Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2732 2733 2734 2735 2736 2737 2738
  • Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ
    2015 оны 12 сарын 26
    Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ
  • Жирэмслэлтээс хамгаалах дааврын эмний тухай
    2015 оны 12 сарын 26

    Жирэмслэлтээс хамгаалах дааврын эмний тухай
  • Хугацаа нь дууссан бүтээгдэхүүнээс сэрэмжлүүлж байна
    2015 оны 12 сарын 26
    Шинэ жилийн баяс дөхшк байгаатай холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн бэлэг сонгохдоо хадгалах хугацаа нь дууссан эсэхийг сайтар нягтлахыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас онцгойлон сануулж байна. Хадгалах хугацаа дууссан, хадгалалтын горим алдсанаас чанар нь муудсан хүнсний бараа, бүтээгдэхүүн худалдан авч эрүүл мэндээрээ хохирохгүй байхыг анхаарууллаа.

    Иргэд та бүхэн хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа:

    • Хадгалах хугацаа дуусаагүй эсэхийг шалгах
    • Сав, баглаа, боодлын бүрэн бүтэн байдлыг анзаарах
    • Max, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдэхүүнийг шууд хэрэглэдэг бусад бэлэн бүтээгдэхүүнээс тусад нь авч явах
    • Хөлдөөсөн, хөргөсөн хүнс худалдаж авсан бол аль болох богино хугацаанд хөлдөөгч, хөргөгчиндөө хийхийг санууллаа.

    Түүнчлэн таны худалдан авсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, сав, баглаа, боодол нь урагдаж гэмтсэн, лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төвийсөн, дарахад хотолцож байвал, шилэнд савласан бүтээгдэхүүнд булингар, тунадас, хегц үүссэн байвал мэргэжлийн байгууллагад хандаарай. Мөн хиам, өндөг, нарийн боов, студень, зууш зэрэг түргэн мууддаг бүтээгдэхүүнийг хөргүүргүй, ил задгай борлуулж байвал авахгүй байхыг анхаарууллаа.

  • Хан-Уул дүүрэгт 150 ортой цэцэрлэг ашиглалтад оров
    2015 оны 12 сарын 26
    Хан-Уул дүүрэгт 150 ортой цэцэрлэг ашиглалтад оров
  • “Бодлын хулгайч” киноны спонсор А.Уянгыг “эрэн сурвалжилж” байна
    2015 оны 12 сарын 26
    “Бодлын хулгайч” киноны спонсор А.Уянгыг “эрэн сурвалжилж” байна
    Танилтай бол талын чинээ гэж. Гэхдээ одоогийн нийгэмд энэ үгний цаана ямар их булхай явагдаад байна гэдэг нь сонин. Энгийн иргэн би аль нэг банкнаас зээл аваад төлөлтөө хийлгүй хэдхэн хоног л хоцроход найдваргүй зээлдэгч болоод нэг мөсөн балардаг. Харин танил ихтэй хүмүүсийн хувьд энэ асуудал биш гэнэ.

    Та бидний танил “AWTO TOWN” сэтгүүлийн захирал, “Бодлын хулгайч” киноны продюсер А.Уянгыг “эрэн хайх” ажиллагаа явж байгаа гэчихэд хэлсдэхгүй гэнэ. Түүнийг гоё болохоор нь хулгайлчихсан юм биш. Хаа сайгүй тавьсан зээлийнх нь араас банк болоод банк бус санхүүгийн байгууллагууд эрэн сурвалжлаад сүйд.

    МАН-ын гишүүн тэрбээр улс төрд өөрийгөө таниулах гэж банкнаас их хэмжээний зээл авч спонсор хийж явсан бололтой. Харамсалтай нь зээлсэн мөнгө нь дуусч, өрийн хугацаа эхлэн шүүх цагдаагаар яваад эхлэхээр сураг нь олдохгүй алга болчихсон гэнэ.

    Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхээр хэргийг нь шийдвэрлэхээр удаа дараа товлогдсон. Харин тэр ямар нэг аргаар шүүх хурлыг хойшлуулчихдаг аж.

    Авсан мөнгнийх нь барьцаанд эр нөхөр Б.Алтангэрэл нь орчихоод баларч суугааг эх сурвалж өгүүлж байна. Гэвч тэрбээр 2 тэрбум гаруй төгрөгийг төлж чадахгүй гэдгээ шулуухан хэлж орхисон гэнэ лээ.
    Ямартай ч А.Уянга хадгаламж эзэмшигчдийн мөнгийг авч өвөртлөөд сураг тасарсан гэнэ. Авчраад өгчихөөч гээд банкныхан чинь гуйж байна лээ, уулзчихаарай Уянгаа.
  • Үс үргээлгэх буюу шинээр засуулбал өвчин ирнэ
    2015 оны 12 сарын 26
    Үс үргээлгэх буюу шинээр засуулбал өвчин ирнэ
  • Улаанбаатарт 13 хэмийн хүйтэн байна
    2015 оны 12 сарын 26
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 26-31 градус, өдөртөө 18-23 градус, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 32-34 градус, өдөртөө 21-23 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Дундговийн нутгаар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.
  • Нисэхийн багачууд шинэ цэцэрлэгтэй боллоо
    2015 оны 12 сарын 25
    Өнөөдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо буюу Нисэхэд 150 ортой 230 дугаар цэцэрлэг нээлтээ хийлээ. Тус цэцэрлэг нь энэ онд Хан-Уул дүүрэгт шинээр ашиглалтад орж байгаа 5 дах цэцэрлэг бөгөөд өмнө нь 27, 209, 218, 223 дугаар цэцэрлэгүүд шинээр үүд хаалгаа нээж, хүүхэд багачуудаа хүлээн авсан юм. Шинэ цэцэрлэгийг Хан-Уул дүүргийн “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгө оруулалт буюу 1,2 тэрбум төгрөгөөр “Баяарс констракшн ХХК” барьжээ. Одоогийн байдлаар 236 хүүхэд багачууд 6 бүлэгт хуваагдан энэхүү цэцэрлэгт сурч, хүмүүжиж байна.

    Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, ХУД-ийн ИТХ-ийн дарга Д.Батбилэг, Засаг даргын орлогч Д.Анхбаяр, С.Баасандолгор, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг болон бусад албаны хүмүүс, багш ажилчид, эцэг эхчүүд оролцлоо.

    Мөн Хан-Уул дүүргийн 10, 14 дүгээр хороодод 2 бага сургууль цэцэрлэгийн цогцолбор удахгүй ашиглалтад орохоор бэлтгэл ажлаа хангаж байна. Дашрамд дурьдахад, Хан-Уул дүүргийн хэмжээнд сургуулийн өмнөх 2-5 насны 12000 гаруй хүүхэд байдаг гэсэн статистик тоо байдаг. 2015-2016 оны хичээлийн жилд төрийн өмчийн 27, төрийн бус өмчийн 63 нийт 90 цэцэрлэгт 10670 хүүхэд хамрагдан сурч байгаа аж.
    - See more at: http://zasag.mn/m/khanuul/view/11768#sthash.NylN46Uh.dpuf
  • Нийслэлийн засаг дарга мэдэгдэл гаргалаа
    2015 оны 12 сарын 25
    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА
  • Элэгний вирусыг устгах эмийг оруулж ирлээ
    2015 оны 12 сарын 25
    АНУ-ын “Gilead Sciences” компанийн үйлдвэрлэсэн Элэгний С вирусыг эмчлэх Харвони эмийг өчигдөр Монгол Улсад оруулж иржээ.

    Энэ талаар НИТХ-ын Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын байнгын хорооны дарга, анагаах ухааны доктор Ж.Амарсанаа өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан, “Элэгний С вирусын эм софосбувир/ледипасвир (Харвони) Монголд буулаа. Элэгний өвчнөөр шаналж буй олон хүнд шинэ жилийн хамгийн сайхан бэлэг байх бизээ. 2016 онд энэ үйл ажиллагаа тасралтгүй явагдвал 6400 хүн нэмж эрүүлжих болно. Эрүүл энхийг хүсье” хэмээн мэдээлжээ.

    Нэг курс нь 1200 ам.доллараар үнэлэгдэж буй энэ эмийг эхний ээлжинд 1600 хүнд олгох аж.

    Энэхүү эмийг АНУ, Европын холбооны 30 улс, Канад, Щвейцарь, Шинэ Зеланд, Турк улсад эмчилгээнд хэрэглэж байна.
  • Баярын өдрүүдэд авто замын хилийн боомтууд амарна
    2015 оны 12 сарын 25
    Баярын өдрүүдэд авто замын хилийн боомтууд амарна
  • Салют худалдаж авахгүй байхыг анхаарууллаа
    2015 оны 12 сарын 25
    Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд пиротехникийн хэрэгсэл буюу салют худалдаж авахгүй, хэрэглэхгүй байхыг НОБГ-аас анхааруулж байна.

    НОБГ, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, НМХГ-аас хамтран энэ сарын 15-24-нд нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай худалдааны төв, зах, үзвэр үйлчилгээний газрууд, нийтийн эзэмшлийн зам, талбайд шинэ жилийн тоглоом, хэрэгсэл худалдан борлуулж буй иргэд, мөн хүлээн авалт, баярын арга хэмжээг тэмдэглэж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийжээ. Шалгалтад нийт 68 объект хамруулж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 235 зөрчил илрүүлж, 54 зөрчлийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчлүүдийг арилгуулахаар албан шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн байна. Энэ хүрээнд дөрвөн байгууллага, хувь хүнийг 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгожээ.

    Мөн шинэ жилийн баярын арга хэмжээг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, гэр, орон сууц, барилга байгууламжийн цахилгааны аюулгүй байдлыг хангаж галын аюулаас урьдчилан сэргийлэх, салют борлуулахгүй, худалдан авахгүй байх, баяр тэмдэглэж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд зөвшөөрөлгүйгээр ашиглах, хэрэглэхгүй байх, барилга байгууламжийн гадна талд мэргэжлийн операторчнаар буудуулж, аюулгүй байдлыг хангуулж ажиллахыг анхааруулж байна.

    Үүнээс гадна иргэд гар дээрээс болон худалдааны төв, зах, бусад газруудад худалдан борлуулж буй тохиолдолд яаралтай Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 101, 102 дугаар утсанд мэдэгдэхийг анхааруулж байна.
  • 77 гудамжаас автомашин ачна
    2015 оны 12 сарын 25
    77 гудамжаас автомашин ачна
    Замын хөдөлгөөний аюул- гүй байдлын тухай хууль өнгөр- сөн есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Уг хуульд харьяа нугаг дэвсгэрийн ИТХ нь тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулах, төлбөрийн хувь хэмжээг тогтоохоор заасан. Нийслзлийн ИТХ-ын өчигдрийн хуралдаанаар уг асуудлыг хэ- лэлцэж баталлаа. Ингэхдээ Энхтайвны өргөн чөлөө, Бага тойруу, Сүхбаатарын гудамж, Их тойруу зэрэг 77 гудамжаас 08.00-20.00 цагийн хооронд хо- ригаосон газарт зогсож, бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээв- рийн хэрэгслийг ачиж, шилжүу- лэхээр болжээ. Мөн тээврийн хэрэгслийг ачсан төлбөрийг могоцикль 30 мянга, суудлын ангомашин, микро автобус, 3.5 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин, автобус 60 мянга, 3.5 тонноос дээш жинтэй тээврийн хэрэгслийг 90 мянган төгрөгөөр тогтоолоо. Шинэ журмын гог онцлог нь Замын цащаагийн байцаагчийн шийдвэрийн дагуу ачиж журамлах ажээ. Энэхүү журмыг ирэх оны нэщүгээр сарын 1-нээс хэрэг- жүүлэх юм.
  • Ирвэс хамгаалагч залууд хүндэтгэл үзүүлэв
    2015 оны 12 сарын 25
    Тост Тосонбумбын нуруун дахь цоохор ирвэсийг хэнээс ч илүү сайн мэддэг, байгаль хамгаалагч талийгаач Төмөрсүхийн Лхагвасүмбэрэлийн дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагаа өнөөдөр БОНХАЖЯ-ны Хаан танхимд боллоо.

    Талийгаачийг нэхэн дурсаж, хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаанд БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл болон тус яамны газар хэтсийн дарга, мэргэжилтнүүд болон Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл, Ирвэс хамгаалах сангийн төлөөлөл, Талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн ар гэрийнхэн оролцлоо.

    Тэрээр 2010 онд Монгол Улсын Их Сургуулийг Биологич мэргэжлээр төгсөн “Ирвэс хамгаалах сан”-д биологич, ирвэс судлаач байгаль хамгаалагчаар ажиллаж байсан юм. Ажиллах хугацаандаа цоохор ирвэс, янгир ямааны судалгааг “Хос ажиглагчийн арга” ашиглан хийхийн зэрэгцээ, орон нутгийн иргэдэд болон хүүхэд залууст байгаль орчны талаарх мэдлэг олгох сургалт, судалгааны ажлыг санаачлан амжилттай зохион байгуулан ажилласан нэр хүндтэй залуу судлаач байлаа.

    БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг хэлэхдээ “Талийгаачтай уулзаж үзээгүй ч түүний ажилч хичээнгүй, хүнлэг энэрэнгүй, төлөв даруу зан чанар, мэргэжилдээ эзэн болсон байгальд элэгтэй нэгэн байсныг журмын нөхөд, ар гэрийнхэн, ахмад ажилтан, эрдэмтэн судлаачдаас сонсож мэдлээ. Дэндүү ихийг бүтээх цэл залуухан насандаа хорвоог орхисонд нь гүнээ харамсаж байна. Түүний хийсэн бүтээсэн үйл ажил бүхнийг үргэлжлүүлэн, дэлхийд ховордсон цоохор ирвэсийг хамгаалж, талийгаачийн гэгээн дурсгалыг мөнхжүүлэх үйл ажиллагаагаа цаг алдалгүй хийнэ” хэмээн хэллээ.

    Талийгаачын ах Т.Ганболд дүүгийнхээ хэрхэн анх биологич мэргэжлийг хүсэн байж сонгосныг хоолой зангируулан ярьж байсан бол Ирвэс хамгаалах сангийн хамт олноос талийгаачийн амьд ахуй цагтаа хийж, хэрэгжүүлж байсан үйл хэргийг баримтат кино болгон үзүүлсэн юм.
  • Автомашин ачих, шилжүүлэх төлбөр шинээр батлагдлаа
    2015 оны 12 сарын 25
    “Замын хөдөлгөөний дүрэм”-ээр удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогсож хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслүүдээс болж замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байна. Иймд Нийслэлийн ИТХ-аас нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэл саатлыг бууруулах зорилгоор 08:00-20:00 цагийн хооронд хориглосон газарт зогсож бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлж байхаар шийдвэрлэж, хориглосон газарт зогссон тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх гудамж замуудыг баталлаа. Журам 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих юм.

    -ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЗӨӨЖ ШИЛЖҮҮЛЭХ ТӨЛБӨР-

    - Мотоцикл 30 000 төгрөг

    - Суудлын автомашин, микробус, 3,5 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин, автобус 60 000 төг

    - 3,5 тонноос дээш жинтэй том оврын тээюрийн хэрэгслийг 90 000 төгрөгөөр зөөж шилжүүлдэг байхаар тогтоолоо.

    -ТҮР СААТУУЛАХ БАЙРНЫ ТӨЛБӨР /НЭГ ХОНОГООР/-

    - Мотоцикл 3000,

    - Суудлын автомашин болон 3,5 тонн хүртэлх жинтэй бүх ачааны машин 5000

    - 3,5 тонноос 24 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин болон дунд оврын автобус 10 000

    - Тусгай зориулалтын том оврын тээврийн хэрэгсэл, хүнд механизми 20 000 төгрөг байхаар тус тус батлав.

    Тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэхдээ тухайн байршлаас 10 км-аас дотор зөөж шилжүүлэх, зөөж шилжүүлсний дараа 24 цагийн дотор тээврийн хэрэгслээ буцаан авбал түр саатуулах хашаа /байр/ -ны төлбөрөөс чөлөөлөх, түр саатуулах хашаа /байр/, түүний зогсоолын нийт талбайн хэмжээг 2000 м²-аас доошгүй байх, зориулалтын чирэгч, ачигч автомашины нийт тоог 100-аасихгүй байхаар тогтоолоо.
  • Сагсан бөмбөгийн лигийн тоглогч, сэтгүүлч Б.Батхишигт чин сэтгэлээсээ туслацгаая
    2015 оны 12 сарын 25
    Сагсан бөмбөгийн лигийн тоглогч, сэтгүүлч Б.Батхишигт чин сэтгэлээсээ туслацгаая
  • Өнөөдөр болох зарим үйл явдал
    2015 оны 12 сарын 25
    09.00 цагт: “Захиргааны төвлөрлийг хэмжих арга зүйн асуудалд” сэдэвт Эрдэм шинжилгээний хурал ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн II байранд болно.

    10.00 цагт: Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны 43 дугаар цэцэрлэгийн нэмэлт бүлгийн байрыг ашиглалтад хүлээж авна.

    10.30 цагт: Ө.Баттайваны бүтээл Монголын утга зохиолын мастеруудын хөргөөр бүтээгдсэн 2016 оны цагалбарын нээлт Интерном номын дэлгүүрт болно.

    11:30 цагт: Монгол Улсын оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ Төрийн ёслол хүндэтгэлийн танхим /9 хөлт цагаан тугтай танхим/-д болно.

    12.00 цагт: Баянгол дүүргийн 100 өвлийн өвгөн, үлгэрийн баатруудын парад болно. БГД-ийн ЗДТГ-аас 25 дугаар эмийн сангаар өгсөөд хорооллын төв замаар алхаад Өргөө кинотеатр дээр өндөрлөнө.

    12.00 цагт: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо буюу Нисэхэд дүүргийн хөрөнгө оруулалтаар баригдсан 150 хүүхдийн ортой 230 дугаар цэцэрлэгийн нээлт болно.

    13.00 цагт: Уул уурхайн салбар байгуулагдсаны 93 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа ”Хөгжлийн төлөө хамтдаа” онол практикийн бага хурал ШУТИС-ын хөгжлийн төвд болно.

    13.00 цагт: Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдаж буй “Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлжийн 1620 айлын орон сууцны барилгын нээлтийн ажиллагаа ”Буянт-Ухаа 2” хороололд болно.

    14.00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн 1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам” Монголын Хүүхдийн ордонд болно.

    16.00 цагт: Оюутны эрүүл мэндийг дэмжих аяныг 1300 оюутан эхлүүлнэ. Тус аяны нээлт СТӨ-д эхэлнэ.
  • “Харшийн сүлд модны наадам” өнөөдөр болно
    2015 оны 12 сарын 25


    Үнэлэх:
    Одоогийн үнэлгээ:
    Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
    Share
    |
    “Харшийн сүлд модны наадам” энэ сарын 25-нд болно
    2015 оны 12 сарын 17

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон зорилтот бүлгийн өрхийн 1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам”-ыг 12 сарын 25-нд Монголын Хүүхдийн ордонд, Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 32 халамж, асрамжийн төвүүдэд хүмүүжиж буй 1000 хүүхдэд зориулсан хүүхдийн шинэ жилийн баярын арга хэмжээг 12 сарын 27-ны өдөр Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд тус тус зохион байгуулна. “Хүүхдийн шинэ жилийн баяр”-ын арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах 77 сая 608 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргах юм.
  • Малчдад нөөцийн өвсийг хүргэхээр болов
    2015 оны 12 сарын 25
    Малчдад нөөцийн өвсийг хүргэхээр болов
  • Мал 7.6 хувиар өслөө
    2015 оны 12 сарын 25
    Мал 7.6 хувиар өслөө
2732 2733 2734 2735 2736 2737 2738
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хятадын "C919" онгоц анхны олон улсын нислэгээ ӨНӨӨДӨР Улаанбаатар хот руу үйлдэнэ
    22 мин
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
    36 мин
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
    44 мин
  • Колумбид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 224-т хүрээд байна
    52 мин
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
    1 цаг 19 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
    2 цаг 12 мин
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
    3 цаг 1 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ
    3 цаг 21 мин
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
    3 цаг 23 мин
  • EWC 2026: The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүний хоёр дахь том сорилт
    3 цаг 46 мин
  • Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, хөгжлийн эрх зүйн саадыг арилгана
    4 цаг 5 мин
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
    4 цаг 15 мин
  • Наймдугаар сарын байдлаар 622,123 жуулчин хүлээн авчээ
    5 цаг 13 мин
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    5 цаг 27 мин
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
    6 цаг 18 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
    6 цаг 19 мин
  • ЗГ: Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэнэ
    6 цаг 31 мин
  • ӨНӨӨДӨР: СОР17 бага хурлын талаар ажлын албанаас мэдээлэл өгнө
    6 цаг 51 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    7 цаг 2 мин
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
    7 цаг 21 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК