Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2607 2608 2609 2610 2611 2612 2613
  • Замын цагдаагийн уулзвараас Баянмонгол хороолол хүртэлх зам хаалттай байна
    2016 оны 4 сарын 30
    МАРГААШНААС ЭХЛЭН ЗАМЫН ЦАГДААГИЙН БАРУУН УРД УУЛЗВАРААС БАЯНМОНГОЛ ХОРООЛЛЫН УУЛЗВАР ХҮРТЭЛХ ЗАМЫГ ТҮР ХААНА

    Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ

    2016-04-28 17:20:29
    Их Монгол Улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Замын Цагдаагийн баруун урд уулзвараас Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хааж хучилтын ажил хийнэ. Тодруулбал, Замын Цагдаагийн баруун урд уулзвараас Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх хэсгийн хөдөлгөөнийг 04 сарын 29-ний 00:00 цагаас 05 сарын 01-ний 23:00 цагийн хооронд, Замын Цагдаагийн баруун урд уулзварыг 04 сарын 29-ний 22:00 цагаас 04 сарын 30-ны 10:00 цагийн хооронд тус тус хэсэгчлэн хаах тул дээрх хугацаанд Та бүхэн өөр замыг сонгон зорчино уу.

    Энэхүү хязгаарлалтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний нийт 4 чиглэл буюу Ч:10 ”Ганц худаг-Сансар-Баянмонгол хороолол-Мишээл экспо”, Ч:28 ”Сэлх-7 буудал-Ард кино театр-Ривер гарден хороолол”, Ч:32 ”Улиастай-Баянмонгол хороолол-ТЭЦ3”, Ч:44 ”Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдийн замналд өөрчлөлт ороод байна. Дээрх чиглэлүүдийн нийт 39 тээврийн хэрэгсэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замаар үйлчилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • 4,9 тоогоор төгссөн тээврийн хэрэгслийн татвар төлөх хугацаа дуусч байна
    2016 оны 4 сарын 30
    4,9 тоогоор төгссөн тээврийн хэрэгслийн татвар төлөх хуулийн хугацаа дуусахад цөөн хоног үлдлээ
  • Өнөөдөр хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр тохиож байна
    2016 оны 4 сарын 30
    Маргааш хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр тохионо
  • Шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс зогсооно
    2016 оны 4 сарын 30
    Маргаашнаас иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хоёр сарын хугацаанд зогсооно. Энэ нь Монгол улсын Cонгуулийн тухай хуулийн 66.1 дэх хэсэгт иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө түр зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ гэж заасан дагуу зохицуулагдаж байгаа юм.

    УИХ-ын ээлжит сонгуулийг зургадугаар сарын 29-ний өдөр товлоод байгаа учраас маргааш буюу дөрөвдүгээр сарын 30-ний өдрөөс иргэдийн шилжин суурьших хөдөлгөөнийг түр зогсоож байгаа юм.
  • Шороон шуурга шуурна
    2016 оны 4 сарын 30
    2016 оны 05 дүгаар сарын 01-нээс 05 дугаар сарын 05-ныг хүртэлх

    цаг агаарын урьдчилсан төлөв:
    1-нд ихэнх нутгаар, 2-нд зүүн зүгийн нутгаар, 3-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 4-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 1-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, 3-4-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүсийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна. 3-нд ихэнх нутгаар дулаахан байна.
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл олдоно
    2016 оны 4 сарын 30
    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл олдоно
  • Улаанбаатарт 15 хэмийн дулаан байна
    2016 оны 4 сарын 30
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 3-8 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 8-13 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 6-11 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөд хур тунадас орохгүй, өдөртөө бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, шөнөдөө Арцбогдын өвөр хоолойгоор, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зүүн хойш эргэж түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.
  • Монгол, Хятадын хилийн боомтууд амарна
    2016 оны 4 сарын 29
    Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд Олон улсын хөдөлмөрчдийн баярыг тохиолдуулан тавдугаар сарын нэгэнд амарна.
  • 400 сая төгрөгийн азтан тодроогүй
    2016 оны 4 сарын 29
    Р.Отгонтулга: Иргэн н.Цээпил 400 сая төгрөгийн азтан биш
    2016 / 04 / 29 | 17:08 | Нийтэлсэн: Ч.Ариунболд | 0

    НӨАТ-ын урамшуулал сугалааны Супер азтан буюу 400 сая төгрөгийн азтанаар тодорсон гэх өргөдлийг хоёр иргэнээс ГТЕГ-т ирүүлсэн талаар өнөөдөр НӨАТУС-ын нэгжийн захирал Р.Отгонтулга мэдээлэв.

    НӨАТ-ын сугалааны анхны супер азтан буюу 400 сая төгрөгийн баримт гуравдугаар сарын 20-нд тодорсон. Гэвч тухайн үед баримтыг www.ebarimt.mn цахим хуудсанд бүртгүүлээгүй байсан бөгөөд хуулийн дагуу 3 сарын дотор ГТЕГ-т шагналаа авах хүсэлтээ ирүүлэх ёстой. Харин энэ сард хоёр иргэнээс ГТЕГ-т 400 сая төгрөгийн эзнээр тодорсон тухай хүсэлт ирсэн.

    Сугалаагаар хоёр азтан тодрох боломжгүй. Өөрөөр хэлбэл, сугалааны дугаараас гадна QR код баримтыг баталгаажуулж байгаа тул давхардах боломж байхгүй. Өргөдөл өгсөн эхний иргэн буюу н.Алтанзулын баримтын QR код элэгдлээс болж арилсан байсан тул лабораторит шинжилгээнд илгээжээ. Шинжилгээний хариу ирэх долоо хоногт гарах бөгөөд тухайн үед нь нийтэд мэдээлэх болно хэмээн Р.Отгонтулга захирал хэллээ.

    Тэрбээр, “Хоёр дахь хүсэлт буюу иргэн н.Цээпилийн баримтын QR код сугалаанд хожсон баримттай нийцээгүй. Тиймээс н.Цээпил албан ёсны азтан биш гэсэн дүгнэлтэд хүрсэн. QR код давтагдашгүй бөгөөд зөвхөн ГТЕГ-аас мэдээллийн сангаас л гарах боломжтой. Бусад газарт дуурайлгах боломжгүй” хэмээв.

    Мөн хуурамч баримт ирүүлсэн тохиолдолд хуулийн байгууллагуудаас шалгалт хийж, гэмт хэрэг, зөрчлийн шинжийг судлан хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг ГТЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга Б.Доржсүрэн хэллээ.

    НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээс хойш нийт 9 удаагийн сугалаа зохион байгуулж 94 мянга гаруй азтан тодорчээ. Эдгээр иргэд 3.8 тэрбум төгрөг хожсон бөгөөд одоогоор 986 сая төгрөг азтануудын дансанд шилжээд байна.
  • Шаардлага хангахгүй хайс хашлагыг засварлах, буулгах ажлыг хийж байна
    2016 оны 4 сарын 29
    Шаардлага хангахгүй хайс хашлагыг засварлах, буулгах ажлыг хийж байна
  • ЕБС-ийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулна
    2016 оны 4 сарын 29
    НИЙСЛЭЛИЙН ЗАРИМ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ,
    ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧИЙН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ ИРГЭНИЙ
    СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА


    Нэг.Нийтлэг зүйл

    1.1. Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэжил, мэргэшлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх чадвартай удирдах ажилтыг сонгон шалгаруулах зорилготой.

    1.2. Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.7, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоол “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”–ыг тус тус үндэслэн нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд 7, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд 14 нийт 21 ажлын байранд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

    1.2.1. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд

    № Дүүрэг Албан тушаал
    1 Чингэлтэй дүүрэг 138 дугаар сургуулийн захирал
    2 Баянзүрх дүүрэг 136 дугаар сургуулийн захирал
    3 137 дугаар сургуулийн захирал
    4 Сонгинохайрхан дүүрэг 124 дүгээр сургуулийн захирал
    5 129 дүгээр сургуулийн захирал
    6 Хан-Уул дүүрэг 130 дугаар сургуулийн захирал
    7 135 дугаар сургуулийн захирал

    1.2.2. Нийслэлийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд

    № Дүүрэг Албан тушаал
    1 Баянгол дүүрэг 88 дугаар цэцэрлэгийн эрхлэгч
    2 Сонгинохайрхан дүүрэг 92 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч
    3 119 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч
    4 176 дугаар цэцэрлэгийн эрхлэгч
    5 214 дугаар цэцэрлэгийн эрхлэгч
    6
    Баянзүрх дүүрэг 168 дугаар цэцэрлэгийн эрхлэгч
    7 210 дугаар цэцэрлэгийн эрхлэгч
    8 213 дугаар цэцэрлэгийн эрхлэгч
    9 Сүхбаатар дүүрэг 40 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч
    10 Чингэлтэй дүүрэг 220 дугаар цэцэрлэгийн эрхлэгч
    11 Хан-Уул дүүрэг 218 дугаар цэцэрлэгийн эрхлэгч
    12 219 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч
    13 Налайх дүүрэг 153 дугаар цэцэрлэгийн эрхлэгч
    14 Багахангай дүүрэг 44 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч

    1.3. Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд сонгон шалгаруулалт өгөх иргэн нь Боловсрол, Соёл Шинжлэх ухааны сайдын 2010 оны 351 дүгээр тушаалаар батлагдсан ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтонд тавигдах ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан
    байна.

    1.3.1. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд:
    1.Ажлын байранд тавигдах шаардлага
    1.1.Ерөнхий шаардлага: Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлагатай
    Боловсрол Дипломын дээд болон бакалавраас дээш зэрэгтэй байх Магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх
    Мэргэжил Багш Багш
    Мэргэшил Боловсролын менежмент, удирдахуйн ухаан, хүний нөөцийн болон мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн
    Туршлага

    Боловсролын салбарт 5-аас доошгүй жил ажилласан байх Багшлах ба боловсролын удирдлагаар хосолсон дадлага туршлагатай байх
    Ур чадвар

    · Удирдан зохион байгуулах
    · Монгол кирил бичгийн үсгийн дүрмийн шаардлага хангасан, утга зохиолын хэлний хэм хэмжээнд бүрэн нийцсэн бичиг баримт боловсруулах ур чадвартай байх
    · Оновчтой зөв шийдвэр гаргах
    · Санхүүгийн болон хууль, эрх зүйн тодорхой мэдлэгтэй байх
    · Стратегийн болон үйл ажиллагааны хөгжлийн төлөвлөлт хийх
    · Судалгаа шинжилгээ хийх
    · Багаар ажиллах
    · Бусдад нөлөөлөх, бусдын дэмжих, манлайлах
    · Компьютерийн хэрэглээний програмуудыг эзэмшсэн
    · Мэдээлэл харилцааны технологи ашиглах

    Түгээмэл гадаад хэлний аль нэг (хэд хэдэн) гадаад хэлээр мэдээлэл ашиглах, боловсруулах, бичгээр болон амаар харилцах


    Мэдээлэл боловсруулах


    Судалгаа шинжилгээ хийх
    1.2.Тусгай шаардлага:


    · Сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтад тэнцсэн байх
    · Багш, удирдах ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахих
    · Тусгай хэрэгцээт боловсрол олгох сургуулийн хувьд согогзүйч, сэтгэлзүйч мэргэжилтэй, дохионы хэлний анхан шатны мэдлэгтэй байна.
    · Сургуулийнхаа хэв шинжийн онцлогийн талаар зохих мэдлэг, туршлагатай байх

    1.3.2. Нийслэлийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд:
    1.Ажлын байранд тавигдах шаардлага 1.1.Ерөнхий шаардлага: Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлагатай
    Боловсрол Дипломын дээд болон бакалавраас дээш зэрэгтэй байх Магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх
    Мэргэжил Сургуулийн өмнөх боловсролын багш Сургуулийн өмнөх боловсролын багш
    Мэргэшил

    Сургуулийн өмнөх боловсролын менежмент, удирдахуйн ухаан, хүний нөөцийн чиглэлээр мэргэшсэн

    Туршлага

    Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх Багшлах ба боловсролын удирдлагаар хосолсон дадлага туршлагатай байх



    Ур чадвар

    · Удирдан зохион байгуулах
    · Оновчтой зөв шийдвэр гаргах
    · Санхүүгийн болон хууль, эрх зүйн тодорхой мэдлэгтэй байх
    · Стратегийн болон үйл ажиллагааны хөгжлийн төлөвлөлт хийх
    · Бусдад нөлөөлөх, бусдыг дэмжих, манлайлах
    · Компьютерийн хэрэглээний програмуудыг эзэмшсэн
    · Багаар ажиллах
    · Соёлтой харилцах

    Түгээмэл гадаад хэлний аль нэг(хэд хэдэн) гадаад хэлээр мэдээлэл ашиглах, боловсруулах, бичгээр болон амаар харилцах


    Мэдээлэл боловсруулах


    Судалгаа шинжилгээ хийх
    1.2.Тусгай шаардлага: · Цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтад тэнцсэн байх
    · Багш, удирдах ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахих
    · Тусгай хэрэгцээт боловсрол олгох цэцэрлэгийн хувьд согогзүйч, сэтгэл зүйч мэргэжилтэй, дохионы хэлний анхан шатны мэдлэгтэй байна
    · Цэцэрлэгийн хэв шинжийн онцлогийн талаар зохих мэдлэг, туршлагатай байх

    Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэдийн бүртгэл

    2.1. Сонгон шалгаруулалтад орох иргэдийг Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар томилогдсон Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комисс нь 2016 оны 05 дугаар сарын 10, 11-ний өдрүүдийн 09:00-12:30, 13:30-18:00 цагийн хооронд хуваарийн дагуу нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбарууд дээр бүртгэнэ.
    Сонгон шалгаруулалтын бүртгэлийн хуваарь:

    № Дүүрэг Бүртгүүлэх албан тушаал Бүртгэл хийгдэх газар
    1 Чингэлтэй дүүрэг 138 дугаар сургуулийн захирал

    Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Баянзүрх дүүрэг дэх Дүнжингарав худалдааны төвийн салбар /ажлын байр-8/
    2 Баянзүрх дүүрэг 136 дугаар сургуулийн захирал
    3 137 дугаар сургуулийн захирал
    4 168 дугаар цэцэрлэгийн эрхлэгч
    5 210 дугаар цэцэрлэгийн эрхлэгч
    6 213 дугаар цэцэрлэгийн эрхлэгч
    7 Налайх дүүрэг 153 дугаар цэцэрлэгийн эрхлэгч
    8 Багахангай дүүрэг 44 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч
    9
    Хан-Уул дүүрэг 130 дугаар сургуулийн захирал Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Хан-Уул дүүрэг дэх “Мишээл” худалдааны төвийн салбар /ажлын байр-7/
    10 135 дугаар сургуулийн захирал
    11 218 дугаар цэцэрлэгийн эрхлэгч
    12 219 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч
    13 Баянгол дүүрэг 88 дугаар цэцэрлэгийн эрхлэгч
    14 Сүхбаатар дүүрэг 40 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч
    15 Чингэлтэй дүүрэг 220 дугаар цэцэрлэгийн эрхлэгч
    16 Сонгинохайрхан дүүрэг 124 дүгээр сургуулийн захирал Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Сонгинохайрхан дүүрэг дэх “Драгон” салбар /ажлын байр-6/
    17 129 дүгээр сургуулийн захирал
    18 92 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч
    19 119 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч
    20 176 дугаар цэцэрлэгийн эрхлэгч
    21 214 дугаар цэцэрлэгийн эрхлэгч

    2.2. Сонгон шалгаруулалтад орох иргэн дор дурдсан материалыг бүрдүүлж өөрийн биеэр бүртгүүлнэ.
    1. Төрийн албан хаагчийн анкет /маягт №1/
    2. Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар / Дипломын голч дүн байхгүй тохиолдолд тухайн төгссөн их, дээд сургууль, коллежоос голч дүнгийн тодорхойлолтыг авсан байх/
    3. Монгол улсын иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
    4. Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /тухайн ажлын байранд тавигдах шаардлага болох боловсролын салбарт 5-аас доошгүй жил ажлласанг батлах/
    5. Ажил байдлын тодорхойлолт /Өмнөх болон одоогийн ажил олгогчийн 2-оос доошгүй/
    6. 4x6 хэмжээтэй 2% зураг
    7. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл /Албан тушаалаа тодорхой тусгах/
    8. Шалгалтын хураамж 20.000 төгрөг
    Баримт бичиг дутуу бүрдүүлсэн иргэдийг бүртгэхгүй болно.


    Гурав. Мэдээлэл лавлагаа

    3.1. Тухайн байгууллагыг хөгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөөг сорилын шалгалтанд ирэхдээ авчрах ба сорилын шалгалтанд тэнцсэн иргэдээс хүлээж авна.

    3.2. Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоол “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”, нийслэлийн Боловсролын газрын даргын 2016 оны А/32 дугаар тушаалаар батлагдсан “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах заавар” болон энэхүү зааврын дагуу батлагдсан “Нийслэлийн зарим ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын удирдамж”-ийн дагуу явуулна.

    3.3.Шалгалт авах хуваарь, хугацаа, байрыг бүртгэлийн явцад жич зарлана.

    3.4.Нийслэлийн Боловсролын газраас зарласан сонгон шалгаруулалттай холбогдох мэдээллийг www.edub.edu.mn сайт болон 70113039 дугаарын утсаар /Ц.Ууганбаяр, Л.Ариунсанаа/ авна.


    НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР
  • Амралтын өдрүүдэд хугацаат цэргүүд халагдана
    2016 оны 4 сарын 29
    Зэвсэгт хүчний нөхөн хангалт, захиалга, тухайн жилд цэргийн жинхэнэ албанд татах иргэдийн тоо, татлага явуулах ээлж, хугацааг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гардаг. Энэ тогтоолыг үндэслэн аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын захирамжийн дагуу хугацаат албаны цэрэг татлагыг зохион байгуулан явуулж байна.
  • МАХН, ИЗНН-ынхан жагсаж байна
    2016 оны 4 сарын 29
    Үндсэн хуулийн цэцээс Сонгуулийн хуулийн пропорциональ тогтолцооны заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан билээ.
  • Нийслэлийн АН сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийллээ
    2016 оны 4 сарын 29
    Нам, эвслүүд нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ нийслэлийн сонгуулийн хороонд өгч эхэллээ
  • Монголын Банкны холбоо хууль бус үйл ажиллагаа явуулсан нь тогтоогджээ
    2016 оны 4 сарын 29
    Монголын Банкны холбоо хууль бус үйл ажиллагаа явуулсан нь тогтоогджээ
  • Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг маргаашнаас зогсооно
    2016 оны 4 сарын 29
    Иргэдийн шилжин суурьших хөдөлгөөнийг энэ сарын 30-наас буюу маргаашнаас эхлэн 60 хоногийн хугацаанд зогсоохоор болсон.
  • “Монинжбар” компанийн хашаанаас олдсон тэсрэх бөмбөгийг аюулгүй болгов
    2016 оны 4 сарын 29
    Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Барс-2” худалдааны төвийн урд байрладаг “Монинжбар” компанийн хашаанаас тэсрэх бөмбөг олджээ.
  • 81 настай эмээг дээрэмдсэн этгээдүүдийг илрүүллээ
    2016 оны 4 сарын 29
    Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвөөр үйлчлүүлээд гарч явсан 81 настай иргэнийг дээрэмдсэн хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.
  • Галуут суманд “Улсын тэргүүний сум”-ын шагналыг гардууллаа
    2016 оны 4 сарын 29
    Галуут суманд “Улсын тэргүүний сум”-ын шагналыг гардууллаа
  • Амиа хорлох гэж байсан эмэгтэйг аварлаа
    2016 оны 4 сарын 29
    24 настай эмэгтэй өндөр барилга дээрээс унаж амиа хорлохыг завджээ.
2607 2608 2609 2610 2611 2612 2613
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    20 цаг 6 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    20 цаг 10 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    20 цаг 24 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    20 цаг 32 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    20 цаг 42 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    20 цаг 51 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    2026-08-07
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    2026-08-07
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    2026-08-07
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    2026-08-07
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    2026-08-07
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    2026-08-07
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    2026-08-07
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2026-08-07
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    2026-08-07
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК