зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шатахууны түрэмгийллийг зогсоох хүч У.Хүрэлсүхэд байна уу

2018-1-22
0
ЖИРГЭХ

 

Шатахууны үнийн өсөлт нийгмийг бүхэлд нь хөдөлгөөнд оруулдаг. Яг энэ өдрүүдэд ийм л үйл явдал өрнөж байна. Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд зарим нэр төрлийн шатахууны үнийг литр тутамд нь 100-250 төгрөгөөр нэмэгдүүлэх талаар ам нээж, мөн санасан бодсон зорилгынхоо нэг хэсэгт хүрээд байгаа билээ.

 

Шатахууны үнийг зохицуулах зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, хувийн хэвшил болон төрийн байр суурийг нэгтгэж тодорхой зөвшилцөлд хүрч чадсан тухай хэвлэлээр гарч байв. Гэвч бодит байдал дээр шатахуун хайсан, шатахуун зарахгүй байна гэх иргэдийн гомдол хөвөрсөөр л байна. Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн хувьд уг нь төрийн өмнө хүлээсэн үүрэг, бас эдэлж байгаа эрх ямба гэгч зүйл бий. Үүнийхээ хүрээнд амласан бол амласан, ажил хэрэг болгох үүргээ умартаж болохгүй. Гэтэл шатахуун хайсан, шатахуун авах гэсэн иргэд Улаанбаатар хотыг бараг л бүхэлд нь тойрч байх шиг байна.

Шатахууны үнийг нэмэх том үндэслэл нь Олон Улсын Валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт орохын тулд гаднынхны өмнө Монгол Улсын Засгийн газрын хүлээсэн үүрэг буюу долоон төрлийн татвар нэмэх шийдвэр юм. Энэхүү шийдвэрийг Засгийн газраас гаргаж, Улсын Их хурал хуулинд өөрчлөлт оруулан баталсан билээ. Уг долоон төрлийн татварын нэг нь Импортын шатахууны онцгой албан татварыг  хоёр шатлалтай нэмэх шийдвэр байсан юм. Энэ хүрээнд 2017 оны долдугаар сарын 31 болон 2017 оны  арваннэгдүгээр сарын 30-нд нэмэгдүүлээд байна. Энэхүү нэмэгдлийн дараагаар 90 хүртэл октантай шатахууны онцгой албан татвар нэг тонн тутамд 190,000 төгрөг, 90 болон түүнээс дээш октантай шатахууны онцгой албан татвар 210,000 төгрөг. Дизель түлшний онцгой албан татвар 280,000 төгрөг болж нэмэгдээд байна. Энэхүү нэмэгдэл нь шатахууны литр тутмын үнийг 100-250 төгрөгөөр нэмэх үндэслэл болсон хэмээн шатахуун импортлогч нар тайлбарлаж байгаа юм.

 

Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ нэг хэсэг хямд, бас тогтвортой байсан. Гэвч өнгөрсөн зунаас эхлэн дэлхийн зах зээлийн үнэ өсөх хандлагатай болж, өнөөдрийн байдлаар 30 орчим хувиар нэмэгдээд байна. Нэг баррель нефтийн үнэ 70 ам доллар болжээ. Гэхдээ Монголд борлуулагдаж байгаа шатахууны үнийн хувьд дэлхийн зэх зээлтэй төдийлөн уялдаж чаддаггүй. Учир нь ОХУ-ын Роснефть компаниас шатахуун импортлогч нар авч байгаа учир тэд үнээ нэмэх, бууруулах нь манайд хамаатай байдаг.

 

Шатахуун импортлогч 80 гаруй аж ахуйн нэгж байдаг тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдэгдэв. Гэхдээ эдгээрийн дийлэнх нь жижиглэнгийн худалдаа эрхэлдэггүй. Харин төрд шахаа хийдэг томчуудын бизнесийн нууц бүлгэм байх талтай. Харин хэрэглэгчдэд шатахуун хүргэдэг гол аж ахуйн нэгжүүд нь Петровис, Шунхлай, Магнай трейд, Тэс петролеум, Сод Монгол зэрэг юм. Эдгээр аж ахуйн нэгжүүд нь жижиглэнгээр худалдаалж байгаа шатахуун түгээгүүрийн колонгийн 70 гаруй хувийг эзэлж байна. Жижиглэнгээр зарахын зэрэгцээ төрд шахаа хийдэг том аж ахуйн нэгжүүдэд  яах аргагүй тэд бас л орно.

 

Энэ дуулиантай зэрэгцэн яригдаж эхэлсэн нэг асуудал нь нефтийн үйлдвэр. Нефтийн үйлдвэрийг барих талаарх яриа сүүлийн дөрвөн Засгийн газарт хөндөгдсөн. Гэвч ажил хэрэг болж, шийдэгдэх шатандаа шилжсэн нэг ч төсөл алга. Өнөөдөр У.Хүрэлсүхийн Засгийн газрын хувьд энэхүү үйлдвэрийн талаарх яриаг мөн л гаргаад байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд Нефтийн үйлдвэрийг барих ажлыг энэ хавраас эхлүүлнэ хэмээн мэдэгдээд байна. Монгол Улс нь БНЭУ-аас 1 тэрбум ам долларын хөнгөлөлттэй зээл авах тохиролцоотой. Энэхүү мөнгийг нефтийн үйлдвэр барихад зарцуулахаар гүйцэтгэх засаглалын тэргүүн шийдсэн. Энэ тухайгаа ч БНЭУ-ын Ерөнхий сайдыг хүлээн авч уулзахдаа мэдэгдсэн билээ.

        Нефтийн үйлдвэрийг Дорноговь аймгийн Сайншанд хотод байгуулахаар Засгийн газар төлөвлөөд байгаа гэнэ. Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрээс Дорноговь аймгийн Сайншанд хүртэл хоолой татаж, түүхий нефтийг үйлдвэрт нийлүүлнэ хэмээн мэдэгдээд байна.  Дорнодоос Сайншанд хүртэл нефть дамжуулах хоолойг 264 сая ам доллараар байгуулах юм. Харин нефть боловсруулах үйлдвэрийг 600 гаруй сая ам доллараар барьж байгуулахаар ерөнхий төлөвлөгөөнд тусгаад байна. Энэхүү үйлдвэрийн Техник, эдийн засгийн үндэслэлийг тооцож дууссан тухай мэдээ дуулдаж байна. Уг үйлдвэр ашиглалтад орсон нөхцөлд 1,2 тэрбум ам долларын борлуулалт хийж, жилдээ 43 сая ам долларын цэвэр ашигтай ажиллана гэнэ. Ингэсэн нөхцөлд 8-10 жилийн дотор зардлаа нөхөх боломжтой. Уг үйлдвэр нь ашиглалтад орсноор Евро 4,5 стандартын шаардлага хангасан 560 мянган тонн автобензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий,1,5 тонн түүхий нефь боловсруулж үйлдвэрлэх юм байна.

Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор шатахууны импорт 1 тэрбум ам доллараар буурах боломжтой гэж үзжээ. Энэ нь ам долларын ханшыг 18-25 хувиар бууруулах бодит тооцоо гэж зарим эдийн засагчид үзэж байна.

Хэрэв У.Хүрэлсүх энэхүү амлалтдаа хүрч, нефть боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж чадсан нөхцөлд түүний Засгийн газар түүхэнд том үсгээр тод тэмдэглэгдэн үлдэх нь гарцаагүй юм. Гэхдээ тэр бүтэлгүйтвэл түүний Засгийн газар унах эрсдэл ч бас дагаж байгаа. Нефть боловсруулах үйлдвэрийг байгуулахгүй байх сонирхол дотоод, гадаад орчинд байгаа. Манайд шатахуун нийлүүлж, Монголын улс төр, эдийн засагт нөлөө үзүүлдэг ОХУ-ын хувьд Монгол Улсыг шатахуунаа дотооддоо үйлдвэрлэхэд таатай хандахгүй. Харин ч эсрэг пиар явуулж, аль болох унагаах гэж оролдоно. Ингэж ч ирсэн. БНХАУ-ын хувьд ч гэсэн түүхий нефтийг Монголоос хямд авах нь тус улсад ашигтай байгаа. Иймээс энэхүү сонирхол нь нөлөөлөх нь гарцаагүй. Одоогийн байдлаар жилдээ нэг сая тонн түүхий нефтийг Монгол Улсаас БНХАУ руу зөөвөрлөж байна. Үүн дээр нэмээд шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд. Тэдний хувьд дотоодод шатахууны үйлдвэр байгуулагдах нь ашиггүй. Тэд төрийг дарамталж, өөрсдийн эрх ашигт үйлчлүүлдэг нөхцөл байдал нь алга болно. Иймээс л энэ олон хүч, энэ олон газрын шахалт дарамт, дайралтыг давж байж гэмээнэ Нефть боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах боломжийг Засгийн газар өөртөө бүрдүүлнэ. У.Хүрэлсүхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн Ерөнхий сайд байх эсэх нь үүнээс хамаарна.   

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (202.21.124.213)
    Монгол улсад нефть боловсруулах үйлдвэр бариулахгүй гэж хэн хориг тавиад байгаа юм. Шал худал Поп-дох юм. Жилд 1.5 сая тонн нефть боловсруулах үйлдвэр гэдэг хоёр хөрш улсад ямарч зах зээлийн аюул учруулахгүй. Тэгээд ч манай ярьж байгаа үйлдвэр нь экспортын чиг баримжаатай үйлдвэр биш. ОХУ монгол шатахуун авахгүй болчихно гээд бас айгаад байгаа юм байхгүй. Поп-дох оо л больчих. Үйлдвэр ээ тэгээд бариач ээ. Хэн хориглоод байгаан.
    2018 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.9.42.147)
    Ямар ч үнээр хамаагүй шатхууны үйлдвэртэй болох хэрэгтэй.Үүнийг ЕС мэдэж л бгаа.Гэвч тэр хэлсэнээсээ буцах эсэх нь цаг хугацааны л асуудал болж бна.
    2018 оны 01 сарын 23 | Хариулах
  • n (112.72.8.98)
    Shatxuin zaragchid xanaj shadaach
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.177.91)
    Сэтгэгдэл бичигсэд жаахан цадигтай баймаар байна шүү. Зарим нэг нь монголоо хорлоод ч байх шигээ
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.179.30.194)
    Хүрэлсүх нефтийн үйлдвэрээ амиа тавьж байгаад ч хамаагүй барих хэрэгтэй. Тэгвэл Улсын баатар өгсөн ч багдана. аар саар шалдар булдар юманд цаг хугацаа алдаамргүй байна. дээр мэдээ үзэж байсан ТӨБЗГ дарга ярьж байна лээ энэ үйлдвэрийн үндсэн ажил эхлэхийн тулд урьдчилж зам цахилгааны шугам энэ тэр татах гээд нэлээн ажил байгаа тэр болгоныг тендерээр явуулна гэхээр цаг хугацаа алдахаар байгаа гэж. ийм чухал төсөл эхлүүлэх гэж байхад их хуралд санал оруулаад тэр төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчигээ худалда авах тухай хуулиа өөрчлүүлээд ЗГ шууд гэрээ байгуулаад өөрсдөө хариуцаад яаралтай явуулах хэргэтэй шүү.
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • зочин (43.242.243.166)
    Уул шугамандаа бугшсан бузар булайг арилгах хүсэлтэй л бол өөрчлөлтийг хийвэл хийсэн шиг хийгүй бол өрөвдөхөөр өр өшиглөх гөдөг ардын үгтэй дээ? Энэ бүхнийг хэн дэврээгээд засгийг унагаах зорилгоо гүйцэлдүүлэх гэж улайран зүтгээд зарим хуйвалдаан нь илрээд байхад тоохгүй тэнэг юм шиг суугаад байвал амар амгалан гээд мөрөөдөөд сууцгаа? Дутуу хийвэл хэн ч хүнийг хайрлахгүй буйзаа? Бүх эрх мэдэлд хүрчихээд чадахгүй бол яалтай билээ? Бурхан хараг?
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.9.89.50)
    100 айлын хажууд байдаг ШТСанц өнөө өглөө шатахуун байхгүй гээд л машинуудыг буцаагаад байна.Нөгөө шалгаад хэвийн болгосон гээд байсан яасан бэ.Худлаа ярьдагаа болиоч.Хомсдол нүүрлэж байна.Есайдаа үүнд анхаар ажилаачээ.Хэлэхээс нааш хийхгүй таг алга болчих юм.Хариуцлага сахилга ярихаараа өмнөх ЗГ-н хэдэн төрийн албан хаагчтай ярьж халж солих юм.Өөрсдөө гарч ирээд юу хийж байна.Өөрсдийн чинь мундаг сайд дарга нар чинь юу хийж байнаа.Шударга байдаа.Төрийн ажлыг гацаадагаа болих хэрэгтэй.Зөв дуугарсан хүмүүсээ баалдагаа боль зогсоо ажлаа хий ард иргэд туйлдаж бухимдаж байна ЕСайдаа.
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.26.194.143)
    Шатахууны үнийг нэмэгдүүлэх сонирхол У.Хүрэлсүхэд байгаа вм биш үү? Энэ талаар ам нээнгүүтэл нь л одоогийн тогтворгүй байдалд хүргэсэн шүү дээ. Тэгээд ч нефтийн үйлдвэр баричихвал өөрийн өртөг нь ямар байх бол. Зөвхөн дотоодынхоо хэрэгцээний тодорхой хувийг хангах хэмжээний үйлдвэрийг ашигтай ажиллуулахад ямар байх бол. Шатахуунаар угжуулагчдын эсэргүүцэл ч хүчтэй байх биз.
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.229.122.186)
    хаана хаана бензин түгээж байнаа мэдэх хүн байна уу хэлж туслаач
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.176.244)
    Шатахууны ОАТ-ыг дэлхийн зах зээлийн хэлбэлзэлтэй нягт уялдуулан уян хатан хөдөлгөж байх шаардлагатай!!! Дэлхийд нефть хямдарчихаад байхад манай засаг ОАТ өндөр хэвээр нь байлгаад байдгаа л больчих!! Дотоодын үнийг захиргааны мунаг аргаар барих гэж муйхарлахаа боль!!! Ард түмэнд ээлтэй, хайртай болж харагдах гэж тэнэглэхээ боль!!! Харин нефть импортлогчид үгсэж үнэ тогтоох, үнийг үндэслэлгүй нэмэх гэвэл төрийн төмөр нүүрээ харуулах хэрэгтэй!!! Тэгээд л гүйцээ!!!
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (183.177.109.38)
    Оросуудыг аргалж болно, тэд шантаажилвал УУГУУЛ НУТАГ СИБИРЭЭ БУЦААЖ АВАХ ХӨДӨЛГӨӨН ӨРНҮҮЛ, УКРАЙН, ЛАТВИ, ЛИТВА, ПОЛЬШ ГЭЭД УЛСУУДТАЙ ДОТНОСОХ, НАТО-Г УРИХ, ХАРИН ХЯТАДТАЙ БОЛ ХИЛЭЭ БҮРЭН ХААСАН Ч БОЛНО, БИД БҮСЭЭ НЭГ ЖИЛ ЧАНГАЛЖ БОЛНО. ТЭДНИЙ ХОГ ЕР НЬ БОЛ ХЭРЭГГҮЙ, ЭДИЙН ЗАСГИЙН ХОРИГТОЙ ХОЙД СОЛОНГОС, ОРОС АМЬДРААД Л БАЙНА. ДОТООДЫН ХУВАЛЗНУУДЫГ БОЛ НАМ ДАРАХ ХЭРЭГТЭЙ, ЮКОСЫН ХОДРОВСКИЙГ ОРОСУУД НАМ ДАРСАН ШИГ... ТЭД ЕР НЬ ДАВРААД БАЙГАА, ЖААХАН ЦУС ҮЗҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ, БАС ХҮҮХДҮҮД НЬ ХАР ТАМХИ ОРУУЛЖ ИРЖ БАЙНА, ОХИДУУДЫГ ХҮЧИНДЭЖ БАЙНА ТЭРЭН ДЭЭР НЬ ДӨРӨӨЛӨӨД ХҮҮХДҮҮДИЙГ НЬ ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮДТЭЙ ЦУГ ХОРЬЧИХ ТЭГЭХЭЭР ААНДАА ШАЛДАА БУУНА
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
    • Зочин
      Еэ, чааваас даа! Хятадууд хилээ 7 хоног бүтэн хаахад л Монгол хүчил төрөгчгүй болсон мэт амь тэмцэн бачимдана шүү дээ!!!
      2018 оны 01 сарын 22
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
    6 цаг 44 мин
  • Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуулийн санал хураалт эхэллээ
    6 цаг 59 мин
  • "Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 120 цэг ажиллана
    7 цаг 3 мин
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
    7 цаг 15 мин
  • Амралтын өдрийн жор: Пицца паста
    7 цаг 54 мин
  • Улаанбаатарт 35 градус дулаан байна
    7 цаг 56 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Өчигдөр 16 цаг 03 мин
  • “Дэлхийн эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт олон улсын өндөр түвшний хурал болж байна
    Өчигдөр 15 цаг 44 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 12 цаг 38 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
    Өчигдөр 12 цаг 23 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзвараас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх замыг хааж, борооны ус зайлуулах шугам татна
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • Зүрхэнд гэрлийн хурдаар хүрэх ХУРД хамтлагийн таван дуу
    Өчигдөр 11 цаг 17 мин
  • Нийслэлийн иргэдийн баяраар ил задгай, зөвшөөрөлгүй худалдаа хийхийг хориглоно
    Өчигдөр 10 цаг 36 мин
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
    Өчигдөр 10 цаг 09 мин
  • Ихэнх нутагт өдөртөө 30 хэмийг давж хална
    Өчигдөр 09 цаг 56 мин
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
    Уржигдар 17 цаг 41 мин
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
    Уржигдар 17 цаг 25 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Төрийн банк Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгууллаа
    Уржигдар 16 цаг 26 мин
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
    Уржигдар 16 цаг 18 мин
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • Ц.Тувааны хэлсэн "хямд шатахуун" хаана байна вэ?
24 баримт
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК