-
2016 оны 8 сарын 12
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой
-
2016 оны 8 сарын 12
2016 оны 08 дугаар сарын 11-ний 21 цагаас 08 дугаар сарын 12-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Баян-Өлгий, Увс аймгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно.Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.
-
2016 оны 8 сарын 11
2009 оноос ерөнхий боловсролын сургуулийн I-V ангийн сурагчдын сурах бичгийг 100 хувь, харин VI-XII ангийн сурагчдын сурах бичгийн 40 хүртэл хувийг төрөөс үнэ төлбөргүйгээр сургуулийн номын сангаар дамжуулан олгох болсон.
Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн хүүхэд, бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон ЕБС-д гурав буюу түүнээс дээш хүүхэд нь суралцдаг өрхийн нэг хүүхэд тус тус уг хөтөлбөрт хамрагддаг. Энэ жилийн хувьд I-IX ангийн сурагчдын сурах бичиг хэвлэгдэж эзэддээ очиж эхэлж байна.
X-XII ангийн сурагчдын 40 хүртэл хувийн сурах бичиг сургуулиудад байгаа учраас ахлах ангийн сурах бичгийн нөхөн хангалт хийхгүй юм. Харин VI-XII ангийн сурагчдын сурах бичгийн үлдсэн 60 хүртэлх хувийг зах зээлээс худалдан авах юм. Иймд зах зээлд худалдах компаниудтай үнийн хэлцэл хийж БСШУС-ын сайдын тушаал гарч баталгааждаг.
Зах зээлд худалдаалах эрх авсан компаниуд тус яамтай гэрээ байгуулснаар энэ сарын 1-ний өдрөөс дараа оны тавдугаар сарын 1-нийг хүртэл сурах бичгээ худалдах боломжтой.
-
2016 оны 8 сарын 11
Төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах чиглэлээр Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана
-
2016 оны 8 сарын 11
Виз,штамп хуурамчаар үйлдсэн зөрчлүүдийг илрүүлэв
-
2016 оны 8 сарын 11
What3words аппликэйшний Монгол хэл дээрх хувилбарыг маргааш танилцуулна
-
2016 оны 8 сарын 11
Тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр шатахуун олгохоор боллоо
-
2016 оны 8 сарын 11
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Баян-Улаан багт энэ сарын 09-нд галзуу үнэг хүн рүү дайрч хазсан хэрэг гарчээ. Хазуулсан иргэн Ц-г тус аймгийн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж буй юм байна.
Үнэгийг устгаж, шинжилгээ хийхэд галзуу өвчтэй болох нь тогтоогджээ. Тус багт сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоожээ. Хязгаарлалтын бүсэд 28 өрхийн, 92 хүн, 5600 толгой мал байгаа юм.
-
2016 оны 8 сарын 11
“Болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлье” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна
-
2016 оны 8 сарын 11
Шүүх хуралд ирээгүй шалтгаанаа Б.Насанбаяр “өөрөө хоолны хордлогод орсон, өмгөөлөгч нь хөдөө орон нутагт ажилтай яваа” гэж тайлбарлажээ. Тиймээс шүүхээс Э.Цэрэндолгорт хурлыг хойшлуулах хүсэлт тавьсныг тэрээр зөвшөөрсөн байна.
-
2016 оны 8 сарын 11
Өвөлжилтийн бэлтгэлийг хангах талаар үүрэг чиглэл өглөө
-
2016 оны 8 сарын 11
“Нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилт” сэдэвт анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
-
2016 оны 8 сарын 11
Өнөөдөр нийслэлийн таван дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
-
2016 оны 8 сарын 11
ӨРНИЙН ЗУРХАЙ
-
2016 оны 8 сарын 11
“Этюд-2016” Уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн нээлтээ хийнэ
-
2016 оны 8 сарын 11
УЛААНБААТАР ХОТОД ЗОРЬЖ ҮЗЭХ ЁСТОЙ БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙН ЦОГЦОЛБОРЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
-
2016 оны 8 сарын 11
Нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна
-
2016 оны 8 сарын 11
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой гахай болой
-
2016 оны 8 сарын 11
2016 оны 08 дугаар сарын 10-ны 21 цагаас 08 дугаар сарын 11-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өдөртөө зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 17-22 градус, өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
-
2016 оны 8 сарын 10
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг Бүрэнхаан уулын бэлд Сэлэнгэ мөрөн орчмын Ивэн хөндийд орших Амарбаясгалант хийдэд жил бүр уламжлал болгон зохиодог бумбаны их тахилга маргааш эхэлнэ.