Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэлхий дахинд

211 212 213 214 215 216 217
  • Ялалтын баярын парад гэрэл зурагт
    2017 оны 5 сарын 09
    Ялалтын баярын парадын зургууд
  • ”MTV Movie & TV Awards 2017”-ийн үзэсгэлэнт бүсгүйчүүд
    2017 оны 5 сарын 09
    АНУ-ын Лос-Анжелес хотноо MTV Movie & TV Awards 2017 шагнал гардуулах ёслол зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээний улаан хивсний ёслолын зургуудаас хүргэж байна.
  • БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болж байна
    2017 оны 5 сарын 09
    Өнөөдөр БНСУ-ын 19 дэх удаагийн ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Санал авах цаг дууссаны дараа саналын хуудсыг автомат машинаар
  • Ард иргэддээ мөнгөн тэтгэмж өгдөг улс хотууд
    2017 оны 5 сарын 08
    Финлянд улс

    2017 оноос эхэлж 25-58 насны ажилгүй 2000 иргэнд сар бүр 580 евроны тэтгэмж олгохоор Финлянд улсын Засгийн газар шийдвэрлэжээ. Энэ нь 2 жилийн хугацаатай туршилтын хөтөлбөр юм. Тэтгэмж авах иргэнийг компьютерын тусламжтай санаандгүй байдлаар сонгох бөгөөд тэднийг ажилд орсон хойно ч гэсэн тэтгэмжийг өгсөн хэвээр байх юм.

    Финлянд улсын иргэдийн сарын дундаж цалин – 2202 евро.



    Итали улс. Ливорно хот

    2016 оны 6-р сарын 1-ний өдрөөс эхлэн Ливорно хотын орлого багатай 100 гэр бүлд сар бүр 517 еврогийн тэтгэмж олгож байх шийдвэрийг тус хотын дарга гаргажээ. 2017 оны 1-р сараас эхлэх дахин 100 гэр бүлийг тус жагсаалтад оруулжээ. Нэгдсэн ийм тэтгэмжээр олон төрлийн нийгмийн халамжийн системийг өөрчлөх боломжтой гэж Ливорно хотын захиргаа үзэж буй юм. Неаполь, Рагуза хэмээх бусад Италийн хотуудын захиргаа ч мөн Ливорно хотын туршилтыг анхааралтай ажиглаж байгаа гэлээ.

    Ливорно хотын иргэдийн сарын дундаж цалин – 2202 евро.



    Кени улс

    GiveDirectly хэмээх хүмүүнлэгийн байгууллагын хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Кени улсын 6000 иргэн сар бүр 22 ам.долларыг 12 жилийн турш авах юм. Кени улсын иргэдийн 45% энэ мөнгийг хэзээ ч авч байгаагүй юм. Тэтгэмж авагч иргэдийн ихэнх нь гэртээ засвар хийх, цэвэр ус авах, сургуульд хандив өгөх гэх мэт зүйлст мөнгөө зарцуулсан гэжээ.

    Кени улсын иргэдийн сарын дундаж цалин – 291 ам.доллар.



    Нидерланд улс. Утрехт хот

    2017 оны 5-р сараар Утрехт хотын 250 иргэнд 2 жилийн хугацаатай сар бүр 960 евро олгох шийдвэр гаргажээ. Тус туршилтад хамрагдаж байгаа иргэдийг 6 хэсэгт хуваасан байна. Жишээ нь зарим иргэдэд сайн дурын ажил хийсэн тохиолдолд нэмэлт 150 евро өгөх юм. Хэрэв тус туршилт амжилттай хэрэгжвэл, дахин хэд хэдэн хотод тус төслийг хэрэгжүүлэх юм.

    Утрехт хотын иргэдийн сарын дундаж цалин – 2227 евро.



    Бразил улс. Марика хот

    Марика хотын даргын шийдвэрээр тус хотын 150 мянган иргэнд сар бүр 30 ам.долларын тэтгэмж олгохоор болжээ. Бага орлоготой иргэдэд нэмэлт 28 ам.доллар олгох юм. Хэрэв тус туршилт амжилттай болбол тэтгэмжийн хэмжээг нэмэх болно гэлээ.

    Марика хотын иргэдийн сарын дундаж цалин – 642 ам.доллар.



    Энэтхэг улс

    Энэтхэг улсад нийгмийн гарал үүслээр ялгаварлан гадуурхах зүйл байдаг юм. Зарим үндэстнийг сургуульд сурах, сүмд орох, бусад үндэстний хүмүүстэй харьцахыг хориглосон байдаг юм. Тэд төрснөөсөө эхлээд шууд боолын ажил хийж, боолын амьдралаар амьдрах заяатай хүмүүс юм.

    Энэ байдлыг өөрчлөхийн тулд НҮБ-ын UNICEF байгууллагаас 7 жилийн өмнө Энэтхэг улсын 6000 иргэнд 18 сарын турш сар бүр бага хэмжээний тэтгэмж өгөх хөтөлбөр хэрэгжиж байжээ. Тус хөтөлбөрийн ачаар боолын амьдралтай олон гэр бүл амьдралаа өөрчилж чадсан юм. Энэтхэг улсын Засгийн газраас тус хөтөлбөрийг 2017 оноос дахин хэрэгжүүлэх шийдвэр гаргажээ.

    Энэтхэг улсын иргэдийн сарын дундаж цалин – 535 ам.доллар.



    Канад улс. Онтарио муж

    2017 оны 5-р сараас эхлэн Онтарио мужийн 4000 иргэн өөрийн жилийн орлогын хэмжээнээс шалтгаалж их, бага хэмжээгээр тэтгэмж авахаар болсон юм. Жишээ нь жилд 10000 долларын орлоготой иргэн жилд 11989 доллар авах юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд сар бүр нэмэлт 500 доллар авах болно.

    Онтарио мужийн иргэдийн сарын дундаж цалин – 2216 ам.доллар.



    Уганда улс

    Eight хэмээх олон улсын хүмүүнлэгийн байгууллага 2017 оноос эхлэн Уганда улсын нэг тосгоныг сонгож аваад 50 гэр бүлд долоо хоног бүрд 8 ам.долларын тэтгэмж олгох шийдвэр гаргажээ. Тус туршилт нь 2 жилийн турш үргэлжлэх бөгөөд үр дүнгийн талаар баримтат кино хийх юм байна.

    Уганда улсын иргэдийн сарын дундаж цалин – 168 ам.доллар.



    АНУ, Оукланд хот

    Y Combinator хэмээх хөрөнгө оруулалтын сангийн санаачлагаар Окленд хотын 100 гэр бүлд 2017 оны 1-р сараас эхлэн сар бүр 2000 ам.доллар олгохоор шийджээ. Тус хөтөлбөрт хамрагдаж буй гэр бүл ажлаасаа гарч, сайн дурын ажил хийж, гадаад улсад амьдарсан ч болно гэлээ. Тус туршилтад нэмэлт 900 гэр бүлийг оролцуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд 2021 он хүртэл үргэлжлүүлнэ гэлээ.

    Окленд хотын иргэдийн сарын дундаж цалин – 3215 ам.доллар.

  • Машины утааг урлагийн бүтээл болгожээ
    2017 оны 5 сарын 08
    Машин бол хотын агаарыг бохирдуулагч гол хүчин зүйлийн нэг. Үүнийг хэн хүнгүй мэднэ. Хэрэв та том хотод амьдарч байгаа бол юугаар амьсгалж байгаагаа бодох л хэрэгтэй юм. Ямар аймшгийг зүйлээр амьсгалж байгааг харуулахаар англи зураачид үзэсгэлэн зохион байгуулжээ. Үзэсгэлэнд оролцсон энэтхэгчүүд машины бохирдолд огт өөр талаас нь хандсан байна.



    Энэтхэгийн Graviky Labs гэх стартап-компани машины яндангийн шүүлт, шүүлтүүрт үлдсэн бохир бодисуудаар урлагийн бүтээл туурвижээ. Тус компани автомашинд нэмэлт төхөөрөмж суурилуулж бохир бодисыг шүүн авч эхэлсэн байна.



    Уг төхөөрөмж нь утааны хөөний 95 хувийг цуглуулдаг бөгөөд тэр хаягдлаар нь чернил хийжээ. Тэрхүү хөөгөөр тэд өөрсдийн бүтээсэн Air-Ink гэх үзгээ цэнэглэдэг гэнэ.



    Тэдний тооцоолсноор төхөөрөмж зөвхөн Лондонд гэхэд л их хэмжээний цэвэр агаарыг бэлэглэнэ гэсэн юм. Үүнээс гадна хүмүүс машины утааны шүүлтээс бүтээгдсэн чернилтэй үзэгтэй болох юм байна. Агаарыг хэрхэн цэвэрлэх санаачилгаа танилцуулахын тулд тэд Лондонд галерей нээн, Английн хамгийн бохир гэгдэх таван хотын зураач нарын бүтээлийг үзүүлж байна.

    Лондоны мэр Садик Хан хотын агаарын бохирдлыг бууруулах шийдвэр гаргасантай давхцан энэ үзэсгэлэн нээгдсэн нь санаандгүй хэрэг биш юм. Лондон хотын захирагч Парис хотын захирагч Анн Идальго нар хамтран хоёр хотыг цэвэр тээврийн хэрэгсэлд оруулахаар төлөвлөсөн гэнэ.













    Graviky Labs компанийн залуус Лондон хотын захиргаатай хотын цэвэр агаарын төлөө тэмцэх гэнэ.

  • Ким Жөн Уныг хөнөөлгөхөөр хүн илгээсэн гэлээ
    2017 оны 5 сарын 06
    Удирдагч Ким Жөн Уны амь насыг бүрэлгэхийн тулд манай улс руу АНУ болон Өмнөд Солонгосын тагнуулын агентлагууд террорист бүлэглэл илгээсэн гэж
  • Зурагчин бүсгүй амиа алдаж буй агшнаа камертаа буулгажээ
    2017 оны 5 сарын 04
    АНУ-ын армийн зурагчин бүсгүй өөрөө болон түүнтэй хамт байсан 4 цэрэг дэлбэрэлтэнд өртөн амь насаа алдаж буй агшныг гэрэл зургийн хальснаа буулгасныг Америкийн зэвсэгт хүчний удирдлага олон нийтэд дэлгэсэн байна.
  • ”Microsoft” компани шинэ нөүтбүүкээ танилцууллаа
    2017 оны 5 сарын 03
    <iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/74kPEJWpCD4” frameborder=”0” allowfullscreen></iframe>
  • 2017 оны Met Gala үдэшлэгт хамгийн сайхан хувцасласан 10 хосууд
    2017 оны 5 сарын 03
    123
  • Намаасаа гарсан Их хурлын 13 гишүүн намдаа буцаж элсэнэ
    2017 оны 5 сарын 03
    Өмнөд Солонгос улсын экс ерөнхийлөгч Пак Гын Хе нь эдүгээ авилгалын хэрэгт холбогдон түр саатуулагдсан байгаа билээ.

    Түүнийг өнгөрсөн оны 10-р сард авилгалын хэрэгт холбогдуулан шалгаж эхлэх үед түүнтэй хамт тухайн үеийн Сенүри нам, өнөөгийн Ханкүүк Чаю намд харъяалагддаг байсан их хурлын 40-н гишүүн намаасаа гарч, өөр нам байгуулж байсан ажээ.

    Тэгвэл намаасаа гарсан 40-н гишүүний 13 нь өнөөдөр хэвлэлийн хурал хийлгэж, намдаа буцаад элсэж байгаагаа мэдэгдэж, цаашлаад ерөнхийлөгчийн сонгуульд Ханкүүк Чаю намаас нэр дэвшигч Хунг Жүн Пю-г дэмжих болсоноо дуулгажээ.

    Нэр дэвшигч Хунг Жүн Пю тэдний энэ үйлдлийг дэмжиж ”Намаасаа гарсан бусад бүх гишүүнийг эргэж ирэхийг хүсье. Бид та бүхнийг хүлээж авахад бэлэн” гэж хэлсэн байна.
  • Фото: “Met Gala” улаан хивсний ёслол боллоо
    2017 оны 5 сарын 02
    Anna Wintour
  • PSY шинэ цомог гаргана
    2017 оны 5 сарын 02
    PSY шинэ цомог гаргана
  • Дэлхийн хамгийн өндөр настан таалал төгсчээ
    2017 оны 5 сарын 02
    Гэхдээ албан ёсоор үүнийг нь батлаагүй билээ.

  • Пак Гын Хе-г маргааш шүүнэ
    2017 оны 5 сарын 01
    Тавдугаар сарын 2-ны өдрийн 10:00 цагт Сөүл хот дахь Дээд шүүхийн байранд Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч асан Пак Гын Хе-д холбогдох хэргийн шүүх хурал шүүх хурал болох юм байна.
  • “Аpple”-ийн автомат жолоодлоготой автомашин нийтэд дэлгэгдлээ
    2017 оны 4 сарын 30
    Аpple”-ийн автомат жолоодлоготой автомашины зураг анх удаа олон нийтэд ил боллоо. Энэ нь тус корпораци автомат жолоодлоготой автомашинаа Калифорнид турших зөвшөөрлөө авснаас хоёр долоо хоногийн дараа ийнхүү нийтэд дэлгэж байна.
  • Хойд Солонгос пуужингийн туршилт дахин хийлээ
    2017 оны 4 сарын 30
    Хойд Солонгос баллистик пуужингийн туршилтыг дахин хийсэн тухай Рёнхап агентлаг мэдээллээ. Өмнөд Солонгосын Рёнхап
  • Турк улсад Wikipedia-г хаалаа
    2017 оны 4 сарын 30
    Турк улсад байгаа хүмүүс интернэт сүлжээний хамгийн том нэвтэрхий толь болох Wikipedia-д нэвтрэх боломжгүй болжээ.
  • Венесуэл Америкийн орнуудын байгууллагаас гарна
    2017 оны 4 сарын 29
    Венесуэл улс
  • 5 настайдаа ээж болсон Лина Медина охины санаанд оромгүй түүх
    2017 оны 4 сарын 28
    Ээж болно гэдэг эмэгтэй хүн бүрийн амьдралдаа туулдаг амаргүй хэдий ч хамгийн их аз жаргалыг авчирдаг зүйлсийн нэг билээ. Уг нь бол насанд хүрсэн буюу 18 нас хүрсэн эмэгтэйг ээж болоход бэлэн болсон гэж үздэг жишиг бий. Гэсэн ч сүүлийн жилүүдэд төрж буй эмэгтэйчүүдийн нас улам бүр залуужиж, 14 настай охид төрсөн тохиолдол хэд хэдэн удаа гарсан. Гэвч тэртээ 1930 – аад онд Лина Медина гэх 5 настай Перу охин ээж болж байсан нь шинжлэх ухааны түүхэнд байж боломгүй ховор үзэгдэл болсон юм.



    Лина Медина 1933 оны 9 – р сарын 27 – нд Перугийн Текрапо гэдэг газар мэндэлжээ. Уулсаар хүрээлэгдсэн ядуу тосгон тэр үед ердөө 7400 орчим оршин суугчтай байв. Лина Медина охин Тибурело Медина, Викториа Лосеа нарын 9 хүүхдийн нэг байжээ.



    Лина Медина охиныг 2 нас 6 сартай байхад анх сарын тэмдэг ирж байсан гэдэг. Эцэг эх нь гайхаж байсан ч нэг их ач холбогдол өгсөнгүй. Харин 5 настай байхад нь гэдэс нь хурдацтай томорч байгааг анзаарав. Тосгоны лам бөө нар дээр очиж сүсэглэн залбирсан ч охины гэдэс улам томорсоор л байв.



    Тухайн үед нарийн оношилгооны багаж хэрэгсэл байгаагүй тул эцэг эх нь охиныхоо гэдсийг хавдар гэж эндүүрэхэд хүрсэн байна. Улмаар өөрөө тэгж байгаад эдгэрэх байх хэмээн хэсэг харзнажээ. Гэсэн ч нөхцөл байдал улам бүр хүндэрсээр байгааг мэдсэн эцэг эх хоёр нь охиноо аваад хот орохоор шийдэв. Хачирхалтай нь эмнэлэгт үзүүлэхэд ямар нэг хорт хавдар биш бөгөөд тэдний охин 7 сартай жирэмсэн болохыг хэлжээ.



    Тэнд байсан эмч нар бүгд гайхширж, дахин дахин нягталж үзсэн ч яах аргагүй жирэмсэн болох нь батлагдав. Охины биед шинжилгээ хийхэд бие махбодь нь эмэгтэй хүний хувьд бүрэн боловсорсон байсан нь тогтоогджээ. Гэсэн ч таван настай охины эрүүл мэнд өндөр эрсдэлд байна хэмээн үзэж нэн даруй эмнэлэгт хэвтүүлсэн байна. Эмнэлэгт хэвтэж байх хугацаанд эмч нар түүний биеийн байдлыг байнга шалгаж, нарийн хяналтан доор ажиглаж байв.



    Сар хагасын дараа буюу 1939 оны 5 – р сарын 14 – ний өдөр Лина Медина охин төржээ. Эмч нар санаа зовж байсан ч түүнээс эрүүл саруул хүү мэндлэв. Хүүг эх барьсан эмчийнх нь овгоор буюу Жерардо гэж нэрлэжээ.



    Жерардо хүү төрсөн эхийгээ өөрийн эгч хэмээн бодож өссөн байна. Гэсэн ч 10 нас хүрэхэд нь үнэнийг хэлж өгчээ.



    Медина охин болон түүний гэр бүлийнхэн охиныг жирэмслүүлэн хүний талаар огт дурсаагүй ажээ. Гэсэн ч олон нийтийн шахалтаар орон нутгийн цагдаа нар хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн байна. Хамгийн түрүүнд охины аавыг сэжигтнээр татан байцаалт авч, мөрдлөг хийсэн ч хангалттай нотолгоо олдоогүй ажээ.



    Жерардо хүү энх тунх амьдарч байгаад 40 насандаа буюу 1979 онд нас баржээ. Харин түүний ээж Медина эмнэлэгт ажиллаж байгаад сүүлд Раул гэх эртэй гэрлэсэн байна. 1972 онд Раулын анхны, өөрийнхөө хоёр дахь хүүг эсэн мэнд төрүүлэв. Лина Медина 2015 оны байдлаар Перугийн нийслэлд амьдарч байжээ. Түүнтэй холбогдсон сэтгүүлчдэд байнга татгалзсан хариу өгдөг бөгөөд өөрийнхөө амьдралын талаар хэзээ ч ярилцлага, тайлбар өгч байгаагүй юм.
  • Япон уран бүтээлчийн цаасан хайрцагаар хийсэн гайхалтай бүтээлүүд
    2017 оны 4 сарын 27
    3D хөшөө хийх гайхалтай материал хэмээн харжээ. Энэ санаагаа тэрээр ”Осака Урлагийн Их Сургуульд” суралцаж байх үедээ олсон ба 3D анимэйшн чиглэлээр мэргэшихээр шийдсэн ажээ. Тэрээр ямар нэгэн бүтээл туурвиж эхлэх хэрэгтэй болох үед материал авах зардал хэрэгтэй болсон нь мэдээж юм. Ингээд материалд мөнгө үрэхийн оронд Амазон компанийн бүтээгдэхүүний хэрэггүй цаасан хайрцагнуудыг ашиглан бүтээлээ хийж эхлэхээр сэтгэл шулуудан эдгээр гайхалтай бүтээлүүдийг урласныг та бүгдэд хүргэж байгаадаа баяртай байна. Танк, кэт, хоол гээд янз бүрийн зүйлс урласан байгаа түүний бүтээлтэй танилцана уу.

    #1. Танк


    2. Кет


    3. Машин


    4. Их буу


    5. Мономи Охо бүтээлийнхээ хамт.


    6. Heineken


    7. Киноны дүр


    8. Танк


    9. Үлгэрийн баатар


    10. Робот
211 212 213 214 215 216 217
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    3 цаг 49 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    4 цаг 1 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    4 цаг 5 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    4 цаг 6 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    4 цаг 12 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    4 цаг 18 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    4 цаг 20 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Өчигдөр 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Өчигдөр 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Өчигдөр 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Өчигдөр 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Өчигдөр 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Өчигдөр 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Өчигдөр 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Өчигдөр 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    Уржигдар 22 цаг 01 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    Уржигдар 18 цаг 04 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК