Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2368 2369 2370 2371 2372 2373 2374
  • Витаминуудын ач холбогдол, хэрэглээ, эх үүсвэр
    2017 оны 1 сарын 08

    Витаминуудын ач холбогдол, хэрэглээ, эх үүсвэр

    vitamins

    Витамин гэж юу вэ?

    В-ийн төрлийн витаминууд нь хүний идэж буй хоол хүнснээс энергийг чөлөөлдөг бөгөөд, бодисын солилцооны харилцан үйлчиллийг зохицуулдаг байна.В-ийн төрлийн витаминууд ,фолиевийн хүчлүүд нь цусан дахь гемоцистиний төвшинг хянахад чухал ач хобогдолтой.Гемоцистин өөрчлөгдсөнөөс зүрхний өвчнүүд, Альцгеймерийн өвчин/зөнөгрөл/,яс сийрэгжих өвчнүүд үүсдэг байна.Өдөрт 400 мг фолиевийн хүчил,10 мг витамин В6 ,50 мг витамин В12 хэрэглэснээр гемоцистинийг хэвийн хэмжээнд байхад тустай гэж судлаачид үздэг байна. Мөн зарим судалгаагаар энэ витаминууд судас хатуурлаас сэргийлдэг болохыг нотолсон байна.

    Витамин А хэрэглэх ямар ач тустай вэ?

    Нас ахиж буй дийлэнхи хүмүүс энэ витаминий дутагдалтай байдаг. Витамин А нь хүний дархлааны системийг хэвийн байлгахад чухал ач холбогдолтой.Витамин А нь лууван улаан хулуу/pumking/, туна загас, манжин, буурцаг/spinach/, загас өндгөнд их хэмжээтэй агууллагддаг.Витамин А дутагдсанаас болж хараа муудах, нүдний торлогт өөрчлөлт орох, нүдний болор цайхад түлхэц болж, арьс хуурайшдаг.Мөн сонсгол, амт үнэр мэдрэх мэдрэмж сулардаг.Витамин А хэрэглэх хэмжээ нь өдөрт 5.000-50.000 IU байх ба 10.000 IU -ээс дээш нэгжээр хэрэглэхдээ эмчийн зөвөлгөө аваарай.

    В-ийн төрлийн витамин хэрэглэх ямар ач тустай вэ?

    В-ийн төрлийн витаминд витаминВ1,В2,В3,В5,В6 зэрэг витаминууд багтана. Витамин В1-ийн дунд зэргийн дутагдлын үед хоолны дур, биеийн жин буурах ба дотор муухай оргин бөөлжимтгий болох, цочромтгой болж амархан уурлаж уцаарладаг болно.Хүнд хэлбэрийн дутагдлын үед булчин суларч, бери бери хэмээх өвчин үүсч хавагнан зүрх томордог байна.Витамин В1-нь гурвалжин будаа, гахай үхрийн мах, шинэхэн вандуй, буурцаг, талх, oranges, cereals зэрэгт их агуулагддаг байна.Витамин В1-ийг өдөрт 25-300 mg-аар хэрэглэнэ.

    Витамин В2-Riboflavin

    Витамин В2 дутагдлын дунд зэргийн дутагдлын үед амны салстууд шархалж, уруул хагарах, нүд улайх, арьс ховхорч хуурайших,толгой эргэх,үс унах,нойр муудах,гэрэлд цочромтгой болох,ходоод гэдэсний үйл ажиллагаа хямрах зэрэг шинжүүд илэрнэ. Витамин В2-ийн хэрэглэх тун өдөрт 300 mg.Витамин комплекс витамин С-ийн хамт хэрэглэхэд тохиромжтой.Хүнд хэлбэрийн дутагдлын үед цус багадах, мэдрэлийн өвчний шинжүүд илэрдэг.

    Витамин В3-Nacin

    Витамин В3-ийн дутагдлын үед арьс шархламтгай болох,гүйлгэх,толгой эргэх, ядрах, толгой өвдөх, нойр муудах хоолний дур муудах, арьсны харшил үүснэ. Хүнд хэлбэрийн дутагдлын үед пеллагра хэмээх өвчин үүсдэг байна. Витамин В3 -нь тахианы цээжний мах , үхрийн элэг, талх, талх исгэгч, цэцгэн байцаа /broccoli/, лууван эрдэнэ шишийн гурил, өндөг, загас, самар, гахайн мах, төмс, өргөст хэмхэнд элбэг байдаг. Өдрийн тун 25-300mg.

    Витамин В5-Pantothenic

    Acid Амуу буудай/whole grain/, мөөг, яргай загас/salmon/, талх исгэгч/yeast/, roal jelly, шинэхэн ногоо, элэг, бөөр, гахайн мах, бүлх, давсалсан загас, хар талханд элбэг байдаг. Витамин В5 дутагдахад дотор муухай оргих, ядрах, толгой өвдөх, гар бадайрах хэвлийгээр өвдөх, булчин зангирах зэрэг шинжүүд гарна.Өдрийн хэрэглэх тун 25-300 мг.Витамин А, С, Е-тэй хэрэглэхэд тохиромжтой.

    Витамин В6-pyrodoxoin

    Цусан дахь гемоцистиний төвшинг хэвийн хэмжээнд байлгахад тустай витамин. Гемоцистин хэвийн байх нь зүрхний үйл ажиллагаанд тустай гэнэ.Витамин В6 дутахад цус багадах, толгой өвдөх, арьс хуурайших, хэл шархлах, уруул сэтрэх, дотор муухай оргих зэрэг шинжүүд илэрнэ. Өдөрт хэрэглэх тун 1,5-2 мг. Банана, тахиа үхрийн мах, амуу буудайн талх, өндөг, талх исгэгч, самар хушганд их байдаг байна.

    Витамин В12-Cyonacobalamin

    Судалгаагаар ихэнхи залуучуудад энэ витамин дутагдалтай байдаг нь тогтоогджээ. Мөн махан хоол иддэггүй хүмүүс болон өндөг үл идэгчид энэ витамин дутагддаг байна.Хөгшчүүлийн 12-15%-д энэ витамин дутагдалтай байдаг гэнэ.Мөн ходоодны хүчил дарангуйлагч антацидууд тогмол хэрэглэгчдэд энэ витамин дутагддаг .Цус багадалт,ходоод гэдэсний өвчтэй хүмүүст энэ витамины дутагдал нийтлэг. Өдрийн тун 100мг. Аливаа хүн биеийнхээ хэрэгцээ шаардлага, өдөрт авах хэмжээгээр В-ийн төрлийн витаминуудыг хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Хоол тэжээлийн хамт хүний биед витамин-минералиуд хангалттай орж байх ёстой.Хангалттай хоол витамин минерал нь хүний эрүүл явахын үндсэн суурь болно.Хүмүүс олон шалтгаанаас болоод витамин-минералийг хангалттай хэрэглэж чаддаггүй байна. Судалгаагаар АНУ-ын хүн амын дунд төмөр,зэс,магнез их хэмжээгээр дутагдалтай байдаг нь тогтоогджээ.Биеийн жингээ хасах, махнаас татагалзах зэрэг шалтгаанаас болоод тэдгээр хүмүүсийн биед тодорхой витамин-минералиуд дутагдаж эхэлдэг байна.Зарим бүлгийн хүмүүст тодорхой витаминий дутагдал маш өндөр байдаг. Өндөр настануудад витамин Д, А, Е, кальци, зэс их хэмжээгээр, витамин В1, В2, нилээд хэмжээгээр дутагдалтай байдаг гэнэ. Хүнийг эрүүл саруул, эрч хүчтэй явахад хамгийн чухал зүйл бол хоол хүнс.Хоол хүнсээр дамжуулан биед хэрэгтэй амин дэмүүдээ авдаг.Та ямар хүнсэнд ямар витамин их байдгийг дараах зөвлөгөөнөөс мэдэж аваарай.



    Витамин ихээр агуулдаг бүтээгдэхүүнүүд

    А витамин: Малын өөх тос, цагаан идээнд байна. Загасны тосонд ихээр агуулагддаг.

    Д витамин: Загасны тос, загасны түрс, сөн үхрийн элэг, тахианы өндөг, талх, пивоны хөрөнгөнд ихээр агуулагддаг. Харин сүү, цагаан идээ, цөцгийн тос зэрэгт багавтар байна.

    Е витамин: Өөх тосонд их байдаг. Харин загасны тосонд огг байхгүй.Мөн ургамлын ногоон навч, үр будаанд ихээр агуулагдах боловч сүү, цагаан идээ, цөцгийн тосонд бага байна.

    К витамин: Ургамлын ногоон навч, ялангуяа нарсны шилмүүс, байцаа ээрэгт их агуулагдана. Цагаан будаа, лууван, загасны тос, цөцгийн тос, сүү, тахианы өндөг зэрэгт бага байдаг.Харин элгэнд их хэмжээтэй байна.

    С витамин: Ургамалд үүсэн бий болоод тэндээс хоол тэжээлийн хамтаар хүн, малын биед орно. С витамин хамгийн ихээр ургамлын ногоон навчинд байдаг.Нохойн хошуу, чацаргана, аньсны үр жимс, хушганд их, мах, цагаан идээнд бага агуулагддаг.Гүүний сүү, айрагт нэлээд их байдаг бол гурил будаа, өөх тос, өрөм, бяслаг зэрэгт энэ витамин огт байхгүй.Иймээс хүн өөртөө хэрэглэгдэх С витаминыг их төлөв идэшний ногоо, жимс зэрэг ургамал ногооноос авна.

    Р витамин: Мах, ургамал, ногоонд нэлээд байдаг. Цагаан будааны хальс, пиво, талхны хөрөнгө, буудай, арвай, үхрийн элэг зэрэгт их хэмжээтэй агуулагддаг.

    В-1 витамин: Ургамал, ногоонд ихээр агуулагдана. Цэвэрлээгүй цагаан будаа, үр будааны хальс, талхны хөрөнгө, бүдүүн гурилд их, булчин мах, сүү, цагаан идээнд бага зэрэг байна.

    В-2 витамин: Талх, пивоны хөрөнгө, арвай буудай, цагаан будааны хальс, вандуй, ногоон сонгино, үхрийн элэг, бяслаг зэрэгт нэлээд их байна. Идэшний ногоо, жимс зэрэгт бага байна.

    В-6 витамин: Цагаан будааны хальс, буудай, вандуй, пиво, талхны хөрөнгө, малын элэг, бөөр, маханд их байдаг.

    В-12 витамин: Ургамал ногоо, жимсний зүйлд байдаггүй. Харин мах, ялангуяа элгэнд их байдаг.

    Витамин дутагдахад биед ямар өөрчлөлт гардаг вэ?

    -А витамин дутагдвал үс өнгөө алдаж хэврэг-шиж, арьс хуурайшин үрчлээтнэ.Нүдний хараанд нөлөөлж, оройн цагаар юм харах нь муудна.

    -Д витамин дутагдвал хүүхдийн нойр муудаж, цочин сэрэх, уйламтгай, хоолонд дургүй болж цаашдаа сульдаа өвчинд шилжинэ.Сульдаа нь ялангуяа өвөл, хаварт цөөнгүй тохиолдоно, Хүүхэд шүдлэх, зулай битүүрэх нь саатаж, яс нь зөөлөрч муруйна.Насанд хүрсэн хүнд Д витамин дутагдвал яс зөөлөрч сийрэгжин, бэртэж хугарахад амархан болдог.

    -К витамин бие мах-бодид дугагдах явдал ховор тохиолдоно.К витамин дутагдахад арьсан дор болон булчин, ходоод, гэдэс бусад эрхтэнд цус харвана.

    -В1 витамин дутагдвал хоол унданд дургүй болж, эцэж туран, амархан ядрах, юмнаас айж цочих, уур уцаартай болох, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ.

    -В2 витамин дутагдвал бие суларч, хоолонд муудаж, жин буурна.Мөн нүд аргаж улайх, гялбаж нулимс гоожно.

    -В6 витамии дутагдвал үс унаж, арьс загатнан, улайж шархлана.

    -В12 витамин дутагдвал цус төлжих нь саатаж, цус багадах учир хоолонд дургүй болж бие суларч, амархан ядарч, арьс цонхийно.

    -РР витамии дутагдвал ам хатах, уух юманд дур-лах, шүлс гоожих, тэнхээ тамир алдаж суларна.Хоолонд муудаж сулрах, толгой өвдөж, нойрондоо муу болно. Амны хөндийн салст бүрхүүл, хэлхэсэг газар улайж цаашдаа шархлана.Арьс ширүүн болж тар хөл, хүзүүний арьсан дээр эхлээд улаан толбууд гарч дараа нь шархалж яршина.

    -С витамин дутагдвал бие суларч, нойр хүрэх, тэнхээ тамир алдарч амарханядрах, турж эцэх, нүүр гарын арьс цайрч, хуруу хумс, уруул зэрэг газраар хөхөвтөр толбо үзэгдэнэ.Уруул буйл хөхрөн хавдаж, цус гарах, шүд ганхаж өвдөх.цаашдаа булчин үе мөч өвчтэй болж, арьсан дээгүүр жижиг цус харваж хөх толбууд бий болно.

    ФОСФОР хэрэглэх ямар ач тустай вэ?

    Фосфорийг судлаачид ясны бодисын солилцоонд оролцож, кальцийг хэвийн хэмжээнд хадгалах нөхцлийг бүрдүүлдэг гэж үздэг.Фосфор ихэнхи өндөр настанд дутагдаж байдаг бөгөөд кальци хэрэглэж байгаа үед магнез давхар хэрэглэхэд илүүдэхгүй гэдгийг судлаачид зөвлөсөн байдаг.

    Кали хэрэглэх ямар ач тустай вэ?

    Судлаачид калийг цусны даралт бууруулдаг ба цусхарвалтаас сэргийлдэг гэж үздэг.Гэхдээ 99 мг-аар өдөрт хэрэглэхийг зөвлөдөг.Калийг өндөр тунгаар 2400 мг аас дээш хэрэглэхэд ходоодийг хүчтэй цочроодог тул жимс ногооны шүүсний хамт хэрэглэхэд зүгээр.Жигнэсэн төмсөнд их хэмжээгээр хадгалагддаг.Кали дутагдахад арьс хуурайсч, гүйлгэх, бие дагжих, шөрмөс татах, зүрхний хэм алдагдах, хавагнах, нойргүйдэх, өөх тос хуримтлагдах, цусны даралт ихсэх зэрэг шинжүүд гарна. Калийг доз хэтрүүлэн хэрэглэхэд зүрхний хэм алдагдах, булчин сулрах , зүрхний гэмтлийн шинжүүд гарна.
  • Гурван цаг тутамд сунгалтын дасгал хийх нь ядаргаанаас сэргийлэх нэг алхам болно
    2017 оны 1 сарын 08
    Гурван цаг тутамд сунгалтын дасгал хийснээр нуруу, мөр, толгой, хүзүү өвдөх, таргалах зэрэг ажлын байранд удаан сууснаас үүдэн тохиолдох олон төрлийн өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх нэг арга болдог байна.

    Хэт удаан сууж ажиллах нь хол ойрын хараа муудах, цусны даралт ихсэх, ходоодны салст бүрхэвчийн үрэвсэл зэрэгт нөлөөлдөг байна.

    Тиймээс Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан зөвлөмжийг өдөр бүр мөрдөж, нүдний дасгал, сунгалтын дасгалуудыг хийж заншаарай.
  • Мал амьтны галзуу өвчнөөс сэргээлэхийг анхаарууллаа
    2017 оны 1 сарын 08
    Мал амьтны галзуу өвчнөөс сэргийлэх, золбин нохдоос сэрэмжилж, галзуугийн өвчний сэжигтэй тохиолдол илэрч байгаа бол мэргэжлийн байгууллагад яаралтай мэдэгдэхийг нийслэлийн Онцгой байдлыг газраас анхаарууллаа.

    Энэ сарын 4-ны өдрийн 10.12 цагт Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бэлчээрлэж явсан хонь руу золбин ноход дайрч, барьжээ. Уг мэдээллийн дагуу Онцгой байдал, Цагдаа, Мэргэжлийн хяналт, ТҮК-ийн ажилтан албан хаагчид шуурхай ажиллаж, золбин нохдоос дээж аван нийслэлийн Мал Эмнэлгийн Ариун цэврийн лабораторт хүргүүлсэн аж. Лабораторийн шинжилгээний хариугаар мал, амьтны галзуу өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон тул 2017 оны 1-р сарын 5-ны өдөр дүүргийн Онцгой комиссын “Хүн, мал амьтны халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх” шуурхай ажлын хэсэг хуралдаж Налайх дүүргийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн “Мал амьтны галзуу өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай” А/08 дугаар захирамжаар 14 хоногийн хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоосон байна. Налайх дүүргийн 1 дүгээр хороонд тавьсан хязгаарлалтын дэглэм энэ сарын 19-ныг хүртэл үргэлжилнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
  • Түгжрэлээс гаргах дугаар 1900-1234
    2017 оны 1 сарын 08
    Иргэд бусдын автомашиныг хааж, холбоо барих утасны дугаараа үлдээгээгүй явсан тээврийн хэрэгслийн талаарх гомдлоо Авто тээврийн үндэсний төвийн 1900-1234 гэсэн лавлах утас руу залгаж, хэлэх боломжтой болжээ.

    Тодруулбал, операторууд тухайн автомашиныг улсын дугаараар шүүж, эзнийг нь тогтоогоод хэрэглэгчтэй шууд холбож үйлчилгээ үзүүлдэг байна. Энэхүү үйлчилгээг иргэд ажлын өдрүүдэд 07.00-22.00, бямба, ням гаригт 08.00-20.00 цагт авах боломжтой юм.

    Авто тээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний хяналтын хэлтсийн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар тус төвд өдөрт дунджаар 80-120 үйлчлүүлэгч ханддаг бөгөөд баяр ёслолын үеэр ачаалал нь 2-3 дахин нэмэгддэг гэлээ.
  • Циркийн бар хотын гудамжаар ”зугаалж, олныг бишрүүлэв
    2017 оны 1 сарын 07
    Циркийн бар хотын гудамжаар ”зугааллаа”
  • Томуу, томуу төст өвчний үед дур мэдэн антибиотик хэрэглэхээс зайлсхийгээрэй
    2017 оны 1 сарын 07
    Томуу, томуу төст өвчин нь вирусээр үүсгэгддэг амьсгалын цочмог халдварт өвчин юм. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинжээр илэрдэг.
  • Усан спорт сургалтын төвийг даваа гарагт дуудлагаар худалдана
    2017 оны 1 сарын 07
    2017 онд долоон объектыг дуудлага худалдаагаар худалдахаар болсон.
  • Улсын дугаар 1,6 тоогоор төгссөн бол энэ сард татвараа төлнө
    2017 оны 1 сарын 07
    ​Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд жил бүр албан татвар төлдөг.



  • “Гандан бороо” гэх Ч.Батхуяг, Сэлэнгийн У.Баатаржав нарыг баривчилжээ
    2017 оны 1 сарын 07
    Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан хэрэгт холбогдон шалгуулж байгаад сураггүй болсон “Гандан бороо” хочтой Ч.Батхуягийг цагдаагийнхан өнгөрсөн аравдугаар сард гэрээс нь баривчилсан билээ.

  • Нөөцийн өвсийг 3500 төгрөгөөр борлуулна
    2017 оны 1 сарын 07
    2016 оны мал, тэжээвэр амьтны тооллогод 323,6 мянган толгой мал тооллогдсон бөгөөд хонин толгойд шилжүүлсэнээр 660,1 мян.толгой мал өвөлжиж хаваржина. Үүний 0,09 мянган тэмээ, 16,9 мянган адуу, 48,9 мянган үхэр, 161,9 мянган хонь, 95,8 мянган ямаа тооллогдож, 12 хувь буюу 35317 толгой малаар нэмэгдэн 5 төрөл дээрээ өссөн байна.
  • Төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл олгохоор шийдвэрлэжээ
    2017 оны 1 сарын 07
    Монголбанкны Захирлуудын Зөвлөлийн хуралдаанаар БНХАУ-ын Үйлдвэр Худалдааны банкинд Монгол Улсад Төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл олгохоор шийдвэрлэжээ.

  • Сэлэнгэ мөрөнд мөс цөмөрч автомашин живжээ
    2017 оны 1 сарын 07
    автомашинтайгаа мөс цөмөрч суусан
  • Цэргийн бүртгэл явагдаж байна
    2017 оны 1 сарын 07
    Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл энэ сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Цэргийн бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 55 хүртэл насны дунд офицер, ахлагч, 60 хүртэл насны дээд, ахлах офицерууд хамрагдах юм.

    Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, бэлтгэл офицерын үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, шинээр 18 нас хүрсэн бол хоёр хувь цээж зураг иргэний үнэмлэхтэйгээ харьяа хорооны Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 08:30-19:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд очиж бүртгүүлнэ.
  • Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ эхэллээ
    2017 оны 1 сарын 07
    Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Буянт-Ухаа спорт цогцолборт эхэллээ. Өнөөдөр эрэгтэйчүүүдийн -57, -65, -74, -97 кг, эмэгтэйчүүдийн -48, -55, -60, -69 кг-ын жингийн барилдаан болно.
  • “Номоо солилцъё” өдөрлөг өнөөдөр болно
    2017 оны 1 сарын 07
    “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, уншигчид номоор нөхөрлөх, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Номоо солилцъё” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
  • Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
    2017 оны 1 сарын 07
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийтээр тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн 2016 оны арванхоёрдугаар сарын 30-ны баасан гаригийн ажлын өдрийг 2017 оны нэгдүгээр сарын 7-ны бямба гаригийн амралтын өдөрт шилжүүлсэн. Энэхүү шийдвэрийн дагуу өнөөдөр бүх нийтээр ажиллана.


  • Цасан шуурга шуурч хүйтний эрч чангарахыг анхааруулж байна
    2017 оны 1 сарын 07
    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
  • Өнөөдөр бүх нийтийн ажлын өдөр
    2017 оны 1 сарын 07
    Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу арванхоёрдугаар сарын 30-ны баасан гарагийн ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлэн шинэ жилийн баяраар иргэд дөрөв хоног дарааллан амарсан билээ.
  • Зөвшөөрөлгүй уурхай иргэдийн аюулгүй байдалд нөлөөлж байна
    2017 оны 1 сарын 06
    Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсгийнхэн өнөөдөр Налайх дүүрэг дэх уурхайн нөхцөл байдалтай танилцав. Ажлын хэсэгт цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлаас гадна Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Уул уурхай, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах чиглэлийн бүх байгууллагын төлөөлөл багтсан байна.

    Налайхад ашигт малтмалын тусгай, хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөлтэй 75 аж ахуйн нэгж байдаг. Үүний 34 нь түүхий нүүрсний ам байдаг аж. Эдгээрийн 6 нь техник, эдийн засгийн үндэслэл, уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулаад лицензээ авсан байна. Түүнчлэн Налайхын уурхайд зөвшөөрөлгүй 98 ам, цооногт 1300 гаруй хүн ажиллаж байгаагийн 30 хувь нь л Налайх дүүргийн бүртгэлтэй оршин суугч бусад нь ямар ч бүртгэл, мэдээлэлгүй, хаанаас ирсэн нь тодорхойгүй иргэд байдаг гэнэ.

    Энэ талаар Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Г.Ганзориг “Мэргэжлийн хяналтын байгууллагаас бүтэн жилийн турш өдөр болгон шахуу хяналт, шалгалт хийдэг. Манай байгууллагын зүгээс суурьшлын бүсэд байгаа уурхайнуудыг эрх зүйн орчноор алийг нь ч хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь энд зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж ганц ч байдаггүй. Гэсэн хэдий ч аюулгүй байдлын үүднээс Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтраад жилд 3-4 удаа уурхайд ирж сургалт явуулдаг. Иргэдийн өөрсдийн хэнэггүй, хайнга байдал амь насанд нь нөлөөлж буй ойлгодог ч тоодоггүй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-нд газар дор ажиллаж байсан нэг иргэн агааргүйдлийн улмаас амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарлаа. Өнгөрсөн онд 12 уурхайчин амь насаа алдаж, 26 иргэний амь насыг онцгой байдлынхан аварсан” гэж ажлын хэсгийнхэнд танилцууллаа.

    Зөвшөөрөлгүй уурхайчид цахилгаанаа хулгайгаар авдаг

    Түүнчлэн Налайх дүүргийн II хороо Нарлаг орчмын газар нь Төмөр замын тухай хуулиар улсын хамгаалалтын бүсэд байдаг юм байна. Гэтэл сүүлийн жилүүдэд уг тусгай бүсэд аж ахуйн нэгжүүд ямар ч зөвшөөрөлгүй дураараа уурхайн ам нээж ажиллуулж байгааг оршин суугчид эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Хуулийн дагуу төмөр замаас 200 метрт байх ёстой ч амьдрал дээр 20 метр ч хүрэхгүй зайд уурхайн ам нээсэн байна.

    Налайх дүүргийн II хорооны оршин суугч Р.Болдгэрэл “Манайхаас 100 метрийн зайд байх уурхайн амуудын газар доорх суваг уртасч оршин суугчдын эзэмшлийн талбайд орж ирлээ. Өөрөөр хэлбэл, бидний амьдарч буй газар доогуураа хөндий болчихсон гэсэн үг. Манайх энэ байшингаа бариад 10 орчим жил амьдарсан. Гэтэл өнгөрсөн жилээс газрын цууралт маш эрчимтэй явагдаж, нам даралтаар халаадаг хоёр давхар тохь тухтай байшиндаа амьдарч чадахгүйд хүрээд байна. Нэг л өдөр байшинд цууралт өгсөн одоо нэг л өдөр нурж унахыг нь харах бололтой. Ингээд аргагүйн эрхэнд 5 ханатай гэр түрээсэлж байна. Зөвшөөрөлгүй эдгээр аж ахуйн нэгж цахилгаанаа ч мөн хулгайгаар авдаг. Үүнийг зогсоох хэрэгтэй” гэв.

    Налайх дүүргийн II хорооны оршин суугч Д.Сарантуяа “Манайх энд амьдраад 5 гаруй жил болж байна. Шөнө бүр тэсэлгээ хийж байгаа нь сонсогддог. Тэсэлгээ хийж, ухах бүрт оршин суугчдын амьдардаг газарт цууралт үүсдэг. Доогуураа хөндий хөрсөн дээрээ цууралт өгсөн, энэ газар хэзээ мөдгүй цөмөрхөд бэлэн болсон гэсэн үг. Бидний амьдрах орчин нөхцөл маш хүнд боллоо. Яаралтай энэ амуудыг хаахгүй бол олон айл орон гэргүй болоход бэлэн болчихоод байна. Хамгийн гол энэ аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүйгээс гадна цахилгаанаа хулгайгаар авдаг. Энэ талаар шат шатны байгууллагад хандсан. Өнөөдөр нийслэлийн Засаг даргын орлогч өөрийн биеэр ирж, бидний байдалтай танилцаж байгаад баяртай байна” гэлээ.

    Уурхайн амуудыг цэгцлэх хэрэгтэй гэв

    Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан Налайхын уурхайн нөхцөл байдалтай танилцсаныхаа дараа “Уурхайн ажил бол маш аюултай, хүнд ажил. Гэтэл уурхайчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан ам ганц ч алга. Өнөөдрийн байдлаар 100 орчим аманд иргэд үйл ажиллагаа явуулж байна гэсэн мэргэжлийн хяналтын газрын мэдээлэл бий. Энд ажиллаж байгаа иргэдийн хувьд ямар ч бүртгэлгүй байна. Тэгэхээр өнөөдрийн байдлаар уурхайчдын аюулгүй байдлыг хангах ямар ч боломж алга гэсэн үг. Мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагаас хяналт, шалгалт хийгээд лацдаад явахад маргааш нь онгойлгох жишээтэй. Тиймээс Налайхын уурхайд ажиллаж байгаа болон суурьшлийн бүсэд амьдарч буй иргэд төрийн байгууллагатай хамтарч аюулгүй орчинд эрүүл ажиллах орчин нөхцөлөө бий болгох хэрэгтэй. Яагаад гэхээр уурхайн ам суурьшлийн бүсийн хаяанд тулчихсан үйл ажиллагаагаа явуулж байна. Бүр айл гэрийн доогуур тэсэлгээ явуулж байна гэж иргэд хэлж байна. Энэ нь байж боломгүй зүйл. Эрдэнэт хүний амь настай шууд хамааралтай хэрэг учраас асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай. Ажлын хэсэгт мэргэжлийн байгууллагуудын санал, дүгнэлтийг нэгтгэж нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд оруулж, танилцуулна. Ерөнхийдөө Бичил уурхай буюу Нөхөрлөл бий болгох хэрэгтэй юм байна. Ингэснээр бүртгэлгүй иргэдийг бүртгэлжүүлж, улмаар төрийн байгууллага тэдний аюулгүй байдлыг хангах эрх зүйн нөхцөл бүрдэнэ” гэсэн юм.

    Ажлын хэсгийнхэн Налайх дүүргийн хуучин Уурхайн оффис орчмын нүүрсний амуудад мөн очив. 1990 оноос хувьчлагдсан хуучин уурхайн оффисын балгас болсон газрын нүүрсний нөөц дууссан учраас ухсан нүхийг ашиглан хог хаях цэг болгожээ. Гэвч нүүрс авахаар Налайхыг зорин ирэх иргэд энд ил задгай хогоо асгачихаад явчихдаг юм байна. Хэдийгээр хогийн цэг ч гэлээ заасан газарт буюу ухсан нүхэнд бус ойр орчмыг хавтгайруулан хог асгадаг нь хэн бүхний нүдэнд ил харагдаж байв.

    Уурхайчдын болон оршин суугчдын эрүүл, аюулгүй байдлыг бий болгохын тулд нөхөрлөл бий болгож, зөвшөөрөлгүй нүүрсний амуудыг цэгцлэх нь зүйтэй байгааг албаныхан онцолж байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Хотын дарга Ардын их хурлын депутатуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
    2017 оны 1 сарын 06
    Жил бүрийн 1 сарын 13-ны өдөр шинэ Үндсэн хууль батлагдсаны өдрийг улс орон даяар тэмдэглэдэг. 1991 онд шинэ Үндсэн хуулийн төслийг нийт ард түмнээрээ 2 удаа, 18 аймгийг 5 бүс болгон бүсчилсэн зөвлөгөөнөөр хэлэлцүүлснээс гадна Улсын бага хурлаар 4 удаа хэлэлцсэн түүхтэй. БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн 2-р хуралдаанаар улс орны өнцөг булан бүрээс сонгогдсон 430 депутат 2 сар буюу 76 хоногийн турш хэлэлцэж, одоогоос 25 жилийн өмнө 1 сарын 13-ны өдөр баталжээ. Үндсэн хууль хэлэлцэн, батлах үйл хэрэгт Улаанбаатар хотоос Ардын Их Хурлын депутатаар 52 эрхэм сонгогдон ажиллаж, үнэтэй хувь нэмрээ оруулсан юм.

    Шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ. Тэрээр хэлэхдээ “Та бүхний улс орон, нийслэлийн хөгжилд оруулсан хувь нэмэр их. Үндсэн хууль Монгол Улсын хөгжлийн гол тулгуур багана болж ирсэн. Хуулийн түүхэн үүргийг олон түмэн төдийгүй дэлхий нийт ч үнэлсэн гэдгийг ард түмэн мэднэ.

    Цаашдаа ч Ардын Их Хурлын депутатуудынхаа зөвлөмж, дэмжлэгийг нийслэлийн удирдлагын шинэ баг авна. Тэр тусмаа Улаанбаатар хотын эрх зүйн шинэтгэлийг хийхэд та нарын маань үүрэг роль их. Мөн Засаг даргын дэргэд хууль эрх зүйн шинэтгэлийг эрчимтэй хийх зөвлөл байгуулан, Үндсэн хуулийг хэлэлцэж, баталж, хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, өөрчлөлтөнд ч санал дүгнэлтээ өгч, ажлын хэсэгтэй хамтарч ажиллаж байгаа Ардын Их Хурлын депутатуудынхаа үгийг сонсч, саналыг авна” хэмээлээ.

    Харин Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, АИХ- ын депутат Р.Рааш хэлэхдээ “Хотоос сонгогдон ажиллаж байсан депутатууддаа хүндэтгэл үзүүлж байгаад талархаж байна. Улаанбаатар хотын өмнө тулгамдаж байгаа асуудлууд бидний ч хамтдаа шийдвэрлэх ажил юм. Төвлөрлийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах, хот руу чиглэсэн урсгалыг багасгах, хотын шинэ менежментийн бодлогыг хэрэгжүүлэх ёстой” гэж хэлээд нийслэлийн удирдлагын шинэ баг эрсдэлтэй тулсан ч хөгжлийн төлөө зорьмог шийдвэрүүд гаргахыг захилаа.

    Үүний дараагаар “Гал голомт“ үндэсний хөдөлгөөний тэргүүн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, АИХ- ын депутат Д.Мөнхөө “Гэр бүлийн үнэ цэнийг залуу хойч үедээ ойлгуулж, мэдлэг, мэдээллээр хангаж, үндэснийхээ уламжлалт соёл өвийг дээдэлж, төрөлх хэл, хот, улсаа хайрладаг сэтгэлгээг төлөвшүүлэх нэн шаардлагатай” гэж онцлоод, залуусаа хотын соёлд сургаж, хүмүүжүүлэх ажлуудыг шат дараалан хийх хэрэгцээ шаардлага бий болсныг тодотголоо.

    Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, АИХ-ын депутатаар 6 удаа сонгогдон ажиллаж байсан Г.Очирбат “Шинэ үндсэн хууль нийгмийн өмнө үүргээ биелүүлж байгаа нь маргашгүй үнэн. Мөн цаг хугацаа, хөгжлийн хурдтай уялдуулан зарим нэгэн заалтыг өөрчлөх шаардлагууд ч гарч байгааг үгүйсгэхгүй. Ялангуяа Улаанбаатар хотын хөгжлийн хурд, хүн амын төвлөрөл, агаарын бохирдол, замын түгжрэл нь ч Үндсэн хуультай холбоотой гэдгийг хэлье. Үндсэн хуулиараа Монголчууд бид хаа дуртай газраа гэрээ бариад бууж болох эрхээр хангагдсан. Гэтэл дэлхийн аль ч хотод гэрээ бариад, дуртай газраа хашаа хатгаад байдаг нийслэл байхгүй. Тиймээс энэ өдөр бид Улаанбаатар хотын хөгжлийн шинэ хандлагыг ярьж байна гэж ойлгож байгаа. Ахмадууд бид хууль баталчихсан. 25 жил өнгөрлөө гээд ойг тэмдэглэн явахаас илүүтэй улс, хотынхоо цаашдын хөгжилд санаа зовниж байна“ гэдгээ хэллээ. Тэрээр нийслэлийн удирдлагуудтай нягт хамтран ажиллаж, санаа бодлоо хэлж, зааж зөвлөнө гэлээ.

    Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, АИХ-ын депутат З.Алтай “Үндсэн хууль баталсан нь үнэн. Энэ хууль Монгол улсын хөгжлийн гол шугам, чиг болсон нь бас үнэн. Монгол Улсад өөрчлөлт шинэчлэлт хийх шаардлагатай асар олон зүйл байна. Бид хийхгүй бол бидний ирээдүй хойч яах вээ гээд санаа зовних боллоо. Тиймээс хамтдаа энэ шинэчлэлт, өөрчлөлтийг хийх цаг ирсэн” гэсэн юм.

    Үндсэн хуулийн 25 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын хөгжлийн талаар, цаашдын төлөвлөлт зорилтын тухай үнэтэй зөвлөгөө, санал хэлсэн АИХ- ын депутатууддаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд талархал илэрхийллээ. 2017 оныг нийслэл хот “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан Засаг даргын дэргэд “Хууль эрх зүйн зөвлөл байгуулна” гэдгээ хэлж, АИХ-ын депутатуудыг хамтран ажиллахыг хүслээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
2368 2369 2370 2371 2372 2373 2374
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жинхэнэ амаргүй цаг үеийг нь Ерөнхий сайд Н.Учрал туулж байна
    55 мин
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
    1 цаг 24 мин
  • Meta-ийн туршилтын хиймэл оюун ухаан өөр компанийн системийг хакердсан зөрчил илэрчээ
    2 цаг 51 мин
  • Пакистаны шоронд хоригдож буй удирдагч Имран Ханы хөвгүүд аавынхаа эрүүл мэндэд санаа зовж байна
    2 цаг 56 мин
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
    3 цаг 30 мин
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
    4 цаг 22 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ
    4 цаг 23 мин
  • “Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    4 цаг 25 мин
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
    4 цаг 38 мин
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
    4 цаг 47 мин
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
    5 цаг 53 мин
  • Лос-Анжелесын давирхайн нүхнээс Мөстлөгийн үеийн шинэ мэлхийн төрөл илрүүлжээ
    6 цаг 33 мин
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
    6 цаг 52 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав
    7 цаг 25 мин
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
    7 цаг 31 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    7 цаг 35 мин
  • ӨНӨӨДӨР: Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаан болно
    7 цаг 55 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    8 цаг 3 мин
  • Цахилгаан сандал дээр цаазлуулсан анхны хүн: Уильям Кеммлерийн аймшигт төгсгөл
    8 цаг 22 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
    Өчигдөр 16 цаг 44 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК