-
2016 оны 6 сарын 04
Яармагийн гэр хороолол дунд 0,5 км хатуу хучилттай замыг шинээр барив
-
2016 оны 6 сарын 04
Нийслэлийн хэмжээнд дулааны шугамын засварын ажил үргэлжилж байна
-
2016 оны 6 сарын 04
Японы соробан сампингийн Үндэсний аварга шалгаруулах тэмцээн, Соробаны баяр зургаа дах удаагаа зохиогдох гэж байна. Өдөрлөг зургаадугаар сарын 4-нд ҮЭСТО-д болох аж. Тэмцээнд Нийслэлийн найман дүүрэг, 16 аймгийн соробанаар хичээллэдэг 4-14 насны 700 орчим суралцагч оролцох юм.
Насныхаа ангилалд үндэсний аваргаар шалгарсан суралцагчид ирэх 11-р сарын 11-ний өдөр АНЭУ-ын Дубай хотноо зохиогдох Олон улсын чээж тоолол, сампингийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээнд оролцох аж.
-
2016 оны 6 сарын 04
Гэртээ сайн энерги бий болгох зөвлөмж
-
2016 оны 6 сарын 04
Толгойтын замыг өргөтгөн шинэчлэх ажил эхэллээ
-
2016 оны 6 сарын 04
Нийслэлчүүдэд зориулсан аялал, амралтын үзэсгэлэн маргааш эхэлнэ
-
2016 оны 6 сарын 04
2016 оны 06 дугаар сарын 05-наас 06 дугаар сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
5-нд нутгийн төв хэсгээр, 6-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 7-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун болон төвийн нутгаар бороо орно. Салхи 5-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр, 7-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 8-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 5,8-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна.
-
2016 оны 6 сарын 04
”Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд ”Улаанбаатар Марафон 2016” олон улсын гүйлт өнөөдөр болно. Энэ өдрийг “Автомашингүй өдөр” болгож, автомашины хөдөлгөөнийг хязгаарласан зам талбайд спортын талбай байгуулж олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, худалдаа үйлчилгээ зохион байгуулах бөгөөд томоохон зах худалдааны төвүүд амардаг уламжлалтай.
-
2016 оны 6 сарын 04
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сүлд тэнэж одно
-
2016 оны 6 сарын 04
2016 оны 06 дугаар сарын 03-ны 21 цагаас 06 дугаар сарын 04-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр зөөлөн шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, Алтай өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр сэрүүсч шөнөдөө 3-8 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. зарим газраар бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Хэнтийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 9-11 градус , өдөртөө 26-28 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дорноговийн нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө сэрүүсч 15-17 градус дулаан байна.
-
2016 оны 6 сарын 03
”Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ. Тус дугаарт Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг
-
2016 оны 6 сарын 03
Тавдугаар сарын сүүлийн долоо хоногийн байдлаар хонины ястай нэг килограмм мах дунджаар 6585 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8490 төгрөгийн үнэтэй байлаа.
-
2016 оны 6 сарын 03
Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Соёлын өвийн төв, “Хүннү цуурчдын холбоо” хамтран “Цуурын олон улсын наадам-симпозиум”-ыг энэ сарын 4-5-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Энэ талаар БСШУЯ-ны Соёлын өвийн хэлтсийн дарга Ц.Цэндсүрэн, “Хүннү цуурчдын холбоо”-ны тэргүүн Б.Наранбат нар мэдээлэл хийлээ.
-
2016 оны 6 сарын 03
Зайсангийн гудамжнаас Удирдлагын академийн хойгуур “Жапан таун” орон сууцны хороолол хүртэлх 0.75 км авто замыг 05 дугаар сарын 23-нд улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авч, албан ёсоор нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гамтөмөр, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, “Наранбулаг Хан” ХХК-ийн захирал Д.Балдандорж, иргэд оролцов.
-
2016 оны 6 сарын 03
2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 325 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 229 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж 13 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 5, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 1, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.
-
2016 оны 6 сарын 03
Сонгинохайрхан дүүргийн Орбитын уулзвараас-Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл шинэчлэлт, 36.75 урт метр, 48.75 урт метр төмөрбетон гүүрийн барилга угсралтын ажлын нээлт боллоо.
-
2016 оны 6 сарын 03
Хоёр болон гуравдугаар улирлын амралтын хувьд нийслэлийн болон орон нутгийн сурагчдынх өөр, өөр байсан. Харин дөрөвдүгээр улирлын амралт орон даяар нэг өдөр эхлэх юм байна.
-
2016 оны 6 сарын 03
“Чингис хаан” Гран при ирэх сард болно
-
2016 оны 6 сарын 03
Машин, грашийн хаалга, гарц хааж тавиад дугаараа үлдээгээгүй явсан жолоочтой Автотээврийн нэгдсэн лавлахаар дамжуулан холбогдох боломжтой болжээ.
-
2016 оны 6 сарын 03
ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар А.Эрдэнэтуяаг томилов