Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт:Отгон Төрийн соёрхолт Н.Нацагнямтай танилцъя

2013-12-11
0
ЖИРГЭХ
Тэрээр дөнгөж сургуулиа төгсөөд буюу 1990-1991 онд Найрамдлын раойны Цахилгаан шугам сүлжээнд гуравдугаар зэргийн монтёр хийж ажил амьдралын гараагаа эхлүүлжээ.
natsagnyam500Монгол хүний тэр дундаа монгол инженерийн ур ухааныг бүтээлдээ мөнхжүүлж өчигдөрхөн Төрийн соёрхолт гэх эрхэм хүндтэй шагнал хүртээд буй Н.Нацагнямын тухай 24 баримтыг хүргэж байна.

1.    Намхайн Нацагням 1972 онд Дархан-Уул аймгийн Шарын голд төрсөн.

2.    Улмаар түүний гэр бүл хотод суурьшин 1990 онд Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийг дүүргэжээ.

3.    Тэрээр дөнгөж сургуулиа төгсөөд буюу 1990-1991 онд Найрамдлын районы Цахилгаан шугам сүлжээнд гуравдугаар зэргийн монтёр хийж ажил амьдралын гараагаа эхлүүлжээ.

4.    1991-1995 онд Н.Нацагням ШУТИС-ын  ЭХИС-ын Эрчим хүчний автоматжуулалт мэргэжилээр сурч төгсчээ. Үүнийхээ дараа 1995-1997 онд тус сургуульдаа магистрын зэргээ хамгаалсан.  

5.   Тэрээр Профессор Ч.Нацагдоржийн шавь бөгөөд оройн 19.00 цагаас 23.00 цаг хүртэл тусгай програмаар хичээллэдэг байжээ. Мөн Н.Нацагням оюутан байхдаа хичээл зааж янз бүрийн автоматикийн схем зохиож, уламжлалт автоматуудын алдааг олж сайжруулах зэрэг ажлуудыг хийдэг байсан гэнэ.

6.    Зэрэг ахиулсныхаа дараа тэрээр Баянзүрх дүүргийн цахилгаан шугам сүлжээ компанид инженерээр ажилласан бөгөөд дараа жил нь Английн Манчестерийн Техникийн Их сургуульд дахин магистраар сурч төгссөн байдаг.

7.   Тэрбээр Англид сурч байсан талаараа дурсахдаа “Би сургуулиа төгсөөд цахилгаан машины багш н.Өлзий–Орших багшаасаа техникийн давуу тал сураад Англид очсон. Тэнд очоод юу ч сураагүй. Хоёр багшаасаа сурсан зүйлээрээ диплом бичээд “матлав” гэдэг программ дээр загварчлаад тэр давуу талаараа ажилд орж байсан. Тэрнээс биш Английн магистраас юу ч сураагүй” гэжээ.
7d9d36c9a7364051original
8. 2000-2007 онд Английн ALSTOM POWER CONVERSION LTD / CONVERTEAM эрчим хүчний реактив чадлын автоматжуулалт/ өдөөлтийн-систем тогтворжилт, реле-хамгаалалтын техник болон программ хангамжийн зохион бүтээгч инженер, 2007 онд Английн Castle care-tech LTD компанид интернет, радио холбоо, дохиоллын системийн программ хангамжийн зохион бүтээгч инженерээр тус тус ажиллаж байгаад эх орондоо иржээ.

9.    2009 оны 6 дугаар сараас "Намхайннацагням" ХХК-г байгуулан захирлаар нь ажиллаж байна.

10.    Тэрээр Англид 8 жил ажиллах хугацаандаа С, ассемблер хэл дээр олон програмыг яаж зэрэгцээ ажиллуулдагийг буюу RTOS (Real Time Operating System) системийг хэд хэдэн микропросессор дээр програмчлаж сурсан гэдэг. Өөрөөр хэлбэл Англи болон дэлхийн зах зээл дээр зарагдаж байгаа електроник төхөөрөмжүүдийг хийж сурчээ.

11.     Н.Нацагням Англид ажиллаж байх хугацаандаа Монголдоо очиж үндэснийхээ инженерүүдийг дэмжиж ажиллахыг хүсдэг байснаа нэгэн нийтлэлдээ дурьдсан байдаг. Түүнчлэн Монголд инженерийн хувьсгал хийх саналыг инженерийн бүх салбарын инженерүүдэд уриалж байсан удаатай.

12.    Дээрх саналыг гаргаж байх үед Лондон хотноо сууж байсан элчин сайд Б.Алтангэрэл түүнийг Английн электроникын үйлдвэрлэлийн дүр зургийг авч улмаар Монголдоо тийм үйлдвэр байгуулаач гэсэн саналыг тавьж дэмжин тусалж байжээ.
294260_555558187820721_784913958_n
13.   Шинжлэх ухааны салбарын 2013 оны “Технологийн дэвшлийн шагнал”-ыг Н.Нацагням “Синхрон генераторын реактив чадлын автомат тохируулга болох NaNyam-AX12 болон түүний виртуал лаборатори” бүтээлээрээ хүртсэн.

14.    Дээрх шагналыг 100 сая төгрөг дагалддаг бөгөөд энэ тэрээр шагналын мөнгөө өнөөдөр Төрийн ордонд гардаж авна. Мөн бүтээлийнхээ талаар оюутан залууст лекц унших гэж байна.

15.    Ийм төрлийн бүтээлийг зохион бүтээхэд доод тал нь 7-8 өндөр мэргэжлийн инженер, зохион бүтээгч хүн шаардлагатай байдаг аж.

16.    Реактив чадлын автомат болох NaNyam-AX12 бүтээлийг бүх станц /дэд станцад суурилуулж реактив чадлын асуудлаа шийдсэнээр эрчим хүчний систем ОХУ-аас салж бие дааж найдвартай тогтвортой ажиллах боломж нээгдэнэ, эрчим хүчний систем янз бүрийн доргилт аваарын үед найдвартай ажиллах боломжтой болно, олон тэрбум төгрөгийн хэмнэлт хийх боломжтой болох юм.

17. Түүнчлэн энэ бүтээл нь БНХАУ-ын ижил төрлийн бүтээлээс 10 дахин хямд. Учир нь энэ бүтээл өндөр үнэтэй PLC контроллѐр, Matlab-Simulink мэтийн импортын техник болон програм хангамж ашиглаагүй. Зөвхөн 0,11 cent-ийн silicon чип, 5 долларын хавтан зэрэг материаллаг зардлаас бүтсэн техник хангамж дээр өөрийн програм хангамжийг хослуулж 600 сая төгрөгийн импортыг орлуулсан оюунлаг бүтээл болжээ.

18.    Н.Нацагням нь бүтээлдээ Англи, Орос, Монгол гэсэн гурван янзын техник технологи ашигласан нь онцлогтой юм. Учир нь Английн импортын технологи нь манай Орос технологийг ойлгохгүй тул хэрэгтэй хэрэггүй гэж ялгахгүйгээр бүгдийг халж сольдог тул асар өндөр өртөгтэй. Түүнээс гадна барууны технологи манай технологид нийцдэггүй. Гэтэл Н.Нацагням барууны технологийг өөрчилж ашигтай загвар гаргасан мөн өндөр үнэтэй хүчтэй хуучин тоноглолыг хэвээр нь үлдээж хослуулсан нь дэвшилттэй юм.

19. Н.Нацагнямын энэхүү бүтээл нь зөвхөн эрчим хүч бус бусад инженерийн салбаруудад өргөнөөр хэрэглэгдэх боломжтой.
27856_115541598489051_5758629_n
20.  Тэрээр 1996 онд оюутан байхдаа энэ талаар судалгаа хийж гаргаж ирсэн боловч тухайн үед манай эрдэмтэн, академчид реактив чадлыг хуурамч чадал, тийм зүйл байхгүй гэж үзэн бөөн хурал маргаан болоод өнгөрч байжээ. Харин Н.Нацагням энэ санаагаа орхиогүй бөгөөд үүнийг судалсаар реактив чадлыг байдаг гэдгийг нь баталж чадсан гэдэг.

21. Энэ бүтээлийг зохион бүтээж чадсанаа тэрээр ШУТИС-тайгаа холбон тайлбарладаг. Тэрээр "Манай сургууль илүү практик, бүтээлч сургалттай. Энэ давуу талаа ашиглаж ажилд орсон. Хэрэв би Англид бакалавр хамгаалсан бол инженерийн ажилд орох боломжгүй байх байсан бас энэ бүтээлийг ч хийх боломжгүй байх байсан. ШУТИС–ийн ачаар энэ бүхнийг давлаа. Ер нь манай багш нар үнэхээр сайн" хэмээн магтжээ.

22.   Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлигын дагуу инженер Н.Нацагнямд өчигдөр Төрийн дээд шагнал болох Төрийн соёрхолт хүртээсэн юм.

23.    Түүний амьдралдаа нэг ч медаль авч үзээгүй бөгөөд анхны медаль нь Төрийн соёрхолт аж.

24.   
Тэрээр өчигдөр Төрийн соёрхол хүртэх үеэрээ "Олон жилийн тууштай хөдөлмөрийн үр дүнд эх орондоо ирээд дөрвөн жил түүнийгээ туршаад, ТЭЦ II-долоон сар тасралтгүй найдвартай удирдаж байна. Энэ ажлыг ганц хүн хийх боломжгүй л дээ... Энэ дөрвөн жилийн хугацаанд надтай хамтран ажилласан хүмүүсийн гайхамшигтай тус дэм байлаа" гэжээ.


24tsag.mn
image

Тэрээр дөнгөж сургуулиа төгсөөд буюу 1990-1991 онд Найрамдлын раойны Цахилгаан шугам сүлжээнд гуравдугаар зэргийн монтёр хийж ажил амьдралын гараагаа эхлүүлжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
"The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (28)

  • Инженерлэг (103.229.121.157)
    Н. Нацагнямыг архины солиотой, худлаа гар гээд байх юм. Үнэхээр мундаг нь хэтрээд, ойлголцох хүнгүй болоод уугаад байгаам болов уу, эсвэл сандал ширээ горьдсон шоучин гар юм болов уу? Уг нь хамтарч ажиллах тухай бодож байсан чинь, өөрөө ч сонин харьцаатай, бусдын амаар ч худлаа хүн гээд байхийн.
    2016 оны 07 сарын 28 | Хариулах
  • Инженер (122.201.25.46)
    Англи сургуулийг голно гэвэл ёстой худлаа. Манай ШУТИС - ийг А төгсөөд урьдчилж дипломаа хамгаалаад, олон онол практикийн хуралд оролцсон, мундаг л оюутан станцад ажилд ороод амьтан болдог. Учир нь юу ч сураагүй эрклам хийдэг ШОУ оюутан байдаг.Иймээс тэд маш их гологддог доо.Үйлдвэр дээр эд нар чадвартай сайхан ажилчин хүний хэмжээнд хүрдэггүй. Нацгаа, Өлзий - орших багш гэхээсээ илүү Содномдорж гээд №1 багш бий шүү дээ. Би энэ багшийн шавь. Үнэхээр их юм сургана шүү. Гэхдээ Английн сургалт бол яаж Монголтой харьцуулах юм бэ. Гайхаж байна. Манай хөгжил хэдэн жилээр хоцорч явааг бод доо.
    2016 оны 04 сарын 15 | Хариулах
    • jhj
      er ni ih hudlaa burdag zaluu ymshig bgan
      2016 оны 04 сарын 15
    • injiner
      jh
      2016 оны 04 сарын 15
  • Т.ГАНТУЛГА (203.91.115.44)
    ЭНЭ ЗАЛУУГААР БАХАРХАЖ ДЭМЖИЖ БАЙНА.НААД СОЁРХОЛ ЧИНЬ ҮНЭНДЭЭ ХУУРМАГ БУС УРВАЛТГҮЙ ЦЭВЭР ТӨРИЙН ДЭМЖЛЭГ ДАГАЛДСАН БОЛ ЖИНХЭН ТӨРИЙН СОЁРХОЛ БАЙХСАН.УХААНАА ТҮМНИЙ ӨМЧ БОЛГООРОЙ. БАЯРЛАЛАА ТАНД.
    2016 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (112.72.13.55)
    Нутгийнхаа дүүд ажлын амжилт хүсье Реактив хүчин чадлын талаарх инженерийн шийдэлд чинь төр шагнал олгожээ. Ер нь аливаа хүч мощный байх эс байхаас дэлхийн ертөнц сөнөх эс сөнөх тухай бид энгийнээр ойлгодог. Дэлхий гариг яагаад энд тэнд дэлбэрч бөөлжөөд байгааг ямар хүчтэй харьцуулан ойлгох бэ гээдл бид бодож эхлэх нь дээ.
    2015 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (112.72.13.6)
    Erxem duudee bayar xurgey. 40iinxen ugaasaa top shu
    2015 оны 04 сарын 16 | Хариулах
  • эрх баригчид энд л овоо (202.179.24.240)
    эрх байригчид энд л овоо шууд ардчиллыг хэрэгжүүллээ. ийм шийдэл л хүмүүсийг хөдөлгөөнгүй та нарт нууцхан сайшаах сэтгэлд дууддагийг дахин дахин санах... өөр чиглэлд ийм сэтгэлд хүрсэн үйлчилгээ хэцүүввв монгол бахархал дуусаагүй ч байж болно
    2014 оны 07 сарын 21 | Хариулах
  • Пунцагсүрэн (202.179.10.150)
    танд баяр хүргье амьдралд тань аз жаргал эрүүл энх байж эх орондоо ихийг бүтээгээрэй Дархан Уул аймаг Шарын гол
    2014 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.26.194.72)
    3,4 цахилгаан станц дээр турших аргагуй бол дутуу зуйл их гэсэн уг.
    2014 оны 02 сарын 15 | Хариулах
    • Инженер
      Яг үнэн. Нацагнямыг ТЭЦ- 3 урьж байна. Манайд бол ёстой мундаг инженерүүд байгаа. Гэхдээ л эднийг ТИС - ийн Со багш айлгадаг л юм да.
      2014 оны 02 сарын 15
    • Зочин
      zassss
      2014 оны 02 сарын 15
  • TSAHILGAANIIengineer (173.206.225.133)
    neg zuil ogt oilgomjgui bichgee.reactiv chadal-huuramch chadal 19r zuund neegdeed batlagdsan baihad tuuniig baidag gej batalsan geed uy yariad bna?TSAHILGAAN TEHNIKIIN ONOLD BAIDAG ZUIL SHUU DEE.YARILTSLAGA HIISEN HUN N ENE TALAAR OGT OILGOLTGUI BAIJ BOLNO. ZOHION BUTEEGCHIIN YARIAG BURUU OILGOOD BICHEED BAINA UU?
    2013 оны 12 сарын 28 | Хариулах
  • монгол хүмүүн (202.70.46.205)
    Бас нэг л монгол бахархал. Гадаадад байгаа монгол хүмүүс бүгд нутагтаа ирээсээ.
    2013 оны 12 сарын 19 | Хариулах
    • BAHARHAL BUS HULHIDAL BNA SHUU.BOLGOOMLOOROI.
      2013 оны 12 сарын 19
  • Jarg***** (103.26.194.145)
    гоё бна сайн бна амжилт хүсьеb
    2013 оны 12 сарын 16 | Хариулах
  • mr.undrakh (180.149.78.20)
    Bayar hurgie mundag bna shu
    2013 оны 12 сарын 11 | Хариулах
  • иргэн (202.21.113.139)
    үнэхээр хийсэн юмтай шагнал хүртэх хүн байнаа ,баяр хүргэе
    2013 оны 12 сарын 11 | Хариулах
  • Бүү мэд (178.4.224.172)
    Хэрэв өөрөө үнэхээр ийм юм ярисан бол хийсэн ажилтай нь хэлсэн ярисан нь сайн авцалдаж өгөхгүй байна.
    2013 оны 12 сарын 11 | Хариулах
    • YAG UNEN.ERGELZEETEI UM YARISAN BNA.MWERGEJLIIN HUMUUSEEER DUGNELT GARGUULAH HEREGTEI. HUDLAA YARIAD BAIH UM.ENE NUHUR
      2013 оны 12 сарын 11
  • Зочин (180.235.188.67)
    Оросууд шиг дугаарыг хадгалаад өөр үүрэн телефонд шилжиж болох хууль гаргах хэрэгтэй. Тэгэхэд асуудлууд бүгд шууд шийдэгдэнэ
    2013 оны 12 сарын 11 | Хариулах
  • TIS (203.229.141.14)
    Hudlaa yaridag gar daa, ulger yarij baigaad bagsh, surguuliin ner huuduv duu.
    2013 оны 12 сарын 11 | Хариулах
    • TSAHILGAANII ENGINEER
      harin tiim bna.2 hudal yarisan bna.1. ene automat baisan ch.mongoliin erchim huch orosoos tusdaa ajillah bolomjgui.yag ene asuudliig hariutsdag DUT GEED BAIGUULLAGA BDAG UM. TEDNEER MERGEJLIIN DUGNELT GARGUULAH HEREGTEI.YAMAR HUMUUS TUR BARIAD HEND SHAGNAL OLGOOD BNADA.GADNA ERTUNTSIIN DOOG BOLOH BII DEE.
      2013 оны 12 сарын 11
  • Enkhe (86.42.221.221)
    Mundag yostoi baharhaj baina
    2013 оны 12 сарын 11 | Хариулах
  • baharh***** (103.26.194.205)
    uneheer saihan sanagdlaa. ooriin erhgui dogdlood uneheer baharhmaar ymaa. gaihaltai. ene hun shig injeneruud ih baigaasai
    2013 оны 12 сарын 11 | Хариулах
  • Ачу (194.230.159.224)
    Хээрийн галуу үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөн ирнээ гэж.Ухаалаг цэвэр оюун сэтгэлгээтэй ийм хүмүүсээ хайрлаж урам өгч хамгаалах нь төрийн эрхэм дээд үүрэг биздээ.Баяр хүргэе ямар сайхан гэгээлэг юм бэ?Бүүр бахархчихлаа.Мөн ч их ирээдүйрүү төр түмэн итэглээ өглөө хайрлаж яваарай амьжилт.
    2013 оны 12 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    2 цаг 26 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    7 цаг 29 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    8 цаг 58 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    9 цаг 6 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
    9 цаг 36 мин
  • Хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтаар боолчлолын түүхэн шударга бус явдлын асуудлыг хэлэлцэнэ
    9 цаг 56 мин
  • Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
    10 цаг 11 мин
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
    10 цаг 49 мин
  • Бэлгийн мөлжлөг, хүний наймааны хэргээр ах дүү гурван Александрт тус бүр 30 жилийн хорих ял оноожээ
    11 цаг 3 мин
  • "The MongolZ" өнөөдөр ОХУ-ын "Nemiga Gaming" багтай үлдэх үгүйгээ шийдэх тоглолт хийнэ
    11 цаг 15 мин
  • Харь улсууд халаглав, харин Монголчууд...
    11 цаг 26 мин
  • Луис Энрике болон Ханси Флик: Аваргуудын лигийн шилдэг дасгалжуулагчдын дуэль
    11 цаг 27 мин
  • Өнөөдөр Монголын ДОЛООН бүсгүй ДАШТ-ий дэвжээнд гарна
    11 цаг 30 мин
  • Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй
    11 цаг 56 мин
  • Үйл явдал: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах хэлэлцүүлэг болно
    11 цаг 59 мин
  • 41 настай Тамаваши Б.Мөнх-Оргил дээд зиндаанд эргэн ирлээ
    11 цаг 59 мин
  • Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэнэ
    12 цаг 1 мин
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
    Өчигдөр 17 цаг 41 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
    Өчигдөр 14 цаг 32 мин
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК