-
2016 оны 11 сарын 21
1973 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байгаа Америкийн хөгжмийн дээд шагналын нэг болох ”American Music Award” наадам уламжлал ёсоороо Лос-Анжелес хотноо болж, дуу хөгжим, шоу бизнесийн алдартнууд нэгэн дор цугларчээ.
Тэрээр энэ жил 44 дэх удаагаа зохиогдож байгаа бөгөөд энэ сарын 20-ны өдөр болж өнгөрлөө. Тус наадам Microsoft театрт зохион байгуулагдсан юм. Ингээд тус наадмын улаан хивсний ёслолд алдартнууд хүрэлцэн ирэх үеийн торгон агшинг буулгасан гэрэл зургуудаас хүргэе.
-
2016 оны 11 сарын 20
Жагсаалтын тэргүүнд манай урд хөрш БНХАУ 458.1 тонн алт олборлосон үзүүлэлтээр бичигдсэн байна. Араас нь Индонези улс 134.3 тонн алт олборлосон амжилтаар бичигджээ. Тус улсад дэлхийн хамгийн алдартай, том алтны уурхай “Grasberg” үйл ажиллагаа явуулдаг нь үзүүлэлт өндөр гарах хүчин зүйл болдог байна.
Гуравдугаарт Төв Азийн Узбекистан улс 83.2 тонн, дөрөвдүгээрт Казахстан 47.5 тонн, тавдугаарт Филиппин 46.8 тонн алт олборлосон үзүүлэлтээр манай урд оржээ.
Дэлхийн хэмжээнд алт олборлолт 2015 онд өмнөх оныхоосоо нэг хувиар өсч, 3.158 тоннд хүрсэн байна.
-
2016 оны 11 сарын 20
Трамп ”Би тангарагаа өргөвөл хамгийн эхэнд Азийн Япон улсад айлчлах болно” гэж мэдэгджээ. Энэхүү саналыг Абе хүлээн авчээ.
-
2016 оны 11 сарын 20
Ерөнхийлөгч Пак Гын Хег огцруулахыг шаардсан жагсаал,
-
2016 оны 11 сарын 18
Лас Вегас хотноо арваннэгдүгээр сарын 17-нд ”Latin Grammy Award” шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө.
-
2016 оны 11 сарын 18
Өмнөд Солонгос улсын Их Хурлын гишүүд сард дунджаар 11-н сая воны цалинтай, мөн бүх гишүүдэд сонгогдсон тойрогтоо ажиллах үйл ажиллагааны зардал гэж улсаас жилд дунджаар 137-н сая воныг олгодог ажээ.
Энэ тоон үзүүлэлтээс тооцвол гишүүд өдөрт 380-н мянган вон зарцуулах боломжтой гэсэн үг юм.
Энэхүү үйл ажилагааны зардал 2001-2013 онуудад 163%-иар өсч байсан бол гишүүдийн санаачлагаар 2013 оноос хойш нэмэгдээгүй ажээ.
Тэгвэл өнгөрсөн 4-р сард сонгогдсон 20 дахь удаагийн Их Хурлын гишүүд энэхүү үйл ажиллагааны зардлыг бууруулах санаачлага гаргасан байна.
Өнөөгийн байдлаар үйл ажиллагааны зардлыг дунджаар 15%-иар бууруулж баталсан бөгөөд үлдсэн 91 сая 300 мянган воныг гишүүд өөрсдийн сонгосон сайн үйлсийн санд хандивлахаар болжээ.
Өмнөд Солонгос улсын Их Хурлын гишүүдийн хувьд үйл ажиллагааны зардлын хэмжээгээрээ дэлхийн улс орнуудын дунд эхний 4-рт ордог юм байна.
Гишүүддээ хамгийн их зарлдын мөнгө олгодог улс нь АНУ бөгөөд дараа нь Япон, Герман, Өмнөд Солонгос улс байдаг бол дараа нь Франц, Англи улс ордог ажээ.
WWW.MGLRADIO.COM Өмнөд Солонгос улсын Их Хурлын гишүүд сард дунджаар 11-н сая воны цалинтай, мөн бүх гишүүдэд сонгогдсон тойрогтоо ажиллах үйл ажиллагааны зардал гэж улсаас жилд дунджаар 137-н сая воныг олгодог ажээ.
Энэ тоон үзүүлэлтээс тооцвол гишүүд өдөрт 380-н мянган вон зарцуулах боломжтой гэсэн үг юм.
Энэхүү үйл ажилагааны зардал 2001-2013 онуудад 163%-иар өсч байсан бол гишүүдийн санаачлагаар 2013 оноос хойш нэмэгдээгүй ажээ.
Тэгвэл өнгөрсөн 4-р сард сонгогдсон 20 дахь удаагийн Их Хурлын гишүүд энэхүү үйл ажиллагааны зардлыг бууруулах санаачлага гаргасан байна.
Өнөөгийн байдлаар үйл ажиллагааны зардлыг дунджаар 15%-иар бууруулж баталсан бөгөөд үлдсэн 91 сая 300 мянган воныг гишүүд өөрсдийн сонгосон сайн үйлсийн санд хандивлахаар болжээ.
Өмнөд Солонгос улсын Их Хурлын гишүүдийн хувьд үйл ажиллагааны зардлын хэмжээгээрээ дэлхийн улс орнуудын дунд эхний 4-рт ордог юм байна.
Гишүүддээ хамгийн их зарлдын мөнгө олгодог улс нь АНУ бөгөөд дараа нь Япон, Герман, Өмнөд Солонгос улс байдаг бол дараа нь Франц, Англи улс ордог ажээ.
WWW.MGLRADIO.COM
-
2016 оны 11 сарын 17
Холимог тулааны тамирчин, жүжигчин үэрэг олон салбарт амжилт гаргасан Двэйне Жонсон 2016 оны хамгийн их ашиг орлоготой жүжигчин болжээ.
Үүнээс гадна тэрбээр People сэтгүүлээс явуулсан санал асуулгыг тэргүүлэн Манай гарагийн 2016 оны хамгийн халуухан залуугаар шалгарсан байна.
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
-
2016 оны 11 сарын 16
“Дэлхийн Мисс 2016”: 130 орны үзэсгэлэнт бүсгүйтэй танилц
-
2016 оны 11 сарын 15
Кремлийн хэвлэлийн албаны мэдээлснээр, ОХУ, АНУ-ын харилцаа өнөөдөр маш муу гэж үнэлэх хэмжээнд ирээд байгааг тэд хоёул хүлээн зөвшөөрч байсан гэнэ. Тиймээс байдлыг сайжруулахын тулд хамгийн өргөн хүрээтэй асуудлаар нэгдсэн шийдэлд хүрэх, худалдаа эдийн засгийн харилцаагаа сэргээх суурь бүрдүүлэх зэрэг асуудлаар бодитой ажил хийхээ нэг, нэгэндээ амлажээ. Тэд мөн “нийтийн дайсан” болсон олон улсын алан хядлагатай тэмцэх чиглэлд хүчээ нэгтгэнэ, үүний тулд Сирийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой гэдэг дээр санал нэгдсэн байна. Ер нь тэдний яриа маш нийцтэй, олон асуудалд санал нэгдэж байсныг Кремлийн хэвлэлийн алба онцолжээ.
-
2016 оны 11 сарын 14
Оросын спортын бөхийн холбооны тайлан-сонгуулийн хурал Оросын олимпийн хорооны байранд болж 17 бүс нутгийг төлөөлсөн 132 төлөөлөгч оролцож өнгөрсөн 4 жилд тус холбооноос явуулсан үйл ажиллагааг сайшаажээ. Хуралд ДБНХ-ны дэд ерөнхийлөгч Ахрол Рузиев, тус холбооны дэргэдэх Бөхийн нөхдийн клубын тэргүүн Аббас Аббасов нар хүндэт зочноор оролцсон байна.
Хурлаар олимпийн аварга, 1997 оноос хойш ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Михаил Мамиашвилиг дахин улираан сонгожээ. Ерөнхийлөгчийн нэр дэвшигчээр ганцхан түүний нэрийг дэвшүүлсэн байжээ. Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Георгий Брюсов, Омар Муртузалиев, Наталья Ярыгина, Арсен Фазаев, Виктор Игуменов нарыг баталжээ.
М.Мамиашвили ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа талархлаа илэрхийлж үг хэлэхдээ “Итгэл хүлээлгэсэнд баярлалаа. Манай шигшээ баг олимпийн шинэ мөчлөгт тэргүүлэх байр сууриа хадгалж байх ёстой. Олимпийн дэвжээнд ноёрхож байх нь бидний тэргүүн зэргийн зорилго юм. Бүс нутгуудад бөхийн спортыг өргөн дэлгэрүүлж хөгжүүлэх нь бидний бас нэг гол зорилго юм.” гэжээ.
-
2016 оны 11 сарын 13
Өнгөрсөн лхагва гаригт АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трамп “The Wall Street” сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Хууль бус цагаачдыг зогсоож, хар тамхийг хориглохын тулд хилийн хяналтыг чангатгана. Энэ миний хамгийн түрүүнд хийх ажил” хэмээн мэдэгдсэн байна.
Тэрээр эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийх, ажлын байр бий болгох зэргийг эн тэргүүний зорилт болгон ажиллахаа мэдэгджээ. Мөн тэрээр Обамагийн санаачилсан “Affordable Care Act” тусламжийн хуулийн зарим хэсгийг үргэлжлүүлж магадгүй юм байна.
-
2016 оны 11 сарын 13
Дэлхийн өнцөг булан бүрт зөн билэгийн тулаанд оролцох дайны мэдлэгтэй амьтад олон бий. Тэгвэл зөнч амьтад АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Трампын ялалтыг хэрхэн зөгнөсөн талаар хүргэе.
-
2016 оны 11 сарын 12
Асар том “Титаник” хөлөг онгоц 20 дугаар зууны эхээр сүйрсэн ньхамгийн дуулиантай хэрэг явдлын нэг болсон нь маргаангүй билээ. Олон зуун хүн амь үрэгдсэн бөгөөд энэ нь олон хүний удаан хугацаагаар харууссан эмгэнэлт явдал гарцаагүй мөн. Харин найруулагч Жеймс Кэмерон“Титаник”-ттохиолдсон явдлыг илүү романтик, арай өөр талаас нь харахыг санал болгож, ижил нэртэй киног үзэгчдэд барьсан бөгөөд энэ кино өнөөдрийг хүртэл олон сая үзэгчийн хувьд хамгийн үзэх дуртай киноны нэг болсон байгаа юм.
“Титаник” киномаш их нэрд гарсан учир уг хэрэг явдлыг санагдуулах өчүүхэн төдий зүйлийг ч болов олж авах гэхдээ энэ хөлөг онгоцны үүх түүхийг туйлаас сонирхдог хүмүүст дуулгах нэг зүйл байна. Дуудлага худалдааны “Henry Aldridge & Son” ордонийм хүмүүст боломж олгож,живсэн хөлөг онгоцны агуулахын түлхүүрийг дуудлага худалдаанд оруулжээ.
Бас ч үгүй хэдэн хүний амь насыг аварчболох байсан аврагч хантаазууд чухамхүү энэ агуулахад хадгалагдаж байсан байна. Хөлөг онгоцны үйлчлэгч Сидней Седьюнарийн цогцосны дэргэдээс уг түлхүүр олдсон ажээ.Түүний гэр бүлийнхнийнэг зуу гаруй жил хадгалж ирсэн уг түлхүүрийгсаяхан 104 ам.доллараар худалдсан байна. Хөлөг онгоцны ахлах холбоочны илгээсэн ил захидлыг ч дуудлага худалдаагаарбас худалджээ.Үүнийг 23 мянган ам.доллараар худалдан авсан байна.
-
2016 оны 11 сарын 12
Америкийн дуучин Тейлор Свифт 2016 оны хамгийн их орлоготой дуучин болжээ. Тэрээр Мадонна, Адель нарын өмнө оржээ.
-
2016 оны 11 сарын 11
БЭЭЖИН. /ВВС/. Хятад улсын нөлөө бүхий албаны хүн Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполын тэргүүнээр сонгогджээ.
-
2016 оны 11 сарын 10
Леди Гага энэ сарын 9-нд буюу Лхагва гаригт Нью-Йорк хотын ойролцоо байдаг “Трамп цамхаг”-ийн гадна очиж сонгуулийн хариуг эсэргүүцжээ. Алдарт дуучин өөрийн үзэл бодлоо лоозон дээр “LOVE TRUMPS HATE ” гэх гурван үгэнд багтааж чимээгүй зогссон юм. “ХАЙР ҮЗЭН ЯДАЛТЫГ ДИЙЛНЭ” гэсэн утгатай энэ үг түүнийг сонгуулийн дүнг эсэргүүцэж байгааг харуулж байна. Трамп хэдий сонгогдсон ч тэрбээр өөрийн твиттер хуудсынхаа нэрийг #ХиларидСаналааӨгцгөөе гэж өөрчилжээ. Мөн инстаграмм хуудсандаа эсэргүүцлээ илэрхийлж буй зургаа хийж тайлбартаа “ Би Тайван Амьдармаар Байна, Хайр Үзэн Ядалтыг Дийлнэ тэр биднийг маш хайхрамжгүйгээр хуваана, одоо бие биенийхээ төлөө тусламжыг авъя гэж уриалжээ.
Эх сурвалж: Sorgog.mn
-
2016 оны 11 сарын 10
Хамгийн сайхан эмэгтэй алдартай жүжигчин Одри Хепберн
-
2016 оны 11 сарын 10
ОХУ Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-тай харилцаагаа сайжруулан, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд шаардлагатай бүхнийг хийхэд бэлэн буйгаа мэдэгдлээ.
-
2016 оны 11 сарын 10
АНУ-ын Пеннсилвани, Калифорни, Орегон, Вашингтон мужуудад Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн эсэргүүцэгчид жагсаж байна. Тэрээр Ерөнхийлөгчөөр арьс өнгөөр ялгаварлагч, эмэгтэйчүүдийг гадуурхагч нэгэн сонгогдсонд эсэргүүцлээ илэрхийлж ийнхүү жагсаж байна.
24tsag.mn
-
2016 оны 11 сарын 10
Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигийг хүндэтгэн, Хааныхаа мэндэлсэн өдөрт зориулж, хуучин уламжлалаа сэргээж, идээ шүүстэй, айраг цагаатай зөвхөн монголчуудын дунд болсноороо онцлог болов.
Уг тахилгын ёслолыг дэмжиж Монгол улсаас Америкийн нэгдсэн улсад суугаа элчин сайд мэндчилгээ дэвшүүлж, өргөмжлөлт консул баяр хүргэж, хилийн чанад дахь төрийн бус байгууллагуудын нэгдсэн зөвлөл дэмжиж оролцсон бол, Америкийн монгол холбоод дэмжиж хамтран зохион байгуулсан явдал байлаа.
Анх удаа тэмдэглэсэн Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдөр гадаад оронд байгаа монголчуудад хараахан тэмдэглэж сураагүй шинэхэн баяр байлаа.
Цугласан олон ингээд үндэсний хувцсаа өмсдөг өдөр нэгээр нэмэгдлээ гэж баярлаж байлаа.
Энэ нь хойч үед уламжлал болж тогтох нэг суурь арга хэмжээ болсноос гадна тахилгын судрыг англи, монгол, төвд, монгол бичгээр хэвлүүлэн нийтийн хүртээл болголоо.