2013 оны 9 сарын 23
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 09 сарын 23-ны өдөр болж, нийслэлийн өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар НЦГ, НЗЦГ, НОБГ-уудаас мэдээлэл хийж, өвөлжилтийн бэлтгэл хангалтын талаар холбогдох албаныхан танилцууллаа. Энэ үеэр өвлийн бэлтгэлээ базааж байгаа айлууд яндан, зуухны аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Уламбаяр анхаарууллаа.