Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2517 2518 2519 2520 2521 2522 2523
  • Хүүхдэд хамгаалалтын бүс зүүлгээгүй бол торгоно
    2016 оны 8 сарын 01
    Замын цагдаагийн газраас өнгөрсөн сарын 25-наас энэ сарын 25-ний хооронд улсын хэмжээнд “Хамгаалах бүс, хамгаалалтын суудал” нэгдсэн арга хэмжээг “Хамгаалах бүс хамгаалагдсан амьдрал” уриан дор зохион байгуулж байна.
  • Триатлоны улсын аваргууд тодорлоо
    2016 оны 8 сарын 01
    Триатлоны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Архангай аймгийн Өгийнуурт долдугаар сарын 29-31-ны өдрүүдэд боллоо.

  • Сэрэмжлүүлэг: Нэг айлын хоёр хүүхэд усанд энджээ
    2016 оны 8 сарын 01
    Өнгөрсөн амралтын өдрүүдэд нэг айлын хоёр хүү усанд осолдсон харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, БЗД-12 “Төмөр замын Том холбох гэх газрын тогтмол усанд хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
  • Дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулах Нийслэлийн сонгуулийн хороог байгууллаа
    2016 оны 8 сарын 01
    Монгол Улсын Сонгуулийн тухай хуулиар дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах Нийслэлийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 80-аас доошгүй хоногийн өмнө Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид байгуулна гэж заасан байдаг.
  • Маргаашнаас бороо орж сэрүүснэ
    2016 оны 8 сарын 01
    Энэ сарын 2-6-нийг хүртэлх хугацаанд ихэнх нутагт бороо орно гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан мэдээллээ.

  • Их халалтаас шалтгаалан үер, аянга буух эрсдэлтэй байгааг анхаарууллаа
    2016 оны 8 сарын 01


    2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн нийт нутгаар их халалт үргэлжилж, түр зуурын усархаг бороо орсны улмаас нийслэлийн дүүргүүд, хөдөө орон нутагт үер усны аюул учирч, аянга буух, дуу цахилгаантай борооны өмнө хүчтэй салхи шуурга болсон зэргээс иргэд эрүүл мэндээр хохирох, мөн иргэд, аж ахуйн нэгж байгууллага эд хөрөнгийн хохирол амссан тохиолдол цөөнгүй гараад байна.

    Цаашид цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр баруун аймгуудын нутгаар, 03, 04, 05-ны өдөр баруун, төв, зүүн, говийн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, их халалтаас шалтгаалан үер, аянга буух, хүчтэй салхи шуурга болох өндөр эрсдэлтэй байгааг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.

    Түүнчлэн тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай гүүрээр зорчих, байгууллага хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө амралт, аялал, зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, гол, мөрөн, нуурын эргээс зайдуу газар амрах, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг сануулья.
  • ОБЕГ-ын зарим удирдлагуудыг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан саатуулжээ
    2016 оны 8 сарын 01
    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс ОБЕГ-ын нэр бүхий албан тушаалтнуудыг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн бөгөөд зарим хүмүүсийг цагдан хорижээ.
  • Г.Маралмаа Давж заалдах шатны шүүхэд хандана гэдгээ мэдэгджээ
    2016 оны 8 сарын 01
    Дөрвөн настай охины үхэлд буруутгагдан шүүхээс 23 жилийн ял сонссон Г.Маралмаа Давж заалдах шатны шүүхэд хандана гэдгээ мэдэгджээ.

  • Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдана
    2016 оны 8 сарын 01
    Улаанбаатар хотод орсон түр зуурын, хүчтэй, аадар борооны улмаас хотын зүүн хэсэг буюу Баянзүрх дүүрэг бүхэлдээ, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн хойд хэсэг их хэмжээний усанд автсан. Нийслэлийн Онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр ялангуяа Баянзүрх дүүргийн З-р хороо Чингис зочид буудлын зүүн талын автозам 300м, Бөхийн өргөөний урд талын хороолол дундах автозам 250м, Нарны гүүрний зүүн талын автозам 150м, “Буян”ХХК-ийн зүүн талын автозамуудад борооноос үүдэн үер бууж, усны түвшин нэмэгдэж, иргэдийн автомашин усанд суух, хөвөх, мөн орц болон орон сууцны газар доорхи давхаруудад ус хуримтлагдаж хүндрэлтэй нөхцөл байдал үүсчээ.



    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Баянзүрх дүүргийн 3-р хороонд очиж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Уламбаяр, Улаанбаатар хотод 28-ны оройн 19:55 цагаас 20:30 цагийн хооронд маш хүчтэй аадар бороо орсон. Замын ус зайлуулах шугам хоолойнууд болон үерийн далан хэвийн ажиллаж байсан ч бороо маш хүчтэй орсон учраас ус зайлуулах шугамын хүчин чадал хүрэлцээгүй гэсэн тайлбар өглөө.

    Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргыг түр орлон гүйцэтгэгч Т.Гантөмөр, үерээс болж үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг арилгахаар Ус сувгийн удирдах газрын ус соруулах зориулалтын 2 автомашин, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”ОНӨҮГ-ын ус соруулах зориулалтын 2 автомашин, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ус соруулах 3 автомашинтай, нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 2 бүлэг 8 албан хаагч, 2 автомашинтай, Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангиас 3 бүлэг 18 хүн 3 автомашинтай усыг соруулж 00:30 цагт дуусган замын хөдөлгөөнийг хэвийн байдалд оруулсан гэлээ. Энэ хавар, зуны турш Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран үерийн далан сувгуудын цэвэрлэгээг тогтмол хийж байсан байна.

    Нийслэлийн Засаг дарга, цаашид ч Улаанбаатар хотод их хэмжээний бороо орох урьдчилсан мэдээ байгаа учраас Улаанбаатар хотын автозамуудын ус зайлуулах шугам хоолойг өргөтгөх, ус соруулах автомашин, техник хэрэгслийг сайржуулах шаардлагатай байна. Цаашид шинээр барих автозамуудыг заавал ус зайлуулах шугам хоолойтой байхаар төлөвлөж хийх хэрэгтэй. Тиймээс нийслэлийн Онцгой комиссын хурлыг ирэх Даваа гарагт яаралтай хуралдуулж, үерийн улмаас үүссэн нөхцөл байдлыг арилгуулах, цаашид үер усны аюулаас урьчдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлуудыг хийх талаар мэргэжлийн байгууллагуудын саналыг авч хэлэлцэн, хэрэгжүүлэх ажлуудаа тодорхойлно гэв. Мөн үерийн улмаас үүссэн хог хаягдлыг шуурхай цэвэрлэж, ариутгал, халдваргүйтгэл хийхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.
  • ”Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих 7 хоног” эхэллээ
    2016 оны 8 сарын 01
    Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийг дэлхий нийтээрээ “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн 7 хоног” болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ.



    Энэхүү өдрийн хүрээнд хийгдэх ажил олон нийтэд нээлттэй болох бөгөөд албан ёсны арга хэмжээнүүд болно. Үүнд:


    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд жирэмсэн болон хөхүүл бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зөв хооллолтын зөвлөгөө өгөх өдөрлөгийг 8 дугаар сарын 2-ны 16.00-20.00цагийн хооронд
    Шийдвэр гаргагч нарт жирэмсэн болон хөхүүл бага насны хүүхэдтэй эхчүүдийг дэмжих талаар нөлөөллийн арга хэмжээг 8 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулна.


  • Танилц: Наймдугаар сард цахилгаан хязгаарлах хуваарь
    2016 оны 8 сарын 01
    Наймдугаар сард цахилгаан хязгаарлах хуваарийг танилцуулж байна.

    Сар өдөр
    Дүүрэг Засвар хийх цаг Засварт хамрагдах объектуудын тоймчилсон байршил
    1/VIII Баянзүрх 10.30-17.30

    4-р хороо Цэргийн хотхон 3-8-р гудамж болон тэр орчмоор
    10.30-17.30

    16-р хороо 16-р хороолол Дандарын гудамж, ТЗ-ын 200, 201, 202, ЭМЯ-ны 1-3 байр, Хайрцагны 24, Хорихын 8 айл, 67, 68, Данзангийн 19, 28, 34-р байр, Дандарын 9,11-р байр болон тэдгээрийн ойр орчмоор
    Баянгол 10.30-18.00

    6, 7, 8, 19-р хороо 4-р хороолол 7, 15, 16, 21, 23, 32, 33, 33а, 39, 42, 50, 99, 19-0-1, 48А, Б, 49, ТЗ 83-1,ТЗ 83-2,ҮТ 46, Орчлон 46, 47-1, 47-3 байр, 93-р цэцэрлэг, УБ барилга, Батсервис ХХК, Дако ХХК, Ганга өргөө ОНӨААТҮГ
    Хан-Уул 10.30-16.00

    2, 15-р хороо 56А, Б байр, Богдхан уул, Мандах 68, Од СӨХ-үүд, Сайханбулган, Дагина, Стройка, МКБ, Евро Стандарт, Санкомфорд, Россе Вилаже ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор
    Налайх 10.00-18.00

    2-р хороо 40, 41-р байр дүүргийн ЭМН, Мэргэжлийн хяналтын алба, Онцгой байдлын алба
    1-22/VIII Чингэлтэй, Баянгол 10.00-17.00

    Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, Баянгол дүүргийн 11, 23 дугаар хороо Хувьсгалчид, Баруун, Дунд, Зүүн тасган, Дэнж, Зүүн ард Аюуш, Зүүннаран, Сан, Усан сан, Усны гудамжууд, Арвижих, Майдар, Алхана трейд, Цэгээн хайрхан ХХК-ууд, Улаанбаатар сан, 11, 23-р хорооны цогцолбор барилгууд, Шугамаар ус хангах алба, Телезийн цагдаагийн хэсэг, Эрдэнэт хүмүүн, Гурван санчир өрхийн эмнэлгүүд болон тэдгээрийн ойр орчмоор
    1-31/VIII Сүхбаатар 10.00-18.00

    1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим инженеринг, Бэрэн констракшн ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор
    2/VIII Сүхбаатар 10.30-17.30

    7-р хороо 11-р хороолол 7-9-р байр, Скайтел, Дөлгөөн сэлбэ, Нинжбадрах, Майнингконсалтинг, Сайхан сэтгэл ХХК-ууд, Орд-789 СӨХ болон тэдгээрийн ойр орчмоор
    Баянгол 10.30-18.00

    7, 8-р хороо 4-р хороолол 9А, Б, 10-15, 25, 29, 30, 31, 32, 36, 3-р хороолол 74, БАА-1, 2, 3-р байр, 89, 93, 94, 95-р цэцэрлэгүүд, Төрийн банк, Монгол шуудан, Амно, Эко констракшн ХХК-ууд, Дүүхээ төв болон ойр орчмоор
    Налайх 10.00-18.00

    2-р хороо Эрдмийн оргил сургууль, Дотуур байр, МСҮТ, Содон төв
    3/VIII Баянзүрх 10.30-17.30

    6-р хороо 13-р хороолол 18, 21, 51, 44, 22Б, Монтэдийн 1, 2, Наран, Дамдинсүрэнгийн 24-р байр, Ганманлай, Хур харцага, Сити рийл эстейт, Нийслэл өргөө, Дөлгөөн тэргүүн, Эрчим арт, Булбул ХХК-ууд, Асар СӨХ болон тэдгээрийн ойр орчмоор
    Чингэлтэй 10.30-17.30

    17-р хороо Сурагчийн 46-48, 84-85-р гудамж
    Хан-Уул 10.30-18.00

    16-р хороо “Буянт-Ухаа 1”-ийн 715-728-р байр
    Сонгино хайрхан 10.00-17.00

    БАСУ, Ялгуусан, Эрэл зам, Гангар шаазан, Байгууламж, Ундармал булаг, Хулхан, Тэргүүн трейд, Магнайн оргил, Фада ХХК-ууд, Асфальтийн үйлдвэр болон тэдгээрийн ойр орчмоор
    Налайх 10.00-18.00

    2-р хороо 48-57, 59, 61-р байр, Цэцэрлэг, Баялаг Налайх, Эрдмийн оргил 4-р байр, 119-р сургууль
    4/VIII Сүхбаатар 10.30-17.30

    8-р хороо 11-р хороолол 1, 2, 3, 32, 34-р байр, Хатагтай эмнэлэг, Гандирс орд ХХК, Мандах-Өргөө, Алтан-Өргөө СӨХ-үүд, ХУИС болон ойр орчмоор
    Хан-Уул 10.30-18.00

    16-р хороо “Буянт-Ухаа 1”-ийн 701-714 -р байр
    12.00-12.30

    12-р хороо Биогийн үйлдвэр
    12.30-13.00
    14.30-16.30

    12-р хороо Биогийн орон сууц, Сонгинын дээд доод амралт, Био асралт эмнэлэг, АТС, 10-р сургууль, 121-р цэцэрлэг, Улаанбаатар банк, Ахмадын амралт сувилал, Энхжаргалан хүүхдийн сувилал болон ойр орчмоор

    13.00-13.30
    14.30-16.30


    12, 13-р хороо 013, 120, 326-р ЦА-ууд болон тэдгээрийн ойр орчмоор

    13.30-14.00


    12-р хороо Биогийн үйлдвэр, Худаг, Уурын зуух болон ойр орчмоор

    14.00-14.30


    12-р хороо Гоц халдварт
    Налайх

    10.00-18.00


    2-р хороо Амаржих газар, Мэс заслын клиник, Цагдаагийн хэлтэс, 33, 75-р байр, ШШГА
    5/VIII Чингэлтэй

    10.30-17.30


    17-р хороо Сурагчийн 36-44-р гудамж
    6/VIII Чингэлтэй

    10.30-17.30


    4-р хороо 17, 21, 37-р байр, Цахим архив, Нанс кашимер, Сан, Бигги-индустрис, Тэмүүлэл, Дүүхээ, Естер, Юнитра, Их саран үүл, Гоо мэргэн, Хуссана, Эндимион, Мидлэйндс, Аргамаг, Аглагмед, Агьт булаг ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор
    8/VIII Баянзүрх 10.30-17.30

    22-р хороо Өлгийн 3, 16, 18, 19, 20, 31, Ойн 1, 2-р гудамж, 69А, Б, 88, 89, 91, 106-р байр, Зүтгэл найдвар ЗБН, МЦХ ХК, ШУТИС-ийн ХМТС-ийн дотуур байр болон тэдгээрийн ойр орчмоор
    11.00-13.00

    18-р хороо Алтан жолоо групп, Улаанбаатар банк, Жугамт өргөө СӨХ, 27/1-3-р байр болон тэдгээрийн ойр орчмоор
    13.00-17.00

    6, 18-р хороо 9, 15, 16, 18, 21, 22, 24, 44, 51, Монтедийн 1, 2-р байр, Наран, ГЕГ-ын орон сууц болон тэдгээрийн ойр орчмоор
    Баянгол 10.30-17.00

    11, 18-р хороо 6-р бичил хороолол, 4-р хороолол 83А, Б байр, Рокмон билдинг, Ашид орших, Нишин од, Хатанбаатар, Си Эй Эс, Эмдаблеви ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор
    Сонгино хайрхан 10.30-17.00

    19-р хороо Нэгдсэн эмнэлэг, Ирээдүй, 62-р сургууль, 148-р цэцэрлэг, 8А, Б, В, 4А, Б, 3-58, 1-58, 1-30, 2-48, ЭХ-ний 30 айл болон ойр орчмоор
    Налайх 10.00-18.00

    6-р хороо Горхи-Тэрэлжийн БЦГ, Өгөөмөрийн 1, 2, 3-р гудамж орчмоор
    9/VIII Баянзүрх 12.00-13.00

    20-р хороо Гачуурт тосгон
    13.00-15.00

    18-р хороо Алтан жолоо групп, Улаанбаатар банк, Жугамт өргөө СӨХ, 27/1-3-р байр болон тэдгээрийн ойр орчмоор
    Чингэлтэй 10.30-17.30

    16-р хороо Согоотын 63, 70, 86-р гудамж
    9, 10/VIII Баянзүрх 10.30-17.30

    19-р хороо Тамирчны 1-7-р гудамж, 1, 2, 3, 45-р байр, Онч мэргэн өрхийн эмнэлэг болон тэдгээрийн ойр орчмоор
    11.00-13.00
    15.00-17.00

    6, 18-р хороо Дамдинсүрэнгийн 43, 56, 58, 59, 63, 65, 66, 67, 87, 92, 93, ХД 91, 93, МД 60, Олзвойн 38, 78, Эрэлийн 39А, Б, В, Г, 40, 41, Ургац өгөөжийн 67, 145, 163, 170-р байр, Номноо, Ногоон төгөл, Люкс хауз хотхон, Эрдэнэдрийлинг, Горгаз ХХК, Мон суль ШТС, ТТХГ, ШШГЕГ-ын орон сууц болон тэдгээрийн ойр орчмоор
    10/VIII Баянзүрх 13.00-13.30

    20-р хороо Гачуурт тосгоны бүх хэрэглэгчид, Баяндөхөм, Хар усан тохой
    13.00-15.00

    6, 18-р хороо 9, 15, 16, 18, 21, 22, 24, 44, 51, Монтедийн 1, 2-р байр, Наран, ГЕГ-ын орон сууц болон тэдгээрийн ойр орчмоор
    13.30-14.00

    20-р хороо Гачууртын төвийн урд хэсэг, Хуандай ам
    14.00-14.30

    20-р хороо Гачууртын төвийн хойд хэсэг, Шар хоолойн ам
    15.00-17.00

    18, 15-р хороо Бөхийн өргөө, Хадагтай инвест, Ватиканы төлөөлөгчийн газар, 21-р сургууль, 1-9, 13, 15, 16, 23, 27, 31, 40, 43, 44, 69, 70-73, 75-р байр болон тэдгээрийн ойр орчмоор
    10, 11/VIII Хан-Уул 10.30-18.00

    7-р хороо Яармаг-15-22 гудамж тэр орчмоор
    10-12/VIII Баянгол 11.00-18.00

    20-р хороо Монголиадевелопмент ресорсес, Дашваанжил, МТ ойл, Шунхлай, МТ, Ойн бирж ШТС-ууд болон тэдгээрийн ойр орчмоор
    11/VIII Сонгино хайрхан 10.30-16.00

    Талх чихэр, Сүү компаниуд
    Чингэлтэй 10.30-17.30

    16-р хороо Чингэлтэйн 1-8, Нуурын 2-6, 10-14-р гудамж
    11, 12/VIII Чингэлтэй 10.30-17.30

    4-р хороо 1-р 40 мянгат 30/1-р байр, Ар үр Алтай, Монгол бэлэг-1, МЦХ, Хүүгийн газар, Хүч сервис ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор
    Сонгино хайрхан 10.30-18.00

    19-р хороо 21-р хороолол 62-р сургууль, Нийгмийн даатгалын хэлтэс, УБЦТС ТӨХК-ийн Сонгинохайрхан ХҮТ, 4А, Б, 3-58, 37Б, 8-58, 9-58, Т-79-р байр, Эрдэнэс төв, Дэлгэр 21 СӨХ болон тэдгээрийн ойр орчмоор
    12/VIII Сүхбаатар 10.30-17.30

    17-р хороо Дамбадаржаагийн 53, 61-р гудамж, Сайхан ирээдүй ХХК, иргэн Наранцэцэг болон тэдгээрийн ойр орчмоор
    12-31/VIII Налайх 10.00-18.00

    1-р хороо Баянзүрх гудамж, Энгэр шанд, Их ам, Туулын гүүр орчмоор
    15, 16/VIII Баянзүрх 10.30-17.30

    16-р хороо 16-р хороолол Цэргийн 24-26, 70, 71, 1, 2, БХЯ-ны 24-р байр, Монгол менежмент төв, Захгүй Мэнэн, Наран инвест, Анудент, УБ бүтээц ХХК-ууд, 82-р цэцэрлэг, Улаанхуаран СӨХ болон тэдгээрийн ойр орчмоор
    Баянгол 10.30-18.00

    9-р хороо Горькийн 4-9-р гудамж, ТЭЦ-33, НЭХ-33, ЭХ-22А, 27А, 31 Бумбаяр байрууд болон тэдгээрийн ойр орчмоор
    15-19/VIII Баянгол 11.00-18.00

    20-р хороо Монголиадевелопмент ресорсес, Дашваанжил, МТ ойл, Шунхлай, МТ, Ойн бирж ШТС-ууд болон тэдгээрийн ойр орчмоор
    Налайх 10.00-18.00

    1-р хороо Баянзүрхийн гудамж, Энгэр шанд, Их ам, Туулын гүүр орчмоор
    16/VIII Баянзүрх 10.30-17.30

    24-р хороо Цахлайн задгай, ЗХ 065-р ЦА болон тэдгээрийн ойр орчмоор
    Чингэлтэй 11.00-13.00

    УБДС ТӨХК-ийн Их тойргийн насос, Нийгмийн даатгалын хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, СУИС, Хүрд ХХК болон тэдгээрийн ойр орчмоор
    Хан-Уул 14.00-14.30

    ТОСК-ийн орон сууцны барилгууд
    17/VIII Хан-Уул 13.30-14.00

    8, 9, 10, 16-р хороо 134-р цэцэрлэг, 7, 114-р сургууль, Хаан банк, Юнитель, Скайтел, Мобиком, УСУГ-2, Тавин ус ХХК, Буянт-Ухаа, Бурхант, Хивс, Тайны гудамжууд
    14.30-15.00

    9, 10-р хороо Нисэхийн орон сууц, гэр хороолол, 7-р сургууль, 49-р цэцэрлэг, ЦТП, Гүнийн худаг, Амин тус өрхийн эмнэлэг, Янгир хайрхан ХХК болон тэдгээрийн ойр орчмоор
    17, 18/VIII Чингэлтэй 10.30-17.30

    2-р хороо 23, 25, 33/1-р байр, NEXT компьютерс, BSB электроникс болон тэдгээрийн ойр орчмоор
    Сонгино хайрхан 10.30-18.00

    20-р хороо 19-р сургууль, Наркологийн эмнэлэг, Дунд-Уртын эх, Уорлдтранс, Баруун бүс, Тэдмэнт, Түшээ говь, Газар сүлжмэл, Ус дэвжих ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор
    18/VIII Баянзүрх 10.30-17.30

    24-р хороо Хоршооллын 7-16, Газарчны 5-7, Овоотын 1-7-р гудамж, Монголын хүүхдийн сан ТББ болон тэдгээрийн ойр орчмоор
    18, 19/VIII Хан-Уул 10.30-18.00

    4-р хороо Арцатын 18-ын задгай, Чинбулаг, Эс Би Констракшн ХХК-ууд, Морин спортын төв, иргэн Одгэрэл, Ойн бирж ШТС болон ойр орчмоор
    22/VIII Баянзүрх 10.30-17.30

    24-р хороо Жаргалантын 1-4, Газарчны 1-5-р гудамж, иргэн Алтанчимэг, Нэргүй, МДЖ ХХК болон тэдгээрийн ойр орчмоор
    22, 23/VIII Баянгол 10.30-18.00

    16-р хороо Орхоны 1-5-р гудамж, Гандангийн 60-1, 2-р байр, Гандангийн 60 СӨХ, Ламрин дацан, Монголын анчдын нийгэмлэг, Сүймэд, Зүүн бүрд, Далайван аудит, СББМ, Мон хашаа констракшн, Доктор авто сүлжээ, БОСА ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор
    Хан-Уул 10.30-18.00

    1-р хороо 120 мянгатын 8, 9 15, 16, 17-р байр, 53-р цэцэрлэг, Оргил СӨХ, Алтан-Од жин, Өгөөмөр Баянбулаг, Жин оюу, Идэр эх ХХК-ууд Палас зочид буудал, Жетро супермаркет болон тэдгээрийн ойр орчмоор
    Сонгино хайрхан 10.30-18.00

    13-р хороо 1-р хорооллын 8, 9-р байр, Оточ одь, Коко десерт, Гэрлээр тэтгэгч, Солонго гэрэл, Их монгол шувуу ХХК-ууд, Дэвшил-8, Есөн-эрдэнэ, Залуус СӨХ-үүд, 106-р сургууль, 1-р бага сургууль, Ачит БНН болон тэдгээрийн ойр орчмоор
    22-25/VIII Баянгол 11.00-18.00

    20-р хороо Монголиадевелопмент ресорсес, Дашваанжил, МТ ойл, Шунхлай, МТ, Ойн бирж ШТС-ууд болон тэдгээрийн ойр орчмоор
    22-26/VIII Налайх 10.00-18.00

    1-р хороо Баянзүрхийн гудамж, Энгэр шанд, Их ам, Туулын гүүр орчмоор
    23/VIII Чингэлтэй 10.30-17.30

    12, 13-р хороо Булагийн 2-4, Сургуулийн 1-4-р гудамж, Нэгдсэн эмнэлгийн амбулатори-2, Алт сар, Жонредагва, Тэлмэн импекс, Дашдваанжил, Харвест десерт, Хөхийн дуулга ХХК-ууд, Халаалтын уурын зуух /Ану сервис/ болон тэдгээрийн ойр орчмоор
    23, 24/VIII Чингэлтэй 10.30-17.30

    9-р хороо Дэнжийн 31-45, 47-48, 51, 53, 70-р гудамж болон ойр орчмоор
    24/VIII Баянзүрх 10.30-17.30

    2-р хороо Сэлбийн 1-8, 10, 11-р гудамж, Соно-Од, Цогт талст ХХК-ууд, Хараа бөөний худалдааны төв болон тэдгээрийн ойр орчмоор
    11.00-13.00

    2, 27-р хороо ШШГЕГ-ын харьяа 421-р хорих анги, Дунд Дарь эхийн 1-6, 16-20, 34-41, Их Дарь эхийн 1-10, 14-17, 40-45, Сэлбийн 1, 2, 5, 6, 10-13-р гудамж, Зуун хас ХХК, 102-р сургууль болон тэдгээрийн ойр орчмоор
    24, 25/VIII Баянгол 10.30-18.00

    10, 12, 13, 14, 22-р хороо 6-р бичил хороолол, 4-р хорооллын 5А, Б, 7-3, 16, ХД-34, 17-р байр, АСЭ, Бичил манал, Итгэл угтах эмнэлгүүд, МАДА фарма эмийн сан, Дөл, Солонго Ай СӨХ-үүд, АТЕ, БӨЭЗ, Ажнай сонголт, Алтаннаран, Рич констракшн, Таван булаг трейд, Ханхайрхан ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор
    24-26/VIII Хан-Уул 11.00-18.00

    Цагаан шонхор, Эрхэт сүлд, Монголиа Вояаж, Сандей, Морин нуур, Ди Си Би, Тахианы ферм, РЭС бетон зуурмаг, Хийт констракшн ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор
    26/VIII Баянзүрх 10.30-17.30

    21-р хороо ЖУӨ-ийн 1-6-р гудамж
    29/VIII Баянгол 10.30-18.00

    6, 7, 12, 17, 18-р хороо 10-р хороолол, 4-р хороолол 8, 17, 18, 18А, 38, ХД-67, 71, 76, 86, 86А, 42, 55-1, 55-2, К-102-108, Элеганс тауны 44А, B, С, D, F байр, Монгени цогцолбор сургууль, МҮОНРТ болон тэдгээрийн ойр орчмоор
    29, 30/VIII Сонгино хайрхан 10.30-18.00

    15-р хороо Өнөр хорооллын 19, 20, Москва хорооллын 44-р байр, ОСНААУГ-ын БТТ, 1, 12-р цэцэрлэгүүд, Сити шоп-79, Өнөр-19, Өнөр-20 СӨХ-үүд, Сансар кабелийн телевиз болон тэдгээрийн ойр орчмоор
    29-31/VIII Налайх 10.00-18.00

    1-р хороо Баянзүрхийн гудамж, Энгэр шанд, Их ам, Туулын гүүр орчмоор
    30/VIII Баянзүрх 10.30-17.30

    27-р хороо Дунд Дарь эхийн 4, 5, 7-9, 24, 25, 28, 29, 32-34-р гудамж
    30, 31/VIII Хан-Уул 10.30-18.00

    4-р хороо Нүхтийн ам, Нүхт компани, иргэн Нямдаваа, Ганхуяг
    Баянгол 10.30-18.00

    12-р хороо 6-р бичил хороолол, 4-р хороолол 11, 12, 13, 22, 24, 25, ХД-34-р байр, 15-р цэцэрлэг, Их нарлаг өргөө, Зул, Түшээ, Эв Эе-7 СӨХ-үүд, Төрийн банк, Шинэ хороолол өргөө ОНӨААТҮГ, Энхэд, Очирчулуу трейд ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор
  • Говийн нутгаар халуун өдрүүд үргэлжилнэ
    2016 оны 8 сарын 01
    Ойрын хоногуудад Говь болон Зүүн аймгуудын нутаг, Төвийн аймгуудын зүүн хэсгээр халуун өдрүүд үргэлжилнэ. 2-нд баруун аймгуудын зарим нутгаар, 3-4-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын хойд хэсгээр, 5-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 2-3-нд баруун болон төвийн зарим нутгаар, 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, Орхон, Сэлэнгийн сав, Говь, тал, хээрийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна. 2-нд баруун аймгуудын баруун хэсгээр, 3-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын хойд хэсгээр, 4-5-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
  • Товчоодод хяналтын цэг өнөөдрөөс ажиллана
    2016 оны 8 сарын 01
    Нийслэлд байгалийн голомтот болон хүн, мал амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдрөөс эхлэн аравдугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хяналт шалгалт явуулах цэг байгуулахаар болжээ.


    Нийслэлийн Засаг дарга С.Батболдын захирамжаар Авто тээврийн шалган бүртгэх товчоодыг түшиглэн 24 цагаар ажиллах уг хяналтын цэгт хөдөлгөөнт эргүүл, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил хийх аж. Хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эргүүл хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахад шаардагдах 34.043.360 төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар болсон байна.
  • НИТХ-ын Ажлын албаны даргаар томилогдмон М.Буяндэлгэр гэж хэн бэ
    2016 оны 8 сарын 01
    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2016 оны 7 дугаар сарын 29-нд болж хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар ажиллаж байсан Бөхчулууны Энхболдыг чөлөөлж түүний оронд Мягмарсүрэн овогтой Буяндэлгэрийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын түр орлон гүйцэтгэгчээр томилох шийдвэр гаргалаа.

    М.Буяндэлгэр нь 1980 онд төрсөн. Эхнэр 3 хүүхэдтэй. 1987-1997 онд 10 жилийн сургууль, 1997-2001 онд хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Газар Зохион байгуулагч мэргэжлээр баклавр, 2001-2003 онд Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, мэргэжлээрээ магистр, 2005-2008 онуудад Удирдлагын Академи, Төрийн удирдлагын менежер, 2013-2013 онд Санхүү, эдийн засгийн Дээд Сургууль, санхүүгийн шинжээч, 2005-2016 онд Швед улсын Явле Их Сургууль, магистр, 2009-2016 Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Газар зүйн ухааны доктор хамгаалсан. 2001-2003 онд Баянзүрх дүүргийн Газрын албанд Бичиг хэрэг-Төлбөрийн байцаагч, 2003-2006 онд Нийслэлийн Хот байгуулалт газрын харилцааны газарт-Кадастрын мэргэжилтэн, Хэлтсийн дарга, 2006-2008 онуудад Газрын харилцаа геодези зураг зүйн газар-Хэлтсийн дарга, 2008-2012 онуудад Нийслэлийн Газрын албанд Дэд дарга, дарга, 2012-2013 Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд багш, 2012-2015 Улаанбаатар капитал ХХК-д Санхүүгийн шинжээчээр ажиллаж байсан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Өнөөдрөөс 171 микро автобусыг үйлчилгээнд гаргахгүй
    2016 оны 8 сарын 01
    Микро автобусыг өнөөдрөөс эхлэн үйлчилгээнээс халахаар боллоо. Өөрөөр хэлбэл, 12-оос дээш жил ашиглаж, насжилт нь дууссан 171 микро автобусыг үйлчилгээнээс халах тооцоо гаргажээ.


    Харин том оврын автобустай чиглэл давхцаагүй, зорчих тээврийн стандартад нийцсэн 45 микро автобус нийтийн тээвэрт үйлчлэх юм байна. Эдгээр 45 микро автобус нь зайлшгүй нийтийн тээвэр хэрэгтэй, том оврын автобус явах боломжгүй Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Баруун туруун, Партизан зэрэг чиглэлүүдэд иргэдэд хүрч, үйлчлэх аж.
  • Ямар батгыг шахаж болохгүй вэ?
    2016 оны 7 сарын 31
    Батгыг хамаагүй шахсанаар нөсөөжилт сорвижилт үүсэх эрсдэлтэй. Өнгөц гарсан жижиг хэмжээний батгыг зөөлөн шахаж болох юм. Юуны өмнө мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, батганыхаа төрлийг тодорхойл.
    Гөвдрүүт батга. Энэ батга нь янз бүрийн хэмжээгээр жижиг улаан, ягаан өнгийн гөвдрүүт тууралт нүүр, цээж, нуруугаар гарна. Ийм батгыг оролдвол цус гарч мэдэх тул шахаж ер болохгүй. Спиртлэг шингэн, лосьоныг гарсан хэсэгт нь түрхээд орхи.
    Идээт хэлбэрийн батга. Идээт хэлбэрийн батга нь доороо их суурьтай тул нилээд том хэмжээтэйгээр гөвдрүү маягтай болсон байдаг. Энэ батга нь шар ногоон тавтай байна. Шахвал идээ, цус гоожих магадлалтай тул оролдохоос зайлсхий. Гоо сайхны салоноор эмчлүүлсэн нь дээр.Гүн идээт хэлбэрийн батга. Комедоны эргэн тойронд нэвчдэс үүсч долоо хоногийн дараа нэвчдэс зөөлөрч хагарна. Энэ процессыг хүлээ. Харин дур мэдэн шахвал зунгааралдсан ногоон ялгадас гарч гүн сорвижилт үүсгэнэ.Бөөгнөрч гарсан батга. Батганы хамгийн хүнд хэлбэр. Энэ үед том зангилаа үүсч, өөхөн эдэд эмгэг илэрч вандуй шиг томордог. Конглобат нь маш хатуу эмзэглэлтэй. Улаан хөхөрсөн өнгөтэй байна. Хоорондоо нийлж буглаа үүсгэдэг учраас их аюултай. Тиймээс шахах тухай бодох ч хэрэггүй. Сорвижилт нь маш гүн, овон товон нүхтэй эдгэдэг учраас. Мөн нуруу цээжээр гарах нь ч бий.

    Ямар шинжилгээ хийлгэх вэ?

    -Хелико бактерын шинжилгээ

    -Цусны ерөнхий шинжилгээ

    -Демодекс шинжлэх

    Дээрх шинжилгээг хийлгэх шаардлагатай.
  • Маргаашнаас 171 микро автобусыг үйлчилгээнд гаргахгүй
    2016 оны 7 сарын 31
    Микро автобусыг ирэх сарын 1-нээс буюу маргаашнаас үйлчилгээнээс халахаар болсон. Өөрөөр хэлбэл, 12-оос дээш жил ашиглаж, насжилт нь дууссан 171 микро автобусыг үйлчилгээнээс халах тооцоо гаргажээ.


    Харин том оврын автобустай чиглэл давхцаагүй, зорчих тээврийн стандартад нийцсэн 45 микро автобус нийтийн тээвэрт үйлчлэх юм байна. Эдгээр 45 микро автобус нь зайлшгүй нийтийн тээвэр хэрэгтэй, том оврын автобус явах боломжгүй Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Баруун туруун, Партизан зэрэг чиглэлүүдэд иргэдэд хүрч, үйлчлэх аж.
  • Говь-Алтай аймагт 3.6 магнитудын газар хөдөлжээ
    2016 оны 7 сарын 31
    газар хөдөлжээ
  • Турах нь зөв хооллолтоос эхтэй
    2016 оны 7 сарын 31
    1. Аль болох бага идэх
    2. Ус сайн уух (2-2.5 л)
    3. Витаминлаг, уураг, эрдэс бодис агуулсан хүнсийг хэрэглэх
    4. Байнгын идэвхтэй хөдөлгөөнтэй байх
    5. Давс, сахар, өөх тос, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, цагаан гурил, хийжүүлсэн ундаа, кофе, байхуу цай, согтууруулах ундаа аль болох хэрэглэхгүй байх
    6. Цагаан идээ, загас, далайн бүтээгдэхүүн, хальстай үр тариа, будаа, хүнсний ногоо, жимс жимсгэнэ түлхүү хэрэглэхӨглөөний хоол тогтмол иддэг хүн 13-15% илүү жинг хаяж, цаашдаа жингээ сайн барьдаг. Орчин үеийн өглөөний 3 янзын хоол байдаг.
    1. Нүүрс усан өглөөний хоол
    2. Өглөөний хоол идэхгүй байх
    3. Тэнцвэржүүлсэн өглөөний хоолӨглөөний хоол юунаас бүрдэх вэ?

    Өглөөний хоол Тоо Уураг Илчлэг
    Өндөг 2ш 100гр 12гр 243кк
    Хиам талх 100гр 9гр 268кк
    Сүүтэй кофе 200гр 1гр 168кк
    Бүгд 22гр 679кк
    Коктель 1порц 16гр 200кк

    Ердийн өглөөний хоолыг бэлдэж болгох явцад витамин, эрдэс бодис байхгүй болдог. Үлдсэн хэсгийг нь бие махбодь шингээхгүй бага хувийн уураг, өөх тос их орж ирдэг.

    Коктелийн бүтцэд 1 порц нь 16гр маш үнэтэй соёо уураг, витамин, эрдэс, бодис бүгд нэг стаканд тэнцвэртэй багтсан байдаг. 200 ккалори илчлэгтэй, амттай маш их тэжээллэг энэ хоол маань бидэнд өдрийн эхлэлийн ажлын амжилттай гараа болно.

    Өглөөний хоол 7-9 цаг
    Өдрийн хоол 13-15цаг
    Оройн хоол 17-19 цагт идэх хэрэгтэй.
  • 1300 гаруй багшид гурван тэрбум орчим төгрөгийн урамшуулал олгожээ
    2016 оны 7 сарын 31
    2014 оноос багш нарыг хийсэн ажлаар нь дүгнэж мөнгөн урамшуулал олгох журам хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл энэхүү урамшуулалд одоогоор нийт 1300 гаруй багшид гурван тэрбум орчим төгрөгийн урамшуулал олгоод байна.

    Урамшууллыг төрийн өмчийн сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчид олгох бөгөөд ажлын үр дүнгээр нь тооцож байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийг хамгийн сайн сурган хүмүүжүүлсэн багшид жил бүр урамшуулал олгодог. Мөн тавдугаар ангийнхнаас чанарын шалгалт авч, үүнээс шалгарсан багшид нэг жилийн цалинтай тэнцэх хэмжээний буюу зургаа орчим сая төгрөгийн урамшуулал олгодог юм.

2517 2518 2519 2520 2521 2522 2523
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    8 цаг 31 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    9 цаг 26 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    9 цаг 46 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    9 цаг 46 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    10 цаг 46 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    Өчигдөр 17 цаг 56 мин
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    Өчигдөр 17 цаг 38 мин
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    Өчигдөр 17 цаг 18 мин
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    Өчигдөр 17 цаг 14 мин
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    Өчигдөр 15 цаг 23 мин
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    Өчигдөр 15 цаг 16 мин
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    Өчигдөр 13 цаг 19 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Өчигдөр 13 цаг 11 мин
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    Өчигдөр 13 цаг 08 мин
  • Тайландын нэгэн сургуульд буудалцаан болсны улмаас багш болон халдлага үйлдсэн сурагч амиа алджээ
    Өчигдөр 12 цаг 41 мин
  • Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
    Өчигдөр 12 цаг 39 мин
  • Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • "Мет Гала 2027" Жон Галлианогийн үзэсгэлэнгээр нээгдэх болсон нь ТОМООХОН маргаан дагуулж эхлэв
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • ДҮН ШИНЖИЛГЭЭ: Америк- Хятадын эмзэг харилцаа
    Өчигдөр 11 цаг 15 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК