зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ганц эмэгтэйтэй Д.Чойжамц хамбын тухай 24 баримт

2012-6-06
0
ЖИРГЭХ
Хэн нэгэн УИХ-ын гишүүнээс илүү хүмүүсийн итгэлийг хүлээдэг, аль нэг дуучнаас олон зурагтын дэлгэцээр үзэгддэг Гандантэгчинлэн хийдийн хамба лам Чойжамцын тухай 24 баримтыг 24tsag.mn хүргэж байна. Түүнийг хувь хүн гэдэг утгаар нь биш “ламтан” гэж олон нийт сүсэглэдэг ч тэрбээр бөхд хайртай, дуунд дуртай, хоол голдоггүй энгийн нэг монгол хүн.
   Хэн нэгэн УИХ-ын гишүүнээс илүү хүмүүсийн итгэлийг хүлээдэг, аль нэг дуучнаас олон зурагтын дэлгэцээр үзэгддэг Гандантэгчинлэн хийдийн хамба лам Чойжамцын тухай 24 баримтыг 24tsag.mn хүргэж байна. Түүнийг хувь хүн гэдэг утгаар нь биш “ламтан” гэж олон нийт сүсэглэдэг ч тэрбээр бөхд хайртай, дуунд дуртай, хоол голдоггүй энгийн нэг монгол хүн. Монголын анхны Үндсэн хуулийг батлалцсан, улс төрчидтэй ойр байдгийнх нь хувьд хааяа хааяа түүнийг улс төртэй холбож “чимхэх” нь бий.  Энэ бүрд тэрбээр сүр бадруулан тайлбар өгөөд байлгүй хамба ламын ажлаа хийсээр яваа билээ.

choijamts_abbot (333 x 500)1. Хамба лам Д.Чойжамц нь өдгөө 61 насыг зооглож буй бөгөөд Төв аймгийн Бүрэн сумын нутагт 1951 онд төржээ. Тэрбээр наймдугаар ангиа нийслэлийн 22 дугаар дунд сургууль, ес болон аравдугаар ангиа нийслэлийн 28-р дунд сургуульд сурч, төгссөн.
2. Эхээсээ хоёулаа бөгөөд наян насны сүүдэр зооглож буй ижийтэйгээ хамт амьдардаг.
3. Чойжамц гэдэг нь “номын далай” гэсэн утгатай үг аж. Нутгийн нэгэн чадалтай, сайн лам түүнд энэ нэрийг нь хайрлажээ.
4. Гучин жилийн тэртээ буюу 1976 онд Шашны дээд сургуулийг төгсөөд Гандантэгчэнлин хийдэд голч ламаар долоон жил хурж байгаад 1983 онд Энэтхэгийн Дармасалад гүн ухааны дээд сургуульд гурван жил суралцсан байна. Тэрбээр Бурхан шашны төв хийдийн хамбын хувьд түвд хэлэнд гаргууд.
5. Монголчуудын ойроос ч болов харахыг хүсдэг XIV Далай ламын шавь. Тэрбээр Далай ламын шавь гэдгээрээ бардаад байдаггүй. Тиймээс “Энэ тухайд онцгой, гойд зүйл байхгүй л дээ. Далай багшаасаа номлол, айлдвар олон авч байсан” гэжээ.
6. 1986-1990 онуудад Гандантэгчэнлин хийдийн дэд хамба, 1990-1992 онуудад Да лам, 1993 оноос өнөөг хүртэл Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба ламаар ажиллаж байна.
492be163d4156339big7. Хамба лам Д.Чойжамц нь АБЭТБХ-ын ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх шашны зөвлөлийн   гишүүн,   Хүүхдийн  төлөө үндэсний   төвийн    гишүүн юм.
8. Түүний бурханы шашныг дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж "Алтан гадас", "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон", 2007 онд Монгол улсын "Соёлын гавъяат зүтгэлтэн" цолоор шагнажээ.
9. Хамба Д.Чойжамц Буддын  шашинтны олон улсын дээд хэмжээний уулзалтын тэргүүлэгч гишүүн юм.
10. Багын дурсамж: “Би багадаа алиа хошин зантай хүүхэд байлаа. Самбарынхаа урд гараад зогсоход бүгд чимээгүй болно. Дараа нь намайг юм ярьж эхлэхээр инээж баясцгаадаг байсан. Сургуулийн дурсамж гэвэл олон байна. Ангиараа хамтарч концерт тоглоно, дуулна, би бас хөгжим тоглодог байсан”.
11. Тэрбээр хүүхэд байхдаа бөх болохыг хүсдэг байжээ. Үеийнхэн дундаа том биетэйд тооцогддог, 70 гаруй кг жинтэй байсан аж. Тиймээс багш нар нь тэмцээн уралдаан болоход дандаа хүнд жинд оруулдаг байсан тухай дурсан ярьжээ. Өөрөө барилдах дуртай байсан ч олон хүний өмнө гарахаас цэрвэж, бөх болоогүй гэнэ.
12. Хамба ламын хайртай бөх нь дархан аварга Б.Бат-Эрдэнэ. “Б.Бат-Эрдэнэ аваргыг хүндэлж явдаг. Яриа хөөрөө сайтай, ёс төртэй, буян нүглийг ялгаж чаддаг жудагтай шударга хүн шиг санагддаг. “Тэр хvний сэтгэлд улс орны ирээдvй, тусгаар тогтнол, эв нэгдэл, шашин соёл, спорт бvгд багтаж явдаг” гэж хэлсэн удаатай. Үүнийг нь УИХ-ын гишүүн болсон эрхэм сонгуулийн сурталчилгаандаа ашигласаар яваа юм.
492be163d4156339big13. Д.Чойжамц хамба Гандантэгчинлэн хийдийн шугамаар дэлхийн олон оронд айлчилжээ. Ялангуяа буддын шашинтай орон түлхүү байдаг Азийн ихэнхи оронд очиж, нүд тайлсан байна. Д.Чойжамц Далай багшаас эхлээд Ромын Пап, Энэтхэгийн улс төрч Соня Гандитай уулзахад таатай байснаа ярих дуртай.
14. Тэрбээр эхнэргүй. Харин нэг хэсэг шар хэвлэлүүд яруу найрагч Ц.Хуланг түүнтэй холбон муухай цуу яриа дэгдээж байв. Д.Чойжамц хамба ганц эмэгтэйтэй хамт байдаг. Тэр нь ижий нь гэдгийг дээр дурдсан билээ.
15. Хамбатан бол төрийн өндөрлөгүүдтэй ойр дотно байдаг хүн. Цагаан сарын үеэр ерөнхийлөгчтэй золгох хүмүүсийн тэргүүн эгнээнд багтдаг нэгэн юм. Хааяа хааяа тахилга, буяны ажилд төрийн өндөрлөгүүдтэй хамт явж харагддаг.
choijamts_abbot (333 x 500)16. Өнгөрсөн намар Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Онгийн хийдийг үүсгэн байгуулагч Брагри ёнзэн Дамцагдоржийн дөрөвдүгээр дүрээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын хүү есөн настай хүү Ү.Мөнхсүх тодорсон юм. Түүнийг Д.Чойжамц лам Энэтхэгийн Сэрэ хийдэд залж, гурав хоног аялж хүргэж өгсөн. Есөн настай гэгээнтэн тус хийдэд 16 жилийн турш бурхан шашны ном эрдэм, дэг жаягт суралцахаар болсон юм. Сонирхолтой нь энэ аялад Д.Чойжамц хамбатай цуг “Ажнай группын захирал Д.Бат-Эрдэнэ, “Энержи ресурс” группийн дэд захирлууд  явсан.
17. Тэрбээр Оюутолгойн нөөц ихтэй томоохон ордын нэг болох Херуга ордын нэрийг хайрласан. Энэ нь санскрит хэлээр “дээд амгалан” гэсэн үг аж. Д.Чойжамц хамба хэд хэдэн удаа Оюутолгойн орд дээр очиж ном уншин, бүтээн байгуулалттай нь танилцжээ.
18. Сүүлд түүнийг Оюутолгойд очоод ном айлдсаны дараа хоёр могой гарч иржээ. Үүнийг нь “Лус баярлахаар могой гарч ирдэг” гэж ихэд билэгшээсэн байна.
19. Түүнийг муухан улс төрчөөс илүү уран илтгэгч гэдгийг уулзсан бүхэн хэлдэг юм. Д.Чойжамц хамба лам монгол хүн, эх орон, уламжлалт ёс гээд өргөн сэдвээр оюутнуудад лекц уншдаг.
20. Саяхан тэрбээр БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар, ЭМ-ийн сайд Н.Хүрэлбаатар нартай хамт гөрөөсний цус ууж, амьтны халуун амь таслахгүй байхыг уриалсан билээ.
21. Д.Чойжамц хамбыг Монголын бурхан шашны тэргүүн гэж ярих хүмүүс бий. Харин тэрбээр энэ ойлголтыг засаж “
Намайг Монголын бурхан шашны тэргүүн байсан гэж ойлгодог. Тийм биш. 1944 онд Гандан хийд дахин сэргэсэн.Тэр үеэс авахуулаад хамба нар хэзээ ч “Би Богд болно” гэж бодохгүй явсаар өнөөг хүрсэн. Нэг үгээр хэлэх юм бол Богдын орон тоо тэр хэвээрээ л байж байсан. Гандан хийдийн Пил, Гомбожав, Гаадан, Данигай, Дагвадорж гуай гээд үе үеийн хамба нар хамбынхаа л ажлыг хийж байсан. Хамбын ажил хийнэ гэдэг дээшээ Богдын ширээнд сууж Богдын тамгыг барина гэсэн үг биш шүү дээ” гэж тайлбарлажээ.
22. Монголын Бурхан шашинтны төвийн тэргүүн тэрбээр IX Богд Жавзундамба хутагтыг Монголын бурхан шашны тэргүүнээр өргөмжлөхөд гол үүрэг гүйцэтгэж, дэмжиж байсан хүн. Харин үүнийг “Их хүрээ” хийдийн тэргүүн хамба З.Санждорж  хууль бус гэж үзэн захиргааны шүүхэд гомдол гаргасан. З.Санждорж хамба “IX Богд Жавзундамба хутагтыг залах ёслолыг Д.Чойжамц хамба ганцаараа дур мэдэн шийдсэн. Уг нь чуулганаа хуралдуулж байж шийдэх ёстой. Тэгээд ч Түвдэд төрсөн хүнээр Монголын бурхан шашныг толгойлуулна гэдэг үндэсний эрх ашигт ч нөлөөлж магадгүй. Энэ нь төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг зөрчиж буй үйлдэл юм. Гэтэл тэргүүн хамба болохоор хүчээр залах гээд байдаг нь ёс зүйд ч нийцэхгүй. Үүнийгээ ч маш ихээр нууцалж байгаа” гэж байв.
23. Хамгийн сүүлд Гандан хийдийн хамбыг хэл аманд хутгасан асуудал нь ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэрэг байв. Япончуудын өгсөн телевизийн студи /TV9 телевиз/-ийг Н.Энхбаяр хувьдаа авахад нь оролцсон гэж хардаж байсан юм. Тиймээс түүнийг АТГ-аас дуудан мэдлэг авсан. Хамба лам Чойжамц ч дуудсан ёсоор очиж “Телевизийн студи Гандантэгчинлэн хийдэд ямар ч хамаагүй” хэмээн мэдүүлсэн байна.
24. Д.Чойжамц хамба хэд хэдэн телевизийн рекламд оролцсон. Хамгийн сонирхолтой нь тэрбээр нутгийн, нэг сумын дуучин А.Хосбаярын анхны цомгийн эхний дуу болох “Тэргүүн хамбын нутаг”-ын клипэнд ээжийнхээ хамт тоглосон юм.
Т.Гэрэл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Тэрсүүтийг тонилгогч (182.160.2.100)
    Энүүхэндэй гэж бичхэд Санждорж бол амар хялбар аргаар МБШТТэргүүний суудалд суухыг санаархахч тэрбээр Гандан хийдээс нэн ховор шашин соёлын холбогдолтой эд зүйл алага болсон явдалтай шууд хамаатай сэжигтэн мөн
    2020 оны 05 сарын 29 | Хариулах
  • Зочин (59.153.87.54)
    Чойжамц ❤❤❤
    2019 оны 04 сарын 23 | Хариулах
  • Ч.Батзаяа (122.201.20.126)
    Сайхан хүн шүү. Сайхан хүн. Нэг л тийм эгэл даруухайн сайхан хүн.
    2016 оны 12 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.9.40.0)
    CHOI HAMBA SAIN HUN MANAI DUU CHOI HAMBIIG MUULDAG
    2016 оны 02 сарын 21 | Хариулах
  • одноо (202.70.34.98)
    Ёстой сайхан хүн, үнэхээр мундаг хүн. Би энэ хүнийг биширч хүндэлж дээдэлж явдаг. Таны талаар хүмүүсийн хэлж байгаа муу муухай үг бодол санаа нь тэр хүмүүстээ л үлдэг, мэдээж та тэр хүмүүст хор санахчгүй амирлангуй хүн шүү дээ. Таны хийж буй бүх зүйлсд баярлалаа. Эжийтэйгээ хамт урт удаан насалж амар амгалантай байгаарай.
    2016 оны 02 сарын 07 | Хариулах
  • Шавь (103.26.193.25)
    Багшдаа мөргөе, буяны их үйлсэд тань амжилт хүсье.
    2014 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин (112.72.13.95)
    YYL NI NOMIN HYCH AGYY.GEHDEE ENE LAM NARINH NI HALTYRALT TSAAD HYNDEE YUM BOLOHYY?IMD HOH TENGWR.ALTAN NAR.YYL YSAA SHYTEED.TSAINI DEEJEE ORGOOD SYSEGLEED YAVAH NI OLZITEI YUM BNDOO.
    2014 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (112.72.13.95)
    SANJDORJ LAM BAAHANL YNEN HYDAL NI MEDEJGYI YUM BICHIJ.OOROOCH EDIN SONIRHOLTOI NEGEN.TOLGOI NI DEERHI BYHLAA HAR!ENE BYGDIN OROND LAM NARAA ONGO MONGO HARALGYI NOMIG YNSHSAN SHIG YNSH GEJ SYRGADAA!
    2014 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (112.72.13.95)
    HAMBTAI ENE BYGDED HYNALT TAVIJ.GANDANGIN SHYVYYNI SANGASAND BARIGDSAN GAZRYYDAA TSEVERLEJ.HIR TORTOGOOS NI SALGAMAAR YUM.GADNIHAN HARAAD TOLGOI SEGSERCH BSN.GANDANGIN TAGTAA GEJ YNEN TOVOGTEI.TEDNEES GARCH BGAA TOOS.OD SOD GEJ NYDNI OVCHIN YYSGENE
    2014 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (112.72.13.95)
    YYL NI IH ZOV L YUM YARIDAG YUM BILEE.GEHDEE JAAHAN ORCHIN YEIN ZAMBARAAGYI YG IH HEREGLEDEG NI GAIHAL TORYYLSEN.NEGENT NOMIM BUYANI MOR HOOSON HYN BLTAI.$GIG TER YILD NI ZARTSYYLALDAA!GANDAN SYSEGTEN OLNOOS $AVCHAAD NOMIG NI YNSHDAGGYI GEJ YU GSN YG VE?NYGEL SHYYDEE
    2014 оны 02 сарын 05 | Хариулах
  • Туяа (180.149.78.26)
    Гайгуй
    2013 оны 10 сарын 21 | Хариулах
  • (180.235.169.217)
    Ямар муу зүйл болоод байна вэ.Мэдэх юм алга_ арай ч дээ
    2012 оны 09 сарын 04 | Хариулах
  • (180.235.169.217)
    шашин ном гэдэг нь энэ үү. ха ха ха ,
    2012 оны 09 сарын 04 | Хариулах
  • (180.235.169.217)
    Далай багшийн шавь даамай сайн авилгалч сайн ч суралцөж дээ. Багш арай ч ийм юм заадаггүй вм байна лээ. Юу гэж ойлгох вэ. Муу хүний балаг гэдэг нь болж .
    2012 оны 09 сарын 04 | Хариулах
  • (180.235.169.217)
    Сайн муу нь хэнд хамаатай юм. Ёс зүй ёс суртахуун, хөриуцсан алба нь шаардлага өндөртэйг санаж магт,худлаа магтах ч бас нэг талдаа хэрэгтэй дээ. Магтаад магтсан хүүхэн хуримандаа болох бий дээ. Ум мааний бадмэ хум. Шашин нэг иймэрхүү юмнаасаа хэзээ салах бол ойртож буй байхаа.
    2012 оны 09 сарын 04 | Хариулах
  • (180.235.169.217)
    тийм шүү
    2012 оны 09 сарын 04 | Хариулах
  • зайлуул (180.235.175.218)
    аавын үр хүүхэд жаахан ном үзэх аядахаар нь Чойжамц атаархаж гар хөл бологч ганц хоёр хүнээрээ боомилуулж дарамтлуулдаг гэсэн. Чой гуай өөрөө ном үзсэн бол нийгэмд ном тавьж шашин дэлгэрэх болсон шүү дээ.
    2012 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зайлуул (180.235.175.218)
    Хүн болж төрөөд хүний амь үзэл бодол сэтгэлийн тарчлаан зовлонгоор жаргал хийгч Чойжамц гэдэг хүн өнөөгийн бурханы шашины нэрийг эрхвэш нэг эргэж өөрөө хармаар юм даа . Лодоншарав гэдэг хүн цагтаа эхийн үр шашины сүсэгтэн явсан хүн байх. Арай ч дээ энэ хүний бичсэнийг уншаад миний хувьд Чойжамц гэдэг хүн
    2012 оны 08 сарын 28 | Хариулах
  • Хачин (180.235.168.202)
    Монголчуу даа, Энэ Чойжамц гэдэг хүн ямар эсэх нь нэг эмэгтэйтэй тэр нь ээж нь байж гэрт нь бас нэг эмэгтэй байдаг гэсэн тэр нь авгай нь байж энэ бүгд хэнд хамаатай юм бэ.Харин энэ бүгд нь хамаатуулвал бурханы шашин түүний гэгээнтэн Далай багш шүүж өгөх мэдэх ёстой өөр хэн ч үл чадна хамаарна,
    2012 оны 08 сарын 19 | Хариулах
    • Саруул
      Энэ ардчилсан нийгэм мөн л юм бол энэ шашины талаар энэ хамбыг орлон тоглогчийг шийдмээр юм. АТГ, шүүх шалгах хэрэгтэй_Нийгмийн өмнөөс асуудалд хандах цаг болсон,
      2012 оны 08 сарын 19
  • Цэрэнпил (122.201.18.132)
    Би Нэг зуйл тэрлэж байгаа цаг нь болохоор гаргана нэг эмэгтэй байж уу ариун явдал уу
    2012 оны 08 сарын 07 | Хариулах
  • Гандангийн лам (122.201.18.147)
    Олон нийтэд мэдээлэл хурэхдээ унэн байдлаасаа мон ч хол утгаар ойлгогддог юм байна . Ингэж унэнийг гуйвуулах хэрэгцээ ч манай чойг хурээлэгсдэд унэхээр хэрэгтэй. Та ганданг ирээд л гаднаас нь харчих дотор нь шавилан суудаг дурын нэг ламыг сэтгэгдэлийг сонс , бурхан минь хэзээ бид худал хуурмагаас салах бол бурхан оршоо заримдаа ийм худал хуурмагт итгэгсэд нь олон байгааг хараад бурханы номдоо итгэл алдах шахах юм гэвч бурханы сургаал хуурмаг угуй шашныг завхруулагсад нэгэн цагт холын холд одох буйзаа
    2012 оны 08 сарын 07 | Хариулах
  • Чой (180.235.170.137)
    Бурханы шашины нэрийн дор зүсээ хувиргаж олон жил болж дээ.Уг нь энэ хүн хэрэг дээрээ бурханы шашинд яг юу бүтээв гээд харахаар юу ч байхгүй. Энэ бурханы шашинг Монголын ард түмэн авч яваа. Харин Чойжамц гэдэг хүн 20 гаруй жил бусад олон аавын үр хүүхдийн амьдралыг ирээдүйг сүйрүүлж хаясан. Энэ нь хэзээ нэгэн цагт мөн чанараараа илрэх болно. 20 гаруй жил энэ хүн сүсэгтэн болон итгэсэн болгоны талхны мөнгөнийг ил далд идэж завшсанаас өөр энэ хүнд юу байгаа юм бэ. Хүмүүсээ жаахан бодол ухаанаар асуудалд хандаж байгаачээ. Жанрайсэг бурханыг Монголын ард түмэн бүтээсэн шүү дээ. Монголын бүх сүм хийдүүдийн сэргээн засварт зориулсан 20 тэрбум төгрөгийг зориулалтын бус аргаар одоо энэ гандангийн хашаанд баригдаж байгаа 1 хүний амь авч одсон дуганыг эс тооцвол энэ хүний гавъяанаас балаг нь их. Хүмүүсээ худлаа бүү магт цаад хүний чинь луйвар шунал далд одоо цухалцаад ил гарсан машид тодорхой байгаа.
    2012 оны 07 сарын 23 | Хариулах
  • зочин (202.170.80.52)
    Тэр хvний сэтгэлд улс орны ирээдvй, тусгаар тогтнол, эв нэгдэл, шашин соёл, спорт бvгд багтаж явдаг” гэж хэлсэн Энэ нь үнэндээ Бат Эрдэнийг ийм байгаарай гэж сануулсан үг байнадаа Том л үг сонссон байна Захиасыг хэр биелүүлдэг юм бол
    2012 оны 06 сарын 07 | Хариулах
  • zochin (122.201.28.82)
    Teneg min handiv gedeg chin ur gesen ug.Her hemjeenii handiv avna ter hemjeenees uluu ur uguh bolno.Ene bol Oros ah naraas avsan handiv suuld n ur bolson gashuun tuuh bii
    2012 оны 06 сарын 07 | Хариулах
  • Зочин (180.235.169.111)
    АТГ-Т ХЭЛЭХДЭЭ ӨӨРИЙН НООГДОЛ ХУВИЙН 60 МЯНГАН АМ. ДОЛЛАРАА АВСАН ГЭНЭЛЭЭ. ХАРИН ЯПОНЧУУДЫН ХАНДИВ АТГ-Т ОГТ ПАДГҮЙ БАЙМААР ЮМ.ОЛИГАРХИУДАА ШАЛГАХГҮЙ БАЙЖ МӨН ХАЧИН ШҮҮ. ОДОО БОЛЖ БУЙ АТГ, ПРОКУРОР, ШҮҮХИЙН ХҮНИЙ ЭРХ, ХУУЛЬ НОЦТОЙ ЗӨРЧСӨН БҮХ ХЭРЭГ ХЭЗЭЭ НЭГ ЦАГТ, ГЭХДЭЭ ТУН УДАХГҮЙ ИЖ БҮРЭН ШАЛГАГДАНА ГЭДГИЙГ ОЛОН НИЙТ НАЙДАН ХҮЛЭЭЖ БАЙГАА ГЭДГИЙГ ЭРХЭМҮҮД САЙТАР МЭДЭГТҮН. ЭЗНИЙ АЛБА ЭЭЛЖТЭЙ, ОРСОН БОРОО АРИЛЖ, ИРСЭН ГИЙЧИН БУЦДАГ ГЭДЭГ НЭГ ТУН ҮНЭН ҮГ БИЙ ДЭЭ .
    2012 оны 06 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.55.191.57)
    Mash ih hurungu huraasan atlaa mongold Yu ch hiigeegui hun dee, humuusiig senhruulj hooloo olj iddeg, gehdee Yu hiisen yum, gandang yadaj hirnees ni ch salgaagui
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
  • çî÷èí (122.201.18.140)
    ýíõáàÿðûã òýãýõýýð ã¿òãýñýí þì áàéæ.×îéæàìö õàìáûã Ýíõáàÿðòàé õàìò Ãàíö õóäàã ðóó à÷èãäàõ ¸ñòîé ãýýä ÀÍ-íõàí ÿðèàä áàéñàí íü õóäàë áîëæ òààðëàà.
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.9.47.130)
    Хүний тухай юу ч мэдэхгүй байж энэ хүмүүс сонин юм ярих юм. Энэ хүн үнэхээр л лам хүн. Сэрээтэр гэж ээж нь ёстой л бурхны ээж гэмээр сайхан хүн бий. Хүүхэд наснаасаа л ганц дүүтэй нь найзалдаг байсны хувьд сайн мэднэ. Эмээдээ их эрхэлдэг байж билээ. Ийм сайхан лам хүн Монголд өөр хэн байгаа юм бэ Буруу зөрүү юм бичиж байгаа хүмүүс хар толгойдоо лай хураахыг хүсэж байгаа юм байлгүй дээ. Тэр САнждорж, Мэндбаяр энэ тэр гэсэн өөрсдөө албан тушаалд дуртай юмнууд элдэв юм ярьж л байдаг юм. Тэднийг сонсолх хүн Монголд байхгүй шүү.
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
    • Зочин
      Яааг үнэн, мундаг хүн шүү дээ. Сайханч хүн.
      2012 оны 06 сарын 06
  • ИРГЭН (202.55.186.20)
    ХАМБЫГ ХАРАХААР НАР ШИГ ГЭРЭЛТДЭГ, ЭЛБЭГЭЭГ ХАРАХААР ХАР ХЭРЭЭ ШИГ ДУРГҮЙ ХVРДЭГ, ЭНЭ БОЛ МИНИЙ БОДОЛ
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
  • иргэн (202.55.186.20)
    ТҮВШИН САЙХАН ХҮН
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (124.158.66.254)
    sain l hun gej boddg shde
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
  • sandag (49.0.196.29)
    aldas bolmoor yum ih bichih yum daa bi uuruu lam hun Choi hanbiig ch medne ene hun huuhen shuuhantai orootsoldood baihaar hun bish ugaasaa burhanii hutagtai hun gej bi ene hund suseglen bisherch yavdag er in l ih shudraga gegeersen saihan l hun dee bid sain yavaa negendee ataaraj denduu ih nugeliig uursudduu huraah yum daa
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.170.82.39)
    gandan hiidiin hashaa neree bohir zavaan baidag shuu zavaan bgaa ni hamba lamd hamaagui harin dooguurah aj ahuin ajil hiideg ulsuudiin archaaguih l baih daa uilchlegch nariin zavaan ni ter biz
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.170.82.39)
    bitgii olon yum hustaad bgaa lalar be chi ter olon huuhediig ni uzsen yum uu barimttai yum bich za har hirist min
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (203.194.116.69)
    Солонгост явж байхдаа дагуулж явсан хүүхнийг нь тэнд байгаа Монголчууд тааралдаад гайхаж балмагдсандаа олон хүн Бүр дагаж харсан байдаг.
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (203.194.116.69)
    хамбад олон хүүхэн байгаа.хийдийн шугамаар Азийн орнуудад явахдаа нууцаар авч явдаг залуухан хүүхнүүд олон байгаа. Мөн Гандангын гадуур тоглодог хүүхдүүд түүнийх гэж сонссон.
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
    • Зочин
      Эргүү эргүү юм бичдэг хүмүүс байх юмаа, бүүр толгойд нь олигтой бодол байхгүй, амнаас нь олигтой үг гарахгүй, иймээс амьдрал нь ч гэсэн яг өөрийнх нь бодож, ярьж байгаа шиг нь.
      2012 оны 06 сарын 06
    • дээрхи сэтгэгдлийг уншаад монголд галзуу солиотой нь мэдэгдэхгүй олон хүн байх юм даа гэж л бодогдохийн. тэдний ихэнхи нь ан-ыг дэмждэг, христын шашинтай байдаг. яг л эрлэгдорж шиг
      2012 оны 06 сарын 06
    • ИРГЭН
      ЭРГҮҮ ХУЖАА
      2012 оны 06 сарын 06
  • jj (202.126.91.181)
    burhanii shajin delgereh boltugai.
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
  • иргэн (202.70.45.238)
    Сайнах хүн шүү. Харин ч овоо сайхан хүнээр Хамбаа болгосон юм. Азтай азтай. Энэ улстөрчид шиг гараад ирээгүй нь сайн хэрэг шүү.
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.70.39.253)
    manai hamba saihan hun.sain ch hun. nomtoi ch hun
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
  • zochin (202.170.82.33)
    hambatan end tend tenesen ym bna,manai gandan shig bohir hiid baidgiig harsan bolob uu,bi ch bas aziin ornoor ybj baihad iim hiid uzeegui l ym dag,..gandand orohod sushig bushreleesee iluu sejig hurdeg shuu hambatan mini,,.ih l mungu ordog baih haashaa ybchihdag ym ve.mungu oloh gazar bolchison ym bish uu,.humuus mini hun shutsenees uul usandaa zalbirch murguubul iluu gej boddog doo.taallaaraa boltugai.
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
  • SKT GOLD (49.0.139.169)
    Amerikaac mashin bolom bvh torliin baraag online-r zahialan ogch, hvrgeh uilchilgeetei SKY GOLD LIGHTS XXK utas 302989,88021839
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (219.139.208.26)
    hamba chini ehnertei sh dee, gandangiin lam naraas asuugaarai, bugd helne de
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (203.194.115.121)
    гэнэт яагаад магтаад унав ингээд ирэхээр цаана нь нэг хар юм нуугдаж байдаг болчоод байгаа шүү дээ. юутай ч хамба минь урт насалж буянлаг үйлсдээ илүү их анхаараасай, хойд насанд эвгүй зүйлд битий хутгалдаасай л гэж хүсье.
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
  • zochin (50.137.134.27)
    MGL ylsiig myxar sysgeer boxirdyylj bgaa manjiin oryylj irsen byddiin shahsin odoo bidend xereggyi, xiisen eums, xydal syrgaal ni sain bish, myy eum bolj byr xaraal bolood bna, tiimees byddiin xydal shashing zailyylya. Yadarsan ard tymnii mungiig saaxaa bolieo!!! MGL-oos Byddiin shahsin, xyjaa 2-iig zailyylya!
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.131.226.180)
    САЙХАН ХҮН ШҮҮ.
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    олон шавьтай байх даа
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.170.82.39)
    saihan hun shuu bas sain bagsh shuu
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
  • CHOIJAMTS SHUDARGA BUS NUGEL NI ARILAAGUI XUN BAIN (202.70.34.59)
    tv-9-IIN TONOG TOXOOROMJIIG JAPAN ULSAAS GANDAND BURXANII SHASHIN XOGJUULEXED XANDIVLSAN BAIXAD YAAGAAD XAMAAGUI GEJ UUGEEREE BOL BAS L NUGEL NI ARILAAGUI, XOMXOI SETGELTEN, UENNECH BUS NUGELTEN BAINA SHUUDEE. 113 MYANGAN DOLLARIIN XORONGIIG YAAXAARAA ENXBAYART ZUGEER BELEGLEDEG BAINA. GADAADAD BOL ALIVAA UNEGUI ZUIL XUND OGOX NI UTGAGUI, TER XUNIIG BARAG DOROMJILSON BOLDOG, ESXUL ARAASAA ZAAVAL NEXEL DAGAL, OGLOG AVLAGA DAGUULDAG UTGATAI BAIDAG. XUNIIG UNEGUI XOOLOND URIX NI CH UTGA UCHIRTAI BAIDAG SHUUDEE.ESXUL ENXBAYAR CHOIJAMTS NAR TEGJ IX XETSUU OVSCHIN TUSAAD XANDIV GUISAN UOM UU TEGLEE GEXED MONGO BUS TER UNETEI TV-IIN TONOG TOXOOROMJ XEREGGUI L BAIMAAR. UOMIIG BODIT BAIDLAAR NI AVCH UZEX XEREGTEIDEE
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.179.13.242)
    dutuudorj dandaa end tend zurag alj yavahiimaa..
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.126.91.158)
    ENE ZYRAGAND ELBEGDORJ ILVVDSEN BAINA
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
    • ИРГЭН
      ТИЙМ ШҮҮ
      2012 оны 06 сарын 06
  • Аз жаргал Хүсье!! (182.160.24.45)
    Хамба Лам Чойжамцдаа Аз жаргал Хүсье!! Гайхамшигтай хүн шүү!
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
  • бид нар гэр бүлээрээ (203.194.113.54)
    үнэхээр сайхан хүн шүү. бид нар яг нүүр тулж уулзаж боломж олдоогүй байгаагүй. гэвч байнга хүндэлж дотороо залбирч явдаг юмаа
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
  • Шавь (202.70.39.254)
    61 гарамд 4Га 4тал хашаатаи 4000ш жимсны модтои 380 ток гуны худагтаи газар зарна 70119458
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
  • Бямба (180.235.178.157)
    Сайхан сайхан
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.126.91.168)
    энэ элбэгдорж одоо алдартнуудын дундуур ороод бас яах нь вэ, эсвэл лал нь юм уу чой хамба бол эгэлгүй ер нь монголдоо л гэгээрсэн гэж болох цөөн хүний нэг дээ
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.131.225.226)
    Бас авилгал авдаг тээ
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
  • Soongo (62.178.127.8)
    Ёстой сайхан хүн. Үргэлж хүндэтгэж, дээдэлж байх ёстой хүн дээ. Таньд эрүүл энхийг хүсч, насан өндөр буурал ээжтэй аз жаргалтай байхыг ерөөе
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.179.10.114)
    saihan hvn.egelgvi hvn
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.131.226.221)
    сайхан хүн шүү. Хүндэтгэж хайрламаар.
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2200-д хүрч, 344 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    6 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    23 мин
  • Дорнод аймгийн Баян-Уул сумын ЕБС-ийн түүхт 100 жилийн ойд зориулсан барилдаанд зодоглох бөхчүүдийн нэрс
    31 мин
  • Тоттенхэм Хотспур vs Манчестер Юнайтед: Бильбаод болох Англи багуудын халз тулаан
    39 мин
  • "Номын баяр" гурав дахь өдрөө үргэлжилж байна
    42 мин
  • АВАРГУУДЫН ЛИГИЙН ФИНАЛЫН ТОГЛОЛТ: Парис Сен-Жермен vs Интер
    46 мин
  • Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан, үүлшинэ
    1 цаг 0 мин
  • Голомт банк хүүхэд, залуусын сайн дурын ажлыг дэмжих хөтөлбөр эхлүүллээ
    Уржигдар 18 цаг 00 мин
  • Б.Пүрэвдорж: Төвийн бүсийг тойруулан хот байгуулах нь хэт их төвлөрлийг бий болгох эрсдэлтэй
    Уржигдар 17 цаг 30 мин
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
    Уржигдар 17 цаг 13 мин
  • ШУТИС-ын төв номын сан Ерөнхийлөгч асан П.Очирбатын нэрэмжит танхимтай болжээ
    Уржигдар 17 цаг 03 мин
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
    Уржигдар 16 цаг 55 мин
  • “GOMONGOLIA” үндэсний брэндинг олон улсын “PRWEEK GLOBAL AWARDS 2025” уралдааны “Нийтийн салбар” төрөлд тэргүүн байр эзэллээ
    Уржигдар 16 цаг 21 мин
  • Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна
    Уржигдар 14 цаг 17 мин
  • ЭЗБХ: Жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгууллаа
    Уржигдар 13 цаг 54 мин
  • ГХЯ: БНСУ-ын визтэй холбоотой асуудлуудад бодит шийдвэр гаргуулахаар ажиллаж байна
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Манай улсад нийт 756 нэр төрлийн электрон тамхи борлуулагдаж байна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • “Дэлхийн шинэ дэг журмын огтлолцол дахь улс, бүс нутгууд” олон улсын эрдэм шинжилгээний хуралд есөн орны эрдэмтэд оролцож байна
    Уржигдар 13 цаг 12 мин
  • ОБЕГ: Объектын гал түймрийн 2086 тохиолдол бүртгэгдсэний 14.8 хувь нь өнжмөл шар өвстэй холбоотой дуудлага байна
    Уржигдар 12 цаг 49 мин
  • Ж.Баярмаа: Татварын дарамтыг буулгах бодлого байхгүй юм уу?
    Уржигдар 12 цаг 42 мин
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ЭМГЭНЭЛ
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын 30 бөх
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • ЭМГЭНЭЛ
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК