зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Жавхлан: Багш өөртөө итгэлгүй, хүүхдээ мэдрээгүй үед хүүхэд бүр хөгжих тухай ярилтгүй

2014-4-17
0
ЖИРГЭХ
Шинэчлэлийн Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яам “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж эхлээд нэг жил гаруй хугацаа өнгөрч байна. Тэгвэл энэхүү шинэчлэлийг гардан гүйцэтгэгч, боловсролын чанарт ахиц авч ирэх хамгийн чухал хүмүүс бол багш нар.
    javhlanШинэчлэлийн Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яам “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж эхлээд нэг жил гаруй хугацаа өнгөрч байна. Тэгвэл энэхүү шинэчлэлийг гардан гүйцэтгэгч, боловсролын чанарт ахиц авч ирэх хамгийн чухал хүмүүс бол багш нар. Тиймээс бид өдөр тутмын ажлаа хийж яваа жирийн л нэгэн багш нартай уулзаж, үнэхээр хүүхэд бүрийг хөгжүүлэх боломжтой юу? Энэ шинэчлэлүүд үнэхээр үр дүнтэй байна уу үгүй юу гэдгийг асуун уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Бид энэ удаад Сонгинохайрхан дүүргийн 12-р сургуулийн багш Ч.Жавхлантай уулзаж цөөн хором ярилцлаа. Тэрбээр боловсролын байгууллагад 16 дахь  жилдээ  ажиллаж байгаа бөгөөд энэ жил дөрөвдүгээр анги даасан багш юм.

-    Боловсролын яамнаас хэрэгжүүлж байгаа бодлогын хамгийн гол зорилго нь хүүхэд бүрийг хөгжүүлэх. Энэ ажлыг гардан гүйцэтгэж байгаа нь багш та бүхэн. Жил гаруй хугацаанд шинэчилсэн хөтөлбөрөөр сургалтаа явууллаа. Хүүхэд бүрийг хөгжүүлэх боломж байна уу?

-    Ер нь бол боломжтой. Гэхдээ яг нэгэн жигд явна гэж байхгүй. Хүүхэд бүр өөр өөрийн онцлогтой. Нэг нь үргэлж бусдаасаа түрүүлж явахад нөгөө нь жаахан хоцорч байдаг. Гол нь хүүхэд бүрийг хөгжүүлнэ гэдэг нь түрүүлж яваа хүүхдийг л магтаад улам хурдлуулаад байх биш жаахан хоцордог ч нөгөө хүүхдийнхээ түвшинг тогтмол ахиулахыг л хэлдэг гэж боддог. Огт сурдаггүй хүүхэд гэж байхгүй шүү дээ. Бичихдээ муу байсан ч урлахдаа сайн хүүхэд байдаг. Манай ангид нэг хүүхэд байдаг. Бичихдээ тун тааруу хэрнээ Англи хэлээр чөлөөтэй ярьдаг. Яаж сурсан бэ гэхээр Англи хэл дээр хүүхэлдэйн кино үзсээр байгаад л сурчихсан гэдэг.

-    Тэгэхээр хичээл бүр дээр хүүхэд бүрийг жигд хөгжүүлэх боломжгүй гэсэн үг үү?


-   Боломжгүй гээгүй. Би тайлбарлая л даа. Юун түрүүнд тухайн хүүхэд хийж байгаа юмандаа дуртай байна уу, үгүй юу гэдгийг маш сайн ажиглах хэрэгтэй. Хэрэв дургүй байвал чи үүнийг заавал хий! гэж хүчлэх хэрэггүй. Хүчлэх л юм бол буруу тийш явна. Тэгэхээр ерөөсөө энэ хүүхэд юунд илүү сонирхолтой байна, түүнд нь тулгуурлаж л ахиулна гэсэн үг. Жишээ нь үлгэр зохиол унших дуртай хүүхэд байлаа гэхэд тэр дуртай үлгэртэй нь холбоотой тоо бодуулна л гэсэн үг. Хүүхэд ер нь албадаж, тулгасан юманд дургүй. Амархан шантарч, ядардаг. Тэдний сонирхож байгааг нь л хийлгэх хэрэгтэй. Тэгэхээр өөрсдөө л аяндаа хөгжөөд ирдэг.

-   Жишээ нь Монгол хэлний хичээлдээ ер нь л сонирхолгүй хүүхэд байлаа гэж бодъё. Тэгвэл энэ хүүхэд дургүй юм чинь гээд орхичихвол авах ёстой суурь мэдлэгээ авч чадахгүй үлдчих биш үү?

-    Би уншуулж сургасан аргаа ярья л даа. Миний энэ анги намайг ирэхэд гурван багшийн гар дамжаад одоо дөрөв дэх багштайгаа явж байна. Нэгдүгээр ангид нь анги ангиас сурлагаараа жаахан хоцорсон хүүхдүүдээс дөрөв, таваар түүвэрлэж аваад бүрдүүлсэн анги байсан. Тэгээд намайг хоёрдугаар ангиас нь дааж авахад уншиж, бичих чадвар тун тааруухан. Цөөн хэд нь зарим үсгээ мэддэггүй байсан. Тэгээд л яах вэ гэж бодож эхэлсэн. Ажиглаад байсан чинь манай хүүхдүүд комикс номонд их дуртай байсан. Тэгэхээр нь хүүхдүүддээ бүгдэд нь комикс ном аваад өгчихсөн. Төд удалгүй л бүгд уншаад сурчихсан байсан. Хааяа зарим хичээл дээр анхаарал нь сулраад ирэхээр багш нь нөгөө комикс номыг нь бүтэн цувралаар нь өгнө шүү гэчихээр хүүхдүүд улам идэвхтэй болчихдог. Зарим хүүхдүүд нэг номоо дахин дахин уншаад байдаг. Яагаад гээд ажиглаад байтал хүүхдүүдэд том хүн шиг шууд унших хүсэл байдаг юм байна. Тэгээд нөгөө хүүхдээ ажиглаад байтал өөр ном өгөхөөр гацаад уншиж чаддаггүй. Нөгөө номоо болохоор шууд уншаад байдаг. Тэгээд л нөгөө хүүхэд чинь өөрийгөө баатар мэт бодоод л би сайн уншиж чадаж байна гэж урам авч байсан. Би түүнийг нь хорьдоггүй. Хүүхэд нэг номоо хэд л бол хэд уншиг. Унших бүртээ л хөгжиж байдаг байхгүй юу. Бас тооны хичээл байна. Багш гэнэт л тас хийсэн даалгавар өгөөд хий гэж тулгадаг. Гэтэл хүүхдэд эхлээд бага, амараас нь эхлээд ярилцаж, бодуулж, ойлгуулах хэрэгтэй. Тэгээд би гурван алхмаар хүүхдийг бодуулж сургах ном гаргаж хичээллэсэн. Хүүхдэд бүр багаас нь бодуулаад аажмаар өгсөөд явах жишээ бодлогуудтай. Одоо дараагийн ном маань таван алхамтай байхаар бэлдэж байгаа. Хүүхдийг айлгах биш хүүхдэд ойлгуулах хэрэгтэй. Математик чинь ер нь л хэрэглээ шүү дээ.

-    Тэгэхээр ямар ч хичээл байсан хүүхдийн сонирхлыг харгалзаж тухайн хүүхдийг дуртай зүйлээр нь дамжуулж сургана гэсэн үг үү?


-    Ерөөсөө л багш хүн би энэ хүүхдийн оронд байсан бол яах вэ? яавал миний хичээлийг хүүхдүүд илүү сонирхож үзэх вэ гэж үргэлж бодож байх хэрэгтэй.

-    Жишээ нь та өөрөө яаж хүүхдийнхээ оронд өөрийгөө жишиж боддог вэ?

-    Заримдаа ч ангидаа бараг жүжиг тавина шүү дээ/инээв/. Багш хүн чинь ер нь бол жүжигчин шүү дээ. Зарим өдөр би өөрөө сурагч болж, хүүхдүүд маань багш болно гээд л янз янзын аргаар тэдний сонирхлыг татдаг даа. Би хүүхэд байсан бол яах байсан бэ? Намайг хүүхдүүд хүлээж авч байна уу, үгүй юу? Хэрэв үгүй бол яах вэ? гэж үргэлж бодох хэрэгтэй. Заримдаа хичээл яг төлөвлөснөөр явдаггүй. Хүүхдүүдийн анхаарал жаахан сарниад ч юм уу, эсвэл хэн нэг нь жаахан хоцроод эхэлвэл тэр даруй, тухайн үед нь арга барилаа багахан өөрчлөөд л явчихдаг. Урдаа хатуу төлөвлөгөө тавьчихаад түүнийгээ биелүүлэх гээд нэг аргаараа явах нь үр дүн муутай. Хүүхэд бүр, цаг бүр, өдөр бүр өөр учир уян хатан байх шаардлага тулгардаг.

-    Тэгэхээр хүүхэд бүрийг хөгжүүлэх боломжтой. Гагцхүү тэр бүхэн багшаас л шалтгаална гэж ойлгож болох уу?


-   Ганц багшид гэж бодож болохгүй. Манайхны нэг дутагдал байдаг. Би танай сургуульд, чамд хүүхдээ юм сурга гэж өгсөн. Сурахгүй байна, муу байна. Багш муу, сургууль муу байна гээд л. Бид энд хүүхэд бүрийг хөгжүүлээд зөв хүн болгож төлөвшүүлэх гээд зүтгээд л байдаг. Гэтэл сургуулийн гаднах орчин, гэр бүлийн амьдрал гээд эндээс тэс өөр нөхцөл хүүхдийг хүлээж байдаг. Тэгэхээр бидний энд хийгээд байгаа зүйлс тэнд очоод унаад байдаг. Тиймээс ялангуяа сүүлийн үеийн залуу эцэг, эхчүүдийн ухамсар, сэтгэлгээнд нь шинэчлэл бас хэрэгтэй байна.

-    Эцэг эхийн оролцоо муу байна гэсэн үг үү?

-    Оролцоо муу гэдэгтээ биш. Гэр бүлийн орчин, гэр бүлийн хүмүүжил энд сургуульд сургаж байгаагаас хэд дахин хоцорч, зөв хүүхэд төлөвшүүлэхэд саад учруулж байна гэсэн үг. Сургалтын арга барил, сургууль нь өөрчлөгдөөд байдаг, сургуулиас гадуурх орчин хуучин хэвэндээ л яваад байвал үр дүн багатай байна гэсэн үг.

-    Тэгвэл багшид ямар дутагдал байна вэ? Эсвэл байхгүй юу?


-    Багш хүн хамгийн эхлээд өөрөө өөрийгөө сонсох хэрэгтэй гэж боддог. Би ер нь багшлах ёстой юу, багш гэдэг ажлыг хийх ёстой юу, үгүй юу. Би зааж чадах уу, би үнэхээр хүүхдэд хайртай юу, би хүүхдийг мэдрэх үү? гэдгийг л өөрөөсөө асуух хэрэгтэй. Өөрөө өөрийгөө эхэлж сонсч, мэдрэх хэрэгтэй. Түүнийхээ дараа л хүүхдээ ажиглана шүү дээ. Өөртөө итгэлгүй, дээр нь хүүхдээ мэдэхгүй байж л хичээл заагаад байвал хэн сурч, ямар үр дүнд хүрэх вэ дээ. Жишээ нь би хүүхдүүдээ бүгдийг нь шүлэг уншуулж сургасан аргаа ярья л даа. Эхлээд би хүүхдүүдэд унших хүслийг төрүүлэх шаардлагатай болсон. Тиймээс би өөрөө уран тодоор, үйл хөдлөлтэйгөөр тэдний хүсэл сонирхлыг татахуйц байдлаар ямар гоё шүлэг вэ, би сурах юмсан гэж хүстэл нь уншиж өгсөн.  Түүнийхээ дараа хүүхдүүддээ шүлгээ өгч, хараагаар уншуулчихаад дараа нь утга санааг нь яриулсан. Ерөнхий утга санааг нь тэгж ойлгуулсаны дараа үг бүрийн утга санааг ярилцдаг. Дараа нь хүүхдүүдээр дөрвөөс таван удаа чимээгүй уншуулна. Түүний дараа нүдийг нь аниулаад шүлгийн тухай төсөөлөн бодуулна. Үүндээ хүүхдүүд их дуртай. Нүдээ аньсан байх хооронд багш дахиад уран гоёор нөгөө шүлгээ уншиж өгнө. Тэгэхээр хүүхдүүд өөрсдөө төсөөлөөд шүлэгтээ орчихсон байдаг. “Аранзал зээрд” гэдэг шүлэг байлаа гэхэд багшаа би түрүүн дотроо яг морио унаад давхиж байгаа юм шиг санагдсан гэж байх жишээтэй. Эцэст нь хүүхдүүдээ цээжилсэн эсэхийг шалгахад ихэнх нь ойлгож, тогтоосон байдаг. Тэгээд за одоо шүлгээ хэлж өгөх хүн байна уу гэхэд хүүхдүүд бүгд өөртөө итгэлтэйгээр хэлдэг.

-  Та бүхэн өмнө нь ингэж арга зүйг өөрчилж байсан уу? Одоо хичээллэж байгаа аргаа өмнөхтэйгөө харьцуулахад үр дүнгийн хувьд сайн, муу ямар ялгаа гарч байна?


-    Асар их ялгаа гарч байна. Хүүхэд нэг бүр хоцрогдолгүй хөгжиж чадаж байна.  Багш илүү нээлттэй, чөлөөтэй болж байна. Хүүхдүүддээ өнөөдөр чи үүнийг сур, бич гээд л тушаагаад байлгүй хүүхдийнхээ санаа бодлыг илүү сонсдог болж байна. Хүүхдээсээ ч сурч эхэлж байна. Ер нь яаж заавал хүүхдүүд маань илүү ойлгох вэ гэх зэрэг арга замуудыг хайж эхэлж байна. Ингээд байхаар хүүхдүүд хичээлдээ дуртай болж байна. Дуртай юмаа хийж байгаа хүн бол хамгийн жаргалтай. Дуртай юмаа хийж байгаа хүн хөгжихгүй өөр яах билээ.

-  Сүүлийн үед багш нар хүүхдийн хүслийг харгалзана гээд зөв бичгийн дүрэм заахаа больчихсон байна гэсэн шүүмжлэлүүд их явдаг болж?


-  Магадгүй хуучин дассан арга барил нь өөрчлөгдөөд ирэхээр зарим эцэг эхчүүдэд хачин санагдаж байж болох юм. Үнэндээ бол дүрэм заахаа болиогүй л дээ. Тэгж болохгүй шүү дээ. Өмнө нь хэтэрхий шинжлэх ухааны мэдлэг өгдөг байсан. Үгийн язгуур нь тэр, дагавар нь тэр... гэх мэтчилэн. Тэр бүхэн хүүхдэд хэрэгтэй юу гэвэл  үгүй. Дүрмийг энэ бол ийм дүрэм гэдэг талаас нь заахгүй. Илүү хэрэглээ тал руу нь л ойлгуулж байгаа юм. Яаж унших, яаж бичих, яаж ярих вэ гэдэг нь л чухал шүү дээ.

-    Танай ангийн 33 хүүхэд бүгд зөв бичиж чаддаг уу? Ер нь сурлагын хувьд ямар амжилттай явна вэ?

-   Бүгд зөв бичдэг. Саяхан манай ангиас шалгалт авахад нийтээрээ 90-с дээш хувийн амжилт үзүүлсэн. Ахиц, дэвшил үнэхээр сайн байгаа.

-    Багшийн ажлыг үнэлэх дүгнэх журмыг шинэчилж баталсан. Энэ нь танд ямар санагдаж байна вэ? Багшийн хөдөлмөрийг шударгаар үнэлж чадах болов уу?

-    Журамтай танилцсан. Боломжийн  санагдсан. Өмнө нь сургуульд нэг л сайн багш байдаг байлаа шүү дээ. Бүх л арга хэмжээнд нөгөө л багш оролцдог. Гадагшаа дотогшоо томлилтоор явах, гавьяа шагнал гээд бүгдийг л тэр багш хүртдэг. Тэгээд тэр хүн л хамгийн өндөр цалин авдаг. Одоо бол хэн сайн үр дүн гаргаж байна тэр багш л өндөр цалин авдаг байхаар журамласан байна. Дүгнэлт шударга байвал энэ их зөв алхам. Хамгийн гол нь багш нарыг эцэг эхчүүдтэй маш нягт ажиллахыг цаагуураа шаардсан журам болсон байна билээ.

-    Бас энэ жилээс бага ангийн хүүхдүүдийг үгэн үнэлгээгээр үнэлдэг болсон. Энэ хэр зөв алхам болсон бэ?

-   Би ч ер нь хүүхдийг нэг их үнэлж, дүгнээд, дэвтэр дээр нь элдэв юм зураад байдаггүй л дээ. Манай ангийнхан бол зөвийгөө л тоолдог. Би тэдэн зөвтэй. Чи тэдийг нь зөв хийсэн байна гээд л. Ер нь бол үгэн үнэлгээг багш нар бас анхаарч өгөх хэрэгтэй. Зүгээр л юу ч хийгээгүй байхад нь урамшуулах гэж байна гээд худлаа үнэлээд байж болохгүй. Тухайн хүүхэд өчигдөр чадаагүй зүйлээ өнөөдөр хийчихлээ гэж бодоход яг тэр чадсан үед нь л урмын үг хэлж, үнэлж байх хэрэгтэй. Тэгээд л орой эцэг, эх нь авах гээд ирэхээр нь танай хүүхэд өнөөдөр үүнийг ёстой мундаг хийсэн шүү гээд хүүхдийн нүүрэн дээр магтчихдаг. Тэгэхээр л аав ээж нь баярлаад, хүүхэд нь ч баярлаад маргааш нь тэс өөр болоод л ирдэг байхгүй юу. Ямар ч хүүхдийг чи муу, тун муу гэж хэлж, ялгаж болохгүй.

-    Таны ярьсан бүхнээс Л.Гантөмөр сайд хэлсэндээ хүрч, багшийн ажлыг цаасаар биш ахицаар үнэлдэг болсон, багшийг тайлан конспектийн дарамтаас салгасан, багшид хичээлээ хэзээ, яаж заах эрхийг нь өгсөн юм байна гэж ойлголоо. Зөв үү?


-    Өмнө нь за танай ангид энэ өдөр ийм л хичээл орох ёстой гээд яамнаас заачихаад дараа нь журналтай тулгаж үзээд тэр хичээлээ орж уу үгүй юу гэдгийг хатуу шалгадаг байсан. Одоо бол багшид бүх эрх мэдэл ирсэн. Багш шавь нартаа тухайн улиралд олох ёстой мэдлэгийг нь олгох ёстой. Яаж вэ гэдгээ бид өөрсдөө шийддэг болсон. Сайдын хэлсэн бүхэн биелж байгаа. Гэхдээ хэн ярьж, хэрхэн биелэхдээ гол нь биш. Цаана нь үнэхээр хүүхэд бүр хөгжиж байна уу? гэдэг л чухал.      
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
“Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ
С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Багш (202.5.202.140)
    Бага боловсролын шинэчлэл үнэхээр үр дүнтэй болж байгаа шүү Гэхдээ бүх багш дээрхи багш шиг болоход мэдээж хугацаа хэрэгтэй. Төр засаг минь тогтвортой байж энэ сайхан бодлого хэрэгжиж Монголын хүүхдүүд хаана ч нүүр бардам боловсрол төлөвшилтэй болоосой л гэж бодож байна даа
    2014 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.26.194.10)
    СХД Ар Гүнтэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмж, газар тариалан, төрөл бүрийн аж ахуйн фермер эрхэлэх боломжтой, эрүүл тэгшхэн, цахилгаан ойрхон, эрүүл агаартай, хотоос 25-30км зайд байрлалтай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай маш хямд зарлаа.Утас 99084179
    2014 оны 04 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол-Хятадын 5 дахь удаагийн экспод монголын 350 гаруй ААН оролцож байна
    24 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдсэн байна
    30 мин
  • Маргаашаас тэгш, сондгойгоор зорчино
    1 цаг 43 мин
  • "The Beatles"-ийн ард байсан хүн
    2 цаг 2 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    2 цаг 5 мин
  • Ирэх оноос тохижилт, хог тээврийн үйл ажиллагааг хороодод бүрэн хариуцуулна
    2 цаг 14 мин
  • Малчны хүүхэд ХААИС-д үнэ төлбөргүй суралцахын тулд ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?
    2 цаг 19 мин
  • Хичээл орохоос өмнө амжуулах хэрэгтэй ЗҮЙЛС
    2 цаг 54 мин
  • 2024–2025 оны хичээлийн жилд боловсрол нөхөн олгох сургалтад нийт 5251 хүн хамрагджээ
    2 цаг 55 мин
  • Хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 70 хувьтай үргэлжилж байна
    3 цаг 8 мин
  • Есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    3 цаг 9 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар КОЙКА-ын ерөнхийлөгчтэй уулзав
    3 цаг 10 мин
  • ӨНӨӨДӨР: Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт үргэлжилж байна
    3 цаг 13 мин
  • Зурхай: Удирдлагын суудалд суухад сайн өдөр
    3 цаг 17 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    3 цаг 25 мин
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
    18 цаг 37 мин
  • Их сургуулиудын дундын менежментийг өргөжүүлнэ
    19 цаг 1 мин
  • Г.Занданшатар: Улсын төсөв батлах төдийгүй хуваарилах явц нээлттэй, ил тод байна
    19 цаг 3 мин
  • УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг хүлээн авч уулзлаа
    19 цаг 16 мин
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
    19 цаг 36 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК