-
2017 оны 5 сарын 04
Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Номхон далайн цэргийн командлалтай хамтран Өмнөговь аймагт зохион байгуулж байгаа “Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
-
2017 оны 5 сарын 04
Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт цасан болон шуурга, үер, газар хөдлөлт, уул уурхайн осол, ган, цөлжилт зэрэг томоохон осол, аюулт үзэгдэл тохиолддог. Тус аймаг нь Алтайн уулсын үргэлжлэл Говь гурван сайхан уулын бэлд газар хөдлөлтийн идэвхитэй бүс нутагт оршдог.
Мөн 1980 оноос өмнө баригдсан хуучин, газар хөдлөлтийн нөлөөллийн инженерийн тооцоололгүй баригдсан барилгууд их байдаг, 6-7 магнитудын газар чичирхийлэлтийг тэсвэрлэх чадваргүй зэрэг нь олон хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулдаг байна.
Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн чичирхийлэл нэмэгдэж байгаа аж. Тухайлбал, 2016 оны 11 дүгээр сард Цогтцэций суманд 24 цагийн дотор 0.7-3.8 магнитудын хүчтэй 52 удаагийн газар хөдлөлт чичирхийлэл мэдрэгджээ.
Түүнчлэн тус аймаг нь урд талаараа БНХАУ-тай хиллэж Гашуун сухайт, Шивээ хүрэнгийн хилийн боомтуудтай учраас олон улсын хөл хориот өвчний халдвар тээгч орж ирэх магадлалтай аж.
Сүүлийн таван жилийн байдлаар тус аймагт гарсан аюулт үзэгдэл, ослын улмаас 70 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 04
Өнөөдөр 29 дүгээр сургуулийн сурагчдын эцэг эхийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Тэд хүүхдүүдийнхээ боловсрол санаа зовж байгаагаа уламжилсан юм.
-
2017 оны 5 сарын 04
Дөрвөн настай дагавар охиноо хөнөөсөн хэргээр ял сонссон Г.Маралмаа хэргийн материалтай танилцах явцдаа хүчиндүүлсэн гэх гомдол гаргасан талаар бид мэдээлсэн.
-
2017 оны 5 сарын 04
“Бөмбөгөр” худалдааны төвд харгалзах хүнгүй, ганцаараа явж буй охины зураг өнгөрсөн сард олон нийтийн сүлжээгээр тарсан. Уг мэдээллийн дагуу
-
2017 оны 5 сарын 04
Нийслэл хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулах зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө гудамж, зам, талбайг хянах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор камерын хяналтын удирдлагын нэгдсэн төв бүхий “Аюулгүй хот” төсөл хэрэгжүүлэхээр тусгасан.
Тус цагдаагийн газраас төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Эргүүл”, “Телекамер”, “Гэмт хэргийн хяналтын цогц систем” дэд хөтөлбөрүүдийг боловсруулан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж, 62 дугаар тогтоолоор батлууллаа.
Гэмт хэргийн статистик мэдээллээс харахад 2016 онд улсын хэмжээнд 27 мянга гаруй гэмт хэрэг бүртгэгдсний 65.9 хувь буюу 17909 гэмт хэрэг нийслэл хотод бүртгэгдсэн байна.
Нийслэл хот сая гаруй хүн амтай том хот болж байгаа тул гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, орчин үеийн техник технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, камерын хяналтыг өргөжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.
Иймд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажлыг олон улсын цагдаагийн байгууллагын жишигт хүргэж, эргүүлийн үйл ажиллагаа, зохион байгуулалтыг боловсронгуй болгож цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор “Эргүүл” дэд хөтөлбөр,
Нийслэл хотод ашиглагдаж байгаа болон цаашид шинээр суурилуулах теле хяналтын камерыг нэгдсэн системд оруулж, мэдээллийг өргөн хүрээнд зохистой ашиглах зорилгоор “Телекамер”,
Гэмт хэргийн хяналтын цогц системийг ашиглан гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгдэж байгаа газрыг тодорхойлж, гэмт хэрэгтэй тэмцэх оновчтой арга, тактикийг төлөвлөн хэрэгжүүлж гэмт хэргийн гаралтыг бууруулахад зорилгоор “Гэмт хэргийн хяналтын цогц систем” дэд хөтөлбөрүүдийг батлуулан ажиллаж байна.
Хөтөлбөрийн үр дүн:
Гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг “Гэмт хэргийн цахим зураглал”-аар үнэлж дүгнэн, гэмт хэрэг ихээр үйлдэгддэг эмзэг цэгүүдийг хяналтад авч, урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулж, камержуулна
Цагдаагийн байгууллагын эргүүлийн үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэж, иргэдээс цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах ажиллагаа сайжирна.
Телекамерын хяналтын удирдлагын төвтэй болж, телехяналтын камерын хэвийн үйл ажиллагаа хангагдана.
Нутгийн захиргааны байгууллагуудыг шуурхай мэдээллээр хангах боломж бүрдэж, гудамж талбай, олон нийтийн газар үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээллийн дагуу шуурхай очих нөхцөл бүрдэнэ.
Эргүүлийн алба хаагчдын мэдлэг, мэргэжлийн ур чадвар сайжирч, албаны шуурхай байдал хангагдан ажлын бүтээмж дээшилж, цагдаагийн байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар дээшилнэ гэж нийслэлийн Цагдаагийн газраас мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 04
Дорноговь аймгийн нутгийн төв болон өмнөд хэсгээр өчигдөр хүчтэй шороон шуурга шуурлаа. Тус аймгийн УЦУОША-наас авсан мэдээллээр Сайншанд, Айраг, Өргөн, Эрдэнэ, Хөвсгөл, Хатанбулаг сумын нутагт үзэгдэх орчин 50 метрээс дотогш орж харанхуйлсан байдал үүссэн байна.
-
2017 оны 5 сарын 04
Г.Маралмаа ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа. Тэгвэл тэрбээр цагдаагийн албан хаагчид хүчиндүүлсэн хэмээн гомдол гаргажээ.
-
2017 оны 5 сарын 04
НИТХ, НЗДТГ болон Шинжлэх ухааны академи, Удирдлагын академи, МУИС, Монголын хотуудын холбоо хамтран зохион байгуулж буй “Хотын хөгжил-Шинжлэх ухаан, технологи” сэдэвт олон улсын бага хурал ШангриЛа зочид буудлын их танхимд өнөөдөр эхэллээ. Энэхүү бага хурлыг анх 2009 онд Монголын хотуудын холбоо ШУА-тай хамтран хотын хөгжлийн талаар эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан байдаг. Хурлаар хотын хөгжил, төлөвлөлт, хот байгуулалтыг шинжлэх ухаанд суурилан, дэвшилтэт технологийг ашиглаж өрнүүлэх нь зүйтэй гэж үзэж, эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн, бүтээлч санаачилгыг үйл ажиллагаандаа тусгаж ажиллахыг зорьжээ. Хотын хөгжлийн асуудалд шинжлэх ухааны, технологийн шийдлийг нэвтрүүлэх бага хурлыг дахин сэргээж, энэ онд олон улсын хурал хэлбэрээр зохион байгуулахаар хотын удирдлага шийдвэрлэсэн байна.
Олон улсын бага хурлыг нэгдсэн хуралдаан, 3 салбар хуралдаантайгаар зохион байгуулах аж. Мөн “Хот байгуулалт, аялал жуулчлал” сэдэвт үзэсгэлэнг энэ үеэр дэлгэн үзүүлэх юм байна. “Хотын хөгжил-эрх зүйн орчин”, “Хотын хөгжил-инноваци”, “Хотын хөгжил-эдийн засаг” гэсэн гурван салбар хуралдаан явагдах юм. Энэ удаагийн олон улсын бага хуралд үндэсний болон гадаадын нийт 200 орчим эрдэмтэн судлаачид, зочид оролцож байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 04
Нийслэл хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулах зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө гудамж, зам, талбайг хянах,
-
2017 оны 5 сарын 04
Тээврийн прокурорын газраас ”Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨӨАТҮГ-т шалгалт хийжээ.
-
2017 оны 5 сарын 04
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд болон компани, аж ахуйн нэгж, ТББ-ын ажилтан, албан хаагчид, нийслэлийн ард иргэд, оюутан залуусыг цусаа хандивлаж эрдэнэт хүний амийг аврах уриалга гаргалаа. Уриалгын дагуу ирэх сарын 14-нийг хүртэл нийслэлийн төр, захиргааны байгууллагууд цусаа хандивлах болжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 04
Авто тээврийн үндэсний төвөөс энэ сарын эхний хагасын дунд үеэр ихэнх нутгаар салхи 18 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч сэрүүснэ хэмээн анхаарууллаа.
-
2017 оны 5 сарын 04
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Шөнөдөө Дорноговь, Сүхбаатарын нутаг, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна.
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө шөнө төв болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас, цас орно. Маргааш өдөр нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай, нийт нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна.
2017 оны 05 дугаар сарын 03-ны 20 цагаас 05 дугаар сарын 04-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 7-12 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг хур тунадас орно. Өдөртөө үүл багасна хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 6-8 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Дорноговийн нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 5-10 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.
2017 оны 05 дугаар сарын 05-наас 05 дугаар сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
5-нд нутгийн зүүн хэсгээр, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 5-нд говь талын нутгаар, 8-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дулаарч Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.
-
2017 оны 5 сарын 03
Манай Улсын нийт хүн амын 35.5 хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг. Хөдөлмөрийн насны иргэдийн 55 хувийг бүрдүүлдэг ба 2016 оны байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.1 хувь нь дээрх насны залуучууд байгаа юм. Их дээд сургууль төгссөн залуусын 21.7 хувь нь буюу 5 төгсөгч тутмын 1 нь ажлын байртай болдог гэсэн судалгаа байдаг. Энэ тоог ихэсгэх зорилгоор шинэ төгсөгч нарт зориулан МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж ажил олгогч байгууллагуудтай хамтран “Төгсөгч-2017” хөдөлмөрийн яармагийг 4 дэхь жилдээ зохион байгуулах гэж байна.
Хөдөлмөрийн үзэсгэлэн яармагт 40 гаруй ажил олгогч байгууллага, 1200 гаруй ажлын байртай оролцох юм. Энэ үеэр шинэ төгсөгч нарт ажлын байрны мэдээллүүд, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, ажил байранд бүртгүүлэх, ярилцлагад орох зэрэг боломжийг олгоно.
Энэ үеэр ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, хувь хүний хөгжлийн чиглэлээр илтгэл лекцүүдийг зохион байгуулна. Мөн шилдэг CV шалгаруулах уралдааныг зохион байгуулж байгаа юм байна. Тус уралдаанд 2017 онд их дээд сургуулиа төгсөж байгаа залуучууд өөрийн CV-гээ бичиж, илгээх юм. Шилдэг 3 CV-ний эзнийг шалгаруулах бөгөөд ажлын байрны урилга, мөнгөн шагнал, зөөврийн компьютер, ухаалаг утасны шагналтай юм байна.
“Төгсөгч -2017” хөдөлмөрийн яармаг 2017 оны 5-р сарын 18-ны өдөр МЗХ-ны гадна талбайд 10-18 цагийн хооронд болно.
-
2017 оны 5 сарын 03
Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан байгалийн аюултай үзэгдэл болж, бүх сумдын нутгаар салхины хурд ширүүсэн зарим үед 16-24 м/с хүрч, үзэгдэх орчин хязгаарлагдаад байна.
Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай хуралдан Ус, цаг уур, орчны шинжилгээний албаны мэдээллийг сонслоо.
Булган, Номгон сумдад салхины хурд 24 м/с хүрч шуурсан байна. Цаг уурын байгууллагаас өгсөн мэдээллээр салхины хурд зарим үед 26-28 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байгаа юм байна.
Онцгой комиссын хурлаас аймгийн хэмжээнд ЕБС-ийн өнөөдрийн хоёрдугаар ээлжийн хичээлийг оруулахгүй байх шийдвэрийг гаргалаа. Мөн Цогтцэций сумаас Ханбогд сумын нутагт байрлах Гашуун сухайтын боомт руу нүүрс тээвэрлэх замын хөдөлгөөнийг 20:00 цаг хүртэл зогсоолоо.
Цаг агаарын аюултай үзэгдэлтэй холбогдуулан ард иргэд, малчдыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хол, ойрын замд гарахдаа автомашин, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж зорчих, аюулгүй байдлаа хангахыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Салхины хурд маргаашдаа буурч, 10-12 м/с хүрэх, зарим сумдад хур тунадас орох төлөвтэй байгаа юм байна.
Цаг агаарын аюулт үзэгдэлтэй холбогдуулан Даланзадгад сумын хээрийн дадлага сургуулийн талбайд зохион байгуулж байсан “Говийн чоно-2017” олон улсын дадлага сургуулийн үйл ажиллагааг хээрийн нөхцөлд явуулах боломжгүй болсон тул аймгийн нутгийн удирдлагын танхимд хийхээр шилжүүлээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 03
Замын цагдаагийн албаны Орон нутгийн хяналтын хэлтсээс Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд ”Dahua” маркийн зөөврийн хурд хэмжигч багажийг ашиглан хяналт шалгалтыг явуулж байна.
Улсын болон орон нутгийн замд гарч буй зам тээврийн ослын дийлэнх хувийг жолооч нар замын нөхцөлд хурдаа зөв тохируулаагүй, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийснээс шалтгаалж байна.
Иймд хөдөлгөөнд оролцогч жолооч та ”Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэхгүй, хамгаалах бүсийг хэрэглэн” замын хөдөлгөөндөө соёлтой, сахилгатай оролцоно уу гэж ЗЦА-аас мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 03
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Австралийн эмэгтэйчүүд, охидын асуудал хариуцсан сайд хатагтай Шаром Стоуныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Австрали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд John Langtry, Австралийн Гадаад хэрэг худалдааны яамны Жендерийн газрын дарга Amy Haddad, Улаанбаатар хотоос нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Төсөл хөтөлбөр хамтын ажилгааны тасгийн дарга И.Батхүү болон харьяа газрын дарга нар оролцов. Тэд жендерийн тэгш байдал, шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн дуу хоолойг нэмэгдүүлэхэд Улаанбаатар хотын зүгээс хэрхэн ач холбогдол өгч ажиллаж байгаа, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, эмэгтэйчүүдийн бизнес инкубатор төсөлд хот хэрхэн оролцож, дэмжин ажиллаж буй талаар зэрэг сэдвийн хүрээнд ярилцсан юм.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Таныг хүрэлцэн ирсэн явдалд талархаж байна. Би нийгмийн асуудлын хажуугаар Жендерийн хороог хариуцаж ажилладаг. Энэ чиглэлээр та бүхнээс суралцах, хамтарч ажиллах төслүүд нэлээн их байгаа гэж бодож байна. Улаанбаатар хотод төвлөрөл их, Хөдөө орон нутгаас их дээд сургуульд сурахаар ирж байгаа залуучуудын ихэнх нь эмэгтэйчүүд. Хөдөлмөрийн насны хүмүүсийн нэлээн ихэнх нь гадаад орнуудад ажиллахаар цагаачилсан. Энэ мэт байдлаас болоод Улаанбаатар хотод жендерийн тэгш бус харьцаа үүсч улмаар архидалт, өрх толгойлсон эмэгтэйчүүд, ажилгүйдэл, ядуурал зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд нэмэгдсэн. Нийслэлд бид зөв бодлого барих, төрийн түвшинд өрх толгойлсон эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ асарч байгаа эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг шийдэх нь чухал байгаа юм. Мөн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь бидний баримталж буй бодлого. Энэ талд таныг тусалж дэмжин гэдэгт найдаж байна” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 03
Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн дунд суудлын хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хяналтын шатны шүүхийн шүүгчид тавьсан зарим болзол, шаардлага нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
Үндсэн хуулийн цэц дээрх маргааныг хэлэлцээд, Улсын дээд шүүх нь шүүхийн эцсийн шийдвэрийг гаргах, хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар хийх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг учир тус шүүхийн шүүгчдийг өндөр мэдлэг, туршлага бүхий хуульчдаас бүрдүүлэхийн тулд шүүгчид тавих нийтлэг болзол, шаардлагаас гадна хуулиар нэмэлт шаардлага, шалгуур тогтоож болно гэж үзлээ. Тиймээс Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтаар өмгөөлөгч, шүүгч, прокурор, эсхүл хууль зүйн сургуульд арваас доошгүй жил багшаар ажилласан байх болзол шаардлагыг хяналтын шатны шүүхийн шүүгчид тавьсан нь Үндсэн хуулийг зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргалаа.
-
2017 оны 5 сарын 03
Жил бүрийн тавдугаар сарын 3-ныг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ. Нийслэлийн удирдлагууд энэхүү өдрийг тохиолдуулансэтгүүлчдийн гурван үеийн төлөөллийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хүндэт ерөнхийлөгч, ахмад сэтгүүлч Ц.Дашдондовыг нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагнасан юм.Ахмад сэтгүүлч Ц.Дашдондов нийслэлийн дээд одонгоор шагнагдсан хамгийн анхны сэтгүүлч болж байгаа юм байна.
Ахмад сэтгүүлч Ц.Дашдондов“Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 26 дахь удаагаа тэмдэглэж байна. Анх Монгол Улсад Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг батлуулахад одоогийн хотын дарга С.Батболд онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн юм. Тэрбээр Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Олон нийтийн радио телевизийн тухай хууль, Мэдээлэл олж авах эрх чөлөөний тухай хуулиудыг батлахад үнэтэй хувь нэмэр оруулсан хүн.Одоо манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль 1998 онд батлагдаж байсан. Та бүхэнд хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе”хэмээлээ.
Нийслэлийн удирдлагууд МСНЭ-тэй хамтран шат дараатайгаар олон ажил зохион байгуулж байна. Өнөөдрийн уулзалтаар сэтгүүлчдийн өмнө тулгараад буй асуудлуудыг ярилцан хэрхэн шийдэх талаар шийдэлд хүрэхийг зорьж байгаа юм.
НИТХ-ын дарга Ц.Сандуй өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн сэтгүүлчид болон хэвлэл мэдээлийн байгууллагын төлөөллүүдэд баяр хүргээд “Бид бүхэн нийслэлийн иргэдийг сайн сайхны төлөө хамтран ажиллах ёстой. Нийслэлд хийж бүтээж байгаа маш олон ажил байна. Энэ бүгдийг нийслэлийн иргэдэд үнэн бодиттойгоор түргэн шуурхай хүргэдэг, мөн төр, иргэнийг холбож өгдөг гүүр нь хэвлэл мэдээллийнхэн юм. Хотын хөгжилд иргэн бүрийг татан оролцуулах үйл хэрэгт бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе” хэмээлээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид “Нийслэлийн шинэ удирдлагууд ажлаа хүлээж авсан даруйдаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөлтэй өргөн бүрэлдэхүүнтэй уулзаж, бүх харьяа газар агентлагуудын удирдлагуудыг танилцуулсан. Нийслэлийн төр захиргааны байгууллагууд ил тод нээлттэй байхаа хэвлэл мэдээллийнхний өмнө илэрхийлж байсан. Энэ бол маш том соёл, жишиг байсан. Нийслэлээс өөр яам, төрийн захиргааны байгууллага ингэж нээлттэй, харилцан хүндлэлтэй ажиллана гэдгээ илэрхийлж байгаагүй. Нийслэлийн удирдлагууддаа талархснаа илэрхийлье” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.