Энэ сарын 17-ны өдөр Ховд голын усанд есдүгээр ангийн хоёр сурагч живж осолдсон харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, 2015.05.17-ны өдрийн 11:55 цагт Ховд голын усанд Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Их булан” гэдэг газар А /15 настай, эрэгтэй/, Х /15 настай, эрэгтэй/ хоёр хүүхэд осолдсон тухай дуудлага Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Энэхүү дуудлагын дагуу ослын газарт тус аймгийн Онцгой байдлын газрын 15 албан хаагчид очсон бөгөөд 2 автомашин, 2 завь, орон нутгийн 65 иргэн, 18 автомашин, нийт 80 хүн, 22 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/