-
2017 оны 1 сарын 09
Нийслэлийн ЗДТГ, БОАЖЯ хамтран зохион байгуулж буй “Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо” технологийн үзэсгэлэн өнөөдөр Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд нээгдлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар оролцлоо.
Үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцож, амны хаалтаас эхлээд цахилгаан, хийн, усан зэрэг төрөл бүрийн халаагуур, зуух, шахмал түлш, агаар цэвэршүүлэгч, дулаан алдалт багатай нано барилгын материал, автомашинаас гарах утааг багасгагч шингэн гэх мэт өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг танилцуулж байлаа. Энэ дундаас янз бүрийн хэмжээтэй халдаг хаш чулуун материалтай ханын зургийг иргэд ихээр сонирхож байв. 4 ханатай жижиг гэрт 2-4 ширхэг 40х50 хэмжээтэй ханын зураг суурилуулбал бүтэн өдрийн турш гал түлэхгүйгээр гэрээ дулаахан байлгах боломтой гэнэ. Мөн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбогдуулан иргэдийн зүгээс цахилгаан халаагуур, тэр дундаа шөнийн цагаар цахилгаанаа хуримтлуулж, өдрийн цагаар дулаанаа хадгалах шийдлийг илүүтэй сонирхож байлаа. Энэ төрлийн цахилгаан халаагуурууд 1.7-4.5 сая төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа аж. Харин жирийн халаагуурын үнэ халаах талбайн хэмжээ, цахилгаан зарцуулалтаас шалтгаалаад 49 мянган төгрөгөөс дээш үнэтэй байна.
Уг үзэсгэлэнг үзэж сонирхсныхоо дараа Ерөнхий сайд, хотын дарга болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны иргэн А.Хосбаяр, 27 дугаар хорооны иргэн Ц.Донжив нарынд очсон юм. Агаарын бохирдлыг бууруулах төслийн хүрээнд иргэн Ц.Донживынд төслийн зуух, А.Хосбаярынд шалны халаалт суурилуулжээ. Өрхийн тэргүүнүүд төрөөс хэрэгжүүлж буй төсөлд хамрагдсандаа баяртай байгаагаа илэрхийлээд өөрсөдтэй нь адил утаа гаргахгүй амьдрахыг иргэдэд уриалж байлаа.
Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны иргэн Хосбаярын Билгүүн “Манайх өмнө нь нам даралтын зуухтай байсан. Тэр үед өдөрт 3 шуудай нүүрс түлдэг байлаа. Галлагаагаа зогсоовол паарнууд маань хөлдөх учраас өдөрт заавал гал түлэх шаардлагатай байдаг. Харин 2011 онд шалнаасаа халаадаг төхөөрөмжийн талаар сонсоод энэ төсөлд хамрагдсан. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд байрны айлаас дутахааргүй амьдарч байна. Цахилгааны төлбөрийн хувьд боломжийн гардаг. Хэрэгцээтэй үедээ халаагуураа ажиллуулаад, гэрт хүн байхгүй үед халаалтын төхөөрөмжөө унтраачихдаг. Тиймээс цахилгааны хувьд ч хэмнэлттэй байдаг. Хамгийн ихдээ нэг сард 130 мянган төгрөгийн төлбөр төлж байсан. Энгийн үед 70-80 мянган төгрөгийн хооронд хэлбэлздэг. Харин одоогоор цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн учраас энэ төхөөрөмжийг хэрэглэхэд боломжийн боллоо. Тиймээс манайхтай ижил гэр хороололд амьдарч буй иргэд маань үүнийг хэрэглэхийг хүсье” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 09
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 214 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”, Эрчим хүчний яамны сайд болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын байгуулсан санамж бичгийг хүрээнд нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэх болсонтой холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-тай хамтран иргэд, олон нийтэд Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай, Эрчим хүчний тухай хууль тогтоомжийг сурталчилж, гэр хорооллын айл өрх, иргэд, олон нийтийн хэрэглээний цахилгаан хангамж болон цахилгаан халаалтын төхөөрөмж, цахилгаан дамжуулах утсыг норм дүрэм, стандартын шаардлагын дагуу галын аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нийт 30 хоногийн хугацаанд явуулахаар боллоо.
Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/01 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн гэр хороололд галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах ажлуудыг зохион байгуулна.
1. Гэр хорооллын хороодын Засаг дарга болон холбогдох албан тушаалтан, иргэдэд нийслэлийн Онцгой байдлын газар, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас хамтран сургалт зохион байгуулах
2. Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны галын аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр мэргэжлийн байгууллагатай хамтран дэс дараатай арга хэмжээг авах
3. Иргэд, олон нийтэд хэрэглээний цахилгаан тоног төхөөрөмж, бусад цахилгаан хэрэгслийг норм дүрэм, стандартын шаардлагын дагуу ашиглах, хэрэглэх болон гэр, байшингийн цахилгааны монтажны угсралтыг мэргэжлийн хүнээр хийлгэх, стандартын шаардлага хангасан цахилгааны утсыг ашиглах талаар мэргэжлийн заавар зөвөлгөөг өгч, илэрсэн зөрчлийг арилгуулах
4. Цахилгаан ашиглалт, угсралтын дүрэм зөрчигдсөнөөс үүдэн гарах гал түймрийн шалтгаан, нөхцлийн талаар болон цахилгааны ачаалал, шилжилтийн эсэргүүцэл, богино холболт, иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас гарч буй гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэг хүргэж, цахилгааны аюулгүй байдлыг хангуулах
6. Гэр хороололд байршилтай худалдааны төв, зах болон хороод, гудамж, талбайд шуурхай албаны автомашины чанга яригч хэрэгслээр гарсан гал түймрийн тоо, хохирол, шалтгаан нөхцөл байдлын талаарх мэдээ мэдээллийг өгч, иргэд, олон нийтэд сэрэмжлүүлгийн материалыг тарааж, урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана гэж НОБГ-аас мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 09
МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү тушаал гаргаж, хүнсний аюулгүй байдлыг хангах, шинэ жилийн бэлэгний чанарт анхаарах арга хэмжээ авах үүрэг өгсөн.
-
2017 оны 1 сарын 09
Налайх дүүрэгт хөл хорио тогтоолоо
-
2017 оны 1 сарын 09
Өнгөрсөн амралтын өдөр Толгойт өртөө орчимд хоёр оюутан галт тэргэнд дайруулж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
-
2017 оны 1 сарын 09
Хөвсгөл аймгийн Жаргалант суманд өнөөдрөөс эхлэн энэ сарын 12-ныг хүртэл онц байдал зарлажээ.
-
2017 оны 1 сарын 09
НИТХ дахь АН-ын бүлгээс “Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай, “Нийслэлийн эрүүл мэндийн салбарын нөхцөл байдлыг сайжруулах” асуудлаар НИТХ-ын ээлжит бус чуулганыг нэн яаралтай зарлан хуралдуулахыг шаардлаа.
-
2017 оны 1 сарын 09
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар зарим шүүхийн тамгын газрын даргыг албан тушаалаас нь чөлөөлж, томиллоо.
-
2017 оны 1 сарын 09
2017 оны санхүүгийн жилд хэрэгжих япон хэл, япон соёлын чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан Япон улсын Засгийн газар (Япон улсын Боловсрол, шинжлэх ухааны яам)-ын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.
-
2017 оны 1 сарын 09
Өчигдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн нутаг /сумаас 30 км-т/ Сэлэнгэ мөрний цүнхээлд “Приус” загварын автомашинтайгаа мөс цөмөрч суужээ.
-
2017 оны 1 сарын 09
Монгол түмний их баяр Цагаан сарын бэлтгэл шинэ он гарахтай зэрэгцэн эхэллээ. Нийслэлчүүд маань Цагаан сарын үзэсгэлэн худалдаанаас сар шинийн бэлтгэлээ базаагаад сурсан төдийгүй эрт бэлтгэж бараа материалын хямд дээр зардалаа хэмнэх нь жил ирэх тусам нэмэгдсээр байгаа юм.
-
2017 оны 1 сарын 09
2017 онд долоон объектыг дуудлага худалдаагаар худалдахаар болсон. Эхний ээлжид Усан спорт сургалтын төв, Хан-уул дүүргийн Захирагчийн албаны хоёр барилга, тус дүүргийн 14 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төв зэрэг барилгуудыг өнөөдөр дуудлага худалдах байсан боловч хойшилсон байна. Учир нь объектуудыг худалдан авах ямар ч санал ирээгүй байна. Ингээд Өмч хувьчлах комиссын хурлыг хуралдуулж дахин тов зарлах юм байна.
Усан спорт сургалтын төвийг худалдаалах эхний үнэ 10 тэрбум 871 сая 620 мянган төгрөг бөгөөд дэнчингийн хэмжээ 1.08 тэрбум төгрөг аж.
-
2017 оны 1 сарын 09
Амьсгалын замын цочмог халдвар ихэсч байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон албаны бусад хүмүүс өнгөрсөн бямба гаригт Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт очиж ажиллалаа.
Энэ сарын 06-ны мэдээллээр, нийслэлийн харьяа эмнэлгүүдийн орны ачаалал 25 хувиар нэмэгдсэн буюу 1871 орон дээр 2338 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрийн 1415 нь хүүхэд бөгөөд шинээр хэвтсэн өвчтөний 217 буюу 64.8 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаа юм. Орны ачааллын хувьд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг 50.9 хувь, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг 34.4 хувь, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг 33.2 хувь, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв 22.9 хувиар хэтэрчээ. Насанд хүрэгсдийн орны 26 хувийг буюу 281 орыг хүүхдийн оронд шилжүүлж, нөөц өрөөнүүдэд 265 ор тавьснаар хүүхдэд зориулж нийт 596 орыг нэмэлтээр гаргажээ. Тиймээс нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцахаар зорьсон ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нарт тус эмнэлгийн удирдлагуудын зүгээс өвчтөнүүдэд үзүүлж буй эмчилгээ үйлчилгээний хүртээмж, орны зохицуулалт, эм тарианы хангалт, эмч ажиллагсдын хуваарилалтын тухай цаг үеийн мэдээлэл хүргэсэн юм.
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн хувьд мэдрэл, уламжлалт эмчилгээний насанд хүрэгсдийн тасгийг бүрэн чөлөөлж хүүхдийн тасаг болгосон байна. Тус дүүргийн Онцгой байдлын газраас 30 эвхдэг ор өгчээ. Мөн физик, уламжлалт эмчилгээ, хүүхдийн тоглоом, чийрэгжүүлэлт, эмч нарын болон эм тариа, уулзалтын өрөө зэрэг бүхий л нөөц бололцоогоо ашиглан өвчтөнүүдээ хэвтүүлсэн аж.
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг нь 1980-аад оны үед 50-60 мянган хүнд үйлчлэх тооцооллоор батлагдсан нийт 165 ортой ч, өдгөө 110 мянга гаруй хүүхдэд үйлчилж буй юм байна. Тус эмнэлгийн ерөнхий эмч Б.Галсанцэдэн “Амьсгалын замын цочмог халдвар нь хүндэрч, хатгалгаа болсон хүүхдүүд ихээр ирж байгаа. Тоглоомын болон сувилагчийн өрөөнүүдийг ашиглан хүүхдийн ор тавьсан. Мөн дүүргийн эрүүл мэндийн төвийн нэгдүгээр амбулаторид нэмэлтээр 50 ор гарган, хүүхдийн III тасгийг нээснээр өвчтөнүүдийг коридорт хэвтүүлж эмчлэх асуудал байхгүй болсон. Эмч, сувилагч, асрагч нарын ээлжинд гарах тоо, ажлын цагийг нэмэгдүүлсэн байгаа. Нийслэлийн Засаг даргын зүгээс ойрын хугацаанд нярайн хиймэл амьсгалын аппарат шийдэж өгөхөөр болсон. Нийслэлийн эрүүл мэндийн газрын хувьд, шаардлагатай зарим асуудлыг шийдэж өгсөн. Одоогийн байдлаар, манай эмнэлэг 200-гаад сая төгрөгийн эм тарианы нөөцтэй байна. Ялангуяа вирусээр үүсгэгдсэн өвчлөлд “Тамифлю” эм өндөр үр дүнтэй байгаа хэмээн мэдээлэл өглөө.
Мөн тус эмнэлгийн Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.Оюунчимэг “Сүүлийн үед амьсгалын замын халдварт өвчин тусч, уушгины үрэвсэл болж хүндэрсэн нярай хүүхэд нэлээд ирж байна. Суурь өвчтэй хүүхдүүд бас ирдэг. Ялангуяа зүрхний гажигтай хүүхдүүд уушгины үрэвслээр хүндэрч ирэх нь нэмэгдсэн. Манай тасаг нийт таван ортой ч, өнөөдрийн байдлаар бусад өрөөг ашиглан арван хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлж байна. Өвчтөнүүд маань 3-5 хоногт эмчлүүлээд хүүхдийн тасагт шилждэг. Мөн 50 ортой III тасгийг шинээр нээсэн учраас коридорт хэвтэх асуудал гарахгүй байгаа. Эм тариа, тоног төхөөрөмжийн хувьд одоогоор хүрэлцээтэй л байна, дутагдсан юм алга. Эцэг эхчүүдийн эрүүл мэндийн боловсрол үнэхээр муу байна. Эмийн хордлогод орсон хүүхдүүд их ирж байна шүү. Эрчимт эмчилгээний тасагт байгаа хоёр хүүхдийн нэг нь л гэхэд парафцетамолын хордлоготой, эмнээс шалтгаалсан хүндрэл гэсэн оноштойгоор ирсэн. Нөгөө хүүхдэд мөн л гэрийн нөхцөлд хүчтэй эмийг өндөр тунгаар уулгаснаас болж, таталт өгөөд ирсэн байгаа. Тиймээс эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд, хүүхдээ ханиад хүрсэн үед нь хүчтэй эм бэлдмэл, ялангуяа антибиотикийг дур мэдэн битгий өгөөч ээ. Өрхийн эмчээс эхлээд тодорхой шатлалын дагуу эмнэлэгт үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хаанаас авахаа мэддэг байх хэрэгтэй. Хэн нэгний зөвлөсөн эмийг хүүхдэдээ уулгаж болохгүй. Парацетамол гэхэд л маш олон төрөл бий. Энэ эмийн найрлагатай элдэв төрлийн эмнүүдийг хамтад нь өгөөд хүүхдээ хордлогод оруулах эрсдийг үүсгээд байна шүү дээ. Антибиотикийн замбараагүй хэрэглээнээс болоод эмэнд дасалтай нянгуудаар уушги үрэвссэн үед эмчилгээний үр дүн тааруу болох нь элбэг. Өргөн хэрэглээний антибиотикууд эмчилгээний үр дүн муутай учраас уушгины үрэвслийг дарахад сүүлийн үед гарсан хүчтэй эмнүүдийг хэрэглэж байна” гэж нөхцөл байдлынхаа тухай ярилаа.
Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат дээрх эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ “Амьсгалын замын халдварт өвчлөл ихэсч байгаагаас үүдэн дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдсэн. Ханиад томууны өвчлөлийн дийлэнхи хувийг хүүхдүүд эзэлж байна. Өнөөдөр эмнэлгүүдийн хүүхдийн болон сэхээний тасгаар орж үзлээ. Бид бүхэн цаашид Нийслэлийн эрүүл мэндийн газартай
хамтран дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Батлан хамгаалах яамны нэгдсэн эмнэлэгт ойрын хугацаанд 50 ортой хүүхдийн тасгийг нээнэ. Улсын хоёрдугаар төв эмнэлэгт нээсэн 17 ортой хүүхдийн тасгийг өргөжүүлэн 35 ортой болгохоор төлөвлөсөн. Дүүргүүдийн хувьд ялангуяа Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх зэрэг ачаалал ихтэй байгаа эмнэлгүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцаж байна.
Ханиад томууны эхлэл үед хүндрэл нэлээд эрчимжих хандлагатай байгаа нь ажиглагдсан. Энэ өвчлөлийн үе шат гуравдугаар сар хүртэл хамгийн их ачаалалтай байдаг. Эрүүл мэндийн яамны шуурхай удирдлага болон салбарын сайдын зүгээс өнөөдрийн нөхцөл байдлын талаархи тодорхой мэдээллүүдийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргаас авлаа. Цаашлаад урьтал үе буюу агаар дуслын замаар дамждаг амьсгалын цочмог халдвар ихэсч байгаатай холбогдуулан тодорхой хэмжээнд хориг тавих арга хэмжээг авах нь зүйтэй юм байна гэж үзсэн. Их, дээд болон ЕБС-ын сурагчдын амралт эхлээд байгаа энэ үед сургалт, үзвэр үйлчилгээ зэрэг олныг хамарсан бусад газарт үйлчлүүлэх хүмүүсийн тоо цөөрөөгүй хэвээр байна. Тиймээс зарим аж ахуйн нэгж байгууллага, сургалтын газрын үйл ажиллагаанд түр хугацаагаар хязгаарлалт тавих асуудлыг Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран хэлэлцэж байна.
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасагт нийт батлагдсан 81 ор байдаг ч, одоогийн байдлаар 182 хүүхдэд үйлчилж байна. Оройн 20:00 цагаас хойш ханиад нь хүндэрч хатгалгаа болсон хүүхдүүд нэмэгдэж ирэхэд ор хүрэлцэхгүйн улмаас эмнэлгийн коридорт тогтмол 10-15 орыг хүүхдүүдэд нэмэлтээр тавьж өгдөг. Нийт орны ачаалал нь бүр 100-гаар хэтэрсэн, ийм хүндрэлтэй нөхцөл байдалд эмнэлгийнхэн хэвтсэн хүүхдүүдээ эрчимтэй эмчилж, коридорт байгаа өвчтөнүүдээ зориулалтын өрөөнд даруй оруулахыг зорьж ажиллаж байна.
Эрүүл мэндийн төвийн энэ барилга өмнө нь Үнэ, стандартын газрын барилга буюу дарга нарын өрөөнүүд байсан. Тиймээс орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн шинэ барилгатай болох асуудлыг үе үед нь хөндөж ирлээ. Азийн хөгжлийн банкны шугамаар Монгол Улсын хэмжээнд хоёр том жишиг эмнэлэг барих шийдвэр гарсан. Өнгөрсөн жил Сонгинохайрхан дүүрэгт жишиг эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлсэн. Ирэх жилээс дахин хоёр дүүрэгт нэмж барихаар төлөвлөөд байгаа. Азийн хөгжлийн банкны удирдлагууд, зохицуулах хорооныхонтой нь уулзаж нэг эмнэлгийн барилгын зөвшөөрлийг нь Чингэлтэй дүүрэгт авсан гэж хэлж болно. Гагцхүү тус дүүргийн удирдлагууд эмнэлэг барих газрын асуудлыг чөлөөлж өгөх нь нэн тулгамдсан асуудал болоод байна” гэлээ.
Дүүргийн эмнэлгүүдийн хүүхдийн тасагтай танилцаж, эмч ажиллагсад болон эцэг эхчүүдийн санал сэтгэгдлийг сонссон Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар уг өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөмжийг олон нийтэд хүргэх ажлыг эрчимжүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг тодорхой хувиар нэмэгдүүлсэн тухайгаа дуулгалаа. Тэрбээр энэ талаар “Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн ихэнх хувийг бага насны хүүхдүүд эзлэх болсон нь томоохон асуудал. Нийслэлийн хэмжээнд дүүргийн эмнэлгүүдэд ажиллах эмч, сувилагч, резидэнт эмч нарын тоог нэмэгдүүлж, тодорхой хүрээнд орны зохицуулалт хийж, өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллах зэрэг олон ажлуудыг хийж эхэлсэн байгаа. Эцэг эхчүүд маань олон нийтийн газарт хүүхдээ дагуулж явахгүй, дааруулахгүй байх, аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, гадуур гарахдаа амны хаалт зүүх зэрэг амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зайлшгүй авахыг зөвлөж байна. Ялангуяа гэрийн асаргаа, сувилгаа маш чухал. Сурагчдын амралт таарсан энэ үед гэрийн дотоод агаарын чанарыг сайжруулж, ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй юм. Засгийн газраас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан 0-5 насны хүүхдээ асарч буй эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох зэрэг тодорхой шийдвэрүүдийг гаргаад байна” хэмээн ярьсан юм гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 09
Иргэн Ц.Пүрэвхүүгийн санаачлагаар “Утааны эсрэг ээж, аавуудын холбоо” байгуулагдсан.
-
2017 оны 1 сарын 09
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Шүүгдэгч Г нь давтан үйлдлээр 2012 оны 2-10 сарын хугацаанд 12 иргэнээс нийт 338 141 500 төгрөгийг итгэл эвдэх, хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлтэй хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсныг хянаж Монгол Улсын Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд шилжүүлжээ.
-
2017 оны 1 сарын 09
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнгөрсөн бямба гарагт Нийслэлийн Засаг дарга С.Батболдод албан тоот хүргүүлжээ.
-
2017 оны 1 сарын 09
2017 онд долоон объектыг дуудлага худалдаагаар худалдахаар болсон.
Тэгвэл эхний ээлжид Усан спорт сургалтын төв, Хан-уул дүүргийн Захирагчийн албаны хоёр барилга, тус дүүргийн 14 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төв зэрэг барилгуудыг ирэх даваа гарагт буюу энэ сарын 9-нд дуудлага худалдаагаар худалдаалахаар болсон байна.
Усан спорт сургалтын төвийг худалдаалах эхний үнэ 10 тэрбум 871 сая 620 мянган төгрөг бөгөөд дэнчингийн хэмжээ 1.08 тэрбум төгрөг аж.
-
2017 оны 1 сарын 09
Амгаланг эвддэг сэтгэл хөдлөлүүдийг даван туулах
-
2017 оны 1 сарын 09
Монгол улсын гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа шинэ оны өмнөхөн долоо дахь ноён оргилдоо төрийн далбаагаа мандуулсан. Тодруулбал, тэрээр Антарктид тивийн ноён оргил Винсон массивд хүрсэн бөгөөд тус уулын оргил нь далайн төвшнөөс дээш 4897 метр өндөр аж.
Тэрээр МУГТ Б.Гангаамаа энэ сарын 7-нд эх орондоо ирэх байсан боловч цаг агаарын байдлаас болоод нислэг нь хойшилсон. Тэгвэл тэрээр урд шөнө эх орондоо ирсэн байна.
Гавьяат тамирчин, уулчин Б.Гангаамаа Спортын төв ордны дөрвөн давхарын хурлын танхимд өнөөдөр 11:00 цагт сэтгүүлчидтэй хийх уулзалт хийж, аяллынхаа талаар танилцуулах юм.
-
2017 оны 1 сарын 09
НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг улсын дугаарын сүүлийн орноос хамаарч нэгээс тавдугаар сарын хооронд хураана.
Тухайлбал, улсын дугаар 1, 6-аар төгссөн бол нэгдүгээр сард, 2, 7-оор төгссөн бол хоёрдугаар сард татвар төлөх юм. Харин 3, 8-аар төгссөн бол гуравдугаар сард, 4, 9-өөр төгссөн бол дөрөвдүгээр сард, 5 болон 0-ээр төгссөн бол тавдугаар сард татвар төлнө.
Нийслэлийн есөн дүүргийн авто тээврийн оношлогооны төвүүд Даваа-Баасан гарагт 08.30-17.30 цагийн хороонд ажиллаж, тээврийн хэрэгслийг үзлэг, оношлогоонд оруулж, татвар хурааж байна. ТЕГ-аас автомашин болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийг тогтсон хугацаанд очиж тээврийн хэрэгслийн үзлэг оношлогоонд хамарч, татвараа төлөхийг уриалав.