Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

П.Юмжав: Хүүхэд 59 хувийг нь чадчихаад байхад чадаагүй 41 хувийг нь хараад “F” тавьдаг нь буруу

2014-4-15
0
ЖИРГЭХ
Таны хичээл өнөөдөр үнэхээр “амьд” байлаа  гэж хэлсэн.  Энэ үг  бол миний 26 жил ажиллахдаа авсан хамгийн том “цалин” байсан. Монгол хүн бүрийг ирээдүйд эрдэм боловсролтой, авьяас чадвартай, өөртөө итгэлтэй иргэн болж төлөвшүүлэхийн тулд өнөөдөр боловсролын салбарт шинэчлэл хийж, чанарт нь ахиц гаргах зайлшгүй шаардлага үүсээд байгаа.
erhesТаны хичээл өнөөдөр үнэхээр “амьд” байлаа  гэж хэлсэн.  Энэ үг  бол миний 26 жил ажиллахдаа авсан хамгийн том “цалин” байсан. Монгол хүн бүрийг ирээдүйд эрдэм боловсролтой, авьяас чадвартай, өөртөө итгэлтэй иргэн болж төлөвшүүлэхийн тулд өнөөдөр боловсролын салбарт шинэчлэл хийж, чанарт нь ахиц гаргах зайлшгүй шаардлага үүсээд байгаа. Тиймээс ч  Боловсрол, шинжлэх ухааны яам нэн тэргүүнд “Хүүхэд бүрийг хөгжүүлэх” нь хамгийн чухал хэмээн үзсэн. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад хоёр дахь жилээ үдэж байгаа энэ үед тэдний зорилт үнэхээр биелж байна уу? Хүүхэд бүрийг үнэхээр хөгжүүлж болж байна уу? гэдгийг  энэ  ажлыг гардан хийж буй багш нараас асуух цаг нь болсон. Иймд бид та бүхнийг жирийн нэгэн ажлаа хийж яваа багш нартай өдөр бүр уулзуулж байгаа билээ. Энэ удаад бид Баянзүрх дүүргийн 14-р сургуулийн бага ангийн багш П.Юмжавтай уулзаж, цөөн хором ярилцсан юм.

-    Хэд дэх жилдээ багшилж байна?

-    26 дахь жилдээ багшилж байна.

-    Анги тань хэдэн хүүхэдтэй вэ?

-    Одоо 45 хүүхэдтэй

-    45 хүүхдийг бүгдийг нь жигд хөгжүүлж чадаж байна уу? Хүүхэд бүрийг хөгжүүлэх боломж ер нь байна уу?

-   Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Хүүхэд бүрийг хөгжүүлэх шинэчилсэн хөтөлбөр баталж түүнийх нь дагуу сургалтаа явуулж байна. Намраас хойш шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэж байна. Өнгөрсөн хугацаанд  хүүхэд бүрийг хөгжүүлэх боломжтой юм гэдгийг ойлгосон. Яагаад боломжтой санагдсан бэ гэхээр би Монгол хэлний хичээл дээр хүүхдүүдээ богино эхээр хөгжүүлэх арга зүйг энэ хичээлийн жилээс хэрэглэж байгаа. Энэ маань үр дүнгээ их өгч байгаа. Өмнө нь өөрийн энэ технологио хэрэгжүүлэхийг их хүсдэг байсан ч хүүхэд бүрийг хөгжүүлэх боломж үнэхээр байхгүй мэт санагддаг байсан.

-    Богино эхээр хөгжүүлнэ гэж яахыг хэлж байна вэ?


-    Богино эх гэдэг маань ертөнцийн гурав, оньсого, зүйр цэцэн үг зэргээр хүүхдийг хөгжүүлэхийг хэлж байна. Одоо манай ангийн ямар ч хүүхдээр ертөнцийн ямар нэг цагаан ч юмуу цэнхэр ч юм уу юу ч байж болно зохио гэж хэлэхэд бүгд шууд зохиож чаддаг. Ингэхдээ эхлээд өөрсдөөр нь бэлэн байгааг нь ойлгуулж, тогтоолгоод дараа нь түүнийг нь зуруулдаг. Ойлгосон зүйлээ хүүхэд төсөөлөөд зурна гэдэг маш чухал. Түүнийхээ дараа зургаасаа санаа аваад өөрсдөө зохиодог. Тэгээд бүгдээрээ чадаад эхлэхээрээ одоо юм л бол “багшаа ертөнцийн гурав аа зохиоё, оньсого зохиоё л доо” гэцгээдэг болчихоод байгаа. Ерөөсөө хүүхэд болгон үүнийг би хийе, чадна гэсэн эрмэлзэлтэй болсон.

-   Таны хэлж байгаагаар  хүүхдийг ингэж богино эхээр хөгжүүлэх буюу ертөнцийн гурав, оньсого зохиолгох нь эх хэлний мэдлэгт ямар үр дүнтэй юм бэ?

-   Хамгийн гол нь хүүхэд төсөөлөн бодох, зохиож бичих, зөв бичих чадварт маш сайн нөлөөтэй. Жишээ нь нэг үг буруу ойлгоод, түүнээсээ болоод буруу бичээд ирлээ гэж бодъё. Түүнийг нь багш хэлээд өгөхөөр хүүхэд тайлбар толиноос хараад зөвийг нь олчихдог. Өөрөө хийсэн зүйлээ хүүхэд хамгийн хурдан тогтоож, ойлгодог. Би зургаа дахь ангиа дааж аваад ажиллаж байна. Өмнөх үетэйгээ харьцуулахад багш ингэж заах аргаа өөрчлөх нь хүүхдэд ямар их өөрчлөлт авч ирдгийг одоо л үзэж байна. Наад зах нь хүүхдүүд өөрийгөө маш сайн илэрхийлж чадаж байгаа. Учир нь багш хүүхдүүдтэйгээ чөлөөтэй, нээлттэй харьцдаг болсон. Энэ цаг үе хүүхдийг ийм өөртөө итгэлтэй байх, багшийг ийм чөлөөтэй болох боломжийг олгосонд баяртай байгаа.

-   Зөв бичгийн дүрэм энэ хичээлүүдийн завсар хаягдаад байгаа юм биш биз?


-   Орхигдохгүй. Энэ бол  тухайн багшийн чадварын асуудал гэж боддог. Өнөөдөр би хоёр өгүүлбэр бичүүллээ. Энэ үг, өгүүлбэрийг ийм дүрмээр бичлээ гэдгийг ойлгуулчихад л хүүхдүүд дараа нь өөрсдөө бичихдээ алддаггүй. Жишээ нь гээгдэх эгшгийн дүрэм дээр Сүхбаатарын гэдэг үг өгөөд яагаад эгшиг гээгдэхгүй байгааг нь тайлбарлаад өгчихнө. Тэгээд за миний хүүхдүүд гэртээ очоод яг ийм дүрмээр бичигдэх таван үг олоод ирээрэй гээд захьчихна. Хүүхдүүд энд тэндээс хайгаад, аав ээжээсээ асуугаад олоод ирнэ. Зөв ч байна, буруу ч байна. Бурууг нь нэг тайлбарлаад өгөхөд л хүүхэд ойлгочихно. Тэрнээс биш бүр хуучин шигээ бүтэн хичээлийн цагийн турш дүрэмдчихээр нэгд тэр хичээл эх хэлний биш зөв бичгийн дүрмийн хичээл болчихож байгаа юм. Хоёрт, хүүхдүүд хичээлдээ дур сонирхолгүй болдог гэх мэтчилэн дутагдалтай талууд байдаг байсан.

-    Та олон жил багшилсан хүн. Өмнө нь яагаад энэ бүхнийг хийж болоогүй юм бэ?

-   Өмнө нь бидний заах хичээлийн хөтөлбөр заах хичээл орох цагтайгаа батлагдаад ирчихдэг байсан. Багш нар тэр бүр өөрчлөөд байх эрхгүй байсан. Ерөөсөө энэ хичээлийг, энэ мэдлэгийг тэдэн цагт багтааж олгоно гэсэн хатуу даалгавар тулгадаг байсан. Одоо бол бид нэг хичээлийг хэдэн ч цаг заах боломжтой. Тухайн хүүхдүүдэд ойлгуулахын тулд хэдэн ч удаа давтан зааж болно. Өөрсдөө хөтөлбөрөө өөрчлөх эрхтэй болсон. Хамгийн гол нь нэг хичээлийн жилд хүүхэд мэдэх ёстойгоо л мэдсэн байх ёстой. Харин яаж мэдүүлэх нь бидний эрх болсон.

-    Танай ангийн 45 хүүхдийн сурлагын амжилт одоо жигд байж чадаж байна уу?


-   Өмнөх ангиудаа хараад байхад 7-8 хүүхэд хоцрогдолтой байдаг байсан. Одоо бол тийм илт хоцроод байдаг хүүхэд байхгүй. Учир нь яг ийм хөтөлбөрөөр сургалтаа явуулж, ийм арга барилаар шавь нараа сургаж байгаа үед хоцрогдол гэдэг зүйл байхгүй.

-   Танай сургуульд өмнөх жилүүдэд кембрижийн стандартыг туршиж байсан. Кембрижийн стандарт одоо явуулж байгаа хөтөлбөр хоёрын ялгаа нь юу байна?

-   Кембрижийн стандартыг хоёр хичээл дээр туршиж байсан. Тэгэхээр  бусад хичээлүүд нь хаягдчихдаг байсан. Харин одоо хэрэгжиж байгаа хөтөлбөр бол бүх хичээлийг жигд хамардаг. Хүүхдэд эзэмшүүлэх чадваруудаа улирлын эхэнд тодорхойлоод түүнийгээ хичээл болгоноор дамжуулан олгохыг эрмэлздэг. Түүнийг нь ээж аав нь ч мэдэж байдаг болохоор хүүхдээ юу сурч, юу хийж байгаатай тохируулан гэр бүлийн орчиндоо бас давхар сургах боломж бүрдсэн.

-    Олон жилийн туршлагаас харахад таны бодлоор хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал зүйл юу байна вэ?

-   Юун түрүүнд хөтөлбөртэйгөө маш сайн танилцах хэрэгтэй. Түүнийхээ дараа хүүхдүүдийнхээ чадварыг тандаж, мэдэх хэрэгтэй. Тэгээд хүүхдүүддээ тохирсон даалгавар бэлтгэж тухайн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Энэ хамгийн түрүүнд бодох чухал зүйлс. Гол нь л хүүхэд дээрээ тулгуурлаж сургалтаа явуулах нь зүйтэй.

-    Одоо хүүхдүүдийг үгэн үнэлгээгээр үнэлдэг болж байгаа. Хуучин дүн, энэ үгэн үнэлгээ хоёрын ялгаа нь юу байна вэ?

-   Хуучин үнэлгээгээр бол 50 хувь, түүнээс ч их 59 хувь авсан хүүхэд бол “F” шүү дээ. Гэтэл тухайн хүүхэд өөрийнхөө чадлын хэмжээнд 59 хувийг нь хийж чадсан л байдаг байхгүй юу. Ийм байхад хүүхэд яаж өөртөө итгэж урагш тэмүүлэх юм бэ. Чадсаныг нь биш чадаагүйг нь олж хараад “F” гээд л тавьчихдаг нь тун буруу байсан. Бурмаар биш урмаар тэтгэ гэдэг дээ. Одоо бол 50 хувиа хийж чадсан байвал чи талыг нь хийж чадлаа. Одоо жаахан л хичээвэл бүгдийг нь чаддаг болно гэж урам өгсөн үнэлгээтэй болж байгаа юм. Энэ бол маш зөв.

-    Энэ жилээс ёс суртахууны хичээл гэж орж байгаа. Энэ ер нь ямар үр дүнтэй сургалт вэ?

-    Энэ бол хүүхдийг ерөнхийд нь төлөвшүүлэх, зөв хүн болгох чиглэл рүү хандсан сургалт. Би өнөөдөр ангидаа морь унах сайхан гэдэг сэдвээр хичээл орлоо. Хотын хүүхдүүд чинь хазаарны амгай нь аль юм, жолоо, цулбуур нь аль юм, уяанд цулбуураар нь уядаг юм уу, жолоогоор нь уядаг юм уу мэдэхгүй шүү дээ. Тэгээд би нэг жижиг эмээл, хазаар, чөдөр авч ирж байгаад заасан. Тэр хичээлдээ бусад багш нарыгаа хүртэл суулгасан. Дараа нь би 4е гэдэг ангид ороод заасан. Тэгэхэд тэр хичээлд хөдөөнөөс ирсэн нэг хүүхэд маш идэвхтэй оролцсон. Энэ нь юуг хэлээд байна вэ гэхээр хүүхэд өөртэй нь ойр зүйлээр дамжуулж сургалт явуулахаар маш сонирхолтой, идэвхтэй байдгийг нь харуулж байгаа юм. Тэгээд хичээл дуусаад би хүүхдүүдээсээ өнөөдрийн хичээл ямар санагдав? гэж асуутал тэр хүүхэд “Таны хичээл өнөөдөр үнэхээр амьд байлаа” гэж хэлсэн. Тэр хүүхдийн үг бол миний 26 жил ажиллахдаа авсан хамгийн том “цалин” байсан. Тэгэхээр тэр хүүхдийн хэлсэнээр “амьд” хичээл л ороод байвал хүүхэд хурдан хөгжинө. Огт мэдэхгүй зүйл, жишээлбэл трактор мэдэхгүй хүүхдээр трактортой бодлого бодуулвал хүнд биз дээ. Харин трактор гэж ийм юмыг хэлдэг юм гээд үзүүлсэний дараа бол өөр хэрэг.

-  Зарим эцэг эхчүүд бага насны хүүхдүүдийг хүнд хэцүү даалгавраар их шахаж байна гэж гомдоллодог. Бага ангийн хүүхдүүдэд үнэхээр тийм хүнд даалгаврууд өгдөг юм уу?

-   Хүүхдүүдэд нийтээр нь нэг даалгавар өгдөг байсан үе өнгөрсөн. Өнөөдөр хүүхэд бүрт тохирсон даалгаврыг нь өгнө. Жишээ нь Бат Доржийгоо бодвол үржүүлэхдээ сайн болохоор их үржүүлдэг бодлого өгч явуулна. Харин Доржид чадахгүй байгаа үржүүлэхийг нь ойлгуулахуйц бодлогууд өгөх гэх мэт. Энэ бас л тухайн багшаас хамаарах зүйл. Хүүхэд бүрт чадварыг нь харгалзахгүй ижил даалгавар тулгаж өгөөд байвал өнөөх сурч амжаагүй хүүхдэд дарамт л болно шүү дээ. Тэгэхээр хамгийн түрүүнд багш хүн хүүхэд бүрийнхээ онцлогийг мэдэж авах хэрэгтэй.

Хүүхдүүдийн зохиосон “Ертөнцийн гурав”

erhes4в ангийн сурагч О.Эрхэс: Унадаг машинаа гайхуулдаг хүн хамгийн тэнэг.

-    Ертөнцийн гурван тэнэг.  Тэргүүн тэнэг машинаа магтана. Дунд тэнэг утсаа магтана. Адгийн тэнэг хувцсаа магтана.

-    Чи энэ гурвыг яагаад тэнэг гэж бодсон юм бэ?


-   Яагаад гэвэл зарим хүмүүс чинь би ийм гоё машинтай. Минийх чинийхээс илүү гээд гайхуулаад байгаа нь тэнэг санагдаад байдаг.

erhes4в ангийн сурагч Г.Урангоо: Хэрвээ би бурхан байсан бол...

-   Би дөнгөж сая зохиосон шүлгээ уншиж үзүүлье.

Хэрвээ би бурхан байсан бол
Хүн болгоныг сайхан сэтгэлтэй
Хүүхэд бүрийг элэг бүтэн
Хүн бүрийг эрүүл саруул амьдруулах байсан

Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    4 цаг 2 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    4 цаг 4 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    4 цаг 7 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    5 цаг 27 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    6 цаг 21 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    6 цаг 46 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    8 цаг 0 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    8 цаг 4 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    8 цаг 10 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    8 цаг 21 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    8 цаг 22 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    8 цаг 24 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    8 цаг 30 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    9 цаг 32 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Өчигдөр 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Өчигдөр 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК