зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төрийн итгэлгүй хамтрагч гэдгээ дахин баталсан Н.Энхбаярын талаар МАН-ын гишүүд юу гэж ярив

2016-4-20
0
ЖИРГЭХ

        Н.Энхбаяр сурсан зангаа гаргав

        

        Юу, юугүй эвслээ гэж байсан МАН болон МАХН-ын олон сарын яриа хэлэлцээр талаар өнгөрөв. Тодруулбал, МАХН дахиад л МАН-ыг тонгорчихлоо. Өмнө нь олон удаа тонгорч байсан даа. 2006 онд М.Энхболдыг намын даргаас нь, Засгийн газрын тэргүүнээс нь огцруулах гол хорыг найруулсан хүн нь Н.Энхбаяр. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар өөрийг нь хулхидсан гэдэг С.Баяртай нийлж, М.Энхболдын Засгийн газрыг унагаж байв. Гэвч энэ явдалд МАН-ын дарга М.Энхболд өс саналгүй буцаад ирэх үүд хаалгыг нээж өгтөл Н.Энхбаяр дахиад л нүүрээ буурууллаа. Бас нэгэн гашуун түүх өгүүлэхэд, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Н.Энхбаяр МАН-тай тохиролцон гарын гарын үсэг, тамга бүхий баримт үйлдэн "Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлсэн тохиолдолд сонгуульд МАН-ыг дэмжиж оролцоно" гэж байснаа нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа дуусахаас зургаан цагийн өмнө Н.Удвалыг нэрийг гэнэт оруулж ирж байв. Тухайн үед МАН-ын дарга Ө.Энхтүвшин түүнд хулхидуулсандаа "доголон нулимс"-тай үлдэж байлаа.

 

Харин энэ удаа тус хоёр нам эвсэх асуудлаар цагаан сарын дараагаас ярилцаж, “Эх орончдын өдөр”-ийг хүртэл хамт тэмдэглэсэн. МАХН л “Баяраа хамт тэмдэглье” гэж эхэлж гуйсан байдаг.  Хоёр намаас эвсэх асуудлаар ажлын хэсэг гарч УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар,Ч.Улаан нар ажиллаж байлаа. Тэд уржигдархан МАН, МАХН хоёр эвсэх боломжтой гэсэн дүгнэлтийг ажлын хэсгээс гаргасан хэмээн мэдэгдэж сонгуульд ямар зарчмаар яаж орохоо хүртэл сүүлийн хувилбараар нь мэдээлж байлаа. Гэтэл МАХН хоёрхон хоногийн дараа хэлсэн ярьснаасаа буцав.

 

Тиймээс МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр шөнө хуралдаж МАХН-тай эвсэхгүй гэдэг шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр тус хоёр намын эвсэх үйл ажиллагаа эцэслэгдэж байна. Н.Энхбаярын хувьд өмнөх тохирсноосоо буцаж квотыг 51:25 биш 50:50 хувиар хуваах саналыг МАН-д тавьжээ. Мөн Нийслэлийн Иргэдийн хурлын сонгуульд дээрх харьцаатайгаар оролцоно, МАН-тай адил тэгш эрхтэй байна гэх саналыг тавьсан бөгөөд  үүнийг нь МАН-ынхан хүлээж аваагүй байна.

 

Уг нь МАХН тойрогт 15, намын жагсаалтаар 10 буюу нийт 25, МАН тойрогт 33, жагсаалтад 18 буюу 51 хүнийг тус, тус нэр дэвшүүлэхээр ажлын хэсгийн түвшинд тохиролцсон байсан. Хоёр намын дарга гарын үсэг зурж баталгаажуулахын өмнөхөн Н.Энхбаяр хулхидсанаар  уг яриа, хэлэлцээр ийнхүү дуусгавар болж байна.

 

Н.Энхбаяр гарман дээр морио сольсон учир нь давхар нүүдэл хийсэнтэй нь холбоотой. Тэрбээр өнгөрсөн бямба гаригт Солонгосоос ирснийхээ дараа АН-ын дарга З.Энхболдтой уулзан “МАН-тай нэгдлээ” хэмээн айлгасан гэх мэдээлэл бий. АН-ынхан Н.Энхбаярыг МАН-тай нийлүүлэхгүйн тулд түүний ялтайд тооцох хугацааг дуусгавар болгох утга бүхий тогтоолыг төслийг боловсруулан УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор өнгөрсөн баасан гаригт дэмжүүлсэн юм. Үүний хариуд АН-ынхан Н.Энхбаяраар МАН-тай нэгдэхгүй байх шийдвэрийг гаргуулж чадсан нь энэ. АН-ын хувьд сонгуулийн ялалтыг ойртуулах нэг хүчин зүйл нь МАН ба МАХН-ыг яаж ийгээд эвсүүлэхгүй байх явдал.  Тийм ч учраас эхний ээлжинд Хууль зүйн байнгын хороогоор тогтоолын төслийг яаран сандран байж баасан гаригт хүч түрэн хэлэлцэж, дэмжсэн санал дээр гишүүдийг нэгтгэсэн юм. Байнгын хороогоор дэмжигдсэн энэ тогтоолын төслийг эцэслэн батлахын тулд маргааш болох чуулганыг хүлээх ёстой. Гэхдээ чуулганаар дэмжигдэх эсэх нь эргэлзээтэй. Н.Энхбаяр өөртөө итгэлтэйгээр МАН-аас салж байхыг бодвол З.Энхболдтой эцсийн байдлаар ярьж, тохирсон зүйл байгаа бололтой.

 

Ямартай ч Н.Энхбаяр АН, МАН-ыг ашиглаж өөрт хэрэгтэй шийдвэрээ гаргуулж чадаж байна.  Магадгүй тэрбээр энэ бүхнийг анхнаасаа төлөвлөж байсан байж болно.

 

Ингээд бодохоор АН, МАН-ын аль,  аль нь Н.Энхбаярын арга залинд хөнгөхөөн гүйгээд орчихлоо. Эвслээ, барилаа гэж зарлачихаад сүүлээ шаравчихсан Н.Энхбаяр бол угаас л ийм хүн.  Өөрөө улс төрд  орж ирж чадахгүй болохдоо Өршөөлийн хуулиар шантааж хийж УИХ-аар батлуулсан жишээ түүнд бий. Өөрсдөд нь ногдсон Эрүүл, мэнд спортын дэд сайдыг нэр дэвшүүлэх болоход өөрөө Шадар сайдад зүтгэж Ерөнхий сайдыг шаналгаж явсан үе ч бий. Нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж ирсэн нь түүний ганц чадах ажил. Ямартай Н.Энхбаяр нэг гараараа МАН-тай гэрээнд гарын үсэг зурах зуураа нөгөө гараараа АН-тай тохирсон нь ил боллоо.

Энэ талаар МАН-ын гишүүд юу гэж ярьсаныг хүргэе.

 

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: Эвлэж нэгдэж сонгуульд оролцъё гэсэн боловч МАХН-хан тохирсноосоо буцаж МАНайхан дангаараа сонгуульд оролцохоор боллоо. Ярьсандаа байдаггүй хүмүүстэй ханилж болохгүй гэдгийг яс махандаа шингэтэл ойлголоо

 

УИХ-ын гишүүн асан Г.Занданшатар: Н.Энхбаярыг зовлон үзсэн, өөрчлөгдсөн, жудагтай болж намтайгаа эвсэх болов уу гэж хүлээж байлаа. Тийм их найдлагатайгаар хоёр намын эвсэх эсхийг хэлэлцэх ажлын хэсэг арван удаа хуралдаж эвсэх юм байна гэж үзээд горьдлого тасрахгүй эцсийн мөчийг хүртэл хүлээлээ. Гэтэл Н.Энхбаяр огт өөрчлөгдөөгүй юм байна. Өмнө нь УИХ-ын даргын суудлыг нэхэж байсан шигээ одоо төр улсийг бужигнуулж байна шүү дээ. Илүү том эрх ашгийн төлөө буюу эх орныхоо эрх ашгийн төлөө нэгдэх юм болов уу гэж бодтол шал өөр тоглолтыг Н.Энхбаяр хийж байна. Давхар давхар ажлын хэсгийг энд тэнд байгуулж, гэрээгээр тохирсон зүйлээс шал өөр зүйлийг санал болгож гэрээг нурааж байна. Үндсэндээ бол эвсэх гэсэн МАН-ын сэтгэл рүү хар хөө цацаж байна. Хоёр гэр бүл үндсэндээ хайр сэтгэл, үнэнч шударга итгэлцэл дээр оршин тогтнох ёстой шүү дээ. Үүний нэгэн адилаар бидний зүгээс бүх зүйлээ нээгээд улс орноо аврахын төлөө нэгдье гэсэн чин эрмэлзлэл дээр улстөрийн тоглолт хийж байна шүү дээ Н.Энхбаяр. Н.Энхбаяр ирэх болгондоо улстөрийн тоглолт хийж МАН, АН, Тусгаар тогнол эв нэгдлийн намтай зэрэг тохиролцоо хийж гэж оролдон дундаас нь ашиг хонжоо хайж наймаачны сэтгэлээр хандаад байгаа тул бидний итгэл алдарч байна.

 

Ч.Хүрэлбаатар: МАХН-ын дарга Н.Энхбаяр хэлсэн, тохирсноосоо буцсанд харамсаж байна.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Ундрам: МУГТ Г.Отгонцэцэг надтай уулзах талаар яриагүй
Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
О.Цогтгэрэл: Эрүүл мэндийн салбарын ажилчдын дундаж цалин улсын дунджаас бага байна
Х.Ганхуяг: Төсвийн урсгал зардлуудыг бууруулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (40)

  • Зочин (202.21.117.42)
    итгэлгүйгээр барахуу, үхэх хүн өвснөөс шүүрнэ гэдэг л болж байна. Өөрөө л болж байвал улс орон ч өнгөрчээ гэдэг хүн юмаа. Тэгээд улсаа боддог хүн хаанаас олноо?
    2016 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.179.27.233)
    ЭНЭ УЛААН БУЛДАРУУНУУД БҮТЭХГҮИ ГАРУУД ЮМ АА
    2016 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (76.94.73.18)
    xujaa baymbatsogt xezee ch uy ch xiij baigaagui,, xunii chanar bol estoi muu xun gedeg,, er ni alban tushaaliin toloo yaxaas butsaxgui,, xujaa ni xujaa shuu
    2016 оны 04 сарын 21 | Хариулах
  • dondov (202.126.89.199)
    M.Enhbold ter zolibon Hurelsuh Bagabanid metiin ug chamd heregguiee ted sanaataigaar namiig 2 huvaaj Enhtuvshig evgui baidald oruulj namaa ungaasan uls ,tiimd odoo dahin tednii ugeer buu yvahtii! ted er sain yum hiij saihan uilsiin tuluu setgel gargah n ungursun amia bodson huvalzuud,Enhtuvshin nartaigaa sain zuvluud zuv shiidver gargaad songuulidaa beld uur zam baihgui!
    2016 оны 04 сарын 21 | Хариулах
  • Бат (202.9.41.139)
    Цагтаа Энхбаярын хүчээр хоолондоо хүрчээд элбэгдорж АН-тай нийлж мууг нь үзэх гэж явсан энэ худрагагүй луйварчин МАН-ыхантай ингэж л харьцах хэрэгтэй. Цог хийморьтой Энхбаярт амжилт хүсье! Эрүүл ухаантай Монгол түмэн ойлгож дэмжиж байгаа.
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • khulikh enkhbayar (202.9.40.89)
    MAXH nat Enkhbayariin zasaglal tokhdoogui baimaar yum ichikhgui bas khuu Batshugar ekhner Tsolmong jagsaaltand 1,2-r oruulsan baikh yum uchikh nuurgui bison yum bna ard tumen ankhaaral daa avaarai
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (203.194.114.77)
    Энэ юу вэ, Энхбаярыг даган гүйж байсан баньди нар байна шүү дээ, одоо том зүйл яриад, анх Нямдорж даган баясаж байсан дараа нь холдсон, С.Баяр дагасан холдсон,
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.179.24.199)
    enhbayaraas boloogui ee. MAN-han oorsdoo sanal huvaagdsanaas bolson
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • zoombi (202.9.41.14)
    Bolij. Buur ustaj alga bolooch maniihaan
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • МАХН-ын гишүүн (180.235.180.44)
    Бид шийдсэн, бид тохирсон. МАН-д саналаа өгч дэмжинээ.Өдий болтол ганц хүний хувийн намд гишүүнчлэлтэйгээ ойлгохгүй явжээ. Ашиг сонирхолдоо хөтлөгдөж нам дамжсан та хэдэд хэн итгэж санал өгөх юм вэ? Баяртай Энхбаяраа!!!!
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
    • irgen
      soliorood baildaa
      2016 оны 04 сарын 20
  • Зочин (103.57.93.65)
    MAN-han oordsdoo toirgoo bulaaldaad evseh sonirholgui baisan
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • иргэн (112.72.15.66)
    хэнтэй ч бүү хамтар МАН ялна
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
    • 999
      ХАРАГДААЧ????????
      2016 оны 04 сарын 20
  • сонгогч (202.179.31.110)
    Энхбаяр 461-ийн хүн
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (119.40.97.88)
    Н. Энхбаяр, М. Энхболд хоёрын хэн нь хулихдаж байгаа нь тодорхойгүй байна. Н. Энхбаяр биш, М. Энхболд С. Баяр, Н. Багабанди, У. Хүрэлсүх нарт загнуулаад больсон гэнэ шүү.
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
    • irgen
      yag onoj heljee
      2016 оны 04 сарын 20
  • Зочин (83.78.180.217)
    Ene zandanshatar batsaan odoo yu ve?
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • хариуцлага хаана байна (122.201.21.100)
    Монголын хамгийн том намыг 2 хуваасан Элбэгдорж бол эх орноосоо урвагч. Түүнийг цаазлах ёстой
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • kрхок (103.26.194.252)
    Угаасаа энэ 2 нам нэгдээд хэрэггүй ш дээ.Тус тусдаа сонгуулд ороод хэн нь ялагдахаа харцгаа.АН, МАН-ууд ч нэг их санал авахгүй байх аа.Тийм учир энэ намуудын удирдлагууд их сандарч байгаа байдалтай харагдцгаах юм
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • zo (202.70.40.134)
    MAHN gants hunii nam gedeg ni tod haragdaj bnashdee
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • иргэн (202.179.31.63)
    Сайн улс төрч ийм байдаг юм
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • vkyukux (103.57.94.158)
    Энэ бол хүн дүрстэй шулам,түүний төрсөн нь үнэн үхэх нь үнэн бусад нь цөм худлаа,монголчуудын эмь нас эрүүл мэндийн яамыг,хүүхэд багачуудын амь насыг барьцаалаж албан тушаалд үхэн хатан зүтгэж байгаа лаларыг ямар хүн гэж итгэл хүндэтгэл үзүүлэх билээ,хэрэвээ энүүнтэй эвсэх нэгдэх түүнд тал засах ямар нэнг арга хэмжээг АН зохион байгуулсан нь үнэн байвал тэр урвагчыг урвагч нарыг хамгийн хатуугаар цээрлүүлвэл зохилтой,ийм адгийн шаарнууд бусдад хал балгүй далд ороосой билээ
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (43.242.241.34)
    Хүний мөсгүй хүмүүстэй ингэж л харьцана шүү дээ.
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (91.78.2.75)
    Энхбаяр маш их масад нэр хүндтэй учраас Эбэгдорж хүртэл айгаа л 2 том нам нь гомдоллоол САЙХАН юмаа
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    Авилгын загамайлсан эцэгтэй эвсээгүйд баяр хүргэе. Бурхан өршөөж дээ. Авилгын хэрэг нь дуусаагүй мөн олон авилгын хэрэгт шалгагдаж байгаа ийм нэр хүндгүй болсон хулгайчтай эвссэн бол амаараа шороо өмхөх байлаа. Нямдорж ж энхбаяр занданшатар гээд юм ойлгодог хүмүүст талархая. Энхбаяраас гадна тэр махн д бөөн урвагчид энд тэндэхийн хог шаарнууд байгаа гэдгийг хэзээч мартаж болохгүй. Төр засаг ард олныг үймүүлж дайсагнасан төрийн жинхэнэ хутгуур энхбаярыг шоронд нь хийгээчээ
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (150.129.143.206)
    МАН үнэндээ энэ хүнийг хог адил гудамжинд хаясан шүү дээ Тэнэг л биш бол өшөө авахгүй юм гэхэд итгэхгүй нь тодорхой . Энхбаяр ч нэг иймэрхүү өшөө авалт хийж байгаад тэрэндээ өөрөө дуусна. Өөр замгүй
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.72.245.122)
    МАН Энхбаяр гэдэг аварга аюулаас аврагдаж үлдсэндээ баярлах хэрэгтэй. Гэхдээ л МАНАН, МАХН аль аль нь нэр нүүргүй болсон та нар
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • ХӨӨРХИЙС (202.72.245.200)
    МАНЫ ХЭДЭН СУЛЬДААТАЙ ДАРГАНЦАРУУД БАЙНГА ПИОНЕР МАДАНД УНАЖ БАЙХ ЮМ ДАА
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
    • Зочин
      МАН аа залуучуудаа дээшээ гаргаач ээ Ийм түүхтэй намыг толгойд нь байгаад дуусгаж байна шүү дээ Одоо тэр улаан зангиа зүүж зураг авахуулаад ч нэмэргүй Өдрөөс өдөрт унаж байна шүү дээ
      2016 оны 04 сарын 20
  • kkkkkk (203.91.115.43)
    MAN-yhand hunii setgehui meddeg hun bna uu. Enhbayar gol ny alban tushaald shunaad baigaa yum bish. Enhbayaryg MAN-yhan Yerunhiilugchuus buunguut ni uls turuus zailuulj , shorond hiisniig ene hun hezee ch martahgui. Ene hun tegehed 51nastai baisan. Ulsturd tsel zaluu nas. MAN-y door l orohgui baih bodlogo barij bna, MAN-yhan Enhbayaryg taldaa tatah bolomj baihgui ee
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • бб (59.153.112.155)
    Заавал Энхбаяр байх ёстой юм уу Өөр олон лидер байгаа шүүдээ, ганц хүний зангарагаас гарч чадахгүй бол ёстой хохь нь байхгүй юу дэндүү арчаагүй байна Уг нь Энхбаярыг хэлмэгдлээ, энэ тэр гээд гоншигноод байхаар нь өрөвдсөн чинь жинхэнэ шоронд байхдаа таарсан амьтан байна
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • МАХНЫН ГИШҮҮН (59.153.112.9)
    МАН УРДНЫ МАН БИШ БОЛЖ. ТА БҮХЭН САНАЖ БАЙГАА 2008 ОНД АН 1 САЯ ТӨГРӨГНИЙ ХУВЬЦАА ИРГЭДДЭЭ ХУВААРИЛАХ ХӨТӨЛБӨРӨӨ ТАНИЛЦУУЛАХАД МАРГААШ НЬ МАХН ОДООГИЙН 1,5 САЯ ТӨГРӨГ БЭЛНЭЭР ОЛГОХООР ЯМАР Ч ТООЦООГҮЙ АМЛАЛТ ӨГЧ 71НИЙ ӨДРИЙН АЙМШИГТ ХАР ӨДӨР АВЧИРАН ОЛОНХИ БОЛСОН. УЛМААР ӨЧНӨӨН ӨР ТАВЬЖ БЭЛЭН МӨНГӨ ТАРААН БААС БОЛГОСОН. ӨНӨӨДӨР ЯАВ?! ӨРСӨЛДӨГЧ ГОЛ НАМ АН БУСАД НАМТАЙ ЭВСЭХГҮЙ ДАНГААР СОНГУУЛЬД ОРОХООР ЗАРЛАНГУУТ МАРГААШ НЬ МАН , МАХН ХИЙСЭН ТОХИРООНООСОО ЭЛДЭВ ШАЛТАГ ХИЙН БУЦАЖ АН ЫГ ДУУРИАН ДАНГААР ОРОХООР ШИЙДЭВ. ЭНЭ БОЛ БОДЛОГОГҮЙ БАЙГААГИЙН ТОД ИЛРЭЛ.
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
    • zochin
      Huwsgalt namtai niilegvid bayr hvrhei ardiin nam yalj uls ornoo awraache ta bvhen tor barj hymrlaas gargaj chadna
      2016 оны 04 сарын 20
  • Зочин (203.91.112.198)
    за зандан ч нэх дээрдээд байыхааргүй амьтандаа ман цэвэршээгүй цагт хэзээч итгэл хүлээлгэж болохгүй
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • urgen (103.10.22.153)
    enhbayr nvvree shirelsen hvn shvv dee. abilgagin jagalmaalsan etseg haa ybna ter gajar gai tairna ene hvn jailaasaa hurdan vheesee muu erin bujar bujar
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • Үнэнхүү (112.72.12.23)
    НЭнхбаярыг анх яаж хаялаа хаяагдах мухай байна уу
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • зочин (202.21.117.34)
    Бадарчин явсан газар балагтай ???????????????????????
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • зочин (202.21.117.34)
    Энхбаярыг орхиж чадахгүй байгаа өөрсдөөсөө ич юм мэддэг хүмүүс наад нөхрийг чинь ямар хар үйлдэлтэйг мэднэ
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.21.106.142)
    Угаасаа Угшил нэгт НАМ-ын чинь ерөнхий төлөвшил л харагдаа.Ийм л байсан тийм л үлдэнэ. Та нар АРМИЙН олон мянган залуус-гишүүдээ хүний үнэргүй орисон тэр гай чинь гарч байгаа юм? Одоо та нар чадварлаг залуусаа хайхрахгүй мөнгө бодсоор ямар ч чадваргүй болох тийшээ хандаж байгаадаа анхаарвал яасан юм бэ?? Гэхдээ та нарыг дэмжихгүй...
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (112.72.11.103)
    olggarhudtai temtcene gechiheed demjij bolohgvi shdee. bi zuv gej bodoj bn
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • зочин (202.9.40.37)
    Энхбаярийн ганц хийж чаддаг ажил нь засаг терее улс орноо уймуулэх ажилыг унэхээр сайн хийх юмаа энэ хулгайчаас яаж саланаа
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • 99999 (103.57.95.25)
    MAXN MAN negdeeguid bi huvidaa bayartai bn. MAN AN ter tusmaa MANAN gishuud uls toroos archigdakh heregtei
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
    • 88888888
      mun bayartai b.na
      2016 оны 04 сарын 20
  • Зочин (202.179.25.104)
    энэ сайд байхдаа 10 хахуулын Хүрлээхүү гэж нэрд гарч байсан бөгс долоогч,ховдын улаан хацар Бямбацогт ч гэсэн бөгс долоогч байснаа мартчихдаг юм байх даа
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.179.25.104)
    Занданшатар чи энхбаярын бөгс долоогч байсанаа мартааюу? өөрийгөө хэн гэдэгээ мэдэж байж донгодооч....хахах?
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • зочин (103.26.194.28)
    Энэ Энхбяр гэж Эд хөрөнгө,Улс төрийн шуналтанг Байвал зохих 461-д байлгахгүйгээс монголын ард түмэн хохирох ёсгүй шүү. Мөрдөгдөж байгаа хэрэгүүдийнхээ төлөө шүүхийн шийтгэл хүлээх болно доо. МАХН гэх хуурамч ганц хүний хувийн намд гишүүн гэгдэж яваа иргэд энэ цагаас эхлэн үндсэн сонголтоо хийцгээх хэрэгтэйг сануулая.
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • иргэн (202.70.34.70)
    МАН-ынхаан, энэ Хүрэлбаатар мэтийн чадваргүй, амандаа бувтнасан юмнуудаасаа салаач ээ, бүтэхгүй ш дээ, Энхбаярыг танай намын дарга байхад яаж далдагнаж байсан бол, аягүй бол өр тэглэсэн эцэг минь гэж уйлж байсан байх даа,
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • СЭРСМАА (124.158.124.142)
    МАН-ЫН УДИРДЛАГАД ЭНХБАЯРЫН ХЭМЭЭХ АСМАН НАМТАЙ ЭВСЭЭГҮЙД БАЯР ХҮРГЭЕ. БУРХАН ХАРЖ ҮЗЛЭЭ ШҮҮ. ТҮҮНЭЭС БИШ ЭНХБАЯРЫН ШУНАЛД ЗАЛЬДУУЛАХ ДӨХЛӨӨ. ХЭРВЭЭ ЭВССЭН БОЛ ҮҮНЭЭС ИЛҮҮ ЗОВОХ БАЙСАН. ЭНХБАЯР АН-ЫН ХАТАВЧИНД СУУЖ, ХУСАМ ИДЭЖ, МОНГОЛ ТӨРИЙГ СҮЙРҮҮЛСЭН ЯЛАА ЭДЛЭХ ЁСТОЙ.
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • zochin (202.9.42.2)
    MAN turshlagatai,chadaltai nam l geed baisan gemt heregten ENHBAYARAAS tsarai aldaj baidag ene zuuny nomer 1 onigoo bolloo.Odoo ahij XXI-r zuund MAHN-tai evseh talaar buu duugar
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (110.153.16.230)
    Энхбаярт үүнээс өөр арга байхгүй. Яаж тамлан тарчлааж, хэлмэгдүүлэн доромжилж байснаа МАН-ынхан арай мартаагүй биз дээ. Та нар Энхбаярын оронд өөрсдийгөө нэг тавиад үз дээ. Энхбаяр шиг зовлон үзсэн бол та нар өдийд өнгөрсөн хорвоо болцгоосон байх биз. Энхбаяр шиг тулхтай, турглагатай, хатуужилтай эр хүн шиг эр хүн манай улс төрчидөд үзчихээд буцааж өгье ч байхгүй. Энхбаярт эрүүл энх, амжилт хүсье. Та чаднаа
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
    • Зочин
      зовлон үзсэн ч гэх шиг яг яаж зовсон юм бэ??????
      2016 оны 04 сарын 20
    • Зочин
      Ханаж цаддаггүй бирдтэй адилхан гэх үү дээ
      2016 оны 04 сарын 20
    • иргэн
      Тэр хүн зовох үйлийн үрээ өөрөө л тарьсан шүү дээ,
      2016 оны 04 сарын 20
  • zochin (202.9.42.3)
    hhhhhh. ner hund ni unasan huntei ner hund ni unasan nam niillee geed bur l navs unah bailgui dee. enkbayriig humuus uruvdcun bgaa gej bodood bgaamuu ugui shd. songogchdiig heterhii basamjilj bgaan bish uu ardiin namiinhaan
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Гурван Кимийн дор төрдөө зүтгэсэн Ким Ён Нам таалал төгсжээ
    1 цаг 53 мин
  • Ч.Ундрам: МУГТ Г.Отгонцэцэг надтай уулзах талаар яриагүй
    2 цаг 6 мин
  • Алхдаг хүмүүс Альцгеймер өвчнөөр өвдөх магадлал бага болохыг тогтоожээ
    2 цаг 40 мин
  • Э.Цогболд: Гэртээ агаар сэлгэлт тогтмол хийснээр угаарын хийн эрсдэлээс сэргийлнэ
    2 цаг 43 мин
  • Голомт банк Монголын анхны WEARABLE төлбөрийн картыг танилцуулж байна
    3 цаг 6 мин
  • Баруун аймгуудын нутгаар зудын хүндрэл үүсэх эрсдэлтэй байна
    3 цаг 20 мин
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
    3 цаг 22 мин
  • “МӨНГӨН ГҮҮР”-ийн дэргэдэх туслах замыг хоёр эгнээ болголоо
    3 цаг 29 мин
  • ТӨСӨВ 2026: Асаргааны тэтгэмж авдаг 82.8 мянган иргэнд 279.3 тэрбум төгрөг олгохоор тусгажээ
    3 цаг 49 мин
  • Пари Сен-Жермен vs Байерн Мюних - Аваргуудын лигийг тэргүүлэгчдийн тулаанд хэн ялалт байгуулах вэ?
    3 цаг 59 мин
  • Сингапур чиглэлд долоо хоног бүрийн мягмар, бямба гарагуудад шууд нислэг үйлдэнэ
    4 цаг 3 мин
  • Хот суурийнгийн цаг агаарын урьдчилсан мэдээ илүү богино хугацааны нарийвчлалтай хүрдэг боллоо
    4 цаг 4 мин
  • Байнгын хороод хуралдана
    4 цаг 11 мин
  • ӨНӨӨДӨР: Үндэсний эрсдэлийн үнэлгээний тайлангийн хэлэлцүүлэг болно
    4 цаг 18 мин
  • Улаанбаатарт 5 градус дулаан байна
    4 цаг 23 мин
  • Хасын хүлэгүүд EASL 2025–26 улирлын хоёр дахь хожлоо гэртээ авлаа
    20 цаг 4 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    20 цаг 13 мин
  • Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, яндан, зуухны аюулгүй байдлыг шалгаарай
    20 цаг 43 мин
  • А.Амартүвшин: УИХ-ын гишүүн Ж.Золжаргал та хий хоосон шүүмжээр иргэдийг төөрөгдүүлэхээ боль
    21 цаг 23 мин
  • Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
    21 цаг 27 мин
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Аавынхаа энд хүрч МУГЖ болсон С.Ариунбямбын тухай 15 баримт
  • Монгол баатрын дүртэй Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • "Physical Asia" шоуны анхны уран нугараач оролцогч МУГЖ Э.Лхагва-Очирын 10 баримт
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХҮҮХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар сав, баглаа боодлын үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаатай танилцлаа
  • Г.Занданшатар ба түүний нөхөд “харлуулах тактик”-аар мэргэшснээ баталсан өдрүүд өрнөж байна
  • УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: Ирэх оны төсвөөс тоног төхөөрөмжийн зардлыг танаж багш, эмч нарын цалинг нэмэх боломжтой
  • НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
  • Нотлох үүргийн хуваариас зугтсан хэвээр байгаа Б.Энхбаярыг албадан ирүүлэхээр яригдаж байна
  • Монголын сагсан бөмбөгийн багууд дунд “Холбооны цом”-ын тэмцээнийг явуулна
  • Л.Энх-Амгалан: Цалингаас гадна тогтолцооны шинэчлэлийг ярих хэрэгтэй
  • Ү.Амарбат: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн 3 хүүхэд Англи улсад өндөр төлбөртэй сургуульд бус Монголдоо сурдаг
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Жүр Үр” ХХК-ийн үйлдвэрт ажиллалаа
  • Э.Бат-Амгалан: Багш, эмч болоод төрийн албан хаагчдыг орон сууцанд хамруулах ажлын хэсэг байгууллаа
  • А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой
  • Apple Pay х Mastercard виртуал картад зориулсан урамшууллын хугацаа сунгагдлаа
  • S&P Агентлаг Засгийн газрын төсвийн бодлогыг эергээр үнэлж, тогтвортой үргэлжлүүлэх нь зүйтэй гэв
  • “Гэм зэм” постдрамын жүжиг дахин тайзнаа
  • Аавынхаа энд хүрч МУГЖ болсон С.Ариунбямбын тухай 15 баримт
  • "Physical Asia" шоуны анхны уран нугараач оролцогч МУГЖ Э.Лхагва-Очирын 10 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Г.Занданшатар ба түүний нөхөд “харлуулах тактик”-аар мэргэшснээ баталсан өдрүүд өрнөж байна
  • Монгол баатрын дүртэй Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • Монголын сагсан бөмбөгийн багууд дунд “Холбооны цом”-ын тэмцээнийг явуулна
  • УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: Ирэх оны төсвөөс тоног төхөөрөмжийн зардлыг танаж багш, эмч нарын цалинг нэмэх боломжтой
  • Ү.Амарбат: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн 3 хүүхэд Англи улсад өндөр төлбөртэй сургуульд бус Монголдоо сурдаг
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
  • Л.Жижжалам: Энэхүү шагналыг авахад ээж минь их баярлаж байгаа ээжийгээ баярлуулсандаа баяртай байна
  • МУГЖ С.Ариунбямба: Ард түмнийхээ дуудлагаар, тэдний халуун алга ташилтан дор энэхүү хүндэт дээд цолыг хүртэж  байгаадаа баяртай байна
  • Нотлох үүргийн хуваариас зугтсан хэвээр байгаа Б.Энхбаярыг албадан ирүүлэхээр яригдаж байна
  • Л.Энх-Амгалан: Цалингаас гадна тогтолцооны шинэчлэлийг ярих хэрэгтэй
  • Ж.Батжаргал: Багш нарын цалинг 2,8 саяд хүргэж, эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Жүр Үр” ХХК-ийн үйлдвэрт ажиллалаа
  • Apple Pay х Mastercard виртуал картад зориулсан урамшууллын хугацаа сунгагдлаа
  • А.Амартүвшин: УИХ-ын гишүүн Ж.Золжаргал та хий хоосон шүүмжээр иргэдийг төөрөгдүүлэхээ боль
  • Бөхийн дэвжээ дээрх шинэ асуулт: Даруу байх ёс уу?, Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл үү?
  • Х.Ганхуяг: Төсвийн урсгал зардлуудыг бууруулна
  • Э.Бат-Амгалан: Багш, эмч болоод төрийн албан хаагчдыг орон сууцанд хамруулах ажлын хэсэг байгууллаа
24 баримт
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
  • "Physical Asia" шоуны анхны уран нугараач оролцогч МУГЖ Э.Лхагва-Очирын 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК