Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2282 2283 2284 2285 2286 2287 2288
  • Иргэдийн халаасыг нимгэлж, төрийн тансаглалыг нэмэгдүүлсэн төсвийн тодотголыг эсэргүүцлээ
    2017 оны 4 сарын 03
    Монгол Улсын Засгийн газраас “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ
  • Байлдааны туг гардуулан өглөө
    2017 оны 4 сарын 03
    Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал болон Агаарын цэргийн командлалын байлдааны тугийг гардуулах ёслолын
  • Шуурхай: Г.Дэнзэнд 3,6 жилийн хорих ял оноолоо
    2017 оны 4 сарын 03
    Г.Дэнзэнд 3,6 жилийн хорих ял
  • Хар тамхитай тэмцэх ажилд ТББ-уудын оролцоог нэмэгдүүлнэ
    2017 оны 4 сарын 03
    “Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажилд төрийн бус байгууллагын оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг нийслэлийн Цагдаагийн газрын хурлын зааланд үргэлжилж байна.
  • Шүүхэд эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем нэвтэрлээ
    2017 оны 4 сарын 03
    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг ”Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр /2017.04.03/боллоо. ”Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем”-ийг танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Шүүхийн ерөнхий зөвлөлд хүлээлгэн өгсөн энэхүү үйл ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн П.Батсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, ХЗДХ-ийн сайдын зөвлөх Н.Чинбат, Хууль сахиулах байгууллагуудын цахим мэдээллийн нэгдсэн төвийн төслийн багийн зохицуулагч Д.Соёл-Эрдэнэ нар оролцсон юм.

  • Шуурхай: Шүүх бүрэлдэхүүн тогтоолоо танилцуулах гэж байна
    2017 оны 4 сарын 03
    ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн, ”Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбог
  • Г.Ганбаяр шагналын таван ханатай гэрээ өндөр настанд бэлэглэв
    2017 оны 4 сарын 03
    Тэгвэл Г.Ганбаяр уг гэрээ дүүргийнхээ 25 дугаар хорооны өндөр настан Х.Мандахад бэлэглэж сэтгэлийн хандив өргөжээ.
  • Газар тариалангийн техник төхөөрөмжийг хэрэгцээтэй бүст хувиарлана
    2017 оны 4 сарын 03
    Дорнод аймгийн Халхгол сумын Загвар аж ахуйд хэрэглэгдэхгүй байгаа зарим трактор, техник төхөөрөмжийг Тариалан эрхлэлтийг
  • Нүхэнд хүүхэд унаж нас баржээ
    2017 оны 4 сарын 03
    Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлтэд устай нүхэд бага насны хүүхэд унаж нас барсан хэрэг гарчээ.
  • Дорнод, Сэлэнгэ аймагт ой хээрийн түймэр гарчээ
    2017 оны 4 сарын 03
    Хаврын улиралд хуурайшилт ихтэйгээс болж ой хээрийн түймэр гарах нь ихэсдэг билээ. Өнгөрсөн амралтын өдөр орон нутагт ой хээрийн түймэр гарчээ.

    Тодруулбал, Дорнод аймгийн Халх гол сумаас баруун хойшоо 40км-т орших Хөх өндөрийн овоо гэдэг газарт хээрийн түймэр гарч, ХЦ-ийн 0198-р ангиас 24 алба хаагч, 3 автомашин, 27гал унтраах хэрэгсэлтэй, Халх гол сумаас 23 иргэн,1 автомашин, 25 гал унтраах хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа талаар тус аймгийн ОБГ-аас мэдэгджээ.

    Мөн түүнчлэн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р баг Их өл мөн сумын Гонир 3-р баг Ар зүрх гэдэг газруудад ой хээрийн түймэр гарчээ. Галыг унтраахаар тус аймгийн гал унтраах 40-р анги болон байгаль орчны алба хаагчид унтраахаар явжээ.
  • Хаврын бүтээн байгуулалт Яармагийн гүүрийн барилгын ажлаар эхэллээ
    2017 оны 4 сарын 03
    Нийслэлийн 2017 оны бүтээн байгуулалтын ажил 1959 онд баригдаж ашиглалтад орсон Яармагийн гүүрийг засварлаж, шинэ гүүр барих ажлаар эхэлж байна. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжих “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн шав тавих ёслол өнөөдөр боллоо.

    Монгол Улсын Засгийн газар,Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дөрвөн жил хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон зорилтын нэг нь эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, ая тухтай үйлчилгээг үзүүлэх зам, тээвэр, логистикийн сүлжээг өргөжүүлэх юм. Уг зорилтын хүрээнд хэрэгжиж байгаа төслийн захиалагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын хөгжлийн газар, төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20-р товчоо групп корпораци ажиллаж байна. Хяналтын зөвлөх үйлчилгээг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Эс Ар Пи Консалтинг Монголиа” ХХК үзүүлж байна.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний менежментийг сайжруулах тулгамдсан асуудлын нэг нь гүүрний шинэчлэл, өргөтгөл, засварын ажил юм. Хотын гүүрнүүдийн ихэнх хувь нь 1960-1986 оны үед баригдаж , хагас зуун жил ашиглагдсан байгаа нь их засварт оруулах, шинэчлэлтийн ажил хийх зайлшгүй шаардлага тулгараад байгааг харуулдаг. Энэ чухал бүтээн байгуулалтын ажилд шаардагдах хөрөнгийг БНХАУ-ын “Хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт”-ээр хийхээр тохиролцоод байна. Уг хөнгөлөлттэй зээлээр Яармагийн шинэ гүүр барьж, хуучин гүүрийн засварлах ажил, Замын цагдаагийн газрын уулзварт гүүрэн гарц барих бүтээн байгуулалт, Туул гол дээгүүрх Баянзүрхийн 288 у/м болон Сонсголонгийн 289,4 у/м төмөрбетон гүүрүүд шинээр барих ажил, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын замын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөж шинэчлэх 4 том төслийн барилгын ажлыг тус тус эхлүүлнэ. 4 том төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын дүн 132.3 сая ам доллар болж байгаа юм.” гэлээ.

    Тэрбээр мөн “Хэдий эдийн засаг хүнд, хөрөнгө оруулалт чамлахааар байгаа ч гэлээ “Чамлахаар чанга атга” гэсэн өвгөдийн сайхан сургаалийн дагуу өөрт байгаа бүхий л нөөц бололцоог бүрэн дайчлан ажиллаж, нийслэл хот хаврын бүтээн байгуулалтын ажлаа өрнүүлж, богино хугацаанд иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэхийн төлөө бид ажиллаж байна. Нийслэл хотын замын байгууламжийн гол судас болсон гүүрнүүдийн барилгын шинэчлэл, өргөтгөлийн ажилд бид ирэх дөрвөн жилд ахиц авчирна.” хэмээв.

    Энэ онд нийслэлийн төсөв, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр:

    - Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1,4 км авто зам, 57 у/м гүүр,

    - Нарангийн гудамжнаас Орбитын гудамж хүртэлх 1,3 км авто зам,

    - Баянгол дүүргийн 3,4 дүгээр хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1,0 км авто зам,

    - Налайх дүүргийн Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны 1,4 км,

    - Хан-Уул дүүргийн Аялал жуулчлалын 2,05 км,

    - Зайсангийн авто замаас Зайсан толгойн урдуур Богд уулын арын авто замтай холбогдох 2,4 км авто замыг шинээр болон өргөтгөн шинэчлэх нийт 44,9 тэрбум төгрөгийн 39 төсөл, арга хэмжээ авч хэрэгжүүлж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, уулзварын нэвтрүүлэх чадварыг сайжруулахаар төлөвлөж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Айлын гэр дайрч хоёр хүний аминд хүрчээ
    2017 оны 4 сарын 03
    Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан хоёрдугаар багийн нутагт айлын гэр дайрч хүний аминд хүрч, гурван хүнийг гэмтээсэн ноцтой осол гарчээ.
  • Зургаан төрлийн татвар нэмэх заалтыг эгүүлэн татах шаардлага хүргүүлжээ
    2017 оны 4 сарын 03
    “Хүртээмжтэй хөгжил хүрээлэн” ТББ-аас 2017 оны төсвийн тодотголд тусгасан зургаан төрлийн татвар нэмэх заалтыг эгүүлэн татах шаардлагыг
  • Т.Цогт, Г.Маралмаа нарын шүүх хурал маргааш болно
    2017 оны 4 сарын 03
    Дөрвөн настай охин О-гийнхээ амь насыг хохироосон хэрэгт буруутгагдсан төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарыг шүүх хурал өнгөрсөн сарын 17-нд болох байсан ч хойшилсон байгаа. Хурал хойшлох болсон шалтгаан нь Г.Маралмаагийн өмгөөлөгч хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Иймд шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн өмгөөлөгчөөр хангуулах эрхийг хүндэтгэж шүүх хуралдааныг энэ сарын 4-нийг хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан юм.

    Тэгвэл тэднийг маргааш 10.00 цагт Баянзүрх дүүргийн шүүхэд шүүнэ.
  • Шар усны аюулаас 350 иргэнийг хамгааллаа
    2017 оны 4 сарын 03
    Цаг агаар дулаарч цас, мөс хайлж байгаатай холбогдуулан шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, үерээс хамгаалах далан шуудууг цэвэрлэхийг дүүргийн Онцгой комиссын дарга Д.Пүрэвдаваа холбогдох хэлтэс, албадад үүрэг болгосон юм. Үүрэг даалгаврын хүрээнд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, НҮГ-ууд болон хороод хамтран шар усны үерээс урьдчилан сэргийлэх шуурхай арга хэмжээг авч ажиллаж байна.

    Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд дүүргийн 12 дугаар хорооны УС-15, Эрдэнэтолгой орчмын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн далан суваг дүүрсэн. Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 12 албан хаагчид шуурхай арга хэмжээ авч ажиллалаа. Алба хаагчид 100 гаруй айл өрхийн 350 иргэнийг шар усны үерт өртөж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, далангийн хөрсний ус халихаас хамгаалж 0.2 км суваг шуудуу татах ажлыг хийж гүйцэтгэв.

    Түүнчлэн шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор үерийн хамгаалалтын барилга байгууламж, ус хуримтлагддаг гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойд хуримтлагдсан ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэсэн юм. Тухайлбал, 13, 14 дүгээр хорооны үерийн далан, “Сүнжин гранд” зочид буудлын усны суваг, 22 дугаар хорооны 9, 27 дугаар гудамжны жалга зэрэг нийт 12 байршлын 122.4 тн хог хаягдлыг ачиж тээвэрлэлээ гэж Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
  • Тост, Тосонбумбын нуруунд ашиглалтын лиценз эзэмшигч компанийн үйл ажиллагааг зогсоохыг хүсэв
    2017 оны 4 сарын 03
    00

    Өмнөговь аймгийн Гурвантэс сумын урд хэсэг бүхэлдээ уул уурхайн үйлдвэрлэлд нэрвэгдсэний улмаас нутгийн малчдын гол амьдрах бүс нутаг, ундны эх үүсвэр нь нутгийн хойд хэсэг буюу Тост, Тосонбумбын нуруу болоод байгаа талаар Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэцолмон, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн иргэдийн Хурлын Төлөөлөгч Б.Дэжид, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн иргэн С.Эрдэнэжаргал нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

    Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэцолмон “Тост, Тосонбумбын нуруу нь ирвэс, аргаль, янгир зэрэг нэн ховор амьтдын өлгий болоод зогсохгүй баянбүрд бүхий усны эх үүсвэр, ховор эмийн ургамлын диваажин болсон нутаг юм. Иймээс өнгөрсөн оны дөрөвдүгээр сард УИХ-аас Тост, Тосонбумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргаж, энэ оны гуравдугаар сард хилийн цэсийг тогтоосон билээ. Гэвч Тусгай хамгаалалтын хилийн цэсийг тогтоохдоо нүүрсний ордын ашиглалтын лицензтэй “Саудгобикоал транс” компанийн талбайг хамааруулаагүй. Үүгээр ч зогсохгүй тус компани техник хэрэгслээ байршуулж, кэмпээ байгуулж, газар шорооны ажлаа эхэлсэн нь нутгийн олны дургүйцлийг төрүүлж байна. Тиймээс Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосонбумбын нуруунд ашиглалтын лиценз эзэмшигч “Саудгобикоал транс” компанийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохыг шаардаж, сумын иргэд болон “Гурвантэс эх нутаг”, “Тост” ТББ-ын нийт 802 өргөдлийг Өргөдлийн байнгын хороонд хүргүүлээд байна” гэлээ.

    Гурвантэс сумын Тост багийн иргэдийн Хурлын Төлөөлөгч Б.Дэжид “Тус компанийн эзэмшиж буй талбай одоо ашиглалт явуулж буй дөрвөн нүүрсний уурхайтай тэнцэхүйц том хэмжээтэй аж. Хамгийн гол нь компанийн лиценз бүхий талбай болох Хуршуутын гол нь сумын байгалийн үзэсгэлэн бүрдсэн, баянбүрд олонтой нутаг юм. Энд булаг шанд, заг сухай, төрөл бүрийн эмийн ургамал нэн баялаг. Мөн сумын цорын ганц тариалангийн бүс нутаг энэ талбайд оршдог. Иймээс тус ордод олборлолт явуулснаар Гурвантэс сумын нийт иргэдийн ундны усны эх үүсвэр, ан амьтан, ургамлыг тэжээх булаг шанд, баянбүрд сүйдээд зогсохгүй энэ нь говийн бүс нутгийн эко системд ноцтой хохирол учруулах болно” гэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Сүхбаатарчууд сүр дуулиантай жагслаа
    2017 оны 4 сарын 03
    Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо “Сүхбаатарчуудын сонголтыг баталгаажуул” уриатай сүр дуулиантай жагсаал өнөөдөр боллоо.

    Сүхбаатарчууд 2016 оны Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулиар Дарьганга суманд үнэмлэхүй ялалт байгуулсан Паламын Мөнхжаргалын бүрэн эрхийг Сүхбаатар аймгийн МАН хүлээн зөвшөөрөхгүй байгааг эсэргүүцэн, хийсэн сонголтыг нь хүндэтгэн үзэж, баталгаажуулахыг МАН-ын дарга М.Энхболдоос шаардаж байгаа аж. Энэ удаагийн жагсаалд 2000 орчим хүн Сүхбаатар аймгийн сум тус бүрээс төлөөлөн оролцсон ба тэд сонголтыг нь баталгаажуулах 10 хоногийн хугацааг МАН-д өгч буйгаа мэдэгджээ.

    Сүхбаатарчууд сүр дуулиантай жагслаа

    Энэ хугацаанд сонголтыг нь баталгаажуулаагүй тохиолдолд өнөөдрийн жагсаалын хүчээ 10 дахин нэмж, Улаанбаатар хотод Сүхбаатарын талбайд жагсах гэнэ.

    Энэ удаагийн жагсаалд оролцогчид бүгд “СҮХБААТАРЧУУДЫН СОНГОЛТЫГ БАТАЛГААЖУУЛ” лоозонг гартаа барьжээ. Мөн жагсаал зохион байгуулалтын өндөр түвшинд болж байгааг онцлох хүмүүс олон байв.

    Сүхбаатарчууд сүр дуулиантай жагслаа

    Сүхбаатарчууд сүр дуулиантай жагслаа

    Сүхбаатарчууд сүр дуулиантай жагслаа

    Сүхбаатарчууд сүр дуулиантай жагслаа

    Сүхбаатарчууд сүр дуулиантай жагслаа

    Сүхбаатарчууд сүр дуулиантай жагслаа

    Сүхбаатар
  • Таван өдөр үргэлжилсэн шүүх хурал хуулийн байгууллагын үнэн төрхийг илчилнэ
    2017 оны 4 сарын 03
    ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тав дахь өдрөө үргэлжилж байна. Тус шүүх хурлыг нээлттэй явуулж байгаа.
  • Шуурхай: Шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахаар түр завсарлалаа
    2017 оны 4 сарын 03
    Шуурхай: Шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахаар түр завсарлалаа
  • БҮТ-ийн захирал Ж.Ган-Эрдэнэ: ЭЕШ-ын дүнгээ шалгалт өгсөн даруйдаа мэдэх боломжтой болно
    2017 оны 4 сарын 03
    элтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ)-ын дүнг хүлээж цаг алддаг үе өнгөрч байна. Шалгалтын хуудсаа бөглөөд, тэр даруйдаа засагч машинд уншуулж дүнгээ харах боломжтой болох нь. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэтэй ярилцлаа.

    -Өнгөрсөн амралтын өдрөөр зохион байгуулсан “ЭЕШ-2017”нээлттэй өдөрлөгийн талаар тодруулмаар байна. Ямар зорилготой үйл ажиллагаа болж өнгөрөв?

    -Жил бүрийн хавар ерөнхий боловсролын сургууль төгссөн 40 мянга орчим шалгуулагчид ЭЕШ өгдөг. Энэ үйл ажиллагааг технологийн давуу тал, цахим орчин ашиглаж илүү нээлттэй, ил тод, шуурхай, шударга явуулах зорилготой “ШИЛЭН ТЕХНОЛОГИ” нэвтрүүлэх ажлаа танилцуулсан өдөрлөг болж өнгөрлөө.Тодруулбал шалгуулагч шалгалтаа өгч дуусмагц,шалгалтын материалыг шалгуулагчдын өмнө засагч машинд засч, дүнг шуудмэдээлнэ. Өөрөөр хэлбэл шалгуулагчид шалгалтын дүнгээ шалгалт өгсөн даруй мэддэг болно гэсэн үг.Тэгээд зогсохгүй эцэг эх, багш нар ч шалгалт авах, засах, дүнг мэдээлэх бүх процессыг интернэтээр шууд хянах боломжтой болно. Өдөрлөгт 7000 орчимшалгуулагчид оролцож, ЭЕШ-ын тест бөглөж, тэр даруйдаа засагч машинд уншуулан хариугаа мэдэж авлаа. Оролцсон шалгуулагчид, эцэг эхчүүд бидний санаачлан нэвтрүүлсэн энэ үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан.

    -Өмнөх жилүүдэд хэдий хугацааны дараа хариуг мэдээлдэг байсан бэ?

    -Орон даяар ЭЕШ-ыг нэгдсэн журмаар авч эхэлснээс хойш 12 дахь жилдээ болж байна. Улсын хэмжээнд нийт 50 төвлөрсөн цэгт ЭЕШ зохион байгуулдаг. Ерөнхийдөө дөрвөн шаттай үйл ажиллагаа л даа. Нэгдүгээрт, тодорхой хугацаа зааж бүртгэл явуулдаг. Хоёрдугаарт, шалгалт авах процесс явагдана. Гуравт, шалгалтын хуудсыг улс орны өнцөг булан бүрээс татан төвлөрүүлдэг. Эцэст нь шалгалтаас хойш 14 хоногийн дараа дүнг нийтэд мэдээлдэг байлаа. Хөдөө орон нутгаас ЭЕШ-ын материалыг нэг цэгт татан төвлөрүүлж нэгдсэн журмаар засдаг процесс нь ийм урт хугацаа зарцуулдаг юм.

    -14 хоног зарцуулдаг байсан ажлыг шалгалт өгсөн даруйд нь мэдээлдэг болно гэхээр нэг л итгэл төрөхгүй юм. Та үүнийг яагаад санаачлах болов, үр дүнд хүрнэ гэдэгт хэр итгэлтэй байна вэ?

    -Би IT салбарын хүн. Боловсролын салбарт программ хангамжийн чиглэлээр олон жил ажилласан. Өнөөдөр интернэт ашиглан дэлхийн өнцөг булан бүрт хүрч, үйл ажиллагаагаа шуурхай, ил тод явуулахыг байгууллага бүр эрмэлзэж, энэ чиглэлээр амжилт гаргасаар байна. Би энэ ажлыг аваад гурван сар болж байна. Мэргэжлийн үүднээс хариуцсан салбартаа шинэчлэл хийж, шинэ технологи нэвтрүүлж, төрийн албыг илүү шуурхай, шударга, ил тод, нээлттэй, хамгийн гол нь хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд таашаагдахаар зохион байгуулах боломжийг эрэлхийлж байгаа юм. Өнөөдөр жирийн нэг фэйсбүүк хэрэглэгч шууд бичлэг хийж өөрийн хүссэн мэдээллээ түгээж чадаж байхад, улсын хэмжээнд жилдээ ганц явуулдаг ЭЕШ-ыг онлайнаар шууд хянаж, тэр дор нь засч дүнг мэдээлэх боломжтой.

    -Өнгөрсөн сонгуулийн дүн хоёр цагийн дотор л бараг бүх газраас ирсэнтэй адилхан гэж ойлгож болох уу?

    -Тийм ээ. ЭЕШ авах 50 цэгт камер байршуулж шууд дамжуулна. Тэгэхээр эцэг эх, багш нар интернэт ашиглан хүүхдээ шалгалтаа өгч байгааг, дуусаад засагч машинд уншуулаад, хариу дүнтэйгээ танилцаж байгаа гээд бүх процессыг хянах боломжтой болох юм. Нийт ЭЕШ өгсөн сурагчдын дүнг эрэмблэн жагсааж өгнө.

    -Тэгэхээр урд нь гардаг байсан “дүнг нь ахиулаад засчихсан”, “муу өгсөн хүүхэд дээшээ орж ирлээ” гэх мэт хэл ам оргүй арилах нь ээ?

    -Тэгэлгүй яахав. Хүүхэд нь шалгалтаа өгчихсөн. 14 хоногийн турш хэрхэн өгснийг нь мэдэх боломжгүй хүлээж суугаа эцэг эхчүүд, шалгуулагчид элдэв таамаг яриагаар л хачирлаж суух нь аргагүй шүү дээ. Одоо бол нүдэн дээр тэр дор нь хариу нь гараад ирэхээр энэ мэт яриа үүсэх ямар ч боломжгүй болох юм.

    -Хүүхдийн амьдралд хөл тавих анхны алхам болсон ЭЕШ ингэж шударга, ил тод нээлттэй болно гэдэг маш том сайн үйл юм. Таны санаачлагыг холбогдох яамныхан, удирдлагууд чинь хэрхэн хүлээж авсан бэ. Энэ ажил дэмжигдэж үйл хэрэг болно гэдэгт хэр итгэлтэй байна вэ?

    -Итгэлтэй байлгүй яахав. Боловсролын сайд, газрын дарга нар энэ санаачлагыг минь бүрэн дэмжиж байгаа.

    -ЭЕШ-ыг шууд засах энэ шинэчлэл хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ ЭЕШ болоход 3 сар хүрэхгүй хугацаа үлдсэн байна, энэ жил амжих болов уу?

    -ЭЕШ-ыг шууд засах энэ шинэчлэлийг хэрэгжүүлэхэд технологийн шийдэл, хөрөнгө мөнгөний асуудал хамгийн чухал. ЭЕШ авдаг 50 шалгалтын төвд засагч машин байршуулахаас эхлээд техник технологийн маш олон ажил хийгдэнэ. Энэ жилийн төсөвт хөрөнгө мөнгөний асуудал суугаагүй учраас 100 хувь нэвтрүүлэх боломжгүй. Гэхдээ бид энэ жилдээ дотоод нөөц бололцоогоо ашиглан 21 аймаг 9 дүүргийн 50 шалгалтын төвөөссонголт хийн цөөн тооны аймаг, дүүргийг сонгон шалгалт өгсөн даруйдаа дүнгээ мэдэх“ШИЛЭН ТЕХНОЛОГИ”-ийг нэвтрүүлнэ. Ирэх жилээс ЭЕШ-ыг 100 хувь шилэн технологиор шийдэхээр төлөвлөсөн байгаа.

    -Танд баярлалаа. Амжилт хүсье.
2282 2283 2284 2285 2286 2287 2288
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
    58 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн ба BLAST Bounty Summer 2026 тэмцээний тойм
    1 цаг 0 мин
  • Барселона клубийн дахин бүрэлдэхүүнээ шинэчилж буй шинэ солилцооны цонх
    1 цаг 2 мин
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
    2 цаг 33 мин
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
    4 цаг 58 мин
  • Испанийн Ерөнхий сайдын эхнэр авлигын хэргээр шүүгдэж, улсаасаа гарах эрхгүй боллоо
    5 цаг 6 мин
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
    5 цаг 25 мин
  • “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой
    5 цаг 36 мин
  • Өнөөдөр эхлэх Зүүн Азийн АШТ-д өрсөлдөх Монголын шигшээ багийн бүрэн бүрэлдэхүүн
    6 цаг 37 мин
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
    7 цаг 12 мин
  • Болзооны апп-аас залхсан ганц биечүүд амьд уулзалтыг илүүд үзэх болжээ
    7 цаг 24 мин
  • Монголын шигшээ багийн гол найдварууд: Т.Хангал, Б.Батсуурь нарын замнал
    8 цаг 37 мин
  • Улаанбаатарчууд түүхэндээ тав дахь удаагаа Азийн шилдгүүдийг хүлээж авлаа
    8 цаг 42 мин
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
    Өчигдөр 17 цаг 29 мин
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    Өчигдөр 15 цаг 04 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    Өчигдөр 14 цаг 50 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    Өчигдөр 14 цаг 35 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    Өчигдөр 14 цаг 31 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    Өчигдөр 13 цаг 56 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК