-
2016 оны 5 сарын 12
Нийслэлийн хэмжээнд тохижилт, ногоон байгууламжийн ажил эхэллээ. “АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Жамьян-гүний гудамжинд 167, Гэндэнд 101, Чингисийн өргөн чөлөөнд 260 улиас, 30 монос, Олимп 234, Зайсанд 215 улиас, 58 монос модыг Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газар, “Байгалиа дээдлэе”, Гэрэлт ой, Тансаг ландшафт, Ургамлын далай, Ази цэцэрлэгжилт ХХК-иудтай хамтран тарив.
-
2016 оны 5 сарын 12
Багахангай дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт иргэд хууль бусаар алт олборлож тухайн орчинд нуранги үүсэж болзошгүй байдалтай болсон
-
2016 оны 5 сарын 11
Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2016 оны 2 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар 3 дугаар сарын 24-нд улс орон даяар зохион байгуулсан Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллах дадлага, сургуулийн үр дүн, зөвлөлийн 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн явц болон “Говийн чоно” гамшгаас хамгаалах дадлага сургуулилтын дүнг хэлэлцлээ.
Гамшгийн аюулын зарлан мэдээлэх дохиогоор ажиллах дадлагад нийт 700 гаруй мянган хүн хамрагдсан нь өмнөх онуудынхаас өссөн үзүүлэлт гэдгийг танилцуулаад цаашид нийслэлийн 9 дүүрэгт суурилуулсан зарлан мэдээллийн дуут дохиоллын цамхагийг нэмэгдүүлэх, аймгуудад гамшгийн аюулыг эрт зарлан мэдээлэх систем байгуулах, шинэчлэх зэрэг ажлыг хийж хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэж тус зөвлөлийн нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр мэдээлэв. Мөн тэрээр “Говийн чоно” гамшгаас хамгаалах дадлагыг анх удаа орон нутагт зохион байгуулсан. Олон улсын тусламжийн бараа угтан авах, үдэн гаргах үйл ажиллагааны болон нүүлгэн шилжүүлэх дадлагыг зохион байгуулж, практик үйл ажиллагааг нэмэгдүүлсэн гэлээ.
Түүнчлэн гамшгаас хамгаалах Японы тогтолцоо үйл ажиллагааны талаар Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагааны зөвлөлийн нарийн бичгийн дарга Ё.Жаргалсайхан танилцуулга хийлээ.
Тус зөвлөлийн дарга бөгөөд Шадар сайд Ц.Оюунбаатар Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөний удаашралтай байгаа болон анхаарах шаардлагатай 10 гаруй зүйл заалтын үр дүнг тооцож, дараагийн хуралд оруулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
-
2016 оны 5 сарын 11
Энэ сарын 12, 13-нд АСЕМ-ын хүрээнд “Ахлах албан тушаалтнуудын уулзалт” болно. Үүнтэй холбоотойгоор автомашины дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулна гэх мэдээлэл гарсан.
-
2016 оны 5 сарын 11
Улсын нэгдсэн төсвийн энэ оны IV сарын гүйцэтгэлийн мэдээ гарчээ. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 89.1 хувийн, нийт зарлага 75.1 хувийн гүйцэтгэлтэй гарч, төсөв 663.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.
-
2016 оны 5 сарын 11
Өчигдрөөс эхлэн нийслэл болон төвийн бүсийн зарим нутгаар бороо, цас орж зам даваа хаагдаж болзошгүй байгааг анхааруулж байсан. Харин орон нутгийн замд нөхцөл байдал хүндрээгүй, замын хөдөлгөөн хэвийн саадгүй үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Харин одоогийн байдлаар нийслэлд цас борооны улмаас их хэмжээний ус урсаж шалбааг ихтэй байна. Тиймээс замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг анхаарал болгоомжтой явахыг анхаарууллаа.
Эх сурвалжийн мэдээллээр Эрдэнэсантын замд цасаар шуурч, үзэгдэх орчин бага зэрэг хязгаарлагдмал байдалтай байгаа ажээ. Цаг агаарын нөхцөл байдал сайжиртал хөдөө орон нутгийн замд гарахгүй байхыг анхааруулан сэрэмжлүүлж байна.
-
2016 оны 5 сарын 11
Хачигт хазуулсан тохиолдол их бүртгэгдэх болжээ.
-
2016 оны 5 сарын 11
Нийслэлийн нэгдүгээр амаржих газар эсэн мэнд амаржиж 3 кг хүүтэй болсон эх үрээ алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 09-ны өдөр Н гэгч эмэгтэй хийсвэр хагалгаагаар хоёр дахь хүүхдээ төрүүлжээ.
-
2016 оны 5 сарын 11
Өнгөрсөн оны ноосны урамшуулалыг өнөөдрөөс олгож эхэллээ.
-
2016 оны 5 сарын 11
Бямба гаригт бүх нийтээр мод тарина
-
2016 оны 5 сарын 11
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөө шөнө баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгаар, маргааш өдөр нутгийн төв хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, говь талын нутгаар хүчтэй салхи шуургатай байна.
Мөн 13-нд баруун болон төвийн нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд ихэнх нутгаар, 14-нд говь талын нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурч, сэрүүснэ.
Иймд: Иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн:
-Шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах;
-Хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах, автозам, даваа цасанд хаагдах, хальтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг.
Иймээс хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
-
2016 оны 5 сарын 11
90 км/цагаас хурд хэтрүүлсэн 239 жолоочийн эрхийг хасахаар болжээ. Тодруулбал, зөөврийн зөрчил илрүүлэгч камерт бүртгэгдсэн хурд хэтрүүлсэн жолооч нарын жолоодох эрхийг хасах юм байна.
-
2016 оны 5 сарын 11
Нийслэлийн Засаг дарга “Улаанбурхан өвчний талаар авах зарим арга хэмжээний тухай” А/343 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар холбогдох байгууллагуудад дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулах, халдвараас сэргийлэх арга хэмжээний хэрэгжилт, хяналтыг хангах шуурхай ажлын хэсгийг байгуулан ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газарт
Өрхийн эрүүл мэндийн төвөөс 0-1 насны хүүхдийн эрүүл мэндийн үзлэг, хяналтыг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд эцэг, эхийн дуудлагын дагуу гэрээр зохион байгуулах, товлолын дархлаажуулалт хийх ажлыг 7 хоног бүрийн Бямба гарагт шилжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг дүүргийн Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн дарга нарт
Улсын хэмжээнд 2016 оны 05 дугаар сард зохион байгуулагдах Улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалтад дүүргийнхээ 18-30 насны иргэд, нутаг дэвсгэрийн ЕБС, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутан, сурагчдыг зохион байгуулалттай хамруулах, аюулгүй дархлаажуулалт явуулах нөхцөл боломжоор хангаж ажиллахыг дүүргийн Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн дарга нар, нийслэлийн Боловсролын газарт
1 хүртлэх насны хүүхдийг халдварт өртөхөөс сэргийлэх, эцэг эхчүүд хүүхдээ гэртээ асрах боломж олгох зорилгоор ажил, хөдөлмөр эрхэлж байгаа 0-1 насны хүүхэдтэй эхчүүдэд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Хөдөлмөрийн хуулийн 103 дугаар зүйлд заасан хүүхэд хөхүүлэх, асрах завсарлага дээр нэмж цалинтай чөлөө олгоход дэмжлэг үзүүлэхийг нийслэлийн нутаг дэвсгэр дэх байгууллагын дарга, ажил олгогч нарт үүрэг болгож, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайд
Улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулах, халдвараас сэргийлэх арга хэмжээ, нэмэлт вакцинжуулалтын талаархи мэдээ, мэдээлэл болон иргэдэд зориулсан зөвлөмж сурталчилгааг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тогтмол сурталчлах арга хэмжээг зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст, нийслэлийн Эрүүл мэндийн газарт тус тус даалгав.
Энэхүү захирамжийн биелэлтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 5 сарын 11
Жүжигчин Р.Баттогтох нас барсан талаар цахим ертөнцөд мэдээлэл гарч эхэллээ. Түүний хувьд жүжигчин хэмээх алдрыг хүртээд 10 гаруй жилийг үдэж, үзэгч олондоо хүндлэгдэн яваа нэгэн билээ. Тиймээс ч Р.Баттогтохыг нас барсан гэх мэдээлэл олны анхаарлыг татаад байгаа юм. Харин чухам үнэндээ нас барсан эсэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна.
-
2016 оны 5 сарын 11
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2016 оны их засвараар дулааны шугамыг шинэчлэн солих шугамын жагсаалтыг танилцуулж байна. Уг ажиллагаатай холбогдуулан халуун ус хязгаарлах юм.
-
2016 оны 5 сарын 11
Засгийн газраас “Сайн оюутан” хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөр нь дээд боловсролын байгууллагын өрсөлдөөнийг дэмжих, сургалтын санхүүжилтийн механизмыг сайжруулах замаар боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутны бие даасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, сурах бололцоог нэмэгдүүлэх зорилготой юм.
-
2016 оны 5 сарын 11
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” А/336 дугаар захирамж гаргалаа.
-
2016 оны 5 сарын 11
Дарханы ардчилсан намынхан төв намын байран дээрээ улс төрийн суулт зарлаж 20, өлсгөлөн зарлаад хоёр хонож байна. АН-ын гишүүд Дархан-Уул аймагт болж буй намын зөрчил, хагаралыг яаралтай шийдвэрлэх намыг ийнхүү талцахад хүргэсэн намын дарга З.Энхболдыг огцрохыг шаардаж байгаа билээ.
-
2016 оны 5 сарын 11
Улаанбаатар хотод 2016 онд хэрэгжүүлэх авто зам, тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар арчлалт, хөрөнгө оруулалтын ажлууд, Ази, Европын орнуудын дээд хэмжээний арван нэгдүгээр уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд тохижилтын ажлуудад хяналт тавих 22 ажлын хэсэг байгуулагдсан.
Ажлын хэсгүүд өдөр тутам нийслэлийн хэмжээнд хийгдэж буй тохижилтын ажилд хяналт тавьж байгаа. Олимпийн гудамжинд замын хэвтээ тэмдэг тэмдэглэгээ хийх, борооны ус зайлуулах шугамын худаг засварлах зэрэг ажлыг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ээс хийж байна.
Олимпийн гудамжны тохижилтын ажлыг “Модон байшин“ХХК, “Сэдбоса” ХХК хариуцан ажиллаж, ажил нь дуусах шатандаа явж байна. “Буурал сутай” ХХК чөлөөлсөн газрын хөрсийг тэгшлэн барилгын хог цэвэрлэх ажлыг хийж эхэлсэн.
Их тойруугийн гудамж буюу Зүүн 4 замаас хойш Сансрын аюулгүйн тойрог хүртэл нийт 51 гэрэлтүүлгийн шонг будсан бол “Холбоо трейд” ХХК нь Сансрын аюулгүйн тойргоос Нарантуул захын уулзвар хүртэлх гудамжны кабелийн утаснуудыг багцалсан. Мөн шаардлага хангахгүй 787 хайс хашлагыг буулгалаа. Энхтайваны өргөн чөлөөний замын урд хэсэг явган замын нөхөн засварын ажил эхэлсэн.
Харин Зайсангийн гудамжинд эко хавтан суурилуулж, хөрсний нөхөн сэргээлтийг хийн, худгийн тагны түвшинг тааруулах, зүлэгжүүлэх, хавтангийн өнгө сэргээх ажлууд 60%-тай хийгдэж байна. Мөн гэрэлтүүлгийн шон будах, кабель цэгцлэх ажлууд бүрэн хийгдсэн.
Нийслэлээс хийгдэж буй тохижилтын ажлыг дэмжин аж ахуйн нэгжүүдээс “Цагаан Шонхор” ХК хашаагаа засварлаж эхэлсэн бол , МҮЭСТО-ны зүүн талд байрлах Q&BN ХХК хашаагаа сольж, Шангрила зочид буудал гэрэлтүүлгийн шонгийн суурийг зассан. БСШУЯ –ны Мал эмнэлгийн хүрээлэн, ХААИС барилгынхаа гадна хашаанд мэдээллийн самбар байрлуулсан. Нарантуул трейд ХХК-ны оффис 9 давхар барилгынхаа хашааг өндөрлөсөн байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
2016 оны 5 сарын 11
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбарыг Драгон төвд ажиллуулж байгаатай холбогдуулан тус төвийн урд хэсэгт 500-600 автомашины зогсоолыг шинээр барихаар ажил эхэлсэн. Ажлыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ хариуцан гүйцэтгэж байна. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон төв дэх салбарын албан ёсны нээлт энэ сарын 16-нд болно. Энэ төвөөс нийслэлийн 200 гаруй үйлчилгээг нэг дор авах боломжтойгоос гадна газрын харилцаатай холбоотой бүх төрлийн үйлчилгээг төвлөрүүлсэн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.