Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

2015-2016 онд хувьчлагдах обьектуудтай танилцана уу

2015-6-24
0
ЖИРГЭХ

         АН түүхэндээ хоёр удаа Засгийн эрхийг барьсан. Ингэхдээ хоёуланд нь өмч хувьчлалын их аяныг явуулсан байдаг. Эхнийх нь 1996-2000 оны хувьчлал. Харин дараагийнх нь удахгүй эхлэх гэж байна. Тодруулбал, энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах тухай үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. УИХ дахь нам, эвслийн бүлгүүд уг асуудлыг өнгөрсөн даваа гаригт хэлэлцээд эмнэлэг, сургууль гэх мэт нийгмийн салбараас бусдыг нь хувьчлахыг дэмжчихсэн. Засгийн газраас өргөн барьсан уг тогтоолын төсөлд тусгаснаар бол 2015-2016 оны хувьчлалаар 170 тэрбум төгрөгийг олох боломжтой гэнэ. Өмч хувьчлалаар олсон мөнгөөр хүндэрсэн эдийн засгийг сэргээхэд нэмэрлэнэ гэх. Улаанбаатар хотын өмч, хөрөнгийг хувьчлаад ч болов эдийн засгийг сэргээх нь энэ Засгийн газрын нэг бодлого аж.  Ингээд яг ямар байгууллагууд их хувьчлалын аянд өртөхийг хүргэе.

 

 

Дулааны цахилгаан станцуудын 30 хувийг хувьд өгнө

 

Дулааны 1, 2, 3 дугаар цахилгаан станц болон Эрдэнэт, Дарханы дулааны станцуудад төрийн эзэмшил 70 хувь байхаар тогтож, үлдсэн хувьд нь нэсмлт хувьцаа гарган хөрөнгийн биржээр арилжих аж. Үүнээс орох орлогыг дээрх компаниудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэхэд ашиглах юм байна. Мөн “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн цахилгаан эрчим хүчээр хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийг түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс салгаж, бие даасан хуулийн этгээд болгон хувьчлах юм байна. Цаашлаад “Диспетчерийн үндэсний төв” ХК-ийг хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ирүүлсэн захиалгыг үндэслэн диспетчерийн зохицуулалт хийх арилжааны оператор компани болгон өөрчлөн зохион байгуулахаар хуульчилжээ.

 

“Шивээ-Овоо” компанийн 49 хувийг хувьчилна

 

Сүүлийн жилүүдэд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсан “Шивээ-Овоо” ХК-ийн 90 хувийг төр эзэмшдэг. Тэгвэл одоо төр өөрийн эзэмшлийн хувийг 51 болгож бууруулахаар болжээ. Харин үлдсэн 39 хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжиж, олсон орлогоороо тус компанийн нүүрс олборлох хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэх юм байна.

 

“Багануур” ХК-ийн 51 хувийг төр эзэмшинэ

 

“Багануур” ХК-ийн 75 хувийг төр эзэмшдэг. Үүнээс 24 хувийг нь Монголын хөрөнгийн биржээр арилжихаар болсон байна. Үлдсэн  51 хувийг төр эзэмшихээр болжээ. Хувьчлалаас олсон хөрөнгөөр тус компанийн нүүрс гаргах хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэх юм.

 

“Эрдэнэс ТТ” хувьцаат компани

 

“Эрдэнэс ТТ” ХК-ийн иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн хувьцааны тоо хэмжээ, бүртгэлийг холбогдох хууль болон УИХ, Засгийн газрын шийдвэрүүдэд нийцүүлэн цэгцэлж, хувьцааг нийтэд санал болгон арилжаалах бэлтгэлийг хангана.

 

“Оргил рашаан сувилал”-ыг дуудлагаар худалдана

 

“Оргил рашаан сувилал” ХК-д компанид сувиллын лавлагаа, судалгааны үйл ажиллагааг нэмж хариуцуулан, үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй байх нөхцөлтэйгээр нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар болжээ. Тус сувилал нь 100 хувь төрийн өмчид байдаг билээ.

 

“Кино урлагийн дээд сургууль”-ийн 51 хувийг хувьчилна

 

Олон жил хэл, амны бай болсон “Кино урлагийн дээд сургууль”-ийг энэ удаа хувьчлалд оруулахаар болсон байна. Тус сургуулийн 51 хувийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдэд санал болгож, татгалзсан тохиолдолд нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлахаар төлөвлөжээ.

 

“Тариалан эрхлэлтийг дэмжих сан”

 

“Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-г элеватораас бусад тариалан болон гурилын үйлдвэрлэл эрхлэгч нарын дундын өмчлөлтэй компанийн хэлбэрт оруулан өөрчлөн зохион байгуулж, хувьцааг нь тэдгээрт тэнцүү хэмжээгээр хувь эзэмшүүлэн, өөрсдийн эзэмшлийн хувьцааг бусдад худалдахгүй байх нөхцөлтэйгээр хөрөнгийг дахин үнэлж хувьчлахаар төлөвлөжээ.

 

“Хөдөө аж ахуйн бирж”-ийн 34 хувийг төр эзэмшинэ

 

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-г түүний технологийн шинэчлэл хийхэд шаардлагатай хөрөнгийн санхүүжилтэд хамтарч ажиллах сонирхолтой хөрөнгө оруулагч этгээдэд оруулсан хөрөнгөд нь тохируулан нэмэлт хувьцаа гарган эзэмшүүлэхээс гадна ажиллагсдад нь төрийн эзэмшлийн хувьцаанаас 5 хувийг эзэмшүүлнэ. Харин үлдсэн 34 хувийг төр өөрөө эзэмшинэ. 

 

”Авто импекс”

 

”Авто импекс” хувьцаат компанийн төрийн мэдлийн хувьцааны доод үнэ дээр Сангийн яаманд төлөх төлбөрийг нэмж нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах аж.

 

"Монгол шуудан" ХК

 

“Монгол шуудан” төрийн өмчит ХК-ийн нийт хувьцааны 34 хувьтай тэнцэх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжиж, орлогыг компанийн үйл ажиллагааг сайжруулах эх үүсвэр болгон ашиглах юм байна. Тус компани нь 100 хувь төрийн өмчид байдаг бөгөөд одоо 34 хувийг зарж, борлуулна гэсэн үг.

 

“Монголын цахилгаан холбоо”-г Солонгосын талд худалдана

 

“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг Солонгосын талд худалдан авахыг санал болгож, татгалзсан тохиолдолд хөрөнгийн зах зээлд нийтэд худалдахаар төлөвлөжээ.

 

“Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК

 

“Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит ХХК-д дахин үнэлгээ хийж төрийн эзэмшлийн хувийг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилна.

 

“Хөтөлийн цемент шохой”-н 10 хувийг ажилчдад үнэгүй өгөх бол үлдсэнийг нь зээлнэ

 

Төрийн мэдэлд 100 хувь байдаг “Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит ХК-ийн төрийн мэдлийн хувьцааны 10 хувийг ажиллагсдад нь “Ажиллагсдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд үнэгүйгээр эзэмшүүлж, үлдсэн хувьцааг өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгээр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчлахаар болжээ.

 

“Монголын хөрөнгийн бирж”-ийн тодорхой хэсгийг өрөнд өгнө

 

“Монголын хөрөнгийн бирж” ХХК-ийн зах зээлийн үнэлгээг тогтоон, хувьцааны тодорхой хэсгийг Лондонгийн хөрөнгийн биржид төлөх өрд тооцон хувьцаагаар солих саналыг тавьж, үлдсэн хувьцааг Монголын хөрөнгийн бирж болон гадаадын нэр хүнд бүхий хөрөнгийн биржээр нээлттэй арилжина.

 

Мөн гурав дахь шатлалын төрийн өмчит эмнэлэг болон төрийн өмчийн их, дээд сургууль, зарим соёл, урлагийн байгууллагыг ашгийн бус компанийн хэлбэрт шилжүүлэн удирдлагыг хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага гэсэн тогтолцоотой болгон ажиллуулах саналыг Засгийн газраас гаргасан. Харин энэ санал нь УИХ дахь нам, эвслийн бүлгийн дэмжлэгийг авч чадаагүй юм.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл өглөө
14 сургуульд хүүхдийн шүдний үзлэг зохион байгуулжээ
“Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад оролцоно
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (182.160.3.135)
    Одоо сейфэнд дэх мөнгөөр нь Жэнко үнэгүй худалдаж авах биз. Тэгээд удахгүй Баянгол зб шиг шивтэр ханхлуулсан навсайсан оромж болох биз. Жэнко үүнийхээ талархал болгож Элбэгдоржид 100 метр өндөр хөшөө босгож өгнө.
    2015 оны 09 сарын 25 | Хариулах
  • LUIVAR (122.201.31.183)
    Zi jenkotoi hamtran vnen hatan Nanzaddorjiig zvtgvvleed 3dahia turiin umchiin horoonii darga bolgod bsn edgeer hurungiig awch Ideh gd bsn ym bnlda
    2015 оны 06 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АПУ OKTOBERFEST 2026: ШИНЭХЭН ШАР АЙРАГ, АМТАТ ХООЛ, АМЬД ХӨГЖИМ
    7 цаг 18 мин
  • МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл өглөө
    7 цаг 28 мин
  • Х.Билгүүнсайхан Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
    7 цаг 38 мин
  • “TG stadium cup” хөлбөмбөгийн тэмцээнийг төв цэнгэлдэх хүрээлэнд жил бүр зохион байгуулна
    7 цаг 56 мин
  • 14 сургуульд хүүхдийн шүдний үзлэг зохион байгуулжээ
    9 цаг 7 мин
  • "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    9 цаг 48 мин
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
    10 цаг 19 мин
  • Их Британийн шоронгуудын ачаалал нэмэгдэж, шинэ хоригдол нэмэх зайгүй болжээ
    10 цаг 37 мин
  • “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад оролцоно
    10 цаг 40 мин
  • Манчестер Сити клуб санхүүгийн дүрэм зөрчсөн бүх хэрэгт буруутай гэж тогтоогджээ
    11 цаг 47 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
    11 цаг 48 мин
  • Баянхошууны тойрог орчмын замыг хаана
    12 цаг 27 мин
  • Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна
    12 цаг 27 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
    13 цаг 17 мин
  • Монгол-Энэтхэгийн хооронд шууд нисдэг болжээ
    13 цаг 41 мин
  • Цэрэггүй бүсэд газрын мина дэлбэрсний улмаас гурван цэрэг шархдаж, хоёр Солонгосын хооронд хурцадмал байдал үүсэв
    13 цаг 47 мин
  • Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    13 цаг 58 мин
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
    13 цаг 59 мин
  • Трамп хиймэл оюуныг “супер оюун ухаан” хэмээн нэрлэхийг санал болгов
    14 цаг 16 мин
  • АНУ-аас албадан гаргасан LGBTQ цагаачид очсон улсаасаа хөөгдөж байна
    14 цаг 23 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
24 баримт
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК