Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2226 2227 2228 2229 2230 2231 2232
  • Тунгаагуур нь эвдэрснээс болж өмхий үнэртэж байгаа гэв
    2017 оны 5 сарын 19
    Сүүлийн үед Нийслэлийн гудамжаар бохирын эвгүй үнэр газар авч, өрөө тасалгаанд хүртэл үнэртэх болсон.
  • Барилга дээрээс унаж амиа алджээ
    2017 оны 5 сарын 19
    Өчигдөр буюу пүрэв гаригт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны чанх ард байрлах таван давхар барилга дээрээс хүн унаж, амиа алдсан хэрэг гарчээ.
  • Ховд аймгийн Булган суманд онц байдал зарлажээ
    2017 оны 5 сарын 19
    Энэ сарын дунд үеэс хэт дулаарч байгаагаас Ховд аймгийн Булган сумын Булган голыг тэтгэдэг уулсын цас их хэмжээгээр хайлж, Булган голын усны түвшин эрс нэмэгдсэн байна.
  • Н.Номтойбаяр: Цалингийн зээлийн хүүг бууруулж, шимтгэлгүй болголоо
    2017 оны 5 сарын 19
    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ. Тэрбээр, төрийн өмчит сургууль цэцэрлэгийн эмч, багш нарын цалингийн зээлийн хүүг бууруулж, шимтгэлгүй болгосон талаар болон Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах талаар, Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоо, шинжилгээний зардалд хөнгөлөлт үзүүлэх талаар, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль болон “тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян”-аар зөрчил, шалгалтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тодруулбал:

    ЦАЛИНГИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛЖ, ШИМТГЭЛГҮЙ БОЛГОВ

    Өнөөдрийн байдлаар иргэд цалингийн зээлийг жилийн 21-23 хувийн хүүтэй авдаг. Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газраас төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлэгийн эмч, ажилтнуудын цалингийн зээлийн хүүг бууруулах, шимтгэлийг тэглэх талаар ХААН банк болон Төрийн банктай хамтран ажиллах гэрээг байгуулав. Ингэснээр 91.373 эмч, багш, ажилтнууд цалингийн зээлийг 18 хувийн хүүтэй авах боломжтой боллоо. Мөн зээл хүсэгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг 5 жилээс доошгүй, сүүлийн 12 сард тасралтгүй төлсөн байх ёстой бөгөөд зээлийн дүн нь зургаан сарын цалингаас хэтрэхгүй байх юм. Хэрэв үүнээс өндөр дүнгээр зээл авахыг хүсвэл банк өөрийн эх үүсвэрээс дотоод нөхцлийнхөө журмаар зээл олгоно.

    ДААТГУУЛАГЧИЙГ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО, ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛНА

    Дээрх ажлын хүрээнд 40-65 насны даатгуулагчийн элэгний В,С вирусыг илрүүлэх оношилгоо, шинжилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас 100% төлбөрийг нь хариуцахаар мөн 40, 45, 50, 55, 60, 65 насны даатгуулагчийн эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний 3 төрлийн багцаас сонгон тусламж, үйлчилгээ авах ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

    Дараах 3 багцаас сонгоно

    Дотор эрхтний архаг өвчлөлийг илрүүлэх
    Дотор эрхтний архаг өвчлөл болон үе мөчний эмгэг илрүүлэх
    Хавдрын эрт илрүүлэг

    Элэгний С, В вирүсыг илрүүлэх оношилгоо шинжилгээнд 40-65 насны 500 мянган даатгуулагч хамрагдан даатгалын сангаас 1.5 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд даатгуулагч энэхүү тусламж, үйлчилгээг өөрийн харьяа өрх, сумын эрүүл мэндийн төвөөс авна.

    40, 45, 50, 55, 60, 65 насны 174.0 мянган даатгуулагч дээр дурдсан 3 багцын оношилгоо шинжилгээнд хамрагдан даатгалын сангаас 8.7 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд Эрүүл мэндийн, нийгмийн даатгалын байгууллагын сонгосон эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээг авах юм. Уг ажилд зориулан 2017 онд 10,6 тэрбум төгрөг зарцуулна.

    ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-ААР БАТЛУУЛЛАА

    Уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг энэ сарын 18-ны өдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хийж гишүүдийн олонхын саналаар баталсан. Уг хуулиар залуучуудын өмнө тулгамдсан боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй амьдрах, хөгжих орчин, орон байрны хөтөлбөрийг дэмжинэ.

    “ТЭТГЭВРИЙН ТОГТООЛТ, ОЛГОЛТЫГ ШАЛГАХ АЯН” ЗОХИОН БАЙГУУЛАВ

    Иргэдээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, агентлаг, газар, хэлтсүүдэд ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, тэтгэвэр авагчдын тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах, одоо авч байгаа тэтгэврийн хэмжээг баталгаажуулах, иргэд өөрийн авч байгаа тэтгэврийн хэмжээнд итгэлтэй байх, нийгмийн даатгалын байцаагч ажилтнуудын хариуцлагыг сайжруулах зорилгоор Улсын хэмжээнд 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд “Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян”-ыг зохион байгууллаа. Шалгалтаар 937 тэтгэвэр авагч авагчид 881,9 сая төгрөгийн тэтгэврийг илүү олгосон, 810 тэтгэвэр авагчид 291,9 сая төгрөгийн тэтгэврийг дутуу олгосон, нийт 1747 тэтгэвэр авагчтай холбоотой 1173,8 (1.1 тэрбум) сая төгрөгийн зөрчил илрүүлэв.



    ЦАГААН САРЫН ӨМНӨ 114434 АХМАД НАСТАНД 9.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НАСНЫ ХИШИГ ОЛГОВ

    Ахмад настны тухай хуулийн хүрээнд Насны хишиг олгох эрх зүйн орчинг уг хуулиар бүрдлүүлж, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс олгосон. Цагаан сарын өмнө нийт 114434 ахмад настан “Насны хишиг”-ээ авчээ. Үүнд нийтдээ 9.5 тэрбум төгрөг зарцуулсан. Үндэсний их баяр наадмаар олгох насны хишгийг ирэх зургадугаар сарын 25-наас эхлэн олгохоор төлөвлөлөө. 2017 онд Насны хишиг олгох зардалд нийт 20.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна.

    38.7 МЯНГАН ИРГЭН ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛӨӨР ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ АВЧ БАЙНА

    Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар нь ХААН банк, Төрийн банк болон Улаанбаатар хотын банктай хамтран ажиллах гэрээ байгуулж, эдгээр банкуудаас тэтгэвэр авч байгаа 338.8 мянган тэтгэвэр авагчид тэтгэврийн зээлийн жилийн хүүг 18 хувиас 3 пунктээр бууруулан 15 хувийн хүүтэйгээр, хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох ажлыг энэ оны 01 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар нийт 38.7 мянган тэтгэвэр авагч 32.1 тэрбум төгрөгийн зээлийг бууруулсан хүүтэйгээр авч 210.0 орчим сая төгрөгийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдөж байгаа нь тэдний сэтгэлд нийцсэн үр дүнтэй ажил болж байна. Мөн энэ хүрээнд дараах тодорхой ажлыг хийж хэрэгжүүлсэн болно.

    -25,8 мянган иргэн өөрийн сонгосон банкаар дамжуулан тэтгэврээ авч байна.

    -Ахмадууд тэтгэврээ урьдчилан хүүгүй авдаг болов.

    ЭЛЭГНИЙ С ВИРУСИЙН ЭСРЭГ ЭМИЙН ҮНЭД ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

    Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд элэгний С вирусын эмийн үнийн тодорхой хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцахаар Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн төслийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 23.4 тэрбум төгрөгийг УИХ-аас баталсан. Энэ хуулийн дагуу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь 2016 оны 12 дугаар сарын 15 өдрийн 32 дугаар тогтоолоор

    -Элэгний С вирусын эмийн үнэд эрүүл мэндийн даатгалын сангаас 210 000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх

    Тогтоолын хэрэгжилтийг 2017 оны 04 дугаар сарын 30 байдлаар авч үзвэл Монос Улаанбаатар ХХК, Монгол эм импекс ХК, Ази фарм ХХК, Омбол ХХК-ын 17 746 хайрцаг эмийн үнийн хөнгөлөлтөнд 9070 даатгуулагчид 3.7 тэрбум төгрөгийг олгоод байна.

  • П.Цагаан III эмнэлэгт түргэн тусламжийн машин хандивлалаа
    2017 оны 5 сарын 19
    Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан өнөөдөр Шастины нэрэмжит III төв эмнэлэгт түргэн тусламжийн машин хүлээлгэн
  • Найман настай хүүд нүдний болор суулгах хагалгаа амжилттай хийлээ
    2017 оны 5 сарын 19
    Улсын Гуравдугаар төв эмнэлэг, ЭХЭМҮТ, Сондра нүдний эмнэлгийн эмч нарын хамтарсан баг 8 настай хүүд нүдний болор суулгах, торлог шилэнцэрийн мэс засал эмчилгээг амжилттай хийжээ.

  • Ахмад настнууд хөнгөлөлтөд хамрагдах боломжтой боллоо
    2017 оны 5 сарын 19
    Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийн дэргэдэх “Жаргалант” сувилал нь Онцгой байдлын албаны ажилтан, албан хаагчид, тэдний гэр бүл, ахмадууд болон иргэдэд сувиллын 60 ортойгоор уламжлалт, сэргээн заслын тусламж үйлчилгээг хүргэдэг билээ.

    Тэгвэл тус сувилал нь Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын ахмад настны амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагын сонгон шалгаруулалтад оролцож, тэнцсэн байна.

    Ингэснээр тус сувиллаар үйлчлүүлсэн ахмад настнууд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Жаргалант” сувилалд хэвтэн сувилуулсан ахмад настнууд өөрсдийн төлсөн ор хоногийн мөнгөнийхөө тодорхой хувийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас эргүүлэн авахаар болж байна.
  • Дөнгөж төрсөн хүүхдээ цэцэрлэгийн хашаанд хаяжээ
    2017 оны 5 сарын 19
    Ийм нэгэн хэрэг өчигдөр гарсан байна. Мэдээллийг тодруулбал энэ сарын 18-ны өдөр буюу өчигдөр
  • Танилц: Хөнгөлөлттэй үнээр үйлчлэх 79 хувийн эмнэлэг
    2017 оны 5 сарын 19
    Та эрүүл мэндийн даатгал төлдөг бол дараах 79 эмнэлгээр хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхтэй. Энэхүү хувийн эмнэлгүүд Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авахаар гэрээ байгуулсан байна. Тиймээс танд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлэх үүрэгтэй.
  • Маргааш троллейбус үйлчилгээнд гарахгүй
    2017 оны 5 сарын 19
    Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр”,“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн маргааш/05.20/ болно. Дэлхийн улс орнууд жил бүр автомашингүй өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жишгийн хүрээнд нэг ч гэсэн өдөр утаагүй, эрүүл агаараар амьсгалж, явган алхаж эрүүл мэнддээ анхаарахыг уриалан манай улс энэхүү арга хэмжээг найм дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

    “Улаанбаатар марафон-2017” Олон улсын гүйлтийн тэмцээний үеэр зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах тул эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 34 чиглэлийн 331тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орно.

    Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилнэ.

    Энхтайваны өргөн чөлөөний авто замын тодорхой хэсгийн хөдөлгөөн хаагдах тул тухайн өдөр троллейбус үйлчилдэг Т:2 ”5 шар - Ботаник”, Т:4 ”Ботаник-Вокзал”, Т:5 ”3,4 хороолол-Офицеруудын ордон” чиглэлүүд явахгүй болохыг иргэдэд анхааруулж байна.

  • 500 орчим оюутнуудад сургалт зохион байгууллаа
    2017 оны 5 сарын 19
    Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс их, дээд сургуулиудын төгсөлтийн баяр болж байгаатай холбогдуулан,
  • “Улаанбаатар Марафон” иргэдийн хүсэн хүлээдэг арга хэмжээний нэг боллоо
    2017 оны 5 сарын 19
    Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Автомашингүй өдөр” энэ бямба гаригт болно. Энэ өдөр иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамираар идэвхитэй хичээллэх сэдэл төрүүлэх, гүйлтийн спортыг дэмжих зорилготой “Улаанбаатар Марафон” тэмцээнийг зохион байгуулдаг билээ. Энэхүү арга хэмжээний талаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаатай ярилцлаа.



    -Нийслэлээс жил бүр зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” энэ бямба гаригт болно. Энэ өдрийг тохиолдуулан “Улаанбаатар Марафон”-ыг зохион байгуулдаг. Марафонд энэ жил хэдэн хүн оролцохоор бүртгүүлсэн бэ?



    -Зам тээврийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын мэдлэгийг нэмэгдүүлэх, автомашины хэрэглээг багасгах, өөр төрлийн зорчих хэрэгслийг сонгох, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Автомашингүй өдөр”-ийг жил бүр зохион байгуулдаг. Тиймээс энэ өдөр иргэдийн нийтийн биеийн тамираар хичээллэх идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 124 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/147 дугаар захирамжаар “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг энэ сарын 20–нд буюу бямба гаригт 30 гаруй мянган гүйгчдийг хамруулан зохион байгуулахаар бэлтгэж байна.



    -Энэ жилийн марафоны онцлог нь юу вэ?



    -Ер нь “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлт нь Монгол улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой. Иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвхи санаачлагыг дэмжсэн, гадаад, дотоодын иргэдийг хамруулж зохион байгуулж байна.



    Энэ жилийн гүйлтэд Кени, Өмнөд Солонгос, Япон улсын хоёр тамирчин менежер болон дасгалжуулагчийн хамт оролцохоор бүртгүүлсэн. Мөн Монгол улсад ажиллаж амьдарч байгаа ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Кени, Их Британи, АНУ, БНГУ, Казакстан, Чех, Австрали, Унгар, Канад, Филиппин, Шинэ Зеланд, Франц зэрэг орны Элчин сайдын яамны гадаадын ажилтан, тэдгээрийн гэр бүл оролцоно. Үүнээс гадна урлагийн тоглолт, хөгжөөнт уралдаан тэмцээн, унадаг дугуйн парад зэрэг олон үйл ажиллагаа өдрийн турш үргэлжилнэ.



    -Бямба гаригт нийслэлийн аль хэсгээр зам хаах вэ. Мөн марафонтой холбоотой албан ёсны мэдээллийг хаанаас авах боломжтой бол?



    -Энэ өдөр өглөө 08:00 цагаас 18:00 цаг хүртэл зарим автозамын хөдөлгөөнийг хааж, аюулгүй байдлыг ханган, зохицуулалт хийнэ. Ерөнхийдөө Д.Сүхбаатарын талбай, Сөүлийн гудамж, Чоймболын гудамж, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпийн гудамжаас дотогш хэсэг зэрэг нийслэлийн төв хэсгийн бүх замыг хаана. Тиймээс “Нарантуул”, “Дүнжингарав”, “Өгөөмөр”, “Сандэй плаза”, “Шөнийн зах”, “Баянзүрх”, “Хархорин”, “Меркури”, “Бөмбөгөр” зэрэг томоохон худалдааны төвүүд ажиллахгүй юм.

    ”Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийг зохион байгуулах тухай зар сурталчилгаа, заавар, журам, мэдээ мэдээллийг www.ub-marathon.ub.gov.mn, www.sport.ub.gov.mn сайт, ”Ub-Marathon” Public group, Community page-ээс хүлээн авах боломжтой. Иргэд та бүхнийг “Автомашингүй өдөр”-өөр идэвхитэй байж, нийслэлийн үйл ажиллагаандаа оролцохыг уриалж байна.

    -Бэлтгэл ажил нь ерөнхийдөө дууссан уу. Ямар байгууллагууд хамтран ажиллаж байгаа вэ?

    -Энэхүү гүйлтийг амжилттай зохион байгуулж, оролцогчдын тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо болон Нийслэлийн Эрүүл мэндийн газар ажиллаж, хамтран зохион байгуулагчаар БСШУСЯ, Гадаад харилцааны яам, Нийслэлийн есөн дүүрэг, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн алба зэрэг маш олон байгууллагууд хамтран ажиллаж байна. Бэлтгэл ажил ерөнхийдөө дуусах шатандаа явж байна. Дэмжигч байгууллагаар Монголын Үндэсний олимпийн хороо, Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэн, Монголын Оюутны холбоо, Монголын Оюутны спортын холбоо хамтран ажиллаж байна.

    Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
  • ”Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатыг шүүнэ
    2017 оны 5 сарын 19
    “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатыг АТГ-т шалгаж байгаа. Түүнийг хэргийг шүүх хурал энэ сарын 22-ны өдөр буюу ирэх долоо хоногийн даваа гаригт 13.30 цагаас болохоор товлогдсон байна.

  • Зуслангийн ногоон бүсийг цэвэрлэнэ
    2017 оны 5 сарын 19
    Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу ирэх ням гарагт буюу тавдугаар сарын 21-ний өдөр зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулна.

    Урин дулаан цаг ирж, иргэд оршин суугчид зуслан, ногоон бүсэд амарч зугаалж байгаатай холбогдуулж ая тухтай амрах нөхцөлийг бүрдүүлэх, хот тохижилт, цэвэрлэгээний талаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс дагаж мөрдөх журмын хэрэгжилтийг хангах үүднээс энэ удаагийн бүх нийтийн их цэвэрлэгээг хийж байгаа аж. Бүх нийтийн их,цэвэрлэгээнд оролцож байгаа байгууллага аж ахуйн нэгжүүдэд хяналт тавих, оролцоогүй байгууллагуудад мэдэгдэл, албан шаардлага хүргүүлэх, торгуулийн арга хэмжээ ногдуулах аж.

    Мөн энэ ажлын хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд гадна орчныхоо нийтийн эзэмшлийн зам талбай, хайс, хашлага, явган хүний замын хогийг цэвэрлэж, угаан, хаягийг стандартын дагуу шинэчилж, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэн, орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжийг цэвэрлэнэ. Мөн энэ удаагийн бүх нийтийн их цэвэрлэгээг зуслангийн бүсэд хамаарах Сэлбэ гол, Улиастай гол, Туул гол дагуу хийх бөгөөд аж ахуйн нэгж байгууллага, айл өрх, иргэдийн бүлгийг идэвхтэй оролцохыг дүүргийн Засаг даргын Тамгын газраас уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
  • Маргааш томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй
    2017 оны 5 сарын 19
    Энэ сарын 20-нд буюу ирэх бямба гарагт “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэнэ. Үүнтэй холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй юм байна.



    Манай улс энэ өдрийг найм дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. “Автомашингүй өдөр” “Улаанбаатар марафон-2017” олон улсын гүйлтийн тэмцээн болно. Тэмцээнийг зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлах юм.
  • Хотын төсвийн нэмэлт өөрчлөлтийг баталлаа
    2017 оны 5 сарын 19
    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 10 дагуур хуралдаан өнөөдөр болж өндөрлөлөө. Хуралдаанаар Хотын шуудын 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2017 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлэх үйл ажиллагааны тусгай төлөвлөгөө батлах тухай гэсэн 3 асуудлыг хэлэлцэж баталлаа.

    Хуралдааныг хааж НИТХ-ын дарга Ц.Сандуй үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

    Ц.Сандуй: Төсвийн сахилга батыг чанд сахиж, үр ашиггүй зардлыг танаж, хэмнэлттэй ажиллах нь чухал

    Хурлын эрхэм Төлөөлөгчид өө!

    НИТХ-ын ээлжит Х хуралдаан төлөвлөсөн асуудлаа амжилттай хэлэлцэж дууслаа. Шинээр үүссэн нөхцөл байдалтай уялдуулан, Нийслэлийн 2017 оны батлагдсан төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулж, баталлаа. Улс орон эдийн засгийн хямралаас ангижраагүй, төсвийн байдал хүнд байгаа энэ үед төсвийн сахилга батыг чанд сахиж, үрэлгэн, үр ашиггүй зардлыг танаж, аль болох хэмнэлттэй ажиллах нь чухал байна. Мөн нэгэнт төлөвлөж, төсөвлөсөн ажил, арга хэмжээнүүдийг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж, ажлын гүйцэтгэл, үр дүнг дээшлүүлэхэд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын удирдлага онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ихэнх ажлыг урин дулааны хэдхэн сард, цаг нартай уралдаж амжуулах шаардлагатай. 2016 онд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний төлөвлөгөө мөнгөн дүнгээр дөнгөж 87.9 хувийн хэрэгжилттэй байсан нь чамлалттай үзүүлэлт юм. 2016 оны төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулахад зарим хүндрэл, бэрхшээл байсан байж болох юм. 2017 оны төсвийн тухайд Нийслэлийн Засаг дарга хэн нэгний хийж байсан ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа бус дангаараа бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа тул үүрэг, хариуцлагаа хүлээж ажиллах учиртай. Мөн Засаг даргын дэргэдэх газар, агентлаг, дүүргийн удирдлагууд ч 2017 оны төсвийг үр ашигтай зарцуулахад нэг баг болж илүү бүтээлч, санаачлагатай, идэвхтэй ажиллах нь чухал. Ирэх жилийн өдийд энэ оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэхэд Хурал илүү өндөр шаардлага, шалгуур тавьж, өөр арга барилаар хандах болно. Зөвхөн Засаг даргын танилцуулга, мэдээллийг сонсож, төлөөлөгчид асуулт асуух, санал хэлэх төдийхнөөр хязгаарладаг хэвшмэл арга барилаас салж, Хурлын хяналт шалгалтын бүрэн эрхийн хүрээнд ажлын гүйцэтгэл, үр дүнг газар дээр нь үзэж танилцах, иргэд, сонгогчдын санал бодлыг сонсох, төсвийн хяналтын нээлттэй сонсгол зохион байгуулж ажиллана. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн агаар, орчны бохирдлын асуудалд ч мөн дээрхийн адил байр сууринаас хандаж, Хурлаас ажлын хэсэг гаргаж, сая баталсан төлөвлөгөөний биелэлт, ажлын гүйцэтгэлд хяналт-шинжилгээ хийнэ. Энэ ажлын хэсгийн бүрэлдэхүүнд төлөөлөгчдөөс гадна иргэд, иргэний нийгэм, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн төлөөллийг оролцуулж, ул суурьтай хандаж, бодит байдал, үр дүнг тооцож дүгнэх нь зүйтэй. Тэр үед агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн удирдлагаас хийж хэрэгжүүлж байгаа ажлын эхний үр дүн гарсан, хотын агаар, орчны бохирдол тодорхой хэмжээнд буурсан байна гэдэгт итгэж байна.

    Хурлын Төлөөлөгчид өө!

    Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч Төрийн тэргүүнээ сонгох сонгуульдаа улс төрийн намууд шударга ёс, үндэсний эв нэгдэл, улс орныхоо эрх ашгийг дээдлэн оролцдог уламжлалтай. Энэ хариуцлагатай ажилд амжилт гаргахыг хүсье. Намын бүлэг, хороодын хурал, нэгдсэн хуралдаанд идэвхтэй оролцож, хэлэлцэж байгаа асуудлуудаар ажил хэрэгч санал шүүмжлэл өрнүүлсэн нийт төлөөлөгчдөд болон хуралдааны бэлтгэл хангах, зохион байгуулахад оролцсон төрийн албан хаагчдад талархал илэрхийлье. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Х хуралдаан хаасныг мэдэгдье гэж хэллээ хэмээн Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2017 оны 5 сарын 19
    09:00 цагт: Туушин зочид буудалд ДЭМБ-аас Монгол Улсын Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилтийн үнэлгээний талаар хэлэлцүүлэг болно.
  • Цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд
    2017 оны 5 сарын 19
    Цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд
  • Өнөөдөр эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн
    2017 оны 5 сарын 19
    Өнөөдөр 2017.5.19, Баасан гараг. Билгийн тооллын 23. Хаврын адаг Хөх луу сарын Долоон улаан мэнгэтэй Улаан морь өдөр.
  • Ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна
    2017 оны 5 сарын 19
    2017 оны 05 дугаар сарын 18-ны 20 цагаас 05 дугаар сарын 19-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
2226 2227 2228 2229 2230 2231 2232
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
    7 цаг 17 мин
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    9 цаг 42 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    9 цаг 56 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    10 цаг 11 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    10 цаг 14 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    10 цаг 49 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    11 цаг 14 мин
  • ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
    11 цаг 31 мин
  • С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
    11 цаг 40 мин
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
    12 цаг 24 мин
  • Ариана Гранде өөрийг нь шүүмжилдэг олон нийтээс холдож, амгалан амьдрах замыг сонгожээ
    12 цаг 34 мин
  • Шинэ Зеланд англи хэлийг албан ёсны гурав дахь хэлээр хуульчиллаа
    12 цаг 42 мин
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
    12 цаг 56 мин
  • Мексикээс АНУ-д хүнсээр дамжсан гэж үзэж буй үхлийн аюултай Cyclospora паразитын халдвар
    14 цаг 11 мин
  • Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
    14 цаг 46 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    15 цаг 2 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    15 цаг 22 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    15 цаг 29 мин
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    Уржигдар 21 цаг 44 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    Уржигдар 17 цаг 51 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК