Улаанбаатар
Өнөөдөр / 2026.01.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрдэмтэн судлаачдаа дэмжиж ажиллахаа илэрхийлэв

2026-1-12
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, дэд сайд С.Даваасүрэн нар Шинжлэх ухааны академийн эрдэмтэн, судлаачидтай /2026.01.09/ уулзаж, шинжлэх ухааны салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын бодлогын талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд сайд Ж.Энхбаяр 2026 онд Монгол Улсын шинжлэх ухааны салбарын санхүүжилт 156.4 тэрбум төгрөгт хүрч буйг онцлоод, судалгааны шууд зардлын эзлэх хувь хангалтгүй хэвээр байгааг тэмдэглэв. Сүүлийн 10 жилд шинжлэх ухааны салбарын санхүүжилт ДНБ-ий 0.1 орчим хувьд хадгалагдсан тул уг үзүүлэлтийг цаашид үе шаттай нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгааг дурдлаа.

Мөн Засгийн газрын шинэ бүтцийн хүрээнд шинжлэх ухаан, технологийн бодлого Эдийн засаг, хөгжлийн яаманд харьяалагдсанаар хөгжлийн бодлого, төлөвлөлтийг шинжлэх ухааны нотолгоонд тулгуурлан боловсруулах, судалгааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн болон бодлогын орчин бүрдсэн болохыг онцоллоо. Үүний хүрээнд салбарын дэд бүтцийг шинэчлэх, лаборатори, тоног төхөөрөмжийг олон улсын жишигт нийцүүлэх ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байгааг хэллээ.

Цаашид тогтмол болон үр дүнд суурилсан санхүүжилтийг нэмэгдүүлэх, судалгааны чанар, өгөөжийг сайжруулах, хувийн хэвшил болон гадаадын хамтарсан төслүүдийг бодлогоор дэмжихийн зэрэгцээ гадаадын дэвшилтэт технологийг нутагшуулах замаар дотоод инновацыг хурдасгаж, шинжлэх ухааны салбарыг улсын хөгжлийн бодлогын гол тулгуур болгон хөгжүүлэх чиглэл баримталж ажиллахаа илэрхийллээ.

Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл салбарын хүний нөөцийн цалин хангамж бага, ажлын байрны баталгаа сул байгааг дурдсан бөгөөд багаж, тоног төхөөрөмжийн дорвитой шинэчлэл хийгдээгүйн улмаас хүрээлэнгүүдийн тоног төхөөрөмжийн 80 гаруй хувь нь 30-аас дээш жилийн насжилттай болж, судалгааны үр дүн, гарган авсан технологийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байгааг онцоллоо. Түүнчлэн шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн цогцолборыг бүрэн ашиглалтад оруулах, эрдэм шинжилгээний ажилтнуудын орон сууц, цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, салбарын урт болон дунд хугацааны төлөвлөлт, хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах шаардлагатай байгааг уламжиллаа.

Эрдэмтэн, судлаачдын зүгээс Монгол Улсад хэрэгжиж буй мега төслүүдэд оролцох хүсэл, чадавх байгаа боловч бодит оролцоо хангагдахгүй байгааг дурдсан бөгөөд цалин, нийгмийн баталгаа сул, төрийн бодлого, шийдвэр гаргах түвшинд эрдэмтдийн санал, судалгааны үр дүн хангалттай тусгагдахгүй байгааг хөндөн ярив. Иймд цаашид төрөөс судалгаанд суурилсан шийдвэр гаргаж, эрдэмтэн судлаачдын олон жилийн судалгааны үр дүнг бодит ажил, төсөл, хөтөлбөрт тусган хэрэгжүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эрдэмтэн судлаачдаа дэмжиж ажиллахаа илэрхийлэв
Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт
Н.Учрал: Харааны бэрхшээлтэй иргэд Үндсэн хуулиа унших боломжтой боллоо
Ж.Энхбаяр: Өнгөрсөн хугацаанд маш олон хөрөнгө оруулагчид Монгол Улсад гомдсон
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Хөвсгөл" нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргахаар ажиллаж байна
    44 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    54 мин
  • Доналд Трамп Ираны эсрэг цэргийн хатуу хориг хэрэгжүүлнэ
    1 цаг 30 мин
  • Эрдэмтэн судлаачдаа дэмжиж ажиллахаа илэрхийлэв
    1 цаг 41 мин
  • Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр шатахуунтай 959 вагон байна
    2 цаг 16 мин
  • З.Боргилмаа: Нэр төрийг Эрүүгийн хуулиар хамгаалдаг жишиг хаана ч байхгүй
    2 цаг 48 мин
  • “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-т зориулсан эсээ бичлэгийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулав
    3 цаг 10 мин
  • Харбины фестивалийн ОНЦЛОХ ЗУРГУУД
    3 цаг 26 мин
  • Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт
    3 цаг 29 мин
  • ШҮҮМЖ: Зохиолч ба нийгэм
    3 цаг 42 мин
  • Баянхонгор аймгийн 8 сум зудын их эрсдэлтэй ангилалд байна
    3 цаг 48 мин
  • Танилц: "Алтан Бөмбөрцөг 2026" шагнал гаруудах ёслолын шилдгүүдийн БҮРЭН жагсаалт
    4 цаг 2 мин
  • МСБХ-ны эмэгтэй лигийн улирлын ШИЛДЭГҮҮД
    4 цаг 25 мин
  • “Гарьд магнай”-н Удвалыг одоо цагт авчирсан “Задлаагүй захиа”-гийн Мядаг
    4 цаг 47 мин
  • Үндэсний дээд лигийн "Үнэ цэнэтэй тоглогч"-оор шалгарсан Б.Болор-Эрдэнэ гэж хэн бэ?
    5 цаг 6 мин
  • Н.Учрал: Харааны бэрхшээлтэй иргэд Үндсэн хуулиа унших боломжтой боллоо
    5 цаг 35 мин
  • Ж.Энхбаяр: Өнгөрсөн хугацаанд маш олон хөрөнгө оруулагчид Монгол Улсад гомдсон
    5 цаг 56 мин
  • Гол, нуурын мөсөнд цөмөрсөн 4 удаагийн дуудлага бүртгэгджээ
    6 цаг 37 мин
  • Улсын цолонд ойрхон ирснээ баталсан Ц.Төмөрцоожийн тухай 12 баримт
    6 цаг 57 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиодол нэгээр нэмэгджээ
    7 цаг 3 мин
  • ЧӨЛӨӨТ УАШТ: Улсын арслан Б.Орхонбаяр, Э.Батмагнай, Улсын заан Э.Лхагвагэрэлгүй 125 кг-ын жингийн оноолт
  • УАШТ-д найман удаа түрүүлсэн МУГТ С.Цэрэнчимэдийн тухай 15 баримт
  • К-поп ертөнцийг донсолгож буй "Cortis" хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Ж.Батзандан: Би хийсэн ажлаа хүлээлгэн өгөөд, ажлаа өгөхөд бэлэн байна
  • Н.Өсөхбаярт допингийн төрлийн бэлдмэл өгсөн дасгалжуулагч нь Ц.Хосбаяр уу?
  • СТАТИСТИК: Заан С.Хүрэлбаатараас Дархан аварга Н.Батсуурь хүртэлх 34 жилийн амжилт
  • FACELOOK: Түмэн олноороо ерөөлгөж аварга болсон ХҮЧТЭН
  • Аялал жуулчлалд СҮЙДСЭН дэлхийн үзэсгэлэнт газрууд
  • СТАТИСТИК: Ард түмний хайртай бөхчүүд цойлж барилддаг "Хэвийн боов"-ны барилдаан
  • БЭТ-өөс чөлөөлөгдсөн Ж.Батзандан маргааш мэдээлэл хийнэ
  • Гаалийн ерөнхий газрын даргаар томилогдсон П.Дэлгэрнаран гэж хэн бэ?
  • Тодорч буй хүчтэн: Дархан аваргын удмын бөх идэр залуухан Д.Мөнх-Отгон зааны тухай 10 баримт
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
  • Чингэлтэй дүүргийн 68 өрхийн нарны хавтанг төвийн шугамд шууд холбож эхэллээ
  • Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална
  • Нийслэл, дүүргийн татварын газрын дарга нарт хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо
  • ХХБ-ны VISA карттай бол Google Pay-тэй боллоо
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Давос-2026” уулзалтад оролцохоор Швейцарийг зорино
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Ж.Батзандан: Би хийсэн ажлаа хүлээлгэн өгөөд, ажлаа өгөхөд бэлэн байна
  • Зүүн бүсийн Мал эмнэлгийн лаборатори байгуулахад дэмжиж ажиллахыг хүслээ
  • Өвөрхангай аймгийн нийт нутгийн 34 хувьд зудын өндөр эрсдэлтэй байна
  • Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 838 вагон байна
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
  • УАШТ-д найман удаа түрүүлсэн МУГТ С.Цэрэнчимэдийн тухай 15 баримт
  • Улаанбаатарт өдөртөө -19 хэм хүйтэн байна
  • БЭТ-өөс чөлөөлөгдсөн Ж.Батзандан маргааш мэдээлэл хийнэ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • FACELOOK: Түмэн олноороо ерөөлгөж аварга болсон ХҮЧТЭН
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Н.Өсөхбаярт допингийн төрлийн бэлдмэл өгсөн дасгалжуулагч нь Ц.Хосбаяр уу?
  • Нийслэл, дүүргийн татварын газрын дарга нарт хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо
  • Иргэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйлчилгээг харъяа дүүргээсээ авдаг болно
  • Өнгөрсөн жил Замын-Үүд боомтоор 18,3 сая тонн ачаа тээвэрлэжээ
  • “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно
  • Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална
  • ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн Халхгол сумын иргэдтэй уулзаж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага
  • А.Амартүвшин: Ширээ сандал хүрэлцэхгүй, агааржуулалтгүй орчинд 60-80 хүүхэд суралцахыг “ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИН” гэж Үндсэн хуулийн цэц үзлээ
24 баримт
  • Үндэсний дээд лигийн "Үнэ цэнэтэй тоглогч"-оор шалгарсан Б.Болор-Эрдэнэ гэж хэн бэ?
  • Улсын цолонд ойрхон ирснээ баталсан Ц.Төмөрцоожийн тухай 12 баримт
  • Тодорч буй хүчтэн: Дархан аваргын удмын бөх идэр залуухан Д.Мөнх-Отгон зааны тухай 10 баримт
  • БАРИМТ: Үзэгчдийг байлдан дагуулсаар буй "АВАТАР"
  • УАШТ-д найман удаа түрүүлсэн МУГТ С.Цэрэнчимэдийн тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК