Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2243 2244 2245 2246 2247 2248 2249
  • Бямба гарагт “Яармагийн түр гүүр”-ийн хөдөлгөөнийг хязгаарлана
    2017 оны 5 сарын 05
    Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Туул гол дээгүүр байрлах Яармагийн түр гүүрийн хөдөлгөөнийг 2017 оны 05 дугаар сарын 06-ны Бямба гарагийн өглөө 10:00 цагаас оройн 20:00 цагийн хооронд хааж, туршилт, шинжилгээний ажлыг гүйцэтгэхээр боллоо. Тус байгууламж нь 2014 онд ашиглалтад орсон бөгөөд олон улсын стандартаар 3 жил ашиглах ёстой. Гэвч БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд баригдах Яармагийн шинэ гүүр ашиглалтад ортол дахин 2 жилийн хугацаанд тус гүүрийг зайлшгүй ашиглах шаардлага тулгарч байгаа юм.

    Замын хөдөлгөөний ачаалаас шалтгаалан стандартын дагуу нэг эгнээгээр зорчих ёстой тус гүүрийн даац хэтэрч, хэд хэдэн удаа осол гарч эвдэрсэн. Хамгийн сүүлд 2017 оны 04 дүгээр сарын 20- ны өдөр тус түр гүүрээр зорчиж явсан 92-71 УНЕ улсын дугаартай “Хово” маркийн ачааны авто машины урд талын дугуй салж, гүүрийн хайс, дугуй цохигч, даацын панеллийг мөргөж гэмтээсэн. Эдгээр зөрчлүүд нь түр гүүрийн ашиглалтын байдалд ноцтой асуудал үүсгэж байгаа тул гүүрийг түр хааж, “Техник ашиглалтын түвшин тогтоох” үзлэг шалгалт хийж, ашиглалтын байдалд дүгнэлт гаргах юм гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
  • Үйл явдал: ”Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн нээлт болно
    2017 оны 5 сарын 05
    09.00 цагт Корпорэйт Конвеншн Центрт “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний наймдугаар форум” болно.

    10.00 цагт ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд ”Газрын харилцаа-2017” эрдэм шинжилгээний бага хурал болно.

    10.00 цагт Blue sky зочид буудалд Нээлттэй нийгэм форум, ”Сэтгүүлч” клуб хамтран ”Сонгуулийн санхүүжилт” сэдэвт сэтгүүлчдийн чөлөөт ярилцлага зохион байгуулна.

    10.00 цагт Зуун айлд байрлах ”Жоби” барилгын материалын дэлгүүрт ”Хэрэглэгчийн хяналтын хуудас”-ыг танилцуулна.

    10.30 цагт Эрх чөлөөний талбайд Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлагаас мэргэжлийн хяналтын байгууллагад зөөврийн ажлын байр ,ажлын хувцас хэрэглэл хүлээлгэн өгнө.

    11.00 цагт Асем вилла хотхонд ”Хотын хөгжил Шинжлэх ухаан технологи 2017” олон улсын бага хурлаас гарсан шийдвэр, зөвлөмжийг олон нийтэд танилцуулах хэвлэлийн бага хурал болно.

    11.20 цагт Сүхбаатарын талбайд ”Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн нээлт болно.

    12.00 цагт Мишээл экспод барилгын материал, дэвшилтэт технологийн ”Barilga expo 2017” олон улсын үзэсгэлэнгийн нээлт болно.

    13.00 цагт Олон улсын Эко сургууль хөтөлбөрийн “Хүрэл гэрэгэ” өргөмжлөл гардуулах ёслол Монголын Уран зургийн галерейд болно.

    14.00 цагт ЭМЯ-нд Булган, Орхон, Хөвсгөл аймгийн зарим сумын эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн 10 автомашин хүлээлгэн өгнө.
  • Өнөөдөр элэгний В, С вирусийг үнэ төлбөргүй оношилно
    2017 оны 5 сарын 05
    талбай
  • Нар зөв, буруу эргэхийн учир
    2017 оны 5 сарын 05
    Галыг бишрэн шүтэж галдаа мөргөдөг хүмүүс хүн амьтан хүрч болшгүй холын холд байгаа “бөөн гал” мэт Нарыг галаасаа дутуугүй бишрэн шүтэж, наранд мөргөх болсноос уламжлан, нарны хүмүүст үзэгдэх нэг өдрийн хөдөлгөөнийг “Нар зөв эргэх” хэмээн бэлгэдэн шүтэж иржээ. Эрт дээр үеэс монгол эр хүн бүр нар зөв эргэхийг бэлгэдэн айл гэрт орсон ч тэр айлын галыг нар зөв эргэн баруун талд явж суудаг, овоонд очсон ч тэр овоогоо нар зөв 3 тойрдог, үдэш унтхынхаа өмнө өөрийн хотоо буюу гэрээ нар зөв 3 тойрдог зэрэг “нар зөв эргэх” хөдөлгөөн хийдэг уламжлалтай.


    Өвөг дээдэс маань малтай болж, хөдөлмөрийнхөө онцлогоос шалтгаалан, өрх гэрийн дотор эцэг/өвөг/ нь тэргүүлэх болсон тул түүнийг бүгд даган нар зөв эргэх хөдөлгөөнийг бэлгэднэ. Иймээс эмэгтэйчүүд өрхийн тэргүүн, лам нар эрчүүдтэй хамт ёслол үйлдэхдээ тэднийгээ даган нар зөв эргэнэ.


    Харин эмэгтэйчүүд дангаараа байхдаа өөрсдийнхөө билгийн /усны/ төрлийн сар зөв /нэг сарын хугацаанд сарны эргэх/ нар буруу эргэх хөдөлгөөнийг эрхэмлэн усны овоо тахихдаа овоогоо урд талд босгоод түүнээ нар буруу гурав тойрч, овооныхоо өмнөөс хойш усруугаа чигтэй харж мөргөдөг ажээ.


    Бүсгүйчүүд, сүм хийдийн лам нар тэр сүмээ тойрох /гороолох/ ёс хийхдээ нар буруу эргэдэг. Эр нөхрөө буюу эцэг өвөг, ах нараа дагаж явсан ч айлд орохдоо дагуулж яваа эрчүүдээсээ сүүлдэж, айлын зүүн үүдийг сөхөж ороод орсон айлынхаа гал голомтыг нар буруу хагас тойрон гэрийн зүүн тал насны эрэмбээр суухад эм хүн бүрийн баруун гарт өөрөөс нь ахмад хүн суусан байх ёстой. Энэ нь тэдний баруун мөрөө түрүүлүүлж нар буруу буюу сар зөв эргэх хөдөлгөөний бэлгэдэлтэй нийлж байдаг байна. Тэгэхэд эрчүүд нар зөв эргэх хөдөлгөөнийг бэлгэддэг тул зүүн гар талаа “хүндтэй тал” гэж тэр талдаа өөрийнхөө хүндэлдэг хүнээ суулгадаг байна.
  • Дараах зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана
    2017 оны 5 сарын 05
    Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу маргааш зургаан дүүрэгт цахилгаан түр хязгаарлана.

    Баянзүрх дүүрэг

    10:30-17:00 цагт: 5-р хороо 5-р хорооллын 80, МУИС-ийн 1, 7, 30, 42, 50/1-2 р байр, 52, 146-р цэцэрлэгүүд, ОЭЗИС УБ хотын салбар, ФГУП госзагрансобтвенность, Отгонтэнгэр их сургууль, АТС-45, Одон орон геофизик судлалын төв болон эдгээрийн ойр орчмоор

    Сүхбаатар дүүрэг

    10:30-11:30 цагт: 15, 17-р хороо Дамбадаржаагийн 22, 23, 25, 27-35, 54, 63, 80-р гудамж, Ноосны 2- 5, 7, 8, 13, 14, 16, АЭБ-0, СБДЭМТ-ийн сувилал, орон сууц, ЭМН-ийн амбулатори 2, , ЖМФК ХХК болон эдгээрийн ойр орчмоор

    12:00-13:00 цагт: 15-р хороо Дамбадаржаагийн 11-16, 20, 23, 26, 27-р гудамж, иргэн Түүхтбаяр болон эдгээрийн ойр орчмоор

    Чингэлтэй дүүрэг

    11:00-17:30 цагт: 19-р хороо Тахилтын 1-4, Яргайтын 40-41-р гудамж

    Баянгол дүүрэг

    11:00-18:00 цагт: 16-р хороо Туулын 4, 7-20, Орхоны 1, 4, 6-11, 17-р гудамж

    Хан-Уул дүүрэг

    10:30-15:00 цагт: 2, 3–р хороо Дагина, Ажилчин СӨХ, Эрэл, Юнивишн, Мобиком, Касабилла гарден, Минжүүр, Зочин бууз, 46-р цэцэрлэг, Мөнх соён ням, АВМ, Баянгийн адаг, Эх треид ХХК-ууд, Aура зоогийн газар, Долоон нар, Капитрон банк, Барс ТҮЦ, Ноос импекс, Соёлын ордон, УБ хотын банк, Цогт принт, Хан богд хүнсний дэлгүүр, иргэн Санги, Шинэбаяр, Ганбат, Цогтбаатар, Очирбат, Ураншандас, Майдар, Амин дэм цайны газар, Хүмүүн эрдэнэ, Лаборатори, Нэгдмэл чорсууд, Түшээ дундгол, Түмээжин зоогийн газар, Бүрэлбүд, Зуншин ХХК-ууд

    Сонгинохайрхан дүүрэг

    11:00-18:00 цагт: 1, 2-р хороо Толгойтын 16-20, 25-28, 45-57, 50-83, 83-108, Орбитын 30-60, 62-87, Толгойт Орбитын 88-89, 60-69, 112-128-р гудамж, 107-р сургууль, 111-р цэцэрлэг, Ану сервис болон эдгээрийн ойр орчмоор
  • Монгол оюутан дөнгөж төрсөн хүүхдээ бүрэлгэсэн хэрэг гарлаа
    2017 оны 5 сарын 04
    Ийм харамсалтай хэрэг өчигдөр буюу тавдугаар сарын 3-ны өглөө гарчээ. Мэдээллийн тодруулбал Улаан-Үдийн оюутны дотуур байрны ариун цэврийн өрөөнөөс дөнгөж төрсөн хүүхдээ дарж
  • Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн талаархи чухал зөвлөмжүүд
    2017 оны 5 сарын 04
    Ихэнх эцэг эхчүүдийн хувьд, бага насны хүүхдийхээ чихэрлэг хоол хүнсний хэрэглээг хязгаарлаж, шүдээ тогтмол зөв угаахад сургахыг хичээдэг. Хэдийгээр шүдээ тогтмол угааж, чихэрлэг хүнсний зүйлсээс татгалзсан ч хүүхдийн шүд цоорох нь элбэг юм. Тэгвэл цоорол үүсэхэд хоол хүнсний хэрэглэх хэмжээ, давтамж хамгийн чухал байдаг.



    Бага насны хүүхдийн сүүн шүдийг хэдий чинээ эрүүл байлгана, ясан шүд нь төдий чинээ эрүүл, зөв байрлалтай ургахад сайнаар нөлөөлдөг. Эцэг эхчүүд ихэвчлэн хүүхдийн сүүн шүдийг “Дахин ургана” хэмээн амны эрүүл ахуйг нь сайтар ойшоодоггүй сул талтай. Хүүхдийн сүүн шүдийг сайтар арчилж, хамгаалж байх нь маш чухал бөгөөд хүүхэд шүдээ арчлах зөв дадалтай болсноор ирээдүйд тохиолдох олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.

    Иймээс, бид хүүхдийн шүдний эрүүл ахуйг хэрхэн зөв сахих, шүдэнд ээлтэй болон ээлгүй хоол хүнсний хэрэглээ, амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг болгон түгээх цуврал мэдээллийг хүргэж байна.



    Хүүхдийн шүд цоорох өвчний урьдчилан сэргийлэлт

    Хоол идэхэд аман доторх хүчиллэг орчинг хэвийн хэмжээнд байлгах, шингэлэх, хамгаалах чадварыг зохицуулж байдаг шүлс өдөрт хүнд таван удаа ялгардаг. Өөрөөр хэлбэл өдөрт таван удаа хоол идэхэд шүлс амны хүчиллэг орчинг хэвийн хэмжээнд хүргэж чадна. Харин үүнээс хойш шүлс хамгаалах үүргээ гүйцэтгэж чадахгүй.

    · Шүд цоорох өвчинд өртөх эрсдэлийг бууруулахын тулд чихэрлэг хоол хүнсийг бусад цоорол үүсгэдэггүй хүнсний зүйлтэй хослуулж хэрэглэх
    · Сахар агуулсан хоол хүнсийг үндсэн хоолноос гадна хоол хоорондын амттанд хэрэглэх нь шүд цоорох өвчнийг ихэсгэдэг тул хоол хоорондын амттаныг хэрэглэх хэрэглээний давтамжийг бууруулах



    · Сахар агуулсан хоол хүнсний дотроос наалдамхай, бөөгнөрч хуримтлагдах шинжтэй хоол хүнс нь шүд цоорох өвчнийг нэмэгдүүлэх тул хоол хоорондын амттаны төрлүүдээс аманд үлдэж, шүдэнд хялбар наалдах амттанаас татгалзах
    · Паалангийн эргэн эрдэсжих үйл явцыг дэмжихийн тулд хоолны хооронд шүлсний ялгарах хурдыг сайжруулах зорилгоор сахаргүй бохь зажлах, шүлс ихээр ялгаруулдаг исгэлэн амттай бүтээгдэхүүнийг хэрэглэх
    · Зажилж идэх хоол хүнс нь шүлс ялгаруулж, шүдний гадаргууд өөрөө цэвэрших үйлчлэл үзүүлдэг тул хатуулаг хоолыг сайн зажилж идэх
    · Чихэрлэг хоол хүнсийг идэж уусны дараа амаа усаар зайлах буюу сахаргүй бохь зажлах
    Унтах үед шүлсний ялгарах хэмжээ багасах учир орондоо орохын өмнө амттан болон чихэрлэг уух зүйлээс аль болох татгалзах



    · Бага насны хүүхдийг унтах үед нь сүү, шүүс болон бусад сахар агуулсан шингэн зүйлийг аль болох угжаар өгөхгүй байх
    · Эхчүүд аль болох шөнө хүүхдээ хөхүүлж унтуулахгүй байх. Бага насны хүүхдэд бид чихэрлэг зүйлийг өгөхдөө нэг дор хүссэн хэмжээгээр идүүлсэний дараагаар шүдийг нь угаавал эрсдэл бага, харин бага багаар, олон давтамжтай өгөх нь шүд цоорол үүсэх өндөр магадлалтай юм.
  • Оюутнууд хулгайн хэрэг илрүүлжээ
    2017 оны 5 сарын 04
    Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан
  • Мотоциклийн шаврын эндуро тэмцээн болно
    2017 оны 5 сарын 04
    “One life” авто мото клүбээс зохион байгуулдаг шаврын “Эндуро” тэмцээн энэ сарын 6-нд болох гэж байна.

    Үүнийг мото спортоор хичээллэдэг, сонирходог залуус санаачилсан бөгөөд оролцогчид дэд мастер болон зэрэг цолтой, сонирхогчийн гэсэн хоёр ангилалд хуваагдах аж.

    Тэмцээний техникийн зөвлөлгөөн маргааш болох бол тэмцээн “Санзай” цэргийн амралтын ойролцоо зохиогдоно.

    Тэмцээний тасалбар 50 мянган төгрөг юм байна.
  • Бага хурлын зочид төлөөлөгчдөд зориулсан үзэсгэлэн гарлаа
    2017 оны 5 сарын 04
    “Хотын хөгжил - Шинжлэх ухаан, технологи” олон улсын бага хурлын нэгдсэн хуралдаан амжилттай болж өндөрлөлөө. Бага хурал “Хотын хөгжил - эрх зүйн орчин”, “Хотын хөгжил - инноваци”, “Хотын хөгжил - эдийн засаг” гэсэн салбар хуралдаануудаар үргэлжилж байна.

    Олон улсын бага хуралд үндэсний болон гадаадын 200 орчим эрдэмтэн судлаачид, зочид төлөөлөгчид оролцлоо. Хуралд оролцож буй гадна, дотны төлөөлөгчдөд зориулан Нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар, Хот төлөвлөл, ерөнхий төлөвлөгөөний газар хамтран үзэсгэлэн гаргалаа. Үзэсгэлэнд Монголын уламжлалт ёс, зан заншил, түүх соёл болон Улаанбаатар хотын үе үеийн ерөнхий төлөвлөгөөг дэлгэн тавьжээ. Мөн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох 3D проектороор өнөөдрийг хүртэлх Монгол Улсын түүхийг харуулсан сонирхолтой бичлэгийг үзүүлсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Богд хааны ордон музейн шувууны чихмэлүүдийг сэргээн засварлажээ
    2017 оны 5 сарын 04
    Богд хааны oрдон музей болон ХБНГУ-ын Гөрлиц хотын Зенкенберг (Schenkenberg)-ийн Байгалийн түүхийн музейн хооронд байгуулсан хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийн хоёрдугаар шатны ажил явагдаж дуусчээ.

  • Т.Чахар Азийн аварга боллоо
    2017 оны 5 сарын 04
    Индонез Улсад пауэрлифтингийн насанд хүрэгчид, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 1-5-ны өдрүүдэд болж байна. Тус тэмцээнд Монголын пауэрлифтингийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгын удирдлага дор манай 14 тамирчин хүч үзэж байна.
  • ”Улаанбаатар марафон-2017” энэ сарын 20-нд болно
    2017 оны 5 сарын 04
    Нийслэлийн Засаг даргын 2017.03.17-ны өдрийн А/147-р захирамжаар жил бүрийн 05-р сарын 3 дахь 7 хоногийн Бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих автомашингүй өдөр болгож, ”Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийг зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн.



    Эх орондоо гүйлтийн спортыг хөгжүүлэх, нийслэл хотоо дэлхийн улс орнуудад сурталчилах, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж зорилгодоо хүрэх тэсвэр хатуужилтай болгон бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжил олгон төлөвшүүлэхэд энэхүү гүйлтийн гол зорилго оршиж байгаа юм.

    Марафон гүйлтийн нээлтийн ажиллагаа 5 дугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагт Д.Сүхбаатарын талбайд болно.

    Уг гүйлтээр хичээллэгч болон сонирхогчдын дунд гэсэн хоёр төрлөөр зохион байгуулах юм. 18-аас дээш настай марафон гүйлтээр хичээллэгчдийн дунд хагас болон бүтэн марафон гүйлтийн тэмцээнийг зохион байгуулна. 10000 м-т 18-аас дээш насныхан оролцоно.

    Сонирхогчдын гүйлтийг 4 насны ангиллаар 3 зайд зохион байгуулна.

    - 5000 м 12-17, 18-35, 36-54, 55-аас дээш нас /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/

    - 1.5 км Гэр бүлийн гүйлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэд (тэргэнцэртэй, хараагүй)
  • Сонгуулийн ерөнхий хороо хуралдав
    2017 оны 5 сарын 04
    Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороо өнөөдөр /2017-5-4/ хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой зарим асуудлыг хэлэлцэж зохих шийдвэр гаргалаа. Тухайлбал, Аймаг, дүүргийн сонгуулийн хороодын дэргэд ажиллах Мэдээллийн технологийн баг байгуулах асуудлыг хэлэлцэв. Нийт мэдээллийн технологийн 30 багт 140-өөд хүн сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалтыг хариуцан ажиллах юм гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
  • 157 хүмүүжигчийг мэргэжилтэй болгожээ
    2017 оны 5 сарын 04
    ШШГЕГ-ын харьяа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв нь 2017 оны эхний 5 сарын байдлаар нийт 157 хүмүүжигчийг өрөг угсрагч, тогооч, засал чимэглэлч, гагнуурчин, цахилгаанчин, бетон арматурчин мэргэжлээр сургалтад хамруулж, чадамжийн гэрчилгээ олгожээ.
    Мөн эмэгтэйчүүдийн хорих буюу 407 дугаар ангид маникюр, үсчин, гоо сайханч мэргэжлээр 30, Хорих 421 дүгээр ангид компьютерын программистын чиглэлээр 22, Хорих 415, 425 дугаар ангиудад хүнд машин механизмын операторчин, засварчин мэргэжлээр 87 хүмүүжигчийг тус тус сургалтад хамруулж байна.
    Сургалтад хамрагдсан хүмүүжигчдэд чадамжийн гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх олгох юм.
  • Төв талбайд элэгний В, С вирусийг үнэ төлбөргүй оношилно
    2017 оны 5 сарын 04
    ”Элэг бүтэн Монгол” Үндэсний хөтөлбөрийн нээлт маргааш /05.05/ төв талбайд 11.00 цагаас болох бөгөөд дээрх насны иргэд
  • Монгол залуу галд түлэгджээ
    2017 оны 5 сарын 04
    Өмнөд Солонгос улсын Гуангжү хотын нэгэн хорооллын гурван давхар барилгад энэ сарын 2-ны өглөөний 11.00 цагийн орчим гал гарсан байна.

  • Сэрэмжлүүлэг: Хүүхдүүд түлэгдсээр байна
    2017 оны 5 сарын 04
    Энэ сарын 2-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын хоёр болон найман настай хоёр хүүхэд түлэгдэж ГССҮТ-д хүргэгдэн иржээ.
  • Нийслэлийн Засаг дарга Улаан-Үд хотын даргатай уулзлаа
    2017 оны 5 сарын 04
    “Хотын хөгжил – Шинжлэх Ухаан - Технологи” сэдэвт олон улсын бага хуралд оролцож буй хотуудын дарга нартай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ганцаарчлан уулзаж байна.
  • Хүнсний ногооны үнэ 10-30 төгрөгөөр өсчээ
    2017 оны 5 сарын 04
    Махны дундаж үнэ

    2017 оны 5-р сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7255 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8210 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.7 хувиар буюу 290 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 2.2 хувиар буюу 200 төгрөгөөр тус тус өссөн байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6500 төгрөг, харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.6 хувиар буюу 120 төгрөгөөр, хонины цул махны үнэ 1.2 хувиар буюу 90 төгрөгөөр буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна.

    Гурилын үнэ

    2017 оны 5-р сарын 1-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 900-1300 төгрөг, 2-р зэргийнх 749-850 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1140-өөс 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

    Төмс, хүнсний ногоо

    2017 оны 5-р сарын 1-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 1.1 хувиар буюу 10 төгрөг, байцаа 1.4 хувиар буюу 25 төгрөг, хятад сонгино 2.0 хувиар буюу 30 төгрөгөөр тус тус өссөн байна.
2243 2244 2245 2246 2247 2248 2249
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
    12 цаг 9 мин
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    14 цаг 34 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    14 цаг 48 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    15 цаг 3 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    15 цаг 7 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    15 цаг 42 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    16 цаг 7 мин
  • ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
    16 цаг 23 мин
  • С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
    16 цаг 32 мин
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
    17 цаг 17 мин
  • Ариана Гранде өөрийг нь шүүмжилдэг олон нийтээс холдож, амгалан амьдрах замыг сонгожээ
    17 цаг 27 мин
  • Шинэ Зеланд англи хэлийг албан ёсны гурав дахь хэлээр хуульчиллаа
    17 цаг 35 мин
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
    17 цаг 48 мин
  • Мексикээс АНУ-д хүнсээр дамжсан гэж үзэж буй үхлийн аюултай Cyclospora паразитын халдвар
    19 цаг 3 мин
  • Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
    19 цаг 38 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    19 цаг 55 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    20 цаг 14 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    20 цаг 21 мин
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    Уржигдар 21 цаг 44 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    Уржигдар 17 цаг 51 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК