Улаанбаатар
Өнөөдөр / 2026.01.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тойм: Намууд төрсөн өдрөө тэмдэглэж, Нарантуул шатсан долоо хоног

2016-3-05
0
ЖИРГЭХ

        Өнгөрсөн 7 хоногт болсон онцлох үйл явдлуудыг дахин сануулъя. МАН, МАХН төрсөн өдрөө хамтран тэмдэглэсэн, Нарантуул шатсан, байгалийн онц, ноцтой үзэгдэл болсон, ХҮН-ынхан бужигнасан гээд үйл явдлаар дүүрэн нэгэн долоо хоногийг бид үдэж байна.  

 

ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ: Өнгөрсөн долоо хоногт МАН, МАХН нар хамтран 95 жилийн ойн баяраа тэмдэглэв. Тус хоёр нам төрсөн өдрөө хамтран тэмдэглэсэн нь ирэх сонгуульд чимээ өгсөн үйл явдал боллоо. Таван жилийн турш хагаралдаж байсан намын удирдлагууд гар барьж, эвлэрсэн нь эрх баригч АН-ыг хүртэл сандаргаад авав. АН-ын дарга З.Энхболд сонгуульд МАН, МАХН-ын эсрэг ганцаараа орвол ялагдал хүлээнэ гэдгээ мэдэж буй учир ИЗНН, МҮАН-тай нэгдэх ажлыг яаравчилж буй сураг байна. Энэ бүхнээс харахад МАН+МАХН, АН+ИЗНН, МҮАН гэсэн хувилбарууд ирэх сонгуулийн өнгө төрхийг тодорхойлохоор байгаа юм. Эвсэх асуудлаар МАХН-ын дарга Н.Энхбаяр “Хоёр нам нэгдэх тухай яриа хууль эрх зүйн талаасаа ч бэлтгэл ажлын талаасаа ч цаг хугацааны хувьд боломжгүй болсон гэдгийг хаа, хаанаа ойлгож байгаа. Харин УИХ, орон нутгийн сонгуульд эвсэн нэг субьект болж оролцох боломж нээлттэй байгаа” гэсэн бол МАН-ын дарга М.Энхболд энэ талаар ямар нэгэн үг хэлээгүй юм.  Үүнээс үзвэл хоёр намыг эвсүүлэх сонирхол МАХН-ын дарга Н.Энхбаярт илүү байна гэж харж болохоор байгаа. Ер нь хоёр намыг нэгтгэх асуудлыг МАХН л эхэлж хөндсөн. Баяраа хамт тэмдэглэх саналыг ч анх тус нам гаргасан шүү дээ. Тэгэхээр эвсэх асуудлаар М.Энхболд илүү их бодож, Н.Энхбаяр хүлээх өдрүүд үргэлжлэх нь.  Хоёр нам нэгдэх асуудал яригдаж эхлэх үед хүмүүс “М.Энхболд Н.Энхбаярыг хүлээж авахгүй. Нэгэн цагт өөрийг нь яаж тонгорч байлаа. Мөн Н.Энхбаярын нэр АТГ-аас салахаа больсон. Одоо ч тус газарт шалгагдаж байгаа. Хээль, хахууль, гэмт хэрэгт холбогдож дуусдаггүй хүнтэй хамтрах нь МАН-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө” гэх мэтээр ярьж байсан. Гэтэл М.Энхболд хаяад явсан Н.Энхбаярыг өөртөө нэгтгэж, өөд нь татаж буй нь сонгуулийн өмнөх улс төрийн тоглолтоо эхлүүлэв үү гэж харахад хүргэж байна. Эсвэл ханилж явсан нөхрөө  хүнд хэцүү цагт нь түшиж авах ноён, нуруу гаргаж ч болох юм. Хамгийн сүүлийн мэдээллээр Н.Энхбаяртай холбоотой 500 сая төгрөгийн хэрэг сөхөгдөж АТГ-аас түүнийг шалгаж эхэлсэн гэж буй. Намынх нь Ерөнхий нарийн бичгийн дарга өөрийг нь авлигалын хэрэгт холбоотой гэж зарласнаас эхлээд түүнийг нээнтэглэх олон зүйл хууль, хяналтын байгууллагад байна. АТГ-ын овоо хараанд өртсөн Н.Энхбаярын хувьд үнэхээр хүндхэн нөхцөл байдалтай байгаа гэж хэлж болно. Тиймээс тэрбээр асуудал хурцдахаас өмнө намаа МАН-ын хаяаг түшиж, унаж буй нэр хүндээ сэргээх гэж зүтгэж байна. Харин МАН-ын М.Энхболд найр тавин түүнийг угтаж авлаа. Үйл явдал цааш яаж өрнөх нь олны анхаарлыг ихээхэн татаж байна.

 

ОНЦЛОХ ҮЗЭГДЭЛ: 2016 оны 3 дугаар сарын 3-4-ны өдрүүдэд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Увс аймагт цасан шуурга болж, зарим газарт салхины хурд 30 м/сек хүрч, цаг агаарын онц аюулт үзэгдэл боллоо. Нийт нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурсантай холбогдуулан Зам, тээврийн сайдын тушаалаар Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байна. Мөн өнгөрсөн шөнийн байдлаар байгалийн онц аюулт үзэгдлийн улмаас 83 хүн шуурганд төөрч, сураггүй болсныг онцгой байдлын асуудал хариуцсан эрхэлсэн байгууллагын албан хаагчид, орон нутгийн удирдлагууд цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч, эрэн хайх аврах ажиллагааг явуулсны дүнд өчигдөр 16.00 цагийн байдлаар 81 хүнийг эсэн мэнд олж, Архангай болон Баян-Өлгий аймгийн 2 хүнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм. Сураггүй болсон иргэдийн дунд гадаадын 12 иргэн байсныг эсэн мэнд олсон  байна. Мөн цасан шуурганы улмаас Увс аймгийн Давст сумын нутагт 700 гаруй бог мал цасанд дарагдсаныг тус аймгийн Онцгой байдлын газар, орон нутгаас шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Цээл, Заамар, Эрдэнэсант гэх  сумдад цахилгаан тасарчээ. Цасан шуурга өнөөдөр зүүн аймгуудын нутгаар үргэлжилнэ гэж УЦУОШГ-аас анхааруулж байна.

 

ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ: "Нарантуул" олон улсын худалдааны төвд энэ сарын 03-ны шөнө 03.00 цагийн үед гал гарч эхэлсэн бөгөөд Нийслэлийн онцгой байдлын газрын 10 дугаар анги эхний дуудлагаар очиж ажилласан. Мөн нэмэлтээр долоон ангийн 100 гаруй албан хаагч оролцож байж уг галыг унтраасан юм. Гал тус захын торго бөс барааны хэсэгт гарсан. Одоогийн байдлаар гал гарсан шалтгааныг хараахан тодруулж дуусаагүй байгаа аж. Ямартаа ч Торго бөс барааны хэсгийн 127 лангуу шатаж 176 хохирогчтой, 4 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Харин зах нь дөрөв дэх удаагаа галд өртөж, багагүй хохирол амсаад байгаа “Нарантуул” захын эзэн Ш.Сайхансамбуу энэ удаад галаас үүдэлтэй худалдаачдын хохирлыг барагдуулахгүй гэЖ мэдэгдэв. Тэрбээр нэг ч түрээслэгчтэй гэрээ хийгээгүй, өмнө нь хийж байгаа ч үгүй. Би үргэлж худалдаачдад бараагаа битгий гадаа тавьж бай гэж хэлдэг байсан” гэлээ. Түүний хувьд өчигдөр маш их бухимдалтай байсан. Түүнийгээ ч нийгмийн сүлжээнд нүүр номын хуудсаараа дамжуулан илэрхийлсэн билээ. Тус захад гарсан дөрвөн удаагийн гал болгон үүрээр гардаг болохоор Ш.Сайхансамбуу түймрийг хэн нэгэн санаатай тавьсан, явуулга гэж үзэж байна. Өчигдрөөс эхлэн Ш.Сайхансамбуу БЗД-ийн Цагдаагийн I хэлтэст очиж, мэдүүлэг өгөх болжээ.  

 

ОНЦЛОХ ОНИГОО: ХҮН-ынхан хоёр талд хуралдаж бие, биенээ даргаар томилж буцааж огцруулсан 7 хоног өнгөрч байна. Юу, юунд ч хүрээгүй байж ийнхүү хоёр хуваагдан хонь, чоно шиг үзэлцэж буй ХҮН-ын нэр хүнд өөрсдөөс нь болж навс унав. Өнгөрсөн лхагва гаригт Б.Найдалаагаар удирдуулсан ХҮН-ын Төв хороо  хуралдаж намын дарга С.Ганбаатарыгаа огцруулсан. Гэтэл ХҮН-ын дарга С.Ганбаатар тэдний уг шийдвэрийг хууль бус хэмээн үзэж уржигдар дахин төв хорооны хуралдааныг зохион байгуулж намын даргаар сонгогдсон Б.Найдалааг ажлаас нь чөлөөлсөн юм. Ингээд өөрөө даргаараа үлдсэн гэсэн үг. Ийнхүү хоёр биенийхээ дээр давж гарахаар улайран зүтгэж буй залуус нам дотроо үүссэн асуудлаа Дээд шүүхээр шийдвэрлүүлэхээр болоод байна. Хоёр биенээ үгүйсгэн, огцруулж буй дарга нар болох С.Ганбаатар, Б.Найдалаа нар төв хорооны гишүүдээ хоёр хуваан “Манай талд олон гишүүн бий” хэмээн ярьж байгаа билээ.

 

ОНЦЛОХ МЭДЭГДЭЛ:  Засгийн газрын хуралдаанаар орон сууцны зээлийн хүүг 5 хувь болгон бууруулах журмыг баталснаа өчигдөр мэдэгдлээ. Уг журамд зааснаар Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн болон шинэ суурьшлын бүс, нийслэлийн алсагдсан гурван дүүрэг, орон нутгийн 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авах иргэдэд таван хувийн хүүтэй зээл олгох юм байна. Ингэснээр Улаанбаатар хотод 18 450 айл өрх 8 хувийн зээлээс 5 хувь руу шилжин орох боломжтой боллоо. Ингээд иргэд 5 хувийн зээлээр орон сууцаа авах боломж нээгдэж байна.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эрдэмтэн судлаачдаа дэмжиж ажиллахаа илэрхийлэв
Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт
Н.Учрал: Харааны бэрхшээлтэй иргэд Үндсэн хуулиа унших боломжтой боллоо
Ж.Энхбаяр: Өнгөрсөн хугацаанд маш олон хөрөнгө оруулагчид Монгол Улсад гомдсон
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (112.72.11.111)
    ТЭР Ч ҮНЭН ШҮҮ БҮГДИЙГ НЬ ЭНЭ ДООРХИ ХЭХЭ ШИГ БОЛГОЧИХВОЛ МӨН САЙХАН ДАА
    2016 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (182.160.32.101)
    тв9 зууны мэдээ үнэн сонинг хааж АН-ы мэдээ.мн ньюс.мн ийгл нтв тв өдрийн сонин нарыг л үлдээж үхэр монголчуудыг сайн мунхруулах хэрэгтэй.тэгэж байж л бид үхэр монголчуудыг бүгдийг нь солонгос руу зэйлуулах хэрэгтэй .
    2016 оны 03 сарын 05 | Хариулах
  • ХЭХЭХЭ (202.5.195.125)
    ЯЛТАН ЭНХБАЯР
    2016 оны 03 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Хөвсгөл" нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргахаар ажиллаж байна
    3 цаг 23 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    3 цаг 33 мин
  • Доналд Трамп Ираны эсрэг цэргийн хатуу хориг хэрэгжүүлнэ
    4 цаг 9 мин
  • Эрдэмтэн судлаачдаа дэмжиж ажиллахаа илэрхийлэв
    4 цаг 20 мин
  • Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр шатахуунтай 959 вагон байна
    4 цаг 55 мин
  • З.Боргилмаа: Нэр төрийг Эрүүгийн хуулиар хамгаалдаг жишиг хаана ч байхгүй
    5 цаг 27 мин
  • “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-т зориулсан эсээ бичлэгийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулав
    5 цаг 49 мин
  • Харбины фестивалийн ОНЦЛОХ ЗУРГУУД
    6 цаг 4 мин
  • Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт
    6 цаг 8 мин
  • ШҮҮМЖ: Зохиолч ба нийгэм
    6 цаг 21 мин
  • Баянхонгор аймгийн 8 сум зудын их эрсдэлтэй ангилалд байна
    6 цаг 26 мин
  • Танилц: "Алтан Бөмбөрцөг 2026" шагнал гаруудах ёслолын шилдгүүдийн БҮРЭН жагсаалт
    6 цаг 41 мин
  • МСБХ-ны эмэгтэй лигийн улирлын ШИЛДЭГҮҮД
    7 цаг 4 мин
  • “Гарьд магнай”-н Удвалыг одоо цагт авчирсан “Задлаагүй захиа”-гийн Мядаг
    7 цаг 26 мин
  • Үндэсний дээд лигийн "Үнэ цэнэтэй тоглогч"-оор шалгарсан Б.Болор-Эрдэнэ гэж хэн бэ?
    7 цаг 45 мин
  • Н.Учрал: Харааны бэрхшээлтэй иргэд Үндсэн хуулиа унших боломжтой боллоо
    8 цаг 13 мин
  • Ж.Энхбаяр: Өнгөрсөн хугацаанд маш олон хөрөнгө оруулагчид Монгол Улсад гомдсон
    8 цаг 35 мин
  • Гол, нуурын мөсөнд цөмөрсөн 4 удаагийн дуудлага бүртгэгджээ
    9 цаг 15 мин
  • Улсын цолонд ойрхон ирснээ баталсан Ц.Төмөрцоожийн тухай 12 баримт
    9 цаг 36 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиодол нэгээр нэмэгджээ
    9 цаг 42 мин
  • ЧӨЛӨӨТ УАШТ: Улсын арслан Б.Орхонбаяр, Э.Батмагнай, Улсын заан Э.Лхагвагэрэлгүй 125 кг-ын жингийн оноолт
  • УАШТ-д найман удаа түрүүлсэн МУГТ С.Цэрэнчимэдийн тухай 15 баримт
  • К-поп ертөнцийг донсолгож буй "Cortis" хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Ж.Батзандан: Би хийсэн ажлаа хүлээлгэн өгөөд, ажлаа өгөхөд бэлэн байна
  • Н.Өсөхбаярт допингийн төрлийн бэлдмэл өгсөн дасгалжуулагч нь Ц.Хосбаяр уу?
  • СТАТИСТИК: Заан С.Хүрэлбаатараас Дархан аварга Н.Батсуурь хүртэлх 34 жилийн амжилт
  • FACELOOK: Түмэн олноороо ерөөлгөж аварга болсон ХҮЧТЭН
  • Аялал жуулчлалд СҮЙДСЭН дэлхийн үзэсгэлэнт газрууд
  • СТАТИСТИК: Ард түмний хайртай бөхчүүд цойлж барилддаг "Хэвийн боов"-ны барилдаан
  • БЭТ-өөс чөлөөлөгдсөн Ж.Батзандан маргааш мэдээлэл хийнэ
  • Тодорч буй хүчтэн: Дархан аваргын удмын бөх идэр залуухан Д.Мөнх-Отгон зааны тухай 10 баримт
  • Гаалийн ерөнхий газрын даргаар томилогдсон П.Дэлгэрнаран гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
  • Чингэлтэй дүүргийн 68 өрхийн нарны хавтанг төвийн шугамд шууд холбож эхэллээ
  • Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална
  • Нийслэл, дүүргийн татварын газрын дарга нарт хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо
  • ХХБ-ны VISA карттай бол Google Pay-тэй боллоо
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Давос-2026” уулзалтад оролцохоор Швейцарийг зорино
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Ж.Батзандан: Би хийсэн ажлаа хүлээлгэн өгөөд, ажлаа өгөхөд бэлэн байна
  • Зүүн бүсийн Мал эмнэлгийн лаборатори байгуулахад дэмжиж ажиллахыг хүслээ
  • УАШТ-д найман удаа түрүүлсэн МУГТ С.Цэрэнчимэдийн тухай 15 баримт
  • Өвөрхангай аймгийн нийт нутгийн 34 хувьд зудын өндөр эрсдэлтэй байна
  • Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 838 вагон байна
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
  • Улаанбаатарт өдөртөө -19 хэм хүйтэн байна
  • БЭТ-өөс чөлөөлөгдсөн Ж.Батзандан маргааш мэдээлэл хийнэ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • FACELOOK: Түмэн олноороо ерөөлгөж аварга болсон ХҮЧТЭН
  • Н.Өсөхбаярт допингийн төрлийн бэлдмэл өгсөн дасгалжуулагч нь Ц.Хосбаяр уу?
  • Нийслэл, дүүргийн татварын газрын дарга нарт хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо
  • Иргэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйлчилгээг харъяа дүүргээсээ авдаг болно
  • Өнгөрсөн жил Замын-Үүд боомтоор 18,3 сая тонн ачаа тээвэрлэжээ
  • “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно
  • Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална
  • ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн Халхгол сумын иргэдтэй уулзаж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага
  • А.Амартүвшин: Ширээ сандал хүрэлцэхгүй, агааржуулалтгүй орчинд 60-80 хүүхэд суралцахыг “ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИН” гэж Үндсэн хуулийн цэц үзлээ
24 баримт
  • Үндэсний дээд лигийн "Үнэ цэнэтэй тоглогч"-оор шалгарсан Б.Болор-Эрдэнэ гэж хэн бэ?
  • Улсын цолонд ойрхон ирснээ баталсан Ц.Төмөрцоожийн тухай 12 баримт
  • Тодорч буй хүчтэн: Дархан аваргын удмын бөх идэр залуухан Д.Мөнх-Отгон зааны тухай 10 баримт
  • БАРИМТ: Үзэгчдийг байлдан дагуулсаар буй "АВАТАР"
  • УАШТ-д найман удаа түрүүлсэн МУГТ С.Цэрэнчимэдийн тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК