-
2015 оны 12 сарын 23
Өнгөрсөн сарын эхээр Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчлан саатуулсан. Улмаар Г.Шийлэгдамба сайдын суудлаасаа өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгсөн юм. Харин Г.Шийлэгдамбын бие эрс муудаж, П.Н.Шастины нэрэмжит улсын 3-р төв эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбыг арваннэгдүгээр сарын 4-нд Авлигатай тэмцэх газраас баривчлан саатуулснаас хойш яг нэг сар өнгөрч байгаа. Түүний биеийн байдал муудаж ,зүрхний цусан хангамжын дутагдалд орсны улмаас сүүлийн долоо хоног хорих 461-р ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан аж.
Түүний биеийн байдал эрс муудсаар байсан тул яаралтай гурав дахь шатлалын эмнэлэгт шилжүүлэн эмчлүүлэх нарийн мэргэжилийн эмч нарийн дүгнэлт гарчээ. Ийнхүү өчигдөр орой түүнийг Хорих 461-р ангийн эмнэлгээс Н.Шастины нэрэмжит улсын 3-р төв эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт шилжүүлэн эмчилгээ хийж эхэлсэн гэсэн мэдээлэл ирлээ.
- See more at: http://www.unen.mn/content/57405.shtml?alias=#sthash.AXLcR0H4.dpuf
-
2015 оны 12 сарын 23
62 жолооч журамлуулжээ
-
2015 оны 12 сарын 23
Нийслэлийн 2015 оны “шилдэг хүүхэд”-үүд тодорлоо
-
2015 оны 12 сарын 23
Өнөөдөр 15.30 цагт Захиргааны хэргийн шүүх дээр ШӨХТГ-аас гаргасан өргөдлийг авч хэлэлцэх шүүх хурал болно. “Банкууд иргэдэд зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авдаг нь хууль бус учир шимтгэлээ иргэдэд буцаан олгох ёстой” гэж ШӨХТГ үзсэн байдаг.
Ингэснээр анхан шатны шүүхээс ”нэг хувийн шимтгэл авах нь хууль бус” гэсэн шийдвэр гаргаж байсан. Гэвч энэ асуудал Дээд шүүх дээр очсоны дараа энэ хэргийг эргээд анхан шатны шүүх рүү шилжүүлсэн байдаг. Энэ дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн сард болж “Банкны нэг хувийн шимтгэл нь хууль бус байна” хэмээн тогтоосон ШӨХТГ-ын улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргасан юм. Тиймээс ШӨХТГ-аас дээрх шийдвэрийг нэхэмжлэлийн шаардлагаас өөр хариу гаргасан гэж үзэн давж заалдахаар болоод байгаа хэдэн сарын өмнө мэдэгдэж байсан. Тэрхүү давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 15.30 цагт Захиргааны хэргийн шүүхэд болохоор товлогдсон байна.
-
2015 оны 12 сарын 23
Монгол Улсын хучин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ”, 62 дугаар зүйлийн 1-д “Нутгийн өөрөө удирдах байгууллагад тухайн нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх...” уг зүйлийн 2-т “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх, эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно” хэмээн заасан нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын үйл ажиллагааны үндсэн зарчим болдог билээ.
Орон нутгийн өөрөө удирдах ёс, бие даасан байдлын эдийн засгийн үндэс болсон орон нутгийн өмчийг үгүй болгож зөвхөн төрийн өмч болгох зорилго бүхий аймаг, нийслэл болон бусад орон нутгийн ИТХ нутгийн захиргааны байгууллагуудаас санал аваагүй хуулийн төслийг Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн бариад байна.
Орон нутгийн бие даан хөгжих бодлогын амин сүнс нь хуулиар олгогдсон орон нутгийн өмч байдаг. Орон нутаг нь өөрийн өмч түүнийг захиран зарцуулах эрхэд тулгуурлан бие даан хөгжиж, эдийн засаг, төсвийн асуудлаа зохицуулж ирсэн билээ. Өмч гэдэгт газар байшингаас гадна нийтийн эзэмшлийн зам талбай, мод, хашаа, хайс, инженерийн дэд бүтэц гэх мэт байнга өргөжин тэлж байдаг эд хөрөнгө ч багтдаг ба өмчийн болон бусад эрх, биет бус зүйл ч багтдаг билээ.
Асар уудам өргөн нутагт тархан байрласан Монгол Улсын төрийн болон орон нутгийн өмчийн тогтолцоог нэг гарт төвлөрүүлэх нь туйлын буруу зүйл гэдгийг манай өнгөрсөн түүх харуулдаг бусуу. Тэгээд ч цаашид загвар болгохоор сонгон авч буй хот-улсын өмчийн менежмент нь манай улсад тохирохгүй гэж бид үзэж байна.
Та бүхнийг уг хуулийн төслийг хэлэлцэж эхлэхээсээ өмнө орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нутгийн захиргааны байгууллагуудаас санал авахыг дахин УРИАЛЖ байна.
-
2015 оны 12 сарын 23
Увсын 16 суманд өвөлжщпг хүндэрчээ
-
2015 оны 12 сарын 23
Хийн түлшийг татвараас чөлөөлнө
-
2015 оны 12 сарын 23
Монгол Улсын хэмжээнд 2015 онд нийт 5891 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, Онцгой байдлын албаны албан хаагчид 1233 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 23.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Энэ онд аюулт үзэгдэл, ослын улмаас нас барсан хүний тоо өмнөх оныхоос 4.5 хувиар, бэртсэн, өвчилсөн, түлэгдсэн хүний тоо 56.7 хувиар тус тус буурчээ. Харин онцгой байдлын албаны албан хаагчдын аварсан хүний тоо 11.3 хувь, аварсан эд хөрөнгө 2.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
-
2015 оны 12 сарын 23
Улаанбаатар хотын хэмжээнд 12-р сарын 22-ны өдрийн 05:00 цагаас 12-р сарын 23-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 4398, удаа холбогдсоноос, гэмт хэргийн 147, зөрчлийн 1142, Зам тээврийн ослын 383, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 75-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
-
2015 оны 12 сарын 23
ЦАХИМ ГАЗАР ӨМЧЛӨЛИЙН 5 ДУГААР ЭЭЛЖИЙН БҮРТГЭЛ ДУУСАХАД 6 ХОНОГ ҮЛДЛЭЭ
Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2015-12-23 10:00:38
Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх цахим бүртгэлийн 5 дугаар ээлж үргэлжилж байна. Энэ удаагийн цахим газар өмчлөлд шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны 1-р хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны 2-р хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ.
www.umch.ub.gov.mn цахим хуудсанд хандан өгөх боломжтой. Мөн нийслэлийн Мэдээллийн технологийн газраас шинээр нэвтрүүлсэн “Газар өмчлөл” мобайл аппликейшнийг ашиглан өргөдлөө өгөх боломжтой юм.
Энэхүү аппликэйшн нь Нийслэлийн цахим газар өмчлөлийн системийн өгөгдлийн баазтай холбогдон ажиллах бөгөөд хэрэглэгчид гар утсаараа цахим газар өмчлөлд бүртгүүлж өргөдлөө илгээнэ. Тус аппликейшн нь Android 4.4+, iOS 8+ үйлдлийн систем дээр нэгэн зэрэг ажиллана. App store болон Google Play store буюу апплликэйшн дэлгүүрүүдээс татаж авахдаа “Газар өмчлөл” гэж хайлт хийж гар утсандаа үнэгүй суулгаж ашиглах юм. Газар өмчлүүлэх 5 дугаар ээлжийн цахим бүртгэл энэ сарын 28-ны 12:00 цагт дуусна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 23
Сураггүй болсон таван иргэнийг эрэн хайж байна
Түгээх
2015-12-22 17:32:53 - Орон нутаг
govialtaiЗавхан аймгийн Улиастай сумын нутгаас Говь-Алтай аймгийн чиглэлд Т /39 настай, эрэгтэй/, иргэн Д /39 настай, эмэгтэй/ нялх хүүхдийн хамт, иргэн А /59 настай, эмэгтэй/, 20 орчим насны залуу, нэр нь тодорхой бус нийт 5 хүн 2015.12.20-ны өдрийн 18:00 цагт 32-45 ЗАН улсын дугаартай “УАЗ” маркийн автомашинаар гараад сураггүй болсон байна. Энэ тухай дуудлагыг 2015.12.21-ний өдрийн 21:38 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 2015.12.21-ний өдрийн 23:25 цагаас эрлийн ажиллагааг зохион байгуулж байгаа аж.
-
2015 оны 12 сарын 23
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмших эрх олгох тухай” А/983 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар “Чулуут рашаан” ХХК-д 120 метр квадрат газрыг, “Батнам” ХХК-д 280 метр квадрат газрыг, “Сорогзон” ХХК-д 5235 метр квадрат газрыг эмнэлгийн зориулалтаар 15 жилийн хугацаатай тус тус эзэмших эрх олгов.
Газар эзэмших эрх нь баталгаажсан аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, газрын улсын бүртгэлд бүртгэн, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 23
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийүүштэй. Эл өдөр бурхныг тахих, бурхныг тахих, номын үүднээ орох, үхэр, адуу сургах, байшингийн суурь тавих, сайн үйлсийг бүтээх, баяр хурим хийх, их хэргэм зүүх, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадгай хийх, гэрийн үйл хийгээд угаал үйлдэх, хувцас шинээр өмсөх, эсгэх тэргүүтэнд сайн. Цэрэг хөдөлгөх, улаа гаргах, хиншүү хярвасны үйл, их хэрэг, худалдаа арилжаа хийхэд муу. Өвдвөл найм, арав хоногтоо хүчир, түүнээс хэтэрвэл амархан амирлана. Зам гарвал эд олно, тус бүхэн бүтнэ. Зүүн нүд татвал хувцас олно, баруун бол жуулчин ирнэ. Баруун чих хангинавал баясгалантай, зүүн бол муу. Өдрийн сайн цаг нь морь, хонь, тахиа, хулгана, бар, туулай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.
-
2015 оны 12 сарын 23
2015 оны 12 дугаар сарын 22-ны 20 цагаас 12 дугаар сарын 23-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Дархадын хотгороор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 32-34 градус, өдөртөө 20-22 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, явган шуурга шуурна, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 градус, бусад хэсгээр 25-27 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.
-
2015 оны 12 сарын 22
Авлигатай тэмцэх газраас төрийн захиргааны төв болон тэдгээрийн харьяа байгууллагын 2015 онд шинээр томилогдсон мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах 51 эрх бүхий албан тушаалтанд “ЭБАТ-тай ярилцах цаг” ээлжит сургалтыг зохион байгуулав.
Албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн мэдүүлэх хуулийн хугацаа ойртож буйтай холбогдуулан шинээр томилогдсон ЭБАТ-уудад арга зүйн зөвлөгөө өгч, “ЭБАТ-ы эрх, үүрэг, хариуцлага”, “Албан тушаалтнаас хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг болон Ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдэгдэл, тайлбар гаргуулах тухай арга зүй”, “2016 оны мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд анхаарах асуудал”, “Албан тушаалтнаас ХАСХОМ гаргуулах тухай”, “ХАСХОМ-ийн мэдээллийн систем”-ийг ашиглах тухай”, ”Албан тушаалтны ХАСХОМ-ийн талаар мэдээлэх, мэдээлэл өгөх журмын талаар” зэрэг сэдвээр мэдээлэл, танилцуулга хийв.
-
2015 оны 12 сарын 22
Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн Өмчийн харилцааны газрын нэр бүхий албан тушаалтнуудын 2013, 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгалаа.
Шалгалтаар нэр бүхий албан тушаалтнууд нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ зөрчилтэй мэдүүлсэн тул холбогдох албан тушаалтнуудад хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатарт албан бичгийг хүргүүлэв.
Түүнчлэн Нийслэлийн Өмчийн харилцааны газрын зарим албан тушаалтан өөрсдийн болон гэр бүлийн гишүүдийн нэр дээр нийслэлийн нутаг дэвсгэрт 1, 2 дугаар зэрэглэлийн бүсчлэлд хамаарах газруудад 0.07-5 га хүртэл талбай бүхий 3-14 тооны газар эзэмшиж, өмчилсөн, цаашилбал бусдад худалдан борлуулж байгаа нь албан тушаалын байдлаа ашиглаж өөртөө болон гэр бүлийн гишүүд, өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд давуу байдал олгосон буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдлыг үүсгэж байх тул хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах талаар тус газрын дарга Ш.Төмөрбаатарт албан бичиг хүргүүлж анхаарууллаа.
-
2015 оны 12 сарын 22
Тэтгэлэг олгодог байгууллагуудад талархал илэрхийлэв
-
2015 оны 12 сарын 22
Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн ИТХ, түүний ажлын албаны хэмжээнд авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан бөгөөд Хурлын төлөөлөгчид, бусад албан тушаалтнуудын 2013, 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгасан дүнгийн талаар Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгад Зөвлөмж хүргүүлэв.
Шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн байна. Хурлын тэргүүлэгчид 2014 онд 231 тогтоол, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны байдлаар 190 тогтоол гаргасан байхад тэдгээрт оролцсон Тэргүүлэгчдээс Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу “ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн” тухай мэдэгдэл, тайлбарыг тухай бүр гаргуулж аваагүй байв. ИТХ-ын даргын 2015 оны 46 захирамж, ажлын албаны даргын 2015 оны 104 тушаалтай танилцахад үнэлгээний хороо, ажлын хэсэгт томилогдон ажилласан, дээрх хуулийн дагуу мэдэгдэл, тайлбар гаргавал зохих 50 албан тушаалтнаас 10-аас бусад нь “ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай” мэдэгдэл, тайлбарыг гаргаагүй зэрэг зөрчил илэрчээ.
Нийслэлийн ИТХ-ын 2012 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн 01/01 дугаар тогтоолоор Цэндийн Сандаг-Очирыг Нийслэлийн хурлын төлөөлөгчөөр, Багануур дүүргийн ИТХ-ын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор нэр дэвшигчийн жагсаалтаар дүүргийн Хурлын төлөөлөгчөөр тус тус баталж, бүрэн эрхийг зөвшөөрсөн нь хуульд нийцэж байгаа эсэхийг хянан нягтлах шаардлагатай байгааг Зөвлөмжид дурджээ.
Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр арга хэмжээ авч, хэрхэн шийдвэрлэсэн талаар 2015 оны 12 дугаар сарын 30-ны дотор хариу ирүүлэхийг Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгаас хүсэв.
-
2015 оны 12 сарын 22
Чингис хааны зурагтай үнсний сав худалдаалахыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хориглолоо. Үндэсний бахархалт хүний дүрслэл бүхий тамхины үнсний савны зориулалттай бүтээгдэхүүн худалдаалж байгаа нь Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн зарим заалтыг зөрчсөн гэж үзэж худалдаанд гаргахыг хориглолоо.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас гаргасан эдгээр шийдвэрүүдийг томоохон дэлгүүр худалдааны төвүүд хүлээн авч, хуулийн дагуу ажиллахаа мэдэгджээ. Хойшдоо энэ мэт алдаа гаргахгүй байхыг ШӨХТГ-аас бусад худалдаа наймаа эрхлэгч, үйлдвэрлэгч нарт сануулж байна.
-
2015 оны 12 сарын 22
Улаанбаатар хотын цагдаагийн газар 2015 онд хийж гүйцэтгэсэн ажил, алдаа, оноо, амжилт бүтээлээ дүгнэн, тайлагнаж, хамт олноо хошуучлан ажилласан шилдэг газар, хэлтэс, алба хаагчдыг шагнаж, урамшуулах үйл ажиллагааг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагт ”Соёлын төв өргөө”-нд зохион байгуулагдах тул сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.