-
2016 оны 5 сарын 13
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-5 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө Арц богдын өвөр хоолойгоор, өдөртөө зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-7 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 11-13 градус дулаан байна.
-
2016 оны 5 сарын 12
Нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд 13 нам, 2 эвслээс нэр дэвшигчид оролцохоор бүртгүүлжээ.
-
2016 оны 5 сарын 12
Манай улсад ирэх 7 дугаар сард болох Ази, Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт 2016 оны 5 дугаар сарын 12-13-нд Улаанбаатар хотноо болж байна.
Уг уулзалтад АСЕМ-ын түнш 51 улс, Европын холбоо, Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (АСЕАН)-ийн НБДГ-аас гадна Ази-Европын сангийн төлөөллөөс бүрдсэн нийт 170 төлөөлөгч оролцож байна. Уулзалтыг нээж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг үг хэллээ.
Ахлах албан тушаалтнуудын уулзалтын үеэр Ази, Европын орнуудын төр, засаг төдийгүй ард иргэд хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, АСЕМ-ын 20 жилийн ой, АСЕМ-ын түнш орнууд хамтран ажиллахаар тодорхойлсон 16 салбар чиглэлийн хэрэгжилтийн явц болон ирэх 10 жилийн хамтын ажиллагаа зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Мөн АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын бэлтгэл ажлыг нарийвчлан ярилцахын зэрэгцээ Дээд түвшний уулзалтаас батлах Улаанбаатарын тунхаглал, Даргын мэдэгдэл зэрэг баримт бичгийн төслөөр хэлэлцүүлэг өрнүүлж байна.
26869468572_ef5126b703_o
Ахлах албан тушаалтнуудын уулзалт нь АСЕМ-ын Дээд түвшний уулзалт, сайд нарын хурлын бэлтгэл хангах, АСЕМ-ын түнш орнуудаас дэвшүүлж буй хамтын ажиллагааны санал, санаачлагуудыг судалж байр сууриа нэгтгэх, АСЕМ-ын үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй, улс орондоо АСЕМ-ыг хариуцан ажилладаг дипломатуудын яриа хэлэлцээний механизм юм.
-
2016 оны 5 сарын 12
Авто тээврийн нэгдсэн лавлахаар дамжуулан зогсоолд машинаа тавьсан жолооч нартай холбогдох боломжтой болжээ.
-
2016 оны 5 сарын 12
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус 8 дугаар хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар “Хотын шуудын 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай”, “Нийслэлийн 2016 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд энэ асуудлыг Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулав.
-
2016 оны 5 сарын 12
Сонгинохайрхан дүүргийн иргэдэд төрийн мэдээллийг ойртуулах зорилгоор Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн гуравдугаар салбарыг Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төвд байгууллаа. Туршилтаар ажиллаж буй тус төвийг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр буюу даваа гарагт албан ёсоор ашиглалтад оруулах гэж байна.
-
2016 оны 5 сарын 12
Улсын тусгай хамгаалалттай газар болох Увс нуурын ай сав газрын усны шувуудын үүрлэлт, үржилт, зан төрх, тоо толгойн судалгааг гаргасан байна.
-
2016 оны 5 сарын 12
Гэр бүлийн өдрийг тохиолдуулан хүчирхийллийн улмаас амиа алдсан хүүхдүүдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн зул өргөх үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ.
-
2016 оны 5 сарын 12
Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2016 оны 04-р сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.
-
2016 оны 5 сарын 12
Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс, төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүд хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд хамруулах орчин үеийн чиг хандлага, хэтийн төлөв” сэдэвт олон улсын зөвлөгөөнийг 2 дахь жилдээ зохион байгуулж байна.
-
2016 оны 5 сарын 12
Ашигт малтмалын газраас сонгон шалгаруулалтаар зөвшөөрөл олгох найман талбайг зарлалаа.
-
2016 оны 5 сарын 12
Анхан болон Давж заалдах 99 шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөн орон даяар болж, онлайн санал хураалтаар ШЕЗ-д нэр дэвшигчдийн нэрсийг тодруулсан хурлын тогтоолоо өчигдөр орой нэгтгэж дууссан байна.
Шүүгчдийн энэхүү нэгдсэн зөвлөлгөөнд анхан шатны нийт 80 шүүхийн 371 шүүгч 94,6 хувийн ирцтэйгээр оролцож, ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж, Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, О.Зандраа, Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат нарын дэвшигчийг нэрийг, Давж заалдах шатны нийт 19 шүүхийн 107 шүүгчээс 105 нь буюу 98,3 хувь нь оролцож ШЕЗ-ийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт нарын нэрийг дэвшүүлж тус бүрийн тогтоолыг Тооллогын комисст ирүүлжээ. Энэ сарын 13-ны өдөр буюу маргааш 10 цагт Анхан шатны болон Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн санал хураалтыг нэгэн зэрэг зохион байгуулж ШЕЗ-ийн шинэ гишүүдийг сонгох юм.Дээрх нэгдсэн зөвлөлгөөний хөндлөнгийн ажиглагчаар Монголын хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд, Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Оюунчимэг нар оролцов. Мөн ШЕЗ-ийн гишүүнд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хэвлэл мэдээллийнхэн, олон нийтэд нээлттэй болсон нь онлайнаар анх удаа санал хурааж, хурлыг шууд дамжуулснаараа онцлогтой байлаа.
-
2016 оны 5 сарын 12
Олон улсын сэтгүүлчдийн консорциумаас бэлтгэн гаргаж буй “Панамын материалууд” гэж нэрлэгдсэн оффшор данстануудын мэдээллүүд шил дараалан дэлгэгдсээр байна.
-
2016 оны 5 сарын 12
Үндэсний төлөвлөгөөнд иргэдийн саналыг авна
-
2016 оны 5 сарын 12
Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлд заасны дагуу нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцох 13 нам, 2 эвслээс нэр дэвшигчид 05 сарын 12-ны 17 цагаас өмнө, 49 бие даан нэр дэвшигч 05 сарын 12-ноос 05 сарын 14-ний 17 цагаас өмнө нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлэх юм. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Сонгуулийн хороо ээлжит хурлаа хийлээ. Хурлаар нам, эвслээс нэр дэвшүүлсэн материал хүлээн авах ажлын зохион байгуулалтын тухай, Бие даагчдын материал хүлээн авах ажлыг зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
-
2016 оны 5 сарын 12
Улаанбурхан өвчний эсрэг вакцин иржээ. Энэ талаар өнөөдөр холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийв.
-
2016 оны 5 сарын 12
Нийслэлийн Засаг даргын захирамжын дагуу 05 дугаар сарын 05-наас 05 сарын 09-ний өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулсан “Seoul Friendship Fair-2016” Олон улсын ардын урлагийн наадамд Нийслэлийн Соёл урлагийн газар, Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцов.
“Seoul Friendship Fair-2016” олон улсын наадмын урлагийн тоглолт 05 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд болж, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид үзэгчдээс өндөр үнэлгээг авч, үзэгчдийн саналаар тэргүүлж, Улаанбаатар хотыг сурталчилан ажиллаа. Урлагийн тоглолтын найруулагчаар Нислэлийн Улаанбаатар чуулгын найруулагч П.Урнаа ажилласан бөгөөд урьдчилан бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу тоглолтыг амжилттай зохион байгуулав гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.
-
2016 оны 5 сарын 12
Өнгөрсөн долоо хоногийн “Шийдлийн цаг” уулзалтаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар холбогдох албаныхантай уулзаж, Засгийн газрын ээлжит хуралдаанаар тус хөтөлбөрийг эцэслэн баталлаа. Энэ талаар сэтгүүлч Х.Эрдэнэбулган Монголын Үндэсний олон нийтийн телевизийн Монголын мэдээ сувгийн “Ярилцъя” хөтөлбөрөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлтэй ярилцсаныг нийтэллээ.
Монгол Улсын Засгийн газраас нэгэн чухал шийдвэр гарсан. Энэ нь “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлье гэсэн санаачлага, шийдвэр байлаа. Улаанбаатар хотод агаар хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлэх энэхүү хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй тайлбар авахаар Хотын дарга Э.Бат-Үүлтэй уулзаж байна. Сайн хашаа гэхээр иргэд шүүмжилж, яг сайн мэдээлэл аваагүй байгаа тул юун хашаанд ингэж их мөнгө зарцуулах нь вэ гэж шүүмжилж байх шиг байна. Тиймээс та энэ хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, танилцуулна уу?
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдын “Шийдлийн цаг”-аар Ерөнхий сайд Сангийн яамны холбогдох хүмүүс болон намайг байлцуулан “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр санаачилж байгаагаа хэлсэн. Энэхүү хөтөлбөрөөр эхний ээлжинд 200 тэрбум төгрөгийг зарцуулж, хотын хамгийн их утаа, хөрсний бохирдолтой хэсэгт амьдарч буй 69 200 айл өрх буюу иргэдийг хамруулъя гэдгээ танилцуулсан. Энэ үнэхээр таны хэлдгээр онцгой шийдвэр. Засгийн газраас ийм шйидвэр гаргаж байгаагаа хэлэхэд би үнэхээр их баярлаж байснаа шууд хэлмээр байна. Яагаад онцгой, чухал шийдвэр гэхээр дахин төлөвлөлтийн гол зорилго нь агаар, хөрсний бохирдлоос л салгах шүү дээ. Ингэхийн тулд гэр хорооллыг тохилог орон сууц болгохоос өөр сонголт бидэнд байхгүй. Тэнгэр дээр нар байна гэдэг шиг. Энэ асуудал ийм л энгийн үнэн байна. Манай иргэд даарахгүйн тулд гал түлж байна. Инженерийн үйлчилгээ байхгүй учраас л тэд ингэж амьдарч байгаа шүү дээ. Хэрэв инженерийн үйлчилгээг хангаж өгсөн бол хэн ч өөрийн амьдарч буй орчноо санаатайгаар бохирдуулж амьдрахгүй. Тиймээс л бид энэ нөхцөлийг хангахаар ажиллаж байгаа юм. Ингэхдээ нэг айл өрхөд инежерийн үйлчилгээг өгөх зорилгоор түүхэндээ анх удаа жилийн таван хувийн хүүтэй 10 сая төгрөгийн зээлийг өөрийн амьдарч буй хашааны газрыг барьцаалж зээл олгоно. Мэргэжлийн байгууллагаар тооцоо хийлгэхэд тухайн айл бохир хийхэд 2,4 сая, цэвэр бохир усны хангамж хүргэхэд 3,5 сая, халаалтын асуудлыг шийдэхэд 4 сая төгрөг буюу нийт 9,9 сая төгрөг хэрэгтэй гэсэн байгаа юм. Нэг ёсондоо энэ нь орон сууцжуулах нэг төрөл. Тухайн нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдийн дийлэнх нь орлого багатай байгаа. Тиймээс эхний 2 жил төлбөр авахгүй, түүний дараа жилээс эргэн төлөлт нь сард 100 мянган төгрөгөөс хэтрэхгүйгээр төлдөг байхаар зохицуулна. Энэ зээлийн хөтөлбөр нь дэлхийд хэрэгждэг жишгээр үзвэл хамгийн сайн жишиг. Би хувьдаа Ерөнхий сайдын зүгээс санаачилсан хамгийн супер бодлогын нэг байлаа гэж хэлье.
Инженерийн дэд бүтцийг тус бүрт нь задалж ярья. Нэгдүгээрт цэвэр усны шугам оруулах ажлыг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Айл бүрийн хашаанд худаг ухна гэж байхгүй байх.
Энэ зээлийг яагаад нэг өрхөд бодож өгөх вэ гэдэг нь ийм учиртай. Жишээ нь хоттойгоо хамтраад төв магистралаа хотоороо татуулаад өөрийн хашааруу орох шугамаа зээлээр авсан хөрөнгөөр хийж болно. Үүнийг янз бүрээр шийдэж болно. Иргэн би 20 айлтай нийлэхгүй хувийн инженерийн үйлчилгээ авна гэвэл бас болно. Орлого сайтай айл бол болно шүү дээ. Тэр нь бидний тооцооллоор 10 сая төгрөг болж байгаа юм. Гэр хороолол гэхээр бүх айл орлого багатай гэсэн үг биш шүү дээ. Олон сайхан амины орон сууц барьчихсан өрх бий. Тэд бол өөр сонголт хийж болно. Шийдлээ өөрсдөө тохир гээд байгаа юм. Олон айл нийлж хийвэл өртөг бага, хувийн сонголт хийвэл өртөг арай илүү байна л гэсэн үг. Жишээ нь, Нарлаг буянт ухаа гээд 300- гаад айл газраа нийлүүлээд хотхоныхоо зураг төслийг гаргаад бэлэн болгочихсон, газар дээрээ 1700 гаруй айлын орон сууц барих гэж байна. Тэр 300 айл нийлэхэд л 3 тэрбум төгрөг болох нь. Тэгэхээр айл бүрт өрхөөр нь тооцож шийдэж байган. Би бол айлуудыг нийлээд хийгээрэй л гэж уриална. Тэр шийдэл нь илүү өртөг багатай, үр ашигтай.
50 айл нийлээд 10, 10 сая төгрөгөө аваад тухайн хэсэгтээ гэр хорооллын дахин төлөвлөлт явуулаад барилгажуулж болох нь ээ?
Яг тийм. Энэ бол үндсэндээ хашааны газрыг үнэ цэнэтэй л болгож байгаа алхам. Тухайн газрыг дэд бүтцээр нь үнэд оруулж байгаа юм. Дэд бүтцээ татаад хотын төвийн газар шиг үнэ цэнэтэй болгочихно. Ерөнхий сайд намайг шүүмжилж магадгүй. Гэхдээ би газар бол бизнес гэж хэлмээр байгаа юм. Энэ бол иргэдэд олгож байгаа маш том боломж гэж харж байна.
Би таны бизнес гэдэгтэй санал нэг байна. Өмнөх хөтөлбөрүүд яагаад амжилттай болохгүй байсан вэ гэхээр иргэдэд энэ боломжийг өгөхгүй, санхүүгийн механизмыг шийдэхгүй байсантай л холбоотой. Нэг үгээр төр бүх ажилд нь оролцож байсан. Харин энэ удаад иргэд өөрсдөө оролцоод, шийдээд явах юм байна гэж олйгох нь зөв үү?
Тэгэлгүй яахав. 10 айл нийлээд тухайн газартаа сайхан дэд бүтэц хийгээд 60 айлын таун хаус барьчихна. Ингээд 10-т нь өөрсдөө ороод 50 айлаа зарж болно. Газар дээрээ юу ч хийж болно. Эсвэл энэ дэд бүтцийг аваад сүүний чиглэлийн, махны чиглэлийн үйлдвэр барьж болно. Нэг ёсондоо зүгээр нэг орон сууц барих биш газар дээрээ бизнес хийх боломж олгож байна.
Бизнесээс гадна бас нэг зүйл байна. Бид суурин иргэншлийн иргэд юм бол тус тусаа амиа бодоод галаа түлээд амьдрах биш, бид эвлэх ёстой юм байна.
Хоршоол, нөхөрлөл бол. Тэгээд хотхон барь. Бизнес хийгээчээ л гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл өрх бүр бизнес хий л гэж санал болгож байгаа юм. Ер нь гэр хорооллын асуудал гэдэг нь дэд бүтцийн л хангамжийг шийдэх асуудал байгаа юм. Харин энэ удаад ажил явуулах кноп дарагдчихлаа. Би иргэдээ аль болох нийлж, нэгдээд энэ ажилд оролцоосой л гэж бодож байна. Инженерийн дэд бүтцээ татаад орон сууц барь. Өөрсдөө ороод үлдсэн орон сууцаа худалдаж авахад Засгийн газраас 5 хувийн зээлээр авах боломж олгочихлоо. Түүнээс гадна гэр хорооллын дахин төлөвлөлтөөс нийслэлийн албан хаагчид орон сууц авах бол урьдчилгаа төлбөрийн 50 хувийг хот гарганаа гээд бас боломж гаргачихсан байгаа. Гэр хорооллынхонд бол түүхэнд байгаагүй бизнесийн багц ирж байна.
Тэгэхээр “Сайн хашаа” хөтөлбөр нь хашаа будах, хаалга үүдэнд хээ тавих гэж байгаа тухай ойлголт биш. Гэр хорооллыг дэд бүтэцтэй болгох бүтээн байгуулалтын том ажил гэж ойлголоо.
Би нэг зүйлийг хэлмээр байна. Харамсалтай нь сонгууль дөхөөд гэр хорооллын дахин төлөвлөлтийн улстөржүүлж байна. Би өмнө нь ч хэлж байсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг битгий улс төржүүлээрэй. Энэ “Сайн хашаа” хөтөлбөр аль нэг намаар ялгахгүй. Харьяалал харгалзахгүй. Газартай л бол хамрагдана. Саяхан Нийслэлийн ИТХ-ын зарим төлөөлөгч дахин төлөвлөлтийн ажлыг болилуулна, буруу гэж бодож байна гээд ярилцлага өгч байхыг харлаа. Юу гэсэн үг вэ. өөрөөр яаж утаагүй болох юм бэ, өөр яаж гэр хорололгүй болох юм бэ?. Ингэж л улстөржүүлмээргүй байна. Ерөнхий сайд сая нэг зүйлийг маш чухалчилж хэлсэн. Малчдад малыг өгсөн малаа хариулаад сайхан амьдарч байна. Орон сууцтай иргэдэд орон сууцыг өгсөн үүнийгээ ашиглаад амьдарч байна. Харин гэр хорооллын иргэдийг орхигдуулсан гэсэн юм. Үүнийг л одоо шийдэж байна. Сонгууль болдгоороо л болно. Харин хүмүүс сайхан амьдармаар байна. Хотоо гоё болгож, эрүүл орчинд амьдармаар байна.Би тэдэнд хэлээд байгаа юм. Дахин төлөвлөлтийн ажлыг улстөржүүллээ гээд намайг хорлож байгаа юм биш. Манай иргэдийг, хотыг хорлож байна л гэсэн үг.
-
2016 оны 5 сарын 12
Барилгын бүх төрлийн үйлчилгээг төвлөрүүлсэн “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн Мишээл дэх салбар албан ёсоор нээгдлээ
Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2016-05-12 09:14:34
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 141 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны “Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр батлах тухай”, 2015 оны “Төрийн Үйлчилгээний нэгдсэн төв байгуулах тухай” 185 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн хоёрдугаар салбарыг Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Мишээл барилгын Их дэлгүүр”-т байгууллаа. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбараар өдөрт 2400 гаруй иргэд үйлчлүүлж, төрийн 380 гаруй үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа бөгөөд уг ачааллыг багасгаж, Хан-Уул дүүргийн иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор Мишээл дэх салбарыг ашиглалтад оруулж, өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.
Нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч нар, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлага, албан хаагч, үйлчлүүлэгч иргэд оролцлоо.
Нийслэлийн Засаг дарга нээж хэлсэн үгэндээ “Бид сайн засаглалыг бий болгохын тулд өдөр хоногтой уралдан ажилласан. Яагаад ингэсэн бэ гэвэл муу засаглалтай байхад хөгжихгүй юм байна гэдгийг өнгөрсөн түүх харуулсан. Хамгийн сайн засаглал хаана байдаг вэ гэвэл иргэн хүссэн үйлчилгээгээ ямар ч хүнд сурталгүй супермаркетаар үйлчлүүлэхдээ өөрт хэрэгцээт бараагаа аваад гардагтай адилхан л авахыг хэлнэ. Бид бүх үйлчилгээгээ лангуун дээр тавина гэж зорьсон. Өнөөдөр биелэлээ олж 2 дахь үйлчилгээний төв ашиглалтад орлоо. Нийт албан хаагчдад талархал илэрхийлье” хэмээн онцлон хэллээ. Мөн “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл салбарт төрийн үйлчилгээнээс гадна барилгын их дэлгүүрийг төвлөрүүлж, нийслэлийн орон сууцны биржийг ажиллуулж эхэллээ. Ингэснээр иргэд үйлчилгээ, орон сууцаа аваад тавилгаа хамтад нь захиалиад нэг дор бүх үйлчилгээгээ аваад гарах боломжтой болж байна” гэлээ.
Энэ үеэр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдын орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрт нийслэлээс дэмжлэг үзүүлж эрхийн бичиг гардуулсан юм. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Банкны холбоо болон Хот дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдийн холбоо нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
“Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”-ийн Мишээл дэх салбар нь өдөртөө 4800 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай, 1336 м2 үйлчилгээний талбайтай, үйлчилгээний, өөртөө үйлчлэх танхим, хурлын өрөө, арилжааны банкуудын салбар, сервер, хяналтын камерын өрөө, нотариат, үйлчилгээний мэдээлэл, санал хүсэлт, хүлээлгийн хэсэг зэрэг танхимуудтай. Мөн кафе, Бэлэн мөнгөний машин, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урласан гар урлалын бүтээгдэхүүн борлуулах цэгийг байршуулжээ. Тус төвд нийслэлийн нутгийн захиргааны 29 байгууллага төвлөрч, 287 төрлийн үйлчилгээг иргэдэд хугацаа алдалгүй ХУРДАН, ТЭГШ, НЭЭЛТТЭЙ үзүүлж байна. Уртасгасан цагаар буюу ажлын өдрүүдэд 08:00 – 20:00, бямба гарагт 10:00 – 16:00 цагуудад иргэдийг харъяалал харгалзахгүйгээр үйлчилж байна.
-
2016 оны 5 сарын 12
Өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 405 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 307 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 11 бүртгэгдэж, 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн.