Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2233 2234 2235 2236 2237 2238 2239
  • Асасэкирюү Б.Дашням зодог тайлахаар болжээ
    2017 оны 5 сарын 13
    Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд сэкивакэ цолтой барилдаж байсан Асасэкирюү Б.Дашням зодог тайлахаар болжээ. Тэрбээр зодог тайлсныхаа дараа Мэргэжлийн сүмо бөхийн холбоонд Нишикижима Ояаката нэртэйгээр үргэлжлүүлэн ажиллах бөгөөд Монголоос төрсөн гурав дахь Ояаката болж байна.

  • Даваа гарагт Mонголын үндэсний музейг үнэ төлбөргүй үзээрэй
    2017 оны 5 сарын 13
    Даваа гаригт музейг үнэ төлбөргүй үзээрэй
  • Номын хямдралтай худалдаа 20 цаг хүртэл төв талбайд үргэлжилнэ
    2017 оны 5 сарын 13
    20.00 цаг хүртэл төв талбайд үргэлжилнэ
  • Маргаашаас ихэнх нутгаар өдөртөө хална
    2017 оны 5 сарын 13
    ихэнх нутгаар өдөртөө хална.

  • Өнөөдөр бүх нийтээр мод тарих өдөр
    2017 оны 5 сарын 13
    Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор 2017 оны хаврын бүх нийтээр мод тарих өдрийг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлнэ. Бүх нийтээр мод тарих өдрийн нээлт өнөөдөр 11:00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.
  • Ө.Магсаржав: Мод тарих нь хүүхэд өсгөхтэй адил учир заавал мэргэжлийн байгууллагад хандах хэрэгтэй
    2017 оны 5 сарын 13
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан. Харин энэ жил мод тарих өдөр энэ сарын 13-нд тохиож байгаа юм. Тиймээс энэ өдөртэй холбоотойгоор модыг хэрхэн тарих ёстой, чухам юунд анхаарах хэрэгтэй гэх мэт олон нийтийн дунд асуулт болдог сэдвээр “Цэцэрлэгжилт” ХХК-ийн захирал, Монгол Улсын Зөвлөх инженер Ө.Магсаржавтай ярилцлаа.
  • Мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан этгээдийг эрэн сурвалжилж байна
    2017 оны 5 сарын 12
    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч хэмээн худал хэлж залилан хийсэн этгээдийг эрэн сурвалжилж байна. Тодруулбал, иргэн Б.Саруултамир нь Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах МАН-ын байрны нэг давхарт байрлах хүнсний дэлгүүрээс, өөрийгөө НМХГ-ын байцаагч хэмээн танилцуулж мөнгө залилсан хэргээр шалгагдаж байгаад мөрдөн байцаалтын явцад оргон зайлжээ. Иймд дээрх этгээдийг харсан үзсэн хүн цагдаагийн байгууллагын 7013 0134 дугаарт мэдээлэл өгнө үү. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14.2-д заасны дагуу иргэдээс авсан мэдээлэл үндэслэлтэй болох нь тогтоогдвол цагдаагийн байгууллага төлбөрийг олгоно. Мөн хуулийн 14.5-д заасны дагуу цагдаагийн байгуулага мэдээллийн нууцыг чанд хадгалж, шаардлагатай бол мэдээлэгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах үүрэг хүлээнэ.
  • ”Камержуулалт” болзолт уралдааны хүрээнд 561 хяналтын камер суурилуулжээ
    2017 оны 5 сарын 12
    Нийслэлийн цагдаагийн газраас санаачлан Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран 60.000.000 төгрөгийн шагналын сантай ”Камержуулалт” болзолт уралдааныг Нийслэл хотын хэмжээнд 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2 сарын хугацаатай зохион байгуулж байна.
    Болзолт уралдааны хүрээнд 22 сууц өмчлөгчдийн холбоо, 2 хөршийн хяналтын бүлэг, 36 байгууллага, 4 иргэнээс 561 хяналтын камерыг суурилуулан иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлжээ.
  • Завхан аймгийн Баянтэс суманд хээрийн түймэр гарчээ
    2017 оны 5 сарын 12
    Завхан аймгийн Баянтэс сумын Зайгал багийн “Цуурай хилийн харуул” гэдэг газарт энэ сарын 11-нд хээрийн түймэр гарчээ. Түймрийг унтраахаар Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Хилийн цэргийн 0277 дугаар ангийн 32 албан хаагч, орон нутгийн 26 иргэн ажиллаж байна.


    Мөн энэ сарын 10-нд Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн дээд хийд” гэдэг газарт хээрийн түймэр гарчээ. Түймрийг аймгийн Онцгой байдлын газрын 19 албан хаагч, Зэвсэгч хүчний 234 дүгээр ангийн 10 албан хаагч, орон нутгийн 46 иргэн, түймрийг бүрэн унтрааж, багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Одоогоор түймрийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.


    Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан улсын хэмжээнд хуурайшилт ихтэй байгаа юм. Тиймээс аялал зугаалгаар явж буй иргэдийг түлсэн гал болон татсан тамхины ишээ бүрэн унтрааж байхыг ОБЕГ-аас анхааруулав.

  • Ирэх даваа гарагаас эхлэн халуун ус хязгаарлана
    2017 оны 5 сарын 12
    Улаанбаатар хотын дулааны шугаманд хийгдэх засварын ажил энэ сарын 15-аас эхэлнэ. Уг ажиллагаатай холбогдуулан ирэх даваа гарагаас эхлэн халуун ус хязгаарлаж эхлэх юм.

    Хуваарийн дагуу тавдугаар сарын 15-19-ний өдрүүдэд Нисэх, Буянт-Ухаа-1, 2, Дэвшил ХХК, Монос ХК, Цэргийн хотхон, Гацуурт ХК орчимд халуун ус хязгаарлана.

    Мөн тавдугаар сарын 16-20-ны өдрүүдэд Мах Импекс ХК, 21-р хороолол, Орчлон хороолол орчимд халуун ус хязгаарлах аж.

    2017 онд дулааны сүлжээнд “0” зогсолт хийгдэхгүй тул таслах хаалтуудын засварыг үндсэн шугамын зогсолттой уялдуулан тав хоногоос илүү хоногоор зогсоохгүй, шөнийн бригад зохион байгуулж ажиллаж засварын ажлыг гүйцэтгэх юм.
  • Ажлын хэсэг МИАТ ТӨХК-д ажиллаж байна
    2017 оны 5 сарын 12
    Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг “МИАТ” ТӨХК дээр 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн ажиллаж байна. Ажлын хэсэг Улсын Их Хурлын 2016 оны 51 дүгээр тогтоолоор баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр сурталчлах, уг хөтөлбөрийг тус салбарт хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх, хамтран ажиллах чиглэлээр нөхцөл байдлыг тодорхойлох, авлигын эрсдлийн үнэлгээ хийх бөгөөд авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, тухайн байгууллагын хүний нөөцийн бодлогын хэрэгжилт, төрийн үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, салбарын эрх зүйн орчин, төсөв санхүү, худалдан авах ажиллагааны нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

    Ажлын хэсгийн ахлагч Ц.Цэцэгдэлгэрэх болон гишүүдийн зүгээс “МИАТ” ТӨХК-ийн захирал Т.Тамир, Захиргаа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захирал Н.Энхбаатар, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Н.Гантулга, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Дөлгөөн нартай уулзаж тус байгууллага дээр ажиллах ажлын зорилго, чиглэлийг танилцуулж уулзалт зохион байгуулсан байна.

    Мөн тус байгууллагын удирдах албан тушаалтан, мэргэжилтнүүдэд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг, цахим систем”-ийн чиглэлээр мэдээлэл, танилцуулга, сургалт хийхээр зохион байгуулан ажиллаж байна.
  • Номын хямдралтай худалдаа 20.00 цаг хүртэл үргэлжилнэ
    2017 оны 5 сарын 12
    “Номын соёлт ертөнц” ТББ-аас санаачлан зохион байгуулдаг “Ulaanbaatar book fair” олон улсын номын баярын арга хэмжээ энэ сарын 12-13-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно.

    Энэхүү арга хэмжээг өнгөрсөн жилээс олон улсын номын баяр хэмээн нэрлэгдэх болсон бөгөөд энэ жил 21 дэх удаагаа “Ulaanbaatar book fair” олон улсын номын баярын арга хэмжээг зохион байгуулж байна. Мөн “Хорвоогийн олон өнгө” олон улсын хэл соёлын их наадам, их зохиолч Ч.Лодойдамбын 100 жилийн ойд зориулсан арга хэмжээ болно.

    “Номын соёлт ертөнц” ТББ-аас номын баярын арга хэмжээг 21 дэх удаа, “Эмпати ертөнц ХХК”-аас олон улсын хэл соёлын их наадмыг Монгол улсад гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн номын баярт АНУ, Франц, Солонгос зэрэг орны соёлын байгууллага ном бүтээл, хэл соёлоо сурталчлан оролцож байгаа бол 18 улсын хүүхэд залуус, Улаанбаатар чуулга, Монгол кино нэгтгэл урлагийн тоглолтоо толилуулах аж.
  • Нийгмийн даатгалын багц хуулийн хэлэлцүүлэг хийлээ
    2017 оны 5 сарын 12
    “Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл” сэдэвт үндэсний хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан болон яамны газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл, Монголын ахмадын холбоо, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, удирдлагууд, хот, орон нутгийн хэлтсийн дарга, нягтлан бодогч, судлаач, багш нарын төлөөлөл 160 гаруй хүн оролцлоо. Мөн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын Хөдөлмөрийн байгууллага, Японы олон улсын хамтын ажиллагааны “ЖАЙКА” байгууллагын төлөөлөгч, төслийн ажилтнууд оролцсон юм.
  • “Сувилагчийн алдар” нийслэлийн зөвлөгөөн болж байна
    2017 оны 5 сарын 12
    “Олон улсын сувилагчийн өдөр” өнөөдөр тохиож байна. Манай улс энэ жилийн сувилагчийн өдрийг “Эх хүүхдийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулъя” уриан дор тэмдэглэж байна.

    Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу “Сувилагчийн алдар” нийслэлийн зөвлөгөөн Соёлын төв өргөөнд болж байна. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа тэргүүтэй зочид, алтан гарт сувилагчийн төлөөлөл нийт 1000 гаруй хүн оролцож байгаа юм. Зөвлөгөөнөөр нийслэлд эрүүл мэндийн эрүүл мэндийн салбар, үүнд сувилахуйн тусламж үйлчилгээний чиглэлээр хийгдэж байгаа ажил, ололт амжилт, тулгамдаж байгаа асуудал, тэдгээрийн шийдвэрлэх арга замын талаар танилцуулж, хэлэлцэнэ. Мөн тэргүүлэх мэргэжилтнүүд, сувилахуйн тусламж үйлчилгээний олон улсын чиг хандлага, ёс зүйн харилцааны асуудлаар мэдээлэл өгөх юм.

    Хотын дарга С.Батболд зөвлөгөөний эхэнд нийслэлийн иргэдийнхээ эрүүл энхийн манаанд зогсдог сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдэд баярын мэнд дэвшүүлэн, сайн сайхныг хүсэн ерөөлөө. Тэрбээр нээлтийн үгэндээ “Эрүүл мэнд хувь хүний төдийгүй улс орны хамгийн үнэт зүйл гэж би боддог. Иймээс хувь хүн өөрөө ч төр засгийн зүгээс ч эрүүл мэндийн салбарт онцгой анхаарал хандуулсаар ирсэн. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны хөтөлбөрт иргэн бүрт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэх зорилго тавьж, 4 зорилтын хүрээнд 18 үйл ажиллагааг “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Төрөөс эрүүл мэндийн салбарт баримтлах бодлого зэрэг эрүүл мэндийн үндэсний болон салбарын бодлоготой уялдуулж, нийслэлийн онцлог эрэлт хэрэгцээнд тулгуурлан төлөвлөж, хэрэгжүүлж эхлээд байна. Мөн 2017-2020 онд нийслэлийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх дэд хөтөлбөр боловсруулж, НИТХ-аар батлуулах гэж байна. ТУс хөтөлбөрт сувилахуйн тусламж, үйлчилгээний ололт амжилтыг батжуулж, боловсронгуй болгох, цаг үеийн шаардлагад нийцсэн дэвшилтэт арга барил, техник технологийг нэвтрүүлэх болон бусад зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд энд ирсэн та бүхний оролцоо чухал билээ. ” хэмээлээ.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын сувилахуйн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, сувилагч, тусгай мэргэжилтнийг урамшуулах, дэмжлэг үзүүлэх зорилгоор “Шилдэг сувилахуйн тусламж, үйлчилгээтэй байгууллага шалгаруулах” болзолт уралдааныг зарлан дүгнээд байна. Өнөөдрийн зөвлөгөөний үеэр болзолт уралдаанд шалгарсан дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, амаржих газар, тусгай мэргэжлийн төв, өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүдийг урамшуулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Мал төллөлт 70.9 хувьтай байна
    2017 оны 5 сарын 12
    Өнөөдрийн байдлаар /2017.05.12/ улсын хэмжээнд нийт хээлтэгчийн 70.9 хувь буюу 18.6 сая хээлтэгч төллөжээ. Нийт гарсан төлийн 98.0 хувь буюу 18.4 сая төл бойжиж байна. Үүнээс 49.4 мянган ботго, 314.9 мянган унага, 637.6 мянган тугал, 9.5 сая хурга, 7.9 сая ишиг бойжиж байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос 1.2 саяар нэмэгдлээ.

    Харин улсын хэмжээнд 450.5 мянган мал хорогдсон нь оны эхний нийт малын 0.7 хувийг эзэлж байна.
  • ”Сервис Центр” төсөл хэрэгжсэнээр гэр хорооллын иргэд өмчлөлийн газартай инженерийн дэд бүтцээр хангагдана
    2017 оны 5 сарын 12
    Нийслэлийн засаг дарга С.Батболд болон бусад албаны хүмүүс өнөөдөр СБД-ийн 15-р хорооны дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэж буй Сэлбэ коллекторын явц, Гэр хорооллын бие даасан дэд бүтцийн төв /Сервис центр/-ийн үйл ажиллагаатай танилцлаа.



    Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлсэн үгэндээ “Хотын өмнө тулгамдаж буй гол асуудлын нэг бол иргэдийг орон сууцжуулах ажил юм. Нийслэлийн дахин төлөвлөлтийн хүрээнд өндөр давхрын орон сууц барьж, иргэдийн газрыг орон сууцаар солих хөдөлгөөн 28 байршилд эхлээд явж байна. Цаашид энэ ажлыг үргэлжлүүлэн 76 байршил болгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

    Мөн “Сервис центр” буюу үйлчилгээний төв бүхий “Орон сууцны бичил хороолол”-ууд байгуулна. Энэ нь өөрөө иргэдийн газрыг авахгүйгээр Нийслэлийн төсвөөс иргэдэд дэд бүтцийн тал дээр дэмжлэг үзүүлнэ. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд хамгийн гол нь иргэдийн оролцоо чухал байна. Төслийн хамгийн давуу тал нь иргэд өөрсдийн газар дээрээ зохион байгуулалт хийх юм. Анхны төсөл энэ зунаас хэрэгжиж эхэлнэ.” хэмээв.



    Энэхүү төсөл хэрэгжсэнээр Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд ил задгай 00-той, бохир ус, хог хаягдлаа жалганд асгадаг байдлаасаа татгалзан байгаль экологид хор нөлөөгүй сууцанд амьдрах, гадаргын усыг хуримтлуулан цэвэршүүлж, ахуйн хэрэглээнд ашиглан гүний цэвэр усаа хэмнэх боломжийг бүрдүүлэх юм байна.



    “Орон сууцны бичил хороолол”-ыг байгуулснаар гарах үр дүн:

    Улаанбаатар хотын гүний усны нөөц, эх үүсвэрүүдийг хамгаалж, бохирдох эрсдэлийг бууруулна
    Агаар, хөрс, усны бохирдол үүсгэгч эх үүсвэрүүдийг арилгаснаар халдварт өвчлөл бодитойгоор буурна
    Гэр хорооллын айл өрхүүдийг инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн хангамжид холбосноор ядуурал, нийгмийн ялгаа арилж, тэнцвэрт байдал бүрдэнэ
    Гэр хорооллын нутаг дэвсгэр тэлэхгүй гэж үзвэл Улаанбаатар хотын нийт агаарын бохирдлын 48.75 хувиар буурна
    11508 га газрын хөрсийг бохирдуулагч эх үүсвэрийг устгаж, 1,567.944 м3 хөрсийг нөхөн сэргээнэ
    Иргэдийн газар, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ 3-4 дахин өснө
    “Сервис центр”-ийг дагасан жижиг дунд үйлдвэрлэл хөгжсөнөөр 24274 ажлын байр нэмэгдэнэ
    Өмчлөлийн газартай инженерийн дэд бүтцээр хангагдах
    Эрүүл аюулгүй тав тухтай тохилог орчинд амьдрах
    Газрынхаа үнэ цэнийг 3-4 дахин нэмэгдүүлэх
    Төрийн болон нийгмийн үйлчилгээгээр хангагдах
    Жижиг дунд бизнес эрхлэх боломж бүрдэх.














    123



    123

    123

    123

    123

    123

    123

    123

    123

    123






  • Ирэх долоо хоногт 30 хэмд хүрч дулаарна
    2017 оны 5 сарын 12
    14-нөөс ихэнх нутгаар өдөртөө хална.
  • БСШУС-ын сайд тусгай сургуулиудын талаар тушаал гарлаа
    2017 оны 5 сарын 12
    БСШУС-ын сайдын “Тусгай цэцэрлэг, сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/195, “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/196 тоот тушаал гарлаа. Тушаалыг өнөөдөр /2017.05.12/ БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаатар нар МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал, Боловсролын хүрээлэнгийн захирал М.Итгэл, Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын дарга А.Туяа болон тусгай сургууль, цэцэрлэгийн багш, удирдлагуудад танилцууллаа. Уулзалтын эхэнд БСШУСЯ тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгийн асуудалд онцгой анхаарал хандуулж, эцэг, эхчүүд, багш, сурагчдын санал, бодлыг тусгаж, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагууд, бүх шатны байгууллагуудтай нягт, уялдаа холбоотой ажиллаж, тодорхой үр дүнд хүрэхийг хүсч байгаагаа илэрхийллээ. БСШУС-ын сайдын тушаалд тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгийн талаар ямар ажил хийж, хэрэгжүүлэх талаар тодорхой зааж, холбогдох хүмүүст үүрэг болгожээ. Тухайлбал, сувиллын цэцэрлэг, яслийн аравдугаар цогцолборын барилгын ажлыг яаралтай эхлүүлэх, 29 дүгээр тусгай сургуульд бэлтгэл бүлэг хичээллүүлэх асуудлыг судалж, зургадугаар сард багтааж шийдвэрлэх, сургалтын хэрэглэгдэхүүн, ном, сурах бичгийн зардлыг сургуулийн төсөвт 2018 оноос эхлэн тусгаж, хууль, тогтоомжид нийцүүлэн өөрсдөө худалдан авах боломжийг бүрдүүлэх зэрэг тодорхой асуудлыг тусгасан байна. Улмаар энэхүү тушаалын хэрэгжилтийн явцын эхний тайланг 2017 оны долдугаар сарын 05-ны дотор, цаашид улирал тутам танилцуулахыг БСШУС-ын сайд холбогдох газар, нэгжийн удирдлагуудад үүрэг болголоо. Тушаалын бүрэн эхээр нь хүргэж байна.

    Тусгай цэцэрлэг, сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тухай

    Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 14 дүгээр зүйл, 15 дугаар зүйлийн 15.3, 15.4, 15.7, 15.11 дэх хэсэг, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13, Бага, дунд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

    1. Тусгай сургуулийн сурагчдын үдийн хоолны нормативыг 2017 оны 5 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж, хэрэгжүүлэхийг Боловсролын бодлогын газар /Д.Эрдэнэчимэг/, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /М.Мөнхбаатар/-т даалгасугай.

    2. Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын барилгын ажлыг яаралтай эхлүүлэх арга хэмжээг Үндэсний хөгжлийн газартай хамтран хэрэгжүүлж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг Санхүү, эдийн засгийн газар /Д.Батмагнай/-т даалгасугай.

    3. Монгол Улсын Боловсролын Их Сургууль /Д. Мөнхжаргал/, Боловсролын хүрээлэн /М.Итгэл/, Боловсролын үнэлгээний төв /Ж.Ган-Эрдэнэ/ -д үүрэг болгох нь:

    а) Ерөнхий боловсролын тусгай 29 дүгээр сургуульд бэлтгэл бүлэг хичээллүүлэх асуудлыг судалж, санхүү эдийн засгийн болон бусад үр дагаврын судалгаа, тооцоог хийж, дүгнэлтийг 2017 оны 6 дугаар сарын 15-ны дотор шийдвэрлүүлсүгэй;

    б) Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийн онцлог, суралцах чадамж, сонирхол, хэрэгцээнд тулгуурласан, эрүүл мэнд, хөгжлийн ахиц өөрчлөлтийг нь дэмжсэн уян хатан сургалтын хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх нөхцлийг хангасан сургалтын төлөвлөгөө, үнэлгээний арга зүйг боловсруулж, сургалтад 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн үе шаттайгаар нэвтрүүлж, 2018-2019 оны хичээлийн жилд бүрэн хэмжээгээр мөрдөж эхэлсүгэй;

    4. Ерөнхий боловсролын 29 дүгээр тусгай сургуулийн багш нарын мэргэжлийн хичээлийг дохионы хэлээр заах арга зүй, ур чадварыг сайжруулах сургалтыг холбогдох мэргэжлийн байгууллага, сургуультай нь хамтран зохион байгуулж, 2017 оны 8 дугаар сарын сүүлийн 7 хоногт багш нарын дохионы хэлний мэргэжлийн түвшинг тогтоож, дүнг цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналын хамт танилцуулахыг Монгол Улсын Боловсролын их сургууль /Д.Мөнхжаргал/, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт /А.Туяа/–д даалгасугай.

    5. Санхүү, эдийн засгийн газар/ Д.Батмагнай/-т даалгах нь:

    а) Бүх тусгай цэцэрлэг, сургуулийг камерын бүрэн хяналттай болгох камержуулалт, гэрэлтүүлгийн ажлын төсөв, тооцоог хийж, 2018 оны төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгах, ерөнхий боловсролын 29, 116 дугаар тусгай сургуулийг камерын хяналттай болгох хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлж, ажлыг 2017 онд зохион байгуулсугай.

    б) 2018 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгай цэцэрлэг, сургууль тус бүрт автобус нийлүүлэх төсөл, арга хэмжээг тусгасугай

    в) Тусгай цэцэрлэг, сургууль тус бүрт нэн тэргүүнд шаардлагатай засвар, тусгай хэрэглэл, тохирох хэрэглэгдэхүүн, сургалтын болон мэргэжлийн анхан шатны чадвар, дадал олгох техник, тоног төхөөрөмжийн хэрэгцээг судалж, шаардагдах зардлын тооцоог 2017 оны 6 дугаар сарын 15-ны дотор хийж, 2018 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгасугай.

    г) Тусгай цэцэрлэг, сургуульд 2018-2020 онд хийх хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулж батлуулан жил бүрийн улсын төсөв, гадаад дотоодын төсөл, хөтөлбөрт тусган хэрэгжүүлсүгэй.

    д) Тусгай цэцэрлэг, сургууль тус бүрт хичээл практикийн болон нөхөн сэргээх, засан сайжруулах үйлчилгээний материал, дохионы хэлний ном сурах бичиг, аудио, видео хэрэглэгдэхүүн, брайлын цаас, хэвлэмэл материал уншигч төхөөрөмж, бичвэр томруулагч, текст зураг, график, томьёо зэргийг брайл руу хөрвүүлэгч програм, эм хангамжийн зардлыг сургуулийн төсөвт 2018 оноос эхлэн тусгаж, хууль, тогтоомжид нийцүүлэн өөрсдөө худалдан авч байх боломжийг бүрдүүлсүгэй.

    6. Монгол Улсын Боловсролын их сургуулийн тусгай хэрэгцээт боловсролын бакалавр, магистрын хөтөлбөрийн сургалтад дохионы хэлний хэлмэрч-багш, харааны бэрхшээлтэй хүүхдийн багш, оюун ухааны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн багшийн мэргэжлээр мэргэшсэн багш бэлтгэх сургалтын нөхцөл бололцоог бүрдүүлэх, их сургуульд багшлах багш нарыг өндөр хөгжилтэй орнуудад магистр, докторын сургалтад тэтгэлгээр суралцуулах ажлыг зохион байгуулахыг Боловсролын бодлогын газар /Д.Эрдэнэчимэг/, Монгол Улсын Боловсролын Их Сургууль /Д.Мөнхжаргал/-д үүрэг болгосугай.

    7. Харааны бэрхшээлтэй хүүхдийн багш, сонсголын бэрхшээлтэй хүүхдийн багш, оюун ухааны бэрхшээлтэй хүүхдийн багшийн мэргэжлийг байнга, тасралтгүй дээшлүүлэх институт болон сургуульд суурилсан сургалтын зохион байгуулалтын саналыг тусгай цэцэрлэг, сургуультай хамтран боловсруулж, цаашид авах арга хэмжээний саналтай хамт 2017 оны 7 дугаар сарын 1-ний дотор танилцуулахыг Монгол Улсын Боловсролын их сургууль /Д.Мөнхжаргал/, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт /А.Туяа/ -д үүрэг болгосугай.

    8. Энэхүү тушаалын хэрэгжилтийн явцын эхний тайланг 2017 оны 7 дугаар сарын 05-ны дотор, цаашид улирал тутам танилцуулахыг Боловсролын бодлогын газар /Д.Эрдэнэчимэг/, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /М.Мөнхбаатар/, Санхүү, эдийн засгийн газар /Д.Батмагнай/-т тус тус үүрэг болгосугай.

    9. Тушаалын хэрэгжилтэд хагас жил тутамд хяналт-шинжилгээ, үнэлгээ, хийж тайланг танилцуулж байхыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /З.Энхболд/-т даалгасугай.
  • Гадаад харилцааны сайд нар захидал солилцов
    2017 оны 5 сарын 12
    Монгол Улс, Гүрж Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Гүрж Улсын Гадаад хэргийн сайд М. Жанелидзе нар харилцан баяр хүргэж захидал солилцов.

    Сайд Ц.Мөнх-Оргил өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол Улс, Гүрж Улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт амжилттай хөгжиж ирснийг тэмдэглээд цаашид Гүрж Улстай худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, хөдөө аж ахуй салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, иргэд солилцоог нэмэгдүүлэх зэргээр хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

    Гүрж Улсын Гадаад хэргийн сайд М.Жанелидзе хоёр талын болон олон улсын хэмжээнд хөгжиж ирсэн хоёр орны найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрх чөлөө, ардчилалын нэгдсэн үнэт зүйлсэд тулгуурлан цаашид ч улам гүнзгийрүүлэн идэвхжүүлж, шинэ шатанд гаргахын төлөө байгаагаа нотолсон байна.

    Монгол Улс, Гүрж Улсын хооронд 1992 оны 5 дугаар сарын 12-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ.
  • Машин нь шатсан залууд нэг өдрийн дотор 2 сая төгрөгийн хандив өгчээ
    2017 оны 5 сарын 12
    Өнгөрсөн лхагва гаригт Сүхбаатар дүүргийн Баруун дөрвөн зам орчимд байрлах “Талст” дэлгүүрийн замын эсрэг талд
2233 2234 2235 2236 2237 2238 2239
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
    9 цаг 51 мин
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    12 цаг 16 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    12 цаг 30 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    12 цаг 45 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    12 цаг 49 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    13 цаг 24 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    13 цаг 49 мин
  • ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
    14 цаг 5 мин
  • С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
    14 цаг 14 мин
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
    14 цаг 59 мин
  • Ариана Гранде өөрийг нь шүүмжилдэг олон нийтээс холдож, амгалан амьдрах замыг сонгожээ
    15 цаг 9 мин
  • Шинэ Зеланд англи хэлийг албан ёсны гурав дахь хэлээр хуульчиллаа
    15 цаг 17 мин
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
    15 цаг 30 мин
  • Мексикээс АНУ-д хүнсээр дамжсан гэж үзэж буй үхлийн аюултай Cyclospora паразитын халдвар
    16 цаг 45 мин
  • Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
    17 цаг 20 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    17 цаг 37 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    17 цаг 56 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    18 цаг 3 мин
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    Уржигдар 21 цаг 44 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    Уржигдар 17 цаг 51 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК