Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2730 2731 2732 2733 2734 2735 2736
  • Нийслэлээс 2000 хүүхдийг баярлууллаа
    2015 оны 12 сарын 28
    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон зорилтот бүлгийн өрхийн 1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам”-ыг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд эрсдэлийн түвшин тогтоох программд бүртгэлтэй хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн хүүхдүүд, нийслэлийн ”Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ажилтнуудын нийт 1000 хүүхэд оролцов. Энэ үеэр Монголын хүүхдийн ордноос хүүхэд багачууддаа зориулан “Баясгалантай багачууд” хүүхдийн урлагийн тоглолтыг сонирхуулж, нийслэлийн Засаг даргын гарын бэлгийг гардууллаа.
    Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 32 халамж, асрамжийн төвд хүмүүжиж буй 1000 хүүхдэд зориулсан хүүхдийн шинэ жилийн баярын арга хэмжээг 12 сарын 27-ны өдөр Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд зохион байгуулж, авьяаслаг багачууд урлагийн тоглолт сонирхуулж, нийслэлийн Засаг даргын гарын бэлгийг гардуулав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • “Монгол хэлний их тайлбар толь”-ийн нээлтийн ёслол боллоо
    2015 оны 12 сарын 28
    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын ивээл дор Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн, Физик технологи (Информатик)-ийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид монгол хэлний толь бичгийн уламжлалд тулгуурлан, нийгмийн хөгжил, хувьсал, шаардлагад нийцүүлж “Монгол хэлний их тайлбар толь”-ийг бүтээн өргөн түмэндээ барьж буй билээ.

    Уг mongoltoli.mn / монголтоль.мон -ийн нээлтийн ёслол өнөөдөр 14.00 цагт Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болно.

    Нийт 60 мянга гаруй толгой үг, 80 мянга гаруй хоршоо үг, холбоо үг, хэлцийг багтаасан “Монгол хэлний их тайлбар толь”-иос Та сонирхсон үгийнхээ утгын тайлбар, утгыг нэмэн тодруулсан утга зохиолын жишээ, монгол бичгийн бичлэгийг харж, утга зохиолын хэлний зөв дуудах зүйд нийцсэн дуудлагыг сонсох юм.

    Мөн уг толь дахь үгсийн утгыг нэмэн дэлгэрүүлэх, өөрийн нутгийн аялгууны өвөрмөц нандин үгс, холбогдох мэргэжлийн нэр томьёо, шинэ үгийг утгын тайлбар, жишээ, зургийн хамтаар толийн санд нэмэн оруулах бүрэн боломжтой. Ингэснээр дурын уншигч монгол хэлнийхээ хайсан үгийн утгыг хуудуугүй зааж өгдөг “нэгдмэл тайлбар толь”-ийг хамтдаа бүтээх юм.
  • Оны онцлох үйл явдлуудыг нэрлэж байна
    2015 оны 12 сарын 28
    Оны онцлох 24 үйл явдлууд
    Улиран одож буй 2014 он олон нийтийн анхаарал хандуулсан онцлох үйл явдлаар дүүрэн жил байсныг хэвлэл мэдээллүүд дор бүрнээ өөрийн “үзэмж”, “үзэл сурталын” өнцөг гарган үнэлж дүгнэдэг заншилтай.
    Тэгвэл 24tsag.mn энэ онд улс оронд өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна.
    Монголчууд гурван саяуулаа болов
    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгдүгээр сарын 24-ний морин цагт Монгол Улсын 3 сая дахь иргэн мэндэлснийг айлтгаж билээ. Манай улсын 3 сая дахь иргэн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нэгдсэн эмнэлэгт нэгдүгээр сарын 24-ний өглөө Э.Хатанболд, Г.Аззаяа нарын ууган охин болж мэндэлсэн юм.
    Гурван сая дахь иргэний аав, ээж нь охиндоо нэр өгөөд байсан ч Монгол Улсын ерөнхийлөгч Монголжин хэмээн өөрчилсөн юм.
    Засгийн газраас гурван сая дахь иргэнээ 70 сая хүртэлх төгрөгөөр, түүнтэй нэг өдөр төрсөн 181 үе чацуутанд тус бүр гурван сая төгрөг өгөхөөр шийдвэрлэлээ.

    С.Зоригийн хэрэг дахин сөхөгдөж, шуугиан тарив
    “Ардчилалын алтан хараацай” гэгдэх С.Зориг агсны хэрэг дахин сөхөгдөж, эхнэр Д.Булганыг нь саатуулав. Иргэд энэ асуудлаас болж хоёр талд хуваагдлаа. Зарим нь сонгуулийн өмнөх шоу гэж байгаа бол үлдсэн хэсэг нь одоо л энэ хэрэг илрэх гэж байна хэмээж байна.
    Уг хэрэгт Д.Булганаас гадна хоёр иргэнийг яллагдагчаар татсан гэх мэдээлэл байгаа юм. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал асан Ш.Отгонбилэгийг уг хэрэгт холбогдуулсан жиргээ сошиал ертөнцөд нэг хэсэгтээ л шуугиан тарив.
    С.Зоригийн хэргийг мөрдөж буй ажлын хэсгийнхэн илрүүлэлт 65 хувьтай байгааг онцолсон бол Хууль зүйн сайд Д.Дорлигжав “Дорвитой” мэдээлэл өгсөнгүй. Эл хэрэг нууцлалын зэрэг маш өндөртэй байгаа учир хэвлэл мэдээллийнхэн ч дэлгэрэнгүй мэдээлэл олж чадахгүй байгаа юм.
    Харин энэ хэрэгт Хотын дарга Э.Бат-Үүлийн нэр холбогдогдуулан сонин хэвлэлээр бичсэн нь түүнийг хууль хяналтын байгууллагад хандахад хүргэв. Юутай ч эл хэргийг “шоу” болгоогүй байгаасай гэж хүсэх ард олон байна.




    Ерөнхийлөгчийн хоригоос болж хэсэг саатсан Өршөөлийн хууль хэрэгжив
    2015 оны наймдугаар сарын 11-нд УИХ-ын ээлжит бус чуулганаар Анхны ардчилсан сонгуулийн болон Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөлийн хуулийг батлав.
    Уг хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжилгүй сунжирсаар өнгөрсөн сарын 5-нээс хэрэгжиж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл, ерөнхийлөгч зарим заалтад нь хориг тавьж асуудлыг дахин дахин нухацтай хэлэлцсэний эцэс дээр шоронгоос 4340 хоригдол суллагдав.
    Харин зарим нь ял хасуулж, тэнсэн харгалзах ялтай хүмүүс ялгүй болж өршөөгдөв. Харамсалтай нь уг өршөөлийн хуулиар суллагдсан 26 иргэн дахин гэмт хэрэг үйлдэж “төрхөмдөө” буцсан юм.

    “Шатах ёстой бол шатая”
    “Тавантолгой”-н ажилчдын эрх ашгийг хамгаалагч “Эв санааны нэгдэл” ҮЭ-ийн хорооны дарга С.Эрдэнэ хэвлэл бага хурал хийж өөрийгөө шатаах оролдлого хийв.
    Өөрийгөө шатаахыг оролдогч С.Эрдэнийг МоАх-ны дарга Х.Баттулгын захиалгаар ийм үйлдэл хийсэн гэх хардлага цахим орчинд тарав. Уг хэргийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэсэг шалгаж байгаа. С.Эрдэнийг хохирогчоор татан эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна.
    Монголд өмнө нь өөрийгөө шатаах оролдлого тэр бүр гарч байгаагүй учир энэ бүхэн олон нийтэд их л сонин тусав.
    Бурхан Халдун уулыг Дэлхийн өвд бүртгэв

    Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд орших Их Монгол улсын түүхийг агуулсан Бурхан Халдун уулыг дэлхийн өв соёл хэмээн ЮНЕСКО-д бүртгэж авчээ. Энэ сарын 1-нд Парис хотноо болсон ”Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх” НҮБ-ын суурь Конвенцийн талуудын бага хурлын төр, засгийн тэргүүн нарын хуралдаанд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг Дэлхийн өвд бүртгэсэн Батламж бичгийг ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова гардуулсан байна.
    АН-ын шийдвэрээр МАН-ын сайд нарыг хөөв
    УИХ-ын ээлжит бус чуулган 2015 оны наймдугаар сарын 6-нд хуралдаж АН-ын шийдвэрээр МАН-ын зургаан сайдыг огцруулж, МАН-ын төлөөллийг Шийдлийн тодотголтой Засгийн газраас хөөж гаргав.
    АН нь сайдуудынхаа тоог нэмж, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс сайдуудын тоог нэмэгдүүлэн томилов.
    Хамгийн сүүлд МАН-ын дэд сайдуудыг ч суудлаас нь буулгав. Энэ бүхний эцэст иргэдийн зүгээс Тавантолгой, Оюутолгой мэтийн томоохон орд газруудыг өөрсдийн санаснаар хөдөлгөнө хэмээн харж байгаа юм.

    Хүлээлт үүсгээд байсан сонгуулийн хууль батлагдлаа
    Нийгэмд нэлээн хүлээлт үүсгээд байсан Сонгуулийн хуулийг өнгөрсөн долоо хоногт баталлаа. Сонгуулийн хууль батлагдсанаар ийм нөхцөл байдал үүслээ. Доорх линкээр холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
    http://www.24tsag.mn/content/128380.shtml
    Дэлхийн сонгодог урлагт Монгол иргэн манлайлав

    Дэлхийн сонгодог урлагийн олимп гэгддэг П.И. Чайковскийн нэрэмжил олон улсын уралдааныг ОХУ 2015 онд 15 дахь жилдээ зохион байгуулав. Тус уралдаанд манай улсаас таван дуучин оролцсоноос сүүлийн шалгаруулалтад гавьяат жүжигчин Г.Ариунбаатар үлдэж, тэргүүн байр эзэлсэн юм.
    Эцсийн шатанд тэрбээр “Трубадур” дуурийн Дилунагийн ари, “Пиковая дама” дуурийн Елецскийн арийг тус тус дуулжээ. Өмнөд Солонгос, Хятад, Орос, Армен зэрэг улсын дуучидтай Г.Ариунбаатар өрсөлдөж ийнхүү ялагчаар тодорсон юм.
    Сэтгүүлчийн нас баралт одоо ч олны анхаарлын төвд байсаар...
    “Mining Journal” сэтгүүлийн эрхлэгч Л.Болормаа өнгөрсөн сарын 20-ны өдөр зуурдаар нас барсан. Тухайн үед түүнийг гадны нөлөөтэй амиа алдсан гэж хэвлэлүүд мэдээлж байсан ч урьдчилсан байдлаар харвалтын улмаас амиа алдсан гэх дүгнэлт гарсан юм. Тиймээс ар гэрийнхэн нь болон найз нөхөд нь нарийн шинжилгээний дүгнэлт гартал худал ташаа мэдээлэл хэвлэлээр цацахгүй байхыг хүсч байв.
    Тэгвэл Л.Болормаа агсанд хийсэн задлан шинжилгээний хариу өнөөдөр гарчээ. Шүүх шинжилгээний хүрээлэнгийн нарийн шинжилгээгээр түүний нас барсан шалтгааныг дагзны яс нь хугарсанаас үүдэн харвалт өгч амиа алдсан гэж тогтоосон байна. Харин талийгаачийн дагзны яс юунаас болж хугарав гэдгийг тогтоохоор Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Мөн энэ талаар мэргэжлийн эмч ”Энэ төрлийн гэмтэл савж унахад эсвэл гаднын нөлөөллөөс болдог” гэж тайлбарлажээ.
    Тэгэхээр Л.Болормаа агсан гадны нөлөөтэй амиа алдсан эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж тогтоох юм байна.





  • Дуучин Д.Болдын ээж УГЗ тэмдгээр энгэрээ мялаалгалаа
    2015 оны 12 сарын 28
    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 104 жилийн ой маргааш тохионо. Энэхүү түүхт ойг угтан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж салбар, салбарын шилдэг тэргүүний хүмүүийг төр засгийн одон медалиар шагнаж урамшууллаа.

    Тодруулбал, “Авьяаслаг монголчууд” наадмын тэргүүн шагналт “Эгшиглэнт чимээ” хамтлагийн багш С.Жамъянхорол Монгол Улсын гавьяат багш болсон бол Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь Сүхбаатарын одонгоор энгэрээ мялаалаа.

    Түүнчлэн Мото спортын дасгалжуулагч Ш.Эрдэнэбилэг, Жүдоч, ОУХМ Ж.Сумьяа нар Монгол Улсын Гавьяат Тамирчин, ”Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяр, Үнэн сонины гэрэл зургийн сурвалжлагч Н.Бөхдамбий, ДБЭТ-ын хөгжимчин Ж.Цэцэгээ /Дуучин Д.Болдын ээж/ нар Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, УИХ-ын гишүүн А.Бакей Монгол Улсын Гавьяат Эдийн Засагч цол, тэмдгээр энгэрээ мялаалаа.
  • ”Эгшиглэнт чимээ” хамтлагийн багш гавьяат боллоо
    2015 оны 12 сарын 28
    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 104 жилийн ой маргааш тохионо. Энэхүү түүхт ойг угтан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж салбар, салбарын шилдэг тэргүүний хүмүүийг төр засгийн одон медалиар шагнаж урамшууллаа. Шагнал гардагсдын дунд хэвлэл мэдээллийн салбарынхны хүндэтгэлийг хүлээсэн нэгэн байгаа нь Үнэн сонины гэрэл зургийн сурвалжлагч Н.Бөхдамбий юм. Түүнийг хэвлэлийн салбарын хэн бүхэн таних бөгөөд “Дамбий ах” хэмээн авгайлан дууддаг. Гэрэл зурагчин Н.Бөхдамбий Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн гэх эрхэм алдрыг хүртлээ.

    Мөн “Авьяаслаг монголчууд” наадмын тэргүүн шагналт “Эгшиглэнт чимээ” хамтлагийн багш С.Жамъянхорол Монгол Улсын гавьяат багш болсон бол Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь Сүхбаатарын одонгоор энгэрээ мялаалаа.

    Түүнчлэн Мото спортын дасгалжуулагч Ш.Эрдэнэбилэг, Жүдоч, ОУХМ Ж.Сумьяа нар Монгол Улсын Гавьяат Тамирчин, ”Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяр, ДБЭТ-ын хөгжимчин Ж.Цэцэгээ /Дуучин Д.Болдын ээж/ нар Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, УИХ-ын гишүүн А.Бакей Монгол Улсын Гавьяат Эдийн Засагч цол, тэмдгээр энгэрээ мялаалаа.
  • Хурдын Д.Ганбаяр Соёлын гавьяат зүтгэлтэн боллоо
    2015 оны 12 сарын 28
    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 104 жилийн ой маргааш тохионо. Энэхүү түүхт ойг угтан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж салбар, салбарын шилдэг тэргүүний хүмүүийг төр засгийн одон медалиар шагнаж урамшууллаа.
  • Н.Бөхдамбий Соёлын гавьяат зүтгэлтэн боллоо
    2015 оны 12 сарын 28
    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 104 жилийн ой маргааш тохионо. Энэхүү түүхт ойг угтан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж салбар, салбарын шилдэг тэргүүний хүмүүийг төр засгийн одон медалиар шагнаж урамшууллаа. Шагнал гардагсдын дунд хэвлэл мэдээллийн салбарынхны хүндэтгэлийг хүлээсэн нэгэн байгаа нь Үнэн сонины гэрэл зургийн сурвалжлагч Н.Бөхдамбий юм. Түүнийг хэвлэлийн салбарын хэн бүхэн таних бөгөөд “Дамбий ах” хэмээн авгайлан дууддаг. Гэрэл зурагчин Н.Бөхдамбий Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн гэх эрхэм алдрыг хүртлээ.
  • Хан-уул дүүрэгт шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо
    2015 оны 12 сарын 28
    Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 150 ортой 230 дугаар цэцэрлэг ашиглалтад орлоо. Тус цэцэрлэг нь энэ онд Хан-Уул дүүрэгт шинээр ашиглалтад орж байгаа тав дахь цэцэрлэг бөгөөд өмнө нь 27, 209, 218, 223 дугаар цэцэрлэг шинээр үүд хаалгаа нээж, хүүхэд багачуудаа хүлээн авсан.
    Шинэ цэцэрлэгийн барилгын ажлыг Хан-Уул дүүргийн “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгө оруулалтаар 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Баяарс констракшн ХХК” гүйцэтгэв.
    Хан-Уул дүүргийн хэмжээнд сургуулийн өмнөх 2-5 насны 12000 гаруй хүүхэд байна гэсэн стастистик тоо байдаг бөгөөд 2015-2016 оны хичээлийн жилд төрийн өмчийн 27, төрийн бус өмчийн 63 нийт 90 цэцэрлэгт 10670 хүүхэд хамрагдан сурч байгаа юм.
    Тус цэцэрлэг нь 150 ортой хэдий ч өнөөдрийн байдлаар Нисэхийн 269 хүүхэд 6 бүлэгт хуваагдан шинэ цэцэрлэгт хамрагдаж байна. Мөн Хан-Уул дүүргийн 10, 14 дүгээр хороонд 2 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлаа хангаж байна гэж Хан-Уул дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
  • “Молор трейд” ХХК-д эд хөрөнгийн нөхөх олговор олгоно
    2015 оны 12 сарын 28
    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/995 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй 22-ын хуучин товчооноос мал бордох хүртэлх 1,7 км авто замын зурваст өмчлөлийн газар нь орсон “Молор трейд” ХХК-д эд хөрөнгийн нөхөх олговор олгоно.
    “Молор трейд” ХХК-ийн эзэмшил газрыг чөлөөлөх зардал болох 22 сая 673 мянган төгрөгийг нийслэлийн 2015 оны төсөвт батлагдсан нөхөх олговрын хөрөнгөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгав.
    Аж ахуйн нэгжийн эзэмшил газар дээрх үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Дүүргүүдийн гэр хороололд нэгдсэн арга хэмжээ болж байна
    2015 оны 12 сарын 28
    Нийслэлийн Онцгой байдлын газарт 2015 онд ирсэн гал түймрийн нийт дуудлагын 80 гаруй хувийг гэр хороололд гарсан гал түймэр эзэлж байна. Уг гал түймэрт 20 том хүн, 15 бага насны хүүхэд өртөж амь насаа алдсан харамсалтай дүн мэдээ байна.

    Иймд гал түймрийн тоо хохирлыг бууруулах, баяр амралтын өдрүүдэд иргэдийн гэр орон сууцны галын аюулгүй байдлаа хангах чиглэлээр нийслэлийн Онцгой байдлын газраас дүүргүүдийн гэр хороололд нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

    Арга хэмжээний нээлтийн ажиллагаа Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд өнөөдөр 10.00 цагт болох бөгөөд сурагчдын хичээлийн амралт эхэлж байгаатай холбогдуулан бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах, гэр хорооллын галын аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр зөвлөмж, мэдээлэл хүргэнэ.
  • Алтанбулаг боомт 24 цагаар амралтгүй ажиллана
    2015 оны 12 сарын 28
    Маргааш бүх нийтийн амралтын өдөр тохиож байна. Монгол Улсын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр авто замын хилийн боомтууд амрах юм байна. Мөн хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр, түүнд оруулсан өөрчлөлтийг дипломат шугамаар тохиролцсоны дагуу шинэ жилийн баяр буюу нэгдүгээр сарын 1-ний өдөр авто замын хилийн боомтууд амрах юм байна. Харин агаарын замын Буянт-Ухаа, Чойбалсан, төмөр замын Замын-Үүд, Сүхбаатар, Эрээнцав боомтууд олон улсын нислэг, галт тэрэгний цагийн хуваариар, Алтанбулаг боомт 24 цагаар тус тус амралтгүй ажиллах аж.
  • Сурагч тархиндаа цус харваж нас баржээ
    2015 оны 12 сарын 28
    Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын сургуулийн 11-р ангийн сурагч хүү энэ сарын 23-ны өдөр тархиндаа цус харваж нас барсан байна. Хэрэг гардаг өдөр хүү доод ангийнхаа хүүхдэд таагүй хандсан хэргээр аймгийн цагдаагийн газарт хүргэгдэж иржээ. Ингээд орой сургуульдаа буцан ирж, анги цэвэрлэх ажилдаа оролцож байгаад ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Харин түүнийг тархиндаа цус харваж нас барсан болохыг Шүүхийн эмнэлэг тогтоожээ. Хүү цагдаагийн газраас сургууль дээрээ шууд ирсэн бөгөөд энэ үеэр ангийн хүүхдүүддээ хандаж, “цагдаа нар намайг зодсон, толгой өвдөөд байна” гэж өгүүлжээ.
  • Прокурор, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
    2015 оны 12 сарын 28
    Монгол Улсын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 188 дугаар зарлигаар зарим прокуроруудыг төрийн дээд одон медалиар шагнасан шагналыг гардуулан өгөх ёслолын ажиллагаа 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улсын Ерөнхий Прокурорын газарт боллоо.

    Түүнчлэн энэ өдөр Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалангийн тушаалаар 2015 онд эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж ажилласан прокурор, ажилтнуудыг ч мөн шинэ оны босгон дээр шагнаж урамшуулсан юм.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан ажилтныг сонгон шалгаруулна
    2015 оны 12 сарын 28
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан ажилтны сонгон шалгаруулалтыг зарлалаа. Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан байна. Үүнд:


    1. Ажлын байранд тавигдах шаардлага:
    1.1 Ерөнхий шаардлага: Үзүүлэлт Шаардлагатай
    Боловсрол Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
    Мэргэжил Нийгмийн ажилтан
    Эрх зүйч
    Мэргэшил Харгалзахгүй
    Туршлага Мэргэжлээрээ 1 жил ажилласан байх.
    Ур чадвар Судалгааны арга зүй эзэмшсэн байх
    Харилцааны өндөр ур чадвартай
    Компьютерийн өргөн хэрэглээний программууд, техник хэрэгсэлийг бүрэн эзэмшиж чаддаг байх.
    Багаар хамтарч ажиллах чадвартай байх.
    Баримт бичиг, боловсруулах,
    Манлайлан удирдах, зохион байгуулах ур чадвартай байх.
    Бүртгэлийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2 давхарт “Сургалтын танхим”-д 2016 оны 01 дүгээр дугаар сарын 15-ны өдрийн 09.00-12.00, 13.30-16.00 цагийн хооронд хийнэ. Төрийн албаны тухай хуулийн 16.2-т заасан төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол хангаагүй, бичиг баримт дутуу иргэнийг бүртгэхгүй.

    Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд дараах материалыг бүрдүүлж өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

    Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1)
    Боловсролын диплом, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хувь
    Монгол Улсын иргэний үнэмлэх; /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
    Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/
    Мэргэшсэн байдлыг их дээд сургууль төгссөнөөс хойшхи хугацаанд мэргэшил дээшлүүлэх урт буюу богино хугацааны сургалтад хамрагдсан гэрчилгээ, диплоын хуулбар
    Ажил байдлын тодорхойлолт
    Цээж зураг 3х4-ийн хэмжээтэй 3 хувь

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны А/166 дугаар тушаалыг үндэслэн уг албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах журам”-ын дагуу сонгон шалгаруулалтыг явуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг 328715 утсаар авна уу гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    - See more at: http://zasag.mn/m/ulaanbaatar/view/11772#sthash.FcJx94Hn.dpuf
  • Буцалсан ус, хоолонд түлэгдсэн хүүхдийн дуудлага эрс нэмэгджээ
    2015 оны 12 сарын 28
    БЗД-28 “ГССҮТ-д түлэгдэж гэмтсэн хүүхэд ирж хэвтлээ“ гэсэн мэдээллийг 12-р сарын 26-нд авч шалгахад: 12-р сарын 25-ны 17:00 цагт БЗД-28 хороонд оршин суух Х /эм.11с/ гэгч нь ус буцалгагчтай халуун усанд түлэгдэж гэмтэн тус эмнэлэгийн САТ-т хэвтэн эмчлүүлж байгааг БЗДЦХ-3 шалгаж байна.
    СХД-10. “ГССҮТөвд түлэгдсэн хүүхэд ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 12-р сарын 25-нд авч, шалгахад: Зүүнбаян-Уулын ..... тоотод суух Б /эр.2н/ нь 12-р сарын 25-ны 11:00 цагийн үед гэртээ буцалж байсан халуун тогоотой хоолонд бөгсөн биеэрээ унаж түлэгдэн эмчлүүлж байгаа хэргийг СХДЦХ-2 шалгаж байна.
    ХУД-16 “ГССҮТ-д түлэгдсэн хүүхэд ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 12-р сарын 26-нд авч шалгахад: Уг хороонд оршин суух Н /эм.1н5с/ нь 12-р сарын 26-ны 18:00 цагийн үед гэртээ буцалж байсан халуун тогоотой хоолыг гишгэж унан зүүн чих, зүүн гар, хөл, цээж нуруу түлэгдэж гэмтэн эмчлүүлж байгаа хэргийг ХУДЦХ-2 шалгаж байна.
  • Өнөөдөр болох зарим үйл явдал
    2015 оны 12 сарын 28

    Өнөөдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.



    10.00 цагт: Монгол Улсын Засгийн газар болон “Монполимет” ХХК, “Монцемент Билдинг Материалс” ХХК-ийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах арга хэмжээ Аж үйлдвэрийн яамны гурван давхарын хурлын танхимд болно.

    10.00 цагт: Нийслэлийн 2015 оны Хөдөлмөрийн аваргуудад шагнал гардуулах ажиллагаа Хангарди ордны 14 давхарт болно.

    11.00 цагт: УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, ХЗҮХ-гийн захирал асан Х.Номингэрэл, шүүгч Б.Батцэрэн, Ц.Цогт, өмгөөлөгч З.Сүхбаатар, Э.Болорчулуун, Н.Баасанжав, Д.Энхзул, доктор Б.Амарсанаа, Д.Сүнжид, хуульч А.Оюунчимэг, Б.Отгон, А.Анударь, Гадаад харилцааны яамны Эрхзүйн хэлтсийн дарга Н.Анхбаяр нарыг Монголын Хуульчдын холбооны “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр шагнах ёслолын ажиллагаа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно.

    11.00 цагт: Эрчим хүчний салбарын ажилтнуудад төрийн дээд одон медаль гардуулах, салбарын шилдэгүүдийг тодруулах ёслол болно.

    12:00 13:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар төрийн дээд одон медалиар шагнуулсан иргэдэд НИТХ-ын дарга Д.Баттулга шагнал гардуулна. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа НЗДТГ-ын А танхимд болно.
  • Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна
    2015 оны 12 сарын 28
    өнөөдөр 10,00 цагт ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРНА
    Монгол Улсын Засгийн газар болон “Монполимет” ХХК, “Монцемент Билдинг Материалс” ХХК-ийн хооронд 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр 10,00 цагт Аж үйлдвэрийн яамны гурван давхарын хурлын танхимд болно.
    Ёслолын арга хэмжээнд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон хөрөнгө оруулалтын газар тус үйлдвэрийн удирдлагууд оролцоно.
    “Монцемент үйлдвэр” төслийн хүрээнд хийгдэх Төсөл хэрэгжиж эхэлснээр, хураамж хэлбэрээр нийт 458.1 тэрбум төгрөг /жилд 21.8 тэрбум төгрөг/ улсын төсөвт төвлөрүүлж, 375 монгол иргэдийг ажлын байраар хангахаар тооцоолжээ.
  • Баярын өдрөөр иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн маршрут
    2015 оны 12 сарын 28
    http://ulaanbaatar.mn/content/show/14986
  • Газар өмчлүүлэх бүртгэл дахин хойшлогдлоо
    2015 оны 12 сарын 28
    Газар өмчлүүлэх тавдугаар ээлжийн цахим бүртгэл өнөөдөр дуусах байсан ч, ирэх Лхагва гариг буюу энэ сарын 30 ныг хүртэл хойшилжээ. Энэ удаагийн цахим газар өмчлөлд шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны нэгдүгээр хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны хоёрдугаар хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ. Мөн I, II, III, IV ээлжид хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт нийт 7128 нэгж талбарт цахим газар өмчлөлийг явуулах юм. Нийслэлийн иргэн та гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх хүсэлтээ www.umch.ub.gov.mn цахим хуудсанд хандан өгөх боломжтой.
  • Маргааш бүх нийтээрээ амарна
    2015 оны 12 сарын 28


    Үнэлэх:
    Одоогийн үнэлгээ:
    Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
    Share
    |
    Маргааш бүх нийтээрээ амарна
    22 минутын өмнө

    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр маргааш тохионо. Энэхүү баяраар бүх нийтээрээ амрах шийдвэрийг гаргаснаас хойш дөрвөн жил өнгөрчээ. Анх 2011 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой тохиож, Монгол Улс даяараа амарч байсан түүхтэй. Энэ жил тэрхүү түүхт баярын 104 жилийн тохиож буй тул маргааш бүх нийтээрээ амарна.

    Баярын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд болно.
2730 2731 2732 2733 2734 2735 2736
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
    13 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
    1 цаг 6 мин
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
    1 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ
    2 цаг 15 мин
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
    2 цаг 17 мин
  • EWC 2026: The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүний хоёр дахь том сорилт
    2 цаг 39 мин
  • Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, хөгжлийн эрх зүйн саадыг арилгана
    2 цаг 59 мин
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
    3 цаг 8 мин
  • Наймдугаар сарын байдлаар 622,123 жуулчин хүлээн авчээ
    4 цаг 7 мин
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    4 цаг 20 мин
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
    5 цаг 12 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
    5 цаг 13 мин
  • ЗГ: Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэнэ
    5 цаг 25 мин
  • ӨНӨӨДӨР: СОР17 бага хурлын талаар ажлын албанаас мэдээлэл өгнө
    5 цаг 45 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    5 цаг 56 мин
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
    6 цаг 15 мин
  • Түүхий эдийн хавсралын эрин үеийн төгсгөл
    22 цаг 8 мин
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
    22 цаг 48 мин
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
    Өчигдөр 14 цаг 40 мин
  • Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
    Өчигдөр 14 цаг 13 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК