зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Багц 24: Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн хэрэгжилтийг хойшлуулах асуудлаар хэн, юу хэлэв

2016-8-30
0
ЖИРГЭХ

Эрүүгийн хууль болон Зөрчлийн хуулийг баталж нөгөөдрөөс хэрэгжүүлж эхлүүлэхээр байсан ч хэрэгжих хугацааг нь ирэх оны долдугаар сарын 1-ны өдөр хүртэл хойшлуулах саналыг Засгийн газраас УИХ-д өргөн бариад буй. Эдгээр хуулийн төслийн хэрэгжих хугацааг хойшлуулах асуудлыг АН-ынхан эрс эсэргүүцэж байгаа юм. Тиймээс ч байнгын хороогоор хэлэлцэх шатанд тус бүлэг завсарлага авсан. Завсарлага өчигдрөөр дуусч АН-ын бүлэг уг асуудлаар нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Уг хэлэлцүүлэгт Хууль зүйн сайд С.Бямбацогт болон холбогдох бусад албаны хүмүүс оролцож мэдээлэл өгсөн. Мөн үдээс хойш Хууль зүйн байнгын хороо хуралдаж эдгээр хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулахыг дэмжсэн юм. Ингээд энэ үеэр Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн талаар хэн, юу хэлснийг “Багц 24” булангаараа хүргэе.

 

АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ: Эрүү, Зөрчлийн хуулийг хойшлуулж байгаа шалтгаан дэндүү ядмаг байна. Хүчин төгөлдөр болсон хуулийг хойшлуулж байгаа нь яваандаа эргүүлэн татах, хүчингүй болгох эхний алхам гэж харж байна. Тийм учраас Нэгэнт хүчин төгөлдөр болсон хуулийг эргүүлэн татах эрх Засгийн газарт байдаггүйг эртнээс сануулах нь зөв байх. 
"Хууль хэрэгжүүлэх байгууллагууд нь бэлэн бус" гэдэг шалтгаанаар хуулийг хэрэгжүүлэхгүй хойшлуулах Хуулиас давсан эрх хэнд ч байхгүй. Ийм түүх Монголын парламентын түүхэнд ч байхгүй

 

Хууль зүйн сайд С.Бямбацогт: Эрүү, Зөрчлийн тухай хуулиудыг 2015 оны арванхоёрдугаар сарын 3,4-ний өдөр 2016 оны есдүгээр сарын 1-ний өдреөс дагаж мөрдөхөөр баталсан. Гэхдээ есдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөд тодорхой хүндрэл, бэрхшээл тулгарахаар байгаа. Эрүү, Зөрчлийн хуулийг хэрэгжүүлэх гол нөхцөл болсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны хуулийн шинэчилсэн найруулга, Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталсан боловч эцсийн найруулгатай танилцаж, ёсчлогдож, албан ёсоор хэвлэн нийтлээгүй байгаа. Үүнтэй холбогдуулан Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулиудыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах боломжгүй болсон. Тухайлбал, дээрх хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 70 орчим журам заавар, аргачлал, загвар зэрэг эрхзүйн дэд актуудыг холбогдох Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор болон олон субьект дангаараа болон хамтран батлахаар заасан байдаг. Харамсалтай нь Эрүү, Зөрчлийн хуулийг дагаж гарах таван хууль маань ёсчлогдоогүй байгаатай холбогдуулан энэ журам зааврыг батлах боломж хууль хэрэгжүүлэгч байгууллагуудад гаргахгүй байгаа юм. Ийм учраас боловсруулалтын шатанд байгаа журам, зааврууд маань өнөөдөр батлагдах боломжгүй болчихоод байна. Хоёрдугаарт нь, Эрүү, Зөрчлийн хуультай хэрэгжилтийн нягт холбоо бүхий бусад хуулиудын үзэл баримтлал, агуулга, мөн чанарыг олон нийтэд сурталчлан таниулах хэрэгтэй. Ард түмэн маань энэ хуулийн агуулга, үзэл баримтлалыг мэдэж байх ёстой. Ийм бололцоо бүрдээгүй. Хуулийг хэрэгжүүлэх 40 гаруй мянган албан хаагчийн хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, захиргааны зөрчлийг шалган шийдвэрлэх шатанд тогтсон хэвшлийг өөрчлөх зорилгоор сургалт бусад арга хэмжээг хийх учиртай. Энэ сургалтууд цаг хугацаа шаардсан ажил болно. Мөн ШШГЕГ дээр 1500 орчим орон тоо шинээр бий болж энэ хууль хэрэгжих хүн хүчний бололцоо бүрдэнэ. Үүнтэй холбоотой зардал улсын төсөвт суугаагүй. Энэ бас шалтгаан болж байна. Мөн ШШГЕГ дээр хаалттай болон нээлттэй хорих ангиудыг шинээр барьж байгуулах шаардлага гарч байгаа. Үүнийг шийдвэрлэхэд 91 тэрбум төгрөг хэрэгтэй. Өнөөдөр мөн л 91 тэрбум төгрөгөөр шинээр хорих анги барих,өөрчлөн байгуулах бололцоо боломж байхгүй байгаа юм. Иймэрхүү нөхцөл байдлын улмаас Эрүү, Зөрчлийн хууль болон бусад дагалдах хуулиуд хэрэгжих бололцоогүй байгаа. Хэн нэгэн зориуд санаатай хойшлуулах гээд байгаа юм биш.

 

УИХ-ын гишүүн Л.Болд: Засгийн газрын хувьд би нэг зүйлд харамсаад байгаа. Эрүүгийн хуулийн шинэчлэл бол өнгөрсөн УИХ-ын хийсэн хамгийн том шинэчлэл байсан. Энэ Засгийн газар хамгийн түрүүнд Монголын 26 жилийн ардчилсан түүхийн том ололтоос ухрах санал шууд оруулж ирж байна. Олон зуун хүн ажиллаж, улс эх орон даяараа хөдөлж, бүхий л хүний эрхийн ТББ-уудын санал,дугнэлтуүдийг тусгаж энэ хуулийн шинэчлэлүүдийг хийсэн. Гэтэл дургүйд хүчгүй гэгчээр дөнгөж эцсийн найруулга сонсох ёстой хэдэн хуулийнхаа эцсийн найруулгыг сонссонгуй. Цаана нь олон хүний эрх зөрчигдөж байгаа нь харамсалтай байгаа юм. Яг албан ёсоор Их хуралд өргөн барьсан хуулийн төсөл дээр буцаах гурван үндэслэл байгаа юм. Олон нийтэд сурталчлаагүй, сургалтыг зохион байгуулаагүй, холбогдох дүрэм, журмыг боловсруулаагүй байна гэж байгаа. Хэрвээ энэ хуулиудыг ёсчлоод өгчихсөн бол энэ бүх сургат, бэлтгэж байсан сурталчлан таниулах асуудлууд чинь хэрэгжээд явчих байсан. Ер нь энэ хууль шиг сайн сурталчлагдсан хууль байхгүй шүү. Худлаа үндэслэл хэлээд байна. “Энэ хуулиуд бол 1990 оны” ардчилсан хувьсгалтай тэнцэх, дүйх хэмжээний ололт гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа шүү. Та бүхэн үүнийг буцааж байна. Одоо бас ардчилсан хувьсгалаа үгүйсгээд Монгол Улсад эргээд дарангуйлал бий болгох уу. Эцсийн эцэст ийм л дүгнэлтэд хүрч байна. Шинэ хуулиар 1500 хорих газрын ажилтан авна гэж байна. Тийм юм байхгүй. Энэ хууль хүчин төгөлдөр болоход хүн болгон дээр өгч байгаа ял өөрчлөгдөнө. Олон шорон, хоригдол байх шаардлагагүй. Бүх насаар нь гэмт хэрэгтэн, хулгайч, дээрэмчин болгох тогтолцоо биш иргэн бүрийг алдаа хийсэн бол эргээд нийгэмдээ оруулдаг ийм л хууль.

 

УИX-ын гишүүн Б.Пүрэвдорж: Эрүү, Зөрчлийн тухай хуулиуд батлагдсанаас хойш нийтдээ есөн cap гаруйн хугацаа өнгөрч байгаа. Энэ хуулийг Засгийн газраас татаж авахдаа ард иргэдэд тайлбарлаагүй. Хуулийн байгууллагуудад сургалт явуулаагүй гэх шалтгаан хэлж байгаа. Ер нь бол энэ буруу жишиг тогтоох гэж байна. Хууль батлагдаж гарсан даруй хэрэгжих ёстой. Гэтэл хэрэгжүүлэх байгууллага нь бид энэ сургалтыг хийгээгүй. Тийм учраас Засгийн газар татаж ав гэдэг шаардлага тавьж байна гэдэг ерөөсөө институци хоорондын зөрчлийг гаргах үндэс болж байна. Жишээ нь, төсвийн тодотголын хуулиар татвар нэмж байгаа. Гэтэл Хан-Уул дүүргийн татварын албаныхан “Бид ард нийтэд танилцуулаагүй, журмаа гаргаагүй" гээд УИХ-аас гаргасан татвар нэмэх заалтыг хэрэгжүүлэхгүй хойшлуулж өг гэвэл яах вэ. Дурын байгууллагууд хууль, журам хэрэгжүүлэхгүй байх боломж олгож байна. Тэгэхээр энэ үндэслэлгүй байгаа юм. Энэ хуулийг улс төрийн шалтгаантай буцааж байгаа нь нэгэнт ил болсон. Нэгдүгээрт, Ардын нам хүний эрх, эрх чөлөөний талаар амнаасаа ганхийж дуугардаггүй нам. Тийм учраас хуулийг буцааж тодорхой хэмжээний өөрчлөлт оруулж буцаагаад эрүүгийн нөхцөл байдлаа хэвээр нь үлдээх бодлоготой байна. Хоёрдугаарт нь, Ерөнхийлөгчийн сонгуульд хандсан улс төр явж байна.

 

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл: УИХ-ын түрүүчийн парламентад байсан эмэгтэй гишүүд эдгээр долоон хуулийг баталсны дараа бүгдээрээ шаргал цамцтай ирээд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх цогц бодлоготой боллоо гэж өргөн сурталчилгаа явуулсан. Яг гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчдийн эрх ашиг есдүгээр сарын 1-нээс эхлээд дээд зэргээр зөрчигдөх гээд байна. Иргэн бүр хүүхдийн хүчирхийллийг мэдээлэх үүрэгтэй болох байлаа. Гэр бүлийн хүчирхийлэлд амь нас, эрүүл мэнд аюултай байдалд орсон үед цагдаагийн албан хаагч шууд эхний дуудлага болж очих үүрэгтэй болж байсан. Хүчин төгөлдөр болчихсон таван хуулийг ёсчлоход ердөө нэгхэн өдөр хэрэгтэй. Тэгэхэд шинэ чуулган нээлтээ хийснээс хойш 43 хоног өнгөрчихсөн байгаа. Маш олон харгалзагч хэрэгболно гэдэг үндэслэл гүй. Энэ Эрүүгийн хуулиар бид хорихоос өөр төрлийн дөрвөн ял оруулж өгсөн шүү дээ. Гэтэл бидэнд илүү шорон, харгалзагч хэрэгтэй байна гээд байгаа нь магадгүй Эрүүгийн хуулиа Хууль зүйн сайд уншиж амжаагүй байгаатай холбоотой болов уу гэж бодож байна. Өнгөрсөн хавар, зуны турш хуульчид сургалтад хамрагдсан. Маш олон хуульчид хамрагдсан шүү. Тэр хуульчдыг бүгдийг нь халаад хаячихаагүй юм бол маш олон байгаа. Сургалтад хамрагдсан хуульчдаа халах жагсаалтад оруулчихсан учраас ийм буруу юм яриад байгаа байж магадгүй. Бид 20 гаруй жил хүсэн хүлээсэн эрүүгийн тогтолцоогоо хийсэн. Монгол Улс ухарч болохгүй. Ухарвал хүүхдийн амь нас, эрүүл мэнд, өдөр тутам учирч байгаа хохирогчдын зовлонгоор төлөгдөнө. Муухай үгээр хэлмээргүй байна. Гэхдээ хуулийг ухрааж байгаагаас зовлон, чарлаан, тарчлаан үнэртэж байна. Хаалттай хаалганы ард байдаг зовлонг дуусаасай л гэж бид энэ хуулийг гаргасан шүү дээ.

 

УИХ-ын гишүүн Я.Санжмятав: Эд нар 65 гишүүнээрээ дулдуйдаж хүч түрэх бодлого барьж байна. Ганцхан хүний эрхийн асуудал биш. Энэ Засгийн газрын хэлэлцэж байгаа мөрийн хөтөлбөр нь ерөнхийлсөн, тоо баримт байхгүй, эзэнгүйдүүлсэн ийм л юм болж байгаа. Тэр 40 гаруй мянган хүнийг давтан сургах асуудал байна. Маш олон сургалт хийсэн. Х.Тэмүүжингийн үеэс эхлээд Д.Дорлигжав сайдын үед олон сургалт хийсэн. Хууль батлагдсан өдрөөсөө хэрэгждэг. Хууль батлагдсаны маргаашаас хэрэгжүүлээд зохион байгуулаад явчихдаг хүмүүсийг басамжилсан үг хэлж байна. Есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхэд 40 гаруй мянган хуульчийг бэлэн байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Хаалттай нээлттэй шорон барина гээд яриад байх юм. Бид шоронгоос хүн чөлөөлөх гээд байгаа юм шүү дээ.

 

УИХ-ын гишүүн Д. Эрдэнэбат: Төсөв зардалтай холбоотой асуудлаар хүний эрхэнд, баялаг бүтээгчдийн эрхэнд халдаж болохгүй. Төрийн албан хаагчдын эрхэнд халдаж болохгүй. Төсөв зардалтай холбоотой асуудлаар 80 мянган иргэний орон сууц өмчлөх эрхэнд халдаж болохгүй л дээ. Харамсалтай нь өнөөдөр зөвхөн төсөв, зардал гэж байгаа. Энэ хүрээндээ АН-ын хийсэн бүхнийг үгүйсгэлээ. Хууль эрхзүйн ололтууд байхгүй болж байна. Би бүлгийн даргад байр сууриа хатуу илэрхийлье. Эрүү, Зөрчлийн хууль болон түүнд холбогдох таван хууль бол Монгол Улсын өмнөх парламентаар батлагдсан хууль гэдэг дээр АН хатуу байр суурь барих ёстой. Хэрвээ үүнийг зөрчөөд Засгийн газар асуудал оруулж ирэх юм бол Засгийн газрыг огцруулах саналыг АН гаргах ёстой. Зардал, төсөвтэй холбоотой асуудал байж болно. Харин хүний эрхтэй холбоотой асуудлаар ийм хууль зөрчсөн үйлдэл гаргаж байвал Засгийн газрыг огцруулах асуудлыг АН маргаашаас эхлээд тавих ёстой. Бид яагаад ийм хүлцэнгүй байх ёстой юм бэ. Тэр 65 гишүүн бүгдээрээ эрээ цээрээ алдсан, нэг кнопонд орчихсон гэжбодохгүй байгаа. Хүний эрхийг хамгаалах хүмүүс байгаа байх. Ийм саналыг та бүхэндээ тавьж байна.

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багц 24: МУ-ын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдэж, улс төр томилгоогоор “амьсгалав”
Байр суурь: Уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлэв
Багц 24: Амиа алдсан иргэдийн тоо 10 боллоо
Багц 24: У.Хүрэлсүхийн кабинетынхан тодорч, Г.Дэнзэнгийн хэрэг дэнслэгдэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • Ard tumen (122.201.20.190)
    Хулгайчууд төрд байхад хууль биш хамгаалалтын бамбай л батлаад сууж байх болж дээ. Хуулиа батлаж чаддаггүй, ард иргэд, авилгачдын бойкотонд дандаа орж байдаг ийм их хурал, төр засаг гэж юу байсийм бэ?!
    2017 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.41.126)
    Эдэнэ бат баганууртаа очиж автын засвараа хий дээ. Тэр Хятадуудтай барих цахилгаан станцаа барих марих чинь юу болж байнаа.
    2016 оны 09 сарын 28 | Хариулах
  • партизанууд (183.81.171.135)
    90онд партизанууд олноороо талбайд гаргаагүй байсан бол анхдагч удирдагч гээд цээжээ дэлдээд байгаа тэнэгүүд бүгд шоронд орох байсан нь гарцаагүй шүү дээ дэмжигчид хүний олноороо батүүл зориг нарыг хамгаалсан дэмжсэнээр тойрон хүрээлэгчид тухайн үедээ хүний олноос үхтлээ айсан нь үнэн түүх партизанууд л та нарын амийг аварсан шүү АН-н лидерүүд гээд өөрийгөө өөд нь татаад байгаа тэнэгүүд ичээчээ
    2016 оны 09 сарын 16 | Хариулах
  • zocbin (112.72.12.7)
    Bayrtsogtoo chi yu ym be
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
  • zochin (112.72.12.7)
    Huulia heregjvvlechee gemt heregtei yemtsi geed urialad. Bj yun nemj har sas beldeh tuhai yrriad muu erlood bgaa ym beeee
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
  • эмгэн заргач (203.169.50.155)
    Хууль гэж гууль боловсруулдаг 76 мангас ард түмнийг доромжилдог 76 матар. хүчирхийллийг хөхүүлдэг 76 алмас хүний эрхийг зөрчидөг 76 шулмас цалин хангамжаа голдог 76 бэрд өш хөнзөнгөөр өвчилсөн 76 сүнс бүгд адил бэрдүүд
    2016 оны 09 сарын 03 | Хариулах
  • Зочин (60.95.136.111)
    ELBEGDIRJ BUUDCHIH HYN ALGA UU
    2016 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.57.92.89)
    Элбэгдорж ман-хантай нийлж эрдэнэтийг хууль бусаар хувьдаа ввсныг яагаад ярьцгаахгүй байна
    2016 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.57.92.89)
    Ман ч бай махн ч бай ялгаагүй өмхий коммунистууд. Чргачин. Луйварчин хцлгайчууд
    2016 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.57.92.89)
    Ман ыхан энхбаяраас шээсээ савиртал айж байх шив
    2016 оны 08 сарын 31 | Хариулах
  • иргэд (122.201.22.1)
    Жингийн цуваа явдагаараа явж л байдаг,Жингэр ноход хуцдагаараа хуцаж л байдаг шүү дээ Шинэ төр засаг ажилладагаараа ажлаад л бай ард түмэн бид дэмжиж байгаа шүү.
    2016 оны 08 сарын 30 | Хариулах
    • Зочин
      Are rumen gej heniig helev. Arai gantsaaraa add tumen bolchihson gej bosood baigaa yum bish biz dee. Daranguilagch uzeltei hun l ingej boddog. Daranguilagch bol huchirhiilegch shuu dee
      2016 оны 08 сарын 30
  • иргэд (122.201.22.1)
    Жингийн цуваа явдагаараа явж л байдаг,Жингэр ноход хуцдагаараа хуцаж л байдаг шүү дээ Шинэ төр засаг ажилладагаараа ажлаад л бай ард түмэн бид дэмжиж байгаа шүү.
    2016 оны 08 сарын 30 | Хариулах
  • MGL (103.26.194.67)
    MAN in golognvvd dandaa aliwaag buzarlaj bdag lalruud ymaa.omkhii muu erliiz pizdakuud.boondoj bgaad buudchih ymsan.aka bn shvv lalaruudaa
    2016 оны 08 сарын 30 | Хариулах
  • jagaa (89.177.61.58)
    Bas l khuch tursen bodlogo yaj baina daa.AN iinkhnii togtooson jishig ingeed daraa daraagiin zasgiin yed ulamjlal bolood yavakh yum daa.Ardchilal gedeg chin er n dampuu niigem yum daa.Zobshilcol gedeg yumiig turuunii ikh khural baikhgui bolgood l odoo iim bolloo gej bodoj baina.
    2016 оны 08 сарын 30 | Хариулах
    • Зочин
      Alternativ n yu be, tegeed. Communist daranguilal uu?
      2016 оны 08 сарын 30
  • Зочин (103.26.195.161)
    Манай байранд нэг бөө шөнөжин хэнгэрэг нүдээд амраадаггүй хэдэн жил болж бн манай байрныхан шинэ хууль хэрэгжиж эхлэхээр амар болно байх гэцгээж байсийм гэтэл хойшууллах юм бн дөө ингэх гэж л ман-г сонгож дээ өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэж....
    2016 оны 08 сарын 30 | Хариулах
  • Хулан (112.72.12.7)
    Сайхан зАлуучуудаа гадаад явуулж зарц хийлгээд үлдэснийг энэ шоронд хийж ажлах хүч байхгүй болхоор хятадуудыг оруулж ирээд аймшигтай хэдэн ядарсан эмэгтэйчүүд гадны хүнтэй суухгүй яах юм вэ.Би хятад хүнтэй суунаа гайгүй
    2016 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.131.252.209)
    Тэр Оюунгэрэл гишүүн байхдаа ширээ хэсээд товчлуур дараад байдаг бичлэг энэ хуулийг батласан үйлдэл мөн үү.Ширээний хүүхэн гэж хэлээгүй шүү.Битгий гуйвуулаараай.
    2016 оны 08 сарын 30 | Хариулах
  • Солонго Балдан (59.153.87.221)
    Ардын нам бол ардчилалыг үүссэн цагаас нь эхлэн үзэн ядаж ирсэн бурангуй коммунист харгис нам.Ард түмний сайн сайхны чиглэлээр УИХ-д оруулсан хууль бүрийг жадлан эсэргүүцэж саатуулах, унтраах, ухраах олноороо хуйвалдаж эсвэл хулгайгаар засах үйлдлүүдийг хийдэг ард түний эсрэг чигэлсэн нам.Үүнийг илчилсэн олон баримт, түүхийн олон эх сурвалжууд байдаг.Энэ чанараараа ардчилсан хуулиудыг татгалзаж засварлан өөрчлөх буюу хасаж устгахаар эгдүүцэн хойшлуулж байгаа юм. Эс тэгвээс эдний ард түмний эрэг хийсэн гэмт үйлдлүүд нь илрэх аюултай болчих гээд байгаа юм.
    2016 оны 08 сарын 30 | Хариулах
  • enxee (183.177.98.22)
    mun ch olon xvnii amidral tsaana ni baigaa daa. MAN ch vnen nvvree xaruulax ni dee
    2016 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (112.72.11.134)
    ugaasaa ene huuliig chin AN ymarch irtsgui knopoor batalsan huuli
    2016 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (182.160.1.6)
    man garch ireedl manduulaad ywna geed baisan ysana be manduulah tsag chin ircheed baina manguuruulaad baigaa ymuu
    2016 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.10.23.69)
    НЭГЭНТ БАТЛАГДСАН БОЛ ТЭР ӨӨРӨӨ БАТЛАГДСАН ТОВОЛСОН ӨДРӨӨС ЭХЛЭН ХҮЧЭНТЭЙ БАЙХ ЁСТОЙ БИД ЧИНЬ ХУУЛЬ БАТАЛДАГ ТӨРТЭЙ ДАГАЖ МӨРДӨХ ХУУЛТАЙ ТУСГАЙР УЛС БАТЛАГДСАН ХУУЛИЙГ ХОЙШЛУУЛАХ ТИЙМ ЭРХ ЯМАРЧ БАЙГУУЛАГД БАЙХГҮЙ ДУРТАЙЧ ДУРГҮЙЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ
    2016 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.179.26.229)
    АН-ынхан хэдийгээр дотоод сахилга бат, эмх журам, зохион байгуулалт, төрийн ажлын туршлага муутай г.м. дутагдалтай боловч нийгэмд тулгарсан асуудал шийдэх талаараа коммунистуудаас үргэлж илүү явж иржээ, эргээд 26 жилийг харахад!!!
    2016 оны 08 сарын 30 | Хариулах
  • должинсүрэн (103.10.22.34)
    энэ хуулийг хойшлуулсан тохиолдолд ард иргэд бид ан тай нэгдэж тэмцэнээ Засгийн газрыг огцруулах тэмцэлд ард түмэн бид нэгдэнээ гэдгээ мэдэгдэе ард иргэдээ шоронгоос суллаж айл гэр үр хүүхдийг нь аавтай ээжтэй нь сайхан амьдруулах гээд байхад шорон барьж шоронд хорих бодлого явуулхаар улаараад гарсан хууль хэрэгжүүлэхгүй байгаа МАН намынхны эсрэг тэмцэцгээе айл гэр бүтэн байж үр хүүхэд мааөнь зөв өсөн торних ёстой хүн алдаж гэмээнь алдаагаа засах ёстой итгэл дээр амьдрал явдаг шүү
    2016 оны 08 сарын 30 | Хариулах
  • должинсүрэн (103.10.22.34)
    энэ хуулийг хойшлуулсан тохиолдолд ард иргэд бид ан тай нэгдэж тэмцэнээ Засгийн газрыг огцруулах тэмцэлд ард түмэн бид нэгдэнээ гэдгээ мэдэгдэе ард иргэдээ шоронгоос суллаж айл гэр үр хүүхдийг нь аавтай ээжтэй нь сайхан амьдруулах гээд байхад шорон барьж шоронд хорих бодлого явуулхаар улаараад гарсан хууль хэрэгжүүлэхгүй байгаа МАН намынхны эсрэг тэмцэцгээе айл гэр бүтэн байж үр хүүхэд мааөнь зөв өсөн торних ёстой хүн алдаж гэмээнь алдаагаа засах ёстой итгэл дээр амьдрал явдаг шүү
    2016 оны 08 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол -2025 аяны 04-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    10 цаг 45 мин
  • Тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    11 цаг 1 мин
  • “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн бүртгэл энэ сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ
    11 цаг 11 мин
  • Говь-Алтай аймагт ноолуур хамгийн хямд байна
    11 цаг 30 мин
  • "Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс"-ийг тогтоох үнэлгээний үр дүнг танилцуулах чуулган боллоо
    12 цаг 13 мин
  • Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг шинэчлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна
    12 цаг 59 мин
  • Олон улсын жүдо бөхийн холбооноос шинэчилсэн чансааг зарлалаа
    14 цаг 3 мин
  • Боловсролын яамныхны боловсролд анхааръя!
    15 цаг 31 мин
  • Ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр хэвээр байна
    16 цаг 15 мин
  • Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтууд төмөр замаар холбогдох нөхцөл бүрдлээ
    16 цаг 38 мин
  • Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох замын ажил үргэлжилж байна
    17 цаг 2 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын 30 бөх
    17 цаг 30 мин
  • УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын "ээлжит бай" Үндэсний их баяр наадмын тухай хууль
    17 цаг 33 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
    17 цаг 39 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
    18 цаг 19 мин
  • Үндэсний номын баяр энэ сарын 16-ний өдөр эхэлнэ
    18 цаг 42 мин
  • Дараах аймгуудын нутгаар бэлчээрийн ургамлын гарц муу байна
    18 цаг 46 мин
  • Д.Трамп: Саудын Арабаас илүү хүчирхэг түнш гэж ҮГҮЙ
    19 цаг 6 мин
  • Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
    19 цаг 14 мин
  • Хоёр Владимирын ЗУРГААН жилийн дараах уулзалтын тухай сонин хачин
    19 цаг 30 мин
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • ЭМГЭНЭЛ
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • ЭМГЭНЭЛ
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
24 баримт
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК