зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мөрийн хөтөлбөр: С.Ганбаатар, М.Энхболд, Х.Баттулга нар юу амлав

2017-6-07
0
ЖИРГЭХ

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн нэр дэвшигчид гарааны зурхай дээрээс эрчтэйхэн хөдөллөө. Энэ удаагийн сонгуульд УИХ суудалтай АН, МАН, МАХН зэрэг гурван намын нэр дэвшигчид өрсөлдөж буй. Сонгуулийн уур амьсгал ид эхэлж энэ өдрүүдэд сонгогчид сонголтоо хийхээр нэр дэвшигчдийн дэвшүүлж буй саналуудыг тунгааж байна. Өөрөөр хэлбэл нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг нь сайтар судалж, хэрвээ Ерөнхийлөгчөөр сонговол  юу хийх вэ гэх ажлын дараалалтай танилцаж байна. Аливаа улс төрийн намын болоод нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр гэдэг ирээдүйд хийх ажлын чиг болж өгдөг. Тиймээс 24tsag.mn сайт Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарын мөрийн хөтөлбөрийг танилцуулж байна.

 

 

МАХН-аас нэр дэвшигч С.ГАНБААТАР


 

Нэг. ХАРИУЦЛАГАТАЙ ЗАСАГЛАЛЫГ БУЙ БОЛГОЖ, АЖИЛГҮЙДЭЛ БА УЯДУУРЛЫГ АРИЛГАНА

 

Өнөөдөр хариуцлагагүй төр , Ард түмнээ боддоггүй төр засаглаж байна. Эрх мэдэл, мөнгө хоёр холилдож төрийн үйл ажиллагааны гажуудлыг бий болгож байна.

 

Монголд ажилгүйдэл өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Хөдөлмөрийн чадвартай хүн амын 20 гаруй хувь нь ажил хөдөлмөр эрхлэхгүй байна. Ажил хайсан Монголын залуус эх орноосоо дайжин гарч, саар санаатангууд эх нутгаар минь хөлхөж байна. Энэ нь аюулын харанга дэлдэж үндэсний аюулгүй байдалд заналхийж байна. Ядуурал Монголын нийгмийг бүхэлд нь бүрхээд байна. 

 

Монголд хариуцлагатай төр засгийг бий болгохгүйгээр ажилгүйдлийг арилгаж, ядуурлыг бууруулж чадахгүй. Үүнийг шийдвэрлэхийн төлөө зүтгэнэ.

 

Хоёр. ОЛИГАРХИУД БА ОФФШОРЧДЫГ ХАЗААРЛАЖ, ШУДАРГА ЁСЫГ ТОГТООНО

 

Ажилгүйдэл, ядуурал Монголд маань газар авсны улмаас баян хоосны ялгарал тэнгэр газар шиг зааглагджээ. Олигархиуд язартлаа баяжиж, оффшорчид Монголын баялгийг харх шиг мэрж байна. Дундаж давхарга өсөн нэмэгдэх бус харин шавхран ширгэж байна. Энэ бүхэн нь шударга ёсыг ноцтойгоор алдагдуулж байна.

 

Гадаадын оффшор дансанд байрлуулсан олон тэрбум ам.долларыг Монголд буцаан авчрах ёстой. Олигархиуд болоод оффшорчдыг халхавчлан хамгаалж, өөгшүүлэн давруулж буй өнөөгийн тогтолцоог өөрчилж, төр засгийн хүнд суртлын гинжийг тас цохих хэрэгтэй байна.

 

Өнөөдөр Монголд шударга ёс ус, агаар мэт үгүйлэгдэж байна.Шударга ёсыг тогтоосноор хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгож чадна.

 

Гурав. АРД ТҮМНИЙ АМИН ЭРХ АШГИЙГ ДЭЭДЭЛЖ, ҮНДЭСНИЙ ЭРХ АШИГ, ЭВ НЭГДЛИЙГ ЭРХЭМЛЭНЭ

 

Монголын ард түмэн бол миний дээд шүтээн. Өнөөдөр улс төрийн намууд худал хэлж, хоосон амалж, ард түмнээрээ эрээ цээргүй тоглож, тархи толгойг нь дэндүү ихээр угааж байна. Монголын ард түмний амин эрх ашиг, Монгол Улсын үндэсний эрх ашгийн төлөө эв нэгдлийг эрхэмлэж, эрх чөлөөг баталгаажуулна.

 

Дөрөв. МОНГОЛ ХҮН БОЛЖ ТӨРСНӨӨРӨӨ БАХАРХАЖ, МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ ЗҮТГЭНЭ

 

Монгол газар шороон дээр Монгол хүн болж төрсөн нь та бидний бахархал.  Хөх Монголын хөх толбот монголчууд бид эзэн Чингис хааны үр сад, үргэлжлэл нь мөн. Туурга тусгаар Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх нь Монгол хүмүүн болж төрсний их хувь заяа. Монголынхоо төлөө зүтгэнэ. Хамтдаа зүтгэе.

 

Тав. МОНГОЛЧУУД БОСОО ЗАЯАТАЙ, БОСОО БИЧИГТЭЙ, БОСОО ТӨРСӨН ТЭНГЭРЛЭГ АРД ТҮМЭН

 

Монгол хүний үнэлэмжийг даян дэлхийд дахин нэмэгдүүлэн цуурайтуулахын төлөө би зүтгэнэ. Монгол хүний эрүүл саруул ухаан, билэг авьяас, ажилсаг хөдөлмөрч зан чанар, аз хийморьт огт эргэлздэггүй. Монголчууд босоо заяатай, босоо бичигтэй, босоо төрсөн тэнгэрлэг ард түмэн. Би ард түмнээ ажилтай, ирээдүй хойчийн залуусаа илүү өндөр боловсролтой болгож, ахмад үеийнхнээ хайрлан халамжилна. Өнөөгийн туурга тусгаар улсыг та бидэнд бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгсөн өвгөдийн  ач, буяныг санан хариулж тэдний амар тайван амьдрах нөхцөлийг хангах  ёстой.

 

Зургаа. МОНГОЛ ХҮН МОНГОЛ ЭХ ОРНЫХОО ЭЗЭН НЬ БАЙНА

 

Монгол хүн Монголдоо жинхэнэ эзэн нь байна. Энэ бол Монгол орныхоо байгалийн баялагт эзэн суух ёстой гэсэн үг. Байгалийн баялгаа ард түмэндээ авч өгөхийг зорих нь эх оронч үзэл мөн.

 

Монгол хүн газар шороо, байгалийн баялгийнхаа эзэн байх ёстой. Монгол хүн Монгол Улсынхаа жинхэнэ эзэн байх ёстой.Та бид энэ улс орны эзэд. Монголчууд та бид толгой дээгүүр эрхэмсэг аж төрөх хувь тавилантай тэнгэр заяат ард түмэн мөн.

 

Долоо. АМ БА АЖИЛ, ҮГ БА ҮЙЛ ХЭРГИЙН НЭГДЛИЙГ ХАНГАНА

 

Эзэн хүнд эрхэмлэх нандин зүйлс гэж байх учиртай. Энэ бол ам ажлын болоод үг ба үйл хэргийн нэгдэл юм. Хэлсэн бол хийдэг байцгаая. Хуурдаг байж таарахгүй. Худал хэлж бүр ч болохгүй. Монголын “За бол андгай буйзаа” хэмээн өвөг дээдэс минь сургамжлан гэрээсэлж үлдээсэн билээ.

 

Бидэнд Монголоо хөгжүүлэх төлөвлөгөө, ард түмнээрээ хэлэлцүүлэн баталж хэрэгжүүлэх, ирээдүйн Их Монголыг бүтээх Үндсэн хуулийн цогц төсөл бий.

 

Найм. ЭХ ОРНЫХОО ӨМНӨХ ТУЛГАМДСАН ЗОРИЛТУУДЫГ ШИЙДВЭРЛЭНЭ

 

Та бидний өмнөх тулгамдсан зорилт бол өчигдрөөсөө сургамж авч, өнөөдрөө зөв тунгааж, маргаашийн ирээдүйгээ үндэслэлтэй өөдрөгөөр төлөвлөн бүтээх явдал мөн.

 

Хариуцлагагүйн зуднаас үтэр түргэн салцгаая. Сахилга, хариуцлага, зохион байгуулалтыг нэвтрүүлцгээе!

 

Хөдөө аж ахуйн салбарыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, хот суурин газрыг үндэсний үйлдвэрлэлийн цогцолборууд болгон хөгжүүлцгээе!

 

Ажилгүйдлийг арилгаж, ард түмнээрээ нэгэн санаагаар зүтгэж, төрийг түмэнд үйлчилдэг болгоё!

 

Монголын нийгэм дэх чинээлэг дундаж давхаргын тоо хэмжээг нэмэгдүүлж,үндэстэн ястны хөгжин цэцэглэх баттай суурь мөн гэдэгт итгэн тэмүүлцгээе!

 

Эв нэгдлийг эрхэмлэн батжуулцгаая!

 

Ес. МЯНГАНЫ ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛНЭ

 

Та бидний, бүх монголчуудын хөгжлийн их аян юм. Эх орны минь жаргалын замын эхлэлийг тавих Их аян юм. Энэ их аяныг, Монголын хөгжлийн “Мянганы их бүтээн байгуулалт”-ыг эхлүүлцгээе. Монголчууд улс эх орныхоо жинхэнэ эзэд нь болно. Монгол хүний үнэ цэнэ, үнэлэмж өсч нэмэгдэнэ. Монгол Улс түргэн хурдацтай хөгжинө, тусгаар тогтнол нь бэхжин батжина.

 

Монголоороо  бахархаж Монгол Улсаа хамтдаа хөгжүүлцгээе.

 

Энэ бол миний чин сэтгэлийн есөн хүсэл, хийж хэрэгжүүлэх ёстой есөн гол зорилт мөн!

МАН-аас нэр дэвшигч М.ЭНХБОЛД


 

ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЭЛ, МОНГОЛ БАХАРХАЛ

 

Монгол гэрийн олон бүрдэл хэсгийн оргил нь тооно билээ.

 

  • Нэгдмэл зорилготой Монголын Ерөнхийлөгч

 

Нийгмийн оюун санааны нэгдмэл байдлыг баталгаажуулах, эв нэгдэл, итгэлцэл, ёс суртахууныг дээшлүүлэх, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, үндэсний эв эеийг бэхжүүлэх үзэл санааг мөрдлөг болгоно.

 

  • Үнэт зүйлтэй Монгол

 

Үндэсний бахархал, эх оронч үзлийг үнэт зүйлээ болгосон иргэн төлөвшүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлнэ.

 

  • Эв нэгдлийн суурь

 

Хууль дээдлэх зарчим, шударга ёс, баялгийн тэгш хуваарилалт нь үндэсний эв нэгдлийг хангах бат бэх суурь гэж үзнэ.

 

  • Улс төрийн эерэг соёлтой Ерөнхийлөгч

 

Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын тэнцвэртэй, харилцан ойлголцсон улс төрийн зөвшилцөлийг хуулийн хүрээнд хангана. Иргэний нийгмийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллана.

 

  • Бүлэглэлийн бус бүгдийн эрх ашиг

 

Төрийн бодлого, үйл ажиллагаанд улс төр бизнесийн явцуу бүлэглэл нөлөөлөхийн эсрэг тууштай зогсож, ард түмний эрх ашгийг эн тэргүүнд тавина.

 

  • Хариуцлагатай, “шилэн” нам

 

Улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилтийг ил тод, хяналттай болгоно. Улс төрийн намуудын төлөвшлийг хангах эрх зүйн шинэ орчин бүрдүүлнэ. Төрийн өндөр албан тушаалтнуудад тооцох хариуцлагын тогтолцоог шинэчилнэ.

 

  • Хичээн дагах дүрэмтэй монгол хүүхэд

 

Үндэсний уламжлалт арга барилд тулгуурлан хүүхдийг монгол хүн болгон төлөвшүүлэх дүрэм боловсруулж, мөрдлөг болгох зарлиг гаргана.

 

  • Чөлөөт хэвлэлд ээлтэй Ерөнхийлөгч

 

Хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж буй аливаа хуулийн зохицуулалтуудыг залруулна. Нийгмийн хариуцлагаа ухамсарласан, хараат бус, мэргэшсэн сэтгүүл зүйг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлд хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллана.

 

ХАРИУЦЛАГАТАЙ, ШУДАРГА, ТОГТВОРТОЙ ЗАСАГЛАЛ

 

Монгол гэрийн хана туурга хамаг бүхнийг хамгаалан нөмөрлөх үүрэгтэй.

 

  • Үндсэн хуулиа ард түмнээсээ асууна

 

Засаглалын төгөлдөршил, төрийн хариуцлага, хяналт тэнцлийг боловсронгуй болгох, тогтвортой байдлыг хангах шаардлагад үндэслэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард түмнээсээ асууж шийдвэрлүүлнэ.

 

  • Мэргэшсэн төрийн алба

 

Төрийн алба оновчтой бүтэцтэй, мэргэшсэн, чадварлаг, хариуцлагатай, тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлнэ. Төрийн албан хаагчдыг зөв хандлагатай, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, бүтээмжтэй болгох, ажлын арга барилын шинэ соёлыг бүх түвшинд хэвшүүлнэ. Ажиллах орчин, нийгмийн баталгааг нь сайжруулах бодлогыг тууштай дэмжинэ.

 

  • Авлигатай холбогдсон бол ахиад төрд ирэхгүй

 

Авлигын гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгана. Авлигын гэмт хэрэгт холбогдож, ял эдэлсэн бол төрд ажиллах эрхийг бүх насаар нь хасна. Авлига бол манай нийгмийн хорт хавдар. Хорт хавдрын эс бүрийг суга татан хаяхаас өөр эмчилгээ байхгүй хэмээн хатуу тэмцэнэ.

 

  • Төрийн албанд шударга зарчим, жигд төлөөлөл

 

Төрийн албаны сонгон шалгаруулалт, томилгоо, байршуулах, сэлгэн ажиллуулах, дэвшүүлэх үйл явцад нийгмийн бүлгүүдийн төлөөллийг жигд хангах захиргааны шударга зарчмыг харгалзана.

 

  • Хууль сахиулагчдын хариуцлагыг чангатгана

 

Иргэдэд ялгавартай хандаж, хүний эрх зөрчсөн, мэргэжлийн болон ёс зүйн алдаа гаргасан, гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдсон бүх шатны шүүгч, прокурор болон бусад холбогдох албан тушаалтанд оногдуулах хариуцлагыг чангатгах эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

 

  • Шүүх шүүнэ. Улс төр, улс төрч оролцохгүй

 

Хууль сахиулах болон шүүхийн үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө, хууль ёсыг бүрэн хангуулж, улс төрийн нөлөөллөөс ангид байх зарчмыг чанд сахиулж ажиллана. Хууль сахиулах, шүүхийн ажиллагаа улс төрөөс ангид байх зарчмыг тунхаг яриа биш ажил хэрэг болгоно.

 

  • Шударга шүүгч, шударга шийдвэр

 

Шүүгчдийг сонгон шалгаруулахад нөлөөллөөс ангид, мэргэшил, ёс зүй, зан суртахууны төлөвшлийг шалгуур болгох, шүүгч бүр дээр үнэлгээ өгөх, үүрэг хариуцлагыг сайжруулах хууль эрх зүйн орчин бүрдүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрх, үүргийг нарийвчлан тогтоох замаар хууль дээдэлсэн, шударга, хариуцлагатай шүүхийг төлөвшүүлэх хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоно.

 

  • Эрэн сурвалжилж, эргүүлэн авчирна

 

Бүс нутаг, олон улсын цагдаа хүчний байгууллагуудтай илүү нягт, идэвх уялдаатай хамтран ажиллаж улсад их хэмжээний хохирол учруулаад гадаадад оргон зайлсан этгээдүүдийг эрэн сурвалжилж, эргүүлэн эх оронд нь авчрах ажиллагааг дэмжиж ажиллана.

 

  • Эзнээ олсон шагнал

 

Ажил үйлс, авьяас чадвараа шударгаар, ил тод үнэлүүлэн шагнуулах боломжийг иргэн бүрт олгож, шагналын нэр хүндийг өсгөнө.

 

ЭРҮҮЛ, БОЛОВСРОЛТОЙ, ЭРХ ТЭГШ, ЧИНЭЭЛЭГ МОНГОЛ ХҮН

 

Унь мод урт богино байдаггүй. Унь бүрийн толгой тэнгэрт тэмүүлж, тооно тойрон уулздаг.

 

  • Төрийн анхааралд монгол хүн

 

Иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амаа өсгөх, гэр бүлийн тогтвортой байдлыг хадгалах бодлогыг чухалчилна.

 

  • Эрүүл саруул, элэг бүтэн монгол

 

Эрүүл мэндийн салбарын үйлчилгээг сайжруулж, санхүүжилтийн эх үүсвэрийг боловсронгуй болгон, менежментийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх бодлого санаачлан Засгийн газарт чиглэл болгоно. Эрүүл мэндийн салбарын техник, технологи, орчныг сайжруулах, эмч ажиллагсдын ур чадвар, зөв хандлага, хариуцлага, үр дүнг чухалчлах бодлогыг дэмжиж, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхийг шаардаж ажиллана.

 

  • Өрсөлдөх чадвартай монгол хүн

 

Ерөнхий боловсролыг тогтвортой төрийн бодлогоор дэмжих, нэн ялангуяа байгалийн шинжлэлийн хичээлийг шинэ шатанд гаргах, монгол хүний дэлхийд өрсөлдөх суурийг бэхжүүлэх хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоно.

 

  • Орчин үеийн монгол хүүхэд

 

Хүүхэд багачуудыг үндэсний соёл, монгол дархлаатай иргэн болгон хүмүүжүүлэх, чөлөөтэй уран бүтээл туурвих, шинэ технологитой танилцан бодит сургалтад хамрагдаж, туршлага хуримтлуулахыг  дэмжинэ.

 

Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү

АН-аас нэр дэвшигч Х.БАТТУЛГА


 

ХҮЧИРХЭГ МОНГОЛЫН ТӨЛӨӨ

 

Мянганаар өртөөлсөн Монгол үндэстний төрт ёс, түүх соёл, язгуур уламжлал, орчин цагийн ололт амжилт, өрнөх ирээдүйн их хүслийн гурван цагийн хэлхээнд орших эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт халдашгүй дархан байдал, ардчилал, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж хөгжин бадарсан “ХҮЧИРХЭГ МОНГОЛ УЛС”-ыг цогцлоох  Эх оронч Ерөнхийлөгч байна.

 

  • Эв нэгдлийг эрхэмлэж, үндэсний эрх ашгаа дээдэлсэн Эх оронч Ерөнхийлөгч байна.

 

  • Эрх чөлөө, шударга ёсыг сахин хамгаалж, иргэнээ дээдэлсэн Эх оронч Ерөнхийлөгч байна.

 

  • Эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлсэн Эх оронч Ерөнхийлөгч байна.

 

  • Экологийн тэнцвэрийг хангаж, газар нутгаа хамгаалсан Эх оронч Ерөнхийлөгч байна.

 

  • Экспортын шинэ эринийг эхлүүлсэн, эрх тэгш гадаад харилцааг эрхэмлэгч Эх оронч Ерөнхийлөгч байна.

 

НЭГ.  Эв нэгдлийг эрхэмлэж, үндэсний эрх ашгаа дээдэлсэн Эх оронч Ерөнхийлөгч байна

 

1.1.4. Даяаршил, технологийн хурдацтай хөгжлийн эрин үед үндэснийхээ түүхэн уламжлал, хэл, соёлын дархлааг хамгаалж, Монгол бахархал шингэсэн нүүдлийн соёл иргэншлийг хүн төрөлхтний үнэт зүйл болгох бодлого боловсруулж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллах

 

1.2. Үндэсний эв нэгдлийг эрхэмлэн бүтээнэ.

 

Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд төрт ёсны оршин тогтнолыг чандлан хамгаалж, талцал, хуваагдлын эсрэг эвлэрэн нягтарсан, хүчирхэгжин мандсан, эв нэгдэлтэй Монголын төлөө манлайлан ажиллана. 

 

ХОЁР. Эрх чөлөө, шударга ёсыг сахин хамгаалж, иргэнээ дээдэлсэн Эх оронч Ерөнхийлөгч байна.

 

2.1. Шударга ёсыг тууштай сахиулж, хүний эрхийг дээдэлнэ.

 

Монгол Улсад хүний язгуур эрхийг дээдэлж, хэнийг ч үл ялгаварлан иргэнээ хамгаалсан хуулийн засаглал бүхий, хариуцлагатай, нээлттэй, ил тод, тунгалаг төрийн үйлчилгээг төлөвшүүлэх зарчим баримтална. Хүний эрх, эрх чөлөө, баялаг бүтээгч иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, төрийн тогтвортой бодлогоор урамшуулан дэмжихийг эрмэлзэж ажиллана. Үүнд:

 

2.1.2. Ил тод, шударга сонгон шалгаруулалтаар төрийн албыг мэргэшсэн, чадварлаг хүний нөөцөөр бүрдүүлж ажиллахыг бүхий л талаар дэмжинэ. Улс төрийн сонгуулийн үр дүнгээр төрийн албан хаагчдыг хоморголон халах үйлдлийг шийдвэртэй таслан зогсоох эрх зүйн орчин бүрдүүлэн бэхжүүлэх улс төрийн манлайлал гаргаж ажиллах;

 

2.1.3. Сонгогдсон болон томилогдсон төрийн албан тушаалтан авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон нь тогтоогдсон, офшор данстай нь илэрсэн, ашиг сонирхлын зөрчилтэй нь нотлогдсон тохиолдолд хатуу хариуцлага хүлээлгэж, албан тушаалаас нь огцруулах, хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн орчин боловсронгуй болгох, энэ асуудлыг зохицуулсан олон улсын гэрээ, конвенцид нэгдэхийн төлөө бодлого, санаачилга гарган ажиллах; 

 

2.2.1. Монгол хүний оюуны үнэ цэнэ шингэсэн туурвил, бүтээлийг бодитой үнэлэх, түүний үнэлэмжийг нэмэгдүүлсэн бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих;

 

2.2.2. Монгол түмний уламжлалт ёс заншил, язгуур өв, нүүдлийн соёл иргэншил, үндэсний болон сонгодог урлагийг төрийн ивээлд байлгах, тэдгээрийг сурталчилсан монгол контентыг дэмжин хөгжүүлэх, олон улсын зах зээлд гаргах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох;

 

2.2.3. Хүүхэд, залуусыг ёс зүйтэй, эх оронч үндэсний үзэлтэй, бүтээлч иргэн болгож төлөвшүүлэх асуудлыг төрийн бодлогын төвд тавих, шинэ зууны хурдтай хөгжилд хөл нийлүүлэн алхах боломжийг нэмэх, интернэтийн дэд бүтцийг олон улсын жишигт хүргэж, эх орныхоо аль ч өнцгөөс дэлхийтэй холбогдон суралцах буюу  ажиллах боломжийг нь нээн өгөхийн төлөө идэвх санаачилга гарган үүнд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг дэмжих; 

 

2.2.4. Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын хүний нөөцийг бүрдүүлэх, мэдлэгт суурилсан үйлдвэрлэл хөгжүүлэх бүх санаачилгыг дэмжих;

 

2.2.5. Цэцэрлэгийн болон сургуулийн насны хүүхэд бүрд төрөөс боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй үзүүлэх, сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн бодлого, санаачилгыг дэмжих;

 

2.2.6. Мэргэжлийн боловсрол эзэмшигч залуучуудыг дэмжсэн төрийн бодлогыг улам боловсронгуй болгох, санал санаачилга гаргах;

 

2.3. Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж, спортыг дэмжинэ.

 

Монгол хүний эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг Монгол төрийн бодлогын үндсэн цөмд байлгах зарчим баримтална. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрхийг баталгаажуулж, монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалах, эрүүл чийрэг бие бялдартай болгон хөгжүүлэх бодлогод онцгой анхаарч ажиллана. Үүнд:  

 

2.3.1. Анагаах ухааны сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг дэмжиж, монгол хүн эх орондоо дэлхийн түвшний оношилгоо эмчилгээ хийлгэх боломж бололцоо бүрдүүлэхийг дэмжих;

 

2.3.2. Иргэн бүрт эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгох зорилгоор олон улсын жишигт нийцсэн үзлэг, шинжилгээ, оношилгооны иж бүрэн төвүүдийг бүсчлэн хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, санаачилгыг дэмжих;

 

2.3.3. Урьдчилан сэргийлэх чиглэлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэд даатгалаараа чийрэгжүүлэх төвүүдэд хичээллэх боломж бүрдүүлсэн эрх зүйн орчин бий болгохын төлөө ажиллах; 

 

2.3.4. Аливаа төрлийн өвчлөлийг бууруулах, өвчлөлийн тэргүүн эгнээнд буй хавдар, зүрх судасны өвчнийг эрт оношлох, халдварт болон халдварт бус өвчний эрсдлийг бууруулах, эрүүл амьдрах хэв маягийг түгээн дэлгэрүүлэх аливаа үйл ажиллагааг дэмжих; 

 

2.3.5. Нийтийн биеийн тамир, спортын дэд бүтцийг сайжруулан, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, үндэсний спортын өв соёл болон спортын анагаах ухааныг хөгжүүлэх, тамирчдын бэлтгэл сургуулилт хийх таатай орчин нөхцөл бүрдүүлэх, спортыг эдийн засгийн эргэлтэд оруулах, эх орныхоо нэрийг өндөрт өргөн амжилт гаргасан баг, тамирчдаа тогтвортой бодлогоор урамшуулан дэмжих төрийн бодлого, хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгохын төлөө ажиллах;

 

Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Лодойсамбуу: Ганц Л.Оюун-Эрдэнээр бүтэн үеийг төлөөлүүлж гоочлох нь утгагүй
Б.Баатар: Херо энтертайнмент үнэн байхыг эрхэмлэн ажилласан
Х.Нямбаатар: Нийслэлийн иргэдийн баярын бай шагналыг Үндэсний их баяр наадмынхаас их байхаар төсөвлөж байгаа
Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (52)

  • Зочин (150.129.141.203)
    Ene gurav gurvuulaa turd olon jil ajillasa uls eh oron ard tumnii tuluu yu hiisiin yu ch hiigeegui heruul temtsel muu muuhai bolgoniig l hiisen bh gurvuulang ni demjihguiee
    2017 оны 06 сарын 09 | Хариулах
  • Хэн нь Сонгуулийг луйвардах гэж байна вэ (67.111.249.98)
    Voice faking voice cloning voice duplication software гээд гооглдээд үзвэл ёсөн шидийн дуу авиа дуурайгч софтвер тоног төхөөрөмж гарч байна Хамгийн сүүлд Канадын нэг компани Lyrebird гэдэг софтвер гаргаж АНУ болон бусад улсын төр засгийн хэмжээнд шуугиан дэгдээгэд авлаа учир нь энэ софтвер тухайн улсын бүх түвшинд аюултайгаар нөлөөлж болно гэж үзсэн байна Ер нь 2001 оноос ийм софтверүүд энгийн хүмүүст ААНдэд зориулж зарагдаж эхэлсэн байна Доорхи веб хаягруу орвол тодорхой болно https mobile nytimes com 2001 07 31 business software-is-called-capable-of-copying-any-human-voice html https www google com amp s www theverge com platform amp 2017 4 24 15406882 ai-voice-synthesis-copy-human-speech-lyrebird
    2017 оны 06 сарын 08 | Хариулах
  • Хэн нь Сонгуулийг луйвардах гэж байна вэ (67.111.249.98)
    Voice faking voice cloning voice duplication software гээд гооглдээд үзвэл ёсөн шидийн дуу авиа дуурайгч софтвер тоног төхөөрөмж гарч байна Хамгийн сүүлд Канадын нэг компани Lyrebird гэдэг софтвер гаргаж АНУ болон бусад улсын төр засгийн хэмжээнд шуугиан дэгдээгэд авлаа учир нь энэ софтвер тухайн улсын бүх түвшинд аюултайгаар нөлөөлж болно гэж үзсэн байна Ер нь 2001 оноос ийм софтверүүд энгийн хүмүүст ААНдэд зориулж зарагдаж эхэлсэн байна Доорхи веб хаягруу орвол тодорхой болно https mobile nytimes com 2001 07 31 business software-is-called-capable-of-copying-any-human-voice html https www google com amp s www theverge com platform amp 2017 4 24 15406882 ai-voice-synthesis-copy-human-speech-lyrebird
    2017 оны 06 сарын 08 | Хариулах
  • Хэн нь Сонгуулийг луйвардах гэж байна вэ (67.111.249.98)
    Voice faking voice cloning voice duplication software гээд гооглдээд үзвэл ёсөн шидийн дуу авиа дуурайгч софтвер тоног төхөөрөмж гарч байна Хамгийн сүүлд Канадын нэг компани Lyrebird гэдэг софтвер гаргаж АНУ болон бусад улсын төр засгийн хэмжээнд шуугиан дэгдээгэд авлаа учир нь энэ софтвер тухайн улсын бүх түвшинд аюултайгаар нөлөөлж болно гэж үзсэн байна Ер нь 2001 оноос ийм софтверүүд энгийн хүмүүст ААНдэд зориулж зарагдаж эхэлсэн байна Доорхи веб хаягруу орвол тодорхой болно https mobile nytimes com 2001 07 31 business software-is-called-capable-of-copying-any-human-voice html https www google com amp s www theverge com platform amp 2017 4 24 15406882 ai-voice-synthesis-copy-human-speech-lyrebird
    2017 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (27.123.214.114)
    enhbold tarhini turaal gord
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
    • Зочин
      Тархины тураал чинь АНы папенттай нэр шуу оороо юм сэтгэл сур АНы тархины тураалд орсон Илжигээ
      2017 оны 06 сарын 07
  • АН МАХНы доор орж ШИВШИГ болох юм байна (67.111.249.66)
    Хахаха Энэ Баттулгын уриаг нэг хардаа Танктай ялна гэсэнтэй адил уншигдаж байна. Энэ тархины тураал Еронхийлогчийн ажлыг юу гэж боддог болоо. АН МАХНы доор орох юм байна доо ШИВШИГ ШИВШИГ
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
  • АН МАХНы доор орж ШИВШИГ болох юм байна (67.111.249.66)
    Хахаха Энэ Баттулгын уриаг нэг хардаа Танктай ялна гэсэнтэй адил уншигдаж байна. Энэ тархины тураал Еронхийлогчийн ажлыг юу гэж боддог болоо. АН МАХНы доор орох юм байна доо ШИВШИГ ШИВШИГ
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
  • АН МАХНы доор орж ШИВШИГ болох юм байна (67.111.249.66)
    Хахаха Энэ Баттулгын уриаг нэг хардаа Танктай ялна гэсэнтэй адил уншигдаж байна. Энэ тархины тураал Еронхийлогчийн ажлыг юу гэж боддог болоо. АН МАХНы доор орох юм байна доо ШИВШИГ ШИВШИГ
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
    • ZOCHIN
      AN BUGD LUIBARCHIN
      2017 оны 06 сарын 07
  • Зочин (67.111.249.66)
    МАНд хоер дахь удаагаа саналаа огох гэж байна АНы ардчилалыг харлаа хуртлээ одоо боллоо. Хулгай дээрэм хийхээ ардчилал гэж тайлбарладаг ийм заваан юмнуудыг сонгож ирсэндээ харамсаад барахгуй нь. Ганбаатарын ард Энхбаяр гэж МАНАНг торуулж осгож бойжуулсан эцэг нь байна Ганбаатар ялвал Энхбаяр МАНАНийн загалмайлсан эцэг нь болно энэ бол гарцаагуй
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
    • ZOCHIN
      CHUUHED DUUDAHAD YAJ BAILAA ENE BATTULGA UMDUNDUU TABIH SHAHAA BIZDEE
      2017 оны 06 сарын 07
    • Зочин
      Энхболд ялвал МАНАН арилах юм уу.Ёстой ХЯ,ХЯ,ХЯ
      2017 оны 06 сарын 07
  • Зочин (66.181.179.216)
    amjilt
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.179.216)
    man amlaltaa bieluulmeer bna
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
  • zochin (66.181.179.216)
    2016 onii ih hurliin songuulid ingej saihan amlaad l 65 suudal avaa bz de odo songuulit neg jil ni ongorch baih shiv nogoo l goyo loozon baih shiv
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
    • Зочин
      МАНд хоер дахь удаагаа саналаа огох гэж байна АНы ардчилалыг харлаа хуртлээ одоо боллоо. Хулгай дээрэм хийхээ ардчилал гэж тайлбарладаг ийм заваан юмнуудыг сонгож ирсэндээ харамсаад барахгуй нь. Ганбаатарын ард Энхбаяр гэж МАНАНг торуулж осгож бойжуулсан эцэг нь байна Ганбаатар ялвал Энхбаяр МАНАНийн загалмайлсан эцэг нь болно энэ бол гарцаагуй
      2017 оны 06 сарын 07
  • зочин (66.181.179.216)
    МАН амлалтаа биелүүлмээр байна, амлалт бүгд эсрэгээрээ, давхар дээлгүй мэргэжлийн ЗГ байгуулна гэсэн хаа байна, татвар нэмэхгүй гэчээд 7 төрлийн татвар нэмсэн, хүүхэд бүртээ ижил тэгш 20-ийг үргэлжлүүлэн олгоно гэчээд одоо болхоор хүүхдийн 20-ийг зарим хүүхдэд нь талон ч билүү хүүхдээ хүртэл ялгаад, ахмадын тэтгэвэрийг үе шаттай нээмэгдүүлнэ гэчээд юун нэмэх харин ч ахмадуудынхаа тэтгэвэрт орох насыг хүртэл нэмчлээ, гоё сайхан амалсан шигээ ард түмэндээ ээлтэй эерэг юм байна уу бодоод бодоод олохгүй юм өмнө нь ман-д санал өгөөд харамссан шү
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
    • Зочин
      Чи л 2012 АНы бузаруудыг сонгоо биз дээ. Улс орны сан хомрогийг самарч байхад чи л хамт цуслаа биз дээ. МАН хий юмаа хийгээд явж байна чиний баасан БААСыг МАН ард тумэнтэйгээ хамт цэвэрлээд явж байна оор яалгах гэсэн баасны от вэ
      2017 оны 06 сарын 07
  • Сурен (151.48.129.182)
    Ганбаатар гишуунийх илуу энгийн мертлее зев юм бна.М.Энхболдынх уран уг хэллэг их хэрэглэсэн яаж нэг панаалдаж бгд гарч ирье гэсэн шиг бх юм.Х.Баттулга ч ялгаагуй уран гое хэллэгтэй боловч нэг л хуурамч санагдаад бна
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
  • Зочин (178.246.176.180)
    Enhboldiin buyu MAN-n amlalt hiih ajil bol yrduul hooson loozon huuramch amlalt biyluulj chadahgui hii muruudul erunhiilugchiin suudliig avahiin tuld 2016 onii ih hurliin songuuliar amlaj baigaad songogdood amlaltaasaa 100butsaj baisan ter l saihan hooson amlalt bn
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
  • ыбө (202.179.26.0)
    Энхболдын мөрийн хөтөлбөр ажил хэрэгч харагдаж байна. Нөгөө 2 нь бол хольж хутгаад алах юм байна.
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
    • Зочин
      уг нь ажил хэрэгч бичдэг юм хөөрхий даанч биелүүлдэггүй юм чааваас!!!! өчнөөн жил хийхээр хугацаа болсон. өөрөө л хувалз болтлоо баяжиж, дарангуйлагч болсон байх. одоо ч хууртагдахаа больё оо хө
      2017 оны 06 сарын 07
  • зочин (202.9.43.237)
    гамбаа байна даа бусад нь яах гээд байгаагаа мэдэхгүй улиг домог болсон хуучин лозон хашгарч байна
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
  • Мгл (66.181.183.231)
    Ман ы сонгуулийн амлалт шиг энхболдын хэлсэн болгоныг эсрэгээр нь ойлгохд лболно
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
    • Зочин
      Чи л 2012 АНы бузаруудыг сонгоо биз дээ. Улс орны сан хомрогийг самарч байхад чи л хамт цуслаа биз дээ. МАН хий юмаа хийгээд явж байна чиний баасан БААСыг МАН ард тумэнтэйгээ хамт цэвэрлээд явж байна оор яалгах гэсэн баасны от вэ
      2017 оны 06 сарын 07
  • Санал бодол (202.179.25.224)
    1. Ганбаатарын 9 амлалт эрх мэдэлд хүрвэл биелэх боломжтой Монголчуудын төлөө шийдэлүүд байна. 2. Энхболдын Монгол гэрээ зөв зохион байгуулалтыг нь мэддэггүй тэнгэрийн уриа лоозон шиг амлалт бол тунхаг бичигт л байдаг байх. 3. Баттулгын мөрын хөтөлбөрүүд санаачлагыг дэмжих, бий болгохын төлөө ажиллах, манлайлал гарган ажиллах гм зүйл нь иргэдийн төлөө хийнэ гэж хэлээгүй шүү дээ гэж эртхэн биччихсэн юм байна.
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
  • Ганбаатартаа өгье (203.91.112.146)
    Энэ 3-аас ганбаа л нэр цэвэр амьдралд ойр мөрийн хөтөлбөр шиг харагдаж байна. Ганбаатарыгаа дэмжинээ.
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
    • Зочин
      chi ch teneg hun yum bna daa unuuduriig hardag hun yum bna
      2017 оны 06 сарын 07
  • bat (31.36.173.95)
    MAN bol bishee Enhboldoo olon jil turd ajillahdaa ene ulgeree yrisan odoo bas yriad baih uu ard tumen itgeh bh daa
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
  • xun (1.66.99.43)
    za da X. Battulga yum u da...Enxbold uur shigee buurunxii,Ganbaatar nudend ul uzegdex muriin xutulburuud bna.Ene 3-s ali negiig ni songo gevel Battulga yu bna.
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
  • Яравгар өвгөн (202.126.91.217)
    МАНАН-гийнхан хэзээ амлалтаа биелүүлж байсан юм бэ? Үгүй байхгүй юу даа. Харин Ганбаатрын амлалт маш том орон зайг эзэлж байгаа нь тааламжтай байна.
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
    • z
      chadahgui chuu de
      2017 оны 06 сарын 07
  • Зочин (178.246.131.182)
    Battulgiin muriin hutulbur unend niitssen hii hooson amlaltgui hutulbur bn tegeed ch ene hun buteen baiguulj hiij chaddag. battulgiig demjine
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
    • ZOCHIN
      ehleed uuriin gadaad uriig darna daraa ni han heregtnee urshuuj en orondoo abchirna ingeed 4 jil duusaa
      2017 оны 06 сарын 07
  • зочин (202.9.43.237)
    амлалт яах вэ хэзээ биелүүлж байлаа ганбаатар идэж уугаагүй арай дээр байх
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
  • zochin (202.131.245.18)
    Hamgiin saihan muriin hutulbur Battulgiinh bna, demjij bna.
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
  • МАН молиг үмхүүлнэ (202.9.43.176)
    16 оны сонгууль угтаж иргдийн татвар нэмэхгүй гэж МАН донгодож байгаад сая 7 татвараар боомилсон. Одоо ерөнхийлөгч нь МАН -ых болбол эргүү массыг нүцгэлнэ дээ
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
    • ZOCHIN
      ehe 7 tatbar mungutei hunuusees abah tatbar AN iin udej uusan tatbar gej medeh uu
      2017 оны 06 сарын 07
    • Зочин
      Чи л 2012 АНы бузаруудыг сонгоо биз дээ. Улс орны сан хомрогийг самарч байхад чи л хамт цуслаа биз дээ. МАН хий юмаа хийгээд явж байна чиний баасан БААСыг МАН ард тумэнтэйгээ хамт цэвэрлээд явж байна оор яалгах гэсэн баасны от вэ
      2017 оны 06 сарын 07
  • zochin (66.181.179.216)
    amjilt husie
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
  • zochin (66.181.179.216)
    MAN odoo yuu amlah yum bol omnoh amlaltaa neg ergeed harchval zugeersen
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
  • зочин (66.181.179.216)
    МАН АН ээлжлэн 27 жил төрийг барьсан энэ хугацаа бол ард түмнийг зөв бодлогоор өөд нь татчих хангалттай хугацаа тэдний өөрсдийх нь амьдрал ахуй бол сайжирсан нь мэдээж, гадаадад офшорт МАН АН- ын нөхдүүдийн хууль бус мөнгө байна түүнийгээ эх орондоо оруулж ирэх талаар дурьдаагүй байна тэхээр Ганбаатар нь дээр байх гэж бодлоо. МАН-ын их хуралд гарахдаа ард түмэндээ сайхан амалсан амлалтуудыг нь дэмжиж 65 суудал ард түмэн өгсөн байтал амлалт нь дандаа эсрэгээ байна ийм байхад ард түмний амьдрал яаж дээшлэх юм бэ, ахмадын тэтгэвэрийг үе шаттай нэмэгдүүлнэ гэсэн чинь 1 жил болход ганц чтөгрөг нэмсэнгүй харин ч ахмадын тэтгэвэрт орох насыг нэмчлээ, залуучуудад ажил олдохгүй байна, татвар нэмэхгүй гэсэн чинь 7 төрлийн татвар нэмчлээ, хүүхдийн 20 заримд нь талон ч билүү алагчлаад уг нь мөрийн хөтөлбөрт нь ингэж байгаагүй ш дэ, мэргэжлийн засгийн газар байгуулна давхар дээлгүй байна гэсэн яав тийм болхоор МАН-д санал өхгүй, өмнө нь их хуралд МАН-д санал өгөөд харамссан
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
  • зочин (66.181.179.216)
    МАН АН ээлжлэн 27 жил төрийг барьсан энэ хугацаа бол ард түмнийг зөв бодлогоор өөд нь татчих хангалттай хугацаа тэдний өөрсдийх нь амьдрал ахуй бол сайжирсан нь мэдээж, гадаадад офшорт МАН АН- ын нөхдүүдийн хууль бус мөнгө байна түүнийгээ эх орондоо оруулж ирэх талаар дурьдаагүй байна тэхээр Ганбаатар нь дээр байх гэж бодлоо. МАН-ын их хуралд гарахдаа ард түмэндээ сайхан амалсан амлалтуудыг нь дэмжиж 65 суудал ард түмэн өгсөн байтал амлалт нь дандаа эсрэгээ байна ийм байхад ард түмний амьдрал яаж дээшлэх юм бэ, ахмадын тэтгэвэрийг үе шаттай нэмэгдүүлнэ гэсэн чинь 1 жил болход ганц чтөгрөг нэмсэнгүй харин ч ахмадын тэтгэвэрт орох насыг нэмчлээ, залуучуудад ажил олдохгүй байна, татвар нэмэхгүй гэсэн чинь 7 төрлийн татвар нэмчлээ, хүүхдийн 20 заримд нь талон ч билүү алагчлаад уг нь мөрийн хөтөлбөрт нь ингэж байгаагүй ш дэ, мэргэжлийн засгийн газар байгуулна давхар дээлгүй байна гэсэн яав тийм болхоор МАН-д санал өхгүй, өмнө нь их хуралд МАН-д санал өгөөд харамссан
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
  • zochin (66.181.160.72)
    Оффшорчдоо шахаж хулгайлсан мөнгийг нь оруулж ирж чадахгүй хүн яаж ерөнхийлөгч болох юум бэ .Тэдэнтэй ямар нэгэн байдлаар холбоотой болоод л шийдвэр гаргаж чадахгүй байна гэж байна .Ямар сайхан юум амлаж гарч ирлээ одоо яг эсрэгээрээ.АРД ТҮМНИЙГ ТЭНЭГ ГЭЖ БҮҮ БОД
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
    • Зочин
      ard tumen bol teneg gej Getler helsen baidag ene bol unen yagaad gevel mongolchuud dandaa bolohgui namaa demjeed daraa ni archaagaa alddag bhgui yu
      2017 оны 06 сарын 07
  • haraa (202.179.27.174)
    miig songoj bolohgui nuguu hedteigee niileed ulsiig ustgana shuu......
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
  • Үхсэн баасных нь эх оронч Ёрөнхийлөгч (208.54.80.129)
    Эх оронч гэх ойлголтыг жорлонгийн угаалтуур, шээсний шээлтүүрээс ч дор ингэж гутаах гэж. Женко гэх хулгайчид энэ ойлголт, энэ үг хэдэн мянга дахин хүндэднэ. Зүгээр больж үз луйварчин минь!
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
  • Үхсэн баасных нь эх оронч Ёрөнхийлөгч (208.54.80.129)
    Эх оронч гэх ойлголтыг жорлонгийн угаалтуур, шээсний шээлтүүрээс ч дор ингэж гутаах гэж. Женко гэх хулгайчид энэ ойлголт, энэ үг хэдэн мянга дахин хүндэднэ. Зүгээр больж үз луйварчин минь!
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
  • ГЭНЭН МОНГОЛ ОО (202.72.245.198)
    ЭНЭ ГУРАВ АЛЬ НЬ Ч УЛС АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ БУС ӨӨРИЙНХЭЭ ТӨЛӨӨ Л ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ ГЭЖ ЗҮТГЭЖ БГАА Ш ДЭЭ. ХАРИН ХҮЧНИЙ ХАРЬЦААГ ТЭНЦҮҮЛЭХИЙН ТУЛ МАН-Ы БИШ ЕРӨНХИЙЛӨГЧ СОНГОХ НЬ ЗӨВ ШҮҮ
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
  • зочин (202.179.24.146)
    МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар л арай шудрага байх болвуу гэж бодож байна Нөгөө 2-ын хөтөлбөрт Авилага ялангуяа оффшоршдын талаар ганц ч үг хэлэхгүй байгаа нь эх орон газар нутгаа бусдад худалдан зугтагсад Алтанхуяг Уянга нарын яриад байгаа бүлэглэлийн нөхдүүдтэй холбоотой нь даанч тодорхой .
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
  • чингис хаан (139.5.216.33)
    Ганбаатар монголчуудад мананг хазаарлаж газар авахуулахгүй бизнесс олгархи төрөөс ард түмний жинхэнэ төрийг монголчуудад атгуулна.ганбаатар монголд бгаа муу муухай бугшсан идээ бээрийг шахаж гарна.ганбаатар шударга хууль ёс ёс суртахуун үзэл бодолыг үнэнчээр дээдлнэ.өөр амлалтгүй.ганбаатарын төлөө монгол хүн бүр саналаа өгвөл манангүй амар жимэр бх болно.
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.26.193.41)
    Монголыг идэж байгаа тахал бол авилгал хээл хахууль !!! Сингапурын Ерөнхийлөгч Ли Куан авлигчидыг хазаарлаад л улсаа сэв хийтэл босгоод ирсэн Баруун , Зүүн Германи нийлэхэд Барууныхан Зүүн Германы бүх шүүгч нарыг хуу сольсон Одоо энэ авилгалд идэгдсэн Монголын Шүүх , Прокурор , Цагдааг хуугаар нь солих хэрэгтэй тэгж байж нийгэм цэвэршинэ С.Ганбаатарыг дэмжицгээе !!!
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
  • Mongotei (107.77.89.89)
    Enkhbold,Battulga nart minii mongo baigaa.Minii mongiig lyivardaj avchihaad namaig hogjyylne gene yy??? Yu gej oilgohve?Ed nar hyazgaargyi ih mongotei bayan hymyys.Haanaas Ene mongiig olov?? Medeej ard tymnii,bidnii torj osson gazar nutgiin mini byh erdes bayalag yutai hiitei ni gadniihand,bidnii daisan hyjaanyydad zarsan,odoo ch odorjin shonojin uragshaa zogsoltgyi tsyvarch baigaa ter ih bayalagiin mini mongo edgeer lyivarchidiin halaasand orsonoor ed iim bayan bolj bgaa...Getel bid gyilgachingyyd,yadyygiin tuiliig byr tyilgaj gyitslee..Bid eh orondoo ezen hyn shig bj chadahgyi bn..nadad odoo yamar ch mongo baihgyi..Dahiad l hooson honoh ni...
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
  • Зочин (119.40.103.34)
    голд нь байгаа үгнүүд нөгөө л улиг домог болсон хэдэн 10 жилээр яригдаж байх шигээ
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
  • Зочин (75.34.161.38)
    Gemt Heregt hiij baisan olon terbumiin hurungu huvaaj idsen Hun erinhiilugch bolno gej baigaa ni Mongol ediin bolon ouyn sanaanii hyamral hotsrodol tootogold orjee
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
  • БООГИЙ (202.70.46.221)
    Сонголтоо зөв сайн хийгээрэй!!!! хужаа монгол төвд ч бай МАНАН бүлэглэлээс ерөнхийлөгчид сонгож болохгүй харин -- 3 дагч улс төрийн хүчин буюу МАХН -аас ерөнхийлөгчид гэр дэвшсэн нэр , гар , сэтгэл цэвэр . төр засгийн олигорхиуд , луйварчидтай цогтой тэмцэгч , халуун эх оронч Босоо хочит С.Ганбаатарыг ерөнхийлөгчөөр сонгоход монголын ард түмэн алдахгүй ононо , харинч МАНАН -гын завхрал утаа униар, буданг арилгах , төрөөс төрсөн тэрбумтан, оффшорчид , төсөв тендрийн мөнгийг цөмлөн идэгч , улаан луйварчид , хулгайчудад төрийн төмөр нүүрийг харуулж , хариуцлагын тогтолцоог бий болгон гэсгээн цээрлүүлж хариуцлага тооцож , оффшордсон мөнгийг эх орондоо татаж авчирч эдийн засгаа сайжруулан , -- барууны санхүүгийн луйварчид , үндэстэн дамнасан корпорациудад сануулга өгч үндэсний баялаг уул уурхайн ашгийг нэмэгдүүлж эх орныхоо унаган байгаль , эрх чөлөө тусгаар тогтнол , хөгжил дэвшлийн төлөө, улс орон ард түмнийхээ эрх ашгын төлөө тэмцэж өргөсөн тангаргатаа үнэнчээр баттай зогсох ихийг хийх
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
  • Chimee (107.77.89.89)
    Enkhbold yu ch chadahgyi hydlaa amaldag ni saya haragdlaa sh dee..Ih hyrald garaad yu ch hiisengyi shiv dee...Ene garval bid ongor oo,Mongol yls sonoo!!!!!! Er ni oilgomjtoi sh dee.Gants zov hyvilbar bol Ganbaatar. Ene hyn yadyy ardiinhaa dyndaas garch irsen.Bidnii dytyy hytyygiin zovlong sain medne.Zorilgo amlalt ni ch jiriin,yag l onoodor Mongol Ulsad us agaar shig herehtei zyiliig heljee...yyniigee bielyylsen baihad bid ayandaa evd orno... Eh oronoo hooslood zygtaagaad garsan hoolnii savyydiig ergyylj avchirna gene yy...Baigaa lyivarchid aa harin gadagshaa aldchihav daa..Odoo ehneesee orgoj bysgaj bgaa bh shyy..Hil ee changatgaarai...Enkhbold shig hereggyi amitan alga..
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
  • ZOCHIN (58.7.158.77)
    MAN IIN ENHBOLD OOS SHUUD L SOTCIALIZM HANHALJIINA. DEER N GAZRAA YAJ TCAASH N ZARJ HUVIINHAA OMCHIIG OSGOH OO MARTAJ L BOLOHGUISHUU.HARIN ULSIIG MINI L BITGII ZARCHIHAARAI. OYU TOLGOIN 34 HUVIIG YG CHI ZARAH SANAATAISHUU.
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
  • МОНГОЛЧУУД БИД (103.10.21.55)
    МАН АМЛАСНААСАА ЯГ ЭСРЭГ 100 ХУВь БАЙЖ АРД ТҮМНЭЭ ХУУРСАН..ЭНЭ БОЛ МИЕЭГИЙН САНАА БАЙСАН ШҮҮ МОНГОЛЧУУДАА..ДАХИН ЭНЭ ЭТГЭЭД ГАРАХДАА ЭХ ОРОН ТУСГААР ТОГТНОЛИЙГ МААНь ХЯТАДЫН БАРьЦАНД УЛАМ ОРУУЛАХ ЮМ БҮХНИЙГ ХИЙХ БОЛОХ Нь ТОДОРХОЙ БОЛСООН..БҮҮ ДАХИН ХУУРТ..ХУУРТВАЛ ИРЭЭДҮЙ МААНь ТҮВД.ӨВӨРЛӨГЧДИЙН АРААС ОРХООР БОЛСОН.!!.СЭРЭЭРЭЙ МОНГОЛЧУУД МИНь..ХЯДАДЫН ТЭЛЭЛТИЙН БОДЛОГО МАН.АН аар ДАМЖИН ИРЭХ 4 ЖИЛД МОНГОЛД ЭРЧИМТЭЙ ХЭРЭГЖИНЭ ГЭДГИЙГ УХААРЧ ОЙЛГОХ ШААРДЛАГА ИРСЭН ШҮҮҮ
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
  • Hooh (107.77.89.89)
    Ganbaatar oor bn aa.Jinhene golii ni olood zorilgoo bolgoj bn.Negent garaad yavchihsan hylgaichyydaar bid odoo yahiin.Ev negdel enee ter ee geedl hydlaa hytsahiin.Tm ih ev negdeliig erhemledeg baisan um bol saya S.Javhlan gishyynii asyyltand hariu ogoh ni yasiin??? Javhlan gishyyn bidnii medeh estoi,medie gesniig asyysan..Haa bna? Enkhbold bol Elbegdorjiin syyder..Ee byrhan mini eniig songoj Mongol ylsaa syiryylev! S.Ganbaatariinh bol tsaanaa l oor jinhene setgeleesee yg helj bn.Ene hyn bol tsoriin gants zov songolt um shyy..
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
    • Зочин
      ҮНЭН, ДЭМЖИЖ БНА
      2017 оны 06 сарын 07
  • Зочин (216.123.206.82)
    Газрын наймаачин, Тэнэг мафи, Худалч Популист 3 уралдаж байна. Сонголтгүй сонголт гэж байдаг бол энэ л байх. Намууд яахаараа ийм аймшигтай хүмүүсийг санал болгоод байна? Ингэтлээ боловсон хүчний доройтолд орсон юм уу?
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
  • Зочин (124.158.94.35)
    Юу ч гэж байсан би сонголтоо өөрчлөхгүй. Баттулгыг сонгох болно
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
  • Bayangolchuud (203.91.115.35)
    Gadaadad baigaa ter ih mungiig Mongoldoo butsaan iruulj Uls ornoo uriin daramtaas gargaj Ard olniihoo amjirgaag deesh ni tataarai hu
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.10.23.119)
    МАНхудалч
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.10.23.119)
    МАНб--
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
  • зочин (202.9.42.80)
    МАНАН-гийхан хэзээ амалснаа биелүүлж байсан юм.тэр тусмаа МАН.юу амалж 16 оны сонгуульд оролцлоо.ард түмнийг тэнэг гэж бодож байна.МАН ерөнхийлөгчийн сонгуульд орохгүй юм шиг яаж байв.одоо болсон.АН ч ялгаагүй.тэгэхээр МАХН арай шудрага байх болов уу?
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
    • очироо
      тэнэгт толгой чинь хоосон ус нь ихэдсэн байна
      2017 оны 06 сарын 07
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ч.Лодойсамбуу: Ганц Л.Оюун-Эрдэнээр бүтэн үеийг төлөөлүүлж гоочлох нь утгагүй
    13 цаг 57 мин
  • Б.Баатар: Херо энтертайнмент үнэн байхыг эрхэмлэн ажилласан
    14 цаг 3 мин
  • Х.Нямбаатар: Нийслэлийн иргэдийн баярын бай шагналыг Үндэсний их баяр наадмынхаас их байхаар төсөвлөж байгаа
    14 цаг 25 мин
  • Толгойтын авто замаас Улаанчулуутын хогийн цэг хүртэлх замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
    14 цаг 57 мин
  • "Бэрх" олон улсын сургуульд суралцах хүсэлтэй сурагчдын дунд сонгон шалгаруулалт зарлажээ
    15 цаг 10 мин
  • Нийслэлийн аварга шалгаруулах 3vs3 барилдаанд хэн, хэн тэргүүлэх вэ?
    15 цаг 24 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    15 цаг 37 мин
  • Зарим нутагт бороо орно
    15 цаг 56 мин
  • BLAST.tv Austin Major 2025: Эхний шат өндөрлөлөө
    Уржигдар 18 цаг 22 мин
  • ФОТО: Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулсан “Morinkhuur Summer Festival”
    Уржигдар 14 цаг 25 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 11 цаг 12 мин
  • Спортын шилдэг 5 кино
    Уржигдар 10 цаг 57 мин
  • Х.Ганхуяг: Татварын багц хуулийн шинэчлэл нь өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалж, баталгаажуулахад чиглэж байна
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 10 цаг 21 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Амралтын өдрийн жор: Овъёосны кекс
    Уржигдар 10 цаг 04 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    Уржигдар 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа
    2025-06-06
  • Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана
    2025-06-06
  • Баянхошуунд барьж буй 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын явц 97 хувьтай үргэлжилж байна
    2025-06-06
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • "Нийслэлийн аварга"-д зодоглох ШИЛДЭГ 27 хүчтэн хэн бэ?
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • Танилц: Нэгдсэн "Завхан даян" дэвжээнд харьяалагдах гурван Улсын гардиар манлайлуулсан 90 бөх
  • Дараагийн засагт дайх үг
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • Дараагийн засагт дайх үг
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Ч.Лодойсамбуу: Ганц Л.Оюун-Эрдэнээр бүтэн үеийг төлөөлүүлж гоочлох нь утгагүй
  • Л.Гантөмөр: Шуурган дундуур хамт зүтгэчхээд Ерөнхий сайдыг ийм, тийм гэж ярих нь жудаггүй хэрэг
  • Б.Пүрэвдорж: Та нар нэгэнт улстөржиж байгаа бол бид ч улстөржинө
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
24 баримт
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК