-
2016 оны 8 сарын 09
Өнөөдөр буюу наймдугаар сарын 9-ны мягмар гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийхээр болжээ.
Чингэлтэй, Баянгол дүүрэг
10.00-17.00 цагт: Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, Баянгол дүүргийн 11, 23 дугаар хороо Хувьсгалчид, Баруун, Дунд, Зүүн тасган, Дэнж, Зүүн ард Аюуш, Зүүннаран, Сан, Усан сан, Усны гудамжууд, Арвижих, Майдар, Алхана трейд, Цэгээн хайрхан ХХК-ууд, Улаанбаатар сан, 11, 23-р хорооны цогцолбор барилгууд, Шугамаар ус хангах алба, Телезийн цагдаагийн хэсэг, Эрдэнэт хүмүүн, Гурван санчир өрхийн эмнэлгүүд болон тэдгээрийн ойр орчмоор
Сүхбаатар дүүрэг
10.00-18.00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим инженеринг, Бэрэн констракшн ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор
Баянзүрх дүүрэг
12.00-13.00 цагт: 20-р хороо Гачуурт тосгон
13.00-15.00 цагт:18-р хороо Алтан жолоо групп, Улаанбаатар банк, Жугамт өргөө СӨХ, 27/1-3-р байр болон тэдгээрийн ойр орчмоор
Чингэлтэй дүүрэг
10.30-17.30 цагт: 16-р хороо Согоотын 63, 70, 86-р гудамж
-
2016 оны 8 сарын 09
2016 оны 08 дугаар сарын 10-наас 08 дугаар сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
10-нд баруун аймгуудын зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгаар, 11-нд баруун болон зүүн аймгуудын хойд хэсгээр, 12, 13-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 10, 13-нд зарим газраар, 11-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
-
2016 оны 8 сарын 09
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой
-
2016 оны 8 сарын 09
2016 оны 08 дугаар сарын 08-ны 21 цагаас 08 дугаар сарын 09-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 16-21 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүсч 23-28 градус, өмнөд хэсгээр 30-35 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 33-38 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.
-
2016 оны 8 сарын 08
Нэгдүгээр ангид элсэгчдийг хэрхэн бүртгэх вэ
-
2016 оны 8 сарын 08
Монгол Улс, БНХАУ-ын БХЯ хоорондын зөвлөлдөх уулзалт маргааш буюу энэ сарын 09-нд Улаанбаатар хотноо эхэлнэ.
-
2016 оны 8 сарын 08
Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4 дулааны цахилгаан станцын хажууд “Хос ирвэс” ХХК-ийн байрлалд их хэмжээний химийн бодис байна гэсэн дуудлага өчигдөр 17:00 цагийн орчимд ОБЕГ-т иржээ.
-
2016 оны 8 сарын 08
Баянхонгор аймагт болсон үерийн улмаас зам талбай ихээр эвдэрч сүйдсэн байна. Тодруулбал А0302 дугаартай Баянхонгор-Арвайхээр чиглэлийн автозамын 2км-т далан хөвөө эвдэрч замын хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Тиймээс авто замын хөдөлгөөнийг түр хаажээ.
-
2016 оны 8 сарын 08
Улаанбаатар хотын цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн энэ сарын 5-7-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Даншиг наадам-Хүрээ цам” наадмаар олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах, замын хөдөлгөөний зохицуулалт, хамгаалалтыг амжилттай хийлээ.
-
2016 оны 8 сарын 08
Өнөөдрийн байдлаар нийслэлд энгийн орон сууцны м2-ын дундаж ханш 1.600.000-1.700,000 төгрөгийн хооронд байгаа аж.
-
2016 оны 8 сарын 08
“ Нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилт “ нээлттэй хэлэлцүүлэг болно
-
2016 оны 8 сарын 08
Хотын дарга Мягмар гараг бүрт иргэдтэй уулзана
-
2016 оны 8 сарын 08
Монголын Үйлдвэрчний эвлэлээс Засгийн газарт санал хүргүүлэх тухай мэдээлэл хийлээ. Тус хуралд Монголын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарын хүмүүс оролцсон юм.
-
2016 оны 8 сарын 08
Олон улсын монголч эрдэмтний XI их хурал болно
-
2016 оны 8 сарын 08
Нийслэлийн 424 мянган ам метр талбайн шарилжийг устгав
-
2016 оны 8 сарын 08
Улс төржилтөөс болж удтал гацаанд ороод байсан барилгын ажил дуусч эмнэлгийн зориулалтаар үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Т
-
2016 оны 8 сарын 08
Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Эрээн даваа” гэдэг газар /Сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ өнгөрсөн долдугаар сарын 31-ний өдөр хүлрийн түймрийн цурамнаас дахин түймэр гарсан.
-
2016 оны 8 сарын 08
“Дисковер Монголиа” уул уурхайн хөрөнгө оруулагчдын 14 дэх удаагийн олон улсын чуулга уулзалт ирэх сарын 8,9-нд болно. Энэ жил тус чуулга уулзалт “Тогтвортой байдлын төлөө” гэсэн уриан дор явагдахаар болсон байна.
-
2016 оны 8 сарын 08
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдөр баруун аймгуудын нутгаар, 10-ны өдөр ихэнх нутгаар, 11-ний өдөр нутгийн хойд хэсгээр бороо орох төлөвтэй байгаа тул үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна.
Түүнчлэн,
-Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх
-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх
-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих
-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах
-Голуудын усны түвшин буураагүй байгаа голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
-
2016 оны 8 сарын 08
Увс аймгийн Наранбулаг сумын төвөөс баруун зүгт 58 км-т 3.5 мангнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлт өчигдөр буюу энэ сарын 07-ны 17.41 цагт болсон байна.