-
2017 оны 5 сарын 11
Баянзүрх 10:30-17:30 16, 19, 22, 24-р хороо 065-р ЦА, Сол-Мон клуб, Цэргийн 1-5-р гудамж, СОТ-3-ын 1-4, 6, 8-11, Цахлайн 1-7, Эмнэлгийн 21-26, Хоршооллын 1-8, Шар хадны 3, 4-р гудамж, Идэр авиашн Монголия, Цагаан хаш, Суман гүн трейд, Бугат-Алтай, Хонгор унага, Банкны өр барагдуулах албаны гараж, Үндсэн хүнс, Дако, Санкредит, Методист төв, Зостын шовгор, Эм Си импекс, Тарант, Баянхайрхан трейд, Дэлийн булаг ХХК-ууд, Цэргийн 1-3-р гудамж, 084, 065-р ЦА, Банкны өр барагдуулах газар болон эдгээрийн ойр орчмоор
Хан-Уул 11:00-18:00 1-р хороо 120 мянгат, 53-р цэцэрлэг, 19-р байр, Зүч зочид буудал, Жетро сүпер маркет болон эдгээрийн ойр орчмоор
11.00-21.00 14-р хороо Терра сатори, Хишиг арвин, Дювилла, Газрын тос, Монголия Вояаж, Ди Си Би, РЭС зуурмаг, Тахианы ферм болон эдгээрийн ойр орчмоор
11:30-18:00 2, 9, 10-р хороо 134-р цэцэрлэг, Тавин ус ХХК, 7, 114-р сургуулиуд, Хаан банк, Юнитель, Скайтел, Мобиком корпрациуд, УСУГ, БУ, Тайнь, Бурхант, Хивсний гудамж болон эдгээрийн ойр орчмоор
-
2017 оны 5 сарын 10
Доён хочит У.Болдыг шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч яллагдагчийн өмгөөлөгч
-
2017 оны 5 сарын 10
Эрүүл мэндийн сайдын А/183 тушаалаар батлагдсан “Хууль бус үр хөндөлтийг бууруулах олон талт ажлын хэсэг” хуралдаж, өнөөгийн тулгамдсан асуудлуудын нэг болох хууль бус үр хөндлөлтийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсрууллаа. Олон талт ажлын хэсгийн хурлыг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал удирдаж Цагдаагийн ерөнхий газар, ЭМЯ-ны эх барих, эмэгтэйчүүдийн салбар зөвлөл, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэгийн холбогдох албан тушаалтан, хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо.
Уг ажлын хэсгийн хурлаар үр хөндөх ажилбар хийж буй эрүүл мэндийн байгууллагад Монгол улсад мөрдөгдөж буй стандарт “Үр хөндөлтийн тусламж, үйлчилгээ” MNS 5488:2005, Эрүүл мэндийн сайдын 2014 оны “Үр хөндөлтийг зохицуулах журмыг батлах тухай” 148 дугаар тушаалын хэрэгжилтэд хяналт, үнэлгээ хийж, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах, үр хөндөх эмийг эмийн сан, зах дээр зарж байгаа эсэхэд хяналт тавих, иргэдийн дунд үр хөндөлтийн хор уршиг хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх, гэр бүл төлөвлөлтийн орчин үеийн арга хэрэгслийг сурталчлах, нийгмийн сүлжээгээр олон нийтэд түгээх үйл ажиллагааг идэвхжүүлэн, мэдээлэл, сургалт сурталчилгааг эрчимжүүлэх ажлыг эн тэргүүнд хийхээр төлөвлөлөө.
Ажлын хэсгийн гишүүд гэр бүл төлөвлөлтийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнийг чадавхжуулах сургалтыг тогтмол зохион байгуулж, эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа өнөө үед олон улсын байгууллагуудаас жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслээр хангах тал дээр хүсэлт тавин шийдүүлэхэд анхаарах шаардлагатай байгааг дурьдлаа. Мөн хурлын төгсгөлд төр засгаас залуу гэр бүлийг дэмжсэн бодлогын дэмжлэгт орчинг бүрдүүлж, залуучуудыг гадаад улсруу ажиллахаар явахад гэр бүлтэй нь хамт явуулдаг болох, үр хөндөлтөд хүргэж буй нийгмийн эрсдэлт хүчин зүйлс болох архидалт, биеэ үнэлэлт, гэр бүл салалт зэрэг лүү анхаарч, чиглэсэн үйл ажиллагааг цогцоор нь авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг ажлын хэсгийн гишүүд санал нэгтэй дэмжлээ.
-
2017 оны 5 сарын 10
Нийслэлийн “Хот тохижилтын газар” нь Монгол Улсад мод үржүүлгийн газартай аж ахуйн нэгжүүдээс дараах шаардлага хангасан Монгол хайлаас нийлүүлэх тухай хүсэлт ирүүлэхийг урьж байна. Монгол хайлаасны нэгж үнэ нь 700 төгрөгт багтсан байх шаардлагатай юм. Монгол хайлаас нийлүүлэх хүсэлтийг энэ сарын 11-18 хүртэл авах бөгөөд шаардлагад нийцсэн аж ахуйн нэгжүүдтэй шууд гэрээ байгуулан ажиллах болно. Хүсэлтийг Баянзүрх дүүрэг 14 хороо Жуковын өргөн чөлөөнд байрлах “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-т авч байна гэж нийслэлийн Хот тохижилтын газраас мэдээллээ.
Тавигдах шаардлага:
1
Модны хэлбэр
Титэм салаа зөв хэлбэртэй
2
Модны нас, хэмжээ
2-3 настай, 0,6 метрээс дээш өндөртэй, оройн хаталт өгөөгүй байх
3
Модны үндсэн мөчир
Мөчрийн салаалт олон байх
4
Модны үндэс
Салаалсан үндэс ихтэй, хялгасан үндэснүүд тасраагүй, шороо нь угаагдаагүй байх
5
Баглаа, боодол
Өндрийн хэмжээгээр нь ангилж 50 ширхэгээр багцалж бооно.
-
2017 оны 5 сарын 10
2016 оны орон нутгийн сонгуулиас хойш Сүхбаатар аймагт улс төрийн тогтворгүй байдал үүсч, маргаан тэмцэл, жагсаал цуглаан тасрахгүй байгаа юм.
-
2017 оны 5 сарын 10
Хуурай, халуун хаврын улирал эхэлж, ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдээд байна. Энэ хаврын хувьд нийслэлийн нутаг дэвсгэрт хоёр ч удаа түймэр гараад байгааг НОБГ-аас мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 10
Шөнөдөө Дорнодын нутгаар, өдөртөө Дорнодын зүүн хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд :
-
2017 оны 5 сарын 10
Доён хочит Болд нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшилжээ
-
2017 оны 5 сарын 10
Монголын Сонсголгүй иргэдийн нийгэмлэг, яруу найрагч Б.Галсансүх хамтран өмгөөлөгч Г.Батбаярын ёс зүйгүй үйлдлийн талаар мэдээлэл хийлээ.
-
2017 оны 5 сарын 10
С.Зориг агсаны амь насыг хохироосон хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх Т.Чимгээ, О.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нар 24-25 жилийн ял оноосон билээ. Гэвч Т.Чимгээгийн гэр бүлийнхэн нь түүнийг эрэн сурвалжилж байна.
-
2017 оны 5 сарын 10
Хог түүж, тэнэмэл байдлаар амьдардаг иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгааг албаныхан онцолсоор байна.
-
2017 оны 5 сарын 10
МЭӨ 490 онд дайн дууссан тухай баярт мэдээг ард түмэндээ хүргэхээр 42 километр, 195 метр газар гүйсэн грек цэргийн тэсвэр хатуужлийн илэрхийлэл болгож марафон гүйлтийн төрөл үүссэн түүхтэй.
Бүтэн марафон 42190 метр, хагас марафон 21095 метрийн зайд гүйдэг тул зөвхөн гүйлтээр хичээллэгчид оролцох нь зүйтэй байдаг.
Хэрэв та зүрх судас, уушгины архаг өвчтэй, гүйлт болохоос өмнө 5 хоногийн дотор халуурах, бөөлжих, шингэн алдах, даралт ихсэх, цээжээр хөндүүрлэх зэрэг зовиур илэрсэн болон хэт тарган, хэт туранхай, 18 нас хүрээгүй, өндөр настан бол эрүүл мэндийн талаас гарч болзошгүй эрсдэлээс өөрийгөө сэргийлж, холын зайн гүйлтэнд оролцохоос татгалзахыг зөвлөж байна.
Та марафон гүйлтэнд оролцохоор шийдсэн бол дараах зөвлөмжинд анхаарлаа хандуулна уу
1. Та гүйлтээс өмнө бэлтгэл, дасгал хийсэн байх, өөрийнхөө гүйж чадах зайг сонгож оролцох.
2. Харьяа хорооны өрхийн эмчид үзүүлж, гүйлтэнд оролцохыг зөвшөөрсөн дүгнэлт гаргуулах.
3. Марафон гүйлтийн өмнөх өдөр сайн унтаж амрах, махан хоол, хүнсний ногоог аль болох бага хэрэглэж, хөнгөн, илчлэг ихтэй хоолыг түлхүү хэрэглэж, усыг бага багаар 48 цагийн өмнөөс эхлэн уух.
4. Архи, согтууруулах ундаа нь бодисын солилцоонд нөлөөлж, шингэний дутагдалтанд хүргэдэг тул марафоны өмнөх өдрүүдэд хэрэглэхийг хориглох.
5. Марафон гүйлтийн үед хэт хөлрөх, цангахаас сэргийлж, 20 минут тутамд 100-200 мл усыг цангаагүй байсан ч бага багаар уух.
6. Гүйлтийн үед нарны малгай болон тухайн өдрийн цаг агаарын байдалд тохируулан, аль болох хөлс сайн нэвтрүүлэх материалтай, суга, цавь, гуя үрэгдэхээс хамгаалсан зориулалтын хувцас, даавуун оймс өмсөх. Суга, цавь үрэгдэж, холгохоос сэргийлж, тос түрхэж болно.
7. Гүйлтийн өдөр гэмтэл, холголтоос сэргийлж шинэ гутал, шинэ хувцас өмсөхөөс зайлсхийх.
8. Гүйлт дуусмагц өмсөж байсан хувцсаа сольж, өмсөх.
9. Марафон гүйлтийн өмнө болон дараа нь биеийн жингээ үзэж, алдсан жингийн 1 кг тутамд 1 литрээр тооцож усыг бага багаар уух.
-
2017 оны 5 сарын 10
Монгол Улсад найрал дуу үүсч хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд “Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо”, нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр ”УЛААНБААТАРЫН ХАВАР 2017” олон улсын анхдугаар их наадмыг энэ сарын 10-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. ”Улаанбаатарын хавар 2017” олон улсын найрал дууны анхдугаар их наадмыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулж байгаа юм. Наадмын нээлт өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо. Нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбооны тэргүүн, хормейстер Ц.Эрдэнэтуяа болон холбогдох албаны хүмүүс оролцов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд наадмыг нээж хэлсэн үгэндээ “Найрал дууны урлаг нь хүүхэд залуусын хүмүүжил, гоо зүйн мэдрэмж, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэхээс гадна хүнлэг, энэрэнгүй, зөв иргэн болон төлөвшихөд онцгой ач холбогдол өгдөг тул нийслэлийн удирдлагын зүгээс цаашид дэмжин ажиллах болно. Нүүдэлчдийн их соёлын өлгий Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоо нийслэлчүүд бид зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл урлагийн төв болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд цаашид жил бүр олон улсын томоохон наадмуудыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг энэ дашрамд дурдахад таатай байна” хэмээн онцолсон юм.
”Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо” нь 2005 оноос Найрал дууны их наадмыг ”Хаврын баяр” нэртэйгээр есөн удаа амжилттай зохион байгуулсаар ирсэн юм. Энэ жил наадмынхаа цар хүрээг тэлж олон улсын хэмжээнд зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм. Анхдугаар их наадамд УДБЭТ, ЦДБЭЧ, ХЦДБЧ, СУИС, МУБИС, СИТИ дээд сургууль, Хөгжим, бүжгийн коллеж зэрэг мэргэжлийн урлагийн байгуулага, сургуулиудын хамтлаг дуучид, ОХУ-ын Буриад Улсын П.И.Чайковскийн нэрэмжит урлагийн коллежийн оюутны найрал дуу, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алша аймгийн Зүүн хошууны Улаан мөчрийн цөөхүүл дуучид, Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга зүүн хошууны Барга хүүхдийн найрал дууны бүлгэм, БНСУ-ын ”Тэнгэрийн дуу” найрал дууны хамтлаг зэрэг гадаад дотоодын нийт 24 хамтлагийн 1000 гаруй уран бүтээлч оролцож байна.
Хүүхдийн найрал дууны тоглолт өнөөдөр буюу тавдугаар сарын 10-нд Улаанбаатар чуулгын байранд, Гадаад хамтлагуудын нэгдсэн тоглолт тавдугаар сарын 11-нд Улсын Филармонийн концертын танхимд болно. Олон улсын наадмын Гала тоглолт УДБЭТ-ын тайзнаа тавдугаар сарын 12-нд тус тус болох юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 10
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас сэтгүүлч, гэрэл зурагчин, гэрэл зураг сонирхогчдын дунд “Орчин үеийн Улаанбаатар” сэдэвт гэрэл зургийн уралдаан зарласан. Уралдаанд хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, гэрэл зурагчин болон гэрэл зураг сонирхогч хэн бүхэн оролцох боломжтой юм байна. Оролцогч нь дээрх сэдвийн хүрээнд баримтат уран сайхны гэрэл зураг буюу Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, өдөр тутмын амьдрал, түүх соёлыг харуулсан бүтээл ирүүлэх аж.
Уралдаанд оролцогч нь хэдэн ч бүтээл ирүүлэх боломжтой. Бүтээл нь хальс болон дижитал аль ч хэлбэрээр авсан зураг байж болох юм байна. Мөн фотошоп болон бусад програм хэтрүүлэггүй ашигласан байж болох аж. Түүнчлэн уралдаанд ирүүлэх зураг нь 6 МВ түүнээс дээш хэмжээтэй (дижитал зураг нь 20 MB-аас ихгүй) JPG болон JPEG өргөтгөлтэй байна. Хэвтээ зураг бол хамгийн багадаа урт нь 3000 пиксел, босоо зураг бол өндөр нь хамгийн багадаа 3000 пиксел, нягтрал 300 DPI-аас дээш үзүүлэлттэй байна гэдгийг зааж өгчээ. Оролцогчдын бүтээлийг batbaatar.m@ulaanbaatar.mn цахим хаягаар авах юм байна.
Гэрэл зургийн уралдаанд ирүүлэх бүтээлийг энэ сарын 14-ний өдрийг дуустал хүлээн авах аж. Уралдааны шагналын сан 6 сая төгрөг бөгөөд уралдаанд оролцогчдын бүтээлээр гаргах үзэсгэлэнгийн үеэр байр эзэлсэн бүтээлийн эздэд шагналыг гардуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 10
“Жи Тайм” корпорацийн Монгол дахь салбарын ерөнхий захирал М.Марат хилээр гарах гэж байгаад цагдаагийнхан баривчилсан билээ.
-
2017 оны 5 сарын 10
Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр ”Өгөөж” компанийн өмнөх талбайд приус маркийн автомашин шатсан байна.
-
2017 оны 5 сарын 10
УИХ-ын гишүүн асан Г.Уянга нарын жагсаал Сүхбаатарын талбайд болж байна. Тэд Ц.Элбэгдорж С.Баяр нарыг огцрохыг шаардаж байгаа юм.
-
2017 оны 5 сарын 10
Нэгдсэн үндэсний байгууллагын Замын аюулгүй байдлын долоо хоног энэ долоо хоногт тохиож байна. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайд, Зам тээвэр хөгжлийн яам, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.
-
2017 оны 5 сарын 10
МАХН-ын дэмжигч Г.Доёдыг өчигдөр баривчилсан бол өнөөдөр Б.Жагарыг саатуулах гэнэ
-
2017 оны 5 сарын 10
АТГ-аас хоёр хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ