-
2016 оны 5 сарын 02
Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Нэгдүгээр” багийн нутаг “Улаан хад” гэх газарт тус сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Буянжаргал албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
-
2016 оны 5 сарын 02
Нийслэлийн эрүүл мэндийн газраас нэг хүртэлх насны хүүхдийг Өрхийн эрүүл мэндийн төвөөс дуудлагын дагуу гэрээр үзэж, тусламж үйлчилгээ үзүүлэхээр болсон талаар мэдээллээ. Энэ нь ирэх долдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд гадуур улаанбурханы дэгдэлт буурахгүй байгаатай холбоотой гэжээ.
Мөн эрүүл хүүхдүүдийг халдвараас сэргийлэх үүднээс “Товлолт дархлаажуулалт”-ыг долоо хоног бүрийн Бямба гариг болгон шилжүүлжээ.
-
2016 оны 5 сарын 02
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2016 оны их засвараар дулааны шугамыг шинэчлэн солих шугамын жагсаалтыг танилцуулж байна. Уг ажиллагаатай холбогдуулан халуун ус хязгаарлах юм.
-
2016 оны 5 сарын 02
Өнөөдрөөс эхлэн албан байгууллагуудын халаалтыг хаалаа
-
2016 оны 5 сарын 02
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах журмын дагуу энэ сард автомашины улсын дугаарын 5 болон 0 цифрээр төгссөн тээврийн хэрэгсэл албан татвараа төлнө.
Ингэснээр энэ оны өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөр хураах ажиллагаа дуусах юм. Хэрвээ тээврийн хэрэгсэл эзэмшигч та хуулийн хугацаандаа амжин албан татвар, төлбөрөө төлөөгүй тохиолдолд захиргааны арга хэмжээ тооцож, тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй.
НИТХ-ын Тэргүүлэгчдээс баталсан журмын дагуу тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн тоогоор ялган албан татвар, төлбөрт хураах журмын дагуу нэгдүгээр сард 1, 6, хоёрдугаар сард 2, 7, гуравдугаар сард 3, 8, дөрөвдүгээр сард 4 болон 9-өөр төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд татвараа төлсөн юм.
-
2016 оны 5 сарын 02
Хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллана
-
2016 оны 5 сарын 02
09.00 цагт: МУБИС-иас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ”Боловсролын үнэлгээ” сэдэвт Олон Улсын эрдэм шинжилгээний хурал МУБИС-ийн хичээлийн III байрны 123 тоотод болно.
-
2016 оны 5 сарын 01
Харшил буюу аллерги гэсэн нэр томьёог Австрийн хvvхдиин эмч К.Пирке 1906 онд анх хэрэглээнд оруулсан түүхтэй. Энэ нь allos–өөр, ergon-vйлчлэх гэсэн хоёр vгнээс бvтдэг байна. Харшил гэдэг нь тодорхой хvчин зvйл нэвтрэхэд бие махбодь байвал зохихоос хэт эмзэг, хүчтэй хариу vзvvлж, өөрөөр үйлчилж байгаа хэрэг юм.
-
2016 оны 5 сарын 01
Зөгийн цэвэр балаар монголчуудынхаа хэрэгцээг хангах, орлогоо нэмэгдүүлэх боломжийг зөгийчид хайж байна.
-
2016 оны 5 сарын 01
Жирэмсэн эсвэл хөхүүл эхчүүд тун яльгүй зүйлд горьдож хөх нь хавддаг. Эмнэлгийн хэлээр мастит гэнэ. Хөхөнд сүү орохоос эхлээд, хүүхэд нь өлсөж буй эсэхийг эх хүн зөнгөөрөө мэдэрдэг нь мэдрэлийн их нарийн процесс явагдаж буй хэрэг.
-
2016 оны 5 сарын 01
АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалт долдугаар сарын 14-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Дээд түвшний уулзалтыг угтан замын хөдөлгөөн болон хамгаалалтыг авах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэлсэн байна.
-
2016 оны 5 сарын 01
Сонгинохайрхан дүүргийн нутаг “Саппоро” үйлчилгээний төвийн урд биеэ үнэлдэг байсан залуу баригджээ.
-
2016 оны 5 сарын 01
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажил нийслэлийн хэмжээнд үргэлжилж байна.
-
2016 оны 5 сарын 01
Энэ сарын 24-ний 14.00 цагийн үед Ховд аймгийн төвд тэнгэр хүчтэй дуугаран, цахил- гаан цахиж, мөндөр, бороо холилдон оржээ.
-
2016 оны 5 сарын 01
“Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд Олон улсын хөдөлмөрчдийн баярыг тохиолдуулан өнөөдөр буюу тавдугаар сарын 1-ний өдөр амарч, тавдугаар сарын 02-ны өдөр цагийн хуваарийн дагуу ажиллана.
-
2016 оны 5 сарын 01
Танилц: Буянт-Ухаа 2 хороололд орон сууц түрээслэхээр шалгарсан иргэдийн нэрс
-
2016 оны 4 сарын 30
Алдарт “С.Дали ба П.Пикассогийн эх бүтээлийг Улаанбаатарт анх удаа дэлгэлээ
-
2016 оны 4 сарын 30
Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд Олон улсын хөдөлмөрчдийн баярыг тохиолдуулан тавдугаар сарын нэгэнд амарна.
Харин тавдугаар сарын 2-ноос эхлэн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу ийн амрах аж.
Олон улсын хөдөлмөрчдийн баяр буюу тавдугаар сарын нэгний өдөр Монгол, Хятадын төмөр замын боомтууд Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх юм байна.
-
2016 оны 4 сарын 30
Халз барилдаан маргааш болно
-
2016 оны 4 сарын 30
Дархлааны системийг дэмжигч, олон олон витамины цуглуулга луувангийн шүүсийг ууж эхлэх шалтгаануудыг энд тоочиж байна.
Луувангийн шүүсийг ногооны шүүснүүдийн хаан гэж нэрлэж болно. Энэ нь амин дэм, бичил элементээр баялаг ундаа ба хаврын улиралд бие ядран сульдах үед эрч хүч сэлбэх, хүүхдийн дархлаа сайжруулах ид шидтэй эд юм. Сүүлийн үед та бид дархлаа сайжруулах эм, лаа, витамин гэх мэт химийн найрлага орсон бэлдмэлүүдийг ихээр хэрэглэх болсон. Яагаад дэлгүүр, хүнсний захын лангуун дээр хямд үнээр зарагддаг хүнсний ногоогоор бид эрүүл мэндээ хамгаалж болохгүй гэж. Иймд дархлааны системийг дэмжигч, олон олон витамины цуглуулга луувангийн шүүсийг ууж эхлэх шалтгаануудыг энд тоочихоор шийдлээ.
1. Дархлааг дэмжинэ. 100 гр луувангийн шүүсэнд витамин С -3 мг, бета-каротин 2.1 г, витамин А 350 мкг , витамин РР 0.2 мг, витамин Е нь 0.3 мг хүртэл агуулагддаг ба мөн төмөр, фосфор, кали, кальци, натри, магнигаар баялаг байдаг. Эдгээр нь түргэн тусламжийн үед зайлшгүй шаардлагатай байдаг амин дэмүүдэд багтдаг юм.
2. Хараа муудах асуудлаас ангижрана. Бага наснаас эхлэн та бид хараа сайжирна, витамин A аар баялаг хэмээн лууванг их иддэг байж. Харин сүүлийн үед хүүхдүүд лууванд их дургүй болж. Энэ нь бид луувангийн шүүс байтугай луувангаа ч хоол хүнсэндээ бага хэрэглэдэгтэй холбоотой. Ялангуяа хавтгай дэлгэцэнд донтдог цаг үе болсонтой холбоотойгоор бид лууванг, түүний шүүсийг урд урьдныхаасаа илүү их хэрэглэх хэрэгтэй.
3. Хорт хавдраас урьдчилан сэргийлнэ. Өдөр бүр 2,5 кг луувангийн шүүсийг хэрэглэсээр ходоодны хорт хавдрын 4р шатанд байсан нэгэн бүсгүй эдгэрсэн тухай нэгэн номноос уншиж байснаа саналаа. Химийн эмчилгээ хийлгэлгүй зөвхөн луувангийн шүүс уусаар эсүүд нь хэвэндээ орж, хавдрын ургалт нь зогссон гэдэг. Лууваншийн шүүс нь антиоксидантаар баялаг, чєлєєт радикалд дутагдаж байгаа электроныг нєхєж єгдөг, тухайн эсийг ч, организмыг ч бvхэлд нь аюулгvй болгож хамгаалдаг шидтэй юм.
4. Элэг сэргээдэг. Тогтмол луувангийн шүүс хэрэглэж байх нь таны элэгний үйл ажиллагаанд ихээхэн тусалдаг. Энэ нь цэвэрлэгээний болон хоргүйжүүлэх шинж чанартай байдаг.
Та нэг аяга шүүсэндээ чидун жимсний тос болон цөцгийнөөс нэг халбага нэмж хэрэглээрэй. Учир нь луувангийн шүүсэнд агуулагдах зарим амин дэмүүд тосонд задардаг учиртай юм.
5. Арьсны байдлыг сайжруулна. А аминдэмийн дутагдалтай байх нь арьсанд шууд нөлөөлдөг. Арьсны зарим хэсэгт жижиг хэмжээтэй шарх, улайлт үүсэж мөн хуурайшдаг. Та өдөр бүр луувангийн шүүс ууснаар эдгээр асуудлыг хурдан шийдвэрлэж чадна. Мөн луувангаар маск бэлдэж хэрэглэвэл маш үр дүнтэй байдаг.
6. Зүрхийг тэтгэнэ. Луувангийн шүүсэн дахь витамин нь өвөрмөц хослолуудыг агуулдаг ба цусан дахь холестерины түвшинг бууруулж судасны хана хатуурах, судасны нарийсалын эсрэг эмчилгээнд тустай, зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг. Луувангаа шүүс хэлбэрт оруулан хэрэглэх нь нэн чухал юм шүү.
7. Мэдрэлийн судлуудыг бэхжүүлдэг. Сонирхолтой улбар шар өнгөнөөс нь эхлэн сэтгэл санааны байдал сайжирч эхэлдэг гэнэ. A амин дэмээр баялаг луувангийн шүүс нь хүний аз жаргалын даавар буюу endorphins.ыг ихээр дэмждэг ба шүүсэнд нь агуулагдах бусад бодисууд мэдрэлийн системд ашигтай нөлөөг үзүүлдэг байна.
Анхааруулга: Луувангийн шүүс нь хоол боловсруулах эрхтэний эмгэгтэй болон чихрийн шижинтэй өвчтөнд эсрэг заалттай байдаг.
Луувангийн шүүсийг өдөрт 250 мл-ээс илүүг хэрэглэж болохгүйг анхаарна уу. Шинэ луувангийн шүүсийг зөвхөн 1 цаг хөргөгчинд хадгалж болно. Мөн шүүсээ буцалсан усаар шингэлж хүүхдүүддээ өгөөрэй.
Хоолондоо лууванг хэрэглэхдээ тосонд хамгийн түрүүнд хуурч улаан шар өнгийг нь гаргаж байгаарай. Энэ нь лууван дахь амин дэм тосонд задардагтй холбоотой юм шүү.