-
2015 оны 12 сарын 29
Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хэмжээнд маргааш өглөөний 8:00 цагаас эхлэн 2016 оны нэгдүгээр сарын 04-ний өдрийн 09:00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллахаар болжээ.
Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан ажлын хариуцлага, сахилга, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг Онцгой байдлын ерөнхий газрын даргаас төв, орон нутгийн анги, байгууллагын дарга, захирагч нарт үүрэг болгоод байна.
Үүнд:
Шинэ жилийн баяр амралтын өдрүүдэд үүрэг гүйцэтгэх хариуцлагатай эргүүл, жижүүрийн бүрэлдэхүүнийг томилж, үүрэг даалгавраар хангах
Ерөнхий эргүүл нь төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдлага зохицуулалтаар хангаж ажиллах
Төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын хариуцлагатай эргүүл, жижүүрүүд нь Онцгой байдлын ерөнхий газрын ерөнхий эргүүл, шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагчтай байнга холбоотой байж түүний удирдлагад ажиллах
Шинэ жилийн баяр амралтын үеэр үүрэг гүйцэтгэж буй албан хаагчид өндөр сонор сэрэмжтэй, ажлын байранд мөрдөгддөг дүрэм журмыг сахих, нийт бүрэлдэхүүн төрийн албан хаагчийн ёс зүйг чанд сахиж, биеэ зөв авч явах, ямар ч нөхцөлд холбоо барих боломжтой байж, үүрэг гүйцэтгэхэд бэлэн байх
Аврах, гал унтраах техник, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалт явуулж, бэлэн байдлыг хангуулахыг үүрэг болгосон байна.
-
2015 оны 12 сарын 29
Арванхоёрдугаар сарын дунд арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-30 см нэмэгдсэн байна. Хэдийгээр нийт нутгаар ихэнх гол мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарах хандлагатай байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Ус судлалын сектор
-
2015 оны 12 сарын 29
Өнөөдөр автозамын хилийн боомтууд амарна
-
2015 оны 12 сарын 29
Газар өмчлүүлэх тавдугаар ээлжийн цахим бүртгэл өнөөдөр дуусах байсан ч, ирэх Лхагва гариг буюу энэ сарын 30 ныг хүртэл хойшилжээ. Энэ удаагийн цахим газар өмчлөлд шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны нэгдүгээр хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны хоёрдугаар хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ. Мөн I, II, III, IV ээлжид хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт нийт 7128 нэгж талбарт цахим газар өмчлөлийг явуулах юм. Нийслэлийн иргэн та гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх хүсэлтээ www.umch.ub.gov.mn цахим хуудсанд хандан өгөх боломжтой.
-
2015 оны 12 сарын 29
Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл 01 сарын 06-нд эхэлнэ
-
2015 оны 12 сарын 29
http://ulaanbaatar.mn/content/show/14986
-
2015 оны 12 сарын 29
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны 26 дугаар байрны дөрвөн давхраас хүн унаж гэмтжээ.
Ослын газарт нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн албан хаагчид ажиллаж, иргэн О /34 настай, эрэгтэй/ барилгын дөрөвдүгээр давхраас нэгдүгээр давхрын өргөтгөл дээр унаж хүзүү, нуруундаа гэмтсэн байсныг буулган яаралтай түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгчээ. Уг хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
-
2015 оны 12 сарын 29
Автозасварын газарт автомашин шатаж, хүмүүс түлэгдэж, гэмтсэн хэрэг өнгөрөгч хоногт гарчээ.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд авто засварын газарт автомашин шатаж байна гэсэн дуудлага онцгой байдлын албанд оройн 18:45 цагт иржээ.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн албан хаагчид ажиллаж, гал түймэрт иргэн О /28 настай, эрэгтэй/, Б /21 настай, эрэгтэй/ нар түлэгдсэнийг Яаралтай түргэн тусламжийг эмчид хүлээлгэн өгсөн байна. Уг хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.
-
2015 оны 12 сарын 29
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Чимидийн Сайханбилэг нар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны түүхт 104 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Төрийн ордны хойно байрлах Монгол төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөлөө. Цэцэг өргөх ёслолд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд болон албаны бусад хүмүүс оролцов.
Монгол төрийн тамганы хөшөөг Их эзэн Чингис хааны хөшөө, Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө цогцолборын бүрэлдэхүүн хэсэг болгон Төрийн ордны арын цэцэрлэгт босгосон юм. Монгол төрийн тамгыг бар бариултайгаар бүтээж, хөшөөний дөрвөн талд Их Монгол Улсын, Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын, 1924 онд Үндсэн хуулиар батлагдсан БНМАУ-ын, 1992 онд батлагдсан Үндсэн хуулиар тунхагласан Монгол Улсын төрийн тамгыг байрлуулжээ. Мөн тамганы хөшөөний суурь хэсэгт төрөө хүндэлж, сүслэн дээдэлж ирсэн монгол олон омгийн 168 тамгыг гантиг чулуун дээр цоолборлон бүтээсэн байдаг юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2015 оны 12 сарын 29
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 104 жилийн ойн баярын өдөр маргааш тохиож, бүх нийтээрээ амарна.
-
2015 оны 12 сарын 29
Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаан энэ жил тав дахь удаагаа энэ 12 дугаар сарын 29-нд Бөхийн өргөөнд болно.
Өмнөх дөрвөн удаагийн барилдаанд Улсын аварга С.Мөнхбат хоёр, Улсын заан М.Өсөхбаяр, Улсын харцага Б.Пүрэвсайхан нар тус бүр нэг удаа түрүүлж цомын эзэн болж байв. Энэ жилийн хувьд улсын баяр наадам болон заалны барилдаануудад тогтмол амжилт үзүүлсэн шилдэг 128 бөх уран мэхийг уралдуулж хүч чадлаа үзэхээр болоод байна.
-
2015 оны 12 сарын 29
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 104 жилийн ойн баярын өдөр маргааш тохиож, бүх нийтээрээ амарна. Тэгвэл энэ өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг холбогдох албанаас мэдээллээ. Тэгэхээр автомашины хэрэглэгчид ямар нэгэн дугаарын хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцох нь.
Т.Э
-
2015 оны 12 сарын 29
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр маргааш тохионо. Энэхүү баяраар бүх нийтээрээ амрах шийдвэрийг гаргаснаас хойш дөрвөн жил өнгөрчээ. Анх 2011 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой тохиож, Монгол Улс даяараа амарч байсан түүхтэй. Энэ жил тэрхүү түүхт баярын 104 жилийн тохиож буй тул маргааш бүх нийтээрээ амарна.
Баярын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд болно.
-
2015 оны 12 сарын 29
Ирэх жилээс ялгавартай олгогдохоор болсон хүүхдийн 20 мянган төгрөг одоог болтол хүүхдүүдийн дансанд ороогүй байна. Уул нь сар бүрийн 25 гэхэд мөнгө хүүхдүүдийн дансанд орсон байдаг.
Тэгвэл энэ мөнгө ямар учраас буухгүй байгаа талаар Сангийн яамны эх сурвалж “Төсөв бүрэн бүрдээгүй байгаа учир энэ сарын мөнгө ороогүй байгаа. Гэхдээ энэ сарын 30-ний өдөр гэхэд хэзээ өгөх нь тодорхой болно” гэсэн байна.
Одоогоор хүүхдийн мөнгөний санхүүжилт орж ирээгүй байгаагаас болоод хүүхдийн мөнгө буугаагүй гэнэ. Ямартай ч ирэх оны нэгдүгээр сарын 10-нд багтааж, 12 дугаар сарын хүүхдийн 20 мянган төгрөгийг олгох бололтой.
Эх сурвалж www.wikimon.mn
-
2015 оны 12 сарын 29
Монгол Улсын санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага бол Санхүүгийн зохицуулах хороо юм. Харин өдгөө тус байгууллагыг толгойлж буй З.Нарантуяа үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өчигдөр Улсын Их Хурлын даргад хүргүүлжээ. Тодруулбал, “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлж байна. Хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” хэмээжээ.
-
2015 оны 12 сарын 29
ндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний ойн өдөр өнөөдөр тохиож, бүх нийтээр амарч байна.
Эл өдөр харин томоохон зах, худалдааны төвүүд болох “Наран туул”, “Хархорин”, Бөмбөгөр-1”, “Бөмбөгөр-2”, “Барс-1” , “Сандэй плаза”, “Баянзүрх”, “Номин”-гийн бүх салбарууд ажиллаж байна.
-
2015 оны 12 сарын 29
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малын гарлагатай
-
2015 оны 12 сарын 29
өрийн түшээдийн өвөрмөц мэндчилгээ
2015.12.28
Сонин: Улстөрийн тойм сонин
Дугаар : 37545
Төрийн түшээдийн өвөрмөц мэндчилгээ
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
Энэ шинэ жил сонгуулийн өмнө болж байгаагаараа онцлог. Тиймээс шинэ жилийн мэндчилгээнүүд бусад жилийнхийг бодвол тун сонин, бас өвөрмөц содон болж байна.
Тухайлбал, зангиа, цамцтайгаа ширээний ард суун хууль журам ярьдаг төрийн түшээдийн өвөрмөц дүр төрх, жүжиглэсэн байдлыг харж болно. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үсчин болж шинэ жилийн мэндчилгээг тун ч чадамгай жүжиглэж хүргэсэн. Тэгвэл Ерөнхийлөгчийн араас гишүүдийн өвөрмөц мэндчилгээнүүд цахим ертөнцөд түгэж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн чамин нүдний шил зүүж, үсээ гялайтал нь хойш самнасан мэндчилгээ багагүй хүнийг хөгжөөгөөд авлаа. Тэрбээр хөгжилтэй гэгч инээсэн энэ зурагтайгаа хамт “Зул сарын баярын мэнд” гэсэн мэндчилгээг дэвшүүлжээ.
-
2015 оны 12 сарын 28
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 104 жилийн ойн баярын өдөр маргааш тохиож, бүх нийтээрээ амарна. Тэгвэл энэ өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг холбогдох албанаас мэдээллээ. Тэгэхээр автомашины хэрэглэгчид ямар нэгэн дугаарын хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцох нь.
Т.Э
-
2015 оны 12 сарын 28
Энэ долоо хоногийн сүүлчээр буюу баярын өдрүүдэд Хангай, Хөвсгөлийн уулсаар эрс хүйтрэх ба бусад нутгаар цаг агаар тогтуун байна. Нийслэл хотод 12 дугаар сарын 30, 31, 2016 оны 1-р сарын 1-ний өдрүүдэд өдөртөө 10-13 градус, шөнөдөө 19-21 градус байна гэж Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ.
Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, зүүн хагаст баруунаас секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар 18-23 хэм, Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Дарьгангын тал нутаг, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 13-18 хэм, Говийн бүс нутгийн баруун хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.