Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Марта : Хүүхдүүд өөрсдөө зорилгоо тодорхойлж, багш зорилгодоо хүрэхэд нь тусалдаг болсон

2014-4-21
0
ЖИРГЭХ

martaШинэчлэлийн Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яам “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж эхлээд нэг жил гаруй хугацаа өнгөрч байна. Тэгвэл энэхүү шинэчлэлийг гардан гүйцэтгэгч, боловсролын чанарт ахиц авч ирэх хамгийн чухал хүмүүс бол багш нар. Тиймээс өдөр тутмын ажлаа хийж яваа жирийн л нэгэн багш нартай уулзаж, үнэхээр хүүхэд бүрийг хөгжүүлэх боломжтой юу? Энэ шинэчлэлүүд үнэхээр үр дүнтэй байна уу үгүй юу гэдгийг асуун уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Бид энэ удаад Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор сургуулийн 2-р бага сургуулийн багш Б.Мартатай уулзаж цөөн хором ярилцлаа.

-    Сүүлийн хоёр жилд та бүхэн ангийнхаа хүүхэд бүрийг жигд хөгжүүлэх зорилго тавиад ажиллаж  байгаа. Хүүхэд бүрийг хөгжүүлж чадаж байна уу? Тийм боломж байна уу?

-    Хүүхэд бүрийг хөгжүүлэх боломжтой. Бид сургалтын арга барилаа өөрчлөөд үзэхэд хүүхдүүдэд маань маш их ахиц дэвшил гарч байгаа. Ганц багш гэлтгүй сургууль тэр аяараа хүүхэд бүрийн авьяасыг нээж хөгжүүлэх, бүгдийг нь жигд хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Үр дүн ч гарч байгаа.

-    Жишээ нь ямар ахиц гарч байна гэж?

-    Өмнө нь багш ярьж, хүүхэд сонсдог байсан бол одоо сурагч өөрөө мэдлэгээ бие даан бүтээдэг. Багш харин түүнд нь дэмжлэг, туслалцаа үзүүлдэг болж хувирсан. Жишээ нь Монгол хэлний хичээл дээр хүүхдүүдийн ярих, унших чадвар, математикийн хичээл дээр хүүхдүүдийн сэтгэн бодох чадвар илт сайжирсан. Хүүхдүүдийн өөрийгөө илэрхийлэх чадвар, багаар ажиллах чадвар нэмэгдсэн. Өмнө нь бол идэвх сул, дийлэнх нь өөрийгөө илэрхийлэх, өөртөө итгэх итгэл зэрэг нь сул байсан шүү дээ.

-    Сургалтын арга барилаа өөрчилсөнөөр дээрх сайн үр дүнгүүд гарч эхэлсэн гэлээ. Та сургалтынхаа арга барилыг яаж өөрчилсөн юм бэ?

-    Хүүхдүүд маань өөр өөрийн гэсэн зорилгоо дэвшүүлдэг болсон. Хүүхэд бүрийн зорилго дээр тулгуурлаад ангийн зорилго тодорхой болно. Өөрөөр хэлбэл хүүхдүүд өөрсдийнхөө юу мэдэх шаардлагатай байгаагаа мэдээд түүндээ дүн шинжилгээ хийгээд, түүн рүүгээ зорьж байна гэсэн үг. Жишээ нь, би энэ улиралд ямар ч алдаагүй бичдэг болно. Үүний тулд би ийм ийм юм хийнэ...гэх мэт. Багш харин хүүхдийнхээ зорилгоо биелүүлэхэд нь туслах үүрэгтэй хүн болсон. Мөн дээр нь шинэчилсэн хөтөлбөрийн дагуу энэ жилээс ёс суртахууны хичээл гэж ордог болсон. Энэ хичээл  цагаа олсон алхам болсон. Энэ хичээлээр хүүхдүүд маш их зүйлийг сурч, ойлгож авдаг. Жишээ нь хүүхдүүд ямар нэг эхээс ойлгож авсан зүйлээ амьдрал дээр хэрэгжүүлэх, үлгэр дуурайл авах, бусдад  сайн санаж, туслах гэх мэт хүмүүжил төлөвшлийн маш их зүйлийг сурдаг. 

-    Танай анги 36 хүүхэдтэй юм байна. Бүх хүүхдүүд тань сурлагын хувьд жигд байж чадаж байна уу?

-    Мэдээж бүгд сурлагын хувьд жигд биш. Гэхдээ энэ хичээлийн жилээс шинэчилсэн хөтөлбөрийг туршиж эхэлсэнээс хойш хүүхдүүдийн маань сурлагад ахиц гарч байгаа. Ер нь жигдрэх хандлагатай болж, их урамтай байгаа. Энэ хурдаараа бол тун удахгүй бүгд ижил түвшинд ирж, хангалттай амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна

-    Таны бодлоор хүүхэд бүрийг хөгжүүлэхийн тулд багш хүн ямар байх ёстой вэ?

-     Хамгийн гол нь багш хүүхэд бүртэй тулж ажиллах, хүүхэдтэйгээ ярилцдаг, үзэл бодлыг нь сонсдог байх хэрэгтэй. Арга зүйн хувьд багаар нь ажиллуулах, хосоор нь ажиллуулах гэх мэтээр аль болох чөлөөтэй ажиллах боломжийг нь олгодог. Хүүхдийг яг энд, ингээд зөв суу, үүнийг хий гэхээс илүү өөрийнх нь юу сурхыг хүсч байгааг харгалзаж үздэг. Хүүхэд аливаа баригдмал байдлаас гарахаараа илүү чөлөөтэй сурдаг юм билээ.

-    Хүүхэд өөрөө зорилгоо тодорхойлж сурах, багшийн даалгавраар сурах хоёрын хооронд үр дүнгийн ямар ялгаа гарч байна?

-    Маш том ялгаатай. Өмнө нь бол хүүхдийн ямар мөрөөдөл, зорилготой байгааг анхааралгүй багш эсвэл сургуулийн зорилгоор л хичээллэдэг. Яг үүнийг л биелүүлэхийн тулд ажиллах ёстой гээд хүүхдийн хүсэл, сонирхлыг анхаарч үздэггүй байсан. Одоо бол хүүхэд бүрийнхээ зорилго дээр тулгуурлаж сургалтаа явуулж эхэлсэн болохоор хичээл илүү нээлттэй сонирхолтой явдаг болсон. Тэгэхээр хүүхдүүд маань хичээлдээ дуртай, маш их идэвхтэй болж эхэлсэн.

-    Жишээлбэл хичнээн хүүхдэд яг ямар ахиц гарав?

-    Маш их байна. Хүүхдүүд маань өөрсдөө чөлөөт сэтгэлгээгээрээ илтгэл бичдэг боллоо. Хичээлээс гадуур гар урлалын эд зүйлс хийж чаддаг боллоо. Яг тэр энэ сурагч гэхээсээ илүү бүгд л өөр өөрийн төвшиндөө тодорхой ахиц гаргаж амжилттай сурч байна. Би энэ ангийг нэгдүгээр ангиас нь эхэлж дааж ажиллаж байна. Өмнөх гурван жилтэйгээ харьцуулахад манай ангийн хүүхдүүдийн амжилт жигдрэх хандлагатай байна. Энэ бол маш том амжилт гэж бодож байна. Үүнээс үүдээд манай эцэг эхчүүдийн оролцоо ч нэмэгдэж байна. Манай сургууль ер нь л эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хөгжилийн асуудалд эцэг эхийг татан оролцуулах тал дээр илүү анхаардаг болсон. Ээж аавууд ч их идэвхтэй байгаа.

-    За ингээд багш нар арга барилаа өөрчлөөд эхэлхээр сайн үр дүн их гарч байгаа юм байна. Гэхдээ танд өмнөхөөсөө энэ нь тааруу юм даа, эсвэл хуучнаараа явсан нь дээр байж дээ гэж ч юм уу бодогддог үе байна уу?

-    Хуучин бол багш нэг хичээл заадаг. Дараа нь шалгалт аваад л дүнгээ тавьчихдаг. Хичээлийн явц, хөтөлбөр, хуваарь гээд бүх л зүйл их баригдмал, чөлөөтэй биш байсан. Энэ нь ганц хүүхдүүдэд ч биш багш бидэнд ч үр өгөөж муутай байсан. Одоо бол яг эсрэгээрээ. Онц сурдаг хэдийгээ л улам тордоод явах биш хүүхэд бүр дээр тодорхой ахиц гаргахын тулд ажиллаж байна. Тэгэхээр бүх зүйлээрээ хуучнаасаа урагшилсан бодлого болсон гэж бодож байна.

-    Тэгэхээр яг галын шугаман дээр ажиллаж байгаа багш хүний хувьд хүүхэд бүрийг хөгжүүлэх боломжтой гэдэгт бүрэн итгэлтэй байгаа юм байна. Тийм үү?

-    Багш, сургууль бүр өөрт нь олгосон эрхийн дагуу сургалтын төлөвлөгөө, арга барилаа илүү сайжруулаад, сэтгэл гаргаад ажиллавал хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бүрэн боломжтой.

-    Энэ жилээс бага ангийн хүүхдүүдэд A,B,C,D,F дүн тавихгүй. Үгэн үнэлгээгээр үнэлдэг болж байгаа. Энэ нь танд ямар санагдаж байна вэ?

-    Үнэлгээний хувьд боломжийн гэж санагдаж байгаа. Бид хуучин хүүхэд хийх ёстой юмныхаа 50 хувийг хийчихээд байхад энэ бол муу гээд шууд л “F” гэж үнэлдэг байсан. Харин энэ шинэ үнэлгээ бол тухайн хүүхэд нэг хувийн амжилт гаргасан ч түүнийг нь олж харж, урамшуулж, дэмжих цаашлаад багш хүүхдээ зөв тодорхойлж оношлох, түүнээсээ улбаалаад тухайн хүүхэддээ аль талаар нь дэмжлэг үзүүлэх вэ гэдэг нь маш нарийн тодорхой болгож өгч байгаагаараа онцлогтой.

-    Бас багшийн ажлыг үнэлэх дүгнэх журмыг шинэчилж батлаад мөрдүүлж байгаа. Хүүхдээ сайн хөгжүүлж чадаж байгаа багш л сайн цалин авдаг болгож байгаа гэж яамны зүгээс мэдээлээд байгаа. Яг үнэхээр хүүхдийн ахицаар үнэлдэг болсон юм уу?

-    Цэвэр хүүхэд рүү чиглэсэн журам болсон байна билээ. Эцэг эхийн оролцоо, хүүхдийн эрүүл мэнд гэх мэтчилэн багшийн анхаарч болох тал бүрийг дүгнэхээр болсон. Хамгийн гол нь эцсийн дүндээ хүүхэд тэр бүх талаараа хөгжиж, тодорхой хэмжээнд ахиц гарсан байх ёстой. Түүн дээр нь л тулгуурлаж дүгнэж, үнэлнэ. Хэрвээ би ангийнхаа хүүхдүүдийг энэ мэтчилэн ахиулаад явбал, ур чадварын урамшуулал гэх мэт цалин дээрээ нэмэгдэл авч эхэлнэ. Хуучин бол багш юу хийснээ өөрөө дээшээ тайлагнаад, тэр тайланг харж байгаад л дүгнэлт хийж цалин өгдөг байлаа шүү дээ.

-    Тэгвэл багшийн ажил өмнөхийгөө бодвол илүү эрх чөлөөтэй, сонирхолтой, шударга үнэлгээтэй, илүү хөнгөрсөн гэж ойлгож болох нь ээ?


-    Хөнгөрсөн гэдэг дээр бага зэрэг санал нийлэхгүй байна. Багш хүүхдийг хөнгөхөөн хөгжүүлчихнэ гэж байхгүй шүү дээ. Багшийн ажил оюуны болоод биеийн асар их хөдөлмөр шаарддаг. Харин тайлан конспект гаргахад биш цэвэр хүүхдээ хөгжүүлэхэд цагаа зарцуулдаг болгоно гэж Л.Гантөмөр сайд хэлсэндээ хүрсэн. Ер нь энэ шинэчлэлийн хөтөлбөрт багш нарын сэтгэгдэл их өндөр байгаа гэж бодож байна. Манай сургуулийн багш нар лав их дэмжиж ажиллаж байгаа.
0
ЖИРГЭХ
Санал болгох
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Л.Гангэрэл: Бодлого тогтвортой байж уул уурхайн салбар хөгжинө
Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
    17 мин
  • Тамхины хяналтын бодлогыг шинэчлэх шаардлага ба Хор хөнөөлийг бууруулах арга зам
    31 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
    37 мин
  • МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
    55 мин
  • Л.Гангэрэл: Бодлого тогтвортой байж уул уурхайн салбар хөгжинө
    1 цаг 9 мин
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
    1 цаг 20 мин
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
    1 цаг 49 мин
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
    2 цаг 23 мин
  • А.Баяр: Өчигдрийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан хууль бус
    2 цаг 52 мин
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн 15 дахь тулаанаа Барбадос тулаанчийн эсрэг хийнэ
    3 цаг 1 мин
  • Хөвсгөлд гарсан хоёр ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    3 цаг 21 мин
  • Найман аймгийн 304 иргэн шугаман бүжгээр хичээллэв
    3 цаг 39 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
    4 цаг 1 мин
  • Байнгын хороод хуралдана
    4 цаг 20 мин
  • АНУ-Их Британийн зөрчилдөөнийг намжаахаар Хаан Чарльз III АНУ-д дөрвөн өдрийн айлчлалаа эхлүүлж байна
    4 цаг 46 мин
  • Л.Энх-Амгалан: Төрөлжсөн ахлах сургууль байгуулна
    4 цаг 48 мин
  • Г.Ариунбуян: Үлгэрлэн дагуулсан үйлс бүхэн тань дэлгэрч, үеийн үед суу алдар тань дуурсаж явах болтугай
    4 цаг 51 мин
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
    5 цаг 3 мин
  • Өнөөдөр Монголын Генералуудын өдөр тохиож байна
    5 цаг 34 мин
  • ӨНӨӨДӨР: Монголын багш нарын шинэ зуун зөвлөлөөс мэдээлэл хийнэ
    5 цаг 36 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
24 баримт
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК