин
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
    11 цаг 27 мин
  • Ариана Гранде өөрийг нь шүүмжилдэг олон нийтээс холдож, амгалан амьдрах замыг сонгожээ
    11 цаг 37 мин
  • Шинэ Зеланд англи хэлийг албан ёсны гурав дахь хэлээр хуульчиллаа
    11 цаг 45 мин
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
    11 цаг 58 мин
  • Мексикээс АНУ-д хүнсээр дамжсан гэж үзэж буй үхлийн аюултай Cyclospora паразитын халдвар
    13 цаг 13 мин
  • Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
    13 цаг 48 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    14 цаг 5 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    14 цаг 24 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    14 цаг 31 мин
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    Өчигдөр 21 цаг 44 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    Өчигдөр 17 цаг 51 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК