-
2016 оны 9 сарын 04
Гар утаснаас ялгардаг цацраг нь хүний биед шингэдэг нь ямар ч маргаангүй. Харин энэ нь хорт хавдар үүсгэх нөхцөл болдог уу? Энэ тухай шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарыг сонирхоё.
-
2016 оны 9 сарын 04
Нийтийн тээврээр хөнгөлттэй зорчих оюутны смарт картын талаар Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн хөдөлмөрийн газар болон Улаанбаатар смарт карт компаниас өнөөдөр мэдээлэл хийлээ.
-
2016 оны 9 сарын 04
Сургууль, цэцэрлэгүүд үүд хаалгаа нээж, хүүхэд залуусаа хүлээн авахад 11 хоног үлдлээ. Эцэг эхчүүд, хүүхэд багачууд, оюутнууд хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ базаах томоохон ажлыг, нэг цэгт төвлөрүүлэн цаг завыг нь хэмнэх зорилгоор бичиг хэрэг, цүнх, сурагчийн дүрэмт хувцас, гутал, пүүз, оймс гээд бүхий л хэрэгцээг багтаасан 100 орчим аж ахуй нэгж бөөний худалдаа эрхлэгчдийн “Хичээлийн шинэ жил-2016” үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс Чингисийн талбайд эхэлж байна. Тус үзэсгэлэнг өнөөдрөөс эхлэн ирэх сарын 5-ны өдрийг дуустал зохион байгуулахаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, ”Глобал Ивэнт” ХХК хамтран ажиллаж байгаа аж.
Мөн үзэсгэлэн худалдааны үеэр хүүхэд багачууд, залуучуудад зориулсан “3-ын эсрэг 3” сагсан бөмбөгийн тэмцээн, боловсролын үзэсгэлэн яармаг, шатар даамны тэмцээн, гар зургийн уралдаануудыг зохион байгуулахаар болжээ.
-
2016 оны 9 сарын 04
Улсын хэмжээнд усны тоо бүртгэл явуулж буй. Энэ хүрээнд ТУул голын сав газарт хамрагдах, Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Бүрэгхангай су- мын нутаг дахь гол горхи, булаг шандыг тоолжээ. Уг ажлыгТУул голын сав газрын захиргааныхан гүйцэтгэсэн байна. Баян- нуур, Дашинчилэн сумын нутаг дэвсгэр бүхэлдээ Туул голын сав газарт хамаар- даг. Тооллогын дүнд урьдчилсан байд- лаар Баяннуур суманд нийт дөрвөн гол горхи, гурван булаг, найман нуур той- ром, нэг рашаан, 131 худаг байгааг тог- тоожээ. Тэгвэл Дашинчилэн суманд долоон гол горхи, 13 булаг, 18 нуур той- ром, нэг рашаан, 79 худаг, услалтынхоёр систем, газрын доорх усны нэг орд бий аж. Бүрэгхангай сумын нутаг дэвс- гэрийн 57.9 хувь нь ТУул голын сав га- зарт, үлдсэн нь Орхон голын сав газарт хамаардаг. Тйймээс Орхон голын сав газрын захиргаа болон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрынхантай хамтарсан ажлын хэсэг байгуулж, тус сум дахь 46 гол горхи, таван нуур тойром, 84 булаг шанд, хоёр рашаан, 85 худгийг тоолж бүртгэжээ.
Дашрамд дурдахад, ТУул голын сав газрын захиргааныхан энэ сарын 10-нд ТУул голоо бүх нийтээрээ цэвэрлэхээр төлөвлөсөн байна. Уг арга хэмжээнд оролцох хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийг бүртгэж буй гэнэ.
-
2016 оны 9 сарын 04
Дундговь аймаг дахь төрийн байгууллагуудын ажил энэ сарын нэгнээс эхлэн 08.00 цагт эхэлдэг боллоо.
-
2016 оны 9 сарын 04
Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх ургамал хэрэглэж, тээвэрлэж явсан хүмүүсийг өнгөрсөн амралтын өдөр баривчилжээ.
-
2016 оны 9 сарын 04
Габон, Конго, Танзан, Мадагаскар зэрэг Өмнөд Африкийн зарим хэсэгт өчигдөр нарны цагаргин хиртэлт үзэгджээ.
-
2016 оны 9 сарын 04
Түүхий самар түүвэл 960 мянгаас 2 сая хүртэлх төгрөгөөр торгоно
-
2016 оны 9 сарын 04
Хан-Уул дүүргийн X хороонд байрлах Төрийн банк- ны салбарт СН32957609 серийн дугаартай 100 юанийн хуурамч дэвсгэрт борлуулсан байжээ.
-
2016 оны 9 сарын 04
Газар тариалангийн бүс нутгаар мөндөр орж, хүчтэй салхи шуурахыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
-
2016 оны 9 сарын 04
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Э.Батшугарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б.Лхагвасүрэнг томилсон.
-
2016 оны 9 сарын 03
БОАЖЯ-ны харьяа Туул голын сав газрын захиргаанаас энэ сарын 10-ны өдөр “Туул голоо хайрлая” БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭГ зохион байгуулах гэж байна.
Энэхүү үйл ажиллагаанд цэнгэг Туулаа цэвэр байлгахыг хүссэн байгууллага хамт олныг уг хөдөлгөөнд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Цэвэрлэгээнд оролцохыг хүссэн байгууллага хамт олны хүсэлтийг энэ сарын 6-ны өдөр хүртэл хүлээн авна.
Холбоо барих утас: 362592, 99582499
Туул голын сав газрын захиргаа
Эх сурвалж: БОАЖЯ
-
2016 оны 9 сарын 03
Бразилийн тал гурван улсаас элчин сайдаа татлаа
-
2016 оны 9 сарын 03
Анхаар: Хүүхдэд өгч болохгүй найман эм
-
2016 оны 9 сарын 03
“Сэлэнгэ-2016” боллоо
-
2016 оны 9 сарын 03
Францын сургуулиудад онц байдал зарлажээ
-
2016 оны 9 сарын 03
130 дугаар бага сургууль номын сантай болов
-
2016 оны 9 сарын 03
Нийслэлийн төвийн 6 дүүргийн 23 байршилд төмс хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа гарч байна
-
2016 оны 9 сарын 03
2016 оны 09 дүгээр сарын 04-нөөс 09 дугээр сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
4-нд нутгийн зүүн хагаст, 5-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 6, 7-нд зүүн аймгуудын зарим газраар бороо, Хэнтэйн уулсаар нойтон цас орно. Салхи 4, 5-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 6-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. 6-наас нутгийн баруун хэсгээр өдөртөө дулаарна.
-
2016 оны 9 сарын 03
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй