-
2015 оны 12 сарын 30
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 104 жилийн ойг тохиолдуулан хууль зүйн салбарт амжилт, үр бүтээл гарган, идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа алба хаагчдыг төр засгийн шагналаар шагналаа. Мөн Цагдаагийн байгууллагын 2015 оны Хөдөлмөрийн тэргүүний болон ажил мэргэжлийн шилдэг, оы онцлох алба хаагчдыг шалгаруулж, ”Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагналаа. Энэ үеэр Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Тэргүүн Комиссар Р.Чингис алба хаагч нартаа баяр хүргэн, мэндчилгээ дэвшүүллээ. Эрхэм хүндэт офицер, ахлагч Та бүхний амрыг эрж мэндчилье.
Цагдаагийн байгууллага 2015 онд хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ зохих түвшинд хэрэгжүүлэн ажилласан.
Дэвшүүлсэн зорилт, хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн ихээхэн хүчин чармайлт, идэвх зүтгэл гарган ажилласныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
2015 онд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд ажлын үр дүн, ахиц дэвшил, нааштай хандлагууд гарсныг тэмдэглэж байна.
Улс орны эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал хүндхэн байгаа боловч олны сэтгэлийг түгшээсэн олон ноцтой, онц хүнд гэмт хэргүүдийг мэргэжлийн өндөр ур чадвар гарган илрүүлсэн.
Түүнчлэн байгалийн гамшиг, гэнэтийн аюул, ослоос бусдын амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг хамгаалж мэргэжлийн ур чадвар гарган ажилласан олон алба хаагчдаараа энэ өдөр бахархаж байна.
Шинэ оны босгон дээр байгууллагууд хийж бүтээсэн ажлаа дүгнэж, тэргүүний алба хаагчдаа шалгаруулдаг уламжлалтай.
Өнөөдөр Цагдаагийн ерөнхий газар эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган хамт олноо хошуучлан ажилласан 10 алба хаагчийг “Хөдөлмөрийн тэргүүний алба хаагч”-аар, 13 алба хаагчийг “Ажил мэргэжлийн шилдэг алба хаагч”-аар, 3 алба хаагчийг “Оны онцлох алба хаагч”-аар тус тус шалгаруулж шагналыг гардууллаа.
Түүнчлэн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 104 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа зарим алба хаагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал одон, медаль, салбарын болон байгууллагын шагналаар шагнагдлаа.
Цагдаагийн байгууллагаас 2015 онд дэвшүүлсэн зорилтыг ханган биелүүлэхэд хамт олноо хошуучлан ажиллаж шагнагдаж байгаа Та бүхэнд Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа ажлын амжилт хүсэж баяр хүргэж байна.
Цагдаагийн байгууллага, бие бүрэлдэхүүн ажлын ололт, амжилтаа шинэ онд улам бататгаж, төрөө түвшин, түмэн олноо амар амгалан байлгах үйлсдээ улам хичээн ажиллана гэдэгт итгэл төгс байна.
Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн, тэдний гэр бүлд шинэ ондоо аз жаргал, баяр хөөр, амжилт бүтээл дүүрэн байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.
-
2015 оны 12 сарын 30
НИТХ-аас баталсан 52 байршилд иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулж, өнөөдөр 5 дугаар ээлжийн цахим бүртгэл 12:00 цагаас дууслаа.
Энэ удаад шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны 1-р хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны 2-р хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт, мөн 1,2,3,4-р ээлжинд хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8088 нэгж талбарт цахим газар өмчлөлийг явуулсан юм. Тавдугаар ээлжийн бүртгэлээр нийт 140 мянга орчим иргэн газар өмчлөх хүсэлт ирүүлснээс 8088 иргэн газар өмчлөх боломжтой.
Өнгөрсөн жилээс эхлэн НИТХ-аас баталсан 52 байршилд газар өмчлүүлэх ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулж нийт 72 000 иргэн өөрийн өмчийн газартай болсон байна. Ирэх жилүүдэд НИТХ-аас баталсан 52 байршлын үлдсэн байршлуудад болон шинээр баталсан 68 байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд газар өмчлүүлэх ажлыг үргэлжлүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 30
СБД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, Улаанбаатар их дэлгүүрийн зогсоолд Lexus-570 маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 34 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон.
Хөдөө орон нутагт: Төв аймгийн Борнуур сумын нутаг Салхитын Ар гэх газар Т.Harrier маркийн авто машины жолооч Б нь Х.Верна маркийн А жолооочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 58 настай эмэгтэй С нас барсан.
Баярын өдрүүдэд Замын цагдаагийн газрын алба хаагчид нь бүрэн бүрэлдэхүүнээрээ ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, гудамж замын хөдөлгөөнийг зохицуулж ажиллана. 2016 оны 1 сарын 1-ний өдөр бүх нийтийн амралтын өдөр тул улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. 2015 оны 12 сарын 31- ний орой Чингисийн талбай дээр зохион байгуулах арга хэмжээтэй холбоотойгоор 31-ний өдрийн оройн 20 цагаас шөнийн 01 цаг хүртэл талбайн баруун зүүн талын замыг бүрэн хаах тул энэ замыг сонгож замын хөдөлгөөнд оролцохгүй байх, тайлбайн ойр орчмын бүхий л төлбөртэй зогсоолууд үнэ төлбөргүй иргэдэд үйлчлэх тул тээврийн хэрэгслээ зогсоолд зөв байршуулан бусаддаа хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
-
2015 оны 12 сарын 30
2015 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 329 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 238 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 3 бүртгэгдэж 3 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч-3, зорчигч-0. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 1 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 1, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 0, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 84 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
-
2015 оны 12 сарын 30
Улсын хэмжээнд орон гэргүй 890 хүн байна
-
2015 оны 12 сарын 30
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа шүдний эмнэлгүүдэд хяналт шинжилгээ хийжээ. Шалгалтад нийслэлийн долоон дүүргийн 96, 20 аймгийн 105 эмнэлэг, 4 кабинет хамрагдсан байна.
205 эмнэлгээс ариун материал, агаар, халдваргүйтгэлийн бодис, усны дээж авч шинжлүүлэн, улсын байцаагчийн 248 дүгнэлт гаргалаа. Үзлэг, эмчилгээнд хэрэглэх ариун багаж, хэрэгслийн 566 сорьц буюу нийслэлд хяналт шинжилгээнд хамрагдсан эмнэлгүүд 100 хувь, аймгуудын 95 хувьд нянгийн бохирдолгүй, ариун гарсан байна. Мөн ариутгал, халдваргүйтгэлийн бодисын дээжинд хийсэн шинжилгээгээр нийслэлд 100 хувь, орон нутагт 98 хувь нь халдваргүйжүүлэх үйлчилгээ үзүүлсэн ололттой тал байна.
Гэхдээ эмнэлгийн байрандаа ариутгалын хэсэгтэй 73 эмнэлгийн 55 хувь бохир багаж, материал хүлээн авах, угаалга, халдваргүйжүүлэлт хийх, хатаах, засварлах, боох, савлах, ариутгах, ариун багаж, материал хадгалах тусдаа өрөөгүй, агааржуулалтын системгүй байлаа. Энэ нь ариутгалын чанарт сөргөөр нөлөөлж байна гэсэн үг юм.
Ариутгалаа гэрээгээр хийлгэдэг эмнэлгүүд зориулалтын тээврийн хэрэгсэлгүй, хэрэглээгүй ариун багаж материалын хадгалах хугацааг баримтладаггүй, удаан хадгалдаг зэрэг халдвар үүсэх нөхцөл бүрдүүлж байна.
Цаашид шүдний эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартыг боловсруулж, батлуулах, цөөн ажилтантай клиникүүд /ялангуяа хувийн хэвшлийн эмнэлгүүд/ чанарын болон халдвар хяналтын баг, дотоод хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар бодлогын хэмжээнд зохион байгуулалтын арга хэмжээг авч тодорхой болгохыг тусгасан албан тоотыг Эрүүл мэнд, спортын яаманд хүргүүлжээ.
-
2015 оны 12 сарын 30
Өчигдөр шөнө автозасварын газар шатжээ
-
2015 оны 12 сарын 30
Гурван ихэр тугал гарчээ
-
2015 оны 12 сарын 30
http://ulaanbaatar.mn/content/show/14998
-
2015 оны 12 сарын 30
Шинэ жилийн “МӨНГӨН ШӨНӨ” цэнгүүний хөтөлбөр
21.00: Чингис хааны талбайд хуран цугласан иргэд, залуучуудад амьд хөгжмийн хамтлагууд уран бүтээлээ толилуулна.
21.00: Beat Box Ray /1 номер/
21.05: хөгжимчин Х.Бархүү, Б.Мягмарцэрэн /1 номер/
21.10: Хөтлөгч: Дуучин Солонгоогийн танилцуулга /2 дуу/
21.20: Хөтлөгч: Дуучин A Cool танилцуулга /2 дуу/
21.30: Хөтлөгч: Дуучин Тэнүүний танилцуулга /2 дуу/
21.40: Хөтлөгч: Дуучин Аминагийн танилцуулга /2 дуу/
21.50: Хийлч Дээгий/1 номер/
21.55: дуучин Өнөрөө /3 дуу/
22.10: Хөтлөгчид: Шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирсэн нийслэлчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлэн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид “ҮЙЛСИЙН САЙХАН УЛААНБААТАР” мюзиклаа толилуулахад бэлэн болсныг танилцуулна.
22.15: “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклын эхний хэсэг (LED дэлгэцээр мюзиклын ерөнхий утга санаа гарч, дуучид бүжигчид тайзнаа мюзиклын дууг дуулж, бүжиглэнэ) (20 мин)
22.35: Хөтлөгчид: DJ БАЧКА-г танилцуулна.Үзэгчдийг бүжиглүүлнэ.
· Хөтлөгчид Нийслэлд болсон 2015 оны бүтээн байгуулалтын тоймыг үзэгчдэд хүргэнэ.
22.40: “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклын 2 дахь хэсэг (25 мин)
23.05: DJ БАЧКА болон Хөтлөгчид үзэгчдийг бүжиглүүлэн хөгжөөнө .
· Хөтлөгчид: Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд 2015 онд болсон бүх үйл явдалын тоймыг үзэгчдэд хүргэнэ.
23.10: “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклын 3 дахь хэсэг (20 мин)
23.30: Хөтлөгчид: Мюзикл гэж юу вэ?Шинэ жил гэж юу вэ? Гэсэн сэдэв хөндөж үзэгчидтэй ярилцах
· Үзэгчдийг Бүжиглүүлэх
23.35: “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклын 4 дахь төгсгөлийн хэсэг (10мин)
Жүжигт оролцож байгаа гол дүрүүд гэнэт айсуй яваа Өвлийн өвгөн аавыгаа олж харах ба Өвлийн өвгөн цасан охидын хамт Чингисийн талбайд орж ирнэ.
23.45: Бүх жүжигчид Шинэ жилийн дууг хамтдаа дуулан Өвгөн аавыг хүлээн авна.
· Хөтлөгч: Өвлийн өвгөн, цасан охидыг угтан авахыг хүснэ. Өвлийн өвгөн, цасан охидын хамт тайзны өмнө хүрэлцэн ирнэ.Өвлийн өвгөн мэндчилгээ дэвшүүлэн нийслэлчүүдтэй мэндчилнэ.
23.55: Хөтлөгч: Өвлийн өвгөнийг цасан охидын хамт хүсэн хүлээсэн мөч ирж буйг зарлана. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүлийг тайзнаа урьж, шинэ оныг хамтдаа тоолон угтахыг урина.
· Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл үг хэлнэ.
/Фанфар/
23.59.50: Шинэ жил гархаас 10 секундын өмнө хонх дуугарч эхлэнэ.Хонхтой цуг тоо болон хотын тухай дүрслэл гарч Нийслэлийн удирдлагууд талбайд цугласан иргэд, хөтлөгч нарын хамт 10-аас доош тоолон шинэ он гарна.
00.00: Шинэ он гарахад Салют буудаж эхэлнэ.
00.00: “Үйлсийн сайхан Улаанбаатар” нийт уран бүтээлчид
00.10: Үйл ажиллагаа өндөрлөх
-
2015 оны 12 сарын 30
Нийслэлийн Онцгой байдлын газар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ
-
2015 оны 12 сарын 30
Маргааш Чингисийн талбайд “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклыг тоглоно
-
2015 оны 12 сарын 30
Газар өмчлүүлэх тавдугаар ээлжийн цахим бүртгэл өчигдөр дуусах байсан ч маргаашийг хүртэл хойшилсон. Тэгэхээр энэ өдрүүдэд газар өмчлөх цахим бүртгэл үргэлжилж байна гэсэн үг. Энэ удаагийн цахим газар өмчлөлд шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны нэгдүгээр хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны хоёрдугаар хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ. Мөн I, II, III, IV ээлжид хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт нийт 7128 нэгж талбарт цахим газар өмчлөлийг явуулах юм. Нийслэлийн иргэн та гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх хүсэлтээ www.umch.ub.gov.mn цахим хуудсанд хандан өгөх боломжтой.
-
2015 оны 12 сарын 30
“Үндэсний дата төв” УТУГ нь Цагдаагийн ерөнхий газартай хамтран Жолоодох эрхийн лавлагаа, Жолоочийн эрхийг сэргээх лавлааг иргэдэд ТҮЦ машинаар хүргэж эхлээд байна.
Ингэснээр иргэд Улаанбаатар хот, 21 аймагт буй 108 ширхэг ТҮЦ машинаар энэхүү үйлчилгээг авч ЦЕГ, түүний харьяа Лицинзийн төвөөр үйлчлүүлэх бүрэн боломжтой боллоо.
Энэ нь иргэн танай цаг хугацаа хэмнэх бөгөөд бид цаашид уг машинаар иргэдэд хүргэх үйлчилгээнүүдээ нэмэхээр төлөвлөн ажиллаж байна.
ТҮЦ машинаас төрийн болон нийтлэг үйлчилгээний байгууллагуудын нийт 18 нэр төрлийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна.
Төрсний бүртгэлийн лавлагаа
Иргэний үнэмлэхний лавлагаа
Оршин суугаа хаягын тодорхойлолт
Гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа
Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа
Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа
Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа
Хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа
Иргэний үнэмлэх захиалах
Хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа
Иргэний үнэмлэхний баримт авах
Татварын лавлагаа
Цахилгааны төлбөр төлөх
Гаалийн байгууллагад өртэй эсэх лавлагаа
Ачааны авто машины зөвшөөрөл
Төрийн үйлчилгээний цахим системд нэвтрэх эрх авах
Жолоодох эрхийн лавлагаа
Жолоочийн эрх сэргээх лавлагаа
-
2015 оны 12 сарын 30
Баянзүрх дүүргийн 22 “Хордлогын үндэсний төвд мансуурсан байдалтай хүн ирлээ” гэсэн мэдээллийг авч шалгахад, БЗД-19 хороонд оршин суух 18 настай эрэгтэй Т нь гэртээ ахуйн хэрэглээний газ үнэртэж мансууран хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Мөн тус дүүргийн 20 хороонд “Гачууртын .... тоотод ахуйн хэрэглээний газ үнэртсэн хүүхдүүд байна” гэсэн мэдээллийг авч шалгахад: БЗД-20 хороонд оршин суух Б /эр.18/, Б /эр.17н/, Т /эр.16н/ нар ахуйн хэрэглээний газ /220гр/ үнэртэж мансуурсан хэргийн газраас эд мөрийн баримтаар газ /220гр/ 1ш хураан авч шалгаж эхэлжээ.
-
2015 оны 12 сарын 30
Хонь - (3/21-4/19)
Хэрвээ өдөр тутмын амьдрал болон хайр дурлалын асуудлаа 12 сард зохицуулж чадахгүй бол таны ирээдүйн төлөвлөгөө зорилгод саад учрах болно. Магадгүй энэ үе иймэрхүү чухал шийдвэр гаргахад тийм ч тохиромжтой үе биш байж болох юм. Тиймээс өөртөө цаг гаргаж энэ талаар дахин бодож үзэхийг зөвлөж байна. Хамгийн гол нь шийдвэр гаргахдаа өөртөө үнэнч байж, өөрт тохирохгүй зүйлээр оролдох хэрэггүй. Сайн унтаж амарч, хэрэгтэй эрч хүчээ нөөцөлж ав.
Дэлгэрэнгүй
Лхагва, 2015 оны 12 сарын 30
Үхэр - (4/20-5/20)
Та өнөөдөр сэтгэл татам байдлаараа бусдыг гайхшруулах болно. Жижиг сажиг зүйлд анхаарлаа хандуулах эсвэл өөртөө хэт дурлаваас амжилт танаас нүүр буруулна гэдгийг санаарай. Хувийн амьдралд гэнэтийн эргэлт гарахыг үгүйсгэхгүй. Та зөв гэж бодсон зүйлдээ итгэлгүйгээр агшин зуурын мэдээлэлд үйл хөдлөл хийхээ барих хэрэгтэй. Найдаж буй хүмүүс тань таны санал бодол, төлөвлөгөөг дэмжих тул, өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэхээс битгий ай.
Дэлгэрэнгүй
Лхагва, 2015 оны 12 сарын 30
Ихэр - (5/21-6/21)
Энэ жилийн сүүлээр та бүх таагүй зүйлээсээ салж алдсанаасаа илүүг олно. Мэдээлэл солилцоо боловсролын салбарт ажилладаг хүмүүст таатай. Танд шинэ ажил санал болговол гэрээнд зоригтойгоор гарын үсэг зур. Хүчээ бүрэн зарцуулах боломжгүй мөртлөө зарлага шаардсан ажлууд ундрах бололтой. Энэ өдөр мэргэжлийн хүрээгээ өөрчлөх, гэр бүлийн харилцаагаа өөрчлөхөд тааламжтай. Гэрээ хэлэлцээр, худалдаа наймаа нь өрөнд оруулна. Зөн билэг нэмэгдэнэ. Энэ нь гэр бүл болон ажил хэргийн хүмүүстэй харилцахад тус болно.
Дэлгэрэнгүй
Лхагва, 2015 оны 12 сарын 30
Мэлхий - (6/22-7/22)
Мэргэжлийн ажилдаа ялалт байгуулж, амжилт гаргах өдөр. Соёл урлагийн салбарт ажиллагсдад удаан хүлээсэн амжилт ирж, нэр алдар олж нөлөө бүхий хүмүүсийн анхааралд өртөнө. Өөрийгөө илэрхийлэх, авьяасаа гаргах, эсрэг хүйстэнтэйгээ харьцах харьцаа нь туйлын тогтворгүй байна. Ухрах хэрэггүй, гэвч гэнэтийн дайралт хэрэггүй гэж одод зөвлөж байна. Ажил хэргийн уулзалтыг өглөөгүүр явуул. Найз нөхдийн зөвлөгөө хэрэгтэй боловч түүнд бүрэн бүү найд.
Дэлгэрэнгүй
Лхагва, 2015 оны 12 сарын 30
Арслан - (7/23-8/22)
Бүх ажлаа дуусгаж цэг тавих өдөр. Холын түншүүдтэйгээ холбоо тогтоож хуучин асуудлуудаа шийдвэрлэж шинэ ажлаа төлөвлөхөд бэлтгэ. Ажил хэрэгтээ бүтээлчээр ханддаг, сэтгэл санаа өөдрөг хүмүүст амжилт ирнэ. Таны хувьд ажил мэргэжил гэдэг маш чухал тул нөлөө бүхий найзтайгаа уулзах уулзалт төлөвлөгөөний хамгийн эхэнд бичигдэнэ. Хайртай хүнээ хамгаалж, тэдэнд эрх чөлөөтэй байх боломж өг. Хоорондоо сайн ярилцаж чадвал та хоёрын харилцаа улам дотно болох болно.
Дэлгэрэнгүй
Лхагва, 2015 оны 12 сарын 30
Охин - (8/23-9/22)
Бие тавгүйтэх, архаг хууч сэдрэх магадлал өндөр байна. Ялангуя ахимаг насныханд энэ хамаатай. Хувийн амьдралын бэрхшээлүүд эрс шийдвэр гаргах, шийдвэртэй алхам хийхэд хүргэнэ. Биеэ сайтар барь, болзошгүй зөрчил маргаан танд ашиггүйгээр шийдэгдэнэ. Чанартай хоол хүнс хэрэглэ. Орой унтахын өмнө салхинд зугаал. Харин хоолойн ангина, томуугийн вирусаар өвдөхгүй байж үүнээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
Дэлгэрэнгүй
Лхагва, 2015 оны 12 сарын 30
Жинлүүр - (9/23-10/22)
Зугаа цэнгэлд тааваараа хандахад таатай өдөр. Баярын өмнөх санаа түгшээсэн асуудлууд бие махбодийн болон сэтгэл санааны ядаргаанд хүргэхгүй байх ёстой. Баярын ширээгээ хатуу архи дарс багатай зас. Гайхамшигт баяраа гутаахгүйн тул бүx зүйлийг хэвийн хэмжээнд нь байлгах ёстой. Эрэлт нийлүүлэлттэй ажилд санаа тавьж, одоогийн ажилдаа дур сонирхлоо нэм. Чухал ажилд, асуудлыг шийдвэрлэхэд өөрийн зөн совингоо дага. Эрүүл мэнддээ анхаарч амин дэмтэй хоол хүнс хэрэглэ.
Дэлгэрэнгүй
Лхагва, 2015 оны 12 сарын 30
Хилэнц - (10/23-11/21)
Үр дүнгээ тооцох эцсийн дүгнэлт, эрс шийдвэр гаргахад тохиромжтой өдөр. Ажлын талаар хэзээ нэгэн цагт муудалцаж байсан нэгнээс уучлалт гуйх шаардлагатай бөгөөд энэ нь таны ирэх амжилтын эхлэл ч болж магадгүй. Таныг шүүмжилсэн ч анхаарах хэрэггүй, тэсээд даваад гар. Эс тэгвэл том шуугиан дэгдэж ч болзошгүй. Магадгүй таны хөрөнгө оруулсан хувьцааны үнэ хэлбэлзэж сэтгэлийн таагүй байдалд орж болзошгүй. Үүнийг даван туулах сэтгэлийн асар их хүч танд байдаг бөгөөд энэ бүхэн удаан үргэлжлэхгүйг бодит байдал харуулна. Магадгүй та өнөөдөр зүүдний хан тэнгэртэйгээ таарна.
Дэлгэрэнгүй
Лхагва, 2015 оны 12 сарын 30
Нум - (11/22-12/21)
Шагнал эсвэл өөр бусад урамшуулал таныг хүлээж байна. Гар урчууд, худалдааны ажилтнууд ихээхэн ашиг олно. Эргэн тойрны хүмүүсийн сэтгэл санаанд баярын уур амьсгал орж байна. Та адал явдалд бэлэн байна уу. Хэрэв гэнэт ямар нэгэн ер бусын зүйл болвол бүү гайх. Харин амьдралаа олон өнгөтэй болгох боломж олдсонд баярла. Хүчээ зайлшгүй тэнцүүл, магадгүй санхүүгийнхээ асуудлыг шийдвэрлэхэд таатай байна.
Дэлгэрэнгүй
Лхагва, 2015 оны 12 сарын 30
Матар - (12/22-1/19)
Эсрэг хүйсийн хүмүүсийн дунд таны нэр хүнд өндөр байна. Хайртай хүнийхээ сэтгэлийг татахыг хичээ. Гэхдээ чухал шийдвэр гаргуулах гэж бүү шамдуул. Ханьтайгаа ихээхэн цагийг өнгөрүүл. Дотны хүнд тань анхаарал халамж хэрэгтэй байна. Та өөрийн бишрэгч бүлэг хүмүүсийн дунд оройг таатай өнгөрүүлэх болно. Гэхдээ мөнгөөр туучсаны хэрэггүй. Одоо танд амьдралдаа ханаж болох үе ирж байна. Зарим матарнууд гэнэтийн романтик саналаас цочирдож болох юм. Хэдийгээр ийм зүйл болсон ч болгоомжтой байгаарай.
Дэлгэрэнгүй
Лхагва, 2015 оны 12 сарын 30
Бумба - (1/20-2/18)
Өнөөдөр Хумхынхан гэр орныхоо тохилог орчинд, дотныхонтойгоо байхад баяртай байна. Эмэгтэйчүүд нарийн тансаг хоолоор ханиа байлдан дагуулна. Хүүхдүүд тань таныг бүрэн дүүрэн дэмжинэ. Улмаар оны эцэст нөхөрсөг хөгжилтэй байх болно. Баярын уур амьсгал авч ирэх эерэг сэтгэл хөдлөлтэй байж бусадтай харьц. Ердийн нөхөрсөг чалчаа яриа өрнүүл.
Дэлгэрэнгүй
Лхагва, 2015 оны 12 сарын 30
Загас - (2/19-3/20)
Үл хөдлөх хөрөнгөд хувь нийлүүлэх, урт хугацааны гэрээ хэлцэл байгуулах, уран зураг үзэж хөгжим сонсох, бие махбодио чийрэгжүүлэхэд сайн өдөр. Хүүхдүүдтэйгээ зөрчилдөж магадгүй. Аливаа зүйлд яаран бүү гомд. Үдээс хойш баярын уур амьсгал орно. Урьд алдаагаа өнөөдөр дүгнэн цэгнэх гэсний хэрэггүй бөгөөд өнөөдөр зөвхөн урдахаа харж өнгөрөөхийг хичээ. Согтууруулах ундааг зохистой хэрэглээ болго.
-
2015 оны 12 сарын 30
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ
-
2015 оны 12 сарын 30
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр насан бүтээл хийгээд хишиг даллага дуудуулах, өглөг өгөх, бурхан, лус тахих, мөндөр буулгах, хариулга хийх, төмөр урлахуй үйл, мал адгуус муулах үйл, буяны үйл хийгээд хувцас өмсөх, чимэг зүүх зэрэгт өлзийтэй сайн. Бэрийн үйл, үнэт эдлэлийг гадагш өгөх, их ус гатлах, догшин газрыг номхотгох, тангараг тавих, нүүдэл хийх, суваг татахад муу. Өвдвөл найм буюу хорин нэгэн хоногт эдгэх болно. Замд гарвал сэтгэлийн хямрал үүснэ. Зүүн нүд татвал хувийг олно. Баруун нүд татвал юу ч үл өөрчлөгдөнө. Баруун чих хангинавал үзэсгэлэн болно. Зүүн чих хангинавал үхлийнх сураг сонсоно. Нохой уливал төрөлхтнөөс яруу сураг сонсоно. Хэрээн дуунд үрийг номлоогүй. Тагнай эрвэгнэвэл гэр орны эд арвижна. Бие татвал хар шар хоёр ирнэ. Шилбэ татвал хэрүүл тэмцэл уйтгарлахуй үг яриа болно. Өдрийн сайн цаг нь могой, бич, тахиа, гахай, бар, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлсөж ундаасна.
-
2015 оны 12 сарын 30
2015 оны 12 дугаар сарын 29-ний 20 цагаас 12 дугаар сарын 30-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 19-21 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.
-
2015 оны 12 сарын 29
Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд улсын харцага Б.Пүрэвсайхан түрүүлж, улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэлээ.