-
2015 оны 10 сарын 05
Улаанбаатарт газар хүчтэй хөдөлсний дараа 11 удаа чичирхийлжээ
-
2015 оны 10 сарын 05
Багануурын захирагчид дөрвөн хүн өрсөлдөж байна
-
2015 оны 10 сарын 05
Энэ сарын 7-нд Богд уулыг тахина
-
2015 оны 10 сарын 04
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Төрийн тахилгын ёслол үйлдэх тухай” асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Төрийн тахилгатай уул хайрханы тэнгэрийг тайх тахилгын ёслолын ёслолын журам” 2012 оны 181 дугаар зарлигт Их Тахилгатхайрхан, Алтан хөхий, Алтайханы Таванбогд, Суварга хайрхан, Бурхан халдун, Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг таван жил тутам зохион байгуулахаар заасан.
Зарлигийн дагуу Богдхан хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг энэ сарын 07-нд буюу XVII жарны модон хонь жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын 25-ны билэгт сайн өдөр үйлдэхээр төлөвлөжээ.
Тахилгын ёслолыг тухайн нутаг дэвсгэрийн Засаг дарга хариуцах бөгөөд Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журмын дагуу зохион байгуулна. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэнэ шийдвэрлэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дээрх хуваарийн дагуу зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Дашрамд дуулгахад, тахилгын ёслолын ажиллагаа болох гэж байгаатай холбогдуулан маргааш 10:00 цагт НЗДТГ-ын А танхимд хэвлэлийн бага хурал хийх юм байна.
-
2015 оны 10 сарын 04
”Авто худалдааны цогцолбор” нээлтээ хийлээ
-
2015 оны 10 сарын 04
Улаанбаатар хотын хэмжээнд автомашин худалдаа үйлчилгээ явуулдаг аж ахуй нэгж байгууллагын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 25 га талбайд автомашин, техник, сэлбэгийн худалдаа эрхэлдэг Да хүрээ, Өгөөмөр, Техник импортын зах, Дизель хүрээ, Цахлай, Дако, Буян хурах, Сутай буянт ХХК гэсэн есөн зах ажиллаж байна. Ойролцоогоор 8000 орчим түрээслэгчтэй эдгээр захаар өдөрт 6000-10000 хүн үйлчлүүлдэг нь захуудыг чиглэсэн автозамын ачаалал нэмэгдэх гол шалтгаан болдог гэж үзэж байгаа юм. Энэхүү ачааллийг бууруулах зорилгоор хотын удирдлагууд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг гаргасны дотор СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 130 га газарт “Авто худалдааны цогцолбор”- ыг байгуулах шийдвэрийг гаргасан юм. Тэгвэл уг цогцолбор маргааш нээлтээ хийх юм байна.
Тус цогцолбор нь автомашины худалдаа, сэлбэг хэрэгсэл гээд цогц үйлчилгээг иргэдэд хүргэх боломжийг бүрдүүлж байгаа юм.
Нийслэлд төвлөрсөн автомашины олон захуудыг уг цогцолбор руу нүүлгэх юм. Цаашлаад орон нутгаас ирж буй автомашинууд нийслэл рүү орохгүйгээр шууд цогцолбор руу ирэх замыг шийдсэн аж.
Ингэснээр нийслэлийн толгойны өвчин болсон замын түгжрэлийг бууруулах боломжтой хэмээн албаныхан харж байгаа юм. Авто цогцолборын эхний ээлжийн бүтээн байгуулалтад гэхэд 20 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
-
2015 оны 10 сарын 04
01-03-ны өдрүүдэд
-
2015 оны 10 сарын 03
”Соёлын аялал жуулчлалын өдрүүд” өндөрлөлөө
-
2015 оны 10 сарын 03
”Морьт Пүрэв” хэмээх начны нэрэмжит барилдаан болно
-
2015 оны 10 сарын 03
Хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр Д.Гүнбилэгийг сонгов
-
2015 оны 10 сарын 03
“Намрын ногоон өдрүүд” үргэлжилж байна
-
2015 оны 10 сарын 03
5-нд Баян-Өлгийн нутгаар, 6-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн хойд хэсгээр, 7-нд төв, зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 5-нд Алтайн салбар уулсаар, 6-нд нутгийн баруун хагаст, 7-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байна. 6-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.
-
2015 оны 10 сарын 03
“Авто худалдааны цогцолбор” ням гарагт нээлтээ хийнэ
-
2015 оны 10 сарын 03
Утаагүй нийслэл’ гүйлтийн уралдаантай
-
2015 оны 10 сарын 03
Монголд байгаа хятадууд баяраа тэмдэглэжээ
-
2015 оны 10 сарын 03
10 сарын 1-3 хооронд Хятадын автозамын боомтууд хаана
2015-09-29
Авто мэдээлэл
Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу автозамын боомтуудыг тодорхой өдрүүдэд хаадаг. Тухайлбал, Монгол Улсын зүгээс цагаан сар, эмэгтэйчүүдийн баяр, эх үрсийн баяр, наадам, улс тунхагласны баяраар хилээ хаадаг бол БНХАУ-ын хувьд нэгдүгээр сарын 1, цагаан сарын шинийн 1-3, тавдугаар сарын 1-3, аравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд хилийн боомтоо хааж байхаар тогтсон байдаг аж. Тэгвэл ирэх сарын сарын 1-3-ны өдрүүдэд тус улстай хил залгаа авто замын боомтууд хаагдах бөгөөд агаарын болон төмөр замын боомтууд хэвийн горимоор ажиллах юм байна.
-
2015 оны 10 сарын 03
Газрын гэрчилгээ давхардуулан олгосон асуудлыг шалгаж эхлэв
-
2015 оны 10 сарын 03
Иргэдийн машиныг ачих, журамлах асуудал хэрээс хэтэрлээ гэх шүүмжлэл нийгэмд их бий. Тухайлбал, машин ачих үйлчилгээ явуулдаг компаниуд мөнгөний хойноос хэт улайрч хүний эд хөрөнгийг гэмтээх, хууль журам зөрчих байдлыг гаргаж байна гэж буй.
-
2015 оны 10 сарын 03
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
2015 оны 10 сарын 03
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө бүх нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө нутгийн зүүн хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 16-18 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.