-
2017 оны 4 сарын 17
Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас баталсан 2016-2017 оны сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөны дагуу Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд 311,
-
2017 оны 4 сарын 17
Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн хэд хэдэн ноцтой ослууд гарчээ.
-
2017 оны 4 сарын 17
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр Шадар сайдын өрөөнд болох гэж байна.
Өнөөдрийн зөвлөлийн ээлжит хурлаар, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний нэгдүгээр улиралд хийж байгаа ажлын явцыг танилцуулна.
Мөн “Газар хөдлөлтөд тэсвэртэй, аюулгүй орчин болох” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн явц, болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журмын төсөл боловсруулах ажлын хэсгийн ажлын явцыг танилцуулах юм.
Аймгуудад газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөл байгуулах ажлын явцын танилцуулгыг хийх юм байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 17
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран зохион байгуулж буй Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн улсын зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.
-
2017 оны 4 сарын 17
Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөнийхөн өнгөрөгч бямба гарагт хоёр дахь жагсаалаа хийж, улмаар суулт зарлаад буй. Тэд төр, засгийн шахалт, дээрээс үүрэг чиглэл авсан хууль хяналтынхны дарамт, хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн үйлдлүүд байгаа учраас НҮБ-д хандаж, асуудлыг олон улсын анхааралд хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
-
2017 оны 4 сарын 17
“Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн ээлжит хурал 11:00 цагт Шадар сайдын өрөөнд болно.
-
2017 оны 4 сарын 17
Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст ”Урт цагааны автозогсоолын орчим согтуу хүн танхайраад байна”
-
2017 оны 4 сарын 17
Улаанбаатар хот, 4-р сарын 14. Өнөөдөр Вагнер Ази компаниас нийслэлийн хамгийн өндөр агаарын бохирдолтой газруудын нэг Баянзүрх дүүргийн 3 цэцэрлэгт агаар шүүгч хүлээлгэн өглөө.
Улаанбаатар хот гадаад орчны агаарын бохирдлын хэмжээгээрээ ДЭМБ-ын заасан жилийн дундаж нарийн ширхэглэгт тоосонцорын (PM2.5) зөвлөмж хэмжээнээс 7 дахин их байна. Агаарын бохирдлоос үүсэх сөрөг нөлөө хүүхдийн эрүүл мэндэд илүү ноцтой байх бөгөөд цаг алдалгүй арга хэмжээг авах шаардлагатайг өнгөрсөн онд НҮБ-ын Хүүхдийн Сангаас гаргасан тайланд онцолсон билээ. 2015 онд зөвхөн Улаанбаатар хотод 5 хүртэлх насны 435 хүүхэд хатгалгааны улмаас энджээ. Ханиад хүндэрч, хатгалгаа болоход нөлөөлдөг нэг гол хүчин зүйл бол агаарын бохирдол юм. Цаашлаад ургийн өсөлт зогсох, дутуу төрөх, амьсгалын замын хурц үрэвслээр өвдөх зэргээр агаарын бохирдол эрүүл мэндэд ноцтой хор уршиг үзүүлдэг талаар дээрх судалгаанд дурьдсан байна.
Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээгээ эрчимжүүлж байгаа энэ үед НҮБ-ын Хүүхдийн Сан агаарын бохирдлын хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулах бодлогын шийдвэрт шаардлагатай баримт нотолгоог бий болгоход Засгийн газрыг дэмжин ажиллаж байна.
Мөн хүүхэд рүү чиглэсэн компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийнхэнд дэмжлэг үзүүлэх, компаниуд тухайн орон нутаг, байгал орчиндоо эерэг хувь нэмэр оруулахад нь туслах чиглэлд НҮБ-ын Хүүхдийн Сан анхаарч ажилладаг. Энэ ажлын хүрээнд Вагнер Ази компаниас Баянзүрх дүүргийн цэцэрлэгүүдэд бэлэглэж буй агаар шүүгчийн ачаар 800 гаруй хүүхэд цэвэр агаараар амьсгалах боломжтой боллоо.
“Цэцэрлэг нь цэвэр агаартай болсноор энэ хүүхдүүд эрүүл саруул өсч, тоглож наадах, сурч боловсрох, ирээдүйдээ хүссэн зүйлдээ хүрэх магадлал нь бага ч болов нэмэгдэж байна. Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахад далайцтай арга хэмжээнүүд авч эхлээд байгаа. Тэгвэл агаарын бохирдлоос хүүхдийнхээ эрүүл мэндийг яг одоо хамгаалахын тулд бид наад захын чадах зүйлээ хийх хэрэгтэй байна. Вагнер Ази компанийн энэ санаачилга хүүхдийн сайн сайхны төлөө бодитой хувь нэмэр оруулахыг хүсч буй бусад компаниудад үлгэр жишээ болно гэдэгт найдаж байна” гэж Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Роберто Бэнес онцлов.
Ирэх 2 жилийн хугацаанд НҮБ-ын Хүүхдийн Сан, Вагнер Ази компани хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, Монголын хүүхдийн сайн сайхны төлөө, тэр дундаа агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулах чиглэлд олон ажил хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
-
2017 оны 4 сарын 17
БНАСАУ олон улсын хамтын нийгэмлэгийн анхааруулгыг үл харгалзан, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг зөрчин удаа дараа цөмийн туршилт хийж, баллистик пуужин харван бүс нутгийн аюулгүй байдлыг тогтворгүйжүүлж буй үйлдлийг Монгол Улс эрс эсэргүүцэж байна.
Зүүн хойд Азийн бүс нутагт үүссэн хурцадмал байдлыг даамжруулахаас зайлсхийж, асуудалд хүлээцтэй хандаж, аливаа маргааныг гагцхүү яриа хэлэлцээний замаар зохицуулахыг холбогдох талуудад уриалж байна.
Монгол Улс Солонгосын хойг цөмийн зэвсгээс ангид байх ёстой гэж үздэг. ЗХА-ийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад яриа хэлэлцээний бүхий л боломжит суваг, механизмыг ашиглан, “Улаанбаатарын яриа хэлэлцээ” зэрэг санаачилгаар дамжуулан цаашид ч хүч чармайлт гаргах болно.
-
2017 оны 4 сарын 17
10:50 цагт: 3х3 Азийн Оюутны аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль
-
2017 оны 4 сарын 17
Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу
-
2017 оны 4 сарын 17
НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдлаа.
-
2017 оны 4 сарын 17
Аргын тооллын 4 сарын 17, Сумьяа гараг. Билгийн тооллын 21,
-
2017 оны 4 сарын 17
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөөдөр Дорнодын нутаг, Сүхбаатарын зүүн хэсгээр цасан шуурга шуурна.
-
2017 оны 4 сарын 16
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан болон НИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын Нийгмийн
-
2017 оны 4 сарын 16
Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий прокурорын газрын Мансууруулах бодистой тэмцэх
-
2017 оны 4 сарын 16
Ослын шалтгаан одоогоор тодорхой болоогүй байгаа ч гранат дэлбэрсэн шалтгаан нь гадны хүчин зүйл нөлөөлсөн эсвэл зэвсэг хадгалалтын горим алдагдсан эсэхийг тогтоохоор хууль хяналтын байгууллагууд ажиллаж байна.
-
2017 оны 4 сарын 16
2017 оны 04 дүгээр сарын 17-ноос 04 дүгээр сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
-
2017 оны 4 сарын 16
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг өнөөдөр 19:35 цагаас Боловсрол телевизээр орон даяар шууд дамжуулна.
-
2017 оны 4 сарын 16
Төв аймгийн Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдарч байсан гурван хүүхэд хоолноос хордож, нэг нь нас барсан хэрэг гарсан билээ. Хоолонд хордсон хүүхдүүд нэг гэр бүлийнх бөгөөд бага нь зургаа, дундах нь 9, том нь дунд ангийн сурагч аж.