Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шатахуун импортлогчид завшаад л өнгөрөх гэж үү

2017-2-14
0
ЖИРГЭХ

 

Ард иргэдийн нуруун дээр ачаа болж, үндэслэлгүйгээр үнээ нэмдэг шатахуун импортлогчид “Засаг”-аасаа давсан эрх мэдэлтэй болоод удаж байна. Ганцхан л таалагдахгүй шийдвэр гаргавал “гайгүй сайн үнээ нэмчихнэ шүү” хэмээн занадаг тэд сурсан зангаараа шатахууныхаа үнээ нэмээд 14 хоножээ. Шалтгаан нь нөгөөх л ам долларын өсөлт, дэлхийн зах зээлд нэмэгдсэн газрын тосны үнэ ханш. Мэдээж манайх шиг шатахуунаа гаднаас 100 хувь импортлодог улсын хувьд дээрх үнийн өсөлт шууд хамааралтай. Энэ утгаараа дэлхийд үнэ нь буурвал буурна, өсвөл өсөх учиртай. Өнгөрсөн онд дэлхийн зах зээлд газрын тосны үнэ урьд өмнө байгаагүйгээр унасан. Гэвч манайд шатахууны үнэ буураагүй. Засгийн газар болоод шатахууныхан татвартай холбож тайлбарласаар таатай үеийн өнгөрөөчихсөн. Гэтэл сар шинийн баяртай зэрэгцэж шатахуун импортлогчид үнээ 80-150 төгрөгөөр нэмсэн нь ачаа дээр ачаа болж байна. Өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, такси үйлчилгээнийхэн км-ыг нь 1000 төгрөгөөр яваад  эхэлчихжээ.

 

Шатахууны үнээ дур мэдэн нэмсэн “том толгойт”-нуудыг шалгахаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ажлын хэсэг томилогдсон. Тэгвэл тус ажлын хэсгийнхэн “Компаниудыг үндэслэлгүйгээр шатахуунаа нэмсэн” гэх дүгнэлтийг гаргажээ. Улмаар шатахууны үнээ буцааж буулгах үүргийг компаниудад өгсөн байна. "Байцаагчдын энэ шийдвэр албажвал удахгүй 80-150 төгрөгөөр нэмэгдсэн шатахууны литр тутмын үнэ буцаад буурна" хэмээн албан эх сурвалж мэдээлж байна.

 

Засгийн газраас өнгөрсөн хугацаанд авто бензин, дизелийн түлшний онцгой албан татварыг тодорхой хэмжээгээр үе шаттайгаар бууруулсан. Үүний үр дүнд 2016 оны хоёрдугаар сард тонн тутамд 520 мянган төгрөгийн татвар ногдуулж байсан бол энэ оны хоёрдугаар сард 70 мянган төгрөг болж буурчээ. Энэ нь шатахууны үнэ өсөхөөс сэргийлэх арга хэмжээ гэдгийг ч салбарын яамнаас онцолж байгаа юм.

 

Ямартай ч шатахууны үнэ тун удахгүй буурах бололтой. Тэгвэл энэ хугацаанд өндөр үнэтэй шатахуун авч байсан иргэдийн хохирлыг хэн төлөх вэ гэх асуулт хариултаа нэхнэ. Үндэслэлгүйгээр, үгсэн хуйвалдах замаар үнээ нэмсэн шатахуун импортлогчид уу эсвэл үнээ барьж чадаагүй Засгийн газар уу. О.Магнай Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын дарга байхдаа үндэслэлгүйгээр үнээ нэмсэн эдгээр компаниудад ихээхэн хэмжээний мөнгөн торгууль оногдуулсан ч барагдуулахгүй байсаар дараагийн Засагтай золгосон. Харин энэ удаа үнээ бууруулчихлаа гээд л толгойг нь илээд өнгөрөх үү, чангахан шиг арга хэмжээ авч дахин үгсэхгүй байх арга хэмжээ авах уу.

 

Ер нь шатахуун импортлогчид үе үе давардаг. Засгийн газар болоод холбогдох байгууллагууд нь “75-аар” бууж өгөн байж үнээ тогтворжуулдаг байдал энэ мэт хэвийн үзэгдэл мэт болжээ. Гэтэл үүний цаана иргэдийн амьдралаас илүү шатахуун импортлогчид л хууль бусаар завшсаар байна.

 

Наанаа аргагүй байдалд орсон мэт харагдаж цаанаа иргэдийн халаасыг хууль бусаар ухаж эдгээр даварсан компаниуд даруулга хэрэгтэй байгааг олон жишээ харуулж байна. Төр төмөр нүүртэй гэдэг. Хатуу чанд хуулийн заалтаа мөрдлөгө болгож, “монополь”-дож байгаа шатахуун импортлогчдын тусгай эрхийн цуцлах хүртэл хариуцлага тооцохгүй бол үе үе толгой дээр гарч суудаг эдгээр эрхэмүүдийн эрх нь дэндэж, эдлэх нь хариуцлага нь хөнгөдөөд байна.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй тогтвортой санхүүжилтийн бондуудын мэдээллийг люксембургийн хөрөнгийн биржийн datahub-д нийтэлж эхэллээ
Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
ЛОНДОНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ ХАМТРАН “МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ 2.0” ХӨТӨЛБӨРИЙГ ЗАРЛАЛАА
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • иргэн (150.129.143.137)
    Шатахуун импорлогчид үнээ нэмж байнаа гэдэг чинь шатахуунаа дутуу шахахаа болилоо шүү гэсэн үг шүү дээ.Үнээ хасвал шатахуунаа дутуу шахаж байгаа юм.Бид хууртагдсаар төр ажлаа хийхгүй татвар төлөгчдийн мөнгөөр цалинжсаар л.,,
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.131.233.190)
    bid yal vvred buruu zvil hiisniihee tuluu torguulaad yalaa edleed yvhad ed nart tiim yum bna uu bvgd yl zavshigchid avilgachid
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (182.160.33.95)
    Шатахуун импортлогчдыг байнга дураар нь дургих бололцоо гаргаж тэднийг татвараас элдэв хэлбэрээр чөлөөлсөөр байхад тусыг эс олж байгаа нь ардын нам ардчилсан нам хоёр зуузай хоршин тэднээс хандив тусламж авдагтай холбоотой гэж хардахад хүрч байгаа төдийгүй олон түмний дунд ч энэ яриа газар авсан нь үнэний ортой байх Стартегийн чухал бүтээгдэхүүнээ импортлох асуудлаа төр засаг гартаа авч баймаар юм Заавал ашгийн хойноос хөөцөлдөж ард иргэдээ хохироож байдаг хэдхэн компанид даатгах ёстой гэж Нөгөөгөөр асар их нефтийн нөөцтэй өдөр шөнөгүй урд хөршрүү хямдхан зөөж байхаар ганц ч болов нефть боловсруулах үйлдвэр барьж болохгүй гэж Тансаглалд зориулдаг мөнгөөрөө ард түмэндээ зориулж ганц үйлдвэр барьчих юм бол түүнийг чинь ажиллуулаад аваад явчих боловсон хүчин ажилгүй гудамж метрлээд явж байна Бензиний үнэ нэмэхээр ард түмний нуруун дээр ачаа нэмэгддэг гэдгийг 76 их мэдэгч нар маань ойлгохгүй байна гэжүү Үнээ дураараа нэмж давардаг компаниудад төр засгаас даруулга хэрэгтэй болжээ
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    Ene asuudliig shalgah zag bolton mongoloos oor ingedeg oron baihgui,,,shatahuun barrel ni 30 dollar hyrch delhii dayar buuj baihad ganzhan mongold buugaagui,,,,odooch yne hyamd baihad hudlaa yariad nemeed baidag deeremchid !!!!!!!! Mongold huuli ni ajillahgui toriin shalgah baiguullaga ni yyniig yanzlahgui olon jil bolloo,,,,davarsan deeremchid !!!!
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • b (122.201.24.126)
    tur zasag bhgyi ulsad ingediima hohi ni
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • зочин (202.179.23.75)
    эд мөнгө олж байвал юу ч хийхээс буцахгүй шүү дээ, 2 нүдэн нь нээлттэй байсан ч, аниастай байсан мөнгө харагдаж, сэрүүн байсан ч мөнгө, унтаж байсан зүүдэнд нь мөнгө эдний бодол санаанд нь мөнгө мөнгө ,,,,,,,,
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • иргэн (202.9.42.77)
    ШӨХЭГазар байгаа юу таг чиг болж
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • од (182.160.34.141)
    Хот дотор болж өгвөл машин унахгүй байх боломжтой шүү дээ. Ямар хол явах гэж байгаа биш.
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
    • Зочин
      niitiin teevree oligtoi shiidchuul boloh l bh ene muu ger horoolliiin bid hed chine oroi nohoi gahai d uruulchih geed neg hul duujleh yumtai bhgui bol boldgui yum za yu haha
      2017 оны 02 сарын 14
  • иргэн (66.181.176.109)
    Наадуул чинь ихэнх нь МАНын нөхдийнх.Энэ хугацаанд олсон ашиг нь тэхээр нөгөө алдарт Сундуйн 60 тэр бумд л орж таарна даа
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
    • Зочин
      Яг онолоо
      2017 оны 02 сарын 14
  • Моби (202.9.41.55)
    Орос шатхуун түгээгүүр оруулж ирээ наанадаж шатхуун нь сайн хамаагүй нэмээд бхгүй муу даварсан гаруудыг гадны шатхуун түгээгүүр оруулж ирж амыг нь ав
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • зоригтойхон шийд гарга (66.181.186.104)
    НЕФТЬ импортлох эрхээ төр гартаа авч асуудлыг нэг мөр болгооч. Алийн болгон хувийн компануудад дээрэлхүүлж байх ёстой юм бэ?
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АПУ OKTOBERFEST 2026: ШИНЭХЭН ШАР АЙРАГ, АМТАТ ХООЛ, АМЬД ХӨГЖИМ
    14 цаг 30 мин
  • МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл өглөө
    14 цаг 40 мин
  • Х.Билгүүнсайхан Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
    14 цаг 50 мин
  • “TG stadium cup” хөлбөмбөгийн тэмцээнийг төв цэнгэлдэх хүрээлэнд жил бүр зохион байгуулна
    15 цаг 8 мин
  • 14 сургуульд хүүхдийн шүдний үзлэг зохион байгуулжээ
    16 цаг 18 мин
  • "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    17 цаг 0 мин
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
    17 цаг 31 мин
  • Их Британийн шоронгуудын ачаалал нэмэгдэж, шинэ хоригдол нэмэх зайгүй болжээ
    17 цаг 49 мин
  • “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад оролцоно
    17 цаг 52 мин
  • Манчестер Сити клуб санхүүгийн дүрэм зөрчсөн бүх хэрэгт буруутай гэж тогтоогджээ
    18 цаг 59 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
    18 цаг 59 мин
  • Баянхошууны тойрог орчмын замыг хаана
    19 цаг 39 мин
  • Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна
    19 цаг 39 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
    20 цаг 28 мин
  • Монгол-Энэтхэгийн хооронд шууд нисдэг болжээ
    20 цаг 53 мин
  • Цэрэггүй бүсэд газрын мина дэлбэрсний улмаас гурван цэрэг шархдаж, хоёр Солонгосын хооронд хурцадмал байдал үүсэв
    20 цаг 59 мин
  • Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    21 цаг 9 мин
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
    21 цаг 11 мин
  • Трамп хиймэл оюуныг “супер оюун ухаан” хэмээн нэрлэхийг санал болгов
    21 цаг 28 мин
  • АНУ-аас албадан гаргасан LGBTQ цагаачид очсон улсаасаа хөөгдөж байна
    21 цаг 35 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • Зайлшгүй үзэх ёстой тоглолт: Англи – Испани
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
  • АНУ-аас албадан гаргасан LGBTQ цагаачид очсон улсаасаа хөөгдөж байна
24 баримт
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК