-
2017 оны 4 сарын 18
Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал автын осолд оржээ.
-
2017 оны 4 сарын 18
09:00 цагт: НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ) ба Байгаль орчин, Аялал жуулчлалын Яам (БОАЖЯ)-аас
-
2017 оны 4 сарын 18
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
-
2017 оны 4 сарын 18
2017.4.18, Мягмар гараг / Билгийн тооллын: 22
Хаврын дунд харагчин туулай сар
-
2017 оны 4 сарын 17
Иргэдийн зам, тээврийн осолд өртөхөөс сэргийлэхийн тулд нийслэлийн гурван байршилд гүүрэн гарц барьж, ашиглалтад оруулсан байдаг.
-
2017 оны 4 сарын 17
Авлигатай тэмцэх газар 2017 оны дөрөвдүгээр сарын 10-14-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 202 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ.
-
2017 оны 4 сарын 17
“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн
-
2017 оны 4 сарын 17
“Боловсролын тухай хууль”, Боловсрол соёл, Шинжлэх Ухааны сайдын 2008 оны “Төгсөлтийн арга хэмжээг зохион байгуулах тухай” 232 дугаар тушаал, болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн төгсөлтийн баярыг тэмдэглэх талаар зөвлөмжийг боловсруулжээ.
-
2017 оны 4 сарын 17
Ажлаас халагдсан эмэгтэй өөрийгөө шатааж амиа хорлосон харамсалтай хэрэг Завхан аймгийн Идэр суманд гарсан билээ.
-
2017 оны 4 сарын 17
Цаг агаарын тав хоногийн урьдчилсан мэдээллээр зарим нутгаар цасан болон шороон шуурга шуурахыг ЦУОШГ-аас анхааруулж байна.
-
2017 оны 4 сарын 17
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын нэрэмжит 2017 оны “Марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн” 2017 оны 04 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Тахир соёот дахь хээрийн сургалтын талбайд амжилттай явагдаж өндөрлөв.
-
2017 оны 4 сарын 17
Их засаг их сургуулийн төгсөх курсийн оюутан төгсөлтийнхөө баяраар нас баржээ.
-
2017 оны 4 сарын 17
Санхүүгийн зохицуулах хороо “Ипотекийн зээлийн даатгалын үйл ажиллагааны журам”-ын төслийг боловсруулжээ.
-
2017 оны 4 сарын 17
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 14 хоног тутамд зохион байгуулдаг “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагт өнөөдөр Сонгинохайрхан дүүргийнхэн оролцож мэдээлэл хийлээ. Төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, нээлтэй, түргэн шуурхай хүргэж байх үүднээс нийслэлийн есөн дүүргийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийдэг юм. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга О.Ганбаатар, Засаг даргын Тамгын газрын дарга М.Баяраа нар дүүрэгтээ хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.
Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд өнгөрсөн найман сарын хугацаанд гурван тэргүүлэх чиглэлийг тавьж ажилласан байна. Үүнд Засгийн газар, нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт багтсан сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, дүүргийн гэрэлтүүлэг болоод гудамж талбайн тохижилт, камержуулалтыг нэмэгдүүлэх, иргэдийг эрүүл, аюулгүй, хоггүй орчинд амьдруулах үүднээс гурван сарын аян зохион байгуулж ажилласан байна.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн “Толгойтын эцсээс Орбитын уулзвар хүртэл 3.6 км замыг энэ зундаа багтаан дуусгахаар ажиллаж байна. Мөн Үйлдвэрчний гудамжийг “Москва хороолол”-той холбох зам энэ жилээс эхлэн хийгдэж эхэлнэ. Ойрын хоёр жилдээ багтааж туслах замуудын ажил хийгдсэнээр Улаанбаатар хотын баруун чиглэл рүү чиглэсэн замын ачаалал буурах болно. Мөн сургууль, цэцэрлэгийн ачааллыг бууруулах арга хэмжээг авч байна ” хэмээлээ.
Тус дүүрэгт нийслэлийн төсвийн хөрөнгөөр 120 хүүхдийн ортой 41 дүгээр яслийн өргөтгөлийн ажил, концессын гэрээгээр 188 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийг хийж гүйцэтгэсэн. Мөн 20, 22-р хорооны цэцэрлэгийн барилгын ажил 60 хувьтай байгаа аж. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 3-р хорооны хуучин өрхийн эмнэлэг, 31-р хорооны ахуйн үйлчилгээний байруудыг засварлан цэцэрлэгийн зориулалттай болгосон байна. Мөн дүүргийн хэмжээнд байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй 13 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Байгаль орчны газарт хүргүүлсэн гэдгээ дүүргийн удирдлагууд хэлж байлаа.
“Сонгинохайрхан дүүрэг 32 хороотой. 15,000-аас дээш хүн амтай хоёр хороо байна. Хороодын хүн амын ачааллыг тэнцвэржүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор 10,000-аас дээш хүн амтай 9 хороог хуваах судалгааг гаргаж ИТХ-д хүргүүлээд байгаа. “Иргэдээ сонсъё” аян зохион байгуулж 32 хорооны 2500 орчим иргэний давхардсан тоогоор 490 орчим асуулт, саналыг бичгээр авч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажилласан. Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дэс дараатай шинэчлэх ажлын хүрээнд холбогдох мэргэжлийн байгууллагын үнэлэлт дүгнэлтийг гаргуулан иргэдээс санал авч хот төлөвлөлтийн газарт хүргүүлээд байгаа” хэмээн Засаг дарга Ж.Сандагсүрэн ярьж байв.
Сонгинохайрхан дүүрэг цаашид хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын аижл хийхээр төлөвлөсөн аж. Тухайлбал, Австри Улсын хөнгөлөлттэй зээлээр дүүргийнхээ нутаг дэвсгэрт 100 камер, 10.587 гэрэлтүүлэг хийхээр төлөвлөжээ. Гэрэл цахилгаанд холбогдоогүй 1300 айлыг нийслэлийн төсвийн санхүүжилтээр 100 хувь эрчим хүчинд холбох аж. Мөн 640 хүүхдийн суудалтай 104 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг энэ онд багтаан дуусгахаар төлөвлөжээ. Түүнчлэн 6, 25, 26, 32-р хороодод БНХАУ-ын буцалтгүй тусламжаар сургуулийн барилга шинээр барих ажлыг эхлүүлж ерөнхий боловсролын бүх сургуулийг хоёр ээлжээр хичээллэх боломжтой болгон анги дүүргэлтийн стандартыг мөрдүүлэхээр зорьж буй аж. Мөн 9, 62, 65, 76, 106, 107, 122-р сургуулийн өргөтгөлийн барилга, Ирээдүй цогцолборын бага сургуулийн давхарын өргөтгөлийн барилгын ажлуудыг конценсийн гэрээгээр эхлүүлэх юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 17
“Ард түмний онц түр зөвлөл” төрийн бус байгууллагаас зохион байгуулсан “Хуулиа дээдэлье, оффшорчдыг шалга”
-
2017 оны 4 сарын 17
1800-1969 дугаарын утсанд боловсролын байгууллагатай холбоотой гомдол, санал нилээдгүй ирсэн байна. Энэ асуудлаар болон цаг үеийн байдалтай холбогдуулан АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Г.Арсланхуягаас тодрууллаа.
-
2017 оны 4 сарын 17
60 тэрбумын буюу А.Ганбаатарын нэхэмжлэлтэй шүүх хурал энэ сарын 12-ны өдөр болох байсан ч хойшилжээ.
-
2017 оны 4 сарын 17
“Ард түмний онц түр зөвлөл” төрийн бус байгууллагаас зохион байгуулсан “Хуулиа дээдэлье, оффшорчдыг шалга” жагсаал, цуглааны дараах суулт эхэлж, хүйтэн, нойтон цементэн талбай дээр хөгшид, залуус холилдсон хэдэн хүн хоёр хонов.
-
2017 оны 4 сарын 17
Нийслэлийн ногоон бүсийн ойн сан бүхий газарт хууль зөрчин мод тайрч, бут, сөөг, торлог устгаж барилга барих, зөвшөөрөлгүй худаг гаргуулах тохиолдол гарч байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад дараах анхааруулгыг хүргэж байна.
-
2017 оны 4 сарын 17
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2017 оны үндсэн зорилтыг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах эрхзүйн орчин, байгууллагын стандартыг бий болгох, гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, улсын хяналт, шалгалтын үр дүнг дээшлүүлэх зорилгоор ОБЕГ-аас харьяа салбар, нэгжүүд, төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, улсын нөөцийн анги, салбаруудад иж бүрэн болон биелэлтийн шалгалт хийх нэгдсэн хуваарь батлагдлаа.